Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 133

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд

                

       Улсын яллагч                               А.*******

                     Шүүгдэгч                                          Т.*******

                      Хохирогч                                           М.*******-*******

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

     ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* үхэрт овогт ******* *******д холбогдох 201618000299 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

        Монгол улсын иргэн, 1988 оны 02 сарын 14-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ******* 1-р баг 1-06 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* үхэрт овогт ******* ******* /РД:МО88021416/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой согтуугаар ******* аймгийн ******* сумын ******* нэгдүгээр багт байрлах АТП-118 дугаартай трансмоторын  хэлхээг гараараа салгаж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт  хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Т.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... Манай удирдлагууд солигдож хүмүүсийн дарамт шахалт бий болсон. 2016 оны 05 сард манай эмээ нас бараад би ажил явдалтай байж байгаад 2016 оны 06 сард ээлжийн амралтаа авч, 2016 оны 07 сард бүх нийтийн амралтаар амраад ажилдаа орсон чинь шалгалт ирсэн. Тэгээд энэ асуудлуудыг маань ойлгохгүй арга хэмжээ авсан. Гэтэл манай ажлынхан маань намайг чи ажлаасаа гар, манайд ажиллах хүн биш гэх мэт зүйл хэлж байсан учраас би 2016 оны 09 дүгээр сарын 02-нд өргөдлөө өгч ажлаасаа гарсан гэв.

2.Хохирогч М.*******-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... 2016 оны 10 дугаар сарын 11-нд “******* аймгийн ******* сумын 3-р гаргалгааны 00-ын утсыг тасалсан байна. Ойр хавьд нь хүний гутлын мөр гарсан байна” гэсэн дуудлага өгсөн. Тэгээд хөдөлмөр хамгааллын инженерийн хамт тухайн газар очиход цагдаа нар ирж шалгаж байсан. Цагдааг явсны дараа очиж харахад 3-р гаргалгааны утсыг бахиар тасалсан байсан. Үүнээс үүдээд айл өрхийн цахилгаан эрчим хүчээр холбогдсон байсан цахилгаан хэрэгслүүд шатах боломжтой. Тухайн өдөр хэрэгчлэгч дээрээ очиход 11 хэрэглэгчээс 8 хэрэглэгчийн цахилгаан хэрэгсэл шатсан байсан. Үүний дараа 3-р гаргалгааны утсыг засварласан гэв.

          3.Хохирогч М.*******-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. би өөрийн ажил дээрээ байхад ******* сумаас трасмоторын 0 утасыг тасалсан байна гаднын нөлөөтэй юм шиг байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийг миний бие хүлээн аваад газар дээр нь хамаагүй ойртоод хэрэггүй цагдаад хурдхан мэдэгд айлуудын цахилгаан хэрэгсэл шатсан байгаа дахиж айлын хэрэгсэл шатахаас сэргийлж тогоо тэр чигт нь тасал гэсэн чиглэл өгсөн. Ингээд шаамар суманд өөрийн биеэр очиход цагдаа ирсэн шалгалтын ажиллагаа явуулж байсан. миний хувьд ашиглалтын засварын мастер ажил үүрэгтэй учир бүхий л цахилгаан хэрэгсэл, шугамыг хариуцдаг юм. Энэ утгаараа мэдээллийг надад өгч надаас үүрэг чиглэл авсан юм. Гэтэл манайд ажиллаж байсан ******* трасмоторын 0 утасыг тасалсан байсан үүнийг гутлын мөрөөр нь илрүүлсэн байсан. Манай байгууллагад нийт 343.594 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг бодохдоо 0 утасыг засварлахад материалын зардал 6200 төгрөг, ажиллах хүчний зардал буву ажилласан 10 хүний цагийн хөлс 189.708 төгрөг, тээврийн зардал 66.285 төгрөг, 2 автомашин ******* сум руу явж ажилласан 0 утасыг тасалснаас дутуу түгээсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 25.165 төгрөг хийгдсэн ажлын үйлчилгээний буюу 0 утасыг засварлахад хийгдсэн ажлын зардал 25.000 төгрөг нийт 343.594 төгрөг болж байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

4.Хохирогч Д. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байсан санагдаж байна. Би ******* сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад над руу эхнэр утасдаад өчигдөр орой гэрийн тог их тод асаж байгаад гэнэт тасраад зурагт, ДДШТВ-ийн станц, гар утас шатчихлаа асахгүй байна гэж хэлсэн. Ингээд би тогны хүмүүст хэлсэн юм уу юу болов гэж асуусан уу гэж хэлэхэд тогны хүмүүст хэлсэн манайд ирж үзээд явлаа гэж хэлсэн. Ингээд энэ талаар тогны байцаагч нарт хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж шалгуулаад ******* сумын тогны байцаагчаар ажилладаг байсан Т.******* трансформаторын утасыг санаатайгаар тасалсан гэж мэдсэн. Үүнээс үүдэн манай цахилгаан хэрэгслүүд шатсан байна. Одоогоор зурагт, ДДШТВ-н станц зэргийг янзлуулсан гал хамгаалагчууд нь шатсан байсан үүнийг шинээр авч одоо хэвийн ажиллагаатай байгаа 53.000 төгрөгний зардал гарса. засвар хийлгэхэд гарсан зардлын баримт байгаа үүнийг гаргаж өгнө. Гар утасны хувьд ерөөсөө асахгүй байгаа шинээр л авахгүй бол засварлаж болохгүй юм шиг байна лээ. Одоо гэрт ямар ч хэрэгцээгүй байж байна. ... гэх  мэдүүлэг

\хавтаст хэргийн 38 дугаар хуудас\

5.Хохирогч М. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Би эхнэр хүүхдийнхээ хамтаар хөдөө ажлаар явчихаад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хөргөгч ажиллахгүй шатсан байдалтай байхаар нь гайхаад юу болов гэж бодоод маргааш өглөө нь хажуу айлын хүнээс манай хөргөгч шатсан юм шиг байна юу болсон юм бол тог янз бүр болоогүй биз дээ гэж асуухад өчигдөр орой 22 цагийн орчим тог их тод, бүлэг болж янз бүр болсон би цахилгаан хэрэгслээ хурдхан шиг салгасан манайхаас шатсан цахилгаан хэрэгсэл байхгүй гэж ярихаар нь энэ талаар ******* сумын тогны байцаагчид хэлж хөргөгчөө үзүүлсэн. Ингээд тогны байцаагт Бадамтуяа үзчихээд арга хэмжээ авна аа манай трасмоторын утасыг тасалсан байна хүнийг нь хайж байгаа цагдаад хандсан хүнийг нь удахгүй олох байх гэж хэлсэн. Ингээд би гэртээ хүлээгээд байжбайсан ба сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаж уулзсан манай сумын тогны байцаагчаар ажиллаж байсан Т.******* тогны утасыг нь тасалж ийм байдалд хүргэсэн талаар хэлсэн......гэх  мэдүүлэг

/хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

  6.Хохирогч О. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 лны 11 дүгээр сарын 02-ны өдөр байсан санагдаж байна. Оройны 22 цагийн орчим гэрийн тог гэнэт тодроод багасаад сонин болж байгаад зүгээр болчихсон юм. Тухайн үед тог их эвгүй болох үед нь гэрэл, зурагтаа унтраасан. Ингээд дахин гэрэл зурагтаа асаалгүй тэр чигтээ унтацгаасан. Ингээд өглөө 07 цаг 30 минутад босоод гал түлж цайгаа чанаад 08 цагийн үед хөргөгчөө онгойлгох үед хөргөгчнөөс шатсан юм шиг үнэртээд хөргөгчний доторх гэрэл асахгүй байсан ба хөргөгч ажиллагаагүй шатсан шинжтэй байсан. Миний гар утасны цэнэглэгч мөн шатсан ажиллахгүй байсан. Ингээд энэ талаар тогны байцаагч Бадамтуяад хэлээд хөргөгчөө үзүүлсэн гэтэл энэ тал дээр арга хэмжээ авна манай трасмоторын утасыг тасалсан байна хүнийг нь хайж байгаа цагдаад хандсан хүнийг нь удахгүй олох байх гэж хэлсэн. Манай хөргөгч яг одоо хэвэхдээ байгаа хүнээр засуулах гээд хэлчихсэн байгаа юу нь шатсаныг мэдэхгүй байна......” гэх  мэдүүлэг

\хавтаст хэргийн 44 дүгээр хуудас\

  7.Хохирогч О. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Хөргөгч засварлахад гарсан 40000 төгрөгийг Т.түвшинжаргал өгсөн. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

  8.Хохирогч Ж. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Оройны 22 цагийн орчим гэрийн тог гэнэт тодроод багасаад сонин болж байгаад зүгээр болохоор нь гэрийн цахилгаан хэрэгсэл, гэрлээ унтраасан тэр чигтээ унтас амарсан. Ингээд өглөөний 06 цагийн үед босоод 4 настай ач маань зурагт зурагт үзнэ гээд байхаар нь зурагтаа  асааж өгч хүүхэлдэйн кино гарч байгаа суваг дээр тавьж өгөөд гарч цасаа цэвэрлээд гэрт орж ирэхэд хүү  өвөө зурагт пүн гэж утаа гараад асахаа больчихлоо гэж хэлэхээр нь худлаа ярьж байгаа юм болов уу гээд нээх тоолгүй хувцасыг нь өмсүүлээд цэцэрлэгт хүргэж өгөхөөр явсан юм. Тухайн үед зурагт унтраастай байхаар нь хүүг унтрааж дээ гэж бодсон. Ингэж хүүг хүргэж өгчихөөд гэртээ ирээд зурагтаа асаах гэсэн зурагт асахгүй шатсан байдалтай байхаар нь юу болов оо гэж бодоод гадуур гарахад тогноос болоод айлуудын цахилгаан хэрэгсэл шатлаа гэж сонсоод энэ талаар тогны байцаагч Бадамтуяад хэлж мэдэгдсэн. Урд өдөр нь тогэвгүй болоход зурагтны нэг юм эвгүй болсон юм шиг байгаа юм. Ингээд өглөө хэсэг асаж байгаад шатсан гэж бодож байна. Тэрнээс манай зурагт хэвийн ажиллаж байсан ...” гэх  мэдүүлэг

/хавтаст хэргийн 47 дугаар хуудас/

9.Хохирогч Ж. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....зурагт засварлахад 20.000 төгрөгийг Т.түвшинжаргал өөрөөсөө гаргаж зурагтыг маань янздуудсан. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

10.Хохирогч Д: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Оройны 22 цагийн орчим гэрийн тог гэнэт ихсэж их эвгүй болохоор нь гэрийн цахилгаан хэрэгслүүдээ залгуураар нь салгаад унтсан. Ингээд өглөөний 08 уагийн үед босоод цахилгаан хэрэгслүүдээ залгаад байж байтал дахиад гэрийн гэрэл ихсэж багасаад эвгүй болохоор нь хөргөгч гэрлээ унтраагаад мөн зурагтаа унтраагаад байж байтал 08 цаг 20 минутын үед хүүхэд маань зургатаар хүүхэлдэйн кино үзье гээд байхаар нь зургатаа асаагаад үзэж байхад гэнэт зурагт пүн хийж дуугараад урдаас нь утаа гараад асахаа больсон. Ингээд тогны байцаагч Бадамтуяад хэлж мэдэгдсэн ба зурагт шатсаны дараагаар тог тасарчихсан юм. Ингээд тогны байцаагч манайд ирээд зурагтыг үзээд трасмоторын утасыг хүн тасалснаас ийм байдалд хүрч байна. Цагдаад мэдэгдээд шалгуулж байгаа гэсэн... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 50 дугаар хуудас/

11.Хохирогч Д: 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Т.******* нь зурагтыг маань засварлуулж өгсөн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/

12.Гэрч Ц. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед над руу манай ажлын газрын Т.******* залгасан байсан. Үүнийг нь би сонсоогүй байж байгаад өдрийн 15 цагийн үед гар утсаа харж залгасан талаар нь мэдээд буцаагаад залгахад дүү нь ******* аймагт ороод ирчихсэн байна ажлаасаа гэнэт халагдсан нөхөн олговорынхоо асуудлыг хөөцөлдөж явна аа гэж хэлэхээр нь ах нь жаахан ажилтай явна аа ажлаа дуусгаал холбогдож байгаад уулзъя гэж хэлсэн. Ингээд 16 цагийн орчим Т.*******тай уулзаад миний машин дотор 0.33 гарммын Ерөөл архи бид хоёр хувааж ууж дуусаад би машинаа хашаандаа оруулж тавиад ах нь орой ажилтай гээд гэр рүүгээ орсон. Т.түвшинжаргал надад хэлэхдээ дүү нь одоо Сонинбар ахтай уулзана гээд явсан. Ингэж надаас салж явсанаас хойш одоог хүртэл уулзаагүй байна. Сүүлд сонсоход Т.******* ******* сумын трансмоторын АТП-124-н 0 утасыг тасалсан гэж мэдсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

13.Гэрч Б. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 11-ний оройны 21 цаг өнгөрч байх үед би өөрийн гэртээ ирэхэд манай эхнэрийн төрсөн дүү Т.******* архи уусан байдалтай бага зэрэг согтуу манай гэрт байж байсан  ба намайг гэр рүү нь хүргээд өг гэж эхнэр хэлэхээр нь Т.*******ыг машиндаа суулгаад гэр рүү нь хүргэж өгөхөөр явах замд бөөлжлөө гээд замд машин зогсоолгож бөөлжөөд цааш хөдөлж явахад дахин бөөлжлөө гээд машин зогсоолгоод бөөлжиж байгаад би дахин машинд чинь явж чадахгүй нь машинд чинь бөөлжих гээд байна та ингээд явчих би гэр рүүгээ алхаад орчихьё гэхээр нь за за гэж  хэлээд ******* сумын ус цэвэршүүлэхийн харалдаа зам дээр буулгаж үлдээгээд харихаар явсан. Уг газраас гэр нь 1 км орчим зайд байдаг юм. Тухайн үед бага зэрэг согтуу биеэ авч явах чадвартай харагдахаар нь үлдээгээд явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

14.Гэрч Т. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 09 цаг 30 минутын үед ажил дээрээ байж байхад ******* сумын иргэдээс тогноос болж цахилгаан хэрэгсэл шатлаа гэсэн дуудлага манайд ирүүлсэн. Ингээд монётор Ж., тогны байцаагч Н.Бадамтуяа нарын хамтаар явж шалгалт хийсэн гэмтлийг тогтоохоор яваад ******* сумын дэд станцын дэргэд байрлах трансмотор АТП-118-ын 0 хэлхээ утасыг тасалсан байдалтай 1 хүний гутлын мөр элсэн дээр маш ихээр гарсан байсан. Ингээд энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч Энхболдод мэдэгдээд ирж шалгалтын ажиллагаа явуулаад гутлын мөрөөр шалгаад олж тогтоосон байсан. Манайд ажиллаж байсан ******* тогны 0 утасыг тасалсан талаараа хэлж ярьсан байсан. Үүнээс үүдэн манай сумын нийт 6 иргэний цахилгаан хэрэгсэл шатсан байсан бид нар айл айлаар явж шатсан цахилгаан хэрэгслүүдийг нь үзэж харсан. ..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

15.Гэрч Ж. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 08 цагийн  үед ажил дээрээ Бадамтуяа бид хоёр ирээд аас ажлын зааварчилгаа аваад ажилдаа 09 цаг 30 минутын үед гарах гэж байхад сумын иргэдээс тогноос болж цахилгаан хэрэгсэл шатлаа гэсэн дуудлага манайд ирүүлсэн. Ингээд техникч тогны байцаагч Н.Бадамтуяа нарын хамтаар явж шалгалт хийсэн гэмтлийг тогтоохоор яваад ******* сумын дэд станцын дэргэд байрлах трансмотор АТП-118-ын 0 хэлхээ утасыг тасалсан байдалтай 1 хүний гутлын мөр элсэн дээр маш ихээр гарсан байсан. Ингээд энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч Энхболдод мэдэгдээд ирж шалгалтын ажиллагаа явуулаад гутлын мөрөөр шалгаад олж тогтоосон байсан. Манайд ажиллаж байсан ******* тогны 0 утасыг тасалсан талаараа хэлж ярьсан байсан. Үүнээс үүдэн манай сумын нийт 6 иргэний цахилгаан хэрэгсэл шатсан байсан бид нар айл айлаар явж шатсан цахилгаан хэрэгслүүдийг нь үзэж харсан. ..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

16.Гэрч Н. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өглөөний 08 цагийн  үед ажил дээрээ бид хоёр ирээд аас ажлын зааварчилгаа аваад ажилдаа 09 цаг 30 минутын үед гарах гэж байхад сумын сумын иргэдээс тогноос болж цахилгаан хэрэгсэл шатлаа гэсэн дуудлага манайд ирүүлсэн. Ингээд монётор Ж., техникч нарын хамтаар явж шалгалт хийсэн гэмтлийг тогтоохоор яваад ******* сумын дэд станцын дэргэд байрлах трансмотор АТП-118-ын 0 хэлхээ утасыг тасалсан байдалтай 1 хүний гутлын мөр элсэн дээр маш ихээр гарсан байсан. Ингээд энэ талаар сумын хэсгийн төлөөлөгч Энхболдод мэдэгдээд ирж шалгалтын ажиллагаа явуулаад гутлын мөрөөр шалгаад олж тогтоосон байсан. Манайд ажиллаж байсан ******* тогны 0 утасыг тасалсан талаараа хэлж ярьсан байсан. Үүнээс үүдэн манай сумын нийт 6 иргэний цахилгаан хэрэгсэл шатсан байсан бид нар айл айлаар явж шатсан цахилгаан хэрэгслүүдийг нь үзэж харсан. ..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

 

17.Гэрч Д. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. оройны 22 цагийн үед гэнэт цахилгаан хэлбэлзэл болоод манай гэрийн гэрэл буудсан ингээд би цахилгаан хэрэгслүүдээ салгаад өөрийн гэрийн цахилгаан монтаажийг шалгаж үзэхэд зүгээр байсан. Ингээд буцаагаад цахилгаан хэрэгслээ залгаад үзэхэд хөргөгч ажиллахгүй шатсан байдалтай байсан. Ингээд маргааш өглөөний 09 цагт гэрээсээ гарч явахдаа ганцхан нам даралтын зуухны моторыг асаалттай орхиод ажилд яваад ирэхэд мотор шатсан байдалтай байсан. Ингээд юу болов гэж бодоод гарч хажуу айлынхаа хүмүүсээс асуухад манайхтай адил цахилгаан хэрэгслүүд нь шатсан байсан. Ингээд сумын монётор залуу руу утасдаад цахилгаан хэрэгсэл шатсан байна ийм асуудал болсон байна гэж хэлэхэд шалгаад байж байна гадны нөлөөтэй юм шиг байна гэж хэлэхээр нь трансмоторын утас тасдагдсан газар очиход нэг хүний гутлдын мөр ихээр үүссэн байсан. Сумын хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр ирсэн. Тухайн үед би сайтар нотлох баримтаа бүрдүүлээрэй гутлын мөрөөр ьн олно доо гэж хэлээд явсан. Ингээд оройхон ажласаа ирэхэд ******* тогны утасыг тасалсан нь тогтоогдсон гэж төлөөлөгч ярьж байсан. Миний хувьд гэрлээ сольсон. Хөргөгчний гал хамгаалагч сольж, моторын гал хамгаалагч эрлээн сольж янзалж засварлахад 40.000 төгрөг болсон....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

18.Гэрч Б. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Өглөөний 10 цагийн орчимд над руу Т.******* задгаад дүү нь ******* сумаас ******* аймагт ороод ирчихсэн байна. таньтай уулзаж ярих зүйл байна гэхээр нь ах нь ажилтай байна үдээш хойш ярьж байгаад уулзъя гэж хэлсэн юм. Ингээд оройны 17 цаг өнгөрч байх үед над руу Т.******* задгаад танай гэр рүү очиж байна аа ах гараад ирээч гэхээр нь гэрээсээ гарч хүлээж байхад удалгүй ганцаараа алхалсан архи уусан байдалтай ирсэн. Ингээд дүү нь өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчихсан одоо буцаад орчихмоор байна. та хүнтэй яриад буцаагаад оруулаад өгөөч гэж гуйхаар нь чи өөрөө өргөдлөө өгөөд халагдчихсан юм чинь ах яаж хүнээс гуйх билээ дээ гэж хэлэхэд жаахан сэтгэлээр унаад байхаар нь сэтгэлийг нь тайвшруулах зорилгоор нэг шил 0.5 граммын “Охь” нэртэй архи авч өгөөд бид хоёр уух гээд байж байтал ажлын Тэгис хойноос дагаад хүрээд ирсэн ба хамт сууж архиа уугаад дуусахад Т.******* нь *******  руу хүргүүлэх машин дуудна гээд Билэгтийг дуудаж ирүүлсэн. Ингээд Билэгт удалгүй ирээд ******* руу явах замд Т.******* нэг шил 0.75 граммын Ерөөл архи авсан юм архийг машин дотро Тэнгис, түвшинжаргал бид гурав хувааж уусан ба Билэгт машин барьж байсан учир уугаагүй. Ингэж ******* сум ороод Т.******* тогны байцаагчдаа тоолуур өгнө гээд Бадамтуяад тогны тоолуур өгөөд эгчийндээ гэлүү найзындаа гэл үү айлын гадаа бууц үлдээд бид 3 харихаар ******* рүү буцаж явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

 

19.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №66 тоот:

1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд бэхжүүлсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

20.Шүүгдэгч Т.*******ын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... Би ******* аймгийн ******* суманд 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ашиглалт борлуулалтын техникч ажил үүрэг гүйцэтгэх болсон уг ажлыг 5 жил гаран хийгээд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан юм. Ингэж ажлаасаа гарснаас хойш одоог хүртэл ажилгүй гэртээ байж байна. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр миний бие ээж Т.*******эгийн хамтаар ******* аймагт ирж ажилгүйдлийн тэтгэмж авахаар хөөцөлдсөн юм. Ингэж ажил амжуулж яваад орой 17 цагийн орчимд ээжээс салаад ганцаараа явж хамт ажилладаг байсан Амарсанаа ахтай уулзаж хамт дэлгүүр ороод дэлгүүрээс 0.5 граммын хараа архи авсан.тэгээд хоёулаа хувааж уугаад архи ууж дуусахад Амарсанаа ах эхнэр дуудаад байна гээд явчихсан юм.  Ингээд би ажлын газрын Сонинбаяртай утсаар ярьж байгаад уулзаад 0.75 граммын Сархад нэртэй архи хувааж уусан. Ингэж архи ууж суухдаа ажлын газрын Билэгт рүү залгаад би архи уугаад сууж байна согтчихлоо намайг гэр рүү хүргээд өгчих Сонинбаяртай хүрээд ир гэж хэлсэн. Ингээд удалгүй Билэгт байж байхад араас нь манай ажлын Тэнгис ороод ирсэн ба уулзалдсан гээд 4-лээ гарч машинтай яваад замаасаа 0.75 граммын Сархад архи 2 лааз нийслэл пиво аваад шууд манай гэр рүү буюу ******* сум явсан. Явах замдаа архийг Сонинбаяр, Тэнгис бид гурав хуваан уусан харин Билэгт машин барьж явж байсан учир архи уугаагүй. Ингэж яваад ******* сум ороод манай ажлын газрын Бадамтуяа эгчийн гэрийн гадна очоод Бадамтуяа эгчийг дуудаж гаргаж ирээд би өгөх ёстой байсан тоолуураа эгчид өгсөн ба уулзалдсан гээд авч явсан архинаасаа нэг хийж өгсөнийг Бадамтуяа эгч уугаад гэр рүүгээ орсон ба би ажлын газрын хүмүүстэй хандаж найз нь найзындаа буугаад үлдэе эндээсээ би гэр рүүгээ хүргүүлчихье та 3 эртхэн хариа гэж хэлээд би найз Базарсадын гэрийн гадна хүргүүлж үлдээд ажлын 3-г явуулсан. Ингээд Базарсадын гэрт ороход гэртэй байж байсан ба надад цай хийж өгөөд би цайг нь уугаад сууж байгаад хэсэг унтчихсан байсан. нэг сэрсэн чинь Базарсадын ээж Хонгорзул эгч намайг загнасан байж байсан. Жаахан хүүхэд байж архи уулаа гэх зэргээр загнаж байсан. Ингээд би гэнэт ухаан ороод за уучлаарай эгчээ гэж хэлээд гэрээс нь ганцаараа гараад харихаар явсан ба араас базарсад гарч ирээд найз нь хүргээд өгөх үү гэж асуухаар нь би ганцаараа явчихъя зүгээрээ миний найз ороод ээжджж уучлаарай гэж хэлээрэй гэж хэлээд би харихаар алхаж явсан юм. Ингэж алхаж явахдаа бөөлжөөд Ардчилсан намын байрны хажууханд зогсож байгаад сайн бөөлжөөд өөрийн төрсөн эгч Өлзийжаргалын гэрт явж ороод хүргэн ах Отгонбаяраар гэр рүүгээ хүргүүлэх гэхэд хүргэн ах байхгүй байсан ба эгчтэй жаахан юм ярьж гэрт нь сууж байгаад хүргэн ахыг ирэхээр нь гэр рүүгээ хүргүүлэхээр болоод машинд нь суугаад гэр рүүгээ явах замд бөөлжис хүрээд байхаар нь машиныг нь зогсоолгоод ахаа би ийшээ гэр рүүгээ алхаад явчихъя аа машинд чинь бөөлжиж магадгүй юм байна гэж хэлээд машинаас нь буугаад явсан замдаа бөөлжиж хэсэг байж байгаад   модон дундуур явсаар байгаад ажлын тог дамжуулдаг трансмоторын дэргэд очоод гаднах төмөр хаалгыг нь татаж үзэхэд онгойчихсон юм. Ингээд шууд трансмоторын тог дамжуулдаг бүдүүн хөнгөн цагаан утсыг гараараа цааш нааш нь савчуулж байгаад хугалчихсан юм. Тухайн үед 0 утасыг тасдая гэж бодоогүй харин тог дамжуулдаг паазын утсыг таслая гэж бодсон юм гэтэл андуураад 0 утсыг тасдаад хаячихсан байсан. Би бүдүүн хөнгөн цагаан нэг ширхэг утсыг тасдаад шууд цаашаагаа гэр рүүгээ явсан юм. Ингээд шууд гэртээ очиж унтаж амарсан. Маргааш өдөр нь гэртээ байж байхад сумын хэсгийн төлөөлөгч цагдаа 2 манайд ирээд миний өмсөж явсан гутлыг үзээд чиний гутлын мөр трансмоторын тэнд газарт үүссэн мөр мөн байна чи тогны утас тасалсан уу гэж асуугаад гутлыг маань хурааж авахаар нь өөрийн хийсэн хэргийг хүлээж мэдүүлэг өгсөн.....гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/

21.Шүүгдэгч Т.*******ын 2016 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн”...Би өмнөх байцаалтандаа хэлсэн байгаа Сонинбаяр ахтай хоёулахнаа юм ярьж суухад надад хандаж, “чамд л гэж хэлэхэд ахын дүү чамтай хамт ажилладаг хүмүүсээс чинь их матаас ирдэг байсан дарга нарын чихэнд хүрсэн байсан чи өөрийн хүсэлтээрээ ажлаасаа халагдаагүй бол чамайг ажлаас чинь халах байсан” гэж хэлэхийг сонсоод тухайн үед хамт ажиллаж байсан Бадамтуяа, нарт их гомдоод маш их уур хүрсэн юм. Намайг ажиллах хугацаанд юу ч хийгээгүй зүгээр байсан, миний хүч хөдөлмөр гаргаж хийсэн зүйл дээр эзэн болж зүгээр байна гэж бодоод уур хүрээд санаатайгаар тасалчихсан согтуугийн тэрхэн үеийн уур бухимдлаар ийм зүйл хийчихсэн...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/

22.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/

23.******* аймаг ******* сумын үнэ тогтоох комиссын акт /хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас/

24.Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

25.Эд мөрийн баримт хураан авсан тогтоол /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

26.Хүмүүсээс тайлбар авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас/

27.Хохирол төлүүлэх жагсаалт /хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас/

28.Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хувь, өргөдөл /хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас/

29.******* аймаг ******* сумын багийн даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 84 дүгээр хууудас/

30.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэрэгт цугларсан

  оногдуулах ял шийтгэлийн талаар

           

                ******* аймгийн Прокурорын газраас ******* *******эгийн овогт ******* *******ыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний орой согтуугаар ******* аймгийн ******* сумын ******* нэгдүгээр багт байрлах, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ний АТП-118 дугаартай трансформаторын  хэлхээг гараараа салгаснаас байгууллага, иргэдийн эд хөрөнгөнд бага бус хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

          Прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж Шүүх дүгнэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дараахи баримтуудыг нотолгооны үндэслэл болгов.

          Үүнд; Хохирогч Б.*******-******* /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/ Д.Батдэлгэр \хавтаст хэргийн 38 дугаар хуудас\, М.Алтнаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/, О.Солонго \хавтаст хэргийн 44 дүгээр хуудас\, Б.Мөнхдэлгэр /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,  Ж.Батнасан /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, Гэрч Ц.Амарсанаа \хавтаст хэргийн 54 дүгээр хуудас\, Б.Отгонбаяр /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, Т. /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, Ж. /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/  Н.Бадамтуяа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, Д.Ганхуяг \хавтаст хэргийн 69 дүгээр хуудас\, Б.Сонинбаяр /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, шүүгдэгч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно. Гэрчүүд болон хохирогчийн мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь: Мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, хуулийн шаардлага хангаж авсан байна. Үүнээс гадна Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тохирсон ба мэдүүлгүүдэд зөрүүтэй буюу эргэлзээтэй зүйл гарсангүй. 

             Иймд шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ”Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.     

            Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно. Учир нь: Шүүгдэгч ******* нь ******* сумын нэр бүхий иргэд, айл өрхийн эд хөрөнгөнд учруулсан эд хөрөнгийн хохиролоо бүрэн төлж барагдуулсан боловч, байгууллагад учруулсан хохирол болох 343.594 төгрөгийн хохиролыг төлж барагдуулаагүй байна. Иймээс шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх боломгүй юм.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн буюу хамгаалсан хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пүүзэн гутлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.*******д өөрийнх нь саналыг үндэслэн буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ******* үхэрт  овгийн ******* *******ыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар  ******* *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хамгаалсан ба битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг дурьдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн пүүзэн гутлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.*******д буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зйүүийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.*******аас 343.594 төгрөг гаргуулж, Дархан-******* Цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгосугай.

7.Т.*******д урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                     Б.НАЦАГДОРЖ.