Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/62

 

 

 

 

      2023        06          28                                   2023/ШЦ*******/62

 

        *******ОН*******ОЛ УЛСЫН Н*******РИЙН Ө*******НӨӨС

 

*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              *******.Н

Улсын яллагч                                                                        З.Х                                      

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгч: *******онгол Улсын иргэн, ......-ны өдөр Нийслэлийн ......... дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамтаар Нийслэлийн *******агануур дүүргийн ......... дугаар хороо, ......... тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар, *******агануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ....... овгийн ...... ******* /РД:............/

 Шүүгдэгч *******........ нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн ........ хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......... лоунж баарны гадна хэсэгт хохирогч *******-ыг “баарны хамгаалагчийн тавьсан шаардлага биелүүлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн мөр хэсгээс нь хоёр гараараа барьж урагш татан унагаасны улмаас хохирогч нь газар нүүр хэсгээрээ унаж, эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан шарх, зулгаралт, зүүн гарын бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

*******ОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллаганд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цаг 30 минутын үед найз *******..........йн хамт Улаанбаатар хотоос *******агануур дүүрэгт ирсэн. Ирээд “........” баар луу орох гэж яваад гадаа нь баарны хамгаалагч багийн найз *******-ыг хараад уулзъя гээд бодож байтал сүүлд нэрийг мэдэх болсон ******* ах нилээн согтуу найз *******-ыг хараагаад байхаар нь түүнийг заамдаад цохих гээд байхаар нь би найзыгаа өмөөрөөд та яах гээд байгаа юм гэсэн чинь надад хандаж “пизда минь, ална шүү, чи хэн юм гээд” тулаад ирэхээр нь би түүнийг намайг цохих гэж байна гэж бодоод энгэрээс нь хоёр гараараа бариад урагшаа дугтарч таттал нүүрээрээ газар харуулдаад унасан. *******и хэрэг болдог өдөр хөх өнгийн саравчтай малгай, хар өнгийн малгайтай энгэр дээрээ улаан бичигтэй цамц, хөх өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн пүүзтэй явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******и 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой эөрийн найз *******.......ын гэрт 1 шил 0.75 литрийн экс нэртэй архи хувааж уугаад *******агануур дүүргийн 1 дүгээр хороо “....” бааранд *******-ын хамт 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад орсон. *******ааранд танил найз нөхөдтэй тааралдаад архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн. *******эгээд баарны гадна шөнийн 02 цаг 30 минутын байж байгаад цэнхэр саравчтай малгайтай танихгүй залуутай муудалцаад тэр намайг урагш татаж газарт унагахад би унахдаа баруун талын дух шанаа хэсгээрээ газарт харуулдаж унаад босоод ирэхэд харуулдаж унасан хэсгээс цус гоожиж байсан. Удалгүй цагдаа нар ирж намайг эмнэлэгт хүргээд эмнэлэгт баруун дээд дух хэсэг язарсан шарханд 4 оёдол тавиулж цагдаа дээр ирж согтуурал хэмжигч драгер багаж үлээгээд гэртээ очиж амарсан. *******и хэн нэгэн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас /

              *******эрч С.*******-ын өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ныг шилжих шөнө бааранд хамгаалагчаар ажиллаж байхад шөнийн 02 цаг 30 минутын үед баарны гадна сүүлд нэрийг нь мэдэх болсон ******* гэх ах өөрөө согтуу байж хүмүүстэй маргалдаж, муудалцах гээд баарны гадна хэрүүл маргаан үүсгээд яваад байхаар нь би *******анбаяр ахад хандаж та боль гэртээ очиж амар гэж удаа дараа шаардлага тавьсан боловч тэр үгэнд орохгүй байсан. *******этэл баарны гадна ирсэн байсан манай багийн найз *******эмүүжин гэх залуу танд манай найз шаардлага тавиад байгаан бишүү та яах гээд байгаа юм гэж түүнд хэлтэл тэр манай найз руу ойртоод ирэхэд нь *******, ******* ахын мөрөн дээрээс хувцаснаас зуураад урагшаа таттал тэр унахдаа нүүрээрээ газар харуулдаж унаад босож ирэхэд дух хэсгээс нь цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас /

              *******эрч *******.*******-гийн өгсөн “...*******агануур дүүргийн ...... хороонд байрлах “........” баарнаас би ганцаараа 2023 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цаг 30 минутын үед тамхи татахаар гартал баарны гадаа хүмүүс маргалдаад би тэднийг больцгоо гэж хэлээд байж байтал сүүлд нэрийг нь мэдэх болсон ******* гэх хүнийг надтай нэг үед *******агануур дүүрэгт арван жил төгссөн *******........ гэх залуу 2 мөрөн дээрээс нь хувцаснаас зуурч урагшаа гуд татаад газарт унагаасан. *******эгээд тэр ******* гэх хүн босож ирэхэд нь түүний дух хэсгээс цус гоожиж байсан. Удалгүй цагдаа нар ирээд *******анбаярыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас /

              *******д мөрийн баримтаар тооцох тухай “...2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан бичлэгийг хуулбарласан 1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р хуудас/

              Камерын бичлэгт үзлэг хийсэн ”...бичлэгийн эхэнд баруун талд хохирогч *******.... нь хөх өнгийн саравчтай малгай, хар өнгийн малгайтай энгэр дээрээ улаан бичигтэй цамц, хөх өнгийн жинсэн өмд, цагаан пүүзтэй холбогдогч *******эмүүжин рүү ойртон очиж байх бөгөөд ........н нь 02:37:37 секундэд *******-ын мөрөн дээрээс хувцаснаас нь зуураад урагшаа татаж *******.... газарт нүүрээрээ харуулдан унаад газарт нүүрээ хоёр гараараа дарж байгаа нь харагдаж байна. *******үүнийг нүүрээрээ харуулдаж унасан газарт уанхаас өмнө ямар нэгэн толбогүй байсан бол харуулдаж унасны дагуу цус мэт толбо үүссэн байгаа нь харагдаж байлаа...гэсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас /

              Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаартай “...*******....ын биед духны хэсэгт язарсан шарх, зулгаралт, зүүн гарын бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас /

              Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолд “*******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял”, *******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байсан...” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 57-71-р хуудас/

              *******-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, *******агануур дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичиг /хх-н 50-56-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...үйлдсэн хэрэгтээ гэм буруутай, би гэмшиж байгаа...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч *******..... нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” лоунж баарны гадна хэсэгт хохирогч *******-ыг “баарны хамгаалагчийн тавьсан шаардлага биелүүлсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн мөр хэсгээс нь хоёр гараараа барьж урагш татан унагаасны улмаас хохирогчийн духны баруун гадна хэсэгт 6х0.3см мэс заслын 4 ширхэг оёдолтой шарх, шархны ойролцоо 8х5см, 6х4 см улаан хүрэн өнийн тав тогтсон арьсны өнгөц зулгаралтууд, зүүн гарын бугалганы гадна дунд хэсэгт 8х5см хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******... нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

*******........ нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн мөр хэсгээс нь хоёр гараараа барьж урагш татан унагаасан үйлдлээр нь тогтоогдсон.

*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******......ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 113 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь хохирогч *******.....ын *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

*******ухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийн зүй бус хандлага болон шүүгдэгчийн түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

*******эмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “*******нэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогчоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2.*******рүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-д *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс ”...хөнгөн ял оногдуулж өгөөч...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******...... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******-д мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******О**************ООХ нь:

1. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******....... овгийн *******.......ын *******........г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******....... овгийн *******.......ын *******........г найман зуун /800/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган /800.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******.........д мэдэгдсүгэй

4. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

5. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. *******....д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 9. *******рүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч                               А.*******Я**************АЖАВ