| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0129/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/134 |
| Огноо | 2023-06-20 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/134
2023/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Ц.Ү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Бгийн Үад холбогдох 2312000000133 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн Ө сумын Б багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Бгийн Ү/РД:../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Үнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун хорооллын 07-01 тоотод 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1 настай Б.А нь халуун савтай цайнд түлэгдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Үнь согтуурсан үедээ Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун хорооллын 07-01 тоотод 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр халуун савтай цай хана руу шидэх явцдаа 1 настай Б.Агийн биед биеийн нийт гадаргуугийн 15% орчим талбайг хамарсан нүүр болон баруун мөр бугалгын 2-3 дугаар зэргийн түлэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын “...2023 оны 04 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд ирээд хадам аав, ээж хоёртой золгоод охин Аг үлдээгээд Эрдэнэбулган сум руу явсан. Энэ хугацаанд Б.Үхадам аавын гэрт агсам тавихдаа халуун савтай цай шидээд охины биеийг түлсэн байсан. Б.Үнь бидний хүүхдээ дахин Улаанбаатар хот руу явж үзүүлэх зардал мөнгө болох 1.000.000 төгрөгийг 2023 оны 05 сарын 11-ний өдөр манай эхнэр Мийн 5156156668 дугаарын данс руу шилжүүлсэн байгаа бид Үад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/, гэрч А.Мийн ”... 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 06 цаг 40 минутын үед миний гар утас дуугарч гар утсаа аваад ярихад манай аав А нь Үманай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд агсан тавиад халуун сав шидээд тэр нь А дээр асгараад хүүхэд чинь түлэгдчихлээ, түргэн дуудаад хүүхдийг чинь аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/, гэрч Я.Аын “...Үманай гэрт орж ирээд пиво уугаад байсан учир миний эхнэр Б нь гэрт архи дарс уулаа гэж Үын авч ирсэн 2.5 литр пивийг гэрээс гаргаад шидчихсэн юм. Үтэр зүйлээс болж уурлаад шаазан цагаан аяга авч шидээд, дараа нь 3 литрийн халуун сав аваад шидчихсэн. Уг халуун сав байшингийн хана руу цохигдож хагараад 1 настай А дээр цай нь асгарчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ч.Бгийн “...Үнь гэрт орилоод шүгэлдээд хүүхдүүд айлгаад байсан учир чи яаж байгаа юм гэр оронд орилоод байгаа гэж хэлээд...Үын ууж байсан 2.5 литрийн пивыг гэрээс гаргаад шидчихсэн юм. Үуурлаад архи ууж байсан аяга шидээд хагалчихсан. Би гэр рүү ороод том өрөөний орон дээрээ сууж байхад Үгал тогооны өрөөнөөс орж ирээд 3 литрийн халуун сав шидсэн. Уг халуун сав хагараад цай нь урсаад зуухны хажуу талд газраар ор засаад унтуулчихсан нэг настай Аг түлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/, гэрч А.Тгийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 00 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Орон сууцын 02-02 тоот гэртээ унтаж байх үед гар утас дуугарч Эрүүл мэндийн төвийн сувилагч Нармандах залгаж Архангай аймгийн Өлзийт сумын Баруун хорооллын 07 дугаар гудамжны 01 тоотод бага насны хүүхэд түлэгдсэн гэх дуудлага мэдээлэл ирлээ гэж хэлсэн. Би гэрээс гараад Нармандах сувилагчтай дуудлагаар яваад дуудлага өгсөн газар очиход Б гэх эмэгтэй 1 настай охин Аг тэвэрчихсэн нүүрний баруун талын хацар эрүүний доор хэсэг, баруун дух хэсэг, баруун мөр, баруун шуу болон бугалга, баруун гарны алганы ар хэсэгт түлэгдчихсэн, арьс нь хуулраад цэврүүтээд, шүүс гоожиж эхэлж байсан юм. Хүүхдийн баруун чихэнд халуун савны шил мэт цагаан өнгөтэй, 5-6 тооны жижиг шил түүж авсан. Хүүхдийн зүрхний цохилт минутад 152, амьсгалын тоо 48, биеийн халуун 36.9, хүчилтөрөгч 98 %-тэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142 дугаартай “...Б.Агийн биед биеийн нийт гадаргуугийн 15% орчим талбайг хамарсан нүүр болон баруун мөр бугалганы 2-3-р зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 59-61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Үнь хохирогчийн эрүүл мэндэд биеийн нийт гадаргуугийн 15% орчим талбайг хамарсан нүүр болон баруун мөр бугалганы 2-3-р зэргийн түлэгдсэн шарх гэмтэл учруулсан бөгөөд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Үын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Үыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан ба Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Б.Үнь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч Б.Үнь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Бгийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үнь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Үнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР