Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогтой ******* холбогдох эрүүгийн 2327000720069 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн************ суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, ах нарын хамт ****** аймгийн ****** сумын *******багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ************ овогтой ***********РД:***********/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

           

Шүүгдэгч******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* аймгийн ********сумын нутагт байрлах “*******” хүнс барааны захын манаачийн байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч ******** шуудайтай борцыг авч хохирогчид 325 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

 Хохирогч ********* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний хүлээн авсан шуудайтай борцны шуудай мөн байсан. Харин дотор нь байсан борц бараг тал нь алга болчихсон байна лээ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би ******** аймаг **************** суманд цэцэрлэгт хүрээлэнд ажил хиийдэг ажил ихтэй тул дахиж дуудагдаж ирэх хүсэлгүй байна. Надад ажлаас чөлөө өгөхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-31 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...*********** надад үхрийн борц өгөөд 20 000 төгрөг бэлнээр авсан. *************2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шуудайтай зүйл оруулж ирж тавихдаа том шилтэй архи барьчихсан орж ирсэн. Тус шуудай нь шар, цоохор өнгөтэй, хар өнгийн уяагаар амыг нь уячихсан. Шуудайны бөөрийг нь цоолсон байсан. Согтуу байсан, ганцаараа явж байсан. Би ************ өгсөн 20 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч ***************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Надад 900 грами үхрийн борцыг 18 000 төгрөгөөр бодож өгсөн. Хар эрээн цүнхэнд хийгээд үүрч орж ирсэн. Цүнхэн дотроосоо гялгар шар цоохор, бөөр нь цоорхой шуудайнаас гаргаж өгсөн. Би ************** өгсөн 18 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

“Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ************ аймгийн ********сумын нутагт байрлах “******************” хүнс барааны захын манаачийн байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч ********** шуудайтай борцыг авч хохирогчид 325 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч *********үйлдсэн болох нь

Хохирогч *********** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***********нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 24-31, 33-34, 36-37 дугаар хуудас/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч ***********нь “*************” хүнс барааны захын манаачийн байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж шуудайтай борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.      

Шүүгдэгч *************** нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.             

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 510 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч ************ нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч *********** 20 000 төгрөг, ****18 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгчээс дээрх төлбөрүүдийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ********овогтой **********/РД:************/ 18 000 /арван найман мянга/ төгрөгийг, *********овогтой ************/РД:************/  20 000 /хорин мянга/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх, шүүгдэгч **********нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан ял ногдуулах үндэслэлтэй.

 Түүнчлэн шүүгдэгч ****************** гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч хохирол төлбөр нэхэмжилдэггүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх тухай үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгч ********************нь иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөөгүй, шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч *************** нь 02 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогтой *************үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар *********** 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *********** оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар*************цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ************38 000 /гучин найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ****** аймгийн ***сум *****дугаар баг ******* тоотод оршин суух ******** овогтой Д******************18 000 /арван найман мянга/ төгрөгийг, *********** аймгийн *******сум ***** дугаар баг ******* тоотод оршин суух *****овогтой ********** 20 000 /хорин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.  

 

6.***********нь хохирогч *************төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА