Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/112

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е-,

Шүүгдэгч И.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт И-ы Х-ад холбогдох 2113001040026 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 03 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд 1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял, 2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, БЙ......регистрийн дугаартай, Х овогт И-ы Х-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч И.Х- нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд мотоцикл, буйдан, гал тогооны тавилга, хөлдөөгч, зурагт, эмээл зэрэг 86 ширхэг эд зүйлсийн азтан шалгаруулах тусгай зөвшөөрөл бүхий эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулна гэж иргэдийг хуурч, тухайн эд хөрөнгүүдийг өөрт байгаа мэтээр бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан 1)хохирогч М.Ж-ээс 1 тооны үхэр, 2)хохирогч М.Н-ээс 1 тооны үхэр, 1 тооны хонь 3)хохирогч Ө.М-гаас 1 тооны үхэр, 4)хохирогч Ш.А-аас 1 тооны үхэр, 5)хохирогч А.Б-гаас 1 тооны үхэр, 6)хохирогч И.Е-аас 1 тооны үхэр, 7)хохирогч А.Р-аас 1 тооны үхэр, 8)хохирогч Ш.Ө-ээс 1 тооны үхэр, 1 тооны ямаа 9)хохирогч А.О-иас 1 тооны үхэр, 10)хохирогч Б.А-аас 1 тооны үхэр, 11)хохирогч Ш.Х-ээс 1 тооны үхэр, 12)хохирогч М.Б-аас 1 тооны үхэр, 13)хохирогч А.Е-иэс 1 тооны үхэр, 14)хохирогч А.Б-аас 1 тооны үхэр, 15)хохирогч А.Ө-аас 1 тооны үхэр, 16)хохирогч Ш.А-гаас 500,000 төгрөг, 17)хохирогч Д.Ө-ээс 1 тооны үхэр, 18)хохирогч Ш.Д-ээс 1 тооны үхэр, 19)хохирогч А.С-гаас 1 тооны үхэр, 20)хохирогч А.Е-ээс 1 тооны үхэр, 21)хохирогч А.Б-аас 1 тооны үхэр, 22)хохирогч О.Б-гаас 1 тооны тэмээ, 1 тооны үхэр, 23)хохирогч А.Е-аас 1 тооны үхэр, 24)хохирогч З.Б-аас 1 тооны үхэр, 25)хохирогч А.Т-аас 100 литр А80 бензин, 100 литр дизель түлш, 26)хохирогч А.С-оос 1 тооны үхэр, 27)хохирогч Ж.Т-аас 1 тооны үхэр, 28)хохирогч А.Т-аас 1 тооны үхэр, 29)хохирогч С.Б-оос 1 тооны үхэр, 30)хохирогч К.Б-ээс 1 тооны үхэр, 31)хохирогч Ж.А-ээс 1 тооны адуу, 32)хохирогч Х.Н-О-оос 1 тооны үхэр, 33)хохирогч С.Б-аас 1 тооны үхэр, 34)хохирогч С.А-аас 1 тооны үхэр, 35)хохирогч И.Б-ээс 1 тооны үхэр, 36)хохирогч Х.К-гаас 1 тооны үхэр, 37)хохирогч К.Н-ээс тооны үхэр, 1 тооны хонь, 38)хохирогч Н.С-оос 1 тооны үхэр, 39)хохирогч Д.К-гаас 1 тооны үхэр, 40)хохирогч М.Б-аас 1 тооны үхэр, 41)хохирогч Х.А-аас 2 тооны үхэр, 42)хохирогч С.Н-аас 1 тооны үхэр, 43)хохирогч Ж.Х-ээс 1 тооны тэмээ, 44)хохирогч Р.Б-аас 1 тооны үхэр, 45)хохирогч М.А-аас 2 тооны үхэр, 46)хохирогч Ж.С-ээс 1 тооны үхэр, 47)хохирогч К.А-иэс 1 тооны үхэр, 48)хохирогч С.Б-аас 1 тооны үхэр, 49)хохирогч С.Х-аас 1 тооны үхэр, 50)хохирогч Х.М-гаас 1 тооны үхэр, 1 тооны ямаа, 51)хохирогч С.Г-ээс  1 тооны үхэр, 52)хохирогч М.Т-ээс 400,000 төгрөг, 53)хохирогч Х.М-аас 4 тооны үхэр, 1 тооны хонь 54)хохирогч С.Х-аас 1 тооны үхэр, 55)хохирогч Ж.Б-аас 1 тооны үхэр, 56)хохирогч С.Д-аас 1 тооны үхэр, 57)хохирогч Н.Х-ээс 1 тооны үхэр, 1 тооны хонь, 300,000 төгрөг, 58)хохирогч И.А-аас 1 тооны үхэр, 59)хохирогч Е.А-аас 1 тооны үхэр, 1 тооны ямаа, 60)хохирогч Х.Т-гаас 1 тооны үхэр, 61)хохирогч С.А-ээс 1 тооны үхэр, 62)хохирогч Х.Т-иэс 1 тооны үхэр, 63)хохирогч Х.М-аас 1 тооны үхэр, 50,000 төгрөг, 64)хохирогч Б.О-ээс 1 тооны үхэр тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 30,460,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч И.Х- нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур            сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай 0.7776м3 нойтон бургас мод, түлээний зориулалттай 2.8 м3 хуурай бургас мод тус тус бэлтгэн, улмаар иргэн Е.Х-ын 1..3 БӨҮ улсын дугаартай Киа Бонго пронтер загварын тээврийн хэрэгслээр Өлгий сум хүртэл тээвэрлэж, ойн санд 824,455 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

2. Шүүгдэгч И.Х- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж өгнө”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.Х- нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэргээ шүүгдэгч маань хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа”  гэв.

 

4. Хохирогч Ш.А- мэдүүлэхдээ: “Учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр төлүүлж өгнө үү” гэв.

 

5. Хохирогч Ш.Ө- мэдүүлэхдээ: “Учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр төлүүлж өгнө үү” гэв.

 

6. Хохирогч Ш.Х- мэдүүлэхдээ: “Учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр төлүүлж өгнө үү” гэв.

 

7. Хохирогч А.Е-и мэдүүлэхдээ: “Учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр төлүүлж өгнө үү” гэв.

 

            Эрүүгийн 2113001040026 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

            8. Иргэн М.Ж-, М.Н- нараас гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,

            9. И.Х-аас гаргаж өгсөн сугалаа тараасан гэх иргэдийн нэрсийн жагсаалт бүхий дэвтэр /1 дэх хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

            10. Шүүгдэгч И.Х-ын арилжааны банк дахь дансны хуулгууд /1 дэх хавтаст хэргийн 27-28, 36-39, 50-55, 62-63 дугаар хуудас/,

            11. Шүүгдэгч И.Х-ын гэр бүл, эд хөрөнгийн талаарх лавлагаанууд /1 дэх хавтаст хэргийн 68-71, 73, 76-77, 140-143 дугаар хуудас/,

            12. Баян-Өлгий аймгийн орон нутгийн олон нийтийн радио телевизийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 133 дугаар хуудас/,

            13. Монгол Улсын сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/6833 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 135 дугаар хуудас/,

            14. Шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 145-151 дүгээр хуудас/,

            15. Гэрч Х.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,

            16. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,

17. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн БӨА-22-0228 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 184-188 дугаар хуудас/,

18. Хохирогч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05-07 дугаар хуудас/,

19. Хохирогч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

20. Хохирогч Ө.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 27-28, 30 дугаар хуудас/,

21. Хохирогч Ш.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

22. Хохирогч А.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

23. Хохирогч И.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

24. Хохирогч А.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

25. Хохирогч Ш.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

26. Хохирогч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

27. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

28. Хохирогч Ш.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

29. Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 109, 113 дугаар хуудас/,

30. Хохирогч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

31. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 131-132, 136 дугаар хуудас/,

32. Хохирогч А.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/,

33. Хохирогч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,

34. Хохирогч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

35. Хохирогч Ш.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

36. Хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 181-182, 185 дугаар хуудас/,

37. Хохирогч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 194-195 хуудас/,

38. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/,

39. Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 214, 216 дугаар хуудас/,

40. Хохирогч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,

41. Хохирогч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 236 дугаар хуудас/,

42. Хохирогч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/,

43. Хохирогч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

44. Хохирогч Ж.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

45. Хохирогч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

46. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

47. Хохирогч К.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 39-40, 44 дүгээр хуудас/,

48. Хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 54-55, 58 дугаар хуудас/,

49. Хохирогч Х.Н-О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

50. Хохирогч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 78, 82 дугаар хуудас/,

51. Хохирогч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 91, 95 дугаар хуудас/,

52. Хохирогч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

53. Хохирогч Х.К-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,

54. Хохирогч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,

55. Хохирогч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

56. Хохирогч Д.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,

57. Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас/,

58. Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

59. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

60. Хохирогч Ж.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/,

61. Хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

62. Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/,

63. Хохирогч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,

64. Хохирогч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

65. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,

66. Хохирогч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 217 дугаар хуудас/,

67. Хохирогч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас/,

68. Хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,

69. Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 238 дугаар хуудас/,

70. Хохирогч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 247 дугаар хуудас/,

71. Хохирогч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,

72. Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

73. Хохирогч С.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

74. Хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

75. Хохирогч И.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

76. Хохирогч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

77. Хохирогч Х.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

78. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

79. Хохирогч К.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

80. Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

81. Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

82. Шүүгдэгч И.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 112-113, 200 дугаар хуудас/,

83. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Е-гийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн илтгэх хуудас /5 дахь хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

84. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 117-121 дүгээр хуудас/,

85. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дахь хавтаст хэргийн 123-141 дүгээр хуудас/,

86. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “...улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй...” гэх албан бичиг, хавсрал гэрэл зураг /5 дахь хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/,

87. Эд зүйлд буюу сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас/,

88. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,

89. Гэрч З.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,

90. Иргэний нэхэмжлэгч Е.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 165 дугаар хуудас/,

91. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас/,

92. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БӨА-23-0018 дугаартай дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 178-184 дүгээр хуудас/,

93. Гэрч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

94. Шүүгдэгч И.Х-, Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е- болон хохирогч нар нь хавтаст хэргээс нотлох баримт шинжлүүлээгүй болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

95.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч И.Х-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

96. Шүүгдэгч И.Х- нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд мотоцикл, буйдан, гал тогооны тавилга, хөлдөөгч, зурагт, эмээл зэрэг 86 ширхэг эд зүйлсийн азтан шалгаруулах тусгай зөвшөөрөл бүхий эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулна гэж иргэдийг хуурч, тухайн эд хөрөнгүүдийг өөрт байгаа мэтээр бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан 1)хохирогч М.Ж-ээс 1 тооны үхэр, 2)хохирогч М.Н-ээс 1 тооны үхэр, 1 тооны хонь 3)хохирогч Ө.М-гаас 1 тооны үхэр, 4)хохирогч Ш.А-аас 1 тооны үхэр, 5)хохирогч А.Б-гаас 1 тооны үхэр, 6)хохирогч И.Е-аас 1 тооны үхэр, 7)хохирогч А.Р-аас 1 тооны үхэр, 8)хохирогч Ш.Ө-ээс 1 тооны үхэр, 1 тооны ямаа 9)хохирогч А.О-иас 1 тооны үхэр, 10)хохирогч Б.А-аас 1 тооны үхэр, 11)хохирогч Ш.Х-ээс 1 тооны үхэр, 12)хохирогч М.Б-аас 1 тооны үхэр, 13)хохирогч А.Е-иэс 1 тооны үхэр, 14)хохирогч А.Б-аас 1 тооны үхэр, 15)хохирогч А.Ө-аас 1 тооны үхэр, 16)хохирогч Ш.А-гаас 500,000 төгрөг, 17)хохирогч Д.Ө-ээс 1 тооны үхэр, 18)хохирогч Ш.Д-ээс 1 тооны үхэр, 19)хохирогч А.С-гаас 1 тооны үхэр, 20)хохирогч А.Е-ээс 1 тооны үхэр, 21)хохирогч А.Б-аас 1 тооны үхэр, 22)хохирогч О.Б-гаас 1 тооны тэмээ, 1 тооны үхэр, 23)хохирогч А.Е-аас 1 тооны үхэр, 24)хохирогч З.Б-аас 1 тооны үхэр, 25)хохирогч А.Т-аас 100 литр А80 бензин, 100 литр дизель түлш, 26)хохирогч А.С-оос 1 тооны үхэр, 27)хохирогч Ж.Т-аас 1 тооны үхэр, 28)хохирогч А.Т-аас 1 тооны үхэр, 29)хохирогч С.Б-оос 1 тооны үхэр, 30)хохирогч К.Б-ээс 1 тооны үхэр, 31)хохирогч Ж.А-ээс 1 тооны адуу, 32)хохирогч Х.Н-О-оос 1 тооны үхэр, 33)хохирогч С.Б-аас 1 тооны үхэр, 34)хохирогч С.А-аас 1 тооны үхэр, 35)хохирогч И.Б-ээс 1 тооны үхэр, 36)хохирогч Х.К-гаас 1 тооны үхэр, 37)хохирогч К.Н-ээс тооны үхэр, 1 тооны хонь, 38)хохирогч Н.С-оос 1 тооны үхэр, 39)хохирогч Д.К-гаас 1 тооны үхэр, 40)хохирогч М.Б-аас 1 тооны үхэр, 41)хохирогч Х.А-аас 2 тооны үхэр, 42)хохирогч С.Н-аас 1 тооны үхэр, 43)хохирогч Ж.Х-ээс 1 тооны тэмээ, 44)хохирогч Р.Б-аас 1 тооны үхэр, 45)хохирогч М.А-аас 2 тооны үхэр, 46)хохирогч Ж.С-ээс 1           тооны үхэр,    47)хохирогч К.А-иэс     1 тооны үхэр, 48)хохирогч С.Б-аас 1 тооны үхэр, 49)хохирогч С.Х-аас 1 тооны үхэр, 50)хохирогч Х.М-гаас 1 тооны үхэр, 1 тооны ямаа, 51)хохирогч С.Г-ээс  1 тооны үхэр, 52)хохирогч М.Т-ээс 400,000 төгрөг, 53)хохирогч Х.М-аас 4 тооны үхэр, 1 тооны хонь 54)хохирогч С.Х-аас 1 тооны үхэр, 55)хохирогч Ж.Б-аас 1 тооны үхэр, 56)хохирогч С.Д-аас 1 тооны үхэр, 57)хохирогч Н.Х-ээс 1 тооны үхэр, 1 тооны хонь, 300,000 төгрөг, 58)хохирогч И.А-аас 1 тооны үхэр, 59)хохирогч Е.А-аас 1 тооны үхэр, 1 тооны ямаа,60)хохирогч Х.Т-гаас 1 тооны үхэр, 61)хохирогч С.А-ээс 1 тооны үхэр, 62)хохирогч Х.Т-иэс 1 тооны үхэр, 63)хохирогч Х.М-аас 1 тооны үхэр, 50,000 төгрөг, 64)хохирогч Б.О-ээс 1 тооны үхэр тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад 30,460,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

97. Иргэн М.Ж-, М.Н- нараас гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/,

            68. И.Х-аас гаргаж өгсөн сугалаа тараасан гэх иргэдийн нэрсийн жагсаалт бүхий дэвтэр /1 дэх хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

            69. Шүүгдэгч И.Х-ын арилжааны банк дахь дансны хуулгууд /1 дэх хавтаст хэргийн 27-28, 36-39, 50-55, 62-63 дугаар хуудас/,

            100. Шүүгдэгч И.Х-ын гэр бүл, эд хөрөнгийн талаарх лавлагаанууд /1 дэх хавтаст хэргийн 68-71, 73, 76-77, 140-143 дугаар хуудас/,

            101. Баян-Өлгий аймгийн орон нутгийн олон нийтийн радио телевизийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 133 дугаар хуудас/,

            102. Монгол Улсын сангийн яамны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 04/6833 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 135 дугаар хуудас/,

            103. Шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 145-151 дүгээр хуудас/,

            104. Гэрч Х.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын үед байх тус сумын 3 дугаар багт буюу Хулжаа гэх газарт байрлалтай манай гэрт И.Х- ганцаараа портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэр ирээд би Улаанхус сумын иргэдийн дунд хонжворт сугалаа явуулах гэж байна, нэг ширхэг сугалааны хуудсыг 500-600 мянган төгрөгөөр зарна, үхэр мал оролцуулж болно, чи энэ сугалааг хүмүүст тараахад туслаач, чи энэ орчмын айл өрхүүдийг таньж байгаа гэж гуйсан. Мөн И.Х- нь надад хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл байгаа, би нийт 100 ширхэг сугалаа тараах ёстой, би өөрөө заримыг нь тарааж явж байгаа гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд И.Х-ын хамт тус сумын 2, 3, 11 дүгээр багуудад явж 20-25 гаруй айлуудад очиж сугалааны хуудсыг тараасан. Тухайн үед нэг сугалааны хуудсыг 500-600 мянган төгрөгөөр үнэлж сугалаа авсан айлуудаас нэг тооны гунан үхэр, зарим айлуудаас бэлэн мөнгө, зарим айлуудаас бяруу, сэрх гэж янз бүрээр авч байсан ба тухай бүрт нь сугалаанд авсан малыг портер машинд ачиж авч явж байсан. Би И.Х-тай хамт нийт хоёр өдөр хамт явсан юм. Тухайн үед И.Х- нь сугалааны тохирлыг 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр явуулна гэж хэлээд явсан байсан ба дараа нь И.Х- ах өнгөрсөн байна гэж, дараа нь нэг удаа ярихад 2021 оны 3 дугаар сарын үед залгахад “Наурыз”-ын баярын дараа явуулна гэсэн. Дараа нь хөл хорио болж байна байж байгаад явуулна гэж хэлж байсан ба сүүлдээ утсаа авахаа больсон юм. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын эхээр байх сугалааны хуудас авсан зарим хүмүүсийн хамт аймгийн төв орж И.Х-ын гэрт очсон. Тухайн үед И.Х- гэртээ байхгүй байсан ба бид хүлээж байхад орой тийшээ гэртээ ирсэн. Тэгээд И.Х-тай уулзаж сугалааны тохирлыг яагаад явуулахгүй байгаа талаар асуухад хөл хорионоос болж явуулж чадахгүй байна, би та нарын мөнгийг энэ 7 хоногоос эхлээд 2 сарын хугацаанд багтааж буцааж өгөх болно гэж хэлээд явуулсан боловч одоо болтол ямар нэгэн хүнд И.Х-ын буцааж өгсөн мөнгө төгрөг орж ирээгүй юм. Тэрнээс хойш И.Х-аас ямар нэгэн сураг байхгүй байна..., ...Тухайн үед И.Х- нь өөрөө ганцаараа ирдэг байсан. Ямар нэгэн хамтарч байгаа хүн байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,

            105. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр байх манай сумын 4 дүгээр багт байрлалтай гэрт И.Х- ирсэн. Тэр ирээд би Улаанхус сумын иргэдийн дунд хонжворт сугалаа явуулах гэж байна, нэг ширхэг сугалааны хуудсыг 500-600 мянган төгрөгөөр зарна, үхэр мал оролцуулж болно, чи энэ сугалааг хүмүүст тараахад туслаач гэж гуйсан. Мөн И.Х- нь надад хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл байгаа гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд И.Х-ын хамт тус сумын 4, 5 дугаар багуудад явж 10 гаруй айлуудад, дараа нь И.Х- надад сугалааны хуудсыг үлдээгээд явсан учраас ганцаараа 15 гаруй айлд орж сугалааны хуудсыг тараасан. Тухайн үед нэг сугалааны хуудсыг 500-600 мянган төгрөгөөр үнэлж сугалаа авсан айлуудаас нэг тооны гунан үхэр, зарим айлуудаас бэлэн мөнгө, зарим айлуудаас бяруу, сэрх, адуу, тэмээ гэж янз бүрээр авч байсан. Адуу, тэмээ өгсөн айлуудад адуу өгвөл 3, тэмээ өгвөл 2 сугалааны хуудас өгдөг байсан. Би тухайн үед зөвхөн сугалааг хүмүүст тарааж явсан ба сугалааны үнэ болох үхэр малыг И.Х- өөрөө ирж авсан. Тухайн үед И.Х- нь сугалааны тохирлыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр явуулна гэж хэлээд явсан байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын эхээр байх сайн санахгүй байна. И.Х- нь сугалааны тохирлыг явуулахгүй байхаар нь миний бие И.Х-ын 89155111 гэсэн дугаарт нь холбогдож сугалааны тохирлыг хэзээ явуулах талаар асуухад И.Х- нь ах өнгөрсөн, түүний 40 хоног өнгөрсний дараа явуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд би ажил явдал болж байхад нь гээд И.Х-ыг ойлгож сугалааны хуудас авсан хүмүүс асуухаар ойлгуулж хэлж байсан. Тэгээд дараа нь 2021 оны 3 дугаар сарын үед залгахад “Наурыз”-ын баярын дараа явуулна гэсэн, дараа нь хөл хорио болж байна, байж байгаад явуулна гэж хэлж байсан ба сүүлдээ утсаа авахаа больсон юм. Би И.Х-тай холбоо барьж чадалгүй нэг сар болж байна. Гэрт нь очихоор байхгүй, утсаа авахгүй заримдаа утас нь холбогдохгүй байдаг юм..., ...Ямар нэгэн хамтарч байгаа хүн байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас/,

106. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн БӨА-22-0228 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 184-188 дугаар хуудас/,

107. Хохирогч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өлгий сумын иргэн И.Х- гэгч 2021 оны 01 дүгээр сарын эхээр 3 дугаар багийн эмч Х.Ү-ийн хамтаар манайд ирж сугалаа тарааж байгаа гэж хэлсэн юм. Нэг сугалаа 600,000 төгрөг гэж танилцуулсан байсан. Эхний удаад ирэхээр нь сугалаа аваагүй явуулсан ба дараагийн удаа Х.Ү-, И.Х- нар дахиж ирсэн юм. Тэгээд би нэг сугалааг авч гунан шарыг 600,000 төгрөгөөр үнэлж тэдний машинд ачуулсан юм. Гурав дахь удаад манайд Х.Ү- дахиж ирсэн ба миний дүү болох М.Н- нэг сугалаа авсан түүний малыг авахаар ирлээ гэж Нурбекийн хүүхэд нь Абу манайд Х.Ү-ийн хамтаар ирж манай мал дотор байсан М.Н-ийн нэг бяруу 400,000 төгрөг, нэг эр хонийг 200,000 төгрөгөөр үнэлж авсан. Тэрнээс хойш сугалааны тохирлыг 2021 оны дундуур явуулахаар болсон. Гэвч тэр чигээрээ Х.Ү-, И.Х- нар ирээгүй болохоор нь Х.Ү-ээс утсаар асуухад би мэдэхгүй эзэн нь И.Х- гэж хэлсэн. Харин И.Х-тай утсаар ярихад сугалааны тохирлыг явуулах гэсэн боловч цагдаа нар зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Хэд хэдэн удаа ярьж авсан малын үнийг өг, болохгүй бол хуулийн байгууллагад хандах болно гэхэд хэлж байхгүй юу гэж утсаа салгасан юм. Сүүлд нь аймагт очиж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж тухайн өдөр дүү М.Н-ийн хамт И.Х-ын гэрт очиход И.Х нь бид хоёрт 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бид нараас авсан малын үнийг дансаар шилжүүлэхээр болж бичиг хийж өгсөн юм. Уг бичгийн хуулбарыг танд гаргаж өгье, материалд хавсаргана уу. Гэвч өнөөдөр хүртэл өгөөгүй байна. Нэг удаад И.Х- хэлэхдээ хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, сугалаа явуулахаар 20 ширхэг мотоцикл, 20 сая төгрөгийг битүүмжилсэн гэж хэлж байсан тул тодруулахад худал хэлсэн байв. Миний бодлоор И.Х- сугалаа явуулна гэж худал хэлж ард иргэдээс мал, мөнгө төгрөг авч сугалаа явуулахаар болж байна гэж худал хэлж сугалааны тохирлыг явуулаагүй, явуулахгүй гэвэл мал юм уу мөнгө төгрөгийг эргүүлж өгөөгүй байгаа нь биднийг залилж байгаа гэж бодож байна. Надаас авсан гунан шар сарлаг үхрийг 600.000 төгрөгөөр авсан учраас 600,000 төгрөгийг мөн өргөдөл өгөх үед ирж явсан бензиний үнэ болох 50,000 төгрөгийг И.Х-аас гаргуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05-07 дугаар хуудас/,

108. Хохирогч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын дунд үеэр байх, одоо сайн санахгүй байна. Би өөрийн гэрт сууж байхад тус 3 дугаар багийн Х.Ү- нь хажуудаа үл таних залуугийн хамт портер маркийн машинтай манай гэрт ирсэн. Тэд 100 хүний хооронд сугалааны тохирол явуулж байна, үүний 84 хүнд хонжвортой юм байна гэхээр миний хүү Н.Абу нэг ширхэг сугалаа авсан. Тухайн үед нэг ширхэг сугалааг 600,000 төгрөгөөр тооцож нэг тооны сарлагийн бяруу, нэг тооны эр хонь авсан..., ...хонжворт сугалаа явуулна гэж залилан мэхэлж 600.000 төгрөг авсан И.Х-ад хуулийн дагуу арга хэмжээ авч, хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

109. Хохирогч Ө.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр байх..., ...И.Х- манай үхэр сүргээс харж байгаад нэг тооны улаан зүсмийн гунан Монгол үхэр авч явсан...”, “...И.Х- надаас авсан 1 тооны 2 настай бярууг 500,000 мянган төгрөгөөр бодож авсан бөгөөд надад 500,000 төгрөг бэлнээр өгч надаас уучлалт гуйсан байгаа, одоо надад гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 27-28, 30 дугаар хуудас/,

110. Хохирогч Ш.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны үе байсан манай гэрт оройн цагаар чиргүүл чирсэн Уаз 31512 маркийн авто машин ирсэн юм. Уг машинаар хоёр хүн ирсэн нэг нь манай багийн залуу А.С-ат гэгч одоо Согоог багт хүний эмчээр ажилладаг залуу, мөн хажуудаа үл таних залуутай хамт ирсэн. Үл таних залуу болохоор Толбо сумын харьяат И.Х- гэж танилцуулсан юм. Хонжворт сугалаа явуулж байгаа сугалаа аваарай гэж И.Х- хэлсэн юм. Сугалаа 500,000 төгрөгний үнэтэй, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тохирлыг тус сумын 2 дугаар багийн нутаг Бул толгойд явуулна гэсэн. Тэгээд миний бие хүү М-ийн нэрээр нэг ширхэг сугалаа авсан ба надаас сугалааны үнэд гунан гарах сарлаг хөх зүсмийн бярууг 400,000 төгрөгөөр үнэлж авч машины чиргүүлд ачиж явсан юм. Харин үлдсэн 100,000 төгрөгийг тохирол явуулах өдөр өгөхөөр болж тохирсон юм. Одоо хүртэл сугалааны тохирол явагдаагүй..., ...И.Х- нь нэгэнт сугалаа явуулахаар болж надаас нэг тооны бярууг 400,000 төгрөгөөр үнэлж авсан байсан учраас бярууг эсвэл үнэлж авсан үнээр нь мөнгийг нь И.Х-аар төлүүлж өгнө үү. Төлж өгөх юм бол ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

111. Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байх манайх тус сумын 5 дугаар багийн нутаг “Хар-Уул" гэх газарт өвөлжөөнд байхад манай гэрт Улаанхус сумын 4 дүгээр багийн хүний бага эмч ажилтай А.С-ат гэх залуу хажуудаа эхнэрийн хамт ирсэн. Би багийн иргэдээс А.С-ат сугалаа тарааж байгаа гэдгийг сонсоод А.С-т руу утасдаж би нэг сугалаа авмаар байна гэхэд А.С-ат нь би аймгийн төвд явж байна, буцах замдаа танд хүргүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед А.С-т аймгийн төвөөс буцаж явна гэж манайд ирж нэг ширхэг сугалааны хуудсыг өгөөд явсан ба уг сугалааны нэг ширхгийн үнэ нь 600,000 төгрөг гэсэн. Тэгээд би 600,00 төгрөгөөр үнэлж өөрийн гунан үхэр өгөхөөр болсон. А.С-ат нь уг үхрийг хэд хоногийн дараа сугалаа явуулах хүн өөрөө ирж авна гэж хэлээд явсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үед манай багийн иргэн И.Х- гэх залуугийн УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгслээр жолооч И.Х-, А.С-, хажуудаа 1 залуугийн хамт ирсэн ба уг залууг А.С-ат нь бид нарт сугалаа явуулах гэж байгаа хүн И.Х- гэж танилцуулсан. Тэгээд И.Х- манай үхэр сүрэг дотроос 1 тооны гунан үхрийг авч, И.Х-н машинаар ачиж явсан. Мөн тухайн үед И.Х- нь сугалааны тохирлыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр явуулна гэж хэлээд явсан юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сугалааны тохирол явагдаагүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

112. Хохирогч И.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр.., ...миний бие И.Х-ад нэг тооны дөнөн сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудас авсан..., ...сугалаа явуулна гэж бид нарыг хуурч мэхэлсэн И.Х-ад хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

113. Хохирогч А.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр..., ...миний бие И.Х-ад нэг тооны дөнөн сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудас авсан..., ...сугалаа явуулна гэж бид нарыг хуурч мэхэлсэн И.Х-ад хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

114. Хохирогч Ш.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр..., ...миний бие И.Х-ад нэг тооны гунан сарлаг үхэр, нэг тооны сэрх өгч нэг ширхэг сугалааны хуудас авсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

115. Хохирогч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр..., ...миний бие И.Х-ад нэг тооны дөнөн сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудас авсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

116. Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр..., ...миний бие И.Х-ад нэг тооны гунан сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудас авсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

117. Хохирогч Ш.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр..., ...миний бие И.Х-ад нэг тооны гунан сарлаг үхэр нэг ширхэг сугалааны хуудас авсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

118. Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр..., ...миний бие сугалааг сонирхоод улмаар И.Х-ад нэг тооны гунан сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудсыг авсан...”, “...Би И.Х-аас хохиролд 300,000 төгрөгийг нөхөн төлүүлж авсан, цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 109, 113 дугаар хуудас/,

119. Хохирогч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын дунд үе байх..., ...миний бие сугалааг сонирхоод И.Х- гэх залууд 400,000 төгрөгөөр үнэлж нэг тооны бяруу өгч, дараа нь 100,000 төгрөг бэлэн өгөхөөр тохиролцож нэг ширхэг сугалааны хуудсыг авсан..., ...И.Х-ын 99219519 дугаарын утас руу нь залгаж үзэхэд И.Х- нь надад миний ах нас барсан, одоо удахгүй явуулна гэсэн. Дараа нь нэг удаа залгахад миний сугалаа явуулах зөвшөөрлийн хугацаа дууссан байна, тэрийг сунгуулж аваад явуулна гэж хэлж байсан ба тэгээд сүүлдээ утсаа авахгүй заримдаа холбогдохгүй байсан. Тэрнээс хойш одоо хүртэл ямар нэгэн холбоо барьж чадаагүй юм. Иймд сугалаа явуулна гэж бид нарыг хуурч мэхэлж үхэр авсан И.Х-ад хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

120. Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын сүүлээр байх..., ...сугалааг сонирхож байгаад И.Х-ад хар алаг зүсмийн дөнөн сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалаа авсан..., ...сугалааны тохирлыг 2021 оны 3 дугаар сарын эхээр явуулна гэж хэлж байсан...”, “...Иргэн И.Х- надаас авсан 1 тооны сарлаг үхрийн мөнгө гээд надад 300,000 төгрөг бэлнээр өгч надаас уучлалт гуйсан байгаа би өнгөрсөн жилийн уг 3 настай сарлаг үхрийг өөрөө 300,000 мянган төгрөгөөр үнэлж байгаа. И.Х- гэх залуугаас дахин мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, бид хоёр сайн дураараа тохиролцсон байгаа тул цаашид энэ асуудал дээр гомдол санал гаргахгүй цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 131-132, 136 дугаар хуудас/,

121. Хохирогч А.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байх..., ...би сугалааг сонирхож байгаад 11 ширхэг шинэ мотоцикл байгаа гэхээр нь нэг нь надад таарах байх гэж бодоод И.Х-ад хар алаг зүсмийн дөнөн сарлаг үхрийг 600,000 үнэлэн өгч, нэг ширхэг сугалаа авсан..., ...хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/,

122. Хохирогч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нэг ширхэг сугалаа авч Х.Ү-эд бэлнээр 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,

123. Хохирогч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр..., ...нэг ширхэг сугалаа авч 500,000 төгрөгөөр үнэлж нэг тооны гунан үхэр өгсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

124. Хохирогч Ш.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр байх..., ...нэг тооны гунан сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудсыг А.С-аас авсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

125. Хохирогч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр манайх тус сумын 5 дугаар багийн нутаг “Шар-Ам” гэх газарт өвөлжөөнд байхад манай гэрт Улаанхус сумын 4 дүгээр багийн хүний бага эмч ажилтай миний төрсөн ахын хүүхэд болох А.С-ат гэх залуу хажуудаа И.Х-ын хамт манайд ирсэн. Тэгээд А.С-ат нь надад И.Х- аймгийн төвд байдаг, миний танил залуу юм. Манай нийт 100 гаруй хүний дунд явуулах гэж байгаа, хүн бүр шагналтай, сугалааны тохирлыг удахгүй, 2 сард багтааж явуулна гэж тайлбарласан. Тэгээд миний бие И.Х-ад 1 тооны дөнөн сарлаг үхэр өгч нэг ширхэг сугалааны хуудсыг авсан. Тухайн үед сугалааны хуудсыг өөрийн төрсөн хүүхдийн нэр дээр буюу С.А-ын, БК........ гэж бичүүлж авсан. Тэгээд И.Х- нь надаас авсан 1 тооны үхрийг 7 хоногийн дараа мөн А.С-ын хамт И.Х- гэх залуугийн УАЗ-3303 маркийн тээврийн хэрэгслээр ирж 1 тооны дөнөн сарлаг үхрийг ачиж аваад явсан. Тэрнээс хойш сугалааны тохирол явагдаагүй...”, “...И.Х- миний хохирлыг барагдуулаагүй, би түүнээс 2021 оны 01 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 181-182, 185 дугаар хуудас/,

126. Хохирогч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гурван настай сарлаг үхрийг 500,000 төгрөгөөр тохиролцож А.С-аас нэг ширхэг сугалаа авсан..., ...би намайг хуурч мэхэлсэн үйлдэлд гомдолтой байна. Миний үхэр амьдаараа байвал үхрээ, үхэр байхгүй бол үнэлгээ болох 500,000 төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 194-195 хуудас/,

127. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр..., ...би А-, Е- гэх хоёр хүүхдийнхээ нэр дээр хоёр ширхэг сугалаа аваад сугалааны төлбөрт найман настай эвэртэй улаан зүсмийн Монгол үхрийг өгсөн..., ...тухайн үед миний бие уг үхрийг 1,200,000 төгрөгөөр үнэлж, 2 сугалаа авсан..., ...Надад учирсан хохирол болох 1,200,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүсэж байна. Эсхүл мал, мөнгө өгсөн ч болно...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 204-205 дугаар хуудас/,

128. Хохирогч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр..., ...тэмээ нь таван настай буур байсан, үхэр нь гунан хайнаг байсан...”...тухайн үед би гурван сугалаа авч байгаа учраас 500,000 төгрөгөөр тооцоо хийхээр болж тэмээг 1.000.000 төгрөгөөр үхрийг 500,000 төгрөгөөр үнэлж төлбөр хийсэн..., ...Надад учирсан хохирол болох 1 тэмээ, 1 үхрийг буцаан өгөх, мал байхгүй бол тухайн үед тохиролцсоноор 1,500,000 төгрөгийг эргүүлэн өгч хохиролгүй болгохыг хүсэж байна...”, “...И.Х- надад 700,000 төгрөг бэлнээр өгч надаас уучлалт гуйсан байгаа үлдсэн мөнгийг хэд хоногийн дараа өгнө гэж тохиролцсон...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 214, 216 дугаар хуудас/,

129. Хохирогч А.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын сүүлээр..., ...Би сугалааны хонжворыг хараад 600,000 төгрөгт боломжийн сугалаа байна гэж бодоод нэг ширхгийг өөрийн бага охин Е.Т-ы нэрээр авсан тэгээд төлбөрт дөрвөн настай хайнаг бухыг өгсөн..., ...Надад учирсан хохирол болох 1 тооны үхрийг эргүүлэн өгөх, эсвэл 600,000 төгрөгийг төлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 227 дугаар хуудас/,

130. Хохирогч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр..., ...үхрээ 500,000 төгрөгөөр үнэлж нэг ширхэг сугалаа авсан. Миний үхэр дөрвөн настай..., ... Надад учирсан хохирол болох 1 тооны үхрийг эргүүлэн өгөх, эсвэл 600.000 төгрөгийг төлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 236 дугаар хуудас/,

131. Хохирогч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр.. ...Би 100 литр А80, 100 литр дизель түлшээр тооцоо хийгээд нэг ширхэг сугалаа  авсан..., ...би надаас авсан түлш бензиний мөнгө болох 335,000 төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/,

132. Хохирогч А.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур Улаанхус сумын Согоог багт тэр хүнээс нэг ширхэг сугалааг 600,000 төгрөгөөр тооцож дөрвөн настай сарлаг үхэр өгсөн..., ...Би надаас авсан үхрийг юм уу эсвэл 600.000 төгрөгийг эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 05 дугаар хуудас/,

133. Хохирогч Ж.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...нэг сугалааг 600,000 төгрөгөөр худалдаж байхад дөрвөн настай сарлаг үхрээр тооцоо хийж авсан..., Би надаас авсан үхрийг юм уу эсвэл 600,000 төгрөгийг эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

134. Хохирогч А.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...Би дөрвөн настай бух өгч нэг ширхэг сугалаа авсан..., ...надад учирсан хохирол 1 тооны үхрийг эргүүлэн өгөх, эсвэл 600,000 төгрөгийг төлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

135. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...1 ширхэг сугалаа авч үнийн дүнд дөрвөн настай бух өгсөн..., ...надад учирсан хохирол 1 тооны үхрийг эргүүлэн өгөх, эсвэл 600,000 төгрөгийг төлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

136. Хохирогч К.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын эхээр..., ...хоёр ширхэг сугалаа авч долоон настай үхэр өгсөн...”, “...И.Х- надад 300,000 төгрөг бэлнээр өгч уучлал гуйсан, одоо 500,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж хэлсэн. Тэр мөнгөө өгчихвөл надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 39-40, 44 дүгээр хуудас/,

137. Хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын эхээр..., ...гурван ширхэг сугалааг А.С, А.А, А.Ж гэх гурван хүүхдийнхээ нэр дээр бичүүлж авсан. Тэгээд сугалааны төлбөрт таван настай хүрэн зүсмийн адуу өгсөн...”, “...И.Х- надад 600,000 төгрөг бэлнээр өгч бид хоёр хоорондоо сайн дураар тохиролцож одоо 600,000 төгрөг өгөхөөр болсон байгаа. Уг мөнгийг удаахгүй өгнө гэсэн, энэ мөнгийг өгвөл надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 54-55, 58 дугаар хуудас/,

138. Хохирогч Х.Н-О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр Улаанхус сумын 4 дүгээр баг Согоог гэх газарт өөрийн төрсөн дүү Х.Т-ээс нэг ширхэг сугалааг гурван настай хар алаг хайнаг үхрээр авсан..., ...хохирол болох 1 тооны үхрийг эргүүлэн өгөх, эсхүл 500,000 төгрөгийг төлж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

139. Хохирогч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын эхээр..., ...нэг ширхэг сугалаа авч, төлбөрт нь дөрвөн настай хар алаг зүсмийн үхэр өгсөн...”, “...би бэлэн 400,000 төгрөг аваад гомдол, саналгүй гэдгээ хэлсэн. Одоо цаашид энэ асуудал дээр гомдол, санал байхгүй, мөнгөө бүрэн авсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 78, 82 дугаар хуудас/,

140. Хохирогч С.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын эхээр,.., ...үхрээ 600.000 төгрөгөөр үнэлж нэг ширхэг сугалаа авсан..., ...миний үхэр таван настай, цагаан зүсмийн сарлагийн бух...”, “...И.Х- надаас авсан 1 тооны бухны үнэ гэж 300.000 төгрөг бэлнээр өгч, уучлал гуйсан, үлдсэн мөнгийг нь би авахгүй гэж хэлж бид хоёр сайн дураараа тохирсон байгаа, дахин мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 91, 95 дугаар хуудас/,

141. Хохирогч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр нэг тооны гурван настай Монгол үхрийн бух өгч нэг ширхэг сугалаа авсан юм..., ...хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 100 дугаар хуудас/,

142. Хохирогч Х.К-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр нэг тооны дөрвөн настай сарлагийн бух өгч нэг ширхэг сугалаа авсан..., ...И.Х- надаас авсан 1 тооны бухын үнэ гэж надад 400,000 төгрөг бэлнээр өгч, уучлал гуйсан, үлдсэн мөнгийг нь би авахгүй гэдгээ хэлж, бид хоёр сайн дураараа тохирсон тул цаашид энэ асуудал дээр гомдолгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 106 дугаар хуудас/,

143. Хохирогч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр иргэн И.Х- нь манай суманд ирж супер шагнал нь мотоцикл байгаа олон төрлийн азтан шалгаруулах юм, он гарахаас өмнө тохирлоо явуулна гэж хэлэхээр нь би нэг ширхэг сугалаа авсан..., ...гурван настай сарлаг үхэр, гурван настай эр хонь өгч нэг ширхэг сугалаа авсан..., ...И.Х- надаас авсан нэг тооны үхэр, нэг тооны хонийг нийлүүлээд 500,000 төгрөгөөр үнэлж малын мөнгийг надад өгсөн, би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид энэ асуудал дээр гомдол, санал гаргахгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,

144. Хохирогч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сард нэг ширхэг сугалааг 450,000 төгрөгөөр тохирч үнэ төлбөрт нь сарлагийн бяруу өгсөн. Тухайн сугалааг өөрийн хүү С.Х-ийн нэрээр авсан..., ...миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

145. Хохирогч Д.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр нэг тооны гурван настай эм хайнаг үхэр өгч нэг ширхэг сугалаа авсан..., ..И.Х- надаас авсан 1 тооны хайнаг үхрийн мөнгө гээд 300,000 төгрөг бэлнээр өгч, , уучлалт гуйсан. Би И.Х- гэх хүүгээс дахин мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/,

146. Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур И.Х- манай гэрт ирж би танай сумын иргэдийн дунд хонжворт сугалаа зохион байгуулах гэж байгаа юм. Нэг ширхэг сугалааг 500,000 төгрөгөөр худалдаж байна, та төлбөрт нь мал оролцуулж болно гээд зурагтай сугалаа үзүүлж хамгийн өндөр шагнал нь мотоцикл 11 ширхэг гэхээр нь мотоцикл хожих байх, бас дээрээс нь олон олон хонжвор байгаа учраас хожих магадлал өндөр юм байна гээд хоёр ширхэг сугалаа авч нэг ширхгийг нь өөрийн нэр дээр М.Б-, нөгөө сугалааг өөрийн хүү Б.А-ийн нэр дээр авч Б.А  гэж тэмдэглүүлж сугалааг авч үлдсэн. Сугалааны төлбөрт 6 настай хар алаг зүсмийн эм сарлаг үхэр өгсөн. Уг үхэр нь зүүн даланд тоо тамгатай, зүүн чих ухмал имтэй байсан. Тэгээд сугалааг явуулаагүй өдийг хүрч надад учирсан хохирлыг ч барагдуулаагүй байна..., ...хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас/,

147. Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр..., ...хоёр ширхэг сугалаа авч сугалааны төлбөрт гурван настай сарлаг хоёрыг өгсөн.... ...И.Х-аас 500,000 төгрөгийн хохирол нөхөн төлөлтөд авсан..., ...цаашид ямар нэгэн мөнгө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,

148. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны эхээр шиг санагдаж байна..., ...би хоёр ширхэг сугалаа авсан ба сугалааны төлбөрт таван настай үхрийг нэг сая төгрөгөөр үнэлж өгсөн..., ...би И.Х-аас хохирол нөхөн төлөлтөд 400,000 төгрөгийг бэлнээр авсан. Нэгэнт сугалааг зохион байгуулах боломжгүй болсон, олон хүнд өр төлбөртэй гэсэн учраас би өөрийн нэг тооны үхрийг 400,000 төгрөгөөр үнэлж хохиролгүй болсон учир цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,

149. Хохирогч Ж.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дунд үед..., ...та азаа үзэх үү гэхээр нь дөрвөн настай атан тэмээ нэгийг өгье чи надад гурван ширхэг сугалаа өгчих гээд бид хоёр хоорондоо тохиролцсон..., ...Би И.Х-аас хохирол нөхөн төлөлтөд 650,000 төгрөгийг бэлнээр авсан..., ...цаашид ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/,

150. Хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...би нас гүйцсэн нэг тооны үхэр өгөөд хоёр ширхэг сугалаа авсан..., ...Би И.Х-аас 800.000 төгрөг бэлнээр авч хохирол нөхөн төлөгдсөн, ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

151. Хохирогч М.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би гурван настай хоёр тооны үхэр өгч хоёр ширхэг сугалаа авсан. Сугалааны төлбөрт өгөхөөр тохиролцсон 2 тооны үхрийг 2021 оны 01 дүгээр сарын эхээр ирээд ачаад аваад явсан..., ...Би И.Х-аас хохирол нөхөн төлөлтөд 400,000 төгрөг бэлнээр авч, хохирлоо бүрэн барагдуулсан. Бид хоёр харилцан тохиролцож миний сугалааны төлбөрт өгсөн хоёр ширхэг үхрийг 400,000 төгрөгөөр тохиролцож, тэр надаас уучлал гуйсан би би уучилсан. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/,

152. Хохирогч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би нэг бяруу өгөөд нэг ширхэг сугалаа, авсан..., ...400,000 төгрөгийг бэлнээр авч, хохирлоо бүрэн барагдуулсан, ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/,

153. Хохирогч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...би нас гүйцсэн нэг үхэр өгч хоёр ширхэг сугалаа авсан..., ...таван настай, зүүн талын хацартаа Ү хэлбэрийн тамгатай..., ...хохирол нөхөн төлөлтөд 300,000 төгрөг бэлнээр өгч надаас сугалааг явуулж чадахааргүй болсон уучлаарай гээд уучлал гуйж, би түүнийг учирсан. Цаашид И.Х-аас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 201 дүгээр хуудас/,

154. Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр..., ...нэг ширхэг сугалаа авч төлбөрт нь гурван настай, хар алаг өнгийн зүстэй хоёр чих нь ухмал имтэй үхэр нэгийг өгсөн..., ...И.Х-аас 300,000 төгрөгийг бэлнээр авч хохирлоо нөхөн төлүүлж авсан. Цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 211 дүгээр хуудас/,

155. Хохирогч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр..., ...Би нэг ширхэг сугалаа авч төлбөрт нь хар алаг зүсмийн сарлагийн бяруу өгсөн..., ...И.Х-аас 300,000 төгрөгийг бэлнээр авч, хохирол нөхөн төлсөн, ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 217 дугаар хуудас/,

156. Хохирогч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийн нэр дээр нэг ширхэг сугалаа авч, төлбөрт нь Монгол үхрийн бяруу нэг, нас гүйцсэн сэрх нэгийг өгсөн..., ...И.Х-аас 400,000 төгрөгийг бэлнээр авч хохирол нөхөн төлсөн, ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас/,

157. Хохирогч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр..., ...нэг ширхэг сугалааг өөрийн бага хүү И.Б-ийн нэрийг бичүүлж аваад сугалааны төлбөрт хар алаг зүсмийн хоёр чих нь урдаас ухмал имтэй бяруу нэг ширхгийг өгсөн..., ...хохиролд 300,000 төгрөгийг бэлнээр авч, хохирлоо барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 232 дугаар хуудас/,

158. Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...би нэг ширхэг сугалааг бэлэн 400,000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдаж авсан..., ...өөрт учирсан хохиролд 300,000 төгрөгийг бэлнээр авч хохирлоо барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 238 дугаар хуудас/,

159. Хохирогч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...дөрвөн ширхэг сугалаа худалдан авч төлбөрт нь хар алаг зүсмийн хоёр чих нь ардаасаа ухмал имтэй бяруу нэг, хар зүсмийн хоёр чих нь ардаасаа ухмал имтэй бяруу нэг, хар алаг зүсмийн баруун чих нь ардаасаа ухмал имтэй бяруу нэг, хар алаг зүсмийн баруун чих нь тайрмал, зүүн чих нь ардаасаа ухмал имтэй эвэргүй гунан үхэр нэг, улаан зүсмийн нас гүйцсэн эр хонь нэгийг тус тус өгсөн..., ...И.Х-аас өөрт учирсан хохиролд 1,200,000 төгрөгийг бэлнээр авч хохирлоо барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 247 дугаар хуудас/,

160. Хохирогч С.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...И.Х- нь 2020 оны 12 дугаар сарын сүүлчээр манай гэрт ирээд би хонжворт сугалаа зохион байгуулах гэж байгаа юм хамгийн өндөр шагнал нь мотоцикл 11 ширхэг байгаа гэхээр нь олон мотоциклоос нэгийг нь хожих байх гээд нэг ширхэг сугалааг 500,000 төгрөгөөр худалдаж, төлбөрт нь мал оролцуулж болно гэхээр нь нэг ширхэг сугалааг охин Б.Анарын нэр дээр авч төлбөрт нь эвэртэй хөх алаг зүсмийн, баруун талын чих нь сэтэрхий, зүүн талын чих нь урдуураа зүсмэл имтэй бяруу өгсөн, уг сугалааны төлбөрт өгсөн малыг тэр оройдоо өөрийн унаж явсан цэнхэр өнгийн улсын дугаарыг нь санахгүй байна портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад явсан..., ...хохиролд 300,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлоо барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 09 дүгээр хуудас/,

161. Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлчээр..., ...нэг ширхэг сугалааг өөрийн хүү Б.Кунтуганы нэр дээр авч төлбөрт нь гурван настай, баруун чих нь урдаас ухмал, зүүн чих нь тайрмал имтэй нэг тооны үхэр өгсөн..., ...300,000 төгрөгийг бэлнээр өгч, хохирлоо барагдуулсан учир цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

162. Хохирогч С.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр..., ...нэг ширхэг сугалаа авч төлбөрт нь хар зүсмийн эвэртэй, зүүн талын чих нь зүсмэл имтэй нэг тооны гунан үхэр өгсөн..., ...300,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан..., ...надад И.Х-аас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

163. Хохирогч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр И.Х- гэх Сагсай сумын гаралтай залуу манай гэрт ирж би танай сумын иргэдийн дунд хонжворт сугалаа зохион байгуулах гэж байгаа юм. Нэг ширхэг сугалааг 500,000 төгрөгөөр худалдаж байна, та төлбөрт нь мал оролцуулж болно гээд зурагтай сугалаа үзүүлж хамгийн өндөр шагнал нь мотоцикл 11 ширхэг гэхээр нь олон мотоцикл байгаа юм байна нэгийг нь хожих боломжтой байх гэж бодоод өөрийнхөө нэр дээр хоёр ширхэг сугалаа аваад эхний сугалааны төлбөрт нь 1 тооны хар зүсмийн зүүн чих нь цоорхой, баруун чих нь ухмал имтэй бяруу, мөн нас гүйцсэн 1 эр хонь бэлэн 300,000 төгрөг өгч 2 дахь сугалааг авга ах Л.Е-ын нэр дээр авсан..., ...И.Х- нь надад учирсан хохирлын мөнгө болох 600,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан болно...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

164. Хохирогч И.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр.., ...нэг ширхэг сугалаа авсан ба сугалааны төлбөрт хар алаг зүсмийн, зүүн чих нь ардаас ухмал, баруун чих нь хайчилбар имтэй бяруу нэгийг өгсөн..., ...хохирлын мөнгө болох 300,000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан болно...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

165. Хохирогч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын эхээр..., ...өөрийн бага хүү А.А-ын нэр дээр нэг ширхэг сугалаа авч төлбөрт нь 5 настай хар халзан эр ямаа..., ...гунан үхэр өгсөн..., ...300,000 төгрөгийг бэлнээр авч хохирлоо нөхөн төлүүлж авсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

166. Хохирогч Х.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...өөрийн нэр дээр нэг сугалаа авч, хар алаг зүсмийн, баруун чих нь тайрмал, зүүн талын чих нь зүсмэл имтэй мухар бяруу нэгийг өгсөн..., ...И.Х- надад учирсан хохиролд 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн, цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

167. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын эхээр..., ...өөрийн бага хүү А.И-ы нэрээр нэг ширхэг сугалаа авч төлбөрт нэг хүрэн зүсмийн баруун чих ардаасаа ухмал имтэй бяруу нэгийг өгсөн..., ...хохиролд 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

168. Хохирогч К.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...нэг ширхэг сугалааг авч өөрийн нэр дээр авч сугалааны төлбөрт хар алаг зүсмийн хоёр чих нь ардаасаа зүсмэл, урдаасаа ухмал имтэй бяруу өгч тухайн өдрөө И.Х- цагаан өнгийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна портер маркийн тээврийн хэрэгслээр ачаад аваад явсан..., ...надад учирсан хохиролд 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн, цаашид ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

169. Хохирогч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 12 дугаар сарын дундуур..., ...нэг ширхэг сугалааг өөрийн нэр дээр авч сугалааны төлбөрт 50,000 төгрөгийг бэлнээр өгч гурван настай хар алаг зүсмийн, баруун чих тайрмал, зүүн чих нь ухмал имтэй сарлаг үхэр өгсөн. Тэгээд уг үхрийг 5-7 хоногийн дараа И.Х- нь цагаан өнгийн портер машинаар ачаад аваад явсан өдрийг хүртэл сугалааг явуулаагүй, надад учирсан хохирлыг ч барагдуулаагүй байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

170. Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 01 дүгээр сард..., ...өөрийн нэр дээр нэг ширхэг сугалаа авч сугалааны төлбөрт мухар толгойтой цагаан өнгийн гурван настай эр үхрийг 500,000 төгрөгөөр тооцож өгсөн..., ...И.Х- надад хохирол нөхөн төлөөгүй, миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/,

171. Шүүгдэгч И.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж Шүүгдэгчээр татсан тогтоолыг уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хонжворт сугалаа зохион явуулахдаа Монгол Улсын Сангаас яамнаас зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл авдаг гэдгийг нь ч мэдэхгүй иргэдэд шууд сугалаа явуулна гэж хэлж хонжворт сугалаа тараасан. Би хонжворт сугалаан дээр байсан мотоцикл, буйдан, хөлдөөгч, нарны гэрэл аккумлятор, зурагт, кабель, тоноглосон эмээл, хазаар, нарны гэрэл, суурин утас, хувцас, гурил зэрэг эд зүйлсийг аваагүй байсан..., ...хохирол барагдуулаагүй хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулах болно” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч И.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.

172. Шүүгдэгч И.Х- нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур                    сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр хэрэглээний зориулалттай 0.7776м3 нойтон бургас мод, түлээний зориулалттай 2.8 м3 хуурай бургас мод тус тус бэлтгэн, улмаар иргэн Е.Х-ын 1..3 БӨҮ улсын дугаартай Киа Бонго пронтер загварын тээврийн хэрэгслээр Өлгий сум хүртэл тээвэрлэж, ойн санд 824,455 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

172. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Т.Е-гийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “...05 цаг 50 минутын үед тус сумын 6 дугаар багийн нутагт замын хөдөлгөөнд оролцож байсан цэнхэр өнгийн 1..3 БӨҮ улсын дугаартай “Вонго пронтер” загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийн жолооч болох И.Х- нь зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэж ирснийг илрүүлэв...” гэх агуулга бүхий илтгэх хуудас /5 дахь хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

173. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 117-121 дүгээр хуудас/,

174. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дахь хавтаст хэргийн 123-141 дүгээр хуудас/,

175. Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “...улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй...” гэх албан бичиг, хавсрал гэрэл зураг /5 дахь хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/,

176. Эд зүйлд буюу сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас/,

177. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ногооннуур сумын 3 дугаар баг буюу Ховд гол багийг байгаль хамгаалагч Х.Т- хариуцдаг учраас тухайн хүнээс мод бэлтгэх зөвшөөрөл авч байгаад бэлтгэнэ. И.Х- нь надаас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, байгаль хамгаалагч нь түлээний зориулалттай хуурай мод бэлтгэх зөвшөөрөл /гоожин/ өгдөг. Би аймгийн Ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы дүгнэлтэд тусгагдсан 352,221 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн буюу 1,056,663 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 160 дугаар хуудас/,

178. Гэрч З.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...И.Х- нь надаас 2022 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл /гоожин/ авч байгаагүй. Өмнөх жилүүдэд ч гэсэн авч байгаагүй...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,

179. Иргэний нэхэмжлэгч Е.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний нэр дээр 1..3 БӨҮ улсын дугаартай Киа Бонго пронтер загварын тээврийн хэрэгсэл байдаг..., ...Би И.Х-д өөрийн 1..3 БӨҮ улсын дугаартай Киа Бонго пронтер загварын тээврийн хэрэгслийг худалдаагүй. Тэрээр надаас миний машиныг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд гол багт гэрт байхад ганцаараа ирээд авсан. Тэр үед надад түлээний мод бэлтгэсэн байгаа тэрийг аймагт гэртээ буулгачихаад авч ирээд өгье гэхээр нь түүнд итгээд машинаа өгч явуулсан. Тэгээд машин авч яваад 2,3 хоног болоод, машин авч ирж өгөхгүй болохоор нь түүний утсаар залгаж ярихад тэрээр мод ачаад ирж байгаад аймгийн цагдаад баригдчихлаа, таны машиныг журмын хашаанд оруулчихсан байгаа, хэрэг шалгаж дууссаны дараа гаргаж өгнө гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 165 дугаар хуудас/,

180. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “...Иргэн И.Х-ын ачиж явсан гэх моднууд нь бургас буюу навит төрлийн мод байна. Бэлтгэсэн моднууд нь түлээний болон хэрэглээний зориулалттай бургас моднууд байна. Үүнд түлээгээр бэлтгэсэн моднуудыг байгалийн жамаар унасан бургас моднуудаас бэлтгэсэн байна. Мөн хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн бургас моднуудыг зориуд тайрч бэлтгэсэн байна. Хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн бургас моднуудыг Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 0.7776м3 эзлэхүүний хэмжээтэй байна. Мөн түлээний зориулалтаар бэлтгэсэн бургас моднуудыг Ойн газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А- 79 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох Түлээний модны эзлэхүүнийг тогтоох аргачлалын дагуу Сийрэг шоометрт шилжүүлэв. Үүнд: Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн хураагдсан модны дундаж өндрийн урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно. 1.10м өндөр х 3.50 м урт х 1.70 см өргөн= 6.545 м3/Сийрэг шоометр/. Үүнийг нягт шоо метрийн эзлэхүүнд шилжүүлэхэд 0.43 гэсэн итгэлцүүрийг- ашиглана. 6.545 м3/Сийрэг шоометр/ х 0.43 =2.8 м3/ нягт шоометр/ байна. Тухайн түлээний зориулалттай бургас мод нь хуурай байна. Хэрэглээний зориулалттай бургас мод нь нойтон мод байна. И.Х-ын 1..3 БӨҮ улсын дугаартай бонго портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь Хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн бургас мод нь 0.7776м3 х 251.644х 1.8=352.221, Түлээний зориулалтаар бэлтгэсэн бургас мод нь 2.8м3 х 168.655х 1.0=472.234 төгрөгний бодит хохирлыг тус тус учруулсан байна” гэх дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас/,

181. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн БӨА-23-0018 дугаартай “...2001 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр импортлогдсон Киа Бонго пронтер загварын тээврийн хэрэгсэл 4,000,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 178-184 дүгээр хуудас/,

182. Шүүгдэгч И.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...эрүүгийн хэрэг үүсгэж Шүүгдэгчээр татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Е.Х-ын машиныг гуйж аваад Ногооннуур сумын 3 дугаар баг буюу Ховд багийн нутаг дэвсгэрээс хэрэглээний болон нойтон мод бэлтгээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 12 цаг өнгөрч байхад аймгийн төв рүү явсан. Тэр үед өөрийн эхнэр А.Ж-ийн хамт явж байсан. Тэгээд өглөө үүрээр 5 цагийн үед Өлгий сумын нутаг дэвсгэр ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн харалдаа явж байхад замын цагдаа Т.Е-д баригдаж машиныг журмын хашаанд оруулсан юм..., ...Би Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс мод бэлтгэхдээ зөвшөөрөл /гоожин/ аваагүй. Мод бэлтгэхдээ зөвшөөрөл авдаг гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 200 дугаар хуудас/,

183. Гэрч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний нөхөр И.Х- нь тус аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багт байдаг И ургийн овог нэгтэй Е.Х-ын 1..3 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр хэрэглэхээр авсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Ногооннуур сумын 3 дугаар баг Ховд багт байдаг хүргэн Б.Х-ы гэрт очсон, тэдний гэрт хүү И. Тумар /6настай/-ыг дагуулж очсон. Тэгээд бид хоёрыг тэдний гэрт үлдээчихээд нөхөр И.Х- нь буцахдаа авч явах түлээний мод авч ирнэ гээд ганцаараа яваад шөнө 22 цаг өнгөрч байхад Б.Х-ы гэрт ирээд хүү бид хоёрыг аваад аймаг руу явсан. Аймаг руу явж байхад Тавалтайн хавцалд мотоцикл эвдэрчихлээ гээд 2 танихгүй залуу зогсож байхаар нь аймаг рүү хүргэж өгөхөөр болж суулгаад хамт явсан. Тэгээд аймагт орж ирээд ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн харалдаа явж байхад нөхөр И.Х-ын цагдаа зогсоож нөхрийг маань архи уусан байна гээд цагдаагийн газар очиж шалгахад архи уусан байсан. Би нөхрөөсөө архи хаана уусан талаар асуухад тэрээр мод бэлтгэж байхдаа ганцаараа 1 шил архи уусан гэж хэлсэн, болсон явдал энэ юм. Нөхөр маань мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас/

 

Эрх зүйн дүгнэлт: Залилах гэм хэргийн тухайд:

184.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

 

184.2. Шүүгдэгч И.Х- нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд мотоцикл, буйдан, гал тогооны тавилга, хөлдөөгч, зурагт, эмээл зэрэг 86 ширхэг эд зүйлсийн азтан шалгаруулах тусгай зөвшөөрөл бүхий эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулна гэж иргэдийг хуурч, тухайн эд хөрөнгүүдийг өөрт байгаа мэтээр бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулан, нэр бүхий 64 хохирогчийн 30.460.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болон мөнгийг өөртөө шилжүүлэн авсан байна.

 

184.3. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч нар нь И.Х-ад итгэн төөрөгдөж, эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн байна.

 

184.4. Шүүгдэгч И.Х- нь нэр бүхий хохирогч нарыг хуурч, эд хөрөнгө болон мөнгийг нь шилжүүлж авсны дараа тэдгээртэй дахин харилцахгүй, мөнгийг нь буцааж өгөхгүй байх зорилгоор залгасан дуудлагыг нь авахгүй байх, утсаа салгах зэрэг үйлдэл  нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

184.5. Шүүгдэгч И.Х- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр нэр бүхий 64 хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

184.6. Иймд прокуророос шүүгдэгч И.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

184.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч И.Х-ын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

185. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн тухайд.

185.1. Шүүгдэгч И.Х- нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх болон эсгий гэрийн хана хийх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сүх ашиглан хууль бусаар хэрэглээний зориулалттай 0.7776м3 нойтон бургас мод, түлээний зориулалттай 2.8 м3 хуурай бургас мод тус тус бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, бэлтгэсэн модоо ачиж ирэх замдаа цагдаад баригдсанаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.

 

185.2. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

 

185.3. Шүүгдэгч И.Х- нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хэрэглээний зориулалттай 0.7776м3 нойтон бургас мод, түлээний зориулалттай 2.8 м3 хуурай бургас мод бэлтгэж тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

 

185.4. Иймд шүүгдэгч И.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

185.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

186. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

 

187. Шүүгдэгч И.Х-ын гэмт үйлдлийн улмаас нэр бүхий 84 хохирогчид нийт 30.460.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нарт учирсан хохирлыг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн БӨА-22-0228 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 184-188 дахь тал/-ээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

188. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Ө.М-, М.Б-, А.Б-, А.Т-ы,  Ж.А-, Х.Н-О-, С.Б-, С.А-, И.Б-, Х.К-, К.Н-, Н.С-, Д.К-, Х.А-, С.Н-, Ж.Х-, Р.Б-, М.А-, Ж.С-, К.А-и, С.Б-, С.Х-, Х.М-, С.Г-, М.Т-, Х.М-, С.Х-, Ж.Б-, С.Д-, Н.Х-, И.А-, Е.А-, Х.Т-, С.А-, Х.Т-и нар нь хохирлоо төлүүлж авсныг дурдаж, шүүгдэгч И.Х-аас гэмт хэргийн хохирол, хор уршигт 440,000 төгрөг гаргуулан хохирогч М.Ж-т, 440,000 төгрөг гаргуулан М.Н-т, 330.000 төгрөг гаргуулан Ш.А-д, 330.000 төгрөг гаргуулан А.Б-д,  450.000 төгрөг гаргуулан И.Е-ыд, 450.000 төгрөг гаргуулан А.Р-д, 520,000 төгрөг гаргуулан Ш.Ө-т, 330.000 төгрөг гаргуулан А.О-ьт, 330.000 төгрөг гаргуулан Б.А-т, 330.000 төгрөг гаргуулан Ш.Х-т, 450.000 төгрөг гаргуулан А.Ө-д, 500.000 төгрөг гаргуулан Ш.А-д, 330.000 төгрөг гаргуулан Д.Ө-т, 330.000 төгрөг гаргуулан Ш.Д-эд, 450.000 төгрөг гаргуулан А.С-д, 330.000 төгрөг гаргуулан А.Е-т, 840.000 төгрөг гаргуулан А.Б-ыд, 1130.000 төгрөг гаргуулан О.Б-д, 420.000 төгрөг гаргуулан А.Е-д, 520.000 төгрөг гаргуулан З.Б-ад, 420.000 төгрөг гаргуулан  А.С-д, 120.000 төгрөг гаргуулан Ж.Т-д, 420.000 төгрөг гаргуулан А.Т-д, 420.000 төгрөг гаргуулан С.Б-д, 500.000 төгрөг гаргуулан К.Б-д, 800.000 төгрөг гаргуулан М.Б-ад, 380.000 төгрөг гаргуулан Х.М-д, 330.000 төгрөг гаргуулан Б.О- тус тус олгож шийдвэрлэв.

 

189. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэр бүхий 64 хохирогч нь өөрт учирсан бусад хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

 

190. Шүүгдэгч И.Х-ын зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр “...И.Х-ын 1..3 БӨҮ улсын дугаартай бонго портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн бургас мод нь 0.7776м3 х 251.644х 1.8=352.221 төгрөг, түлээний зориулалтаар бэлтгэсэн бургас мод нь 2.8м3 х 168.655х 1.0=472.234 төгрөгийн бодит хохирлыг тус тус учруулсан байна гэж үзлээ.

 

191. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 352.221 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж тооцоход 1.056.663 төгрөг болж байна.

 

192. Шүүгдэгч И.Х-ын түлээний зориулалтаар бэлтгэсэн бургас модны экологи эдийн засгийн үнэлгээг 472.234 төгрөгөөр тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгалийн жамаар унасан бургас моднуудаас бэлтгэсэн бол хохирлыг 3 нэмэгдүүлж төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй тул түлээний зориулалтаар бэлтгэсэн бургас модны экологи эдийн засгийн үнэлгээг 472.234 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

193. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч И.Х-аас 1.056.663 + 472.234 = 1.528.897 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

194. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ын хүрээнд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоон, тус ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож эдлүүлэх” дүгнэлтийг,

 

195. Шүүгдэгч И.Х-аас “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү” хүсэлтийг,

196. Хохирогч нараас “ямар нэгэн санал байхгүй” гэх тайлбарыг,

 

197. Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е-аас: “Прокуророос санал болгосон ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

            

             198. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ” Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

 

199. Шүүгдэгч И.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул И.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

200. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

201. Шүүгдэгч И.Х- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

202. Шүүгдэгч И.Х- нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

 

203. Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын бас нэг зорилго юм.

 

204. Иймд шүүгдэгч И.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

205. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

 

206. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч И.Х-ад 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

 

207. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

 

208. Шүүгдэгч И.Х-ад оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

 

209. Тодруулбал, шүүгдэгч И.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

 

210. Хэрэв шүүгдэгч И.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй

 

211. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар И.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэглээний зориулалттай 0.7776м3 нойтон бургас мод, түлээний зориулалттай 2.8м3 хуурай бургас модыг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

212. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Е.Х-ийн эзэмшлийн мод тээвэрлэхэд ашигласан “Киа бонго пронтер” маркийн 1..3 БӨҮ улсын дугаартай, 4.000.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцааж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч И.Х-аас гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

213. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

 

214. Шүүгдэгч И.Х- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

215. Шүүгдэгч И.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт И-ы Х-ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах”, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Х-ад оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.Х-аас гэмт хэргийн хохирол, хор уршигт 440,000 төгрөг гаргуулан хохирогч М.Ж-т, 440,000 төгрөг гаргуулан М.Н-т, 330.000 төгрөг гаргуулан Ш.А-д, 330.000 төгрөг гаргуулан А.Б-д,  450.000 төгрөг гаргуулан И.Е-ыд, 450.000 төгрөг гаргуулан А.Р-д, 520,000 төгрөг гаргуулан Ш.Ө-т, 330.000 төгрөг гаргуулан А.О-ьт, 330.000 төгрөг гаргуулан Б.А-т, 330.000 төгрөг гаргуулан Ш.Х-т, 450.000 төгрөг гаргуулан А.Ө-д, 500.000 төгрөг гаргуулан Ш.А-д, 330.000 төгрөг гаргуулан Д.Ө-т, 330.000 төгрөг гаргуулан Ш.Д-эд, 450.000 төгрөг гаргуулан А.С-д, 330.000 төгрөг гаргуулан А.Е-т, 840.000 төгрөг гаргуулан А.Б-ыд, 1130.000 төгрөг гаргуулан О.Б-д, 420.000 төгрөг гаргуулан А.Е-д, 520.000 төгрөг гаргуулан З.Б-ад, 420.000 төгрөг гаргуулан  А.С-д, 120.000 төгрөг гаргуулан Ж.Т-д, 420.000 төгрөг гаргуулан А.Т-д, 420.000 төгрөг гаргуулан С.Б-д, 500.000 төгрөг гаргуулан К.Б-д, 800.000 төгрөг гаргуулан М.Б-ад, 380.000 төгрөг гаргуулан Х.М-д, 330.000 төгрөг гаргуулан Б.О- тус тус олгож, хохирогч Ө.М-, М.Б-, А.Б-, А.Т-ы,  Ж.А-, Х.Н-О-, С.Б-, С.А-, И.Б-, Х.К-, К.Н-, Н.С-, Д.К-, Х.А-, С.Н-, Ж.Х-, Р.Б-, М.А-, Ж.С-, К.А-и, С.Б-, С.Х-, Х.М-, С.Г-, М.Т-, Х.М-, С.Х-, Ж.Б-, С.Д-, Н.Х-, И.А-, Е.А-, Х.Т-, С.А-, Х.Т-и нар нь хохирлоо төлүүлж авсныг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэр бүхий 64 хохирогч нь өөрт учирсан бусад хохирол төлбөр байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х-ын ойн санд учруулсан хохиролд 1.528.897 /нэг сая таван зуун хорих найм мянга найман зуун ерөн долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар И.Х-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэглээний зориулалттай 0.7776м3 нойтон бургас мод, түлээний зориулалттай 2.8м3 хуурай бургас модыг худалдан борлуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Е.Х-ийн эзэмшлийн мод тээвэрлэхэд ашигласан “Киа бонго пронтер” маркийн 1..3 БӨҮ улсын дугаартай, 4.000.000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцааж, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг шүүгдэгч И.Х-аас гаргуулж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

12. Шүүгдэгч И.Х- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Шүүгдэгч И.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

14.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК