Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,   

Улсын яллагч Г.Ганбаяр ,   

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Г-ийн Б-өд холбогдох 2328000930114 тоот 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Биеийн байцаалт: ...

Холбогдсон хэргийн талаар:    

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ... гудамжны .... тоот буюу иргэн Г.Ц-ын эзэмшлийн хашаанд эхнэр Ц.Оийн зүүн нүд рүү нь цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Бийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн өдөр эхнэрийн ажлынхан нийлсэн. Манай эхнэр халамцуу байсан. Гэнэт над руу машины түлхүүр аваад ир гээд уурласан. Тэгээд гараад явсан. Ажлынхан нь бас явлаа гээд гарсан. Би эхнэрээ явсан байх гэж бодоод сууж байгаад гараад очиход машин дотор унтаж байсан. Унтаж байхад нь би хүүе машинд юу хийж байгаа юм, даарчихлаа гээд сэрээгээд эргэж орсон. Араас орж ирсэн. Орж ирснээ өшиглөөд цохиод байсан. Айлын сандал авч шидсэн. Тэр айлын хүмүүс гадаа гарч хэрэлд гэж хэлсэн. Гадаа гарсан. Гараад нүүр ам руу цохиод байхаар нь эргүүлээд нэг алгадсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өмнө тийм зүйл хийж байгаагүй. Санамсаргүй нэг алгадсан. Гэмшиж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр нь би ажлын 4 хүнтэй цагаан сар байсан болохоор ажлын айлуудаар золгосон. Тэгээд тухайн хүмүүстээ 19 цагийн үед ажлынхныгаа гэртээ аваачаад дараагийн айлд очих болоод нөхрөөр хүргүүлэхээр ярилцаад цуг ажлын Ха-гийнд очихоор явсан. Ха-гийнд очоод нөхөр гэр рүүгээ буцаад явах гэтэл манай ажлын хүмүүс энд цуг байцгаая гээд явуулаагүй. Тэгээд Ха-гийнд ороод манай ажлын хүмүүс болон нөхөр Б нар нэг шил архи уугаад намайг хоорондоо муулаад байхаар нь явлаа гэхэд нөхөр Б нь би чиний юу юм гэж асуухаар нь хамтран амьдрагч гээд хэлсэн. Тэгээд Ха-гийнд байсан манай ажлын хүмүүс гэр гэр рүүгээ явахаар болоод би нөхөр Б-ийг тухайн айлд орхиод гарсан. Манай ажлын хүмүүс яваад би гадаа байсан машиндаа ороод суусан чинь унтсан байсан. Гэнэт Б нь намайг машинд унтаж байхад сэрээгээд Ха эгчийнх рүү орохоор нь араас нь ороход элдвээр хэлээд намайг тэнэг хүн шиг юм яриад байхаар нь уурлахад гэрийн хүмүүс гарч хэрэлдээрэй гэсэн ба Ха эгчийнхээс гараад нөхөр Б нь намайг түлхэж унагаагаад миний нүүр хэсэг рүү өөрийн баруун гараараа хүчтэй алгадсан. Би уйлж байгаад такси дуудаад гэр рүүгээ явах гэж байгаа хүн шиг тэндээс холдоод цагдаагийн байгууллагад ирсэн. Тэгээд 103-т очиж судсандаа дусал хийлгэсэн. Би толгойн эмчилгээнд 1.000.000 төгрөг зарцуулсан гэж бодож байна. Би өөрөө гаргасан байгаа баримтыг нь гаргаж өгнө... Би өдөрт 1 дусал хийлгэсэн тэр дусал 1 ширхэг нь 30.000 төгрөг гэдэг. Тэгээд бас Даланзадгад сумаас 60 км зайд байрлах бариач Ж дээр 2 удаа очиж толгойгоо бариулсан. Тухайн үзүүлж байсан баримт бүгд байгаа. Гэр бүл болоод 18 жил болж байна. Тиймээс огт хэрүүл маргаан хийж байгаагүй гэж хэлэхгүй. Харин жижиг хэрүүл цөөхөн болж байсан. Надад ямар нэг санал гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 14-16, 19-21 дэх тал/

Гэрч Б.Ха мөрдөн байцаалтын шатанд  болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдрийн орой би ажлынхаа хүмүүстэй цагаан сар гээд золгоод явж байсан ба тухайн өдөр Оийн гэрт 20 цагийн үед очоод тэдний гэрээс манайх руу явах болоод Оийн нөхрөөр хүргүүлж манайд ирсэн. Манайд ирсний дараа манай ажлын хүмүүс Оийн нөхрийг цуг суугаад байж бай гээд явуулаагүй. Бид нар манайд орж ирээд манай нөхөр Цо нь цагаан сарын үе байсан болохоор архи задалсан. Манай нөхрөөс бусад хүмүүс нь архи их уугаагүй. Харин манай нөхөр задалсан архийг өөрөө шахуу уусан. Тэгээд О болон манай ажлын хүүхнүүд түрүүлээд гэр гэр рүүгээ явлаа гээд манайхаас гарсан. Оийн нөхөр нь гарч орж ирээд эхнэр машинд унтаж байна гээд хэлээд удаагүй араас нь О орж ирээд нөхрийгөө орилоод сандал авч шидээд байхаар нь манай нөхөр бид хоёр гарч хэрүүл маргаанаа хийгээрэй гэхэд тэр хоёр манайхаас гарсан. Тэгээд удалгүй уйлах чимээ гараад байхаар нь би гэрээс нөхрийгөө цуг гарахгүй бол болохгүй юм шиг байна гэхэд нөхөр гэр бүлийн хэрүүлд оролцохгүй гээд гараагүй. Харин би гэрээс гарч харахад Оийн нүд /аль талын нүд гэдгийг одоо санахгүй байна/ хөхөрсөн байсан. Тэгээд О манай хашаанаас явсан ба удалгүй нөхөр нь араас нь явлаа таксины мөнгө байдаггүй гээд таксины мөнгө /5000/ төгрөг аваад явсан. ” /хавтаст хэргийн 23-24, 74 дэх тал/

Гэрч Г.Ц зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, оройн 19 цагийн үед гэр бүлийн хамтаар байж байсан чинь манай эхнэрийн ажлын газрын гээд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж золголт хийсэн. Тэгээд бид нар идээ будаа, цай сүүгээ өгөөд байж байгаад ёс юм болохоор нэг шил архи задлаад хоёуланд нь хийж өгсөн. Тэгж байсан чинь О нь нөхөр рүүгээ гэнэт агсраад унасан. Би тэгэхээр нь за та нар гэрт муудалцаад юу гэх вэ гэрээс гарцгаа гэдэ гаргасан. Бид нар гэртээ байж байсан чинь гадаа хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгж байснаа О, Б нар нь эргэж гэрт орж ирэхэд Оийн нүд нь хавдчихсан байсан. Удалгүй цагдаа нар араас нь орж ирсэн... Би ямар учир шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан талаар мэдэхгүй байна, ямар ч гэсэн О нь Бийг пизда минь явъя, гөлөг минь гээд хараагаад байсан. Тэгээд Бийг гаръя гээд татаж чангаагаад байсан.” /хавтаст хэргийн 73 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.О-ийн биед 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...эхнэр гадаа гараад нүүр хэсэг рүү гараараа /эмэгтэй хүн чинь хүчтэй цохиогүй/ цохиод байхаар нь нүүр хэсэгт нь өөрийн баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд чи намайг зодоод байхдаа яадаг юм гээд өөрөө такси дуудаад гэр рүүгээ яваад өгсөн. Удаагүй эхнэр явснаас хойш 5-10 минутын дараа цагдаагийн байгууллагаас та цагдаагийн газар хүрээд ирнэ үү гэж дуудсан. Цагдаагийн газар ирэхэд манай эхнэр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан.” /хавтаст хэргийн 26-28 дахь тал/

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 17 цагын үед эхнэр ажлын хамт олон гээд эхнэр Оээс гадна 4 хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд манайд сууж байгаад хүүхдүүд байсан болохоор эхнэрийн ажлын хүмүүс нь өөр нэг айлдаа очихоор явах болоод би машинаар /аргалант хэдын хэд гэдэг талаар нь мэдэхгүй байна / хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явах гэтэл тухайн хүмүүс нь ороод гар гэхээр нь дагаад тэр айлд орсон. Тэр айлд ороход эхнэрийн ажлынхан хүний нөхөр нь гэртээ байсан. Тухайн хүнтэй танилцахад Цогоо гэж хэлж байсан. Тэгээд айлд сууж байхад эхнэр ажлын хүмүүс рүүгээ гэнэт уурлаад байхаар нь эхнэртэй болиоч хүмүүст яагаад уурлаад байгаа талаар нь асуухад надад чи хамаагүй гэдэг үг хэлээд миний машины түлхүүрийг авсан. Тухайн үед эхнэрийн ажлын хүмүүс нь тарцгаая гээд манай эхнэр цуг гараад явсан. Тэр айлын танилцсан хүн бид хоёр тэр айлд задалсан байсан "Arxi" гэх нэртэй 0,5 тай архи уучаад харих гээд гартал эхнэр айлын гадаа машин дотроо унтаж байхаар нь сэрээгээд /хөөё босоорой/ гэж хэлээд буцаад айл руу ороход араас эхнэр дагаж орж ирээд сандал дээр сууж байхад өөрийнхөө хөл, гараар цохисон. Тэгээд айлын хүмүүс гарч хэрүүл маргаанаа хийгээрэй гэхээр нь тухайн айлын тавилгийг нь эвдэлчихэж магадгүй гээд гарцгаасан. Тэгсэн эхнэр гадаа гараад нүүр хэсэг рүү гараараа /эмэгтэй хүн юм чинь хүчтэй цохихгүй / цохиод байхаар нь нүүр хэсэгт нь өөрийн баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгээд чи намайг зодоод байхдаа яадаг юм гээд өөрөө такси дуудаад гэр рүүгээ яваад өгсөн. Удаагүй эхнэр явснаас хойш 5-10 минутын дараа цагдаагийн байгууллагаас та цагдаагийн газар хүрээд ирнэ үү гэж дуудсан. О нь бага зэргийн ааштай. Бид хоёр гэр бүл болоод 20 жил болсон байна. Би эхнэр Ц.О-ийн нүүрэн тус газар алгадсандаа харамсаж байна. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй.” /хавтаст хэргийн 39-42 дахь тал/

2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дахь тал/

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-17 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ...... дугаар гудамжны ....... тоот буюу иргэн Г.Ц-ын эзэмшлийн хашаанд эхнэр Ц.О-ийн зүүн нүд рүү нь цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Б-ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б-өд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.  

Шүүгдэгч Г.Б-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, .......... дугаар гудамжны ....... тоот буюу иргэн Г.Ц-ын эзэмшлийн хашаанд эхнэр Ц.Оийн зүүн нүд рүү нь цохиж, бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-ийн мэдүүлэгт /хавтаст хэргийн 14-16, 19-21 дэх тал/, гэрч Б.Ха-гийн мэдүүлэгт /хавтаст хэргийн 23-24, 74 дэх тал/, гэрч Г.Цо-ын мэдүүлэгт /хавтаст хэргийн 73 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/-ээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Г.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-ийн бие эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хандан “...Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.   

Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдал нь ... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Г.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн оролцогч нарын мэтгэлцээнд дүгнэлт хийж шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт заасны дагуу ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ялаар солих үндэслэлтэй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсэгт дараах тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно гэж дүгнээд мөн зүйлийн 170.2 дахь хэсгийн 170.2.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн гэсэн үндэслэл нь тухайн ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Мөн шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон өмнөх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийн эдлээгүй үлдсэн хугацаа болох 50 хоногийн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож дүйцүүлэн 50 хоногийн хорих ял эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн зүгээс эрхэм шүүгчээ зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихгүй байх арга хэмжээ авч өгнө үү, хорих ял эдлэх боломжгүй байна, хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ. 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-өд 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай магадлалаар шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна.    

Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/602 дугаартай албан бичгээр зорчих эрх хязгаарлах ялын тооцоог тус ялыг шүүгдэгч Г.Б биечлэн эдэлсэн 597 хоног, шагналын 15 хоног, үлдэгдэл 66 хоног буюу 02 сар 06 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна гэх тооцоо гарсан байх ба үлдэгдэл 50 хоног буюу 1 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн ялаа эдэлж байгаа гэх мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсэгт “дараах тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцно. Мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2-т “ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Бийг зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Б нь тус ял шийтгэлээ эдлэж байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн болох нь тогтоогдохгүй байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.4 дэх хэсэгт заасны дагуу ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчиж гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байхыг ойлгохоор хуульчилсан тул шүүгдэгч Г.Бөд тус үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацаа болох 50 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон дүйцүүлж 50 хоногийн хорих ял эдлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай магадлалаар оногдуулсан 2  жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдэх 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б-өд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.Б-ийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон, Даланзадгад сумын чиглэлд зорчихыг шүүхээс тогтоож, дээрх чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байх үүргийг шүүгдэгч Г.Б-өд хүлээлгэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч овгийн Г-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай магадлалаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдэх 50 /тавь/ хоног буюу 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.     

4.Шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахыг даалгасугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.Б-ийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Номгон, Даланзадгад сумын чиглэлд зорчихыг шүүхээс тогтоож, дээрх чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байх үүргийг шүүгдэгч Г.Б-өд хүлээлгэсүгэй.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

8. Шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй,  хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Г.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.  

   

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ