Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0781

 

 

 

 

 

 

2021 11 22 128/ШШ2021/0781

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х овгийн Д Б

Нэхэмжлэгч: С 

Нэхэмжлэгч: Б 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Ж овгийн П Х

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын Д.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, гуравдагч этгээд П.Х, түүний өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/206 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн хадатын 1 дүгээр гудамжинд П 146270*****7 нэгж талбарын дугаартай 384 м.кв газрыг, түүний төрсөн аав Н.мөн гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр олгохдоо олон жил тус газар нутагт амьдарч байгаа айлуудын орц гарцыг хааж газар олгосны улмаас нэхэмжлэгчдийн болон тэр хавийн иргэдийн эрх ошиг хөндөгдсөөр ирсэн. Г.Х, Н нар нь уг газар дээрээ байдаггүй бөгөөд нэхэмжлэгч нар жилийн 4 улиралд зуслан дээрээ амьдардаг бөгөөд орц, гарцын асуудлаар олон жил өргөдөл, гомдол гаргаж ирсэн. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас удаа дараа ирж орц, гарцыг гаргаж П, Н нарын хашааг албадан буулгаж байсан. 2015-2016 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанаас орц гарцыг чөлөөлж байсан. 2018-2019 онд Нийслэлийн Засаг даргын орлогч дарга н. Сүхбаатар дүүргийн газар байгуулагч н нар ирж орц, гарцыг чөлөөлж өгч байсан. 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр П. орц, гарцыг хааж контейнер тавьсан. Оршин сууж амьдарч байгаа айлууд үүнээс өөр орц гарцгүй, бусдын газраар нэвтэрдэг. Байгалийн гуу, жалга ихтэй өөр, орц гарц байх боломжгүй, цаг агаарын хүнд ширүүн цас, бороотой үед халтиргаа, гулгаа, шаварт машин техникээ эвдлэх зэргээр хохирсоор ирсэн.

Сүхбаатар дүүргийн Газар, зохион байгуулалтын албанаас П. Н. нарт анх газар олгохдоо төв замаас нэхэмжлэгч нарын эзэмшил руу ордог байсан орц, гарцыг хааж олгосон нь өнөөдрийн асуудлыг үүсгэсэн. Одоо Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн нь өөр газраар орц гарцын суудлыг шийдвэрлэх утгатай зүйл ярьж байна. Анх байсан орц, гарцаас өөр газраас асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүйг мэдсээр байж нэхэмжлэгчдийн эрх ашгийг хохироож байна. Орц газрыг гаргуулахаар Нийслэлийн, Сүхбаатар дүүргийн холбогдох Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ханддаг ч асуудлыг шийдвэрлэхгүй байгаа ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бүртгэл хяналтын картаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу шүүхийн журмаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч нараас орц, гарцын асуудлаар хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2016 оноос хойш тасралтгүй хандсан. Зөвхөн 2020 он гэхэд нийтдээ 5 удаа хандсан байдаг. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хандсан өргөдлийн хариуд ... шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сард захиргааны хэрэг үүсгэсэн. Маргаан шүүхийн шатанд байх хугацаанд П Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга орц, гарц хаасан захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл орц хааж байгаа талаар мэдэж байсан үйл баримттай зүйл дээр П газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тэгш байх, хуулийг нэг мөр хэрэглэх зарчим хэрэгжсэнгүй.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 196 дугаар захирамжаар П. 400 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх газар нь 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдөр П 5 жилийн хугацаагаар олгогдсон байдаг ба П.нь 2005 оны 01 дүгээр сарын 06-нд нас барснаар уг газар эзэмших эрх дуусгавар болж, түүнийг шилжүүлэх, хугацааг сунгах талаар ямар ч хүсэлт өргөдөл Газрын албанд ирээгүй, байхгүй байтал 15 жилийн дараа газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гарсан байна. Энэ 15 жилийн хугацаанд тухайн газарт газрын төлбөр төлсөн баримт ч байхгүй. П 2020 онд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж түүнийг үндэслэсэн гэж харагдаж байна. Гэтэл Өөвлөх эрх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн газар дээр гарахаар хуульчилсан байтал эзэмших газарт гаргасан энэ гэрчилгээ нь хууль бус хуурамч баримт бичиг байна. Ингэж 15 жилийн өмнө нас барсан нь хүндэтгэн үзэх шалтгаан мэтээр тайлбарлаж эрх шилжүүлсэн тул сонсох ажиллагаа хийдэггүй хэмээн хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн З албаны эрх мэдээ урвуулан тайлбарлаж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна.

П газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 дүгээр тогтоолоор Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журмыг баталсан. Тус журмын 2.3, 3.3, 6.1.2 болон Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байдаг. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 196 дугаар захирамжийн П холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206 дугаар захирамжийн П 384 м.кв газар олгосон, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/196 дугаар захирамжийн П газар олгосон холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасны дагуу гаргаж байна.

Иргэн П анх 2014 оны 10 дугаар сард 384 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон. 2001 онд иргэн н. мөн 400 м.кв газрыг олгохоор шийдвэр гарсан байдаг. Харамсалтай нь 2006 онд 400 м.кв талбай бүхий газрыг эзэмшигч нас барснаар тухайн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэл харагддаг. 2014 оны 10 дугаар сард П газар олгохоос өмнө нэхэмжлэгч нарт газрыг олгосон байсан. П. олгосон тухайн газраар нэхэмжлэгч нар нь орц гарцын асуудлаа шийдэж явдаг байсан. 2015 онд П. газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байдал 2018, 2019 оноос эхлэн тухайн газарт орц гарцын асуудлын маргаан үүссэн. Уг маргаан үүссэнтэй холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орц гарцын асуудлыг гаргах тухай хугацаатай мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулах албаны газар зохион байгуулагч н. П. өгч байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2015 оноос 2016 онд тухайн орц гарцын асуудлыг чөлөөлж өгч байсан буюу тухайн орц гарцаар нэхэмжлэгч нар нь орж гарч байсан. Мөн 2018-2019 онд Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулагч Э.З нь Нийслэлийн Засаг даргын орлогч П. УИХ-ын сонгуулийн өмнө иргэдтэй уулзаж, мөн орц гарцыг чөлөөлж өгөөд энэ асуудлыг тавьж байсан. Энэ асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. өөрөө өмнөх шүүх хуралдаанд ярьсан байдаг.

2020 оноос хойш нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н нь энэ асуудлыг хөөцөлдөж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргад удаа дараалан тухайн орц гарцын асуудлыг тавьсан. Удаа дараа хандахдаа ...Орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөөч ээ, Та нарын нээсэн орц гарц дээр эдгээр хүмүүс 2021 онд чингэлэг авчраад тавьчихлаа. Энэ чингэлэг тавьснаас үүдэлтэйгээр бид орох, гарах боломжгүй боллоо. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэж асуудал тавьсан. Гэтэл дээрх асуудлуудыг тавьж байх хугацаанд П.Х өмнө 2014 оны 10 дугаар сард олгосон захирамжийн хугацаа дуусгавар болоод 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206 дугаар захирамжаар Пгазрын эрхийг сунгасан байна. Мөн холбогдох газруудад гомдол саналаа гаргаад явж байх хугацаанд буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3 сарын дараа энэ маргааны үйл баримтыг мэдэж байгаа этгээдүүд буюу төрийн захиргааны байгууллага нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/96 дугаар захирамжаар газрын эрхийг шилжүүлэх нэрээр 400 м.кв газрыг П. шилжүүлсэн байна. Тухайн газрыг шилжүүлэх үндэслэл нь өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөх ёстой гэдэг үндэслэлээр шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл 2006 онд газар эзэмших эрх нь дуусгавар болсон байхад 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр П шилжүүлсэн нь хууль бус байна. Ингэж тухайн газрыг шилжүүлэхдээ төрийн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг шийдвэр гаргахдаа оролцуулах, мөн Газрын тухай хуульд заасан хэд хэдэн заалтуудыг ноцтой зөрчиж тус захирамжуудыг гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нар зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд дээрх 2 захирамжийн П холбогдох хэсгийг хууль бусад тооцуулаад, орц гарцын асуудлыг шийдвэрлүүлж эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын тухай хуулийн 29.1-т Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна. гэж тусгасан. Гэтэл П анхнаасаа газар олгохдоо одоогийн байдлаар 784 м.кв газар олгосон байна. Энэ 784 м.кв газрыг олгохдоо орц гарцын асуудлыг нь шийдвэрлээд олгох боломж Газрын албанд байсан.

Төрийн захиргааны байгууллага нь хуулиар олгосон үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс гомдол гарган олон жил явж байгааг мэдсээр байж энэ П газар олгосон асуудал нь 2008 оны Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох журмын нэлээн хэдэн зүйл заалтыг зөрчсөн байдаг. Тухайлбал бусдад шилжүүлэх нөхцлийг хангасан өргөдлийг ажлын 15 хоногийн дотор багтаан, хуульд нийцүүлж олгоно гэж заасан. Гэтэл эрх нь дуусгавар болсон газрын гэрчилгээг 2020 оны өвлөх эрхийн гэрчилгээг үндэслээд 2021 онд олгосон байдаг. Яагаад 2020 онд тухайн асуудал гарч ирсэн бэ гэвэл П олгосон газар нь газрын хэмжээг хэтрүүлж хашаагаа барьж, түүнээс үүдэлтэй Нийслэлийн байгаль орчны улсын байцаагч нь зөрчлийн хэрэг үүсгэж, арга хэмжээ авсан. Тухайн авсан арга хэмжээнд ...Газрын хэмжээг зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн байна. Мөн газрын хугацаа дуусгавар болсон байна... гэж заасан. Мөн эдгээр зөрчлүүдээ арилгахыг үүрэг болгосон байдаг. Яг энэ асуудал яригдаж байх хугацаанд буюу 2014 онд П нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд н. нэр дээр байсан 400 м.кв газрыг ...Надад шилжүүлж өгнө үү... гэсэн хүсэлтийг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2006 онд эрх нь дуусгавар болсон газрыг 2014 онд эрх шилжүүлэхээр хүсэлт гаргасан баримт хавтаст хэрэгт байна. Хэрвээ эдгээр газруудыг олгож байгаа тохиолдолд тухайн газарт хээрийн болон суурин судалгаа хийж, орц гарцын асуудлыг бүрэн 83 дугаар тушаалд тодорхой зохицуулалтууд байдаг. Мөн энэ зохицуулалт дотор хөршийн эрхийн асуудлуудыг тусгасан байдаг. Энэ судалгаануудын хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан тухайн хоёр газрын хувийн хэргийн баримтаар нотлогддоггүй. Ямар нэгэн саналыг аваагүй, мөн маргаантай газар гэдгийг мэдсээр байж бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг давхцуулж олгосон. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа гэдэг нь тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар буюу зам байсан. Нийтийн эзэмшлийн газар буюу зорчих хэсгийг П олгосон нь хөршийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тогтоох энэ журмын 6.3.1-т заасныг зөрчсөн байна. 196 дугаар захирамжийг гаргахдаа газрын төлбөр төлсөн 2002-2020 оны газрын төлбөр 98,000 төгрөгийн баримтыг хавсаргасан байна. Энэ баримтаас тухайн газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой байхад нөхөн төлүүлж авсан гэдэг нь харагдаж байна. Тухайн газрын төлбөрийг нөхөн төлүүлж авахдаа Газрын тухай хууль болон бусад хуульд заасан торгуулийн арга хэмжээ аваагүй.

Хариуцагчаас ...Орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн. Орж гарахад асуудалгүй тэгш газар юм... гэж хариу тайлбар өгсөн. Гэтэл бодит байдлыг хамгийн сайн мэдэж байгаа хүн нь захиргааны байгууллагын гаргасан хууль бус шийдвэрийг хууль ёсны юм шиг хамгаалж, худал тайлбар мэдүүлэг өгч байгаа асуудал нь анхаарал татаж байна. Шүүхийн үзлэг хийхэд үнэхээр тухайн орц гарцаар орох боломжгүй байсан. Гэтэл шүүхэд ...Орц гарцын асуудлыг шийдсэн. Замын зүүн талд орц гарц гаргах боломжгүй, баруун талаас нь Ж. газар дээр улаан чингэлгийг авах юм бол орц гарцын асуудлыг гаргах боломж байна. Энэ бол зөвлөлөөр орон шийдэгдсэн асуудал юм... гэж тайлбарыг ирүүлсэн. Яг хавтаст хэрэгт тухайн орц гарцыг асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр байдаггүй. П 400 м.кв газрыг олгосон үндэслэлд ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны газар зохион байгуулалтын ажлыг дүгнээд, 2021 оны газар зохион байгуулалтын ажлыг батлах энэ хүрээнд олголоо... гэж заасан. Гэтэл 14 дүгээр хуралдааны тэмдэглэлээр энэ асуудал харагддаггүй. П. тухайн 400 м.кв газрыг олгох гэж байгаа бол Газрын тухай хуульд заасан дуудлага худалдааны зарчмаар олгох боломж байсан. Нэхэмжлэгч талаас П. газар эзэмшүүлсэн талаар маргаагүй. П. газрыг олгохдоо хэмжээ болон орц гарцын асуудлыг шийдвэрлэсний дараа газрыг олгох боломж байсаар байтал үүнийг шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгч талын эрх ашгийг хөндсөн захирамж гаргасан учраас энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх хэмжээгээ зөрчсөн байна гэж маргаж байгаа юм. Цаг хугацааны хувьд П2014 оны 10 дугаар сард мэдэгдээд гэрчилгээ олгосон тэр цагаас хойш хашаа хатгасан үеэс эхлээд нэхэмжлэгч нар орц гарцын асуудлыг хаасан гэж эсэргүүцсэн. Тэгэхээр орц гарцыг хаасан байна. Үүнийгээ нээ... гэж мэдэгдэл өгч байсан байна, удаа дараа очиж орц гарцыг нээж байсан байна. Гэтэл тухайн асуудлыг байсаар байтал П. газар олгосон байна. Үүнийгээ эрх шилжүүлсэн учраас сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж Газар зохион байгуулалтын албанаас тайлбартаа ирүүлсэн байна. Тухайн 400 м.кв газрын тухайд бол энэ нь эрх шилжүүлэх асуудал биш юм. Харин 384 м.кв газрын тухайд бол орц гарцын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж байсан. Одоо тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гэвэл П. 384 м.кв газрын урд талд буюу хэтрүүлж барьсан газар буулгасан одоогоор жорлон байгаа тэр хэсгээр гарцыг төв замаас оруулаад зүүн эргүүлээд, дахиад баруун эргүүлж Ж газрын чингэлэг байгаа хэсгийг аваад дахин баруун эргэж оруулах боломжтой гэдэг шийдвэр гаргасан. Тухайн орц гарцыг ингэж төлөвлөсөн зураг төсөл баталсан гэж тайлбарлаад байгаа боловч яг баталсан зүйл байдаггүй. Өмнө нь хавтаст хэрэгт авагдсан сансрын зураг болон шүүхийн үзлэгээр орц гарц байсан ул мөр нь байна. Заавал ингэж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хүндрүүлж, хэтэрхий нэг талын байр суурийг хангаж, захиргааны шийдвэр гаргахдаа захиргааны шийдвэр гаргах журмыг биелүүлсэнгүй гэж маргаж байгаа юм. Иймд тус захирамжуудын П. холбогдох хэсгийг хүчингүй болгон, орц гарцын асуудлыг тогтоож өгнө үү.

Энэ маргаан бол эвлэрэн хэлэлцэхэд амархан асуудал юм. Яаж эвлэрэх вэ гэвэл тухайн чингэлэг тавьсан Ж. гэдэг хүн нь тухайн газрыг эзэмшиж авах хүсэлт өгөөд яваад байдаг. Нэхэмжлэгч нарын явж байгаагүй газрыг гаргаж ирчихээд зам байгаа тэр замаар явна гэж эвлэрүүлэх гээд байна л даа. Жорлон байгаа хэсгийг өөрсдөд нь өгөөд, П. гэдэг хүн чинь хоёр газар эзэмшиж байна. П. эзэмшиж хоёр газрыг нэг захирамжаар нэг газар болгоод, сунгаж авсан хэсгийг нь замыг нь гарган асуудлыг нь шийдэх боломж Газар зохион байгуулалтын албанд бүрэн эрх нь байна. Ж нь машин явахааргүй зурвас газрыг ...Манайд өгөөч... гэдэг хүсэлт тавихад Газар зохион байгуулалтын албанаас шийдэж өгөхгүй байна гээд яваад байдаг. Гэтэл түүнээс хойш хүсэлт гаргасан айлын хүсэлтийг шийдчихсэн байна. Энэ бол тэгш бус зарчим байна. П. эзэмшлийн газрыг нь урагш шилжүүлэн жорлон байгаа хэсгийг П өгөөд, хуучин замаар явж байсан 10 гаран айлуудын асуудлыг шийдэх боломж байна. гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн байгууллагын хууль бус шийдвэрээс болж иргэд хоорондоо тангараг тасрах ийм үйл баримт болохгүй байсан гэдгийг төрийн байгууллагын төлөөлөгч нарт анхааруулж хэлмээр байна. Та бүхэн хуучин орц гарцын дагуу П. газрыг нь олгохдоо шийдвэрлэсэн бол өнөөдөр ийм асуудал яригдахгүй. Э та өөрөө газрыг нь чөлөөлөөд явж байсан хүн байж Ж гэж гадаад улсад байдаг хүн рүү чихчихээд ...Ж. газрыг чөлөөлөх ёстой юм байна... гэж тайлбарлаад тэр хүнийг гадаад улсаас авчраад шийдвэрлэнэ гэдэг байдлаар хандаж байгаад үнэхээр харамсаж байна. Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад удаа дараа албан бичиг явуулсан байдаг. Гэтэл захирамж гарган нэмээд газар олгох асуудлыг шийдээд байж байна. Өөрөөр хэлбэл шүүхэд маргаж байгаа хэрэгт шийдвэр гарган газар олгосныг юу гэж ойлгох вэ? Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгох уу? Эсвэл авлигын асуудал гэж ойлгох уу? Аюулгүй байдлын асуудал мөн хөндөгдөж байна. Зөвхөн нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн асуудал биш юм. Түргэний тэрэг, галын тэрэг орц, гарц хааснаас болон айлын хашааг дайрч орох, эсвэл тойрч явсаар байгаад шатаж дуусах, аюул учирсан хүмүүсийг авралгүйгээр орхих ийм л нөхцөл байдлыг бий болгосон шийдвэр гаргасан байна. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэрээ өөрчлөх боломж байгаа. П. газраас бага зэрэг хасаад 700 м.кв газрыг олгон захирамж гаргаад зам гаргахад хэн хэнийхээ эрх ашгийг нээж өгөх шийдвэр болно. Нийслэлийн байгаль орчны улсын байцаагчаас орц гарцыг хаасан байна гэж торгож байсан байна. Энэ асуудлыг яагаад анхаарч болоогүй юм бэ? Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан саналуудыг дэмжиж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй гэж заасан. Түрүүн видео бичлэгт өгсүүр зам дээр машин яаж будилж байна. Аюулгүй байдал алдагдахад иргэдийг хэрхэн авран хамгаалах юм бэ гэдэг асуудал тавигдана. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгоно гэж зохицуулсан байна. Нэг айлын буюу П. гэдэг хүний эрх ашиг хөндөгдөж болно. Нийтийн эрх ашиг хөндөгдөж болохгүй. Гэхдээ П бүх эрхийг зөрчих асуудал яригдахгүй. Энд зөвхөн орц гарцын тухай асуудал яригдана. Өөрөөр хэлбэл П 700 м.кв газар олгочиход л асуудал зохицуулагдчих юм гэж үзэхээр байна. Энэ маргааныг эвлэрлээр зохицуулах боломж их байсан. Захиргааны ерөнхий хуулийн үзэл баримтлал болон Үндсэн хуулийн үзэл баримтлалыг үндэслэн энэ орц гарцыг хааж, иргэдийн аюулгүй амьдрах эрхийг нь зөрчсөн 206 болон 196 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г нь 14627**** нэгж талбарын дугаартай 589 м.кв, Н.Нарантуяа нь 146270*** нэгж талбарын дугаартай 597 мкв, Д нь 14627***9 нэгж талбарын дугаартай 699 мкв газрыг тус тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшдэг. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь зэргэлдээ буюу нэг эгнээнд байрлах бөгөөд анх зүүн хойд талаар тойрч ирдэг орц гарцтай байсан. Тус орц гарц нь нэхэмжлэл дээр бичсэн шиг өгсүүр, бартаатай орж гарахад хүндрэлтэй биш бөгөөд тэгш газар юм.

Иргэн П дүүргийн Засаг даргын 2020 оны А/206 дугаар захирамжаар 146270**** нэгж талбарын дугаартай 384.м.кв, Н дүүргийн Засаг даргын 2001 оны 253 дугаар захирамжаар 146270**** нэгж талбарын дугаартай 400мкв газрыг тус тус эзэмшүүлсэн. Иргэн Н эзэмшлийн дээрх газрыг дүүргийн Засаг даргын 2021 оны А/196 дугаар захирамжаар П эрх шилжүүлэн авсан.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2019 онд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хээрийн судалгаа, үзлэг, шалгалт явуулсан. Тус шалгалтаар П нь хашаа барихдаа захирамжаар олгосон газрын хэмжээнээс илүү газар хашаалж орц, гарц хаасан байсныг захирамжаар олгосон газрын хэмжээнд нийцүүлэн орц, гарц гаргасан. Ингэж орц, гарц гаргахдаа П эзэмшлийн хашаан дахь модон жорлон нь нээвэл зохих орц, гарцан дээр байрласан байсан тул захирамжаар олгосон газрын хэмжээнд бариулан зүүн талруу нь шилжүүлсэн. Ингэж шинээр нээсэн орц, гарц нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт очих хуучин орц гарцаас илүү хялбар болгосон давуу тал үүсгэсэн. 2020 онд П.нь дээрх орц, гарцыг хааж өөрийн захирамжаар олгосон талбайн хэмжээ нэгж талбарын байршилд нийцүүлэн хашаагаа дахин өөрчилсөн. П. хашаагаа ингэж өөрчлөн барьж орц, гарц гарсан боловч тус орц, гарцыг иргэн Я хааж контейнер байршуулсан. Дүүргийн Газар зохион байгуулалтын алба орц, гарц хаасан контейнерыг авах албан шаардлага хүргэсэн бөгөөд төсөв хүрэлцээгүйн улмаас байгууллагын зардлаар албадан нүүлгээгүй. Нэхэмжлэгч нар маргааны бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш, тэдний эзэмшлийн газарт нэвтрэх орц, гарцыг шийдсэн байх тул Газрын тухай хуулиар олгосон эрх, ашиг нь хөндөгдсөн, маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарт нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүйг нотолж байна. П дүүргийн Засаг даргын 2021 оны А/196 дугаар захирамжаар олгосон газар нь түүний талийгаач эцэг Н 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 005 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эрх шилжүүлсэн газар юм. Тус газрыг П эцэг талийгаач Н 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамжаар олгосон. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч нарт эзэмшүүлэхээр олгосон газартай давхцалгүй хуулиар олгосон эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтын дагуу бусдын газар эзэмшихтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт хүрэх орц, гарцыг шууд хааж орох, гарах боломжгүй болгосон нөхцөл байдал байхгүй бөгөөд газар зохион байгуулагч орц, гарцын асуудлыг судлан шийдвэрлэх эрхтэй бөгөөд түүнийг нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь заалтын дагуу хүлээн зөвшөөрөх үүрэгтэй байна. Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь нэхэмжлэгч нарын эрх ашиг болон бусдын эрх ашгийг зөрчөөгүй хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь орц гарцтай холбоотойгоор маргаан бүхий захиргааны актын иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Иргэн П нэр дээр одоогийн байдлаар 2 газар байна. Нэгдүгээрт: Түүний талийгаач эцэг болох н өв залгамжлалаар шилжүүлсэн газар буюу талийгаач эцэг н 2001 оны баталгаажилтаар 400 м.кв газрыг олгосон газрыг түүний төрсөн охин П 2020 оны өв залгамжлалын гэрчилгээг үндэслээд 2021 онд 400 м.кв газрын эрхийг шилжүүлсэн. Хоёрдугаарт: Яг тухайн газартай залгаа П. эзэмшлийн газар байна. Энэ газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 206 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг нь сунгасан байна. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль болоод дүүргийн Засаг дарга нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захиргааны акт юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны ямар эрх нь зөрчигдөж байгаа талаар тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар нь ...Бид нар яг энэ газраар орж гармаар байна, энэ хүнд олгогдсон газрын эрхийг хүчингүй болго... гэдэг үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь эрхтэй, мөн давхар үүрэгтэй байдаг. Газрын тухай хуулийн 35.3.2-т зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас газрын харилцааны тухай гаргасан аливаа шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл газрын харилцааны төрийн захиргааны байгууллага буюу Газрын алба нь Геодези зураг зүйн газраас баталсан 83 дугаар тогтоолоор орц гарцын асуудлыг шийддэг. Орц гарцын асуудлыг шийдээд 2, 3 хувилбараар тухайн орц гарцын талаар санал өгсөн, үүнийг биелүүлэх үүрэгтэй. Газрын тухай хуулийн 35.3.5-д зааснаар бусдын эзэмшилтэй холбогдсон хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй. П. эзэмшиж байгаа хоёр газар нь нэхэмжлэгч нарын аль газар эзэмшиж байгаа эрхтэй нь давхцаж байгаа талаар ярихгүй байна. Яг ямар эрхийг нь зөрчөөд, газраа яг бодит байдалд газар эзэмшиж ашиглах эрхийг нь зөрчсөн, хөндсөн, давхцуулан олгосон, мэдээллийн сангаас кадастрын зургийг нь устгасан, өөр хүнд шилжүүлсэн зүйл огт байхгүй байхад ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас өв залгамжлалтай холбоотой тайлбар хэлж байна. Тухайн өв залгамжлалтай холбоотой асуудал нь Иргэний хуулийн дагуу зохицуулагддаг. Тухайн өв залгамжлалын гэрчилгээг үндэслэж Газар зохион байгуулалтын албанаас судлаад газар эзэмшүүлэх хугацааг сунгах, эрх шилжүүлэх захирамжийн төслийг бэлдэж орж ирдэг. Тухайн өв залгамжлалын гэрчилгээг буруу гэж үзэж байгаа бол тухайн асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэлгүй байна. Орц гарцтай холбоотой асуудлыг Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс илүү дэлгэрэнгүй тайлбарлана.

Анх кадастрын мэдээллийн санд иргэн П түүний талийгаач эцэг н олгосон газрын хажууд Ж  олгосон газар олгохдоо энэ хоёр айлын голоор гудамж үүснэ. Энэ нь орц гарц юм. Түүн дээр П. хашаагаа сунгаад, Ж нь чингэлэг байрлуулаад мэргэжлийн байгууллагаас орц гарц гэж гаргасан гудмыг битүүлсэн. Ингээд олон жил болоод нэхэмжлэгч нар нь орж гардаг гарц нь П. газрын зүүн талаар нь өгсөж явдаг ийм дүр зураг үүссэн. Яг кадастрын мэдээллийн сан Засаг даргын иргэдэд олгосон зургийн дагуу хашаагаа бариагүй улмаас Газрын албанаас гаргасан орц гарцыг битүүлсэн. Ингээд олон жил болсон учраас нэхэмжлэгч нар П. газрын зүүн талаар орж гарах ёстой гэсэн буруу ойлголт авсныг үгүйсгэхгүй.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас П илүү хашаалсан газрыг өнгөрсөн зун татуулсан байна. Тэгэхээр Ж өөрийн чингэлгээ шилжүүлчихвэл орц гарцын гудамж үүснэ. Гуравдагч этгээд П. газрын баруун талаар нэхэмжлэгч нарын газар руу орох гарах гарц нь нээгдэнэ.

Гуравдагч этгээд Пнь н.Пүр төрсөн охин юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу өвлөх эрх бүхий этгээд мөн байна. Тухайн өвлөх хөрөнгөөсөө татгалзсан тухай татгалзлаа нотариатаар буюу тухайн засаг захиргааны нэгжид өгөөгүй учраас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Ингээд тухайн газрыг тухайн иргэн нь нотариатад хандан, өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Үүнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Сүхбаатар дүүргийн Засаг даргаас энэ өвлөх гэрчилгээ нь үндэслэлгүй буруу байна гэж үзэлгүйгээр хуулийн дагуу өвлөх эрх шилжсэн. Хэрэв та энэ өвлөх эрхийн гэрчилгээг буруу байна гэж үзвэл иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа.

Гуравдагч этгээд П. нь Газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшиж буй газрын байршлыг өөрчлөх тухай хүсэлт өгөөгүй байхад Газар зохион байгуулалтын албанаас дур мэдэн газрын байршлыг өөрчилчихвөл П.а хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/442 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн зусланд иргэн П зуслангийн зориулалтаар нэгж талбарын 146270**** дугаар бүхий газрыг эзэмшүүлж, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/206 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна. Мөн дүүргийн Засаг даргын 2001 оны 253 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн зусланд иргэн Н (иргэн П.)-д зуслангийн зориулалтаар нэгж талбарын 146270**** дугаар бүхий газрыг эзэмшуулсэн байна. Иргэн П. нь нэгж талбарын 146270**** дугаар бүхий газрыг өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тус албанд ирүүлснийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/196 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна.

Иргэн П. нь эзэмшиж буй газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй нэмэгдүүлж нийтийн эзэмшлийн зам, талбайн орц гарцыг хааж хашаа барьсан байсан тул орц гарцыг чөлөөлөх тухай хугацаатай шаардах хуудсыг хүргүүлж, 2021 оны 4 дүгээр сард зөрчлийг арилгуулсан. Иргэн ДЖ Г.Т нарын эзэмшиж буй газар нь зөвхөн 1 орц гарцаар хязгаарлагдахгүй байгаа. гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орц гарцын асуудалд 2019 онд Нийслэлийн орлогч Пдаргатай ажлын хэсэг гаран, зуслангийн ногоон бүсээр орц гарцыг чөлөөлөх ажлын хүрээнд иргэн П хашааг буулгасан нь буруу үйл ажиллагаа болсон юм. Урьд өмнө нь, одоо ч манай мэдээллийн санд тухайн орц гарцын дагуу байгаа буюу зургийн дагуу орц гарцыг гаргаж өгч байгаа юм. Түүнээс биш нэхэмжлэгч нарын шууд тулгаж байгаа шиг орц гарцыг гаргах боломжгүй юм. Мэдээллийн сангийн зургийн дагуу орц гарцыг шийдвэрлэн, түүгээр гаргах боломжтой юм гэдгийг хэлье. Манай мэдээллийн санд орц гарцын нэг л зураг байгаа. П. урд талаар яваад жорлон байгаа хэсгээр гараад, ягаан чингэлгийн тэрүүгээр дээш эргэж, нэхэмжлэгч нарын газар руу орох тийм л зураг мэдээллийн санд өмнө нь ч байсан, өнөөдөр ч байгаа. Энэ зургийг би өөрчлөөд, буруу зөрүү болгож, хольж солиогүй. Энэ орц гарцаараа явна гэж бодож байна. Нэхэмжлэгч нарт бас зүүн тийшээ орц гарц байгаа. Дээр үеэс айлууд нь суурьшчихсан буучихсан байсан. Таны ярьж байгаагаар шууд чигээр нь орц гарцыг нь гаргах ямар ч боломжгүй. Танай нөхцөл байдалд зүүн тийшээ яваад, урд тал болон ар талаасаа өнөөдрийг хүртэл орж гарч болж байгаа, түүгээрээ явж байсан. 2019 онд ажлын хэсэг гараад би эзэмшлийн газраар чөлөөлсөн нь ийм байдалд хүргэчихлээ. Тэр үед би чөлөөлөөгүй байсан бол та нар энэ хүртэл явахгүй байсан байх. Та нарын орц гарцаа гаргая гэсэн хүсэлтийн ч дагуу байх ёстой газраар нь гаргая гэж хэлсэн.

Энэ орц гарцын зураг нь манай мэдээллийн санд нэг л зураг байгаа юм. Энэ зургаар 2 тийшээ орц гарц байгаа. Тухайн зургийг нь хэн ч хөдөлгөөгүй, хэн ч засварлаагүй. Манай албаны мэргэжлийн байгууллагын зүгээс төлөвлөлт, зохион байгуулалт хийгээд гаргасан орц гарцыг П а болон Ж нар хашаагаа сунган хаасан ийм л асуудал юм. Түүнээс биш орц гарцыг өөрчилсөн зүйл байхгүй. гэв.

 

Гуравдагч этгээд П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П би /ЧМ830****/ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн зуслангийн Хадатын 9-919 тоотод нэгж талбарын 146270**** 146270*** дугаар бүхий зуслангийн зориулалттай залгaa 2 хэсэг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Дээрх газрыг миний төрсөн аав Н П 1984 онд Дулааны 3 дугаар цахилгаан станцаас зуслангийн зориулалтаар анх өгснөөс хойш манай гэр бүл зундаа зусландаа гарч ирсэн. Миний бие 2018, 2019 онд жирэмсний амралттай байсан тул зусландаа гарч чадаагүй.

Тус газруудын эзэмшигч болохыг тухайн үеийн Улаанбаатар хотын зуслангийн товчооноос 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот гэрчилгээгээр анх баталгаажуулсан. Манай улсад анх иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль гарсантай холбоотойгоор нэгж талбарын 146270**** дугаартай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар тушаалаар газар эзэмших эрхийн 00003961 тоот гэрчилгээгээр анх эзэмшүүлсэн. Тус газрыг миний бие өөрийн төрсөн аав Н өвлөн авсан. Нэгж талбарын 146270**** дугаартай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/422 тоот шийдвэрээр зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг анх авсан. Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/206 тоот тушаалаар дахин 15 жилээр сунгуулсан.

Манай Бэлхийн Хадатын зусланд гарч байсан айлууд 2010 он хүртэл газраа хашаалж байгаагүй. Зуслангийн айлууд 2010 оноос эхэлж газартаа хашаа барьж эхэлсэн. Манай зүүн болон баруун талын айлууд 2011 онд хашаа барьсан. Манай зүүн талд байрлах айл манай газар руу 1-1.5 орчим метр оруулж хашаа барьсан тул манайх газраа хамгаалах зорилгоор 2011 онд ертөнцийн зүгээр хойд болон урд талдаа анх хашаа барьсан. Гэвч тус хашааг 2013 онд хулгайлсан тул 2014 онд цементэн суурьтай болгон дахин барьсан. Миний бие 2014 онд дахин хашаагаа барихдаа дур мэдэн хашаагаа сунгаж бариагүй. Газрын гэрчилгээгээ сунгах зорилгоор 2014 онд Сүхбаатар дүүргийн Газрын албаны ажилтан н. гэх хүнтэй уулзахад хашаа хатгах хэмжээгээрээ кадастрын цэгээ тогтоолгон, хашаагаа бариад, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсыг бөглөөд аваад ир гэсний дагуу хашаагаа барьсан. Манай газрын ертөнцийн зүгээр зүүн урд болон зүүн хойд талын хашааг нэхэмжлэгч нарын итгэмжилсэн төлөөлөгч Н 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар нураасан. Тус асуудлаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд би болон иргэн Н нар хандсан. Миний бие Н. хамт 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга н. газар зохион байгуулагч н.нартай уулзахад Газрын албаны дарга н.нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр ертөнцийн зүгээр манай газрын урд болон баруун талаар нийтийн эзэмшлийн зам байхаар төлөвлөгдсөн байна. Танайх урд талын хашаагаа 5,5 метр татах шаардлагатай. Бусад талаараа ямар нэгэн зөрчилгүй байна хэмээн өгүүлсэн. Би танай Сүхбаатар дүүргийн Газрын алба 2019 онд яагаад манай хашааны зүүн урд болон зүүн хойд талыг буулгасан юм. Түүнээс чинь болоод хөрш айлууд зам үүгээр байдаг гэх буруу ойлголттой болоод байна гэхэд газар зохион байгуулагч н.Зоригоо нь Манай Сүхбаатар дүүргийн Газрын албаны өмнөх дарга дур мэдэн танай зүүн урд болон зүүн хойд талын хашааг буулгасан. Тэр хүн өндөр насны тэтгэвэртээ гарсан. хэмээн тус тус өгүүлсэн. Иймд миний бие Сүхбаатар дүүргийн Газрын албаны даргын хэлсний дагуу нэгж талбарын 146270****дугаартай газрын хашааг татсан. Одоогийн байдлаар миний эзэмшдэг 2 газар нь кадастрын зургийн дагуу ямар нэгэн зөрчилгүй Миний нэгж талбарын 1462704****,1462706***** дугаартай газрын зүүн талаар зам гаргавал манай байшингаас 1 м зайтай газраар зам гарч, бидний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, мөн манай газрын хэмжээнээс 151.7 м талбайтай газар хасагдаж эд хөрөнгө, эдийн засгийн хувьд хохирохоор байна. Миний эзэмшдэг газрын ертөнцийн зүгээр урд болон баруун талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зам дайрч өнгөрч байгаа талаар холбогдох байгууллага мэдэгдсэн.

Миний нэгж талбарын 14627**** дугаартай 384 м нь хил заагтаа багтаж байгааг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас тодорхойлсон. Мөн миний эзэмшлийн газрууд нь нийтийн эзэмшлийн зам, талбайг хаагаагүй талаар Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тодорхойлсон.

Иргэн Ннь манай газрын урд болон баруун талаар нийтийн эзэмшлийн зам дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөнийг мэдэж буй хэрнээ дээрх асуудлыг нэхэмжлэл гаргагч нарт тайлбарлан хэлэлгүй, өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргагч нарыг хуурч төөрөгдүүлэн, өргөдөл гаргахыг ятгасан байх талтай гэж миний бие харж байна. Миний хуулийн дагуу олгогдсон өмч хөрөнгө, эзэмших эрхэнд иргэн Ж, Д Г /Н. хүү/ нар үндэслэлгүй шалтгаанаар, халдахаар санаархаж байгаа үйлдлийг таслан зогсоож, миний хууль ёсны эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Иргэн П. би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлхийн зуслангийн Хадатын 9-*** тоотын нэгж талбарын 146270****, 146270**** дугаар бүхий зуслангийн зориулалттай амьдардаг газарт нэхэмжлэгчийн төлөөлөгч иргэн Н. нарын 3 иргэний өв залгамжлалын талаар гаргасан гомдолд хариу хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний эцэг эх нар ДЦСтанц-3 ТӨХК-д 35-40 жил тасралтгүй ажилласан. Аав 2006 онд хүнд өвчний улмаас нас барсан. Ээж тус станцад тасралтгүй 40 жил ажиллаж байгаад 2020 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Миний ээж 4 охин төрүүлж өсгөсөн бөгөөд би хоёрдахь охин нь бөгөөд намайг төрснөөс хойш 1983 оноос эхлэн станцийн ажилтан албан хаагчдад зориулан Бэлх дэх энэ газарт барьж байгуулсан байшинд өнөөдрийг хүртэл 37 жил амьдарч ирсэн. Тухайн үед айлууд хашаа барьж эхлэхэд манайхаас урагшаа амьдардаг станцын ажилтын Л, Ц өрхийн тэргүүн нараас гуйж тохиролцон гэррүүгээ орох зам гаргаж өгөхийг хүссэний дагуу манайх урдаасаа ордог зам гаргуулан амьдарч байгаа. Уг зам нь улсын албан ёсны зам биш билээ. Энэ замыг гаргуулан амьдарч байх хугацаанд эхний жилүүдэд станцынхан бие биенээ мэдэн ойлголцон тайван амьдарч байсан. Зах зээлийн жилүүдэд ихэнх айлууд байшингаа эзэнгүй орхих, эсвэл худалдах зэрэг үйл явдал болж эхэлсэн үеэс манай хажуугаар/зүүн талаар/ зам гарах ёстой гэхчилэн шинээр газар худалдан авсан хүмүүс дайрч давшлан барьсан хашааг маань 4 удаа эвдэх, хулгайлан авч удаа дараа өөрсддөө зам гаргаж байшингийн хаяагаар 1.5 м-ийн зайтай явж эхэлсэн. 4 охинтойгоо үлдсэн ээж маань удаа дараа ах дүү нар болон найз нөхдөө гуйж хашаагаа сэргээж байсан бөгөөд энэ байдлаараа эдийн засгаараа ч их хохирч байсан. Хамгаалах хүнгүй бидний энэ хүнд амьдралыг ээж маань дөрвөн охин хүүхэд бидний төлөө шантралгүй хамгаалан амьдарч ирсэн. Сүүлийн 5 жилүүдэд манай хойд талын газрыг худалдаж авсан айл болох нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н гэх иргэн өөрийнх нь хэлснээр манай хашааг 3 удаа буулгаж эвдсэн бөгөөд сүүлийн удаад цементээр цутгаж тогтоосон урд, хойд талын хашаануудыг эвдэн буулгаж өөрийн хашаандаа оруулан хураасан байгаа бөгөөд төмрийн хогонд тушаана гэж хэлсэн байгаа. Миний гэр бүлийн хүн дүүтэйгээ цуг эвдсэн хашаануудын онгорхойд өргөгч кран машинаар том цементэн хавтангууд авчран хааж тавьсан боловч мөн л хажуу тийш нь зөөж зам гарган дахин явж эхэлсэн. Дахин нөхөр дүү 2 контейнер ачуулан авчирч хойд талын онгорхойг хааж тавьсан байгаа нь өнөөдрийг хүртэл байгаа. Энэ хүний зохисгүй үг хэл, үйл явдал нь бидэнд маш их дарамттай байгаа бөгөөд Н нь 2021 оны 5 дугаар сард өөрийн хашаандаа дахиж байшин бариулж байх явцдаа манай зүүн талын айлын хашааны хойд урд талыг эвдэж онгойлгон хүнд даацын машинаар барилгын материалаа зөөвөрлөн байшин бариулж байсан. Энэ үйл явдал нь зөөлөн хөрстэй замыг эвдэж гэмтээн гүн ховил судаг гаргасан байсан ба манай хашааны үүдний хэсгийн зам маш их эвдэгдсэнээс болж гүнзгий хонхор үүсч бороо орсон үед ус ихээр тогтож шавар шавхай үүсч ойр орчмын айлуудын машин болон явган зорчих хүмүүс их хүндрэлтэйгээр зуныг өнгөрөөсөн. Гэр бүлийн хүн хашаагаа эргэхээр очих үед хашаан дотор хүнтэй таарч хаанаас юу хийж явааг асуухад барилга бариулж байгаа айлын эгч өөрийхөө жорлонд гадны хүмүүсийг оруулахгүй, та нар энэ айлын жорлонг ашиглаж болно гэж хэлээд зүүн талын айлын эвдсэн хашаагаар нэвтрүүлэн манай гэрийн жорлонгийн цоожийг эвдүүлж 14 өдөр ашиглан өмч хөрөнгөд халдсан байсан. Харин барилга барьж байсан залуус учрыг ойлгон дахин шинэ цоож авчирч өгсөн. Бусдын эд хөрөнгийг юман чинээ бодохгүй эвдэлж хэмхлэн байгааг тухайн гэрийн хүнд хэлэхэд Н нь хүн амьдрахааргүй эвдэрхий муу байшингаасаа ичиж зовоод зусландаа гардаггүй, манайх энд өвөл зунгүй амьдардаг, хаягаа шилжүүлсэн, байшин барьсан болохоор энэ замаар явах ёстой хэмээн хүнийг үг хэлээрээ доромжилж байхад нөхөр болох хүн нь алх барьж гарч ирэн чамайг алж хаячихаад энэ газраар чинь машинаараа гарч орох зам гаргана гэж нөхрийн нүүрийг маажиж уран, уруулыг нь сэт цохиж биед нь гэмтэл учруулж байсан. Бид нар энэ талаар ямар ч гомдол гаргалгүй өнгөрөөж байсан. Бидний бага насаа өнгөрүүлсэн энэ байшиндаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд хүний өмч хөрөнгийг элдвээр дурьдаж аашлах нь байж боломгүй бүдүүлэг зан авир гаргаж байгааг харуулж байна. Тухайн газарт оршин сууж байгаа бид бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас эрүүл мэндээ хамгаалах нь зүйтэй бөгөөд энэ хүмүүсийн хүний амь нас эрүүл мэндээс илүүтэйгээр хамгаалж байгаа хөрөнгө болох машинаа муу замаар явуулахгүй эвдэрч гэмтэхээс хамгаалж байгаа байдал нь ёс зүйд нийцэхгүй үйл явдал гэж үзэж эсэргүүцэж байна. Манайх хойд талдаа хангалттай өргөн зам гаргаж өгсөн байгаа бөгөөд энэ айлын замыг хааж хашаа барьсан ямар ч асуудал байхгүй зам гаргах талаар журмын дагуу албан ёсоор Газрын албанд Н хамтаар очиж шийдвэрлүүлсэн гэж үзэж байсан. Гэтэл газрын өв залгамжлалын талаар ярьж эхэлж байгаа тул энэ хүний удаа дараагийн хөрөнгө мөнгөөрөө бардсан болон доромжлолын үг яриаг зөв гэж үзэж дээрхи үйл явдлуудыг дурьдаж байна. Иргэн Н нь бурхан болсон эцгийг минь хөндлөнгийн хүн гэж гүтгэж үхсэн хүний газрыг булаасан хүмүүс гэж гүтгэн доромжилж дүүд нь наад хүндээ битгий юмыг нь хийж өг, муу хүмүүс, машин чинь эвдэрч, хэмхрэнэ гэж хэлж байсан. Миний бие гэр бүлтэй болж 2018, 2019 онд 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд манай гэр бүлийнхэн тохиролцон энэ зуслангийн газрыг өвлүүлэн өгөхөөр шийдсэн. Зуслангийн газар төрсөн эцэг Н нэр дээр байсан ба бид бага насны арван жилийн хүүхдүүд байсан бөгөөд ээж маань дөрвөн өнчин охин хүүхдийнхээ төлөө амьдарч энэ зусландаа тасралтгүй зундаа гарч байсан. Гэвч зуслангийн гэрчилгээг сунгуулах талаар тухайн он жилүүдэд ээж санахгүй олон жил болсон байсан бөгөөд би өөрийн нэр дээр өв залгамжлах эрхийг журмын дагуу сэргээж авахын тулд Баянгол дүүргийн Ачлал их дэлгүүрийн 5 давхарт байрлах нотариатаар бичиг баримтыг бүрдүүлэн зохих төлбөрийг төлж, хууль журмыг дагуу өвлөх эрхийг үүсгэж авсан. Өвлөх эрхийн баталгаажуулан сэргээсний дагуу газрын гэрчилгээг мөн хууль журмын дагуу Газрын албанаас надад олгосон. Олон жилийн хугацаанд газар эзэмшлийн гэрчилгээг сунгуулахгүй удсан байсан тул Газрын тухай хуульд заасны дагуу жил болгон төлдөг газрын төлбөр, газрыг зөвшөөрөлгүй ашигласан торгуулийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, газрын хөрсний шинжилгээний төлбөрийг эцэг Н. нэр дээрх газар, П.н нэр бүхий газарт Ү ХХК-д тус тус шат дарааллан төлсөн баримтуудыг хавсаргасан. Бидний зүгээс эдгээр гурван нэр бүхий хүмүүсийн тавьж буй шаардлага нь ямар ч хуулийн үндэслэлгүй баримт нотолгоогүй гэж үзэж байна. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд П.нь 400 м.кв газар, 384 м.кв газрыг Газрын тухайн хуулийн 27.1-т заасны дагуу газар эзэмших эрх нь гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсоноор үүснэ гэж заасан байдаг. Нэгдүгээрт: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргана гэж заасан. Тэгэхээр А/206 болон А/196 дугаар захирамжуудын П холбогдох хэсэг буюу П. газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг огт зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл газар давхцаж олгогдсон ч юм уу тийм зүйл огт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч нар П. газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Тухайн газрыг П. биш байлаа ч гэсэн өөр хэн нэгэн этгээд эзэмшинэ. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар байх юм уу? Эсвэл хувийн эзэмшлийн газар байх юм уу гэдэгт маргах эрхтэй болохоос биш Пэзэмшүүлэх юм уу, өөр хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх, эсвэл Пнь эзэмших эрхгүй байсан юм гэж маргах эрхтэй этгээдүүд биш юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Гуравдагч этгээд П эзэмшиж байгаа газар нь нийтийн эзэмшлийн газар мөн эсэхэд хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2/1132 дугаартай албан бичгээр нийтийн эзэмшлийн газартай давхцаагүй байна гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Газрын тухай хуулийн 12.2-т Нийтийн эзэмшлийн газарт зам орно гэж заасан. Тухайн газар нь нийтийн эдэлбэрийн газар биш юм. Тухайн газрыг хувь этгээдэд эзэмшүүлнэ гэж заасан газар юм. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар биш гэдэг нь батлагдаж байна. Тийм учраас П.газар эзэмших эрхтэй нэхэмжлэгч нар нь маргах эрхгүй этгээдүүд юм.

П нь 400 м.кв газрыг өв залгамжлалаар эзэмшсэн нь хууль бус байна гэж нэхэмжлэгч талаас маргаж байна. Газрын тухай хуулийн 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол газар эзэмших эрх нь дуусгавар болно гэж заасан. Хуульд өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон бол гэж заасан, гэтэл өв залгамжлагч нь байхгүй биш өв залгамжлагч байгаа юм. Тухайн өв залгамжлалыг нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоон газрыг олгосон нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь ямар ч хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нас барснаас хойш газар эзэмших эрхийн гэрчилгээг нь сунгаагүй, газар эзэмших эрхийг нь өвлүүлээгүй асуудалдаа захиргааны байгууллагаас хангалттай арга хэмжээ аван, Зөрчлийн тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилган арга хэмжээгээ бүрэн авсан байна. Тэгэхээр гуравдагч этгээдийн зүгээс П нь газрын хууль ёсны эзэмшигч юм. Тухайн эзэмших эрхтэй нэхэмжлэгч талаас маргах хууль зүйн үндэслэлгүй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д А Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын иргэн П. холбогдох хэсгийг буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан, өвлөх эрхийн гэрчилгээгээр аавынх нь эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэрүүдийг гудамны орц гарц хаасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаанд хамаарах газрын байршлын хувьд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо Бэлхийн гудамж хаягтай, хаалганы дугаар хэн алинд нь олгогдоогүй байна.

Гуравдагч этгээд Птухайн газарт эзэмших эрх үүсгэсэн шийдвэрүүдийн хувьд: дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/442 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарын 18649***** дугаартай 384 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2020 оны А/206 дугаар захирамжаар сунгаж, газрын шинэчилсэн бүртгэлээр 1462704907 нэгж талбарын дугаартай болсон[1], 384 м.кв газрын хэмжээ, байршил өөрчлөгдөөгүй, түүнчлэн түүний аав Н 1992 онд зуслангийн сууцны гэрчилгээ олгогдож байсан, дүүргийн Засаг даргын 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 253 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 400 м.кв газрыг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 005 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг тэрээр 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, түүнд дүүргийн Засаг даргын 2021 оны А/196 дугаар захирамжаар нэгж талбарын 146270**** дугаартай 400 м.кв газрыг эзэмших эрх шилжүүлж эзэмшүүлсэн[2] байна. 2 нэгж талбар нь 1 хашаатай, дунд хэсэгт нь зуслангийн сууцтай бөгөөд кадастрын зургаар болон бодит байдалд зүүн талын айлтай залгаа буюу тухайн гудамжны хамгийн баруун талд байршдаг, хойд талаараа машин зам бүхий гудамтай, мөн баруун болон урд талаараа гудамтай.

Нэхэмжлэгч Г. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 451 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн, 2019 оны А396 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан нэгж талбарын /1864932337255/ 146270****дугаартай 589 м.кв газар нь дээрх захирамжаар Г. Н. нарт эзэмшүүлсэн газартай 1 хашаанд дунд нь байрладаг[3], тэдгээрийн зүүн талд Д. дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний А/205 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нэгж талбарын 146270**** дугаартай 699 м.кв газар /өмнө нь нэгж талбарын 186493234***5 дугаараар 1387 м.кв хэмжээгээр бүртгэлтэй байсан/ 2 нэгж талбараар 1 хашаалсан[4], уг газрын зүүн талд Ж.Батжаргалд дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар 400 м.кв-аар, 2008 оны 4 дүгээр сарын 09-ний А/92 дугаар захирамжаар 700 м.кв-аар эзэмшүүлсэн нэгж талбарын 18649323453278 дугаартай газар өөр нэгж талбаруудтай томоор 1 хашаалсан[5]. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн дээрх газрууд 1 гудамжинд хоорондоо залгаа байршилтай, уг гудамж нь урдуураа машин зам бүхий гудамтай, хашаанууд нь урд гудам руугаа гарсан хаалгатай, гудам руу гарсан хаалгыг буюу орц гарцыг шууд хаасан нэгж талбар, хашаалсан үйлдэл байхгүй, энэ үйл баримттай талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нарын гудамж болон гуравдагч этгээдийн гудамж хоорондоо машин зам бүхий гудамтай, тодруулбал нэхэмжлэгч нарын гудамжны урд талд гуравдагч этгээдийн гудамж оршдог, П хашаа тухайн гудамжныхаа хамгийн баруун талынх байна.

Нэхэмжлэгч нар нь урд талын гудамнаасаа нэхэмжлэгч Г. хашааны харалдаа шууд урагш чиглэн гуравдагч этгээд П хашаан дотуур нь газрынх нь зүүн тал дээгүүр гудам буюу орц гарц байсан гэж, П орц гарцыг нь хааж эзэмшүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын кадастрын мэдээллийн сангийн зургаар орц гарц хэрхэн төлөвлөгдсөнийг ирүүлсэн, зургаас үзэхэд нэхэмжлэгч нарын урд гудмаар баруун тийш П баруун талаар П гэж айлын зүүн талаар, цаашлаад П П урдуур урагш гарах, эсхүл нэхэмжлэгч нарын урд гудмаар зүүн тийш өгсүүр яваад нэхэмжлэгч Ж зүүн тийш 2 айл өнгөрөөд хойноос урагш, урдаас хойш чиглэлтэй машин зам бүхий гудам руу гарахаар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын хувьд урдуураа машин зам бүхий гудамтай, уг гудам баруун болон зүүн тийшээ орц гарцтай төлөвлөгдсөн байна.

Хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын алба ажлын хэсэг гарган 2019 онд орц гарц чөлөөлөх ажлын хүрээнд иргэн П хашааны зүүн урд болон зүүн хойд талыг буулгаж, газрынх нь зүүн хэсгээр гудам үүсгэн орц гарц гаргасан байдаг бөгөөд, энэ үйл ажиллагаа буруу байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анх нэхэмжлэлдээ гуравдагч этгээдийн баруун талд байршилтай Я нэгж талбарын 18649323340216 дугаартай 300 м.кв газрын гэрчилгээ, кадастрын зургийг, нэгж талбарын 18649323342201 дугаартай 400 м.кв газрын гэрчилгээ хавсаргаж өгсөн бөгөөд кадастрын зургаас үзэхэд Я эзэмшлийн газрууд нь хойд, баруун, урд, зүүн талаараа гудамтай, өөрөөр хэлбэл бусад нэгж талбартай залгаа биш, гэхдээ шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн фото зургаас үзвэл бодит байдалд Я хашааны хойд талд гудмыг хааж модон хашаа барьснаар нэхэмжлэгч нарын урд гудмыг баруун талд нь мухар болгосон, мөн Я хашааны зүүн хойд талд П баруун талаарх гудмыг хааж контейнер байршуулсан, ингэснээр нэхэмжлэгч нарын урд гудмаараа баруун тийш гарах орц гарцыг хаасан байна.

П нь өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлэн авсан 400 м.кв газрыг урагш сунган 500 м.кв хэмжээгээр илүү хашаалсан байсныг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчлийг арилгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгогдсон хэмжээгээр хашааг нь татуулсан[6], ингэснээр урд талын гудмыг чөлөөлсөн байдаг, өөрөөр нэхэмжлэгч нарын газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан ямарваа хууль бус үйлдэл гаргаагүй байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэхээр, 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр, 60.2-т дээрх маргааны талаарх дээд шатны Засаг дарга, зохих шатны Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан, нөгөөтэйгүүр мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар уг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр газрыг эзэмшүүлэх бөгөөд, 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэйн дээр, 35.3.5-д зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд нь бүгд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа, тодруулбал газар эзэмших хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх, газраа эрх бүхий этгээдээс олгосон гэрчилгээний үндсэн дээр гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшил газраа ашиглах, эзэмшил хэрэгжүүлэх эрхээ эдэлж байна.

Ийнхүү газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн тохиолдолд түүнд газар эзэмших эрх олгосон шийдвэртэй маргаж болох ч энэ маргах эрхийн хүрээ нь орц гарц хаасан, газрыг давхцуулан эзэмшүүлсэн зэргээр газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон бусдын үйлдэл, захиргааны шийдвэртэй маргаж болно, тодруулбал маргах эрх нь тухайн газрыг эзэмшигчид хуулиар олгосон субьектив эрхийн хүрээгээр хязгаарлагдах бөгөөд ийнхүү гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын орц гарцыг хаасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын хувьд гуравдагч этгээд П.өвлөх эрхийн гэрчилгээний дагуу газар эзэмших эрхийг шилжүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй маргах эрх үүсэхгүй, тухайн шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийг энэ хэрэгт дүгнэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/206, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 196 дугаар захирамжуудын иргэн П. холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д., Г.Т , Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 135-162 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 114, 119, 163-166, 169-176, 180-187, 206 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтасны 46 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтасны 70, 77 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтасны 35 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 216-218 дугаар хуудас