| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2019/00162/и |
| Дугаар | 142/ШШ2019/01097 |
| Огноо | 2019-09-24 |
| Маргааны төрөл | Зохиогчийн эрхийн тухай хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2019/01097
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2019/01097
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Дэлгэрцэцэг, Б.Хишигдаваа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Өнөр хотхон 101-30 тоотод байрлах, Д.Энэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-24-41 тоотод оршин суух, Д.Д т холбогдох
“Үхэхэд нүгэл цайдаг”, “Эрлэгт одохын өмнө” жүжгүүдийг хамтран зохиосон болохыг тогтоолгох, нэр төр сэргээж, Архангайн театрын уран бүтээлчдэд мэдэгдэх, Архангайн театрт тавьсан жүжгийн бодит зардал болох 8,560,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д:Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оны 06 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Уурхайчин соёлын ордны урлаг уран сайхан хариуцсан орлогч даргаар томилогдсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал н.Наранхүү надад “Чи мэргэжлийн хүн байна. Сайхан драмын жүжиг тавиач” гэсэн хүсэлт тавьж байсан учир яруу найрагч Д.Дхүсэлт тавьж хамтран жүжиг бичихээр болсон. Хэсэг хугацааны дараа Д.Д“Хайрын золиос” нэртэй драмын жүжгийн зохиол авчирч өглөө. Энэ жүжиг бол Д.Дын анхны драмын жүжиг байсан бөгөөд би түүнд жүжиг бичих арга, драм дүрийн тодотголын тухай нилээд хэдэн удаа ярьж өгч, 1-р үзэгдэл, 4-р үзэгдлийг Д.Э миний бие бичиж, хамтран зохиогчтой тавихаар тохирч, “Үхэхэд нүгэл цайдаг” нэрийг би өгч билээ. Ингээд н.Наранхүү захиралтай ярьж нилээд хөөцөлдөн байж нэмэгдэл төсөв батлуулж, би энэ жүжгийн ерөнхий найруулагчаар нь ажилласан юм. Урьд нь би олон кино, драмын жүжиг бичсэн бөгөөд өөрөө найруулдаг учир анхлан жүжиг бичсэн Д.Дийнхүү зөвлөгөө өгч хамтран шинэ зохиол дээр ажилласан нь бодит үнэн юм. Д.Джүжгийн зохиол бичсэн учир 450,000 төгрөг авсан бөгөөд үүндээ ихэд баярлан Горнект юм бичээд анх удаа их мөнгө авлаа гэж хөөрцөглөж байсан нь одоо ч миний нүдэнд илхэн харагддаг. Тэр үед Уурхайчин соёлын ордон анх удаа нэмэгдэл төсөв батлуулж, мөнгө авсан нь түүхэнд гараагүй үйл явдал болсон. Д.Дч гэсэн анхныхаа их мөнгө авсан өдөр байлаа. Тэр үед 450,000 төгрөгийг авна гэдэг асар их мөнгө төдийгүй, орлогч дарга миний сарын цалин 160,000 төгрөг байж дээ. Ингээд жүжгээ бид 2 хамтран тавьсны дараа дахин хамтран ажиллахаар тохирч, хөөрч баярласан Д.Дмаань намайг гэр бүлийн хамт гэртээ урьж дайлж, цайлж байхад хожим энэ өдөр ирнэ чинээ төсөөлж байсангүй. Ингээд 1993 онд бичиж, найруулсан Хойд эцэг киногоо Д.Долон дахин ярьж, кино зохиолоо уншуулан, дахин хамтран ажиллахаар боллоо. Би кинондоо урд алдсан алдаагаа засаж, жүжиг болгон тавъя гэж бодсон юм. Д.Дмаань “найруулагч Д.Эхойд эцэг киноноос сэдэвлэв” гэсэн тодотголтойгоор Эрлэгт одохын өмнө нэртэй зохиол авчирч өглөө. Би нилээд зассан бөгөөд бас л хамтран зохиогчтой байхаар тохирч 2005 оны 11 дүгээр сард би найруулж,, тайзнаа тавьсан билээ. 2007 онд Д.Дманай Уурхайчин соёлын ордны даргаар ирсэн бөгөөд надад элдэв дарамт үзүүлэх болсон юм. Ингээд 2008 онд намайг архи уусан гэдэг шалтгаанаар ажлаас халж, тэр бүү хэл миний бичсэн 2 жүжиг чамд ер хамаагүй шүү, миний зохиол гэж хэлж билээ. 2005 онд хоёр дахь удаагаа надаас 450,000 төгрөг аваад бараг л мөргөх нь холгүй байсан миний уран бүтээлийн анд маань ингэж л Засагт ханы хөх харчууд хэцүү гэдгийг ажилгүй, мөнгөгүй хоцорсон надад харуулж билээ. Жүжиг бичих аргад сургасан хүн хэмээн намайг хөөргөж, бас миний албан тушаал, чадварыг минь ашиглаж байж дээ тэр өчүүхэн хүний оронцог....2017 онд миний авга эгч Монгол Улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит сан байгуулж, Архангайн театрын уран бүтээлчдэд нэрэмжит шагналыг 2 жилд нэг удаа олгохоор болсон бөгөөд дуучин Отгонбаярт өргөмжлөл, энгэрийн тэмдэг, 1 сая төгрөг олгож, сангийн үйл ажиллагааг эхлүүлж билээ. Энэ шагналын зардал болох 2 сая төгрөгийг ах дүүс бид цуглуулсан юм. 2010 онд Ичинхорлоо эгчийн 110 жилийн ой болох бөгөөд бид их ажил төлөвлөсөн. Энэ ойн арга хэмжэний зардалд зориулж хөрөнгө цуглуулах зорилгоор миний бие Дашдондов бид хоёрын хамтын бүтээл “Эрлэгт одохын өмнө” жүжгийг хуучин нэр болох Хойд эцэг нэрээр Архангайн театрт өөрийн мөнгөөр тавьсан юм. Жүжиг тавихаас өмнө би Дашдондовт энэ тухайгаа хэлэхэд “Эрлэгт одохын өмнө” нэрээр тавихыг хүссэн. Би түүнийг зөвшөөрөхгүй ер нь тайз дэлгэцийн бүтээл зөвхөн найруулагчийн нэрээр явдаг юм. Би найруулагч нь учраас мэднэ гэж хэлсэн. Ер нь дэлхийн жишиг нь тийм юм аа. 2017 оны 10 дугаар сард Архангайд жүжиг тоглогдсон бөгөөд Дашдондов Архангайн театрын дарга руу утасдаж, “наад Д.Э чинь миний жүжгийн нэрийг өөрчилж, өөрийн жүжиг гэж нэрлэн тавьсан байна. Зохигч миний зохиолыг хулгайлсан байна. Одоохон тоглохоо боль эс тэгвэл их мөнгө танайхаас нэхэмжлэнэ” гэж ярьжээ. Архангайн театрын дарга над руу утасдаж “та яасан муухай хүн бэ, хүний зохиол хулгайлж, бидний нэр хүнийг бузарласан” гэж уурласан юм. Би зөндөө тайлбарласан боловч надад итгээгүй. Би түүнд “жүжиг зогсоохыг чи мэдэхгүй, найруулсан Д.Э мэднэ” гэж хэлсэн. Тэр өдөр нь би Архангайд очиж, хийлгэсэн тайзаа өөрөө эвдээд хаячихсан. Жүжиг ердөө 2 удаа тоглосон. Д.Дын энэ хорон санаа зөвхөн шуналаас болжээ гэж боддог. Намайг Архангайгаас их мөнгө авчихлаа, хуваасангүй гэж боджээ. Нөгөө их мөнгө нэхэмжилнэ гээд байсан хүн өр тавьж ажилласныг мэдээд шүүхэд хандсангүй. Ичинхорлоо сан болон найруулагч Д.Э миний нэр хүндэд их хохирол учруулаад байна. Би Д.Дыг Д.Э болон Ичинхорлоо сан, Архангайн театрын шүүхэд өгөхийг бүтэн 1,5 жил хүлээлээ. Тэсвэр барагдлаа. Иймд шүүхэд дараах хүсэлт гаргаж байна.
1.Үхэхэд нүгэл цайдаг, Эрлэгт одохын өмнө жүжгүүдийг хамтран зохиосон болохыг тогтоолгох,
2.Хулгайч нэрийг минь албан ёсоор цагаатгаж, Архангайн театрын уран бүтээлчдэд мэдэгдэх,
3.Архангайн театрт тавьсан жүжгийн бодит зардал болох 8,560,000 төгрөгийг гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д.Дшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дагийсүрэнгийн Эрдэнэ тус шүүхэд хандан надад холбогдуулан гаргасан юхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлдээ шаардсан 3 зүйлтэй нь холбогдуулан тайлбар гаргъя
“Үхэхэд нүгэл цайдаг” драмын жүжгийн тухайд.
2004 оны намар Д.Э надад хандан драмын жүжгийн зохиол байна уу? Улс -тунхагласаны баяраар найруулж тавимаар байна гэсэн. Надад шүлгэн жүжгүүд, оролдож байгаад орхисон драмын жүжиг байсан боловч шинээр бичиж өгье гэсэн. Хамтран бичих тухай яриа огт болоогүй. Энэ жүжгийн зохиолыг бичих үедээ би “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн (Одоо Холбоо мэдээлэл, технологийн автоматжуулалтын цех гэх болсон) хүний нөөцийн ажилтнаар 10 гаруй жил ажиллаад байсан тул үйлдвэрийн дотоод амьдралыг сайн мэддэг байв. Үйлдвэр дээр -гардаг гол зөрчил ажлын байранд согтуу ирэх явдлаас болж хүмүүс ажлаас халагддаг. Өөрөөсөө болж ажлаас халагдсан атлаа ажлаас халлаа гэж заргалддаг, өс санадаг явдал түгээмэл байв. Мөн залуус хайр сэтгэл, хүндэтгэл хоёрыг ялгахгүй, амьдралд хөнгөн тоомой хандаж алдах явдал их байгаад сэтгэл зовдог байсан. Үүнд уран бүтээлчийн хувьд эмзэглэж явдгийн хувьд энэ сэдвээр жүжиг бичиж тайзанд тавиулна гэдэг сайхан боломж нээгдсэн. Улс тунхагласаны баяраар тавина гэсэн тул би бусад бүтээлээ хойш тавьж сарын дотор бичиж өгсөн. Жүжгийн тайзны загвар схиз гаргах, гүйцэтгэхэд цаг их ордог тул би аль болох хурдан бичиж өгье гэж бодсон юм.
Чи уншаад яаж тавих найруулахаа бодож бай, зураач. хөгжмийн зохиолч, жүжигчдээ сонгох хооронд чинь би зохиолоо эргэн харж бага сага засвар оруулж магадгүй гээд зохиолоо өгсөн. Түүнээс хойш ойр ойр зохиолоо эргэн харж засвар хийх бүрдээ -злэн өгч байсан. Д.Э найруулахдаа зохиол дээр шинэ зүйл нэмэх бус, өгүүлбэрийн байрыг солих, яльгүй өөрчлөх зэргээр ямар ч хэрэгцээгүй тэмдэглэл энд тэнд нь бичсэн байхыг нь би хараад тухайн нөхцөл боломждоо тааруулан найруулж байгаа нь энэ байх л гэж бодсоноос бус өөрийн болгох гэхдээ зассан дүр эсгэж буйг нь тухайн үедээ мэдээгүй. Гэхдээ тэр бичвэрийг нь зохиолдоо тусгаж аваагүй. Өөрийн бичсэнээрээ байгаа.
Ядмаагийн гэрт болж буй үйл явдал гардаг 4-р үзэгдлийг Д.Э бичсэн гэжээ.
Мөн “Үхэхэд нүгэл цайдаг” гэдэг нэрийг Д.Э өөрөө өгсөн гэжээ. “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн гол баатар Агиймаа эмнэлэгт үхлүүт хэвтэж байхдаа Янжаад хандан “Үхэхэд яс цайхаас илүү нүгэл цайдаг гэж нэг суутан хэлсэн байдаг шиг санагдана” гэж 7-р үзэгдэл дээр хэлдэг, энэ үгээрээ би өөрөө нэрлэсэн. Хэн нэг суутны хэлсэн ийм үг байдаггүй, энэ бол миний санаанаасаа зохиосон үг.
“Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зарлал /афиш/-ыг Д.Э хэвлүүлэхдээ зохиолч Дамбийн Дашдондов, Дагийсүрэнгийн Эрдэнэ гэж бичсэн төдийгүй “Өнөөгийн Эрдэнэт” сонинд түүнийхээ зургийг тавиулж. ярилцлага өгөхдөө жүжгийн санааг би олж Дашдондовт хэлж бичүүлсэн гэх маягийн ярилцлага өгснийг хараад их гайхаж яагаад ингэж байгаа юм бэ, энэ жүжгийн зохиолч нь би. чамд бичсэн зүйл байтугай жүжгийн үйл явдлыг хурцалсан, баяжуулсан юм ч байхгүй шүү дээ. Би сонинд хариу тайлбар бичнэ гэсэн. Эрдэнэ намайг аргадаж дахиад тоглох биш чи хэл ам битгий хий. Намайг Дашцэрэн дарга их хавчиж байна, зохиолч, найруулагч гэж мэдэхгүй тоохгүй байна. Найзад нь нэр хүнд хэрэгтэй байна, намайг нэг үзэгдлийг нь бичсэн гээд хэлчихэд чамаас юу хорогдох юм бэ. Сонинд /“Өнөөгийн Эрдэнэт”/ өгчихсөн ярилцлагыг хүмүүс уншсан, хэрэв намайг хамтарч бичсэн гэхгүй бол найз нь шившиг болно шүү дээ гэх зэргээр аргадсан. Надад гомдолтой байсан тул “Шинэ мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө жүжгийн санааг яаж олсон, ямар утга агуулгатай, яагаад ийм жүжиг бичих болсон тухайгаа үнэнээр нь ярьсан. Тэхдээ нөхрийн гуйлтыг бодож нэг үзэгдлийг нь Д.Э бичсэн гэж арга буюу ярьсан. Xожим ийм юм болно гэж бодсонгүй.
Д.Э надад драмын жүжиг яаж бичих арга ухаан заасан, зохиолыг хамтарч бичсэн гэжээ. Би 1990 онд Монголын зохиолчдын эвлэлд элссэн гишүүн хүн. “Холын унаа”, “Хөндүүр эгшиг”, “Чи зүг”, “Сарны гүмүда” номуудаа 1994-2004 оны хооронд зэвлүүлчихсэн байв. 2004 онд хэвлүүлсэн “Сарны гүмүда” яруу найргийн номдоо би 2003 онд бичсэн “Есүхэй” дуулалт шүлгэн жүжгээ хэвлүүлсэн байв. Үүнээс гадна би Эрдэнэтэд тавигдсан драмын олон жүжиг үзсэн, жүжиг бичих чамгүй мэдлэгтэй байсан болохоор Д.Ээр заалгах ямар ч шаардлага байгаагүй. "Үхэхэд нүгэл цайдаг” драмын жүжгийн зохиолыг Дамбийн Дашдондов би дангаараа бичсэн нь чин үнэн юм.
“Хойт эцэг” жүжиг гэгчийн тухай.
2018 оны зун Д.Э над руу утасдаж, Хойт эцэг жүжгээ Архангайд тавьсан. Дуугаар нь клип хийчихлээ. Одоо үгийг /зохиосон/ гээд хоёр нэрээ биччихье гэв. Би санааг нь ойлгоод зөвшөөрөөгүй. “Хойт эцэг” гэх “жүжиг”-т би дууны үг бичиж байгаагүй болохоор миний “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийг эртнээс санаархаад байсан “Хойт эцэг” гэх нэрээр тавьсан болох нь ойлгомжтой санагдсан. Хэд хоногийн дараа youtube.com орж үзтэл “Хойт эцэг жүжгийн дуу” гээд дүрсжүүлсэн дуу байв. Нээж үзтэл дүрсжүүлсэн байдал нь миний “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн онцлог үйл явдлууд илэрхий байсан төдийгүй Д.Э өөрөө дүрсэнд орсон байв. Гэтэл үгийг бичсэн гэж миний нэр байдаггүй. Энэ нь жүжгийн зохиол болон дууны шүлгийг ч Д.Э бичсэн болгож олон түмэнд сурталчлах гэсэн санаархал болохыг ойлгосон. Д.Архангайн театрын дарга руу утасдаж асуусан. Д.Э өөрийнхөө зохиол гээд “Эдлээгүй хайр” номдоо хэвлүүлснээ үзүүлсэн болохоор бид итгэсэн. Таны зохиол гэж яаж мэдэх вэ гэв. “Эдлээгүй хайр” тууж, өгүүллэгийн номд жүжгийн нэг ч зохиол байдаггүйг мэдэх болохоор би гайхсан.
Наад жүжгээ “Эрлэгт очихын өмнөхөн” нэрээр нь эсвэл “Хаалгаа нээгээч” гэдэг нэрээр тавьж болно. Гэхдээ миний зохиол гэдгээр тавих ёстой шүү. “Хойт эцэг” бол туслах дүр, туслах дүрээр жүжгийг нэрлэх ёсгүй гэдгийг та нар мэдмээр юм гэж хэлсэн. Гэтэл театрын дарга Нямсүрэн энэ жүжгийг тавих үед би дарга болоогүй байсан. Гэхдээ ганц хоёрхон удаа л тоглосон, дахин тоглохгүй гэсэн.
“Эрлэгт очихын өмнөхөн” драмын жүжгийн тухайд.
Д.Э 2005 оны намар Д.Э надад хандан Улс тунхагласаны баяраар жүжиг тавимаар байна гэхэд нь өмнөх явдал санаанд орж татгалзсан. Эрдэнэ дахин дахин утасдаж чи зохиолоо бич, би найруулъя гэлээ. Жүжгийг нь найруулж тавья гэх нь ямар ч зохиолчийн хувьд баярт явдал болохоор би тэгээд зөвшөөрч мөн л сарын дотор “Эрлэгт очихын өмнөхөн” драмын жүжгийн зохиолоо шуурхайлан бичсэн. Жүжгийн гол санаа нь ур зулбалт. түүнд харамсах сэтгэлийн илэрхийлэл юм. Үр зулбалтыг албан ёсоор зевшөөрсөн нь Монголын хүн амын өсөлт огцом буурахад гол нөлөө болж буйд би ихэд эмзэглэж явдаг тул хүмүүс ухаараасай гэсэндээ энэ жүжгийг бичиж дуугаар нь гол :анаагаа зангидсан юм л даа.
“Эрлэгт очихын өмнөхөн” драмын жүжгийн зохиолыг минь Эрдэнэ уншаад энэ жүжигтээ "Хойт эцэг” гээд нэр өгчхөөч гэж гуйхад нь би зөвшөөрөөгүй. Зохиолд маань хойт эцгийн туслах эерэг дүр байгаа болохоор түүгээр дамжуулж дагавар охиддоо өөрийгөө ойлгуулах гэсэн юм болов уу гэж бодож үзсэн ч энэ жүжгийг “Хойт эцэг” гэж нэрлэх нь инээдэмтэй тул би зөвшөөрөөгүй.
Миний “Эрлэгт очихын өмнөхөн” драмын жүжгийн зохиол 8 үзэгдэлтэй юм. Энэ жүжгийн 2-р үзэгдлийн төгсгөлд цухас, 5 ба 7-р үзэгдэлд л Бархүү буюу хойт эцэг гардаг туслах дүр юм.
“Үхэхэд нүгэл цайдаг”, “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгүүдийн зохиолд Д.Э ямар нэг санаа нэмсэн зүйл байхгүй. Найруулагчийнхаа хувиар зохиолыг улам хурцлах, үйл явдлыг тодруулах, сонирхолтой болгох ямар ч шийдэл хийгээгүй, зөвхөн зохиолын хүрээнд найруулсан нэр л зүүсэн. Ер нь найруулагч хүн жүжгийн зохиолын санааг 40 хүртэл хувиар нэмж байж үүргээ гүйцэтгэдэг гэх нь ч байдаг. Тэгвэл Д.Э миний зохиол дээр 01 хувийн ч шинэ санаа шийдэл хийж өгөөгүй.
Киногоор үйл явдлыг үзүүлэх өргөн боломжтой байдаг тул жүжгийг кино болгосон түүх зөндөө. Тухайлбал Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийг найруулагч Нямгаваа “Гарын таван хуруу” кино болгосон. Нямгаваа жүжгийн зохиолыг улам тонирхолтой уран гоё шийдлүүдээр чимэн найруулсан ч тэр киноны зохиолч гэдэггүй. Тийм эрх ч байхгүй. Харин киног жүжиг болгосон түүх байхгүй. Учир нь жүжиг зөвхөн тайзан дээр тухайн цаг хугацаанд өрнөдөг болохоор боломж хязгаарлагдмал юм.
“Эрлэгт очихын өмнөхөн” жүжиг 2006 оны 11-р сарын 25, 26-нд “Уурхайчин” соёлын ордны тайзан дээр Зохиолч Д.Д, найруулагч Д.Э гэж үнэн мөнөөрөө тавигдсан.
Гэгтэл Д.Э 2005 онд хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” тууж, өгүүллэгийн номоо 2012 онд “Нэмэх өнгө” ХХК-д дахин хэвлүүлж түүн дотроо “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зохиолыг минь хамтарч бичсэн, “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг ' чинь “Хойт эцэг” гэх нэрээр өөрөө бичсэн мэтээр оруулж хэвлүүлсэн нь оюуны том хулгай юм. Энэ ном олон улсын бүртгэлийн дугаар буюу байхгүй байгаа нь ч анхаарал татна. Зөвхөн нэр төр олох, хүмүүсийг хуурах зорилгоор хэвлүүлсэн учраас 2012 онд дахин хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” өгүүллэг. тууж. жүжгүүд номоо Орхон аймгийн номын сангуудад өгөхгүй байна. Уг нь орон нутагт буй зохиолчид шинээр хэвлүүлсэн номоосоо 2 хувийг аймгийнхаа төв номын санд бэлэглэх журамтай юм билээ.
Би “Үхэхэд нүгэл цайдаг”, “Эрлэгт очихын өмнөхөн” буюу “Эрлэгт оддогийн даваан дээр” драмын жүжгийн зохиолоо 2013 онд “Соёмбо принтинг” хэвлэлийн газар хэвлүүлсэн шилмэл бүтээлийн 3 ботийнхоо 2-р ботид оруулсан. Ингэхдээ Дагийсүрэнгийн Эрдэнэ тайзанд найруулж тавьсан тухай тайлбар хийсэн.
Мөнгө нэхэмжилсэн тухайд
Д.Э “Хойт эцэг” жүжиг бүтээхэд гарсан зардал гэж их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Миний “Эрлэгт очихын өмнөхөн” зохиолыг хулгайгаар “Хойт эцэг” нэрээр тавьчхаад надаас мөнгө гаргуулахыг нэхэж буй нь үндэслэлгүй.
Шүүхэд хандалгүй жил гаран болсон тухайд гэвэл нэгд би “Сэтгэлийн урлан шүлгийн шинэ номоо хэвлэлд бэлтгээд завгүй байсан. Бас Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрт тавих “Хайрлах нас” драмын жүжгийн зохиол болон дуурийн цомнол зэрэг том бүтээлүүдээ зохиогоод завгүй байсан. Бас ч нөхрийн нэрийг бодсон тал бий гэжээ.
Хариуцагч Д.Дшүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Д.Э“Хойт эцэг” кино зохиолынхоо гар бичмэл гэх 27 хуудас материалыг шүүхэд өгч Д.Дминий “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолтой харьцуулахыг хүссэнтэй холбогдуулж нэмэлт тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Д.Э “Хойт эцэг” кино зохиолоо Орхон аймгийн музейд 1995 онд хадгалуулжээ гэдгийг мэдлээ. Гэхдээ энэ гар бичмэл гэгч нь анхны хадгалуулсан хувь гэдэгт эргэлзэж байна.
Учир нь 1. Музейд худалдсан “Хойт эцэг” кино зохиолын гар бичмэл анхандаа 34 гэсэн дугаартай байсныг 10 болгон өөр өнгийн балаар дарж бичсэн байх бөгөөд энэ хуудасны бичвэрийн эцэст “ТӨГСӨВ” гэж бичсэн байна. Энэ нь анх 34 нүүр бүхий гар бичмэл байсныг баталж байна. Гэтэл Д.Э энэ хуудсыг хувилуулж аваад Шүүхэд аваачиж өгөхдөө “ТӨГСӨВ” гэдэг үгийг нь дараад 10 гэсэн дугаарыг нь мөн адил дарж 18 гэж шинээр дугаар бичсэн байна. Ингэснээр анх 34 нүүр бүхий байсныг 18 нүүр болгож өөрчилсөн, дараа нь дахин өөрчилж 25 нүүр болгон 7 нүүр хуурмагаар бичиж нэмсэн болох нь тодорхой байна. Энэ нь анх А4-ийн хэмжээтэй 34 нүүр бүхий жинхэнэ гар бичмэл байсныг сольжээ гэсэн хардалт төрүүлж байна. Энэ 34 нүүрэнд бичсэн “Хойт эцэг” зохиол нь “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолоос өөр учир 16 нүүр бичвэрийг авч оронд нь “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолтой адил болгон зохиомжилж бичсэн 7 нүүрээр сольж 25 нүүр болгожээ. Сольж хольсон энэхүү гар бичмэлийн 25 дугаартай нүүрэнд “ТӨГСӨВ” гэж бичсэн байна. Жүжиг хоёр удаа төгсөнө гэж байхгүй шүү дээ. Тэгвэл энэ гар бичмэлийн 10, 25 дахь талд “ТӨГСӨВ” гэж бичсэн байна. Хуулбарыг Шүүхэд өгөхдөө Д.Э 10 гэсэн дугаарыг 18 болгож засаад, “ТӨГСӨВ” гэсэн үгийг мэдэгдэхгүй болгон дарсан байгаа тул Музейд буй эх хувь гээч нь хуурамч болохыг харуулж байна.
2. Хожим сольсон хуурмаг 7 хуудсан дээр Д.Э “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолын төгсгөлтэй адил юм байна гэж ойлголт төрүүлэхүйц хуурамч бичвэр хийжээ. Тухайлбал: 22 гэсэн дугаартай нүүрэнд Энхээ гэх залуу гэнэт гарч ирж байна. Энхээ, Болор 2 гудманд сандал дээр сууж Энхээ Болороотой нэг эцгийн хүүхэд гэдгээ шууд хэлж чадахгүй захидалд бичиж өгч байгаагаар бичжээ. Тэр захиаг Болороо уншиж өөрийг нь жирэмсэн болгосон Энхээтэй нэг эцгийнх гэж ойлгон ээждээ хурдан хэлэхээр шийдэж буй тухай бичжээ. Энэ нь “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолд буй үйл явдалтай адил болгох гэж шинээр бичсэн хуурмаг гар бичмэл болох нь ойлгомжтой байна. 23 дахь нүүрэнд Хандаа Болороо охиноо хойт эцгээсээ жирэмсэн болсон гэж ойлгон хүүхдийг нь устгуулах тухай уурлан бачимдаж байгаа тухай мөн л “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолтой ижилсүүлсэн санаа гарган зарим өгүүлбэрийг нь шууд хуулан хуурамчаар бичжээ. 24 дүгээр нүүрэнд Хандаа буруу ойлгосноо ухаарч нөхрийнхөө нүүрийг яаж харна гэж буй тухай. мөн Болороог жирэмсэн болгосон Энхээ гэх залуу өөрийнхөө эцгийг олж уулзъя гэж шийдэж буй тухай зохиомжлон бичсэн нь “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн үйл санаатай яг адил болгож хуурмагаар бичжээ.
Эцсийн 25 дахь нүүрэнд бүх учир тайлагдаж буй тухай, Эрдэнэбатын гэрт үйл явдал болж, хаалганы хонхыг нь Болороогийн найз залуу Энхээ дарж буй тухай бичиж “ТӨГСӨВ” гэж бичжээ. Эдгээр бичвэрүүдийг нэмснээр “Хойт эцэг” кино зохиол “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолтой адил болгон харагдуулах зорилго агуулжээ. Үнэндээ бол сүүлд нэмсэн хуурмаг бичвэрүүд болох нь эдгээр хуудасны цаас, бичгийн хэв, бичсэн тосон балын өнгө. цаас нь өмнөх хуудаснуудаас тэс өөр байгаа, мөн гар бичмэлийн дундаас урагш буй 10 дугаартай нүүрэнд “ТӨГСӨВ” гэж байгаар давхар нотлогдохоор байна. “18 жилийн дараа . . .” гэж эхэлсэн хуудаснаас хойш байгаа хуудсуудыг хожим нэмсэн нь тодорхой бөгөөд сольсон байх магадлалтай хугацаа нь 2006-2019 оны хооронд гэж бодож байна. Учир нь Д.Дын “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолтой ижилсүүлэх зорилгоор Д.Э хуурамч бичвэр хийж худал бичиг баримт бүрдүүлж шүүхийг хуурч мэхлэх оролдлого хийж буйг дараах баримтууд ч давхар нотолж байна.
1. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “18 жилийн дараа. . .” гэж эхэлсэн хуудас нь дугааргүй аж. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 9 гэсэн дугаар нэмсэн байна.
2. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Хавар цаг мод ногоорч. . .” гэж эхэлсэн хуудас нь дугааргүй юм. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 8а гэсэн дугаар нэмсэн байна..
3. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Гэвч Хандаад цааш сонсох хүсэл байсангүй. . .” гэж эхэлсэн хуудас нь 2 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 2-ын тоог баллаж 10 гэсэн дугаар нэмсэн байна..
4. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Таны ээлжтэй үед. . .” гэж эхэлсэн хуудас нь 3 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 3 гэдэг дугаарыг дарж 11 гэсэн дугаар нэмсэн байна.
5. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Эрдэнэбат, ээжийнх нь зөв өө. . .” гэж эхэлсэн хуудас нь 4 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 4 гэсэн дугаарыг дарж 12 гэсэн дугаар нэмсэн байна..
6. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Эрдэнэбат гэр . ..” гэж эхэлсэн хуудас нь 6 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 6 гэсэн дугаарыг дарж 14 гэсэн дугаар нэмсэн байна..
7. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Хандсүрэн гуай очиж хаалгаа нээхэд. . .” гэж эхэлсэн хуудас нь 7 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 7 гэсэн дугаарыг дарж 15 гэсэн дугаар нэмсэн байна..
8.Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Болор ус авчрахаар . . .” гэж эхэлсэн хуудас нь 8 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд өгөхдөө 8 гэсэн лугаарыг дарж 16 гэсэн дугаар нэмсэн байна.
9. Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “Болор өрөөний буйдан дээр хэвтээд.. гэж эхэлсэн хуудас нь 9 гэсэн дугаартай байна. Гэтэл Д.Э хуулбарыг шүүхэд
өгөхдөө 17 гэсэн дугаар нэмсэн байна.
10. Эдгээр баримтаас гадна шүүхэд өгсөн хуулбар хувь дээр гар бичмэлд байхгүй засвар оруулсан байна. Энэ бүхэн нь Д.Э бусдын зохиолд нэрээ оруулах гэхдээ худал хуурмаг баримт бүрдүүлсээр ирснийг хангалттай нотолж байна.
11.Музейд хадгалагдаж буй гар бичмэл дээр “18 жилийн дараа... гэж эхэлсэн дугааргүй хуудаснаас өмнөх хуудаснуудын бичвэр бичгийн машинаар бичсэн хувьтайгаа үндсэндээ тохирч байгаа нь Д.Э“Хойт эцэг” кино зохиолын гар бичмэл нь энэ хуудаснаас өмнөх 18 нүүр бичвэр бөгөөд “ТӨГСӨВ” гэж бичсэнээс тодорхой байна.
Хамгийн гол нотолгоо нь Музейд байгаа гар бичмэлийн 10 дахь нүүрэнд буй “ТӨГСӨВ” гэдгээр зохиол нь төгсөж байгаа нь Д.Э“Хойт эцэг” кино зохиол нь Д.Дын “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолоос утга санаа, хэл найруулга, өгүүлэмжээрээ өөр зохиол болох нь энгийн хүнд ч ойлгогдохоор байна.
1. Орхон аймгийн орон нутгийг судлах музейд худалдсан Д.Э“Хойт эцэг” киноны зохиолын гар бичмэл гэгч нь маш их солигдож холигдсон будлиантай, хуурамч баримт болох нь нотлогдож буй тул энэ гар бичмэлтэй Д.Дын “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг харьцуулах боломжгүй юм.
2. Д.Э Орхон аймгийн музейд худалдсан “Хойт эцэг” кино зохиолоо сольсон байж болох зальтай, хуурмаг хүн болохыг дараах баримтууд нотолно.
Орон аймгийн сум дундын шүүхэд Д.Эийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад “Хойт эцэг” гэдэг кинонд ямар үйл явдал гардгийг мэдэхийг хичээж хүмүүсээс асууж сураглаж явсаар уг киног С.Баатарсүрэн найруулсныг олж мэдээд утасны дугаарыг нь авсан.
2019 оны 3-р сард Баатарсүрэнтэй ярьж “Хойт эцэг” киноны үйл явдлыг яриулсан. Дараа нь учир явдлаа хэлж өөрийнхөө “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолын үйл явдал утга санааг ярьж өгөхөд Д.Эзохиолоос өөр юм байна. Охиноо нөхөртэйгөө харддаг хэсэг нь төстэй юм байна, Орхон аймгийн музейд “Хойт эцэг” киноны зохиол нь хадгалаатай байх ёстой. Гэхдээ “Хойт эцэг” киног найруулахдаа би Д.Эзохиолоос бараг юм аваагүй. хэрэг дээрээ Баатарсүрэн би бараг бүгдийг нь шинээр зохион найруулж кино болгосон юм. Түүнийгээ ч Д.Эд хэлж бид хоёр муудалцаж салсан гэж хэлсэн.
Би тэр зохиолыг нь үзэж танилцахаар музейн захирал Энхтуяатай утсаар яривал жагсаалтаа үзээд байгаа юм байна гэсэн. Дараа өдөр нь музейд очиж үзье гэж хүсэхэд хариуцсан ажилтан нь Д.Э“Хойт эцэг” киноны зохиол байхгүй, зөвхөн энэ л байна гээд хувцасны загвар 4 ширхэг зураг л үзүүлсэн. Зохиол нь байгаа, танай эрхлэгч Энхтуяа байгаа гэж хэлсэн, үзэх зайлшгүй шаардлагатай гэж гуйхад, тийм зохиол байхгүй, танд байгаа 4 зургаа л үзүүллээ гээд “Хойт эцэг” кино зохиол гэх юм үзүүлээгүй. Музейд хадгалуулсан үзмэрийг би үзэх эрхтэй гэж бодож байна. Гэтэл хэд хоногийн дараа Д.Эд болохоор гар бичмэлийн хуулбар хийж өгсөн нь эргэлзээ төрүүлсэн. Д.Э музейд өгсөн гар бичмэлээ музейн ажилтнаас ямар нэг зүйл хараад өгье гэх зэргээр итгэл төрүүлэн аваад сольсон байх бүрэн магадлалтай нь эндээс харагдаж байна. Энэ тухай музейн захирал Энхтуяатай ярихад манай ажилтан шинэ хүн тул хайгаад олоогүй байна лиэ. Би хэлж олуулсан гэж тайлбарласан. Д.Э 2004 оноос миний “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зохиолыг, 2006 оноос миний “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг хамтарч бичсэн болох гэж гуйж. санаархаж байсан тул бүр эртнээс бэлтгэл хийж 2006-2019 оны хооронд хэзээ ч сольсон байж болох талтай. Энэ хооронд музейн захирал, ажилтнууд ч нэлээд солигдож өөрчлөгдсөн байна. Гэхдээ Музейн ажилтнууд өөрсдийнх нь хариуцлагын асуудал тул солиогүй гэх нь ойлгомжтой. Нэг талаас энэ гар бичмэл тийм ч чухал үнэт үзмэр бус, нөгөө талаар эзэн нь өөрийн бүтээлээсээ юм хараад буцаагаад өгье гэхэд болохгүй юмгүй тул хар буруу саналгүй өгчих л байх л даа. Харин одоо асуудал ингэж хурцдахаар өөрсдийн хариуцлагын асуудал болох тул солиогүй, тийм ёс байхгүй гэх нь аргагүй юм.
Д.Э 2005 онд хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” өгүүллэг туужийн номоо надад дурсгачхаад нэг юм хараад өгье гээд буцаагаад авчхаж байсан нь холын бодолтой санаатай үйлдэл байсан юм билээ. Учир нь номоо 2012 онд дахин хэвлүүлэхдээ миний хоёр жүжгийн зохиолыг нууцаар оруулж хэвлүүлсэнтэй холбоотой, надад ямар нэг баримт үлдээхгүй гэсэн санаатай үйлдэл гэдгийг би тухайн үед мэдээгүй. Д.Э музейд буй гар бичмэлээ мөн л тийм аргаар авч сольж дээ гэж бодож байна. Ялгаа нь гэвэл надаас буцааж авсан “Эдлээгүй хайр” 2005 он номоо эргүүлж надад өгөөгүй, 2012 онд миний 2 жүжгийг өөрийн болгож нэмээд хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” номоо надаас тас нуусан нь ингэж бодоход хүргэж байгаа юм.
Д.Э 2004-2007 онд “Уурхайчин” соёлын ордны соёл урлаг хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 2005 онд Г.Жигжидсүрэн, Д.Цэцэг нарын зохиож эмхэтгэсэн “Монголын киноны нэвтэрхий толь”, мөн 2007 онд Найдангийн Ганхуягийн зохиож эмхэтгэсэн “Монголын театрын нэвтэрхий толь”-д оруулсан мэдээллээс нь харвал миний “Үхэхэд нүгэл цайдаг” болон “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгүүдийг өөрийн болгох зорилгыг эртнээс сэдэж байсан нь тодхон байна. Д.Э “Эдлээгүй хайр”/2005 он/ нэртэй өгүүллэгийн номынхоо гадна хавсанд “зохиосон” бүтээлийнхээ жагсаалтыг хэвлүүлэхдээ
Бүтээлүүд:
“Хойт эцэг” уран сайхны кино /1995 он/
“Сүүн нулимс” уран сайхны кино /1996 он/
“Сүүдэр” уран сайхны кино /1997 он/
“Хамгийн муу цагдаа /уран сайхны кино /1998 он/
“Хүү минь өршөө” уран сайхны кино /2002 он/ зэрэг кинонууд
“Сэтгэлд шингэсэн туяа” драмын жүжиг /2000 он/
“Үхэхэд нүгэл цайдаг” драмын жүжиг /2004 он/ зэрэг жүжгүүд гэжээ.
Гэтэл дээрх “Монгол киноны нэвтэрхий толь”-д Дагийсүрэнгийн Эрдэнэ “Хойт эцэг” кино 1993 он, “Дагавар охин”, “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зохиол бичжээ гэснээс өөр бүтээл дурдаагүй /Хуулбарыг хавсаргав/,
“Монголын театрын нэвтэрхий толь”-д Дагийсүрэнгийн Эрдэнэ зохиолчоор: “Үхэхэд нүгэл цайдаг” (2003 он Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон), “Эрлэгт очихын өмнөхөн” (2006 он Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон) гэснээс өөр бүтээлийн тухай мэдээлэл үгүй/Хуулбарыг хавсаргав/ байгаа нь Д.Дын “Үхэхэд нүгэл цайдаг”, “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг өөрийн болгох гэж Д.Э эртнээс санаархан, эдгээр зохиолыг л илүү чухарчилжээ гэх хардлага төрүүлж байна. Тэгээд ч элдэв хуурамч “гар бичмэл”, “ноорог” далтгэх, түүгээрээ музейд хадгалуулсан зохиолоо солих, хүмүүст итгүүлэхийн тулд энэ хоёр жүжгийн зохиолыг 2012 онд дахин хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” номынхоо ард нууцаар хэвлүүлэх, нууцаар өөрийн зохиол гэж жүжиг тавиулах зэрэг үйлдэл хийсээр иржээ гэх үндэслэлтэй байна. 2017 онд Архангай аймгийн театрт миний “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг Д.Э “Хойт эцэг” нэрээр зохиолчид нь хэлэлгүй тавиулсныг өмнөх тайлбаруудад тодорхой бичсэн.
Хэрэв Д.Э үнэн шударга хүн мөн бол дээрх нэвтэрхий толиудад ядаж өөрийнхөө тухай үнэн мэдээлэл өгөх ёстой. Гэтэл Монголын киноны нэвтэрхий тольд Киевийн театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн анги төгссөн (Киевийн СДС-ийг соёлын арга зүйчээр төгссөн гэж хүмүүс ярьдаг. Д.Э Дипломоо үзүүлдэггүй) төгссөн гэсэн нь хүмүүсийг хуурах. итгэл олох зорилготой нь одоо тодорхой болж байна.. 1991- 1995 онд театрын дарга. 2003 оноос Уурхайчин соёлын ордны орлогч дарга гэж худал бичжээ. Үнэн нь гэвэл 1991оны эцсээр театр шатаж орон байргүй болсноос үйл ажиллагаа явуулаагүй, драмын жүжигчдийг нь Ц.Хүрэлбаатар даргатай Хүүхэлдэйн театрт нэгтгэж, чуулгын хэсэг нь Уурхайчин соёлын ордон луу нүүж 1993-1995 онд Л.Ганчимэг дарга нь байв. Д.Э 1991-1993 онд шатаж хаагдсан театрын дарга нэртэй явсан. Харин 2004.07.13-2007.05.30-нд Уурхайчин соёлын ордны орлогч дарга байсан билээ. /Албан тоотыг хавсаргав/
Монголын киноны нэвтэрхий толь, Монголын театрын нэвтэрхий тольд Д.Э 2004-2007 онд Уурхайчин соёлын ордны урлаг, соёл хариуцсан орлогч дарга байсны хувиар ч Орхон аймгийн Хөгжимт драмын театрын даргаар 1991-1993 онд ажиллаж байсны хувиар ч Эрдэнэтийн хөгжимт драмын театр болон, Уурхайчин соёлын ордны тайзанд тавигдсан драмын жүжгүүд, түүний зохиолчийн талаар мэдээ оруулах буюу энэ талаар санаа тавьж болох байсан. Гэтэл эдгээр нэвтэрхий тольд энэ талын мэдээлэл байхгүй. /Зөвхөн хүүхэлдэйн театрын тухай мэдээлэл байгаа./
Д.Э бүтээлийн жагсаалтдаа Д.Дын “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийг өөрийн зохиол мэтээр бичсэн төдийгүй “Сүүдэр” уран сайхны кино, “Хүү минь өршөө” уран сайхны кино, “Сэтгэлд шингэсэн туяа” жүжгүүд гэж байгаа нь ч хүмүүсийг төөрөгдүүлэхээр зориудын эргэлзээ төрүүлэхүйц байгаа юм. Учир нь С.Жаргалсайханы зохиол, Балжиннямын найруулсан Сүүдэр кино байдаг 1987 он, Байджиевийн зохиол Сэтгэлд харвасан туяа жүжигтэй Д.Эбүтээлийн жагсаалтад буй дээрх нэрс адил тул эдгээр алдартай кино болон жүжгийг Д.Э зохиосон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зориудын үйлдэл гэлтэй. Мөн Ламжавын Мягмаржавын “Нулимсан хэлхээтэй төөрөг” кино зохиолыг Д.Э өөрийн нэрээр “Хүү минь өршөө” нэрээр кино болгон дэлгэцэд гаргасан тул Л.Мягмаржав зарга хийнэ гэж яваад учир битүүлэг шалтгаанаар 2004 онд нас барсан билээ. Л.Мягмаржав энэ кино зохиолоо өөрийнхөө бичсэн эрлийз хар хүүхдийн гунигт амьдралын тухай өгүүллэгээсээ сэдэвлэн бичсэнийг би мэдэх юм. Энэ бүхнээс Д.Эмузейд хадгалуулсан гар бичмэл гэх хуурамч байж мэдэх зохиолыг Д.Дын “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолтой харьцуулах гэж буй бол “Хойт эцэг” кинотой нь тулгаж харах, музейд хадгалсан “гар бичмэл”-ийн хэзээ бичсэн болохыг шинжлүүлэн тогтоосны үндсэн дээр үнэн мөнийг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.
Зохиолын амин гол зүйл нь эцсийн эцэст. тухайн зохиолын хэл найруулга. уран сайхны боловсруулалт, үндсэн санаа. сэтгэмж байдаг тул хэл найруулгыг нь харьцуулах ч шаардлага байгаа болно. Бусдын зохиолыг бүр эхнээс нь төлөвлөгөөтэйгөөр өөрийн болгож нэр төр, ашиг олох гэсэн Д.Эбуруу үйлдэлд дүгнэлт хийж үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
Би Д.Энэхэмжлэлтэй холбоотой хавтаст хэрэгтэй танилцлаа. Хавтаст хэрэгт буй 2005 онд хэвлэгдсэн “Монгол киноны нэвтэрхий толь”, 2007 онд хэвлэгдсэн “Монголын театрын нэвтэрхий толь”-д байгаа Д.Этэй холбогдол бүхий баримтын хуулбарьгг үзээд дараах нэмэлт тайлбар хийх нь зөвтэй гэж үзлээ. Дээр нэр дурдсан нэвтэрхий тольд Д.Этийн намтар, уран бүтээлтэй холбоотой мэдээлэл нь алдаатай ташаа мэдээлэл байгаа тул нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна.
Харин Д.Э эдгээр нэвтэрхий толь хэвлэгдэх болсон тухай мэдэж байсньгг эдгээр баримт нотолж байна. Гэтэл зохиолч Д.Дэнэ тухай мэдээгүй, тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн Технологийн автоматжуулалт ба тооцоолон бодох техникийн цех (Одоогийн Холбоо мэдээлэл, автоматжуулалтын цех)-ийн хүний нөөцийн ажилтнаар 1994- 2006 онд ажиллаж байсан бол. Д.Э “Уурхайчин” соёльгн ордны соёл урлаг хариуцсан орлогч даргаар 2004-2007 онд ажиллаж байв. Д.Э “Монгол киноны нэвтэрхий толь”, “Монголын театрын нэвтэрхий толь” хэвлэгдэх тухай албан үүргийнхээ дагуу мэдэж байсан нь дээрх баримтуудаас тодорхой бөгөөд ажиллаж байсан урлагийн байгууллагынхаа талаар. тэнд тавигдсан уран бүтээлүүд, уран бүтээлчдийн тухай дээрх нэвтэрхий толиудад албан ёсоор мэдээлж оруулах учиртай байв. Гэтэл Д.Э зөвхөн өөрийнхөө тухай мэдээлэл өгсөн төдийгүй тэр нь ташаа мэдээлэл байна.
Дээр дурдагдаж буй жүжгүүдийн зохиолч Д.Д, хөгжмийн зохиолч Л.Ооёо, хөгжмийн зохиолч Б.Цэрэндондов. тайзны зураач Х.Батбаяр. “Бөртэ хатан” хөгжимт драмын жүжиг болон олон дуулалт жүжиг найруулсан найруулагч Д.Одончимэг нарын тухай эдгээр нэвтэрхий тольд мэдээлэл ороогүй байгаа нь Д.Э эдгээр нэвтэрхий толь хэвлэгдэх тухай мэдээллийг бусдадаа хэлэлгүй нууж өнгөрөөснийг гэрчилнэ. Иймээс дээр дурдсан нэвтэрхий толиудад ташаа мэдээлэл хэвлэгдэхэд хүрсэн байна.
Зүй нь Дагийсүрэнгийн Эрдэнэ, найруулагчаар: “Үхэхэд нүгэл цайдаг” жүжиг 2004 он. Уурхайчин соёлын ордон. “Эрлэгт очихын өмнөхөн” жүжиг 2006 он. Уурхайчин соёлын ордон гэх ёстой. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн яруу найрагч, жүжгийн зохиолчийнх нь хувьд Д.Дын тухай дараах баримтыг оруулах ёстой байв. Дамбийн Дашдондов, зохиолчоор: “Үхэхэд нүгэл цайдаг” жүжиг 2004 он. Уурхайчин соёлын ордон, “Эрлэгт очихын өмнөхөн” жүжиг 2006 он. Уурхайчин соёлын ордон, “Бөртэ хатан” хөгжимт драмын жүжиг 2006 он Уурхайчин соёлын ордон гэх зэргээр бусад материалыг оруулах ёстой байв. Гэтэл бусад аймгуудын театр, соёлын ордны тухай болон Орхон аймгийн Хүүхдийн ордон-Хүүхэлдэйн театрын танилцуулга, бүтээлийн жагсаалт “Монголын театрын нэвтэрхий толь”-д орсон байна. Д.Э хувийн зорилгодоо нийцүүлж зөвхөн өөрийнхөө тухай материал илгээж. “Уурхайчин” соёлын ордны соёл, урлаг хариуцсан орлогч даргынхаа албан тушаалыг урвуулан ашигласныг дараах баримтууд ч давхар нотолж байна.
Д.Э бусдыг хууран мэхэлж итгэл олдгийн нотолгоо:
-Д.Э 20012 онд хэвлүүлсэн “Эдлээгүй хайр II” номын ар гадар хавтсанд хэвлүүлсэн намтартаа 2004 оноос “Уурхайчин” соёлын ордны орлогч дарга гэсэн нь Д.Э 2012 онд ч “Уурхайчин” соёлын ордны дарга хэвээр байгаа мэтээр бусдыг хуурч итгэл олж явдаг болох нь ойлгогдож байна. Зүй нь 2004-2007 онд гэж байх ёстой юм.
Мөн “Эдлээгүй хайр” номынхоо гадар ар хавтсанд Дагийсүрэнгийн Эрдэнэ Бүтээлүүд: гэсний дор “Сүүдэр” уран сайхны кино /1997 он/, “Сэтгэлд шингэсэн туяа” драмын жүжиг /2000 он/, “Үхэхэд нүгэл цайдаг” драмын жүжиг /2004 он/ гэсэн нь бусдыг хуурах зорилготой гэж үзэхээр байна.
Соргодогийн Жаргалсайханы зохиол “Сүүдэр” монголын уран сайхны кино 1986 онд Балжиннямын найруулснаар дэлгэцэд гарсан. Монголын телевизээр тухайн үед гарч байсан билээ.
Зөвлөлт кригизийн зохиолч М. Байжиевын “Сэтгэлд харвасан туяа” драмын жүжиг байдаг. Энэ жүжгийг 1973, 1975 онд Монголын Хүүхэд залуучуудын театрт, 1977 онд Хөвсгөл аймгийн Хөгжимт жүжгийн театрт. 1981 онд Ховд аймгийн Хөгжимт жүжгийн театрт, 1985,1986 онд Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театрт тавьсан, алдартай бүтээл юм. Д.Э эдгээр нэрд гарсан алдартай бүтээлүүдийг зохиосон юм байна гэж хүмүүст итгүүлэх гэхдээ “зохиолдоо” ижил, төстэй андуурагдахаар нэр өгдөг гэж үзэхээр байна. Зохиолчид өмнө гарсан, бусдын алдартай бүтээлтэй ижил нэрийг шинээр бичсэн зохиолдоо өгөхийг эрс цээрлэдэг.
Г.Жигжидсүрэн, Д.Цэцэг нарын эмхэтгэж 2005 онд хэвлүүлсэн “Монголын киноны нэвтэрхий толь”-д Д.Э Киевийн Соёлын Дээд Сургуулийн найруулагчийн анги төгссөн гэсэн бол Н.Ганхуягийн эмхэтгэж 2007 онд хэвлүүлсэн “Монголын театрын нэвтэрхий толь”-д Киевийн Театр Урлагийн Дээд сургуулийн найруулагчийн анги төгссөн гэсэн зөрөөтэй мэдээлэл өгсөн байна.
2005 онд хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” 10 өгүүллэг. 1 тууж бүхий номоо 2012 онд дахин хэвлүүлэхдээ өмнөх номоо тэр хэвээр нь хуулсан атлаа зөвхөн Д.Дын “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зохиолыг, мөн Д.Дын “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг “Хойт эцэг” нэрээр хулгайгаар нэмж хэвлүүлсэн байна. Энэ нь эдгээр зохиолыг Д.Эзохиол мэт болгон харагдуулах гэсэн санаархал юм. Тухайлбал 2017 онд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийг өөрийн зохиол мэтээр итгүүлэхийн тулд “Эдлээгүй хайр” II номоо ашигласан байна. Гэтэл энэ номын гадар ар хавтсанд хэвлүүлсэн “бүтээлүүд:” гэсэн жагсаалтад буй “Сүүн нулимс” уран сайхны кино /1996 он/. “Сүүдэр” уран сайхны кино /1997 он/, “Хамгийн муу цагдаа” /1998 он/, “Хүү минь өршөө” /2002 он/, “Сэтгэлд шингэсэн туяа” драмын жүжиг /2000 он/ зохиолоосоо “Эдлээгүй хайр” номдоо оруулаагүй, мөн дээр дурдсан нэвтэрхий толиудад нэрийг нь ч дурдаагүй нь эдгээр бүтээлийн чанар ямар болох, Д.Э эдгээр зохиолын зохиолч нь мөн эсэх талаар ч маргаантайг илтгэж байна.
Д.Э 2005 онд хэвлүүлсэн 9 өгүүллэг, 1 тууж бүхий “Эдлээгүй хайр” номоо Орхон аймгийн төв номын санд 2 хувь өгсөн атлаа 2012 онд дахин хэвлүүлж Д.Дын нэр бүхий 2 жүжгийг хулгайгаар нэмсэн “Эдлээгүй хайр” II номоо Орхон аймгийн аль ч номын санд өгсөнгүй. Мөн Д.Дын ойр дотнын хүмүүст 2005 оны “Эдлээгүй хайр” номоо өгсөн атлаа 2012 онд дахин хэвлүүлж Д.Дын 2 жүжгийг хулгайгаар нэмсэн “Эдлээгүй хайр” II номоо өгөлгүй нууж, харин өөрийнхөө ойр дотнын хүмүүст нэр алдар олох зорилгоор тарааснаас 2 ширхэг нь шинээр байгуулагдсан Эрдэнэтийн 20-р сургуулийн номын санд ном цуглуулах аяны хүрээнд орж ирсэн байв.
Бусдыг хууран мэхэлж амташсандаа улам эрэмшиж бусдын зохиолыг өөрийн болгох гэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсээр ирснийг Орхон аймгийн музейд худалдсан “Хойт эцэг” киноны гар бичмэл гэх илтэд хуурамч баримт болон түүнээс хуулбарлан шүүхэд өгөхдөө хүртэл дур мэдэн 12 удаа засвар хийж хуурах үйлдэл хийжээ. Энэ тухай тус музейн ажилтнуудын нотолгоог би шүүхэд баримт болгон өгсөн байгаа.
Энэ бүхнээс дүгнэхэд Д.Э нь КЗохиолч Д.Д, 2.“Монгол киноны нэвтэрхий толь” номыг эмхэтгэгчид. 3. “Монголын театрын нэвтэрхий толь” эмхэтгэгчийг, 4. Архангай аймгийн Хөгжимт жүжгийн театрыг. 5. Орхон аймгийн Орон нутгийн судлах музейн ажилтнуудыг тус тус хууран мэхэлжээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч Л.Мягмаржавын “Нулимсан хэлхээтэй төөрөг” кино зохиолыг найруулж кино хийе гэж аваад түүний архинд орж бүтэлгүйтсэнийг далимдуулан Д.Э өөрийнхөө нэрээр 2000 онд “Хүү минь өршөө” нэртэй кино болгосон. Энэ асуудлаар заргалдана гэж яваад Л.Мягмаржав учир битүүлгээр нас барсан.
Бас зохиолч, яруу найрагч Д.Дын “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зохиолыг хамтарч бичсэн болох гэж тус жүжгийн тоглолтын зар сурталчилгааг ташааруулан хэвлүүлж, зохиолч Д.Далбан тушаалаараа түрээ барьж дарамт учруулсан, мөн Д.Дын “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийг хамтарч зохиосон гэж бич, ядаж “Хойт эцэг” киноноос сэдэвлэв гэж бич хэмээн гуйх аргадах тулгац шаардахыг хослуулсан нь албан тушаалаа ашиглаж дарамталсан хэрэг байв.
Д.Э одоо ч Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийг хууран мэхлэхийг санаархаж буйг баримтаар илрүүллээ. Тэрчлэн олон уншигчдыг “Эдлээгүй хайр” I, “Эдлээгүй хайр” II номоороо хууран мэхэлсээр ирсэн байна.
Энэ дашрамд 2019 оны 02 дугаар сарын 18-нд гаргаж өгсөн тайлбарын 4 дүгээр хуудсанд “Гарын таван хуруу” киноны тухай "ВК1ТАЫМ1СА” ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” 4 дүгээр ботийн 2364 тал дээр “Нямгаваа Ичинхорлоогийн”гэсэн бичвэрт “Гарын таван хуруу (1983), .... зэрэг кино найруулсан” гэж байгааг үндэслэж бичсэнээ нэмэн тайлбарлах нь зөвтэй гэж үзлээ.
Г.Жигжидсүрэн, Д.Цэцэг нарын эмхэтгэж 2005 онд хэвлүүлсэн “Монголын киноны нэвтэрхий толь” болон Н.Ганхуягийн эмхэтгэж 2007 онд хэвлүүлсэн “Монголын театрын нэвтэрхий толь”-д Эрдэнэт хот, Орхон аймгийн урлагийн байгууллагууд болон жүжиг, киноны уран бүтээлчдийн талаар ямар баримт байгаа талаар Орхон аймгийн Номын төвд гаргасан хүсэлт, уг хүсэлт гаргасны дагуу Д.Дирүүлсэн албан бичиг болон “ВШТАЫМСА” ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” 4 дүгээр ботийн 2364 хуудасны хуулбар, 2007 онд хэвлэгдсэн “Эрдэнэт Мэргэжлийн урлаг 30 жил” (энэ сэтгүүлийн 3 дугаар хуудсанд Эрдэнэтэд тавигдсан зарим гол жүжгүүдийн жагсаалт байгаа юм) өнгөт сэтгүүл, Д.Дын “Бөртэ” хөгжимт драмын жүжигт Монгол Улсын Ерөнхий сайд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооноос олгосон “ХАМГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ” өргөмжлөлийн хуулбар эдгээр баримтыг энд хавсаргалаа гэжээ.
Хариуцагч Д.Дшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дагийсүрэн овогтой Эрдэнэ нь Дамбийн Дашдондов миний 1988 онд бичсэн “Эрлэгт очихын өмнөхөн “,2004 онд бичсэн "Үхэхэд нүгэл цайдаг “жүжгийг хамтран зохиосон гэж тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.Миний бие түүний энэ шаардлага үндэслэлгүй худал зүйл.эдгээр зохиол нь дан ганц миний өөрийн уран бүтээл гэдгийг шүүхэд хэд хэдэн удаа дэлгэрэнгүй тайлбарласан билээ.Мөн өөрийн бүтээл гэдгийг нотлох баримтуудыг гаргаж өгсөн билээ.
Гэвч хэдийгээр өөрийн зохиосон бүтээл гэдгийг өөрөө мэддэг,өөрийн бичсэн зохиолууддаа оруулж эмхтгэн хэвлүүлж байсан ч.шүүхэд тайлбарласан ч үүгээр энэ асуудлыг хязгаарлаж болохгүй юм байна, дээрхи 2 жүжгийн зохиолыг чухам хэн бичсэнийг шүүхээр тогтоолгох нь зүйтэй юм байна гээд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
НЭГ.”Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг Д.Дминий бүтээл мөн болохыг тогтоож өгнө үү.Энэ зохиол нь миний уран бүтээл гэдгийг хэргийн материалд авагдсан дараах нотлох баримтууд нотолно.
1.1988 онд бичгийн машинаар бичсэн “ Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолын эх. Залуу зохиолчдын нэгдэл гэсэн тэмдэг дарсан.
2.2006-11-25,26-ны өдрүүдэд Эрдэнэт хотын Уурхайчин Соёлын ордонд тавигдсан “Эрлэгт очихын өмнөхөн" жүжгийн зарлал
З.Эрдэнэт мэргэжлийн урлаг 30 жил сэтгүүл
4.Д.Э. “Хойд эцэг “ кино зохиол.Бичгийн машинаар бичсэн эх. 1993 он
5.0рхон аймгийн Музейд хадгалагдаж буй “Хойд эцэг” зохиолын зохиогч Д.Эрдэний гар бичмэлийг тус музейн захирал Ч.Энхтуяа.сан хөмрөгч Д.Баярмаа.бүртгэл мэдээллийн ажилтан Г.Гансоёмбо нартай хариуцагч Д.Дхамтран .шүүхэд Д.Эрдэний гаргаж өгсөн хуулбар хувьтай тулгалт хийж харьцуулсан тэмдэглэл
6.Шинжээчээр ажилласан Монголын Зохиолчдын эвлэлийн 2019-6-19-ний өдрийн 01\37 дугаартай дүгнэлт
7.Орхон аймгийн Музейгээс шүүхэд хуулбарлан ирүүлсэн гэх “ Хойд эцэг “\ кино сценарий\ зохиолын маш их засвар хийсэн,нэмэлт өөрчлөлт оруулсан,хуудас нэмсэн байдал
8.Архангай аймгийн Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт драмын театрын 2019- 3-19-ний адрийн 23 тоот албан бичиг
Э.Д.Дын "Өвгөн шувуу” жүжгийн зохиолын түүвэр 2013.Уг түүврийн 244 дүгээр талд “ Эрлэгт очихын өмнөхөн “ жүжиг
ХОЁР. “Үхэхэд нүгэл цайдаг “ жүжгийн зохиол нь Д.Дминий уран бүтээл болохыг тогтоож өгнө үү?
Миний уран бүтээл гэдгийг хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд нотолно.
-Уурхайчин Соёлын ордон гэсэн логотой 2004-11-26-ны өдрийн “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн тасалбар
-Д.Д.Өвгөн шувуу.2013 он.244 дүгээр тал.”Үхэхэд нүгэл цайдаг “ жүжиг
-Хэргийн 96-109 дүгээр хуудас.”Үхэхэд нүгэл цайдаг” жүжиг.Энэ бол Д.Эрдэний найруулсан жүжгийн зохиолын эх нь.Энд зохиолыг бичсэн Дамбийн Дашдондов найруулсан Дагийсүрэнгийн Эрдэнэ гэж бичсэн байгаа.Энэ нь Д.Э болон тус жүжигт тоглосон хүмүүст байх ёстой.
-Хэргийн 36 дугаар хуудас. Кассын баримт.Зохиолч Д.Дгэсэн байна.
-Хэргийн 35 дугаэр хуудас.”Үхэхэд нүгэл цайдаг “драмын жүжгийн төсвийн тайланд зохиолч Д.Дгэж бичсэн байгаа.
Иймд дээрхи баримтуудыг үндэслэн маргаж буй 2 жүжгийн зохиолын зохиогч нь Дамбийн Дашдондов болохыг тогтоож өгнө үү? гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дашдондовын нэхэмжлэлийн дагуу тайлбар бичиж байна. Дашдондов хэмээх бүгдийг чадагч, мэдэгч, агуу их авьяастан Эрдэнэт хотын урлагийн Янжинлхам хэмээн шүтэгдэх ёстой энэ хүнтэй өчүүхэн, гэхдээ соёлт хүн төрөлхтний хүлээн зөвшөөрч, даган мөрддөг ёсны тухай маргалдаж байгаа нь үнэн билээ. Энэ зүйл нь ойлгоход маш амархан бөгөөд энгийн зүйл юм. Гагцхүү энэ авьяастан ойлгохгүй байгаа нь харамсалтай. Ойлгох ч ухааны сүв үгүй юм шиг байгаа юм.
Дэлхийн соёлт хүмүүн бүжгийн жүжиг, драм, кино, сонинд хэвлүүлсэн материалын анхдагч нь тухайн бичигч хүний санаа, зохиол гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд тэр хүн нь Авторын эрх эдэлнэ. Автор нь 1 ба 2 түүнээс ч олон байх нь бий. Үүнийг хамтын бүтээл гэх ба онцгой тохиолдолд Авторын эрх нь саармагжина. Жишээ нь Бүжгийн жүжиг цомнолтой байх боловч /балет/ Автор нь зөвхөн хөгжмийн зохиолчоороо, жүжиг, кино найруулагчаараа ном, сонины материал нь уг бичсэн хүн буюу зохиолчоороо тус тус овоглогддог учиртай. Дэлхий нийт ч үүнийг хүлээн зөвшөөрч, зөвхөн энэ жишгээр явдаг. Манайх ч мөн адил энэ жишигээр явдаг. Бидний маргаан зөвхөн энэ л байгаа юм. Хүн мэдэхгүй юмандаа дайсан гэж үнэн байхаа.
Дашдондов Эрдэнийг ялах, бүр дахин ялах, хэн ч биш авьяасгүй гэдгийг нь улс даяар батлах гэж үнэнхүү хичээж байгаа нь их гоё. Үнэндээ тухайн үед л хамтран бичилцэж оргилд гарах алдрын замд нь наируулагч, орлогч дарга миний бие гайхамшигтай гавьяа байгуулж байж дээ.Учир нь: Анх удаа Дашдондовын нэрийг тайз дэлгэцэнд гаргасан, Архи уудаг байсан минь тус болж Горнек соёлын ордны дарга болох боломж олгосон, хэрвээ энэ боломж олгоогүй бол Физикийн багш чи хэзээ ч Монголын театрыг удирдахгүй байсан, анх удаа 450.000 төгрөгийг зохиол хамтран бичсэн нэрээр авч үзсэн, шүлэглэсэн цомнол нь хөгжимт драмын жүжиг болсон, өөрийн шавь хэмээгдэх интерполоор эрин сурвалжлагдаж буй Монголын төр, шүүхийг самарч хулгайчдын үүр болгосон Ц.Элбэгдорж гэгчээс хулхи гавьяатын тэмдэг авч орчлонгоос тасарсан зэрэгт нь миний тус болсон нь маргаангүй үнэн юм. Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид үүнийг батална.
Эцэст нь би чиний тушаалаар архичин гэж ажлаасаа халагдаж байж билээ. Дондов чи өөрөөсөө илүү сэтгэдэг хүнд үнэнхүү дургүй гэдгээ бүр нуухаа байжээ. Хүнийг гутаан доромжилж байвал бах чинь ханадаг бололтой.
Чи миний авга эгчийн нэрэмжит Архангайн театрт намайг хулгайчаар зарласан,9нэ нь миний удам сударын эсрэг халдсан халдлага юм. Шийтгэлээ амсах ёстой. Монгол улсын драмын театр, миний танил найруулагч нарт намайг муулж зохиолч биш, найруулагч биш, сургууль төгсөөгүй, авьяасгүй болохыг минь батлахыг хичээж Улаанбаатараар доншуучилсныг чинь хүмүүс надад тухайн үед нь утсаар хэлж байж билээ.
Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордон, музей, номын төв гээд соёл урлагийн хүрч болох бүх газартаа хүрч, элдэв аргаар албан бичиг цуглуулсан чинь инээдтэй бөгөөд заримдаа чамайг галзуурсан эсвэл зөнөсөн байх гэж бодмоор.
Шүүхэд ирсэн чиний цуглуулсан материал дунд хэд хэдэн бичиг, тодорхойлолт дутуу байна билээ бодвол хурал болохоор авчрах биз.
Энэ нь: Эрдэнэ гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн газрын тодорхойлолт, шоронд ял эдэлж байсан эсэх тодорхойлолт, зохиол бичиж чадах эсэх, сэтгэл мэдрэлийн эмчийн болон нарийн мэргэжлийн эмч нарын тодорхойлолт, бичиг үсэг мэддэг уншиж, бичиж чаддаг эсэх талаарх боловсролын байгууллагын тодорхойлолт, ямар ч дипломгүй байж Эрдэнэт театрын даргаар томилсон засгийн газрын 1991 оны 07 сарын 20-ны өдрийн тушаалыг шалгуулах тухай зэрэг бичгүүд дутуу байна билээ. Чи чадна шүү дээ Орхон аймгийн музейн фондонд 24 жилийн өмнө өгсөн миний гар бичмэлийг үзэж өөрийн дураар авирлаж бас музейн ажилчдыг байгуулан дүгнэлт гаргуулж чадаж байгаа юм чинь чамайг агуу гэхээс өөр хэлэх үг алгаа. Уг миний мэддэг номонд музейн фондонд орсон материалыг хэн ч үзэж болохгүй гэж заасан байдаг юм. Чамд энэ бол үйлчилдэггүй юм байна. Чи нутгийн охин, музейн даргыг хорлож, ажилгүй амьдрал үгүй болгож байгаагаа чи мэдэж байгаа байх.
Чи ийм их чадалтай, авьяастай юм чинь чамаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн гуйяа. Энэ гуйлт чамд юу ч биш. Чи хүсвэл чадна. Чаддагаа ч харуулсан. Чи Эрдэнэтийн тагнуулын газрын архиваас С.Зоригийн хэрэгт холбогдож, шоронд тамлагдаж байгаа Чимэгээ, Содномдорж нарын материалыг аваад олонд ил болгооч. Ард түмэн чамд баярлана. Баатар цол ч энүүхэнд шүү дээ.
Авьяастай нь шүлэг бичдэг, ухаантай нь жүжиг, кино, тайз дэлгэцийн бүтээл туурвидаг гээд яриад байгаа Гүрбазарыг яах вэ? Чи нэг юм бодсон биз. Ер нь чи Монголын соёлын яамыг удирдсан нь дээр. Би 2 нүдтэй байсан бол сургуульд ч болов Физикийн багш болмоор байхсанж. Гэвч энэ агуу 2 салбарыг чи өлхөн удирдаж чадах авьяастай хойно би яалтаав.Эцэст нь Эрдэнэ миний бие маш бага, бүр өчүүхэн зүйл өчүүхэн мэдэж байгаа зүйлээ мэдэхийн дээдээр мэддэг гэдгээ хэлэх гэсэн юм. Шүүх хуралд чинь амжилт хүсье. Чи ялдаг биздээ.
Би нэгэн цагт барын сүүл болохгүй, Батганы толгой болно гэж чамд хэлж билээ. Шунал, атаархуй сэтгэл хүнлэг бус зан бүхнээс илүү байх хүсэл, хүнийг амьдаар нь алах хүсэл чинь биелэх болтугай. Өртөг нь хэцүү дээ.
Жич: Чи зөвхөн маргалдаж байгаа асуудлаараа марга. Дэвэн дэлхийн бичиг цаас цуглуулж, худал үнэн ярьж яана вэ? Чамайг галзуу, зөнөчиж гэж хүмүүс шоолно шүү дээ гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Д.Дхолбогдуулан “Үхэхэд нүгэл цайдаг”, “Эрлэгт одохын өмнө жүжгүүдийг хамтран зохиосон болохыг тогтоолгох”, Хулгайч нэрийг албан ёсоор цагаатгаж, Архангайн театрын уран бүтээлчдэд мэдэгдэх, Архангайн театрт тавьсан жүжгийн бодит зардал болох 8,560,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие 2004 оны 06 дугаар сард Д.Дхүсэлт тавьж хамтран жүжиг бичихээр болсоны дагуу Д.Д“Хайрын золиос” нэртэй драмын жүжгийн зохиол авчирч өгсөн.Энэ жүжиг бол Д.Дын анхны драмын жүжиг байсан бөгөөд би түүнд жүжиг бичих арга, драм дүрийн тодотголын тухай нилээд хэдэн удаа ярьж өгч, 1-р үзэгдэл, 4-р үзэгдлийг Д.Э миний бие бичиж, хамтран зохиогчтой тавихаар тохирч, “Үхэхэд нүгэл цайдаг” нэрийг би өгч ерөнхий найруулагчаар нь ажилласан.
Мөн бид дахин хамтран ажиллахаар болж миний 1993 онд бичиж, найруулсан Хойд эцэг киног, жүжиг болгон тавъя гэж тохиролцсоны дагуу Д.Д“найруулагч Д.Эхойд эцэг киноноос сэдэвлэв” гэсэн тодотголтойгоор Эрлэгт одохын өмнө нэртэй зохиол авчирч өгсөн. Түүнийг нилээд засаж бас л хамтран зохиогчтой байхаар тохирч 2005 оны 11 дүгээр сард би найруулж,тайзнаа тавьсан” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Днь “Эрлэгт очихын өмнөхөн “жүжгийн зохиолыг 1988 онд, "Үхэхэд нүгэл цайдаг “жүжгийг 2004 онд тус тус бичиж зохиогчийн эрхийн гэрчилгээ авч баталгаажуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх жүжгүүдийг хариуцагчтай хамтран бичсэн гэдэг шаардлагаа нотлох баримтаар нотлож чадахгүй байна.
Харин дээрх жүжгийн зохиолыг театрт жүжиг болгон тоглуулахад найруулагчаар ажилласан болох нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийг дээрх жүжгийн зохиолуудыг Д.Дтой хамтран бичсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зарлал /афиш/-ыг хэвлүүлэхдээ зохиолч Дамбийн Дашдондов, Дагийсүрэнгийн Эрдэнэ гэж бичсэн, түүнчлэн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд зургийг нь тавиулж, хамтран зохиосон гэж ярилцлага өгсөн. 2012 онд дахин хэвлүүлсэн “Эдлээгүй хайр” тууж, өгүүллэгийн номондоо “Үхэхэд нүгэл цайдаг” жүжгийн зохиолыг Д.Дтой хамтарч бичсэн, “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг “Хойт эцэг” гэх нэрээр өөрөө бичсэнээр оруулж хэвлүүлсэн гэж байгааг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаагаагүй, энэхүү байдлыг өөрөө хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Д.Э нь “Хойт эцэг” уран сайхны киног 1995 онд бичсэн бол хариуцагч Д.Днь “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг 1988 онд бичсэн байх бөгөөд Д.Днь энэхүү кино зохиолыг хуулбарлан өөрийн жүжгийн зохиолыг бичсэн. Мөн нэхэмжлэгч “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн зохиолыг хариуцагчтай хамтран бичсэн гэж үзэх боломжгүй. Цаг хугацааны хувьд ялгаатай бичигдсэн хоорондоо хамааралгүй өөр өөр бүтээлүүд болох нь батлагдаж байна.
Хариуцагч Д.Д“Эрлэгт очихын өмнөхөн “ жүжгийн зохиолыг 1988 онд, "Үхэхэд нүгэл цайдаг “жүжгийн зохиолыг 2004 онд тус тус бичсэн байх бөгөөд Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 09 сарын 16-ны өдрийн А/150 дугаартай тушаалаар "Үхэхэд нүгэл цайдаг “ бүтээлдээ 10898 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ, “Эрлэгт очихын өмнөхөн “ бүтээлдээ 10897 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ тус тус авсан болох нь батлагдаж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагч нь дээрх жүжгийн зохиолуудын зохиогч болох нь “Эрлэгт очихын өмнөхөн” жүжгийн бичгийн машинаар бичсэн эх хувь, 2006-11-25,26-ны өдрүүдэд Эрдэнэт хотын Уурхайчин Соёлын ордонд тавигдсан “Эрлэгт очихын өмнөхөн" жүжгийн зарлал,Эрдэнэт мэргэжлийн урлаг 30 жил сэтгүүл, Д.Э“Хойд эцэг” кино зохиолын бичгийн машинаар бичсэн 1993 оны эх хувь, Монголын Зохиолчдын эвлэлийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 01\37 дугаартай дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байна.
Иймд Д.Энэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1,5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан Д.Э“Үхэхэд нүгэл цайдаг”, “Эрлэгт одохын өмнө” жүжгүүдийг хамтран зохиосон болохыг тогтоолгох, хулгайч нэрийг албан ёсоор цагаатгаж, Архангайн театрын уран бүтээлчдэд мэдэгдэх, Архангайн театрт тавьсан жүжгийн бодит зардал 8,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Днь “Эрлэгт очихын өмнөхөн“ /1988 он/, “Үхэхэд нүгэл цайдаг” /2004 он/ жүжгийн зохиолуудын зохиогч мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төгрөг, гаруулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.ХИШИГДАВАА