Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 134

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

                  Улсын яллагч                                Д.*******

                  Шүүгдэгч                                        А.*******

                  Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.*******

                   Иргэний нэхэмжлэгч                     Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2618000320 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 12-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 72 тоотод оршин суух, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа, шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт ******* ******* РД: /*******/.

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.******* нь 26 оны  11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхан уулын ар өврөөс - СБА улсын дугаартай “КИА-БОНГО” маркын тээврийн хэрэгсэл ашиглан, зохих зөвшөөрөлгүйгээр нойтон нарс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчны экологи эдийн засагт 407.808 төгрөгний бодит хохирол учруулан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт  хэрэгт холбогджээ.

Тодорхойлох  нь;

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд.

1.Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”.... Би Баянхан уулын араас гишүү түүж явж байгаад явах гэтэл машин хий эргээд явж болохгүй байсан болохоор нь хамгийн хуурай гэсэн модыг тайрч машин дээрээ ачаад явчихсан гэв.

2.Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”... Машиныхаа гэрчилгээг авмаар байна гомдол санал байхгүй гэв.

           3.Хохирогч байгууллагын төлөөлөгч Г. 26 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Миний бие нь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагчаар 2 жил ажиллаж байна. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянхан уул бүхэлдээ хамаардаг. Өөрөөр хэлбэл ойн бүсийн 3 дугаар мужлалд хамаардаг. Иргэд мод бэлтгэх эрхийн бичигтэй бол уг газар мод бэлтгэж болно. Гэхдээ 26 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй учраас мод бэлтгэх гоожин, эрхийн бичиг Баянханы ар өвөрт огт олгогдоогүй. Миний хувьд мод бэлтгэх эрхийн бичиг олгшож байгаа. А.******* гэж хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг хүссэн иргэд 11920 төгрөгний эрхийн бичигний мөнгө тушаагаад мод бэлтгэх зөвшөөрлийн хуудсаа авч модоо бэлтгэх эрх үүсдэг. Гоожин дээр хаана, хэзээ мод бэлтгэх цаг хугацаа, газар, тээвэрлэх машин зэргийг нарийвчлан тусгаж өгсөн байдаг.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 18 дугаар хуудас/

             4.Иргэний нэхэмжлэгч Ц.*******ын 26 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....Миний танил ах ******* суманд манай гэрт хүрч ирээд “ ахдаа машинаа өгч байгаач, ойр зуурын ажилд хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд надаас миний эзэмшлийн цагаан өнгөтэй, - СБА улсын дугаартай бонго машиныг гуйгаад авсан. Хэрэв шүүхийн шийдвэр гарч битүүмжилсэн тээврийн хэрэгсэл маань хураагдвал би машинаа А.*******аас нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

             5.Гэрч Б. 26 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....26 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө манай гэртээ ойрхон байдаг, хуурай ах ******* орж ирээд “ ..хоёр гэр галын түлээгүй өолох гэж байна. Миний дүү ахдаа туслаад гишүү, түлээний модонд ахтайгаа хамт явж туслаач ..” гэж гуйсан. Миний хувьд хийсэн ажилгүй ээлжийн амралттай байсан учраас хамт модонд явахаар болсон. Энэ өдрийнхөө өдөр 13 цаг орчим машинаар хоёулаа “Баянхан” уулын ар өвөрт очсон. Ууланд очиход цас халтиргаа гулгаа ихтэй байсан. ******* ах бид хоёр ургаа нарс модыг цахилдгаан хөрөөгөөр цнагаад 1.4 метрийн урттай 8 ширхэг модыг машиныхаа тэвгин дээр ачаад явж байгаад 19-20цагийн орчим хилийн цэргийн ажилтан нарт баригдсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

             6.Гэрч Э. 26 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....26 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхан уулын ар өвөрт хилийн манаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цаг орчим цагаан өнгийн портер машин уулнаас бууж ирэхэд нь зогсооход уг тээврийн хэрэгсэл 1 метр гаруй урттай, 8 ширхэг нарс мод тээвэрлэсэн байсан. Түүнээс мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөлтэй эсэхийг асуухад “ ..ямар ч бичиг баримт зөвшөөрөл байхгүй. Өөрийгөө *******” гэж танилцуулсан. Ингээд энэ асуудлыг шалгуулахаар сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч С.Энхжаргалд мэдэгдсэн ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

            7.Шүүгдэгч А.*******ын 26 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”....26 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  өглөө гэж дүүгийнхээ гэрт очиход ганцаараа байсан бөгөөд түүнд би “...хоёр гэр / манайх, хадам ээж/ галын түлээгүй болох гэж байна. Ахдаа туслаад хамт Баянханы ар өвөр рүү модонд яваад өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Би - СБА улсын дугаартай бонго машин жолоодож бид хоёр Баянхан уулын ар өвөрт очсон. Уулын ар өвөр ургаа нарс мод ихтэй учраас цахилгаан хөрөөгөөр 1 ширхэг ургаа өндөр нарс модыг унагааж, 1.4 метрийн урттай 8 ширхэг болгон тайрч модыг машиныхаа тэвшин дээр ачаад 19-20 цаг орчим Сүхбаатар сум руу хөдлөөд холдоогүй явж байтал хилийн цэргийн ажилтан нарт баригдсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

           8.Шүүгдэгч А.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

9.Шүүгдэгч А.*******ын 26 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”... 26 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  өглөө гэж дүүгийнхээ гэрт очиход ганцаараа байсан бөгөөд түүнд би “...хоёр гэр / манайх, хадам ээж/ галын түлээгүй болох гэж байна. Ахдаа туслаад хамт Баянханы ар өвөр рүү модонд яваад өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Би - СБА улсын дугаартай бонго машин жолоодож бид хоёр Баянхан уулын ар өвөрт очсон. Уулын ар өвөр ургаа нарс мод ихтэй учраас цахилгаан хөрөөгөөр 1 ширхэг ургаа өндөр нарс модыг унагааж, 1.4 метрийн урттай 8 ширхэг болгон тайрч модыг машиныхаа тэвшин дээр ачаад 19-20 цаг орчим Сүхбаатар сум руу хөдлөөд холдоогүй явж байтал хилийн цэргийн ажилтан нарт баригдсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 39 пүгээр хуудас/

           10.Шинжээчийн 26 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай дүгнэлт. Зохих эрхийн бичиггүй бэлтгэсэн гэх 1.4 метрийн урттай 44.7 см-ийн дундаж голчтой, 8 ширхэг нарс төрлийн бөөрөнхий  модны эзэлхүүнийг Монгол Улсын Стандарт МNS2379:20 стандартаар тооцоход нийт эзэлхүүн нь 0.236м3 болж байх бөгөөд нийт 8 ширхэг бөөрөнхий  модны эзэлхүүн нь 0.236м3х8=1.888м3 болно. БОАЖ Сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаалаар батлагдсан ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр нэг м3  нарс модны үнэлгээг 120000 төгрөг байхаар тогтоосон байдаг бөгөөд иргэн А.*******ын тээвэрлэж явсан 1.888м3 нарсан модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 120.000 х 1.888м3 х1.8 =407808 төгрөг болж байна. /1.8 хэрэглээний бөөрөнхий мод гуалингийн итгэлцүүр/ Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ойн санд учирсан хохирол нь 407.808х3=1223424 төгрөг болно.

/хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

            11.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 04- дугаар хуудас/

            12.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас/

            13.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл: /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/

            14. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл:/хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас/

            15. Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт:/хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/

            16. Ял шалгах хуудас:/хавтаст хэргийн 54 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэрэгт цугларсан нотлох

 баримтуудад үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ыг 26 оны  11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхан уулын ар өврөөс - СБА улсын дугаартай “Киа-бонго” маркын тээврийн хэрэгсэл ашиглан, зохих зөвшөөрөлгүйгээр нойтон нарс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин, экологи эдийн засагт 407.808 төгрөгний бодит хохирол учруулан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгч А.******* нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь дараахи байдлуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэж байна.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн:. “Би Баянхан уулын араас гишүү түүж явж байгаад явах гэтэл машин хий эргээд явж болохгүй байсан болохоор нь хамгийн хуурай гэсэн модыг тайрч машин дээрээ ачаад явчихсан” гэх мэдүүлэг нь:Хохирогч Г. 26 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Миний бие нь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагчаар 2 дахь жилдээ ажиллаж байна. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Баянхан уул бүхэлдээ хамаардаг. Өөрөөр хэлбэл ойн бүсийн 3 дугаар мужлалд хамаардаг. Иргэд мод бэлтгэх эрхийн бичигтэй бол уг газар мод бэлтгэж болно. Гэхдээ 26 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй учраас мод бэлтгэх гоожин, эрхийн бичиг Баянханы ар өвөрт огт олгогдоогүй. Би мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. А.******* гэж хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг хүссэн иргэд 11920 төгрөгний эрхийн бичигний мөнгө тушаагаад мод бэлтгэх зөвшөөрлийн хуудсаа авч модоо бэлтгэх эрх үүсдэг. Гоожин дээр хаана, хэзээ мод бэлтгэх цаг хугацаа, газар, тээвэрлэх машин зэргийг нарийвчлан тусгаж өгсөн байдаг.... гэх мэдүүлэг,

аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтний тогтоосон “байгаль экологи эдийн засгийн үнэлгээг тооцон 407.808 төгрөг байна, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг тул ойн санд учирсан хохирол нь 407.808х3=1223424 төгрөг болно” гэх дүгнэлт,  гэрч Б., Э.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Ц.******* нарын мэдүүлгүүд тохирч, эд зүйл хурааж авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн зэрэг баримтуудаар тогтоогдож, шүүгдэгчийн мэдүүлгээр батлагдаж байна.

Бэлтгэсэн модыг гэрэл зургаар бэхжүүлж авснаас харахад 34-66 см-ийн диаметртэй, 140 см-ийн урттай, 8 ширхэг залуу мод байгаа нь түүнийг буруутгах хангалттай баримтууд мөн байна. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шинжлэн судлагдсан баримтуудад А.*******ын гэмт үйлдлийг буруутгах, яллах талын баримтууд давамгайлж байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хангалттай тодотгож байна.

 Иймд А.*******ыг  26 оны  11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Баянхан уулын ар өврөөс - СБА улсын дугаартай “Киа-бонго” маркын тээврийн хэрэгсэл ашиглан, зохих зөвшөөрөлгүйгээр 34-66 см-ийн диаметртэй, 140 см-ийн урттай, 8 ширхэг залуу нойтон нарс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчин, экологи эдийн засагт нэмэгдүүлсэн дүнгээр 1.223.424 төгрөгийн хохирол учруулан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж Шүүх үзэв.

 Хэргийн зүйл хэсэг тохирсон байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АЯ0332126 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний жинхэнэ эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Ц.*******т эргүүлэн олгож, төмөр иштэй сүх, цахилгаан хөрөөг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  А.******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна.

Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 1 метр 40 см урттай, 8 ширхэг нарс модыг хурааж улсын орлогод авах ба, зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэх зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан учраас битүүмжлэгдсэн - СБА улсын дугаартай “Киа-бонго” маркын тээврийн хэрэгслийг түүний жинхэнэ эзэмшигч болох иргэний нэхэмжлэгч Ц.*******т эргүүлэн олгож, орон нутгийн үнийн зөвшлийн комиссын үнэлгээгээр тогтоосон 700.000 төгрөгийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар А.*******аас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод  оруулвал зохино.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа: Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хүндэвтэр төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг  харгалзан, нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, хуулинд оногдуулахаар заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.  

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар   ******* *******ыг  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.*******д оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй сүх, цахилгаан  улаан өнгийн Бүгд найрамдах Хятат ард улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлсүгэй.

5.Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар А.*******ыг гэмт хэрэг үйлдэж олсон 1 метр 40 см-ийн урттай, 34-66 см-ийн диометртэй, 8 ширхэг  нарс модыг хурааж, улсын орлогод авахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар - СБА улсын дугаартай Киа-бонго маркын тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг тээврийн хээргслийн жинхэнэ эзэмшигч болох аймгийн сумын 3 дугаар баг, “” гэх газар  оршин суух, Боржигон овогт Цэрэндуламын *******т  буцаан олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   А.*******д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д  авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.       

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол эсэргүүцэл гараагүй бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.НАЦАГДОРЖ