Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/368

 

                

 

 

 

 

   2023         05          25                               2023/ШЦТ/368

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, 

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Н.Өнөрбаяр, /томилолтоор/,

шинжээч А.П,

шүүгдэгч Ч.Г, Н.Л, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г, Н.Л,  Б.А,

            Эрүүгийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бод холбогдох эрүүгийн 2202002480442 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

  1. Монгол Улсын иргэн, Б.Э, 1984 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дархан -Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо ..........тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:............./

 

2. Монгол Улсын иргэн, Ч.Г Г, 1976 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо .....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:............./

 

3. Монгол Улсын иргэн, Н.Л, 1973 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 4 дүгээр хороо ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:.........../

 

4. Монгол Улсын иргэн, Б.А, 1974 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:............/

 

5. Монгол Улсын иргэн, Ц.Б, 1985 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Дархан -Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 2 ахын хамт Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо .....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгж буюу 4.000.000 төгрөгөөр торгох шийтгүүлж байсан /РД:............./

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Дарьтын хийд”, “Орхироогийн хурал” гэх газарт, мөн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Баянголын дуган” гэх газарт тус тус орших хуучны сүм, хийдийн туурьд шүүгдэгч Ц.Б, Б.А, Ч.Г, Н.Л нар металл хайгч хүрз, зээтүү ашиглан хууль бусаар малтлага хийж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв” Монгол Улсын ХIХ-ХХ зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 103 ширхэг эд зүйлсийг,

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт байрлах халуун рашаанаас зүүн тийш 20-30 километрийн зайд байрлах хуучны сүм, хийдийн туурьд Шүүгдэгч Ч.Г, Б.А, Н.Л нар металл хайгч ашиглан хууль бусаар малтлага хийж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-д хамаарах Монгол Улсын ХIХ-ХХ зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 10 ширхэг эд зүйлсийг тус тус олж авсан, үүнийг шүүгдэгч Б.Э санхүүжүүлэн 300.000 төгрөгийг шилжүүлсэн,

Мөн шүүгдэгч Б.Э Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой, НТӨ II мянган жилээс нийтийн тоололын XV зуунд хамаарахуйц түүх, археологийн 84 ширхэг олдворуудыг Англи Улсаас дуудлага худалдаагаар авсан мэтээр Timeline Auctions Limited нэртэй гадаад улсын компаний интернэт дуудлага худалдааны оролцогчийн мэдээлэл болох баримтыг хуурамчаар үйлдсэн, 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамжинд байрлах “Чингис хаан” музейн эрх бүхий албан тушаалтанд худалдах арга хэмжээг зохион байгуулж худалдан борлуулахаар завдсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Эоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Олсон 101 эд зүйл дотор дэлгүүрээс хурааж авсан эд зүйл орсон байгаа. 300.000 төгрөгийг Аын данс руу хоол унд идээрэй гэж шилжүүлсэн. Дараа нь Б руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн нь хоол идэж, тамхи тариа аваарай гэж шилжүүлсэн мөнгө байгаа. Схем зураг гэдэг нь газрын байршлыг заагаад байгаа биш. Хийдийн план зураг. Энэ газар энэ сүмийг ухаадах гэсэн зүйл байхгүй. Санхүүжүүлсэн гэх зүйл байхгүй. 2019 оноос хойш ажиллаж байгаа. Дандаа А цуглуулсан байдаг. Бурхны хэв зүйлийг авсан хүмүүс нь байгаа. Бурхан шашны холбогдолтой хэв хашмал, 2 бурхан, хутга, дөрөө, зэв нь энэ хэдийн олсон зүйлд байгаагүй. Худалдаж аваагүй. Хэрэгтэй үнэд хүрэх зүйл байгаагүй учраас надад өгөхөөр нь янзлаад сувинер болгож янзлахаар харанхуй өрөөнд тавьсан байсан. 84 эд зүйл нь миний өөрийн эд зүйл биш. Хажуу дэлгүүрийн Нгийн цуглуулганд байсан эд зүйл. Би урьд нь дуудлага худалдаагаар авсан зүйлээ Чингис хаан музейд өгч байсан. Баримт бичиг Нгээс цуг ирсэн. Тухайн үед хууль мэддэггүй байсан. Би хөөрөг зардаг ажил хийж байсан ” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ц.Боос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүмүүс сүмийн туйрнаас судар олсон гэдгийг найздаа хэлсэн. Метал хайгч олдох уу гэхэд А гэх хүнийг явуулсан. Алтны газар гагнуурчин хийж байсан. ” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хэргээ зөвшөөрч байна. Би Э гэж тухайн үед таньдаггүй байсан. Би Архангайн туурь ороогүй. Замын хажууд байсан хадан дээр байсан зүйл авсан гэдгээ мөрдөгчид хэлсэн. Өчүүхэн зүйл дээрээс болж ийм асуудалд орсондоо харамсаж байна..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Н.Лоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Боос худалдаж авсан данх, цөгц, зэрэг эд зүйлс л байгаа. Он цагийг нь мэдэхгүй байна. Би 50.000 эсвэл 100.000 төгрөгөөр худалдаж авсан..” гэсэн мэдүүлэг /1хх-179-184/,

Шүүгдэгч Ц.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие 2022 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд байж байсан. Э надтай эргэж холбогдоод А, Л гэх хоёр хүнийг явуулж байгаа хэрэв зүйлс олдвол зах зээлийн үнэ ханшаар нь би худалдаж авна гэж хэлээд хоёр хоногийн дараа нь миний байгаа газарт тухайн хоёр хүн ирсэн. Маргааш өдөр нь Г гэдэг хүн нэмэгдэж ирсэн. Бид нар хоорондоо ярилцаад ойролцоогоор 2022 оны 5 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Мандал сумын ойролцоо байрлах хуучин сүмийн тууриудыг ухаж эхэлсэн юм. Тухайн тууриудыг ухахдаа 100-н хүчин чадалтай металл хайгч ашиглаж хүрзээр ухаж эхэлсэн. Нийтдээ 3 хийдийн туурь ухаж хуучны данх, зоос, дөрөө, цар таваг, цоож, эмээлийн бүүргэнийн даруулга, цөгц зэрэг эд зүйлсийг олсон юм. Улмаар А, Г, Л гэх хүмүүс тухайн олсон эд зүйлсээ аваад Улаанбаатар хот руу явцгаасан юм..

Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 10 гаран километрийн зайтай Жаргалантын ам гэдэг газарт байрлах нэрийг нь мэдэхгүй хийдийн туурийг шөнийн 00 цагаас 03 цаг хүртэл металл хайгч ашиглаж ухаж эхэлсэн. Тухайн газраас зэвэрсэн 3 дөрөө, ногоон өнгөтэй 10 цөгц, 74 ширхэг зоос, 3 ширхэг хавтгай төмөр олж, нийт 90 тооны жижиг эд зүйлс олсон. Маргааш өдрийн шөнийн 01 цагийн үед Мандал сумын төвөөс 20 гаран километрийн зайд орших Дарьтын хорих ангийн ар талд байрлах хуучны хийдийн туурь олж металл хайгч ашиглаж 3 данх, 1 цар таваг, эмээлийн бүүргэнийн даруулга 2 ширхэг, 1 ширхэг Монгол цоож, 2 ширхэг бөөрөнхий таг, 2 ширхэг тал очир олж нийт 11 тооны эд зүйлс олж 03 цагийн үед тухайн газраасаа хөдөлсөн. Буцах замдаа буюу Мандал сумын хогийн цэгийн ар талд нь байрлах нэрийг нь мэдэхгүй хийдийн туурь олоод металл хайгч ашиглаж бурхны нэг ширхэг гар, тал очир олж нийт 2 ширхэг эд зүйлсийг авсан. Бид нар 100-н хүчин чадалтай (Minelab) загварын жижиг цагаан өнгийн тавагтай металл хайгч болон хүрз ашиглаж үйлдсэн. Уг металл хайгчийг Л, А хоёр хотоос авчирсан. Үнэ хөлс тохироогүй. Манай найз болох Эын дэлгүүрт нь өгсөн байх. Харин тухайн үед миний данс болохгүй байсан учраас найз Д.Гын нэр дээр байдаг 403141...гэсэн (Худалдаа хөгжпийн) банкны дансаар дамжуулан ойролцоогоор 250.000 төгрөгийг Эоос авсан юм. Би скайтелын 9666.... гэсэн дугаараас Эын 8800-.... гэсэн дугаар луу нь залгаж холбогддог байсан... тухайн фэйсбүүк хаягны эзэмшигч нь манай найз Э байгаа юм. Түүнээс ирүүлсэн схем зураг нь тухайн үед хуучны хийдийн туурийг сүм зургаар дүрсэлж үзүүлж байгаа байдал юм. Надад өлгийн эд зүйл олдох боломжтой зургуудыг харуулж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-186-189/,

Шүүгдэгч Б.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Д.Э надад манай найз Зүүнхараад байгаа танд хийдийн туурь үзүүлэх гэсэн юм тухайн газруудаас урьд өмнө хүмүүс эртний хийдийн туурь үзүүлэх гэсэн юм тухайн газруудаас урьд өмнө хүмүүс эртний эдлэл олж байсан гэж хэлэхээр нь тийшээ явах юм чинь зардал унааны мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхэд Э над руу холбогдож хэдэн төгрөг хэрэгтэй байгаа талаар асуухад би ирж очихдоо ашиглах бензиний мөнгө 300.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд өөрийн 50 дугаарын дансаа өгсөн. Тэгээд бензиний мөнгө ороод ирэхээр нь найз Лийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. Орой нь Эын найз Б гэх залуутай уулзсан. Бид гурав ярилцахад хуучин хийдийн туурь байрлаж байгаа газруудад эртний эд зүйлс байж магадгүй тийм учраас газар ухах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тийм учраас металл хайгч хэрэгтэй болсон тул найз Гийг багажаа аваад хүрээд ир гэж холбогдсон. Удалгүй Г ирсэн тул бид нар ярилцаж байгаад шөнийн 12 цагийн үед Мандал сумаас ойролцоо орших 3 хийдийн туурин дээр очсон. Тэгээд металл хайгч дугарсан газрыг ухахад тодорхой тооны эд зүйлүүд олдсон хамгийн эхнийх нь сумын төвөөс 10 орчим км зайд орших хийдийн туурь ухсан. Маргааш өдөр нь сумын төвийн ойролцоо 2 хийдийн туурь ухсан санагдаж байна. Зоос, дөрөө, данх, таваг, очир, бурхны хугархай гар, Монгол цоож зэрэг эд зүйлс олдсон тоо ширхгийг нь мэдэхгүй байна. Тухайн олдсон эд зүйлээ Эын ажлын байр болох “А” нэртэй дэлгүүрт нь аваачиж өгсөн. Эдгээр зүйлсээс мөнгө төгрөг авалгүйгээр зүгээр өгсөн.

Харин 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Л Г нарын хамт Архангай аймаг Хотонт сумын халуун рашаан орж загасчилсан. Тэгээд буцахдаа зүүн тийш 20-30 км зайд айлын өвөлжөө байрлаж байсан газарт хийдийн туурь бололтой газраас бас тодорхой тооны эд зүйлсийг Г металл хайгч ашиглаж Л бид хоёр газрыг нь ухаж байгаад олсон юм. Тухайн эд зүйлсийг Эын дүү болох Төрболдтой холбогдож 800.000 төгрөгөөр зарж борлуулахаар тохиролцож мөнгөө Г, Лтой тэнцүү хуцааж авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын хийдийн туурь ухах саналыг Э гэх залуу холбогдож саналыг тавьсан..” гэсэн мэдүүлэг /1хх-191-192/,

 Шүүгдэгч Ч.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 5 дугаар сарын дундуур манай найз болох А миний 8993..... дугаарын утас руу залгаад Сэлэнгэ аймаг Мандал суманд Металл хайгч олоод хүрээд ир хийдийн туурь байрлаж байсан газарт хайгч тавьж үзмээр байна гэж хэлсэн. Намайг очих үед А, Л, Б гэсэн хүмүүс байсан. Тэгээд бид нар өдрийг санахгүй байна, ямартай ч Мандал сумын ойролцоо байрлах нийтийн 3 хийдийн туурь байрлах газар Аын Субару маркийн тээврийн хэрэгсэлтэй хайж олоод металл хайгчаа ашиглаж газар ухаад данх зоос, цөгц, очир, төмөр таваг зэрэг эд зүйлс олсон..” гэсэн мэдүүлэг /1хх-191-192/,

Шүүгдэгч Н.Лоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тэгээд бид дөрөв шөнийн цагаар Мандал сумын ойролцоо байрлах нийт 3 хуучин сүм хийд байрлаж байсан гэх тууриас тодорхой тооны эд зүйлс бид нар олсон..” гэсэн мэдүүлэг /1хх-108/,

Гэрч Ш.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Э надад нийт 84 ширхэг эд зүйлсийг бодитоор нь харуулсан мөн гадаад дуудлага худалдаанаас худалдаж авсан гэх хоёр бичиг, баримтыг надад өгсөн..” гэсэн мэдүүлэг /1хх-200-203/,

 

Гэрч С.Чаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дурсгалын хувьд бол манай Хүннү болон Эзэнт гүрний тасагт тавьж болохоор харагдаж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-211/,

 

Гэрч Д.Тоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн үед ОХУ руу явчихсан байсан. Чингис хаан музейд зарж борлуулах гэж байсан эд зүйлс нь Эын өөрийнх нь бараа байгаа юм. Тухайн эд зүйлсийг музейд зарж борлуулах зорилгоор гэрээ байгуулна гээд өмнө нь надад ярьж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-213/,

Гэрч Г.Эээс  (ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал) мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би эхэлж олдворуудыг харахад Монгол Улсын нутаг дэвсгэрээс олддог зүйлстэй их төстэй байгааг анзаарсан..3арим олдворууд нь урьд өмнө нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс илэрч байсан зүйлстэй төстэй байсан. Тухайлбал авсны алтны чимэглэл нь Ноён уул болон Архангай аймгийн Хайрхан сумын гол модны дурсгалаас илэрч байсан юм..” гэсэн мэдүүлэг /1хх-215/,

Шинжлэх ухааны академи, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/140 дугаар албан бичгээр ирүүлсэн эд өлгийн зүйлд гаргасан дүгнэлтэд: “.. Эд мөрийн баримтаар хураан авсан 189 ширхэг зүйлсийн хадгалалт сайн байсан тул хэддүгээр зуунд хамаарах, ямар зориулалттай, юу болох нь тодорхой мэдэгдэж байна. Хураагдсан мөнгө, гууль, төмөр зооснууд нь XX зууны эхэн үеийн Монгол улсын албан гүйлгээнд явж байсан зооснууд учраас түүх, соёлын өвд шууд хамаарна. Мөн шашны эдлэл хэрэглэлүүд олон байгаа ерөнхийдөө ХIХ-ХХ зууны үед хамаарах бөгөөд тухайн үеийн Монголын бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгалт зүйлс мөн гэж үзэж байна. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд эд өлгийн зүйлсийг ухаж олсон газар хуучин сүм хийдийн туурь байгаа явдал юм. Монгол улсын Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн 3.1.7, 5.1.6-д тус тус заасны дагуу хуучин сүм хийдийн туурь, түүний хэвлий бүхлээрээ Монгол улсын түүх, соёлын дурсгалт газар мөн бөгөөд төрийн хамгаалалтад байдаг Монгол төрийн өмч юм. Түүнээс хууль бусаар ухаж авсан бүх зүйл түүх, соёлын дурсгалд тооцогдоно. Хураагдсан эд өлгийн зүйлсийн дотор бурханы хэв, цутгуурын багаж байгаа нь мөн ХIХ-ХХ зууны үед холбогдох Монголчуудын гар урлал, бурхан бүтээх арга ухааныг илэрхийлэх чухал дурсгалууд болно. Хураагдсан зүйлсийн дотор эртний улсуудын үед хамаарах (МЭӨ Ш-МЭ XIII зуунд) төмөр зэв 1 ширхэг, өнөөгөөс 3000-3500 жилийн тэртээд хамаарах хүрэл хутга 1 ширхэг, Түрэгийн эзэнт улсын үед /VI-VIII/ зуунд хамаарах төмөр дөрөө 1 ширхэг байгааг археологийн түүвэр олдворуудад хамааруулан үзнэ. Тодорхой хэлбэл эдгээр гурван зүйлийг археологийн олдворт тооцож болно. Ерөнхийлөн дүгнэхэд эдгээр зүйлс нь Монгол улсын нутаг дэвсгэр, хуучин сүм хийдийн тууриас түгээмэл олддог, олдож байсан түүхийн соёлын дурсгалт зүйлс мөн болно гэсэн..” гэх дүгнэлт /1хх-249-250/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд: “..Хэргийн эд мөрийн баримтаар хураан авсан 47 зиплок уут бүхий 84 ширхэг эд зүйлсийн хэлбэр, хийц, хадгалалтын байдлаас харахад харьцуулсан судалгаа хийж дүгнэлт гаргах боломжтой. 47 ширхэг зиплок уутанд нийт 84 ширхэг алтаар хийж үнэт чулуугаар чимэглэсэн гоёл, чимэглэлийн зориулалттай зүйлс байна. Эдгээр эдлэлүүд нь түүх, соёлын үнэт дурсгалууд мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн нийт 84 ширхэг эд өлгийн зүйлс ирснээс НТӨ (Нийтийн тооллын өмнө) II мянганы төгсгөл үеэс нийтийн тооллын XV зууны үед холбогдох гоёл чимэглэлийн зориулалттай эд зүйлс байна. Шинжилгээнд ирүүлсэн бүх эд зүйлс археологийн олдвор мөн болно. Шинжилгээнд ирүүлсэн олдворуудын хэлбэр хийц, материал зэргээс харахад Монгол Улсын нутагт явуулсан археологийн малтлага судалгаагаар илэрч олдоод буй олдворуудтай ижил байна. Жишээ: нимгэн алтаар хийсэн авсны цэцгэн чимэг нь Хүннүгийн язгууртны булшнаас илэрч олддог бол богтаг малгайн цог чимэг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойн Монголын Эзэнт Улсын үеийн малгайн чимэгтэй хэлбэр хийцийн хувьд ижил байгаа юм. Иймээс дээрх олдворууд бүгд булш оршуулгын дурсгалаас гарсан байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн 47 зиплок уут бүхий 84 ширхэг алтаар хийж, үнэт чулуугаар чимэглэсэн эд зүйлс нь Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой бөгөөд он цагийн хувьд НТӨ II мянган жилээс нийтийн тооллын XV зуунд хамаарахуйц түүх, археологийн үнэт олдворууд байна..” гэх дүгнэлт /2хх-6-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шинжээч С.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Шинжилгээнд хүргуүлсэн олдвор эд хэрэглэгдэхүүнийг харахад үнэт металлаар хийгдсэн мөн үнэт чулуун шигтгээтэй, хэлбэр хийцийн хувьд дахин давтагдашгүй тухайн цаг үеийг төлөөлж чадахуйц нарийн чимхлүүр хийцтэй байсан. Үүнээс гадна булш, оршуулгад хийгдсэн археологийн малтлага, судалгаагаар тухайн эд зүйлс маань ховор олдворууд, олдсон ч маш бага тоогоор олддог юм. Жишээлбэл шинжээчийн дүгнэлтийн 15, 21 дүгээрт байсан Хүннүгийн үед холбогдох цэцэг хэлбэрийн авсны алтан чимэгтэй төстэй олдвор хэрэглэгдэхүүн Чингис хаан музейн үнэт олдворын сан хөмрөгт байдаг юм. Тухайн эд зүйлс нь Монгол орны нутаг дэвсгэрээс тэр бүр олдоод байдаггүй ховор олдворуудад байгаа учир үнэт хэмээн тодорхойлж болохоор байна..” гэсэн мэдүүлэг /2хх-19-20/,

Юнител ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/4176 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Эын эзэмшлийн Юнителийн 8800..... дугаарын утаснаас Ц.Бын эзэмшлийн 96 дугаартай, Б.Аын эзэмшлийн 8606......  дугаартай утастай холбогдсон талаарх баримт, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-15-27/,

Б.А нь 8606-8277 дугаарын утас эзэмшдэг болохыг нотолсон Юнител ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 05-01/4518 дугаартай албан бичиг, хавсралт, /1хх-29-34/,

Прокурорын “Орон байранд нэгжлэг хийх тухай” 854 дугаартай зөвшөөрлийн дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37 дугаар байрны 1 тоотод байрлах “А” нэртэй эртний эдпэлийн дэлгүүрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-37-47/,

2022 оны 06 дугаар сарын 28-ы өдөр Б.Эоос 47 ширхэг эд зүйл хойшлуулшгүйгээр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-54-64/, Б.Эоос хураан авсан айфоне 13 про макс загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-76-82/,

Ц.Бын эзэмшлийн Редми 9а загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эын “Ваt”-н фэйсбүүк хаягнаас схем зураг явуулсан, хайгчны мөнгө шилжүүлж байгаа талаар баримт авагдсан баримт /1хх- 88-91/

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ц.Боор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-101-105/,

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “..Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р баг Жаргалантын ам гэх газарт..” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-106-107/,

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “..Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8-р багийн нутаг Дарьтын ам гэх газарт..” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-н 108-110-р хуудас/

2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “..Сэлэнгэ аймгийн Мандал сумын Орхироогийн ам гэх газарт..” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-115-116/, шүүгдэгч Ц.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх-117-123/

Б.Ааар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Архангай аймгийн Хотонд сумын нутаг дэвсгэрээс халуун рашаан орох замын дунд байсан хуучны хийдийн тууриас ухаж олдсон эд зүйлсэд таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-130-132/,

Б.А нь 500........ тоот данс эзэмшдэг болохыг нотолсон (Хаан) банкны 29/6692 дугаартай албан бичиг, хавсралт, /Э нь 2022-5-11-ний өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн /1хх-137/,

Б.Эын эзэмшлийн (Хаан) банкны 506210....... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Э нь 2022-5-11-ний өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн /1хх-142/

Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт, хамгаалалт, технологи судалгааны газрын Б.Эоос хураан авсан 84 ширхэг эд зүйлст орц, найрлага тодорхойлох шинжилгээний дүн, /2хх-30-36/

Б.Эоос 2 хуудас бүхий ИОҮЭЗ Т8В банкны мэдээлэл, Л нарт гарах зардал болох 300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч санхүүжүүлсэн зэрэг материал хүлээн авсан тэмдэглэл, тус баримтын орчуулга, /1хх-142-143, 2хх- 43-46/

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “..Архангай аймгийн Хотонт сумын нутаг..” гэрэл зургийн үзүүлэлт /2хх-92-95/

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1/205 дугаар албан бичгээр ирүүлсэн “..Б.Э, Д.Т нарын нэрээр илгээмж хүлээн авч байсан тухай мэдээллийн дэлгэрэнгүй судалгаа..” /2хх-150-152/,

2022 оны 7 дугаар сарын 01/133 дугаартай “..Б.Эын нэр дээр 88000..... дугаарын утастай шуудан илгээмж 2022 оны 1 дүгээр сараас хойш улсын хилээр орж ирсэн бүртгэл авагдаагүй..” гэх, /2хх-202/

Соёлын өвийн үндэсний төрийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 7/385 дугаартай “..дээрх хийдүүдийн товч мэдээлэл архивын баримт судалгааны бүтээлүүдэд дурдагддаг ба 2009 онд хэвлэгдэн гарсан “Монголын сүм хийд товчоон” номонд Дарьт, Орхиогийн хийд, Баянголын дуган нэрээр оржээ...” гэх албан бичиг/2хх-157-161/,

Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх (Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл)-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл /3хх-104-128/

 

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8/3334 дугаартай “..Соёлын өвийн судалгаа хийх журмын 3.1-т Палеонтологи археологиийн эрдэм шинжилгээний болон авран хамгаалах хайгуул, малтлага судалгааны ажпыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна гэж заасан байх ба тус судалгааны зөвшөөрлийн хувь хүнд олгодоггүй..” гэх албан бичиг /3хх-180/, шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-05/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-160/, түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, /3хх 104-128/,Чингис хаан музейн 2022 оны 6 сарын 07-ны өдрийн 03/241 дугаартай албан бичиг, түүний хавсралт /3хх129-157/, шүүгдэгч Ц.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-04/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-163/, Б.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-01/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-159/,  Н.Лийн иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-02/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-158/, Ч.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /4хх-03/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-162/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд  “..хуучин сүм хийдийн туурь, түүний хэвлий бүхлээрээ Монгол улсын түүх, соёлын дурсгалт газар мөн, ..Соёлын биет өвийн судалгаа, шинжилгээг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хийнэ, ..Эрдэм шинжилгээний хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад олгоно..

“Соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх соёл, урлаг шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг”, “Түүх, соёлын дурсгалт газар” гэж Эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг тус тус ойлгоно.. гэж заасан байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Э, Ц.Б, Б.А, Ч.Г, Н.Л нар нь эрдэм шинжилгээний ажилтан биш, ямар нэг эрдэм шинжилгээний байгууллагад ажилладагггүй, хамааралгүй бөгөөд түүх, соёлын дурсгалт газарт хайгуул, малтлага, судалгаа хийх тусгай зөвшөөрөлгүй зөвхөн түүх, соёлын дурсгалт газарт малтлага хийж олсон эд зүйлсийг зарж борлуулан ашиг олох шунахай сэдэлтэй бүлэг этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь хуучин сүм хийдийн туурь хаана байх, хэн хэзээ очиж малтах, олсон эд зүйлийг авч борлуулах зэргээр зохион байгуулж, унаа хоолны зардлыг өгч санхүүжүүлэн оролцсон, шүүгдэгч Ц.Б, Б.А, Ч.Г, Н.Л нар нь бүлэглэж, хэд хэдэн газарт очиж малтлага хийн гүйцэтгэж, үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, банкны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар түүх, соёлын дурсгалт газарт малтлага, хайгуул хийж байгаа нь ямар нэг судалгаа шинжилгээний шинжтэй биш Эрүүгийн хуульд заасан “хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн” гэсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Малтлагаар олдсон 113 ширхэг эд зүйлс нь Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”, ХIХ-ХХ зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий эд зүйлс болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Б.Э Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой, нийтийн тооллын өмнөх II мянган жилээс нийтийн тоололын XV зуунд хамаарахуйц түүх, археологийн 84 ширхэг олдворуудыг Англи Улсаас дуудлага худалдаагаар авсан мэтээр Timeline Auctions Limited нэртэй гадаад улсын компаний интернэт дуудлага худалдааны оролцогчийн мэдээлэл болох баримтыг хуурамчаар үйлдсэн, 2022 оны 5 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын 21-ний хооронд энэ баримтаар дээрх эд зүйлсийг “Чингис хаан” музейн эрх бүхий албан тушаалтанд худалдах арга хэмжээг зохион байгуулж худалдан борлуулахаар завдсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б, Б.А, Ч.Г, Н.Л нар нь бүлэглэн хэд хэдэн газарт очиж хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн талаар маргаагүй болно. Харин шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгчөөс хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн хэрэгт Б.Э нь зохион байгуулж оролцоогүй, энэ нь нотлогдоогүй, 103 ширхэг эд зүйлсийг худалдахаар хадгалсан, олдворуудыг Англи Улсаас дуудлага худалдаагаар авсан мэтээр Timeline Auctions Limited нэртэй гадаад улсын компаний интернэт дуудлага худалдааны оролцогчийн мэдээлэл болох баримтыг хуурамчаар үйлдсэн, эд зүйлсийг “Чингис хаан” музейд худалдах арга хэмжээг зохион байгуулсан үйлдэл хийгээгүй, худалдан борлуулахаар завдсан нь хангалттай нотлогдоогүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн зарим хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд түүний дотор шүүгдэгч нарын өөрсдийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, дансны хуулга зэргээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйл баримт тодорхойлж байна. Үүгээр шүүгдэгч нар гэмт хэрэгт хэрхэн оролцсон болохыг төвөггүй ойлгох боломжтой юм.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алтаар хийж үнэт чулуугаар чимэглэсэн гоёл, чимэглэлийн зориулалттай 84 ширхэг олдворууд нь нийтийн тооллын өмнөх II мянган жилээс нийтийн тоололын XV зуунд хамаарахуйц, Монгол Улсын нутагт орших булш, бунхнаас илэрч олдсон байх боломжтой археологийн үнэт олдвор болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд эдгээрийг Timeline Auctions Limited нэртэй Англи Улсын компаниас интернэт дуудлага худалдаагаар авсан гэж хуурамчаар бичиг баримт үйлдсэн үйлдсэн нь Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1/205 дугаар албан бичгээр ирүүлсэн “..Б.Э, Д.Т нарын нэрээр илгээмж хүлээн авч байсан тухай мэдээллийн дэлгэрэнгүй судалгаа..”, 2022 оны 7 дугаар сарын 01/133 дугаартай “..Б.Эын нэр дээр 8800.... дугаарын утастай шуудан илгээмж 2022 оны 1 дүгээр сараас хойш улсын хилээр орж ирсэн бүртгэл авагдаагүй..” гэх албан бичиг, нууц ажиллагааны магадлагаа зэргээр тогтоогдсон.

Энэ хуурамч баримтаар дээрхи эд зүйлсийг “Чингис хаан” музейд худалдах арга хэмжээг зохион байгуулж худалдан борлуулахаар завдсан болох нь түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Чингис хаан музейн 2022 оны 6 сарын 07-ны өдрийн 03/241 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэргээр тогтоогдох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1-д заасан “худалдаа” гэдэг үг нь олон талуудын хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагаа бүхий өргөн ойлголт бөгөөд тайлбар тольд /ttps://mn.wikipedia.org/wiki/худалдаа/ барааг худалдах, худалдан авах ажил хэрэгч үйл ажиллагаа юм гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл худалдаа явуулна гэдэг нь эд зүйлсийг дан ганц зарж борлуулах дуудлага худалдааг зохион  байгуулах бус мөн зохион байгуулагдаж байгаа худалдаанд оролцохыг ойлгох боломжтой юм. Шүүгдэгч хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар баримт бүрдүүлж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Харин Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр “алтаар хийж үнэт чулуугаар чимэглэсэн гоёл, чимэглэлийн зориулалттай 84 ширхэг олдворуудын гарал үүслийг тодруулах” зорилгоор хойшлуулсан явдал нь худалдан борлуулах ажиллагааг зогсоосон байна. Шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас энэ гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байна.

Тэрээр дээрх эд зүйлсийн гарал үүсэл, эх сурвалжийг үнэн зөв тодорхойлж Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газраас баталсан журмын дагуу худалдан борлуулах боломжтой байжээ. Иймд шүүх түүний энэ үйлдлийг соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахыг завдсан үйлдэл гэж үзсэн.

 

Харин прокуророос шүүгдэгч Б.Эыг Монгол Улсын ХIХ-ХХ зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 103 ширхэг эд зүйлсийг буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг худалдаалахаар 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37-1 тоотод байрлах “А” гэх нэртэй эртний эдлэлийн дэлгүүрт хадгалсан гэж ирүүлсэн боловч энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар буруутгаж байгааг тодорхойгүй эсхүл энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдаж буй мэт ирүүлсэн байна. Гэвч Эрүүгийн хуулийн хорин тавдугаар бүлэгт дээрх эд зүйлсийг худалдах зорилгоор хадгалсан үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзээгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Эыгхууль бусаар археологийн хайгуул, малтлага хийсэн хэргийг зохион байгуулж санхуужүүлсэн” хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ял сонсгож ирүүлсэн боловч мөн хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1-д заасныг давхардуулан сонсгож ирүүлсэн нь буруу гэж үзлээ. Учир нь хуульд заасан аливаа гэмт хэргийг шинжээр нь хүндрүүлэн зүйлчилбэл хөнгөн зүйл заалт нь түүнд багтах бөгөөд нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах Эрүүгийн хуулийн зарчим зөрчигдөхөөр байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг ХIХ-ХХ зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 103 ширхэг эд зүйлсийг худалдаалахаар хадгалсан гэсэн хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1-д заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар археологийн хайгуул, малтлагыг санхүүжүүлсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн”, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Г, Н.Л, Б.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар архелоги, палентлогийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нарт эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г, Н.Л, Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 3000 нэгжээр торгох, торгуулын ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулах, шүүгдэгч Ц.Бод 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах, шүүгдэгч Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2, 25.5 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт нэмж, нэгтгэн 2 жил, 2 сарын хугацаагаар оршин суух нутаг дэвсгэр болох Хан-Уул дүүрэг, ажил хөдөлмөр эрхэлдэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахгүй байх хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал гаргасан. Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгчөөс торгох ялын санал, шүүгдэгч Ч.Г, Н.Л, Б.Аын өмгөөлөгчөөс торгох ялын доод хэмжээгээр торгож, 1 жилийн хугацааны дотор төлж барагдуулах санал, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч улсын яллагчаас яллаж буй ялын төрөл хэмжээг зөвшөөрсөн санал тус тус гаргаж шүүгдэгч нар өмгөөлөгч нарынхаа саналыг тус тус дэмжсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөргүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлаж тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Н.Л,  Б.А, Ц.Б нарт тус тус 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эолд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан байх байх тул түүний цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 30.000 төгрөгийг хасч түүний нийт биечлэн эдлэх ялыг торгох ялын хэмжээг 9970 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.970.000 төгрөгөөр торгох ялаах тогтоох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаан болохоос өмнө 57 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 855.000 төгрөгийн торгох ялыг хасч тооцон торгох ялын хэмжээг 1.845.000 төгрөгөөр тогтоов.

           Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж уг ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.845.000 төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4.000.000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэх эдлэх торгох ялын хэмжээг 5845 нэгжтэй тэнцэх хэмжээний бюу 5.845.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөхийг тус тус даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Тус хэрэгт хохирогч тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Баянголын дуган” гэх хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж төмөр дөрөө 3 ширхэг, цөгц 10 ширхэг, зоос 74 ширхэг, хавтгай төмөр 3 ширхэг зэрэг нийт 90 ширхэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Дарьтын хийд” гэх хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж данх 3 ширхэг, цар таваг 1 ширхэг эмээлийн бүүргийн даруулга 2 ширхэг, монгол цоож 1 ширхэг, бөөрөнхий таг 2 ширхэг, тал очир 2 ширхэг зэрэг нийт 11 ширхэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Орхироогийн хурал” гэх хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж бурхны гар 1 ширхэг, тал очир 1 ширхэг зэрэг нийт 2 ширхэг, Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт байрлах халуун рашаанаас зүйн тийш 20-30 километрийн зайд байрлах хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж бурхны суурь 1 ширхэг, навчны дүрс бүхий төмөр эдлэл 1 ширхэг, шаргал өнгөтэй хээтэй төмөр 1 ширхэг, төмөр товч мэт зүйл 1 ширхэг, цөгц 6 ширхэг нийт 123 ширхэг,

Б.Эын худалдан борлуулахаар хадгалсан гэх гарал үүсэл нь тодорхойгүй, Монгол улсын нутаг дэвсгэрт орших шарил, бунхан хийдийн тууриудаас олдсон байх боломжтой “..15.2 грамм жинтэй 8 см голчтой дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг /үл мэдэгдэх дүрстэй 4 талдаа цоорсон/, 29,8 грамм жинтэй 8 см өргөн, 13,5 см урттай шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг / товгор амьтны дүрстэй, 2,5 грамм жинтэй 8x7 см хэмжээтэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,0 грамм жинтэй 6x6 см хэмжээтэй 6 талт хээ мэт дүрстэй ар талдаа даавуу мэт зүйлээр бэхлэгдсэн шаргал өнгийн металл 1 ширхэг, 2,1 грамм жинтэй 7,5x4,5 см хэмжээтэй голдоо цоорсон гурвалжин хэлбэртэй шаргал өнгийн металл мэт 1 ширхэг, 7,2 грамм жинтэй 8x5 хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй товгор амьтны дүрстэй металл мэт 1 ширхэг, 6,1 грамм жинтэй 7x5 см хэмжээтэй товгор хээтэй тэгш өнцөгт хэлбэртэй эд зүйл 1 ширхэг, 4,7 грамм жинтэй 8,5x5 см хэмжээтэй голдоо 5x0,5 см зууван хэлбэрийн нүхтэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,0 грамм жинтэй 7,5x5,5 см хэмжээтэй С үсэг хэлбэрийн товгор хээтэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,8 грамм жинтэй 8,5x5 см хэмжээтэй товгор амьтан мэт дүрстэй тэгш өнцөгт хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 8,4 грамм жинтэй 6,5x6,5 см голчтой дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл мэт зүйл 1 ширхэг, 6,4 грамм жинтэй 8x5,5 см хэмжээтэй тэгш өнцөг хэлбэртэй товгор амьтны дүрстэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,8 грамм жинтэй 8x5 см хэмжээтэй товгор хээтэй дөрвөлжин хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 7,3 грамм жинтэй 7x5,5 см хэмжээтэй товгор амьтны дүрстэй тэгш өнцөгт хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 27,6 грамм жинтэй 13,5x9 см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 15,3 грамм жинтэй 8,5x9 см хэмжээтэй 4 талт, 2. 14,3 грамм жинтэй 8,5x9 см хэмжээтэй /ирмэг хэсэгтээ цэгэн хээтэй 4 талдаа цоорсон металл мэт эд 2 ширхэг, 28,0 грамм жинтэй бөөрөнхий хэлбэрийн 14x14 см голчтой могой мэт зүйлийг дуурайлгаж хийсэн металл мэд эд зүйл 1 ширхэг, 40,6 грамм жинтэй 9 ширхэг шаргал өнгийн металл эд зүйл, 15,5 грамм жинтэй 2,5x2,5 см хэмжээтэй товгор хээтэй 2 ширхэг, 14,4 грамм жинтэй 3,5x6 см хэмжээтэй 13 дугуй хэсгээс бүрдсэн шаргал өнгийн металл эд зүйл 1 ширхэг, 5,1 грамм жинтэй 3,5x3 см хэмжээтэй цагираг хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 18,9 грамм жинтэй 3,5x3,5 см хэмжээтэй цагираг хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 17,7 грамм жинтэй 3,5x3,5 см хэмжээтэй цагираг хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 8,6 грамм жинтэй 2x5 см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 40,8 грамм жинтэй 17 ширхэг жижиг хэмжээтэй шаргал өнгийн металл мэт эд зүйлс, 4,1 грамм жинтэй 3,5x4 см хэмжээтэй ирмэг хэсгээрээ цооронхой сэвтэй дээд хэсгээрээ ногоон өнгийн зэвтэй дугуй хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 4.7 гр жинтэй 2,5x2,5 см хэмжээтэй товгор хээтэй, дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 8,2 гр жинтэй 5,5x1,5 см хэмжээтэй эрмэг хэсгээрээ цагирган хээтэй шаргал өнгийн 1 ширхэг метал мэт эд зүйл, 12,7 гр жинтэй 2,3x3 см хэмжээтэй цагираг хэлбэртэй шаргал өнгийн металл мэт 1 ширхэг эд зүйл, 1 дэх нь 8,4 гр жинтэй 2,5x4 см хэмжээтэй цагираг хэлбэртэй, 2 дах нь 4,9 гр жинтэй 3,3x2 см хэмжээтэй цагираг хэлбэрийн шаргал өнгийн металл мэт эд зүйл 2 ширхэг, 1 дэх нь 7,6 гр жинтэй 5 см урт 2 үзүүр хэсэгт цагаан өнгийн дугуй хэлбэрийн шигтгээтэй шаргал өнгийн, 2 дах нь 13,7 гр жинтэй 5,5 см урт 1 үзүүр хэсэгт цагаан өнгийн дугуй хэлбэрийн шигтгээтэй шаргал өнгийн 2 ширхэг металл мэт эд зүйл, 5,8 гр жинтэй 4,5 см урт ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 8,8 гр жинтэй 6 см урт ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 10,7 гр жинтэй ээмэг мэт шаргал өнгийн 2 ширхэг металл эд зүйл, 5 гр жинтэй 3 см урт 5 цагираг хэсгээс бүрдсэн ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 11 гр жинтэй, цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй, ээмэг мэт 2 ширхэг шаргал өнгийн металл эд зүйл, 2,4 гр жинтэй 1x1 см хэмжээтэй ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 6,9 гр жинтэй цагираг хэлбэртэй 2 ширхэг шаргал өнгөтэй металл 2 ширхэг эд зүйл, 2,5 гр жинтэй 3x3 см хэмжээтэй цагираг хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 4,5 гр жинтэй 2,5x2,5 см хэмжээтэй цагираг хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 3,7 гр жинтэй товч мэт хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 2,7 гр жинтэй ээмэг мэт шаргал өнгийн 1 ширхэг эд зүйл, 1,8 гр жинтэй ээмэг мэт шаргал өнгийн 1 ширхэг эд зүйл, 29,7 гр жинтэй цагираг, дугуй хэлбэртэй 6 ширхэг шаргал өнгийн металл эд зүйл, 4,7 гр жинтэй 8 талт дүрстэй шаргал өнгийн 2 ширхэг металл эд зүйл, 4,6 гр жинтэй амьтны дүрс бүхий шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 9,4 гр жинтэй бөгж мэт шаргал өнгийн 2 ширхэг металл эд зүйл ...” нийт 84 ширхэг эд зүйлсийг улсын орлого болгохоор Соёлын яаманд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь дээрх эд зүйлс нь нэгд: хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийж олсон эд зүйлс, хоёрт: гарал үүсэл нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэхээр ашигласан эд зүйлс гэж үзэх бөгөөд үүнийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзлээ. Мөн Соёлын өвийн тухай хуулинд Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гэж тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх одоо Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Minelab брендийн equinox 800 маркийн метал хайгч 1 ширхэгийг тухайн зүйлийг эзэмшигч болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, булагтын ... тоотод оршин суух Л.О-д/ буцааж олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э, Ч.Г, Н.Л, Б.А нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Б.Эод сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1-д заасан болон “Монгол Улсын ХIХ-ХХ зууны үед хамаарах бурхны шашны эдлэл хэрэглэл, өв соёлыг илэрхийлэх түүхэн дурсгал бүхий 103 ширхэг эд зүйлсийг буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг худалдаалахаар 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37-1 тоотод байрлах “А” гэх нэртэй эртний эдлэлийн дэлгүүрт хадгалсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль бусаар археологийн хайгуул, малтлагыг санхүүжүүлсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн”, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан” гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ч.Г, Н.Л, Б.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар архелоги, палентлогийн хайгуул, малтлага хийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлаж тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.Г, Н.Л,  Б.А, Ц.Б нарт тус тус 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Эолд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Эолдын эдлэх торгох ялын хэмжээг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 30.000 төгрөгийг хасч, түүний нийт биечлэн эдлэх торгох ялыг 9970 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.970.000 төгрөгөөр,

Шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон 57 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 855.000 төгрөгийн торгох ялыг хасч, түүний биечлэн эдлэх торгох ялыг 1845 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.845.000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1.845.000 төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 4.000.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэх эдлэх торгох ялыг 5845 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.845.000 төгрөгөөр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацааны дотор хэсэгчлэн төлөхийг тус тус  даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

9. Шүүгдэгч Ц.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Баянголын дуган” гэх хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж төмөр дөрөө 3 ширхэг, цөгц 10 ширхэг, зоос 74 ширхэг, хавтгай төмөр 3 ширхэг зэрэг нийт 90 ширхэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Дарьтын хийд” гэх хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж данх 3 ширхэг, цар таваг 1 ширхэг эмээлийн бүүргийн даруулга 2 ширхэг, монгол цоож 1 ширхэг, бөөрөнхий таг 2 ширхэг, тал очир 2 ширхэг зэрэг нийт 11 ширхэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Орхироогийн хурал” гэх хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж бурхны гар 1 ширхэг, тал очир 1 ширхэг зэрэг нийт 2 ширхэг, Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрт байрлах халуун рашаанаас зүйн тийш 20-30 километрийн зайд байрлах хуучны сүм, хийдийн туурьд хууль бусаар малтлага хийж бурхны суурь 1 ширхэг, навчны дүрс бүхий төмөр эдлэл 1 ширхэг, шаргал өнгөтэй хээтэй төмөр 1 ширхэг, төмөр товч мэт зүйл 1 ширхэг, цөгц 6 ширхэг нийт 123 ширхэг эд зүйлс,

Б.Эын худалдан борлуулахаар хадгалсан гэх гарал үүсэл нь тодорхойгүй, Монгол улсын нутаг дэвсгэрт орших шарил, бунхан хийдийн тууриудаас олдсон байх боломжтой “..15.2 грамм жинтэй 8 см голчтой дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг /үл мэдэгдэх дүрстэй 4 талдаа цоорсон/, 29,8 грамм жинтэй 8 см өргөн, 13,5 см урттай шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг / товгор амьтны дүрстэй, 2,5 грамм жинтэй 8x7 см хэмжээтэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,0 грамм жинтэй 6x6 см хэмжээтэй 6 талт хээ мэт дүрстэй ар талдаа даавуу мэт зүйлээр бэхлэгдсэн шаргал өнгийн металл 1 ширхэг, 2,1 грамм жинтэй 7,5x4,5 см хэмжээтэй голдоо цоорсон гурвалжин хэлбэртэй шаргал өнгийн металл мэт 1 ширхэг, 7,2 грамм жинтэй 8x5 хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй товгор амьтны дүрстэй металл мэт 1 ширхэг, 6,1 грамм жинтэй 7x5 см хэмжээтэй товгор хээтэй тэгш өнцөгт хэлбэртэй эд зүйл 1 ширхэг, 4,7 грамм жинтэй 8,5x5 см хэмжээтэй голдоо 5x0,5 см зууван хэлбэрийн нүхтэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,0 грамм жинтэй 7,5x5,5 см хэмжээтэй С үсэг хэлбэрийн товгор хээтэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,8 грамм жинтэй 8,5x5 см хэмжээтэй товгор амьтан мэт дүрстэй тэгш өнцөгт хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 8,4 грамм жинтэй 6,5x6,5 см голчтой дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл мэт зүйл 1 ширхэг, 6,4 грамм жинтэй 8x5,5 см хэмжээтэй тэгш өнцөг хэлбэртэй товгор амьтны дүрстэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 6,8 грамм жинтэй 8x5 см хэмжээтэй товгор хээтэй дөрвөлжин хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 7,3 грамм жинтэй 7x5,5 см хэмжээтэй товгор амьтны дүрстэй тэгш өнцөгт хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 27,6 грамм жинтэй 13,5x9 см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 15,3 грамм жинтэй 8,5x9 см хэмжээтэй 4 талт, 2. 14,3 грамм жинтэй 8,5x9 см хэмжээтэй /ирмэг хэсэгтээ цэгэн хээтэй 4 талдаа цоорсон металл мэт эд 2 ширхэг, 28,0 грамм жинтэй бөөрөнхий хэлбэрийн 14x14 см голчтой могой мэт зүйлийг дуурайлгаж хийсэн металл мэд эд зүйл 1 ширхэг, 40,6 грамм жинтэй 9 ширхэг шаргал өнгийн металл эд зүйл, 15,5 грамм жинтэй 2,5x2,5 см хэмжээтэй товгор хээтэй 2 ширхэг, 14,4 грамм жинтэй 3,5x6 см хэмжээтэй 13 дугуй хэсгээс бүрдсэн шаргал өнгийн металл эд зүйл 1 ширхэг, 5,1 грамм жинтэй 3,5x3 см хэмжээтэй цагираг хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 18,9 грамм жинтэй 3,5x3,5 см хэмжээтэй цагираг хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 17,7 грамм жинтэй 3,5x3,5 см хэмжээтэй цагираг хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 8,6 грамм жинтэй 2x5 см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй металл мэт эд зүйл 1 ширхэг, 40,8 грамм жинтэй 17 ширхэг жижиг хэмжээтэй шаргал өнгийн металл мэт эд зүйлс, 4,1 грамм жинтэй 3,5x4 см хэмжээтэй ирмэг хэсгээрээ цооронхой сэвтэй дээд хэсгээрээ ногоон өнгийн зэвтэй дугуй хэлбэрийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 4.7 гр жинтэй 2,5x2,5 см хэмжээтэй товгор хээтэй, дугуй хэлбэртэй шаргал өнгийн металл мэт эд зүйл 1 ширхэг, 8,2 гр жинтэй 5,5x1,5 см хэмжээтэй эрмэг хэсгээрээ цагирган хээтэй шаргал өнгийн 1 ширхэг метал мэт эд зүйл, 12,7 гр жинтэй 2,3x3 см хэмжээтэй цагираг хэлбэртэй шаргал өнгийн металл мэт 1 ширхэг эд зүйл, 1 дэх нь 8,4 гр жинтэй 2,5x4 см хэмжээтэй цагираг хэлбэртэй, 2 дах нь 4,9 гр жинтэй 3,3x2 см хэмжээтэй цагираг хэлбэрийн шаргал өнгийн металл мэт эд зүйл 2 ширхэг, 1 дэх нь 7,6 гр жинтэй 5 см урт 2 үзүүр хэсэгт цагаан өнгийн дугуй хэлбэрийн шигтгээтэй шаргал өнгийн, 2 дах нь 13,7 гр жинтэй 5,5 см урт 1 үзүүр хэсэгт цагаан өнгийн дугуй хэлбэрийн шигтгээтэй шаргал өнгийн 2 ширхэг металл мэт эд зүйл, 5,8 гр жинтэй 4,5 см урт ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 8,8 гр жинтэй 6 см урт ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 10,7 гр жинтэй ээмэг мэт шаргал өнгийн 2 ширхэг металл эд зүйл, 5 гр жинтэй 3 см урт 5 цагираг хэсгээс бүрдсэн ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 11 гр жинтэй, цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй, ээмэг мэт 2 ширхэг шаргал өнгийн металл эд зүйл, 2,4 гр жинтэй 1x1 см хэмжээтэй ээмэг мэт шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 6,9 гр жинтэй цагираг хэлбэртэй 2 ширхэг шаргал өнгөтэй металл 2 ширхэг эд зүйл, 2,5 гр жинтэй 3x3 см хэмжээтэй цагираг хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 4,5 гр жинтэй 2,5x2,5 см хэмжээтэй цагираг хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 3,7 гр жинтэй товч мэт хэлбэртэй шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 2,7 гр жинтэй ээмэг мэт шаргал өнгийн 1 ширхэг эд зүйл, 1,8 гр жинтэй ээмэг мэт шаргал өнгийн 1 ширхэг эд зүйл, 29,7 гр жинтэй цагираг, дугуй хэлбэртэй 6 ширхэг шаргал өнгийн металл эд зүйл, 4,7 гр жинтэй 8 талт дүрстэй шаргал өнгийн 2 ширхэг металл эд зүйл, 4,6 гр жинтэй амьтны дүрс бүхий шаргал өнгийн металл 1 ширхэг эд зүйл, 9,4 гр жинтэй бөгж мэт шаргал өнгийн 2 ширхэг металл эд зүйл..” нийт 84 ширхэг эд зүйлсийг тус тус улсын орлого болгуулахаар Соёлын яаманд шилжүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Minelab брендийн equinox 800 маркийн метал хайгч 1 ширхэгийг тухайн зүйлийг эзэмшигч болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, булагтын ...тоотод оршин суух Л.О-дбуцааж олгосугай.

 

12. Шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э, Ц.Б, Ч.Г, Н.Л, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

14. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.


 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР