Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Ш.Анужин,

хохирогч Н.,

шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2*******5000000944 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 07-нд *******-Уул аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* (Регистрийн дугаар: *******).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” бааранд хохирогч Н.ийг “чи одоо явчих гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...би ууж сууж байгаад эндээс гарья, караоке орьё гэж хэлснээс хойших явдлыг санахгүй байна. Өглөө эрүүлжүүлэхэд сэрээд “би яагаад энд байгаа юм бэ” гэхэд “чамайг одоо цагдаа ирж авна, найзуудтайгаа зодолдсон юм шиг байна лээ” гэж хэлсэн. Би найз руугаа залгасан чинь “чи бааранд байсан хүмүүстэй муудалцсан” гэж хэлсэн. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Эмэгтэй хүний хувьд ийм байдалд ороод эрүүл болчхоод маш их санаа зовсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд хүнийг гэмтээгээд үхэж болохоор хэмжээний юм хийсэн байна. Маш их гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж байна. Хохирлын мөнгийг ажлаа хийж байгаад хувааж төлнө. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Н. мэдүүлэхдээ: “...Нөхөр бид хоёр лагериасаа хот руу ирээд усанд ороод, нүүрээ янзлаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Найзууд руугаа залгасан чинь “Эргэн дурсахуй” бааранд ороод ир гэсэн. Ороход ******* гэх хүүхэн тэд нартай хамт ширээн дээр нь юм яриад сууж байсан. Бид нар хоорондоо ярилцаж байхад ******* гэх хүүхэн явсан байсан. Би найзаасаа саяны хүүхэн хэн бэ гэхэд бид нар танихгүй, хамт сууя гэж хэлсэн гэсэн. Бид нар юмаа захиалаад би архи уухгүй гэж хэлээд хоёр лааз пиво аваад уугаад сууж байсан. Нөгөө хэд манай нөхрийг татаад бүжиглэе гээд заал руу гарсан. Тэгсэн чинь ээ нөгөө хүүхэн дахиад хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нарыг таньдаг юм уу гэхэд танихгүй гэсэн. Тэгээд би чи явчих, бид нар хамт суумаар байна, удаан уулзаагүй ангийн найзууд гэж хэлтэл бид нарын ууж амжаагүй том архитай шилээр миний толгой руу цохиход их цус алдсан. Бааранд цагдаа, түргэн дуудсан чинь ирэхгүй удаад байсан. Миний цус их хэмжээгээр алдаад байсан. Баарны ажилтнууд сандраад эгчээ та өөрөө Гэмтэл рүү явчих, таны цус алдалт зогсохгүй байна гэж хэлсэн. Би сандраад Гэмтэл дээр очоод дотор оёо тавиулсан. Би гоо сайхны косметик оёоны талаар мэдэхгүй байсан. Хэргийн материалтай танилцаад *******гийн талаар уншихад 3 хүүхэдтэй, хадмынхаа гэрт амьдардаг гэсэн байсан. Би энэ талаар уншаад эмэгтэй хүнийг хэрэгт унагаад яах вэ гээд уулзахад надад өөрөө хохирол барагдуулна гэж хэлчхээд барагдуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт байгаагүй. Гэмтлийн эмнэлгээр яваад томографын зураг авхуулсан 140,000 төгрөгийн баримт байна. Сорвио лазераар арилгуулах гэж эмнэлэгт очиход 2-3 сарын дараа шарх нь эдгэхээр эмчилгээ хийгдэнэ. Гоо сайхны эмчилгээнд 2-3 удаагийн давтамжтай орж байж бүдгэрч нарийсна, бүр алга болохгүй гэж хэлсэн. *******гаас шүүх хуралдааны өмнө 2,500,000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүх хуралдаан хүртэл нэг ч төгрөг өгөөгүй тул одоо нүүрний сорви арилгуулах зардал болох 3,500,000 төгрөг нэхэмжилнэ, надад энэ талаар баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 21-ний 00 цаг ******* минутын үед өөрийн нөхөр Ууганбаярын хамт ******* дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” гэдэг бааранд орсон. Манай ******* жилийн 3 залуу ирчихсэн байсан. Ороход манай ангийн 3 залуу болон нэг танихгүй хүүхэн ширээн дээр нь сууж байсан. Нөхөр бид 2 ирсэн учраас тэр хүүхэн өөрөө босоод явчихсан. Бид нар ууж сууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэж байхад үл таних хүүхэн манай ангийн ийг хоргоогоод байсан. Бид нар ширээн дээрээ эргэж суугаад байж байхад бүжгийн гоё ая явахаар нь манай нөхөр болон манай ангийн залуу 2 бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Би ангийнхаа тэй юм яриад сууж байхад манай ангийн залуу нөгөө хүүхэн чинь ахиад ирчихсэн байна гэж хэлсэн. Би тэгээд гайхаад хартал намайг анх ирэхэд манай найзуудтай хамт сууж байсан хүүхэн байсан. Би тэр хүүхнийг чи одоо явчихаа гээд хэлэх хооронд манай ширээн дээр байсан архитай шилээр намайг шууд цохисон. Би цохиулаад хөмсөгнөөс цус садраад доошоо болсон. Баарны хүмүүс миний цусыг тогтоож, түргэний эмч, цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Миний зүүн нүдний хөмсөг сэтэрсэн байсан. Би түргэний эмч ирэхгүй байхаар нь өөрөө Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд миний нүдний гадна талд 7 оёдол, дотор талд 4 оёдол тавьсан. Тэр эмэгтэйг би болон манайхнаас таних хүн байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас),

Гэрч Э.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Батжаргал, Саруул-Од гэсэн хоёр найзтайгаа хотын төвд уулзаад тэндээ пиво ууж, хоол идэж суусан. Тэгээд бид нар Нарны замд байдаг Хөсөг төвийн биллъярданд тоглоод тэндээс шөнийн 00 цагт гарсан. Гараад найз , түүний нөхөр Ууганбаяр нартай Төмөр замын “Эргэн дурсахуй” бааранд уулзахаар болсон. Тэгээд Батжаргал, Саруул-Од бид 3 түрүүлж ирээд , Ууганаа 2 араас орж ирсэн. Тэгээд тэндээ сууцгаасан. Эхний захиалгаа өгөөд бид нар уугаад сууж байсан чинь дөнгөж орж ирээд удаагүй байхад манай ширээнд үл таних нэг эмэгтэй ирсэн. Бид нарын хэн ч тэр эмэгтэйг танихгүй байсан, тэр эмэгтэй их согтсон байдалтай байсан. Тэгээд эхний удаа бид нар дээр ирэхдээ хамт суучих уу гэж асуусан. Тэгэхээр нь би бид нар анги хамт олноороо явж байна, хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй яваад өгсөн. Бид нар талбай дээр гарч бүгдээрээ бүжиглэсэн, тэгэхэд дахиад нөгөө эмэгтэй бүжгийн талбай дээр бид нар дээр ирээд хамт бүжиглэе гэхээр нь бид нар бүжгийн талбай олон нийтийнх учраас татгалзаагүй. Тэгээд бид хоёр түрүүлээд ширээн дээрээ суусан. Одноо бид хоёр ангийнхаа тухай ярьж байтал нөгөө эмэгтэй дахиад ширээн дээр хүрээд ирсэн. Одноо надаас энэ эмэгтэй байн байн ирээд байх юм, таньдаг юм уу гэж надаас асуухаар нь би Одноод хандаж энэ эмэгтэйг би огт танихгүй гэсэн. Тэгээд Одноо харин тэр эмэгтэйд хандаж бид нар анги хамт олноороо байна, чи битгий садаа болоод бай гэж хэлж байсан, яг энэ үед би доошоо газарт утсаа унагаагаад тонгойгоод аваад өндийтөл тэр эмэгтэй манай ширээн дээр байсан шилэн эдлэлээр ийн нүүр лүү шууд цохисон. Энэ үед би маш хурдан босоод нөгөө хэдийгээ дуудсан. Тэр үед хамгаалагч нар ирээд тэр эмэгтэйг барьсан. Тэр эмэгтэй явах гээд байхаар нь хамгаалагч нар бариад зогсож байсан. Тэр үед ийн нүдний дээд талаас маш их цус алдаж байсан. Тэгээд би Ууганаа, Батжаргал хоёрыг бааранд үлдээгээд Одноог аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-******* дугаар хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би ажил дээрээ хэвийн ажлаа хийгээд байж байсан чинь шөнө диско бүжиг явж байхад хүмүүс ихэнх нь бүжгийн талбай дээр байсан. Тэгэхэд гэнэт манай нэг зөөгч гүйж ирээд “миний үйлчилж байсан ширээний хүнийг нэг эгч архины шилээр цохичихлоо” гэхээр нь би очоод харахад шилээр цохиулсан эгчийн хөмсөгнөөс их цус гараад, язарсан байхаар нь би тамедины уусмалаар цэвэрлэж өгсөн. Тэр эгч надад хэлэхдээ “би энэ эмэгтэйг манай ширээнээс яв гэж хэлсэн чинь намайг шууд архины шилээр цохичихлоо” гэж хэлсэн. Харин тэр цохисон гэх эмэгтэй нь бүр тасарчихсан, юу хийж байгаагаа мэдэхгүй, хөл дээрээ ч тогтож чадахгүй хэмжээний согтолттой байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5390 дугаартай: “...Н.ийн биед тархи доргилт, зүүн зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн: “...бичлэг рүү ороход 21/04/2023 01:44:38 Fri гэсэн бичиглэл дэлгэцийн зүүн дээд буланд харагдах ба бичлэгийн цагийн 01:44:38 секундэд бүжгийн талбайн цаана Эргэн дурсахуй гэсэн бичгийн доод талд нэгэн эмэгтэй ширээн дээрээс юм аван сууж байгаа нэг хүн рүү далайж цохиж байгаа харагдах ба уг эмэгтэйг цохимогц хар хувцастай баарны хамгаалагч нар салгах гээд очиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. Бичлэгийг цааш үзэхэд баарны хамгаалагч залуу цохисон эмэгтэйг тэндээс холдуулан бүжгийн талбайн хажууд байх улаан өнгийн бөөрөнхий хэлбэртэй ширээнд аваачиж суулгасан ба бичлэгийн 01:54:12 хүртэл тухайн эмэгтэйг суудлаас босгоогүй хашиж байсан бөгөөд сууж байсан эмэгтэй босож хөл дээрээ тогтож чадахгүй бичлэгийн 01:54:39 минутад бүжгийн талбайд унаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай найз Ундрал над руу яриад уулзья гэсэн. Би тэгэхээр нь ажил орой 7 цагт тарна гэж хэлсэн. Тэгээд ажлаа тараад найз руугаа залгаад найз нь гэртээ ороод хүүхдүүдийнхээ хоол ундыг хийгээд гэрийн ажлаа зохицуулаад 9 цагт очно гэж хэлсэн. Тэгсэн чинь найзаа амьд хөгжмийн тоглолт үзье Варьетагийн “Эргэн дурсахуй” бааранд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би оройн 22 цагийн үед гэрээсээ гараад такси бариад шууд “Эргэн дурсахуй” бааранд очоод ороход Ундрал гээд найз маань үеэл Сокотойгоо сууж байсан. Манай найз нэлээн халамцуу байсан. Оройн 19 цагаас эхлэн намайг хүлээсэн гэсэн. Хамт байсан эмэгтэй нь эрүүл байсан. Тэгээд ууж эхэлсэн. Нэлээн том шилтэй архи байсан, бид 2 ярилцаад хоорондоо танилцаад юм яриад Ундралд уулгахаа больё гэсэн. Тэгээд бид 3 уугаад бүжиглээд Соко бид хоорондоо ярилцаад Ундралыг гэрт нь хүргэж өгөөд хоёулаа эндээс гараад караоке орж сууя гэж ярилцсан. Тэрнээс хойш юу болсноо сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд баахан эмэгтэйчүүдийн дунд сэрсэн. Би бааранд эрүүл байх хугацаандаа хүнтэй маргалдаж, муудалцаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Хохирогч Н.ийн гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас), “ фловерс” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд “явчих гэж хэллээ” гэх шалтгааны улмаас хохирогч Н.ийн нүүрэн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Н., гэрч Э., Б. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 5390 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Н.ийн биед учирсан тархи доргилт, зүүн зовхинд зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 5390 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч Н.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдэл болох архины шилээр цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд шүүгдэгч Б.*******гийн бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 140,000 төгрөгийг холбогдох баримтаа гарган өгч нэхэмжилснээс шүүгдэгч Б.******* *******0,000 төгрөг нөхөн төлсөн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 40,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.т олгох нь зүйтэй.

Харин шүүх хуралдаанд хохирогч Н. нь “...сорвио арилгуулах гоо сайхны эмчилгээнд 2-3 удаагийн давтамжтай орно, үүний зардал болох 3,500,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Н. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Нөгөөтэйгүүр, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй, бага насны гурван хүүхэдтэй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 40,000 (дөчин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н. (Регистрийн дугаар: ЧВ82081922)-т олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Н. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА