Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч О., түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б., Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Б.*******, Б., О. нарт холбогдох эрүүгийн
2305000000332 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-нд хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт, ******* овогт *******ийн (Регистрийн дугаар: ******* 0027*******56),

2.Монгол Улсын иргэн, 2004 оны ******* дугаар сарын 11-нд хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Борижгон овогт *******ийн ******* (Регистрийн дугаар: ******* *******),

3.Монгол Улсын иргэн, 2001 оны ******* дугаар сарын 27-нд ******* аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 7, эх, 5 дүүгийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээрээс хохирогч Э.ын өмчлөлийн ЛЖ В30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 240,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625,000 төгрөгийг Х.ын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

шүүгдэгч Б.*******, О. нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Н.ын биед шалтгаангүйгээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.*******, О. нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, ална, хутгаа гаргаад ир гэж айлган сүрдүүлж, Самсунг А51 загварын гар утсыг авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.******* нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, түүний интернэт банкны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.*******, Б. нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ө.ын дансаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө бид хоёр караокед муудалцсан. Муудалцаад гарч явахдаа тай таарч бид хоёр бүлэглэж зодоод цаашаа явж байхдаа тэй таарсан. зугтааж машин руу ороход татаж гаргаж ирээд Гэмтлийн эмнэлгийн дээшээ өгсөөд гэр хороолол руу орсон. Тэгж байх явцад утсаа гаргаж ирсэн. Тэгэхээр нь би утсыг нь авсан. нь утасны кодоо өөрөө тайлж өгсөн. Тэгээд утсанд нь код ирээд Хаан банк руу нь орж хурууны хээгээр гүйлгээ хийсэн. Хохирогч ын утсыг аваад зугтаасан. ын утас нь кодгүй байсан. Зураг руу нь ороход иргэний үнэмлэхийн зураг нь байсан. Дугаарыг нь шалгаад регистрийг нь оруулаад шинэ нууц үгээр Хаан банк руу нь нэвтэрч орсон. Нэвтрэх нэрээ хадгалсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б. мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр намайг караокед орж ирэхэд *******, хоёр байхгүй байсан. Тэгээд намайг караокед унтаж байхад өглөө нь *******, хоёр орж ирээд би сэрсэн. Намайг босоход гэр рүүгээ явлаа гээд яваад өгсөн. Хууль бусаар олж авсан мөнгийг нь хамт үрэлцсэн. Хохирогч нарт хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О. мэдүүлэхдээ: “...Тухайн үед ******* нь тай маргалдаж байхаар нь найзыгаа өмөөрөөд ыг цохисон. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Б.******* нь ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талын автобусны буудлын орчим хохирогч Э.ын LG V30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 240,000 төгрөгийн хохирол учруулсан;

улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч Хаан банкны 5*******3291690 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн;

хохирогч Э.ын данснаас 625,000 төгрөгийг Х.ын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Хохирогч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө ******* цаг 20 минутын үед Гэмтлийн урд талын автобусны буудал дээр автобус хүлээсэн чинь ирэх болоогүй байсан. Тэгээд UB Cab дуудлагын такси дуудах гээд гар утсаа гаргаж ирээд оролдож байтал үл таних залуу миний барьж байсан LG V30 загварын хар өнгийн гар утсыг булаагаад зугтсан, би араас нь хөөсөн боловч тухайн залууг гүйцээгүй. Царай төрхийг нь харж чадаагүй, 170 см орчим өндөр, бэлтгэлийн саарал өнгийн өмдтэй, хар өнгийн куртик нь хажуу талаараа цагаан өнгийн хоёр зураастай канттай байсан. Тухайн залууг хаанаас гарч ирснийг би мэдэхгүй байна. Миний гар утсыг булаагаад автобусны буудлын хойд талын туслах замаар ороод зугтаасан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...Хохирогч 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө ******* цаг 03 минутаас 2023 оны 02 дугаар сарын 23-ны ******* цаг 04 минут 04 дэх секундийн хооронд хохирогчийн гар утас кодыг гаргуулан авч зугтаж байгаа байдлаар хяналтын камерт бичигдсэн байсан болохыг тэмдэглэл болгон бичив” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 164-166 дугаар хуудас),

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны оройноос эхлээд шөнөжин таксинд яваад өглөө 6 цаг өнгөрөөгөөд 7 цаг дөхөж байх үед Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудлын дэргэд явж байхад хар өнгийн куртик өмссөн залуу гараа өргөхөөр нь тухайн залууг авсан. Тэгээд хөдлөөд явж байтал тухайн залуу ахаа танд бэлэн мөнгө байна уу гэж асуухаар нь хэдэн төгрөг юм бол бараг байхгүй байна гэж хэлсэн чинь таны дансанд 25,000 төгрөг хийгээд гаргуулаад авчих уу гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд дансаа өгтөл миний дансанд 625,000 төгрөг орсон. Тэгээд энэ чинь илүү орсон байна гэж хэлтэл 25,000 төгрөгийг нь та өөрөө аваад надад АТМ-с бэлэн мөнгө гаргаад өг гэхээр нь 1 дүгээр хорооллын арын замаар яваад Цамбагарав тал руу эргээд Титэм плазагийн дэргэд байх АТМ-с би 600,000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд тухайн газраа буух гэж байгаад болиод хоол идчихмээр байна, хаана хоолтой газар байгаа бол гэж надаас асуухаар нь би GS25, CU дэлгүүрүүд 24 цаг ажилладаг, тухайн газрууд л байна гэж хэлсэн чинь 10 дугаар хороолол орчий гэж хэлээд явж байгаад 25 дугаар эмийн сангийн
автобусны буудал хүрэлгүй CU дэлгүүрийн харалдаа буугаад үлдсэн. Тухайн залуу хар өнгийн куртик өмссөн, куртик нь дал болон гарын дээд хэсгээрээ цагаан өнгийн зураасан судалтай, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, цагаан алаг холилдсон пүүзтэй байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас),

Хохирогч Э.ын эзэмшлийн Хаан банкны 5*******3291690 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудас),

Хохирогч Э.ын эзэмшлийн Хаан банкны 5*******3291690 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас),

Гэрч Х.ын эзэмшлийн Хаан банкны 5057123725 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-723 дугаартай: “Хэрэглэж байсан LG V30 гар утас 1 ширхэг 240,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.*******, О. нар нь бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автобусны буудлын ойролцоо насанд хүрээгүй хохирогч Н.ын биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Насанд хүрээгүй хохирогч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ хорооллын эцэст байрлах өөрийн ажилладаг Талст авто угаалгын газар луу явахаар гарсан. Тэгээд би ажил руу явах замдаа 08 цаг 30 минутын үед Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр байдаг цагаан өнгийн ТҮЦ рүү орж юм авчхаад төв зам дагуу ажил руугаа алхаж байтал MW авто угаалгын газрын харалдаа замын урд талаас гарцгүй газраас үл таних 2 залуу зам хөндлөн гарч ирээд миний өөдөөс алхсан. Тэгээд би юм бодолгүй алхаж байтал миний урдаас тулж ирээд үл таних 20-21 орчим насны саарал өмдтэй нөгөөхөөсөө арай өндөр эрэгтэй хүн чи муу одоо яадаг болсон юм гэж хэлээд шууд миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Цохингуут нь би нүүрээ 2 гараараа хаагаад доошоо тонгойтол тэр 2 залуу хоёулаа миний толгой хэсэг рүү болон хэвлий, цээж хэсэг рүү олон удаа цохиж бас өшиглөсөн. Намайг зодуулж байх үед төв замаар явж байсан цэнхэр өнгийн Портер автомашин зогсоод, машин дотроос нэг ах гарч ирээд тэр 2 залууг надаас холдуулж салгасан. Тэгээд салгаж байх үед нь би тэр 2 залуугийн арай намхан залуугийн нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон. Тэгээд машинтай ирсэн ах намайг тэр хоёроос салгаад машиндаа суулгаад хөдлөөд явсан. Намайг тонгойчихсон байхад саарал өмдтэй залуу нь гараараа олон удаа доороос өлгөж нүүр хэсэг рүү, хар өмдтэй залуу нь хөлөөрөө олон удаа нүүр лүү өшиглөсөн. Би яг хэн нь миний зовхи хэсэгт гэмтэл учруулсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн: “...хохирогч Н.т 1-6 хүртэл дугаарласан зургаан хүний зургийг харуулахад ямар нэгэн эргэлзээгүйгээр 4, 6 дугаараар тэмдэглэсэн хүнийг зааж энэ хоёр залуу мөн байна гэж хэлэв. Хүмүүсийн зургийг өөр байрлалд оруулж хохирогч Н.т дахин харуулахад 2, 5 дугаарт байрлуулсан хүний зургийг буюу өмнө нь анх заасан хоёр хүнээ дахин зааж намайг зодсон хоёр залуу мөн байна гэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3*******4 дугаартай: “Н.ын биед баруун нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн: “...Бичлэгийн 12 секундэд үл таних саарал өмдтэй хүн хохирогч Н.ын нүүрэн тус газарт цохиж байгааг харуулсан дүрс бичлэгийг гэр зургийн аргаар бэхжүүлэн авав. Бичлэгийн 16 секундэд үл таних саарал өмдтэй хүн болон үл таних хар өмдтэй хүмүүс хохирогч Н. луу дайрч, цохиж байгааг харуулсан дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Бичлэгийн 21 секундэд хохирогч Н. 2 гараараа нүүрээ даран доош тонгойж үл таних саарал өмдтэй хүн гараараа доороос дээш өлгөн хохирогчийн нүүр лүү цохиж, олон удаа цохиж байгааг, үл таних хар өмдтэй хохирогчийн нүүрэн тус газарт хөлөөрөө олон удаа өшиглөж байгааг харуулсан дүрс бичлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 85-89 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.*******, О. нар нь бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн биед халдан цохиж, улмаар түүнийг гэр хорооллын дунд дагуулж очиж, гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, чулуугаар цохиж ална гэж айлган сүрдүүлж, Samsung Galaxy A51 загварын гар утсыг авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.******* нь ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 26-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч Хаан банкны 5190268474 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.*******, Б. нар нь бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн Хаан банкны 5190268474 дугаартай харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5028592895 дугаартай Ө., 5009*******7398 дугаартай Ц.Цэцэгсүрэн нарын дансаар шилжүүлэн авсан буюу хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас),

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...Хохирогч Х. 1-ээс 6 хүртэл дугаарласан 6 хүний зургийг харуулахад ямар нэгэн эргэлзээгүйгээр “4, 6” дугаараар тэмдэглэсэн хүнийг зааж “энэ хоёр залуу мөн байна” гэж хэлэв. Хүмүүсийн зургийг өөр байрлалд оруулж хохирогч Х.т дахин харуулахад “2, 5” дугаарт байрлуулсан хүний зургийг буюу өмнө нь анх заасан хоёр хүнээ дахин зааж намайг дээрэмдэж миний гар утсыг авч явсан хоёр залуу мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас),

Хохирогч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ харихаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автобусны буудал дээр буугаад дээшээ өгсөөд явж байх замд хажуу талаас үл таних хоёр залуу “хөөе, нааш ир чи” гээд зандрангуй дуудахаар нь би “яасан” гээд очиход тухайн хоёр залуугийн өндөр залуу нь “чи миний охин дүүг маань шаагаад одоо хаяад явах гэж байгаа юм байна, чамайг ална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хоёр намайг дээрэмдэх гэж байгаа юм байна гэж бодоод автобусны буудал руу зугтаад буудал дээр зогсож байсан таксинд ороод суухад тухайн үл таних хоёр залуу миний араас гүйж ирээд өндөр залуу нь машины хаалгыг онгойлгоод намайг 2-3 удаа толгой руу цохисон, намхан залуу нь машины нөгөө хаалгыг онгойлгоод намайг 1 удаа толгой хэсэг рүү цохисон. Өндөр залуу нь намайг чирээд машинаас буулгасан. Намайг машинаас чирч буулгаад “чамайг дүүтэйгээ нүүрэлдүүлнэ, хэрвээ чи биш байвал чамайг явуулна, мөн байвал чамайг ална” гэж хэлэхээр нь би “намайг хүнтэй андуурч байгаа юм байна” гэж бодоод “дүүтэй чинь нүүрэлдье, та хүн андуураад байна” гэж хэлсэн чинь тухайн өндөр залуугийн хажууд нь явж байсан намхан залуу нь “зүгээр, зүгээр уулзаад л явчих” гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр залуу намайг чирээд гэр хорооллын гудамж руу дагуулж явсан бөгөөд өндөр залуу нь “чиний фейсбүүкийг чинь харъя, чиний чатыг хармаар байна” гэхээр нь би юм бодолгүй утасныхаа кодыг гаргаад өгсөн. Өндөр залуу нь миний гар утсыг аваад үзээд байхаар нь би “одоо утсаа авъя” гэж хэлэхэд “манай дүү дээр очиж байгаад утсыг чинь өгнө” гэж хэлээд намайг дагуулаад яваад байсан. Тэгээд хүнгүй газар очиход өндөр залуу нь хамт явж байсан намхан залуудаа “нэг том чулуу аваад ир” гэхэд намхан залуу нь чулуу авчирч өгөхөд өндөр залуу нь нэг гартаа чулуугаа бариад нөгөө гараараа намайг зуурч байгаад “чи надад утасныхаа кодыг хэл, хэлэхгүй бол ална, чулуугаар цохиж ална” гэж хэлэхээр нь би гар утасныхаа “2222” гэсэн кодыг хэлсэн. Өндөр залуу нь миний гар утасны кодыг мэдсэнийхээ дараа “чи цаашаа хараад нүдээ аниад 20 хүртэл тоол, тэгэхгүй бол чамайг ална шүү, бид хоёрын араас гүйвэл чамайг шууд ална” гэж хэлээд миний мемори карт, сим хоёрыг гаргаж өгөөд яваад өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний эзэмшлийн 5190268474 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 9,500,000 төгрөгөөр хоёр удаа зарлага гарч хоёр өөр дансанд шилжүүлэгдсэн байсан. Би тухайн хоёр этгээдэд гар утасныхаа дэлгэцийн код болох “2222” гэсэн кодыг хэлж өгсөн. Учир нь тухайн этгээдүүд нь “гар утасныхаа кодыг хэлэхгүй бол ална шүү, том чулуу аваад ир гээд гартаа чулуу бариад зогссон” учраас кодоо хэлсэн. Миний тухайн гар утсанд “Хаан” банкны интернэт банк байсан бөгөөд нэвтрэх нэр нь хадгалаатай байсан, харин нууц үг нь хадгалагдаагүй байсан. Миний Хаан банкны интернэт банк нь утсан дээр хадгалаатай [email protected] гэсэн хаягт бүртгэлтэй байсан юм. Би тухайн этгээдүүдээс салаад явсны дараа симээ өөр утсанд хийгээд асаахад “таны интернэт банк руу нэвтрэх оролдлого хийгдлээ” гэсэн мессеж 2 удаа ирсэн. Тэгээд би тухайн мессежийг хараад АТМ руу гүйж очоод дансаа шалгатал мөнгө байхгүй байсан. Миний гар утсанд байх дээрх мэйл хаяг нь миний интернэт банктай холбоотой байсан учир тухайн этгээдүүд интернэт банкны кодыг мэйлээр авч өөрчлөөд нэвтэрсэн. Өөр ямар нэгэн арга байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Саммит” караокед бид хоёр 26-ны өглөөний 05 цаг хүртэл ажилласан. Тухайн үед арын өрөөнд Баадай ах, *******, бид хэд байсан. Хүмүүсээ гаргаад байж байтал , ******* хоёр хоорондоо маргалдаж байгаад учраа олох гээд хамт гараад явсан. Би ыг хүлээгээд байж байтал 10 цаг өнгөрөөд хоёулаа орж ирээд хүн зодоод замын цаана Сайн ломбардын тэндээс утас авсан гэж ярьж байгаад бид хоёр хувцсаа солиод гараад явсан. 16 цагийн үед караокед ороод унтаж байгаад 19 цагийн үед сэрээд руу залгатал очиж байна гээд удалгүй ирсэн. Бид хоёр нээх гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-723-6020 дугаартай: “...Самсунг А51 нэг ширхэг 320,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-73 дугаар хуудас),

Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...богино хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, өндөр намхан хоёр залуу ирээд надаас “танд карт байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь ахад нь карт байна яах гэсэн юм гэж асуусан чинь АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь картаа мартчихаж гэхээр нь замын цаана Хаан банк байгаа, хэдүүлээ тийшээ явах уу гээд нөгөө хоёр залуучуудыг дагуулаад явсан. Тэгээд нэг нь гадаа үлдээд өндөр залуу нь надтай хамт АТМ орсон ба картаа уншуулаад АТМ-ээс мөнгө авч өгсөн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Хохирогч Х.ийн эзэмшлийн Хаан банкны 5190268474 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 209-213 дугаар хуудас),

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө караокед байхад , ******* хоёр ойрхон гарчхаад ирье гээд гараад явсан. Удалгүй тэр хоёр 9 цаг болж байхад буцаад орж ирээд нөгөө хэд хоорондоо ярилцаж байгаад хорооллын эцэс болон хорооллоор яваад *******, хоёр өөрсдөдөө хувцас болон янз бүрийн зүйл авсан. Тэгээд 14 цагийн үед буцаж караокед ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн саравчтай малгай, гадуур куртикийг ******* өглөө өмсөж гарсан гээд ураад хогийн саванд хийсэн. , ******* нартай өдөр цуг хамт явж байхад машин авна, айфоне 13, айфоне 12 про макс загварын гар утас авна гэж ярьж байсан. Тэгээд нэг хүнтэй уулзаад машин худалдаж авсан, мөн айфоне 13 гар утас авсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...08-09 цагийн үед би өрөөнөөс гарч ирэхэд манай дүү ******* нэг хар өнгийн Самсунг А51 гар утас оролдоод сууж байсан. Тэгтэл манай дүү ******* надад тухайн утсан дээрх Хаан банкны апплейкшн рүү ороод дотор нь 18,000,000 төгрөг байна, энэ мөнгийг нь авчих уу гэхээр нь би тэгье гэж *******д хэлсэн. Энэ үед , и хоёр гар утсаараа хоорондоо Mobile legends гэдэг тоглоом тоглоод сууж байсан. Тухайн гар утасны Хаан банкинд 18,000,000 төгрөг байгаа талаар дүү ******* бид хоёр бусдадаа буюу , и хоёрт хэлээгүй. ...Тэгээд манай дүү ******* бид хоёр тухайн мөнгийг нь данснаас нь аваад машин авах уу гэж хоорондоо тохирсон. ...Мөнгийг нь авахдаа манай дүү ******* тэр хавиар явж байсан 1 хүнийг гуйж байгаад карт руу нь хохирогчийн данснаас 7-8 сая төгрөг хийж эхний удаа авсан. ******* дахиад буугаад ирье үлдэгдэл мөнгийг нь аваад ирье гэсэн. Тэгээд удалгүй ******* үлдэгдэл мөнгийг нь авчихсан ирсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3049 дугаартай: “Х.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч О.: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас), мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар хуудас), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар хуудас), төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

шүүгдэгч Б.: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (2 дугаар хавтаст хэргийн 26-42 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

шүүгдэгч Б.*******: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах”,

шүүгдэгч О.ын өмгөөлөгч О.Баярбаясгалан “...гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй”,

шүүгдэгч Б., Б.******* нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал “...шүүгдэгч Б.т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгээр давхар зүйлчилснийг нэгтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.******* нь ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ******* цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн урд талын автобусны буудлын орчим хохирогч Э.ын LG V30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан 240,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч Хаан банкны 5*******3291690 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625,000 төгрөгийг Х.ын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авсан буюу хулгайлсан,

шүүгдэгч Б.*******, О. нар нь бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Н.ын биед шалтгаангүйгээр халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн биед халдан цохиж, улмаар түүнийг гэр хорооллын дунд дагуулж очиж, гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, чулуугаар цохиж ална гэж айлган сүрдүүлж, Samsung Galaxy A51 загварын гар утсыг авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.******* нь ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 26-нд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн өмчлөлийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч Хаан банкны 5190268474 дугаартай харилцах дансны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.*******, Б. нар нь бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.ийн Хаан банкны 5190268474 дугаартай харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5028592895 дугаартай Ө., 5009*******7398 дугаартай Ц.Цэцэгсүрэн нарын дансаар шилжүүлэн авсан буюу хулгайлсан үйл баримт хохирогч Э.ын Хаан банкны 5*******3291690 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Х.ийн Хаан банкны 5190268474 дугаартай дансны хуулга, гэрч Х.ын Хаан банкны 5057123725 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Э., Х., насанд хүрээгүй хохирогч Н., гэрч Ө., Х., Ц.и, Т. нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 3*******4, 3049 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг; хүч хэрэглэхгүйгээр гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг; хууль бусаар авах гэж хуулиар хориглосон (зөвшөөрөгдөөгүй), нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах, өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригийн эсрэг арга хэрэгслээр эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөртөө бүр мөсөн авсныг тус тус ойлгодог.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг. Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэх бөгөөд хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлсэн үйлдлээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус ажиллагаа байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.*******ын хохирогч Э.ын LG V30 загварын гар утсыг булаан авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.*******, О. нарын хохирогч Х.ийн биед халдан зодож, улмаар хүний хөдөлгөөн багатай, гэр хорооллын дунд дагуулж очин, гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, “чулуугаар цохиж ална” гэж айлган сүрдүүлж, түүний Samsung Galaxy A51 загварын гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдлүүдийг тус бүрд нь зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд энэ тохиолдолд тухайн зүйл, хэсэг тус бүрд ял оногдуулах нөхцөл байдал үүсэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийн ердийн, хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлон хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар” тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.*******ын дээрх хоёр удаагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэрэг болох “дээрэмдэх” гэмт хэргийн улмаас хохирогч нарт хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр нэгтгэн зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд өмгөөлөгч С.Тэгшжаргалын энэ талаар гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ын үйлдлийг хүнд зүйл, хэсэгт нь нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар халдах үйлдлээр илрэх ба мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон зэрэг шинж нь нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэний дараа үргэлжилж буй үйлдлээр илэрдэг.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу ямар нэгэн бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой.

Шүүгдэгч Б.*******ын хохирогч Э., Х. нарын гар утсыг дээрэмдэн авсны дараа уг гар утсыг ашиглан хохирогч нарын интернэт банкинд хууль бусаар нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Энэ гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Н.ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******, О. нарын гэм буруутай үйлдэл болох цохиж, өшиглөсний улмаас үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******, О. нарын насанд хүрээгүй хохирогч Н.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч Б.******* нь ганцаараа хохирогч Э.ын эзэмшлийн Хаан банкны харилцах данснаас 625,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын дансыг ашиглан шилжүүлэн авсан, шүүгдэгч Б.*******, Б. нар нь бүлэглэж хохирогч Х.ийн эзэмшлийн Хаан банкны харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын дансыг ашиглан шилжүүлэн авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин шүүгдэгч Б., Б.******* нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал “шүүгдэгч Б.т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь, шүүгдэгч Б., Б.******* нар урьдчилан үгсэн тохиролцон санаатай нэгдэж хохирогч Х.ийн данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын сэжигтнээр өгсөн “...манай дүү ******* хар өнгийн Самсунг А51 гар утас оролдоод сууж байсан. Тэгтэл манай дүү ******* надад тухайн утсан дээрх Хаан банкны апплейкшн рүү ороод дотор нь 18,000,000 төгрөг байна, энэ мөнгийг нь авчих уу гэхээр нь би тэгье гэж *******д хэлсэн. ...Тэгээд манай дүү ******* бид хоёр тухайн мөнгийг данснаас нь аваад машин авах уу гэж хоорондоо ярилцаж тохирсон” гэсэн мэдүүлэг,

гэрч Ө.ын “...богино хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, өндөр нам хоёр залуу ирээд надаас танд карт байна уу гэж асуусан. Тэгэхээр нь ахад нь карт байна, яах гэсэн юм гэж асуусан чинь АТМ-ээс мөнгө авах гэсэн картаа мартчихсан байна гэхээр нь замын цаана Хаан банк байгаа, хэдүүлээ тийшээ явах уу гээд нөгөө хоёр залуучуудыг АТМ рүү дагуулаад явсан. Тэгээд нэг нь гадаа үлдээд өндөр залуу нь надтай хамт АТМ орсон, би картаа уншуулаад АТМ-ээс мөнгө авч өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.т 865,000 төгрөгийн (1 дүгээр хавтаст хэргийн 168, 190-192 дугаар хуудас), хохирогч Х.т 18,820,000 төгрөгийн (1 дүгээр хавтаст хэргийн 70-72, 210 дугаар хуудас), хохирогч Н.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан (2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас) болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын дансны хуулга, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э. “...хохирол болох 925,000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол байхгүй” (2 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудас) гэсэн тайлбар, хохирогч Н. “нэхэмжлэх зүйлгүй” талаараа (2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас) тайлбар гаргасан тул шүүгдэгч нарыг эдгээр хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүхээс хохирогч Х.т шүүх хуралдааны тов мэдэгдэхээр холбогдоход тэрээр “хуралд орохгүй, одоо 1,500,000 төгрөг авах дутуу байгаа” гэсэн тайлбар хэлсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Тэгшжаргал “шүүгдэгч нарын худалдаж авсан тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч жолоодож яваад гэмтэл учруулсан учраас уг мөнгийг цагдаагийн алба хаагч төлөх ёстой” гэсэн тайлбар хэлсэн хэдий ч хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул хохирогч Х.ийн нэхэмжилж буй 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Б., Б.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хохиролтой холбоотой асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал “хохирол нөхөн төлөх нөхцөл боломжоор хангаж, шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б., Б.******* нар хохирогч Х.т 1,500,000 төгрөг нөхөн төлсөн нь банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б., Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч О.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох” гэсэн дүгнэлт, шүүгдэгч нарын өмгөөлөгчид “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Б. нь урьд шүүхээр гурван удаа ял шийтгүүлж байсан ба сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 12 дугаар сарын 12-нд ялын хугацаа дуусч суллагдсан (2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас) талаарх баримт хэрэгт авагдсан байх тул нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б., Б.*******, О. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б., О. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь заавал хэрэглэх шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг гэм буруутай этгээдэд оногдуулах ёстой.

Иймд шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

шүүгдэгч О.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоов.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учирсан хохирлын хэр хэмжээ болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тэдний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******, Б. нарын тус бүр цагдан хоригдсон 113 (нэг зуун арван гурав) хоногийг, шүүгдэгч О.ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.*******, Б., О. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлтэд “хэрэгт эд мөрийн баримтаар цайвар шаргал өнгийн малгай 1 ширхэг, tmj гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн малгай 1 ширхэг, ногоон өнгийн малгайны саравч 1 ширхэг, цагаан өнгө дээр хараар АIR гэсэн бичиглэлтэй 1 хос пүүз, Adidas гэх бичиглэлтэй цагаан өнгийн канттай малгайтай куртик 1 ширхэг, цагаан өнгийн өмд 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэв” гэж дурдсан боловч дээрх эд зүйлийг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй байна.

Энэ талаар шүүх хуралдаанд улсын яллагч Д.Батзаяа дээрх эд зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.т хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар хэлсэн, шүүгдэгч О. эд зүйлийг хүлээн авсан талаараа мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Борижгон овогт *******ийн *******ыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон” гэмт хэрэг,

“Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг,

“Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг,

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг,

шүүгдэгч ******* овогт *******ийн ыг “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг,

шүүгдэгч овогт гийн ыг “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг,

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 (гурав) жил 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 60 хоног буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б., О. нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 113 (нэг зуун арван гурав) хоногийг, шүүгдэгч Б.ын цагдан хоригдсон 113 (нэг зуун арван гурав) хоногийг, шүүгдэгч О.ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Шүүгдэгч О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.*******, Б., О. нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б., О. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НЯМДАВААУ