| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүгдэгч В.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Вгийн Нд холбогдох эрүүгийн 2338000000118 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овогт Вгийн Н, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр Хөвсгөл аймгийн ****** суманд төрсөн, **** настай, ****, **** боловсролтой, ************* мэргэжилтэй, **************, ********************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн **** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч В.Н нь Хын ****ны дарга буюу нийтийн ****н тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн захирал В.Гтой 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичиг хэрэг, гарын авлага нийлүүлэхээр 8.960.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба тус гэрээнд заасны дагуу урьдчилгаа 6.000.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу “Х” ХХК нь ****нд 2.000.000 төгрөгийн бичиг хэрэгсэл нийлүүлсэн ба В.Н нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор “Х” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, тус компаниас Сын ****ны **** Г.Өын хувийн Хаан банкны Х дугаарын данс руу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл 4.000.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Улмаар В.Н нь Г.Өд хууль бус үүрэг чиглэл өгч түүний Хаан банкны Х дугаарын данснаас тус 4.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авахуулсан ба өөрийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг Ц.Вын хувийн Хаан банкны Х дугаарын данс руу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 57 минутад “Ө” гэх гүйлгээний утгаар шилжүүлүүлж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Хын ****н дарга В.Н нь тус аймгийн **** 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай ‘Хөрөнгө зарцуулах тухай" захирамжийн дагуу тус аймгийн ****т 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаар “У хяналтын зардалд гарах 3.500.000 төгрөгийг аймгийн ******** тоот захирамжийн дагуу олгож өгнө үү” гэх ****н бичиг хүргүүлсэн. Хын ****ны **** С.О нь В.Нн хууль бус үүргийн дагуу О газраас гаргуулан авсан 3.500.000 төгрөгийг В.Нд бэлнээр өгсөн зэргээр В.Н нь тушаалын эрх мэдлийг ****ны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ****н тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, ****н тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.Н нь Хын ****ны дарга ажиллаж байхдаа бичиг хэрэг, гарын авлага худалдан авахаар “Х” ХХК-ийн захирал В.Гтой 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бичиг хэрэг, гарын авлага нийлүүлэхээр 8.960.000 төгрөгийн үнийн дүн бүхий “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 8.960.000 төгрөгийн зардлаас гэрээнд заасны дагуу урьдчилгаа 6.000.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлж, “Худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу “Х” ХХК нь ****нд 2.000.000 төгрөгийн бичиг хэрэгсэл нийлүүлсэн ба В.Н нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор “Х” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, тус компаниас Сын ****ны **** Г.Өын хувийн Хаан банкны Х дугаарын данс руу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл 4.000.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Улмаар В.Н нь Г.Өд хууль бус үүрэг чиглэл өгч түүний Хаан банкны Х дугаарын данснаас тус 4.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авахуулсан ба өөрийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг Ц.Вын хувийн Хаан банкны Х дугаарын данс руу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 57 минутад “Ө” гэх гүйлгээний утгаар шилжүүлүүлж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Хын ****н дарга В.Н нь Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр **** хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, замын ажилд хийх дотоод аудитын хяналтын зардалд гарах 3.500.000 төгрөгийг аймгийн ******** тоот захирамжийн дагуу олгож өгнө үү” гэх ****н бичиг хүргүүлсэн. Хын ****ны **** С.О нь В.Нн хууль бус үүргийн дагуу Орон нутгийн өмчийн газраас гаргуулан авсан 3.500.000 төгрөгийг В.Нд бэлнээр өгсөн зэргээр В.Н нь тушаалын эрх мэдлийг ****ны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ****н тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, ****н тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 10 тал/, гэрч В.Гийн мэдүүлэг /1 хх-ийн 25-26 тал/, Х ХХК, аймгийн **** хоорондын худалдах, худалдан авах гэрээ /1 хх-ийн 27-31 тал/, гэрч Г.Г-ын мэдүүлэг /1 хх-ийн 37-39, 41-42 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 44-48 тал/, гэрч Л.Г-ын мэдүүлэг /1 хх-ийн 50-51, 53 тал/, Хын ****, Арилдал ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээ /1 хх-ийн 56-57, 2 ххийн 10-13 тал/, Арилдал ХХК-ийн орлогын ордер /1 хх-ийн 59 тал/, гэрч Г.Өын мэдүүлэг /1 хх-ийн 81-82 тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 83-89 тал/, Хаан банкны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлэг /1 хх-ийн 91 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 93 тал/, Хын ****ны хурлын тэмдэглэл /1 хх-ийн 94-98 тал/, гэрч Ц.Вын мэдүүлэг /1 хх-ийн 100 тал/, гэрч Ж.С- мэдүүлэг /1 хх-ийн 104-106, 109, 111, 2 хх-ийн 80 тал/, гэрч Г.Г-ын мэдүүлэг /1 хх-ийн 113 тал/, гэрч Т.-ий мэдүүлэг /1 хх-ийн 115 тал/, гэрч С.Оийн мэдүүлэг /1 хх-ийн 118-120, 123-124 тал/, гэрч Б.Болдын мэдүүлэг /1 хх-ийн 127-128 тал/, гэрч Л.Г-ын мэдүүлэг /1 хх-ийн 130-131 тал/, Хөвсгөл аймгийн ****2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай хөрөнгө зарцуулах тухай захирамж /1 хх-ийн 180 тал/, Хын ****ны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаартай ****н бичиг, нэхэмжлэл /1 хх-ийн 182 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 231-251, 2 хх-ийн 1-2, 85-112 тал/, ажил хүлээлцэх акт /2 хх-ийн 9 тал/, Nergui Volodya гэх чатаар харилцсан мессежийн хуулбар /1 хх-ийн 66-79 тал/, Ник ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн төлбөрийн хүсэлт, дансны хуулга, шатахууны талон зарлагын баримт /2 хх-ийн 3-6 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч мэдүүлэг /2 хх-ийн 77-78 тал/, Голомт банкны дансны хуулга /2 хх-ийн 114-117 тал/, Хас банкны дансны хуулга /2 хх-ийн 119-120 тал/, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /2 хх-ийн 122-127 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч В.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын ****нд 4.000.000 төгрөгийн, ****т 3.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч В.Н нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын ****нд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зөөлөн хавтастай 167 ширхэг 1 бүрийн үнэ нь 18.150 төгрөгийн үнэ бүхий нийт 3.031.050 төгрөгийн үнэ бүхий гарын авлага, 100 ширхэг хатуу хавтастай нэгж үнэ нь 21.120 төгрөгийн үнэ бүхий гарын авлага, 83 ширхэг зөөлөн хавтастай нэгж үнэ нь 18.150 төгрөгийн үнэ бүхий гарын авлага нийт 3.618.450 төгрөгийн үнэ бүхий гарын авлагыг тус тус хүлээлгэн өгч хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос ****дан гаргуулна гэж заасан бөгөөд Авлагатай тэмцэх газрын Төрийн сан дахь 100900033401 дугаартай барьцааны дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 3.500.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иймд В.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн ****нд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гаргахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч В.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн ****нд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн Зөөлтөн хавтастай, цэнхэр өнгийн дээд хэсэгтээ “****А” гэх, дунду хэсэгтээ “Хын ****” гэх, доод хэсэгтээ Улаанбаатар хот 2011 гэх бичиглэлтэй ном 1 ширхэг, Хатуу хавтастай, цэнхэр өнгийн дээд хэсэгтээ “****А” гэх дунд хэсэгтээ “Хын **** гэх, доод хэсэгтээ 2021 он гэх бичиглэлтэй ном 1 ширхэг, нийт 2 ширхэг номыг шүүгдэгч В.Нд буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч В.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Вгийн Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн ****н тушаалтан ****н үүрэг, бүрэн эрх, ****н тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Вгийн Нг нийтийн ****нд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч В.Нг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч В.Нд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нд оногдуулсан нийтийн ****нд ажиллах эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын Төрийн сан дахь 100900033401 дугаартай барьцааны дансанд байршуулсан 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн ирсэн Зөөлтөн хавтастай, цэнхэр өнгийн дээд хэсэгтээ “****А” гэх, дунду хэсэгтээ “Хын ****” гэх, доод хэсэгтээ Улаанбаатар хот 2011 гэх бичиглэлтэй ном 1 ширхэг, Хатуу хавтастай, цэнхэр өнгийн дээд хэсэгтээ “****А” гэх дунд хэсэгтээ “Хын **** гэх, доод хэсэгтээ 2021 он гэх бичиглэлтэй ном 1 ширхэг, нийт 2 ширхэг номыг шүүгдэгч В.Нд буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН