| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.
Хохирогч Э.*******
Шүүгдэгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2323000000077 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр "Эрээн" гэх газарт байрлах С. эзэмшлийн Монгол гэрт хохирогч Э.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Эрээн” гэх газарт иргэн С. гэрт үл ялих зүйлээр шалтаглан Э.*******тай маргалдан түүний зүүн завжийг хутгаар зүсэж, зүүн шуу хэсэгт төмрөөр цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.*******ын "... орой 20 цагийн орчим хажуу айл д ороход , , гээд жинхэнэ нэрийг нь ******* нар сууж байсан. над руу хандаж нэг юм хэлсэн юу гэж хэлснийг нь би сайн сонсоогүй. ...би чамтай харьцахгүй гээд бид хоёр маргалдаад би босоход гэрийн баруун талын орон дээр сууж байгаад босоод миний хамар луу цохиход хамар амнаас цус гоожсон. Би гийн гар руу харахад хутга харагдах шиг болохоор наадах чинь хутгатай байна гэж хэлэхэд бид хоёрын дундуур ороод салгасан. ...Нүүрнээс цус гараад байхаар нь толинд харахад миний зүүн завж зүсэгдсэн, мөн хамраас цус гараад байсан. ...Бид хоёр барьцалдаад байж байтал миний баруун гараас барихад төмөр орны толгойн хэсгийн төмрөөр миний зүүн гар луу 2-3 удаа цохисон бид хоёрыг салгаад гэр лүүгээ явсан..." гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Т.ын “...2023 оны 03 дугаар сарын 30-ны орой д ******* бид 2 байж байтал гаднаас 20 цагийн орчимд ******* гаднаас орж ирсэн *******, ******* хоёр маргалдаад байх шиг байсан. Юунаас болж маргалдсаныг сайн анзаараагүй. ******* босоод *******ыг цохихоор нь хартал *******ы гарт хутга харагдахаар нь наад хутгаа далд хий юу болж байна гэхэд тонгоргоо далд хийсэн. *******, ******* хоёр гэрийн гадаа дахин маргалдаж байгаад ******* орны толгойн төмрөөр *******ыг цохих гэтэл зүүн гараараа хаагаад 2-3 удаа цохиулсан..." гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч С. "...20 цагийн үед ******* ах аймгийн төвөөс ирээд манайд орж ирсэн. ...******* ах гэрийн хоймор сууж байгаад ******* ахтай маргалдаад байх шиг байсан. ******* ах гэрийн хоймроос босож ирээд ******* ах баруун орноос босож ирээд ******* ахыг цохихоор нь би салгасан. ******* ахын баруун гарын гартаа хутга атгасан бололтой хутганы үзүүр харагдаж байсан. ******* ахын амнаас цус гараад ******* ахтай барьцалдаад гартал ******* ах орны толгойн төмрөөр ******* ахыг цохих гээд Далайхад ******* ах зүүн гараараа хаахаар нь би төмрөөс барьж аваад тэр хоёрыг салгахад ******* ах морио унаад гэр рүүгээ явсан..." гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ч.ийн "...гэртээ байж байтал гадаа хүмүүс муудалцаад байхаар нь гэрээсээ гартал *******, ******* хоёр хоорондоо муудалцсан бололтой манай хажуу талын гэх айлын гадаа гараад ирчихсэн болон *******ын эхнэр хоёр боль гэж хэлээд *******ын нүүр нь цус болчихсон харагдаж байхаар нь би очоод юу болоод байна больцгоо гэж хэлээд *******ын нүүрийг хартал намайг ******* хутгалчихлаа гэж хэлээд нүүр нь зүүн талын хацар болон завж нь зүсэгдсэн цус гарч байсан. Тэгээд тэр хоёр салаад ******* мориндоо мордоод гэрүүгээ явсан. ...*******ын зүүн талын хацар болон завж нь зүсэгдсэн цус гарч байсан. Дараа нь эмнэлэгт үзүүлээд зүүн гарын шуу нь хугарсан байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр
Гэрч Ц.гийн “...Хажуу айл х руу манай нөхөр ороод удалгүй нүүрнээс нь цус гарсан байдалтай гарч ирсэн буцаад х руу гарахаар нь би араас гартал *******тай барьцалдсан байж байгаад ******* орны толгойн төмрөөр нөхрийн гар руу нь 2-3 удаа цохисон..." гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Д.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн “...20 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* баг, Эрээн гэх газар өвөлжөөнд байх ынд очсон. Намайг очиход ынд байсан. Тэгээд байж байтал гаднаас ******* ын гэрт согтуу орж ирээд над руу хандаж чи энд юу хийж яваа юм хаачих гэж яваа юм гэж хэлэхээр нь би айл хэсэж явна гэхээр нь чи одоо яв гэхээр нь би босоод *******ыг гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгтэл ******* хэсэг сууж байснаа босож ирээд над руу дайрахаар нь бүсэндээ зүүчихсэн байсан эвхэгддэг хутгаа аваад *******ыг айлгах гээд хутгатай гараараа савхад завж хэсгийг зүсчихсэн. Тэгээд дараа нь ******* гараад явчихаар нь би гэр рүүгээ явъя гэж бодоод араас нь гараад иртэл ******* гэр рүүгээ орчхоод буцаж гарч ирэхдээ хутга авч гарч ирээд над руу дайраад байхаар нь би гэрийн хаяанд байсан төмөр орны толгой болох төмөр байхаар нь аваад зүүн гар руу нь нэг удаа цохиход дахиад над руу дайраад байхаар нь би мориндоо суугаад яваад өгсөн. Тухайн үйл явдал болохын өмнөх өдөр би Эрээний эхэнд явж байгаад бугын эвэр олоод *******тай тааралдсан юм. Тэгтэл ******* миний харсан бугын эврийг олоод авчихлаа. Дахиад Буга хөөхгүй шүү. Миний харж байгаа буга энэ тэр гээд байхаар нь би юм хэлэлгүй яваад өгсөн юм. Үүнээс болж надад уурлаж Дараа өдөр нь д согтуу орж ирээд намайг үл ойшоож хөөснөөс болж бид хоёр маргалдаж удмаар би хутгаар завжийг нь зүсэж, төмрөөр гар руу нь цохиж биед нь гэмтэл учруулсан. ...*******ын биед учирсан гэмтлийг учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ы дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.*******ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000000124 дугаартай “...Э.*******ын биед шуу ясны хугарал, зүүн хацраас зүүн завжны хэсгийг дайрч доод уруулын зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шуу ясны хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн, зүүн хацраас зүүн завжны хэсгийг дайрч доод уруулын зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн шарх нь 1 удаагийн ир зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Э.*******ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх учирсан гэмтлүүд нь тогтоолд заасан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Д.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодод гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч Э.*******т хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй ба шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******т эмчилгээ сувилгаатай холбоотой зардалд 500,000 төгрөгийг төлсөн болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Э.******* нь шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******аас эмчилгээний зардалд 5 сая төгрөг нэхэмжилж байгаа ч хэрэгт энэ талаарх баримт ирүүлээгүй байна. Хохирогч цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба энэ тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.*******ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.*******ы 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18.5 см урттай, ажлын хэсэг 7.5 см, бариул хэсэг 11 см урттай бор өнгийн модон иштэй тонгорог /эвхэгддэг хутга/ 1 ширхэг цагаан өнгийн төмөр орны толгойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6,1.7,1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200,000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс хохирогч Э.*******т 500,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Э.******* шүүгдэгчээс цаашид эмчилгээ сувилгаатай холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18.5 см урттай, ажлын хэсэг 7.5 см, бариул хэсэг 11 см урттай бор өнгийн модон иштэй тонгорог /эвхэгддэг хутга/ 1 ширхэг цагаан өнгийн төмөр орны толгойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8.Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА