Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/268

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны гэм буруугийн  шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа тэмдэглэл хөтлөн,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Л.Наранхүү,

иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа,

шүүгдэгч Т.Э түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н,

шинжээч эмч Э.Эрхэмбаяр, О.Болороо нар /онлайнаар/,

гэрч Ү.Чанарбек, Г.Алгаамаа, М.Цэцэгмаа, Ш.Зоригтбаатар нарыг оролцуулан Төв аймгийн Батсүмбэр сумын Соёлын төвийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2234000000217 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, НБ71113018 дугаарын регистртэй, Боржигон овгийн Тардайн Эрдэнэ гэв.

 

                                 Холбогдсон хэргийн агуулга:

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Н.Андруушийн хашаанд өөрийн эхнэр Ч.Эрдэнэчимэгийг “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний эрүү, хүзүүн тус газарт нь хавсарч цохисны улмаас “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” үүсгэн алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:  

шүүгдэгч Т.Э:

... Би 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай хөршийнх намайг үхэр хийгээд өг гэж намайг  дуудсан. Би тэгээд тэднийд очоод үхэр хийгээд гэртээ ирж үхрийн гэдэс том охинтойгоо цэвэрлэж аваад сумын төв рүү бензин захисан байсан тэрийгээ ирж ав гээд байхаар нь сум орсон юм. Оюунтүлхүүр гэдэг хүн “авгай чинь нилээн согтуу байна лээ очиж авахгүй бол” гэж хэлсэн.  Манай Хулан гээд хөгжлийн бэрхшээлтэй охин 1 дэх өдөр эмнэлэгт хэвтэх байсан. Миний хань эрх танхи хүн намайг очиход надад хэлэхдээ хүмүүс архинд явсан хоёулаа амсаад явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар архи ууцгаасан. Дамба болон Батаа нар түрүүлээд яваад өгсөн. Тэнд гэр бүлийн 6 хүн үлдсэн. Андрууш, Чанарбек, Цэцэгмаа,  Алагаамаа,  би болон манай эхнэр үлдсэн. Бид нар ярилцаад сууж байсан чинь миний хань гараад явсан байсан. Би тэгээд миний хань хаачив гээд араас нь гарсан чинь ухаан алдсан байсан. Ийм зүйл болсон. Би буцаж гэр лүү ороод утсаар ярих гээд буцаад орсон чинь хэнд нь ч утас байгаагүй. Тэгээд мотоциклоо унаад гэрлүүгээ хариад хүүхдүүддээ ийм зүйл боллоо гэж хэлсэн гэж,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н:

... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө ийм зүйл болсон талаар сонссон. Би эхээс тавуулаа одоо гурвуулаа болсон. Манай дүү хааяа уудаг гэж сонссон. Манай бүл дүүгийнд архи уусан гэж байсан. Т.Э бол миний дүүтэй 28 жил ханилсан, сайн хань байсан. Манай дүүг зодож байна гэж сонсоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж,

гэрч Ү.Чанарбек:

... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр талийгаач замд таараад Андуу ахынд хүргээд өгчих гэсэн. Тэгээд бид нар байж байтал Т.Э хүрээд ирсэн. Бид нар архи уугаад сууж байтал талийгаач түрүүлээд гараад явсан. Араас нь Т.Э гарсан тэгээд юу болснийг мэдэхгүй байна би согтуу байсан гэж,

 

гэрч Г.Алгаамаа:

... 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 цагийн үед Чанарбек, Цэцэгмаа, талийгаач 3 мотоциклтой ирсэн. Нэг шил архи, уут чихэр, кука устай ирсэн. Тэгээд бид нар архийг нь хувааж уусан. Эрдэнээ сүүлд ирсэн. Талийгаач гараад явсан 30-40 минутын дараа Эрдэнээ араас нь гарсан бид нар явсан юм байх гэж бодож байтал Т.Ээ орж ирээд эхнэрээ алдчихлаа гэж хэлж байсан гэж,

гэрч  М.Цэцэгмаа:

...Талийгаач хүүхдийн тоглолт үзээд явж байна. Андуу ахынд хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд замаараа дэлгүүр орж нэг шил архи, кука, нэг уут чихэр авсан. Тэгээд Андуу ахынд очсон Т.Э араас орж ирээд миний хань энд байсан юм уу гэж байсан. Тэнд хэрүүл маргаан болоогүй. Тэгээд талийгаач гараад явсан 20  орчим минутын дараа Эрдэнэ араас нь гарсан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй гэж,

гэрч Ш.Зоригтбаатар:

...Манай нутгийнхан намайг Дамба гэж дууддаг юм.  Би голын хажуугаас үхрээ хараад явж байгаад Эрдэнээтэй таарсан. Тэгээд бид хоёр Андуугийнд очсон тэнд нилээд хүмүүс сууж байсан. Андуутай би уулзаагүй жил болсон болохоор нэг шил архи авч өгсөн. Би Андуутай хэдэн үг сольж байгаад нэг их удалгүй гэрлүүгээ явсан гэв.

 

шинжээч эмч Э.Эрхэмбаяр/онлайн/:...талийгаач Ч.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” учирсан гэмтлүүд нь хохирогчийг унахад үүсэхгүй цохилтын улмаас үүснэ гэж,

 

шинжээч эмч О.Болороо/онлайн/: ... талийгаач Ч.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” учирсан гэмтлүүд нь хохирогч цемент болон арзгар гадаргууд аль нэг талаараа унахад дээрх гэмтлийг авах боломжгүй. Тухайн хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд тэр даруй үхэлд хүргэх гэмтэл, ямар нэг механик үйлдэл хийх боломжгүй.” гэж тус тус мэдүүлжээ.

 

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судласан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон тухайн үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-11-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон тухайн үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 66-75-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нн мэдүүлэг /1-р хх-ийн 15-16-р хуудас/, гэрч Э.Хулангийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Э.Хосбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Г.Алгаамаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 25, 27-28-р хуудас/, гэрч Ү.Чанарбекийн мэдүүлэг /1-р хх-ийн 32, 34-35-р хуудас/, гэрч М.Цэцэгмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 38, 39-40, 42-43-р хуудас/, гэрч П.Андрушийн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-р хуудас/, гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 48-р хуудас/, гэрч Б.Нямдаваагийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52-р хуудас/, гэрч Т.Эмэдүүлэг /1-р хх-ийн 54-56-р хуудас/, яллагдагч Т.Эрдэний сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 58-59-р хуудас/, шинжээч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /1-р хх-ийн 92-93-р хуудас/, яллагдагч Т.Эрдэний дахин өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 113-115-р хуудас/, яллагдагч Т.Эрдэний хувийн байдалтай холбоотой баримтууд 1-р хх-ийн 152-153, 166-167, 171, 181-184 194, 195, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, магадлал 2-р хх-ийн 32-42-р хуудас/, №3909 шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 84-р хуудас/, Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 229 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 88-92-р хуудас/, гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг /2-р хх-ийн 96-р хуудас/, гэрч Ш.Зоригтбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 98-р хуудас/, гэрч Э.Уламбаярын мэдүүлэг /2-р хх-ийн 100-р хуудас/, гэрч Б.Номинхүүгийн мэдүүлэг /2-р хх-ийн 102-р хуудас/, гэрч Ч.Оюунсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 104-р хуудас/, гэрч Г.Мөнх-Одын мэдүүлэг /2-р хх-ийн 113-114-р хуудас/, яллагдагч Т.Эрдэний охин Э.Хулан болон хүү Э.Үүрцайх нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 115-121-р хуудас/ зэрэг болно.  

 

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Н.Андруушийн хашаанд өөрийн эхнэр Ч.Эрдэнэчимэгийг “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний эрүү, хүзүүн тус газарт нь хавсарч цохисны улмаас “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” үүсгэн “хүнийг алсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 2234000000217 дугаартай хэрэгт авагдсан:

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Нн ...Надад өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр надад утсаар танай дүү болох Эрдэнэчимэг ухаан алдаж унаад сэрэхгүй байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байх “Сөгнөгөр” гэх газарт ирэхэд цагдаа нар ирсэн хэргийн газрыг хамгаалалтад авсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Э.Хулангийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар аав, ээж дүү нарын хамтаар амьдарч байгаа ба 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төв орж цахилгааны мөнгө тушаах, ойр зуурын хүнсний зүйл цуглуулаад ирье гээд 11 цагийн орчимд ээж Ч.Эрдэнэчимэг гэрээс ганцаараа гараад хажуу айл болох Оюунсүрэнгийн хүү Намхайгийн машинд суугаад явсан. Тухайн өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд ээж Ч.Эрдэнэчимэг нь өөрийн утас болох 99637813 дугаараас над руу залаад цахилгааны мөнгө болон бусад ажлаа амжуулаад болгочихлоо гэж ярьсан. Түүнээс хойш аав Т.Э бид хоёр ээжийн утас руу 50-60 удаа залгахад утсаа аваагүй ба 16 цагийн орчимд ээж Ч.Эрдэнэчимэгийн сууж явсан хажуу айлын Намхай миний утас руу залгаад аавтай сумын төвд Баянгол багийн өдөрлөг болж байгаа түүн дээр бага хүү Үүрцайхын бүжиглэхийг үзээд ирнэ гээд үлдсэн шүү гэсэн. Аавыг үхэр хийлцээд өг гэж дуудсан аав үхрийг нь хийлцэж өгөх гээд хажуу Оюунсүрэнгийнд очоод аав Т.Э 20 цагийн орчимд гэртээ орж ирсэн. Аав бид хоёр гэртээ хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө ээж Ч.Эрдэнэчимэгийн 99637813 дугаарын утас руу нь залгахад утас нь дуудаж байсан боловч утсаа аваагүй аав Т.Э бид хоёр одоо ирэх байх гэж бодоод гэртээ малдаа ажил хийгээд байж байгаад орой аав Т.Э 17 цаг 00 минутын орчимд морь болон малаа харах гээд гэрээс гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд байж байхад аав Т.Э 17 цаг 20 минутын орчимд аав Т.Э нь гэрт ирээд би аавыг хааччихаад ирэв гэсэн чинь аав Оюунсүрэнгийнд орчоод ирлээ гэсэн “ээжийн чинь сургийг гарга лаа” ээж  чинь Батсүмбэр сумын төвөөс Сөгнөгөр явах замд байдаг модон гүүрэн дээр энд намайг хүн хүлээж байгаа гээд Намхайн машинаас буусан гэсэн шүү очих аваарай гэж Оюунсүрэн хэлж байна гэсэн. Тэгээд аав Т.Э ээжийг авчрах гээд 17 цаг 40 минутын орчимд ээжийг чинь аваад ирье гээд мотоциклтой явсан. Аав болон ээж ирээгүй сумын төвөөс Үүрцайх Улаанбаатар хотоос Хосбаяр нар амралтаар гэртээ ирсэн. Би хоёр дүү нарын хамтаар үхэр малаа сааж дуусаад гэртээ байж байхад 20 цагийн орчимд аав Т.Э орж ирээд ээж чинь “өнхрөөд унасан, ухаан орохгүй байна” гэсэн би юу болсон талаар асуусан чинь Андуугийнд ээж чинь болон Алгаамаа, Чанарбек, Цэцэгмаа нар архи уусан согтуу байна. Ээжийг чинь авах гээд очсон юм “ээж чинь ухаан алдаад уначихсан” гэсэн түргэн дуудах гэсэн утас олдохгүй байна. Дүү бид нарыг хэдүүлээ очье гэсэн хоёр дүү гэрээс түрүүлж гараад машинтай явсан. Аав Т.Э бид хоёр гэрт үлдсэн. Ааваас юу болоод байгаа юм бэ гэсэн чинь Андуугийнд ээжийг чинь авах гээд очсон тэнд архи ууж байсан. Би хамт архи уугаад сууж байсан чинь “ээж чинь дотор муухай оргиод” гэж байсан. Тэгсэн гэрээс гарсан байсан. Аав нь араас нь гарсан чинь ээж чинь гадаа гэрийн гадаа унасан байсан. Ээжийг чинь яасан гэсэн чинь “дотор муухай оргиод байна” гэж хэлээд ухаан алдаад унасан аав нь түргэн дуудах гээд утас олдоогүй гэр рүүгээ ирсэн гэсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч Э.Хосбаярын ...Би Улаанбаатар хотод ажил хийж амьдардаг ба 2022 оны 4 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Баянгол гэх газар гэртээ ирэхэд эгч Хулан гэртээ ганцаараа байсан ба гэртээ ирээд байж байтал араас манай хамаатны ах Уламбаяр манай төрсөн дүү  Үүрцайхыг 19 цагийн орчимд хүргэж ирсэн. Дүү Үүрцайх бид хоёр үхэр малаа саагаад дуусаад байж байсан чинь аав Т.Э мотоциклтой 21 цагийн орчимд гэрийн гадаа ирсэн. Би өөдөөс нь тосоод очтол аав “ээж чинь ухаан алдсан, босохгүй байна” гэсэн би хаана байгаа юм гэсэн чинь Андуу ахын чинь хашаанд гэсэн. Би өөрийн 37-34 УБУ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрийн гаднаас хөдлөөд явсан чинь араас дүү Э.Үүрцайх мотоциклтой хөдлөөд би зогсоод дүүгийн унаж явсан мотоциклийг хээр орхиод дүү Үүрцайхыг  машиндаа суулгаад Андуу ахын хашааны гадаа очоод байшин руу нь орох гэтэл байшингийн хажууд байсан гэрийн үүдэнд хүн байсан ба очтол ээж гэрийн үүдэнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хажууд нь Алгаамаа эгч зогсож байсан. Ээж яасан юм бэ гэсэн чинь Алгаамаа эгч “би яаж мэдэх юм тасарсан юм байгаа биз” яах гэж манайд ирдэг юм гээд уурлаад байсан. Би амьсгаатай байгаа юм уу гэсэн чинь мэдэхгүй гээд Алгаамаа эгч гэр рүүгээ орсон дүү Үүрцайх эмнэлэг, цагдаа дуудаа гээд орилоод хажууд зогсож байсан. Би сумын цагдаа, эмнэлгийн дугаар мэдэхгүй байсан  болохоор Андуу ахын байшин руу орох гэсэн чинь хаалга нь дотор талаасаа түгжээтэй байсан. Би хаалыг нь нүдээд бариулаас нь татсан чинь бариул нь хугарч гараа зүссэн юм би хаалгыг нь 2-3 удаа өшиглөсөн. Араас дүү Үүрцайх гүйж ирээд байшингийнх нь цонхыг гараараа хагалаж мөн гараа зүссэн юм. Би Уламбаяр ах руу залгаад гэрээс аав Т.Э, эгч Хулан нарыг аваад ир гээд Андуу ахын гадаа авчруулсан. Тэд нар эмнэлэг цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

гэрч Г.Алгаамаагийн ...Өнөөдөр өглөө 7 цагт босоод малаа янзалчихаад нөхөр Андрууш маань хашаандаа мотоциклио янзлаад өнжсөн. Гэртээ байж байтал гадаа мотоциклтой хүмүүс ирэхээр нь харсан чинь Чанарбекээр мотоциклио бариулан дунд нь талийгаач Эрдэнэчимэг ард нь Цэцэгмаа суучихсан ирсэн. Тэгээд манайд орж ирэхдээ талийгаач Эрдэнэчимэг тортой юм барьчихсан халамцуу орж ирсэн. Орж ирээд л шууд л цаасан аяга гаргаж ирээд Хараа нэртэй 0.75 литрийн архи, Кука нэртэй рашаан, чихэр гаргаад архиа өөрөө аягалаад бид тавуулаа архиа аягалаж хамт хувааж  ууцгаасан. Цэцэгмаа, Чанарбек хоёр эрүүл  байсан. Тэгээд тэд нар авчирсан архиа хувааж уугаад дуусах гэж байсан ба гадаа малынхаа хашаанд үхрийнхээ баасыг арилгаад байж байтал хашааны гадна талийгаач Эрдэнэчимэгийн нөхөр нь удалгүй хойноос ирээд гэр лүүгээ харьяа гэж хэлээд талийгаач Эрдэнэчимэгийг авч гарсан. Удалгүй би хойноос нь гарсан чинь гэрийн гаднах цемент дээр хэвтэж байсан би очоод бос гэхэд хөдлөхгүй тэгээд урагшаа харахад нөхөр нь мотоциклио унаад гэрийн чиг рүү явж байсан. Удалгүй хоёр хүүхэд нь ирээд том банди талийгаач Эрдэнэчимэгт амьсгаа хийсэн удалгүй нөхөр болох Эрдэнээ гэрийхнийхээ хамтаар ирсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,

гэрч Г.Алгаамаагийн дахин өгсөн ...Тухайн үед бол талийгаач Ч.Эрдэнэчимэг нь манай гэрт байсан ба Ч.Эрдэнэчимэгийг нөхөр Т.Э нь одоо харьяа гэж хэлээд талийгаач Ч.Эрдэнэчимэг нар манай гэрээс гараад явсан ба би тэр хоёрыг гэр лүүгээ харьсан байх гэж бодсон. Удалгүй Т.Э орж ирээд “би эхнэрээ цохиод алчих шиг боллоо” гэж хэлэхээр нь гадаа гараад хартал байшингийн хажууд барьсан байсан гэрийн үүдэнд цемент дээр талийгаач Ч.Эрдэнэчимэг нь дээш харсан байдалтай хэвтэй байсан ба хашааны үүдэнд Т.Э мотоциклоо асаагаад доошоо уруудаад явж байсан. Бид нар манай гэрт архи уугаад сууж байх үед Т.Э, талийгаач Ч.Эрдэнэчимэг нар гараад явсан ба би хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна ямар ч байсан нэг их удалгүй Т.Э их сандарсан байдалтай орж ирээд би эхнэр Эрдэнэчимэгийг “алчих шиг боллоо” гэж хэлээд буцаад гараад явсан. Цэцэгмаа бид хоёр гараад хартал байшингийн хажууд бариатай гэрийн үүдэнд талийгаач Эрдэнэчимэг дээш харсан байдалтай хэвтэж байсан би гараас нь татсан чинь хоолой нь хоржигнож байсан. Цэцэгмаа тэгсэн хажуугаас үхчихсэн юм биш үү гэсэн. Өмнө нь өгсөн мэдүүлэгтэй яагаад энэ тухайн хэлээгүй вэ гэхээр би тухайн үед их айж сандарсан байсан болохоор Т.Э манай гэрт орж ирээд эхнэрээ алчих шиг боллоо гэж хэлсэн талаар хэлээгүй юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28 дугаар хуудас/,

гэрч Ү.Чанарбекийн ...Би өчигдөр шөнө 00 цаг болж байхад Төв аймгаас Сөгнөгөрт байх хамтран амьдрагч М.Цэцэгмаагийн төрсөн дүү Түмэнбуянгийнд очиж амарсан. Тэгээд өнөөдөр өглөө 06 цагт хамтран амьдрагч М.Цэцэгмаагийн хамтаар босоод дүүгийнх нь үхрийг саалцаж эхнэр маань гэрийг нь цэвэрлээд хоол хийгээд өнжсөн. Өдөр 14 цаг өнгөрч байхад талийгаач Ч.Эрдэнэчимэг гэх эмэгтэй өөрийнх нь төрсөн дүү Батаагийн хамт машинтай Түмэнгийнд хүргүүлж ирсэн. Ирэхдээ талийгаач Ч.Эрдэнэчимэг халамцуу байсан. Тэгээд эхнэрийн хийсэн хоолноос идээд намайг Андуу, Алгаамаа эгч дээр хүргээд өг би гэртээ тэр хоёроор хүргүүлнэ гэсэн. Тэгээд эхнэр М.Цэцэгмаагийн хамт бид 3 мотоциклтой сундлаад явсан. Замдаа Андуу ахын хажууд ойролцоо байх дэлгүүр орж 1 шил 0,75 гарммын “Хараа” архи, кука ус, ууттай чихрийг талийгаач Ч.Эрдэнэчимэг аваад тэндээсээ Андуу ахынд очсон. Андуу ах Алгаамаа эгч хоёр гэртээ эрүүл байсан ба бид нарын авчирсан архи бүгдээрээ хувааж уусан. Уугаад сууж байтал Андуу ахын гадаа хоёр мотоцикльтой талийгаачийн нөхөр гэх Эрдэнээ үл таних хүний хамт гаднаас орж ирсэн нөгөө мотоцикльтой сундлаатай хоёр хүн нь Андуу ахын гаднаас яваад өгсөн. Тэгээд бид нарын авсан архи дууссан байсан ба Эрдэнэ, өөрийгөө Дамбаа гэх хоёрын авчирсан архийг нь ууцгаагаад дундаа орж байтал талийгаач Ч.Эрдэнэчимэг нилээн согтоод нөхөр Эрдэнээгээ хоёулаа гарья гээд хамт гарсан. Удалгүй нөхөр Эрдэнээ нь гаднаас орж ирээд эхнэр маань гадаа ухаан алдаад уначихлаа гээд буцаад гарахаар нь Алгаамаа эгчийг “та гараад үз дээ” гээд эхнэр М.Цэцэгмаа хэлээд гаргасан. Алгаамаа эгч ганцаараар гарсан. Гаднаас Алгаамаа эгч орж ирээд “архиндаа л согтсон юм шиг байна хоолой нь хоржигноод дуугараад байна амьсгалж байна” гэж хэлж орж ирсэн. Тэгээд Эрдэнэ байхгүй болсон байсан. Тэгээд удалгүй талийгаачийн хүү гэх залуу гаднаас орж ирээд та нар манай ээжийг алчихлаа гээд дайраад байхаар нь гаргаад хаалгыг нь дотроос нь түгжсэн. Тэгсэн үүднийх нь амбаарын цонхыг хагалаад онгойлгож орж ирээд дайраад байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/,

гэрч Ү.Чанарбекийн дахин өгсөн...Тухайн өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын “Сөгнөгөр” гэх газар манай эхнэр Цэцэгмаагийн төрсөн дүү Түмэнбуянгийнд хоносон ба маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчимд Хэмээ машинтай ирсэн. Араас нь Батаа машинтай ирсэн ба манай эхнэр Цэцэгмаа хоол хийгээд Түмэнбуян, Хэмээ, Нараа, Батаа дөрөв дэлгүүр орно гээд явцгаасан. Удалгүй тэр дөрөв талийгаач Ч.Эрдэнэчимэгтэй хамт ирээд бид нар хамт хоол идээд нэг шил архи хуваан уугаад талийгч Ч.Эрдэнэчимэг дүү Батааг намайг Андуу ахынд хүргээд өг гээд байсан. Батаа би амжихгүй гээд явсан ба талийгаач Ч.Эрдэнэчимэг, Цэцэгмаа та хоёр намайг Андуу ахынд хүргээд өг гэсэн бид хоёрыг Баянгол орох гэж байгаа гэсэн чинь замдаа хүргээд өг гээд байсан. Тэгэхээр нь эхнэр Цэцэгмаа бид хоёр талийгаач Ч.Эрдэнэчимэгийг мотоциклтой голдоо сундлаад дэлгүүрийн гадаа очоод би мотоцикль дээрээ үлдээд Цэцэгмаа талийгаач Ч.Эрдэнэчимэг хоёр дэлгүүрт ороод дэлгүүрээс нэг шил архи, кука ус, аяга, нэг уут чихэр авсан ба гарч ирээд талийгаач Ч.Эрдэнэчимэг Андуу ахынд очье гээд бид гурав Андуу ахынд ороход гэрт нь Андуу ах, эхнэр Алгаамаа эгч нар байсан. Бид нар дэлгүүрээс авсан зүйлээ гаргаад авчирсан архиа талийгаач Ч.Эрдэнэчимэг өөрөө аягалаад бид нар хувааж уугаад сууж байсан чинь 17-18 цагийн орчимд байх талийгаач Ч.Эрдэнэчимэгийн нөхөр Т.Э гаднаас нэг танихгүй залуугийн хамтаар орж ирээд талийгаач Ч.Эрдэнэчимэгийг 2,3 хоног хаашаа явчихдаг юм гэр лүүгээ харьяа гэсэн. Т.Э хамт явсан хүний хамтаар нэг шил архи гаргаж ирээд бид нар хуваан ууцгааж дуусаад Т.Э, Ч.Эрдэнэчимэгийг гэр лүүгээ явъя гээд дагуулаад гарсан ба гэрт манай эхнэр Цэцэгмаа, Андуу ах, түүний эхнэр Алгаамаа бид нар үлдээд Т.Э, Ч.Эрдэнэчимэг нарыг гэр лүүгээ харьсан юм байх гэж бодсон. Удалгүй Т.Э сандарсан байдалтай орж ирээд хувинтай ус аваад гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй мөн иргэж орж ирээд “би эхнэрээ алчихлаа” гэж хэлчихээд гэрээс буцаад гараад явсан. Түүний дараа юу болов гээд манай эхнэр Цэцэгмаа, Алгаамаа эгч хоёр араас нь гараад иргэж орж ирээд эхнэр нь өнгөрчихсөн байна гэсэн бид нар сандраад гэрээс гараагүй байж байтал цагдаа ирсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

гэрч М.Цэцэгмаагийн ... Би өчигдөр сумын Соёлын төвд 20 цагт болсон Баянгол 3-р багийн урлагийн тоглолтыг үзээд Сөгнөгөрт байх төрсөн дүү Түмэнбуянгийнд шөнийн 00 цаг өнгөрч байхад очиж амарсан. Тэгээд өнөөдөр өглөө 06 цагт босоод дүүгийнхээ үхрийг сааж гэрийг нь цэвэрлээд өнжсөн өдөр 14 цаг өнгөрч байхад талийгаач Ч.Эрдэнэчимэг өөрийнх нь төрсөн дүү Батаагийн хамт машинтай манай дүү Түмэнийгийнд хүргүүлж ирсэн. Ирэхдээ талийгаач Ч.Эрдэнэчимэг халамцуу байсан. Тэгээд миний хийсэн хоолноос идээд намайг Андуу, Алгаамаа эгч дээр хүргээд өг би гэртээ тэр хоёроор хүргүүлнэ гээд тэгээд хамтран амьдрагч Ү.Чанарбектэй бид гурав мотоциклтой сундлаад явсан. Замдаа Андуу ахын хажууд ойролцоо байх дэлгүүр орж 1 шил 0,75 граммын “Хараа” архи, кука, ууттай чихэр аваад тэндээсээ Андуу ахынд очсон Андуу ах Алгаамаа эгч хоёр гэртээ эрүүл байсан ба бид нарын авчирсан архийг бүгдээрээ хувааж уусан. Уугаад сууж байтал Андуу ахын гадаа хоёр мотоциклтой талийгаачийн нөхөр Эрдэнээ, Дамбаа нар гаднаас орж ирсэн. Нөгөө мотоцикльтой хүмүүс нь Андуу ахын гаднаас яваад өгсөн. Тэгээд бид нарын авсан архи дууссан ба Эрдэнэ, Дамбаа хоёрын авчирсан архийг нь ууцгаагаад дундаа орж байтал талийгаач Ч.Эрдэнэчимэг нилээн согтоод нөхөр Эрдэнээгээ “хоёулаа гарья” гээд гарсан. Удалгүй нөхөр Эрдэнээ нь гаднаас орж ирээд “эхнэр маань гадаа ухаан алдаад уначихлаа” гээд буцаад гарахаар нь Алгаамаа эгчийг та гараад үзээд гаргасан Алгаамаа эгч ганцаараар гарсан. Гаднаас Алгаамаа эгч орж ирээд “архиндаа л согтсон юм шиг байна хоолой нь хоржигноод дуугараад байна, амьсгалж байна” гэж хэлж орж ирсэн. Тэгээд Эрдэнэ байхгүй болсон байсан. Тэгээд удалгүй талийгаачийн хүү нь гаднаас орж ирээд та нар манай ээжийг алчихлаа гээд дайраад байхаар нь гаргаад хаалгыг нь дотроос нь түгжсэн.  Тэгсэн үүднийх нь амбаарын цонхыг хагалаад онгойлгож орж ирээд дайраад байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 38 дугаар хуудас/,

М.Цэцэгмаагийн дахин өгсөн ... Өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би манай дүү болох Түмэнбуянгийн гэрт нь би ганцаараа очсон тухайн гэрт нь Түмэнбуян нь нөхөр хүүхдүүдийн хамтаар байсан ба тухайн өдрөө би тэдний гэрт нь хоноод өглөө нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр 14 цагийн үед Хэмээ, манай бэр болох Нараа, талийгаач Эрдэнэчимэгийн дүү болох Батаа нар ирсэн ба дэлгүүр ороод ирье гэж хэлээд гарч явсан. Буцаж ирэх үедээ талийгаач Эрдэнэчимэгийн хамтаар дөрвүүлээ орж ирсэн. Удалгүй Талийгаач нь намайг Андуу ахын гэрт нь хүргээд өгөөч гэж хэлсэн ба би хоёр, гурав хоног гэртээ хариагүй нөхөр болох Эрдэнээс айгаад байна гэж байсан. Чанарбек, талийгаач Эрдэнэчимэг бид гурав талийгаачийг ахынд нь хүргэж өгөх замдаа “Сөгнөгөр” гэх нэртэй дэлгүүр ороод нэг ширхэг “Хараа” нэртэй 0,75 литр хэмжээтэй архи, Кука нэртэй ус мөн ууттай чихэр худалдаж аваад ахынх нь гэр болох Андуугийн гэрт нь хамт очсон. Бид нар авчирсэн Хараа нэртэй 0,75 литр хэмжээтэй архиа хувааж уугаад байж байтал талийгаачийн нөхөр болох Эрдэнээ нь найз болох Дамбатай халамцуу орж ирсэн. Тухайн үед бол Эрдэнэ нь эхнэр болох талийгаач Эрдэнэчимэгтэй байсан ба удалгүй гэртээ харихаар дагуулаад гараад явсан. 10 орчим минутын дараа Эрдэнээ буюу талийгаачийн нөхөр нь ганцаараа орж ирээд “би эхнэрээ цохиод алчихлаа” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байна гээд Алгаамаагийн хамтаар гүйгээд гартал талийгаач Эрдэнэчимэг нь бидний байсан байшингийн баруун талд байх гэрийн урд хэсэгт цементэн дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Алгаамаа эгч “Эрдэнэчимэг миний дүү босоорой” гээд гараас нь өргөтөл хоолой нь их сонин дуугарсан удалгүй талийгаачийн ах дүү нар нь болон хүүхдүүд нь хоёр гурван машинтай яваад ирсэн ба араас нь цагдаа нар болон эмнэлгийн байгууллага ирсэн. Тухайн үед намайг гэрт байж байх үед Эрдэнээ нь гаднаас “би эхнэрээ цохиод алчихлаа” гэж хэлээд ороод ирэхээр нь Алгаамаа эгчийн хамтаар сандраад гүйгээд гараад хартал Эрдэнэчимэг нь байшингийн хажуу талын гэрийн үүдэнд хэвтэж байсан би талийгаач Эрдэнэчимэгийг биедээ ил харагдах шарх сорив болон цус болсон хэсгийг анзаараагүй. Талийгаач Эрдэнэчимэг нь их согтолтой байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй байсан ба Эрдэнээ нь бол архи согтууруулах ундааны зүйл бол хэрэглэсэн байсан. Харин нэг их согтоогүй байсан тухайн үед юу болж байгааг мэдэх чадвартай байсан. Би бол согтолттой байсан гэхдээ тухайн үед болж байгаа зүйлийг мэдэх чадвартай байсан. Би талийгаач Эрдэнэчимэг болон Эрдэнээ нарыг хоорондоо хэрэлдэж маргалдаж байхыг хараагүй гэхдээ миний бодлоор талийгаач Эрдэнэчимэг нь Эрдэнээгээс айгаад байна гэхийг бодоход талийгаачийг нөхөр болох Эрдэнээ нь зоддог байсан байх гэж боддог... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч М.Цэцэгмаагийн дахин өгсөн ... Андуу ахынд гэрт 1 шил 0.75 граммтай архийг Андуу аx, Алгаамаа, Чанарбек, талийгаач Эрдэнэчимэг, Цэцэгмаа, би бид нар хувааж уусан. Талийгаач Эрдэнэчимэг нь өөртөө их аягалж уугаад байсан...,  Тэр үед оройн 18 цагийн үед талийгаач Эрдэнэчимэгийн нөхөр болох Эрдэнэ нь Дамба хоёр халамцуу мотоцикльтой ирсэн..., Эрдэнэ, Дамба хоёр ирэхдээ нэг шил 0,5 граммтай Хараа архитай ирснийг нь бид нар бүгдээрээ хувааж уугаад дууссаны дараа Эрдэнээ нь 19 цаг өнгөрч байхад гэгээтэй байхад эхнэр Эрдэнэчимэгт хандан “ханиа явъя, гэртээ харьяа” гэж хэлээд дагуулаад ар араасаа гарсан..., гэрээс гарснаас хойш 20-30 минутын дараа Эрдэнээ эргэж гэрт орж ирээд “эхнэрээ алчихлаа” гээд орилсон...,  Алгаамаа эгч бид хоёр сандраад гэрээс гарч харахад Андуу ахын гэрийн гадна үүдэнд байх цементэн талбай дээр Эрдэнэчимэг нь дээш харсан байдалтай, гэдэс нь ил гарсан байдалтай байсан. Алгаамаа эгч талийгаач Эрдэнэчимэгийг бариад Ээгий миний дүү босооч ээ гээд өргөхөд хоолой нь сонин дуугараад байхаар нь газарт эргүүлж тавьсан..., би эргэж гэр луу ороод Андуу ахыг сэрээх гэсэн боловч тасарчихсан унтаж байсан болохоор босохгүй байхаар нь би эргэж гэрийн гадна гарахад талийгаач Эрдэнэчимэгийн хоёр хүүхэд ирсэн байсан. Эрдэнээ өөрөө мотоцикльтой яваад ах, дүү, хүүхдүүдээ дуудсан байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч П.Андрушийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Баянгол гэх газарт эхнэр Алгаамаагийн хамтаар мал маллаж амьдарч байгаа ба 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байхад би цагийг нь сайн мэдэхгүй байна манай гэрт Цэцэгмаа, Чанарбек, Эрдэнэчимэг нар ирсэн ба тэд нар нэг шил архитай ирсэн. Түүнийг нь манай эхнэр Алгаамаа, Цэцэгмаа, Чанарбек бид нар хувааж уусан миний бие тал харвасан өвчтэй болохоор хүчтэй эм уудаг тул архинаас бага зэрэг уугаад унтсан. Юу болсон талаар мэдэхгүй байна унтаж байсан чинь цагдаа ирээд намайг сэрээсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямдаваагийн ...Төв аймгийн Батсүмбэр сумын төвд “Хулан” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд талийгаач Ч.Эрдэнэчимэгтэй таараад мөн тэнд Мөнхжаргал байсан Мөнхжаргалын тээврийн хэрэгсэлд талийгаач Ч.Эрдэнэчимэг, Мөнхжаргал бид нар сууж юм ярьж байгаад талийгаач Ч.Эрдэнэчимэг би орой хүүхдийнхээ тоглохыг үзнэ гээд тэгээд Ч.Эрдэнэчимэг, Мөнхжаргал бид нар манай гэрт ирээд байж байгаад орой 20 цагаас Ч.Эрдэнэчимэг бид нар сумын Соёлын төвд ирж Ч.Эрдэнэчимэгийн хүүхдийг тоглохыг үзээд тэгтэл Ч.Эрдэнэчимэг хүүхэд Хосбаяр луу залгаад ирж аваарай гэсэн тэгтэл хүүхэд нь Улаанбаатар хот явж байна гэсэн. Тэгээд дэлгүүрээс согтууруулах ундаа пиво аваад манай гэрт Ч.Эрдэнэчимэг, Мөнхжаргал, манай дүү Лхагваням нартай очоод Мөнхжаргал хүргэж өгөөд явсан. Манай гэрт дэлгүүрээс авсан пиво уугаад тэгээд унтсан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө босоод хоол цай идэж уугаад “Хулан” нэртэй дэлгүүрийн үүднээс 13 цагийн орчимд талийгаач Ч.Эрдэнэчимэгийг “Сөгнөгөр” орох замын унаанд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 88 дугаартай ...талийгаачийн биед баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх архаг болон цочмог өвчин тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,

Шинжээч Э.Эрхэмбаярын ...Талийгаач Ч.Эрдэнэчимэгийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл юм. Талийгаач Ч.Эрдэнэчимэгийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд шууд хүч үйлчлэх үед үүсэж нас барах боломжтой гэмтэл юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ...Т.Э нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Т.Э сэтгэцийн ямар нэг өвчин үгүй гэж үзлээ. Т.Э нь үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай болно... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай ...Хэргийн газраас бэхжүүлэн авсан хоёр ширхэг гарын мөрнөөс “1” гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин “2” гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Амь хохирогч Ч.Эрдэнэчимэгийн гарын хээний дардастай тохирохгүй. Яллагдагч Т.Эгарын хээний дардсыг шинжилгээнд ирүүлээгүй болно. 3. Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Эяллагдагчаар өгсөн ...Би тухайн тогтоолыг уншиж танилцсан ойлгож байна. Би эхнэр Ч.Эрдэнэчимэгийг алсан гэмт хэрэг үйлдээгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэр Ч.Эрдэнэчимэг хүүхэд нарын хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багт амьдардаг ба 2022 оны 4 дүгээр сарын 28-ны 11 цагийн орчимд эхнэр Ч.Эрдэнэчимэг сумын төв орж нийгмийн даатгал болон цахилгааны мөнгө төгрөг төлөх гээд манай хажуу айлын Оюунсүрэнгийн хүүхэд Намхайгийн хамтаар явсан ба орой 16 цагийн орчимд эхнэр Ч.Эрдэнэчимэг өөрийн 99637813 дугаар утсаар манай охин Хулан луу залгаад надтай ярья гээд би ярьсан чинь та хоёр юу хийж байна гэсэн би охин бид хоёр гэртээ байна гэсэн би эхнэр Ч.Эрдэнэчимэгийг чи юу болж байна гэсэн унаагаа хүлээгээд байж байна ирэхээр нь харина гэж яриад утсаа салгасан. Би гадуур малын ажил хийгээд гэртээ орж ирсэн 17 цагийн орчимд гэртээ орж ирэхэд охин Хулан ээж утсаа авахгүй байна гэсэн. Тэгтэл охин Хулангийн утас руу эхнэр Эрдэнчимэгтэй хамт явсан хажуу айлын Намхай залгаад Эрдэнэчимэг эгч надтай ирээгүй сумын төвд үлдсэн. Намайг үхэр хийлцээд өг гэсэн тэгээд би Намхайгийн хашаанд үхрийг нь хийлцэж өгөөд гадуур үхэр малаа хашаад орой гэртээ 22 цагийн орчимд орж ирэхэд охин Хулан ганцаараа байсан ээж чинь залгасан уу гэсэн чинь залгаагүй гэсэн охин бид хоёр хоолоо идээд унтсан юм. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 05 цагийн орчимд босоод үхэр малын ажил хийгээд өдөр 11 цагийн орчимд гэртээ орж ирэхэд охин Хулан цай хийсэн байсан. Би цайгаа уучихаад урд орой үхэр хийлгэсэн Намхай надад үхрийн гэдэс өгсөн түүнийг угааж цэвэрлээд би адуунд явах гээд мотоциклийн бензин авах гээд хажуу айл Оюунсүрэнгийн гэрт ороод манай эхнэр Эрдэнэчимэг сумын төвөөр харагдсан уу гэсэн чинь Оюунсүрэн Эрдэнэчимэг архи согтууруулах ундаа уусан их согтуу Батсүмбэр сумаас Сөгнөгөр орж ирээд дэлгүүрийн гадаа их согтуу буусан шүү очиж аваарай гэсэн. Тэднийхээс бензин аваад мотоцикльд хийгээд охин Хуланд ээж чинь дэлгүүрийн гадаа буусан гэнэ аав нь очоод аваад эрий гэж хэлээд явж байсан чинь замд Дамба гэх сумын иргэн таараад намайг хаашаа явж байгаа юм гэсэн би эхнэр Эрдэнэчимэг дэлгүүрийн урд буусан гэнэ авах гээд явж байна гэсэн Дамба надтай сундлаад Сөгнөгөр нэртэй дэлгүүрийн үүдэнд очоод Дамба намайг байж байгаарай би дэлгүүр ороод ирий гэсэн би хурдан гарч ирээрэй гэсэн чинь Дамба удалгүй нэг шил 0.33 граммтай архи аваад гарч ирээд Дамбыг сундлаад Дамбад эхнэр Эрдэнэчимэг энд айлд байж магадгүй асууя гээд Дамба бид хоёр Андуугийн гэрийн гадаа очиход Андуугийн гэрийн гадаа Андуу түүний эхнэр Алгаамаа, Цэцэгмаа түүний нөхөр Чанарбек манай эхнэр Эрдэнэчимэг нар байж байсан. Би эхнэр Ч.Эрдэнэчимэгийг гэр лүү гээ явья гэсэн чинь эхнэр Эрдэнэчимэг Андуу, Чанарбек хоёр архинд явах гэж байна түүнийг нь амсаад явий гэсэн. Тэгтэл надтай хамт явсан Дамба надад нэг шил архи байна гэсэн. Тэгтэл Дамба би арай бага шилтэй архи авсан байна томруулаад ирий гээд Чанарбек, Дамба тэр хоёр явсан. Алгаамаа бид нарыг орж цай уу гээд Андуугийн гэрт ороод байж байтал архинд явсан Чанарбек, Дамба нар хоёр шил 0.75 граммтай архи авчираад Андуугийн гэрт Андуу, Алгаамаа, Цэцэгмаа, Чанарбек, Дамба бид нар ууж байгаад удалгүй Дамбыг Батаа гэх залуу ирээд аваад явсан. Бид нар архиа хуваагаад уугаад сууж байсан чинь манай эхнэр Ч.Эрдэнэчимэг гэрт байхгүй байсан би эхнэр Эрдэнэчимэг хаачив гээд Андуугийн гэрээс гарсан чинь байшингийн хажууд барьсан байсан гэрийн хажууд эхнэр Эрдэнэчимэг доош харсан дөрвөн хөлөлсөн байдалтай газар мөлхөж байсан би эхнэр Эрдэнэчимэгийг чи минь яасан гэсэн “хань нь үхэх” гээд байна амьсгаадаж болохгүй байна гээд ухаан алдсан. Би тэгээд Андуугийн гэр лүү иргэж ороод эхнэр Эрдэнэчимэг бие нь муудаад байна утас байна уу, эмнэлэг дуудах гэсэн юм гэсэн тэгтэл гэрээс Андуу, Алгаамаа, Цэцэгмаа, Чанарбек, бид нар гарч ирээд Алгаамаа үхчихсэн юм биш үү “чи эхнэрээ алчихсан юм биш үү” гэрт ирж “гай болоод” байх юм гэсэн. Би тэр хүмүүсээс эхнэр Эрдэнэчимэгийг утас хаана байна гэсэн чинь бид нар яаж мэддэг юм гэсэн. Тэгээд би утас олоод би эмнэлэг дуудах гээд гэр лүүгээ очоод гэрт ирэхэд хотоос хүү Хосбаяр, сумын төвөөс дүү Үүрцайхыгаа аваад гэрт ирсэн байсан. Би хүүхдүүдэд “ээж чинь бие нь муудаад байна” гэж хэлээд хүүхдүүдийг аваад Андуугийн гэрт хамт ирээд машинаас хүүхдүүд түрүүлж буугаад би араас нь буугаад эхнэр гэрийн гадаа хэвтэж байсан хүүхдүүд ааваа “ээж нас барсан байгаа юм биш үү” гээд орилоод байсан би бага хүү Үүрцайхыг тэврээд зогсож байсан. Том хүү Хосбаяр Андуугийн гэр лүү орох гээд хаалгыг нь нүдэж байсан. Тэгтэл хамаатан садан, ах дүү нар болон цагдаа, эмнэлэг ирсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113-115 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнх-Одын ...Би 2022 оны 4 сарын 29-ний орой 20 цаг 20 минутын үед манай 3-р багийн иргэн Г.Алгаамаа миний 88052992 дугаар руу залгаад “Эрдэнэчимэг эгчийн биеийн байдал муу байна, түргэн дуудах гэсэн дугаарын мэдэхгүй байна. Түргэний эмч дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд 98612010 дугаарын түргэний эмч руу хоёр удаа залгахад утсаа авахгүй байхаар нь эмнэлгийн эрхлэгч Нандинцэцэг рүү залгаад “танай түргэний эмч яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэхэд эгч нь за ойлголоо” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд Магияа гэх сувилагч залгаад “юу болсон бэ” гэхээр нь би “Сөгнөгөрт нэг хүний бие муу байна” гэж хэлсэн. Тэгээд надтай ярьсан Г.Алгаамаагийн дугаарыг авсан. Дараа нь Магияа гэх сувилагч дахиж залгаад “нөгөө хүмүүстэй чинь ярьлаа, цагдаад дуудлага өгсөн дээр нөгөө хүн чинь бараг өнгөрсөн юм шиг байна” гэж хэлэхээр нь би “та өөрөө цагдаад дуудлага өгчих” гэж хэлээд тасалсан. Дараа нь удалгүй цагдаа Түмэн-Өлзий над руу залгаад дуудлага өгсөн газар хаана байгаа байршилыг асуухад би хэлж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 229 дугаартай ... Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №88 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Ч.Эрдэнэчимэгийн цогцост баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл учирчээ. Талийгаачийн цогцост учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх ба баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх харвалт гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаачийн цогцсоос авсан цусанд 2,1% промилл, ходоодны шингэн 5,4% промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарах ба талийгаачид хийгдсэн эд эсийн шинжилгээгээр спиртийн хордлогын шинж илрээгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ... талаарх дүгнэлт /2-р хх-ийн 88-32 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнхбатын ...2022 оны 4 сарын 29-ний орой 17 цагийн үед малын тэжээлд явж байгаад Сөгнөгөрийн гүүрний ойролцоо Дамба, Эрдэнэ нарыг мотоциклтой явж байхад нь Андруушийнх руу явъя гэхээр нь бид гурав Андруушийн гэрт очсон чинь Андрууш, түүний эхнэр, Эрдэнэчимэг нар архи уугаад сууж байсан надад хийж өгөхөөр нь би амсчихаад ганцаараа 17 цаг өнгөрч байхад гарсан. Миний араас Эрдэнэ, Дамба хоёр харилаа гээд гарч байсан. Би Цогоогийнхоос 1 шуудай хивэг аваад гэр рүүгээ явсан. Гэртээ хариад малынхаа ажлыг хийж байгаад амарсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96 дугаар хуудас/,

Гэрч Ш.Зоригтбаатарын ...Би 2022 оны 4 сарын 29-ний орой 16 цаг өнгөрч байхад Д.Нмотоциклтой явж байхад нь тааралдсан. Би хаашаа явж байгаа юм гэж асуухад Эрдэнэ “Андруушийнд очиж эхнэрээ авах гэж байна” гэж хэлэхээр нь би Андрууштай уулзах гээд Эрдэнэтэй хамт Андруушийн гэрт очсон. Андруушийн гэрт Андрууш, эхнэртэйгээ, Ч.Эрдэнэчимэг нар тоглолт үзээд ирлээ гээд халамцуу сууцгааж байсан. Би 0,5 литрийн Хараа нэртэй архи авчираад бид нар хувааж ууцгаасан. Би удаагүй 1 цаг орчим болоод гэр рүүгээ малын ажил болох гээд гэр рүүгээ алхаад явсан. Бид нарыг сууж байхад Батаа /Мөнхбат/ орж ирээд гараад явсан. Би тэрнээс хойш уулзаагүй. Би талийгаачийг нас барсан гэдгийг 2022.04.30-ны өдрийн үдээс хойш л мэдсэн. Намайг гарах үед тэд нар гэр бүлээрээ л инээлдээд үлдэцгээсэн. Тэнд ямар нэгэн маргаан болоогүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98 дугаар хуудас/,

Гэрч Э.Уламбаярын ...Би 2022 оны 4 сарын 29-ний өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр суманд найзындаа очсон. Найзындаа байж байтал 21 цагийн үед байх Эрдэнэ ахын охин Хулан над руу залгаад “дээшээ хүргээд өгчих, ээжийн бие муудаад байна” гэсэн утгатай юм хэлэх шиг болохоор нь би гэрээс нь очиж аваад Андруушийн хашаанд очсон. Намайг очих үед талийгаач хашаан дотор байх гэрийнх нь үүд нь дээр байсан. Тэгээд би эгч Сүрэнхорлоо эгчид хэлээд, тэр эгч эмнэлэг, үүдэнд дээшээ харчихсан ухаангүй байдалтай байсан. Тэнд Эрдэнэ ах, 2 хүүхэдтэйгээ цагдаад мэдэгдсэн... /2-р хх-ийн 100 дугаар хуудас/,

Гэрч Б.Номинхүү ...Т.Э нь дуу цөөтэй, огцом уур уцаар байхгүй, аливаа зүйлд хүлээцтэй тайван ханддаг, архи уудаггүй, гэр орондоо элдэв хангайн авир гаргадаггүй, 20 гаран настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг, хурдан морь уядаг байсан. Ах маань Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн 8-р ангийг суралцаж төгсөөд, 3 жилийн цэргийн алба хааж байсан. 3 хүүхэдтэй. Манай ах өдийг хүртлээ нэг ч удаа цагдаатай асуудал гаргаж байгаагүй... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 102 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

 

Өөрөөр хэлбэл хэрэг учрал гарахаас өмнө амь хохирогч Эрдэнэчимэг нь 2 /хоёр/ хоног гэртээ очоогүй гадуур явсан ба тэр хугацаанд түүний нөхөр шүүгдэгч Т.Э хайж яваагүй бөгөөд хэрэг учрал гарахын өмнө хохирогч Эрдэнэчимэгийг Андрууш гэх айлд очиж байгаа хөрш Оюунсүрэнгээс мэдэж,

Андрууш гэх айлд очиход тэднийд гэрч Алгаамаа, Андрууш, Ү.Чанарбек, М.Цэцэгмаа нарын хамт хохирогч Эрдэнэчимэг нар 1 шил 0.75 литрийн архи ууж байдаг ба дахин Дамба, Эрдэнэ гэх 2 хүн ирж 0.5 литрийн архи авчран хамт уугаад Дамба түрүүлээд явсан байдаг.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болох үед хэргийн газарт байсан гэрч Г.Алгаамааг 3 удаа гэрчээр мэдүүлэг авахад “..архи уугаад сууж байх үед Т.Э, Т.Э, талийгаач Ч.Эрдэнэчимэг нар гараад явсан ба би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. нэг их удалгүй Эрдэнэ их сандарсан байдалтай орж ирээд би эхнэр Эрдэнэчимэгийг алчих шиг боллоо” гэж хэлээд буцаад гараад явсан Цэцэгмаа бид 2 гараад хартал байшингийн хажууд бариад гэрийн үүдэнд талийгаач дээш харсан байдалтай хэвтэж байсан” гэж,

Гэрч М.Цэцэгмаа 4 удаа гэрчээр мэдүүлэг авахад “удалгүй гэртээ харихаар дагуулаад гараад явсан. 10 минутын дараа Эрдэнээ буюу талийгаачийн нөхөр нь ганцаараа орж ирээд би эхнэрээ цохиод алчихлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гээд Алгаамаагийн хамтаар гүйгээд гартал талийгаач нь Эрдэнэчимэг нь бидний байшингийн баруун талд байх гэрийн урд хэсэгт цементэн дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан” гэж,

 Гэрч Ү.Чанарбек өмгөөлөгч Отгонсүрэнг оролцуулан гэрчээр мэдүүлэг авахад “Т.Э Ч.Эрдэнэчимэгийг гэр лүүгээ явъя гээд дагуулаад гарсан...удалгүй сандарсан байдалтай орж ирээд хувинтай ус аваад гэрээс гараад явсан тэгээд буцаад гараад явсан эргэж орж ирээд эхнэр нь өнгөрчихсөн байна гэсэн бид нар сандраад гэрээс гараагүй байж байтал цагдаа ирсэн.” гэж тус тус тогтвортойгоор мэдүүлдэг ба шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ өөрчилж, мэдүүлсэн хэрэг учрал гарах үед гэрээс гарахад амь хохирогчийн биед ил харагдах гэмтэл шархгүй байсан мөн нас барах үед хохирогч шүүгдэгч 2 хамт байсан талаар гэрчүүд бүгд гэрчлэн мэдүүлсэн тул гэрчүүдийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй байна гэж шүүх дүгнэсэн.

 

Мөн амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүх шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн “талийгаач Ч.Эрдэнэчимэгийн цогцост баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт, баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл учирчээ. Талийгаачийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун жолоо булчинд цус хуралт, хүзүүний баруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун чихний омогт шарх, зүүн эрүү, эгэмд цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх ба баруун бугалга, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Талийгаачийн цогцост учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх харвалт гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаачийн цогцсоос авсан цусанд 2,1% промилл, ходоодны шингэн 5,4% промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарах ба талийгаачид хийгдсэн эд эсийн шинжилгээгээр спиртийн хордлогын шинж илрээгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл буюу тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр, нугас, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ... талаарх дүгнэлтийг

 шүүх хуралдаанд оролцож шинжээчийн дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн шинжээч Э.Эрхэмбаяр, О.Болороо нарын “талийгаач Ч.Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” учирсан гэмтлүүд нь хохирогч цемент болон арзгар гадаргууд аль нэг талаараа унахад дээрх гэмтлийг авах боломжгүй. Тухайн хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд тэр даруй үхэлд хүргэх гэмтэл, ямар нэг механик үйлдэл хийх боломжгүй” гэх мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч Д.Нсогтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газрын Хонхорын 1-1 тоотод оршин суух Н.Андруушийн хашаанд өөрийн эхнэр Ч.Эрдэнэчимэгийг “гадуур явлаа” гэх шалтгаанаар түүний эрүү, хүзүүн тус газарт нь хавсарч цохисны улмаас “баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, уртавтар тархи, гүүр нугас, бага тархины аалзан хальсан доор цус харвалт” үүсгэн Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруугүй” гэж дүгнэснийг,

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Аймгийн прокурорын газраас Т.Ээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийн хувьд Т.Эд холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн дүүрэн нотлогдож, тогтоогдохгүй, талийгаачийн амь насыг хохироосон үйл баримт хөдөлбөргүй бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс шинжлэн хэргийн бодит байдлыг тал бүрээс шинжлэн хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно гэж заасан байдаг. Т.Эд холбогдох хэргийн тухайд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр мөн 1.6-т заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шинжээчийн дүгнэлт бол амь хохирогчийг ямар гэмтлийн улмаас нас барсан гэдгийг тодорхойлж байгаа болохоос Т.Ээг алсан гэдгийг тогтоогоогүй. Т.Э мөрдөн байцаалтын шатанд 3 удаа мэдүүлэг өгсөн эдгээр мэдүүлэг нь тогтвортой мэдүүлгүүд байдаг. Ийм нөхцөл байдлаас үзвэл Т.Ээг талийгаачийн амь насыг хохироосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж маргасныг тус тус шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,

хуульд заасан журмаар цугларсан бөгөөд амь хохирогчийн үхэл шүүгчдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогч, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх няцаах, эргэлгээтэй баримтууд хэрэгт авагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн өмгөөлөгчийн өөр хэн нэг хүн жуулчин хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан байх боломжтой гэсэн ч хэрэгт баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Л.Наранхүү:

...Шүүгдэгч Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н:

...Хэлэх зүйлгүй... гэсэн мэдүүлгийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа:

...Ялын санал гаргахгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Эхувийн байдалтай холбоотой бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум Баянгол 3 дугаар багт мал аж ахуй эрхлэн амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 143 дугаар хуудас/ зэрэг баримтууд тус тус авагджээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,  

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

 Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь найман жилээс арван таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч Т.Эүйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал прокурор оруулсныг,

шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Дөрөв: Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг хэргийн хохиролд тооцно”,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Т.Эгэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

Эрүүгийн 2234000000217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн 2022 оны 4 дүгээр арын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

 

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан “ Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн эрэгтэй Э.Ү 18 нас хүртэл асран хамгаалагчийг тогтоолгохоор Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Э “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эцагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2234000000217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн эрэгтэй Э.Ү18 нас хүртэл асран хамгаалагчийг тогтоолгохоор Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргад даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

    

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                                     ШҮҮГЧИД                            Т.БАТЖАРГАЛ

 

 

                                                                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН