| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-07-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
2023 07 03 2023/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н,
Шүүгдэгч: Ж. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Ж.Э холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ..дугаар сарын ..-нд ....аймгийн .... суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .... аймгийн ... сумын 2... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнссэн, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ....овогт Ж.Э /РД: ..... /.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Ж.Э нь ... аймгийн .....сумын ... дүгээр багийн иргэн Б.У нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой ..... сумын нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн эзэмшлийн Редми-ноте-8 маркийн гар утсаа гээгдүүлсэн бөгөөд тухайн гар утсыг тус сумын ....дугаар багийн иргэн Ж.Э гэгч олж авч гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Ж.Э бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь Увс аймгийн .... сумын ..... дүгээр багийн иргэн Б.У-н 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой ..... сумын нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн эзэмшлийн Редми-ноте-8 маркийн гар утсыг олж авсан болох нь:
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Хохирогч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Номин худалдааны төвийн Увс аймаг дахь салбарын байранд байдаг “Гар утас худалдаа”-ний дэлгүүрээс Редми Ноте-8 загварын гар утсыг бэлэн 600000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн утсыг худалдаж авснаасаа хойш үүрэн телефоний Юнител компаний өөрийн эзэмшлийн “...... дугаарыг тухайн утсанд хийж ашиглаж эхэлсэн. Миний худалдан авсан Редми Ноте-8 загварын гар утас нь хар ногоон өнгийн корпустай, андройд утас байсан ба тухайн утсыг худалдан авсан цагаасаа хойш зөвхөн би өөрөө барьж, ашигладаг байсан. Би тухайн утсыг бусдад дамжуулж, ашиглуулж байсан удаа байхгүй. 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой 19:00 цагийн орчимд би гэрээсээ гарч явахдаа өөрийн эзэмшлийн Редми Ноте-8 загварын гар утсыг аваад гарсан. Манай гэр Увс аймгийн .....сумын ....дүгээр багийн ...... тоотод байдаг бөгөөд би гэрээсээ гараад өөрийнхөө эзэмшлийн ....УВХ улсын дугаартай ......./ маркийн автомашинтайгаа Увс аймгийн Улаангом сумын . дугаар багт байрлах Тэнгэр худалдааны төв дээр ирсэн. Би машинаа Тэнгэр худалдааны төвийн гадна талын зогсоолд тавьчихаад Тэнгэр худалдааны төвийн хүнсний дэлгүүр лүү орж худалдаа хийсэн. Улмаар би Тэнгэр худалдааны төвийн дэлгүүрээс гараад, машиндаа суугаад Увс аймгийн ... сумын ....дугаар багт байрлах өөрийн аав Б. гэрт очсон. Би аав Б. гэрт ороод гар утсаа гаргаж ирэх гэтэл миний гар утас байгаагүй. Би гэрээс гарахдаа утсаа авч гарсанаа санаж байгаа боловч яг аль халаасандаа хийсэн, эсхүл машиныхаа аль хэсэгт оруулж тавьсанаа санахгүй байна. Улмаар би гар утсаа хайсан боловч миний Редми Ноте-8 загварын гар утас олдоогүй. Би Тэнгэр худалдааны төвийн гадна машинаас буухдаа гар утсаа унагааж, гээсэн байж магадгүй гэж бодож байгаа. Би машинаа орхиж явах бүрдээ хаалгыг нь түгждэг бөгөөд Тэнгэр худалдааны төвийн гадна машинаа үлдээгээд орохдоо мөн машиныхаа хаалгыг түгжээд орсон. Би тухайн гар утсыг машин дотроосоо алдсан байх ямар ч боломжгүй. Харин Тэнгэр худалдааны төвийн гадна машинаас буухдаа юмуу буцаад машиндаа суухдаа гар утсаа унагааж, гээсэн байх гэж бодож байна. Миний гээсэн гар утсыг хүн олж авсан эсэх, хэрэв олж авсан бол тэр хүн ашигласан эсэхийг би мэдэхгүй байна. Би аавын гэрт очсоныхоо дараа гар утсаа гээснийг мэдээд утас руугаа олон удаа залгасан бөгөөд миний утас дуудаад байсан боловч хэн нэгэн хүн миний утсыг авч яриагүй. Улмаар орой 22:00 цагийн орчимд миний утас холбогдох боломжгүй болсон. Тухайн үед миний утасны цэнэг дуусаад унтарсан, эсхүл хүн олж аваад унтраасан аль нь болохыг би мэдэхгүй байна. Утсаа гээх үед миний утас хэдэн хувийн цэнэгтэй байсныг би сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш би утсаа хайгаад олохгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна. Миний гээсэн “Редми Ноте-8 про” загварын гар утас нь ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байсан. Тухайн утас нь хар ногоон өнгийн корпустай, андройд утас байсан ба бор өнгийн хавтсан кейстэй, дэлгэцний шилэн наалт /хамгаалалт/ нь бага зэрэг цуурсан, камерны гадна талын хэсэг нь бага зэрэг сэвтэж, зураас гарсан байсан. Миний утсанд өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, хэвийн ажиллагаатай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 20 дэх тал),
Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхөр Б.У нь “Редми Ноте-8 про” загварын гар утас барьж, ашигладаг байсан. Б.У нь тухайн гар утсыг 2022 оны 08 дугаар сард Номин худалдааны төвийн Увс аймаг дахь салбарын байранд байдаг “Гар утас худалдаа”-ний дэлгүүрээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утас нь хар ногоон өнгийн корпустай, андройд утас байсан ба бор өнгийн хавтсан гэртэй байсан. Тэр үед өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Бас би тэр утасны имей кодыг нь мэдэхгүй. 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой 19:00 цагийн орчимд би өөрийн нөхөр Б.У хамт хадам аав Б гэрт очихоор явсан. Бид гэрээс гарах үед Б.У нь өөрийнхөө эзэмшлийн утсыг аваад гарч байсан. Б.Убид 2 өөрсдийнхөө машинтай гарч яваад Увс аймгийн сумын .. дугаар багт байрлах Тэнгэр худалдааны төвийн хүнсний дэлгүүрт очиж худалдаа хийсэн. Тэнгэр худалдааны төвөөс хадам аав Б гэрт очсон. Хадам аавын гэрт очсоны дараа Б.У нь “Миний утас байхгүй байна. Би утсаа гээчихсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.У ....... дугаар луу өөрийнхөө ...... дугаарын утаснаас залгахад Б.У утас дуудаж байсан ч хэн нэгэн хүн утсыг нь авч яриагүй. Би олон удаа залгасан ч утсыг хүн огт авахгүй байсан. Улмаар тэр өдрийн орой 22:00 цагийн орчимд дахин залгахад Б.У утас холбогдох боломжгүй болсон байсан. Б.У хэлэхдээ “Би машинаас буухдаа юмуу, машинд буцаад суухдаа утсаа унагаж гээсэн юм шиг байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш Б.У утас олдохгүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэрч Б.Ц “Манай гэр Увс аймгийн .... сумын .... дугаар багийн нутаг ........ хороололд байдаг. 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ манай ойролцоо байдаг Э гэдэг хүн манай гэрт ганцаараа орж ирсэн. Э ах манайд орж ирээд Танайд утасны цэнэглэгч байна уу. Би утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгчгүй болчихлоо” гэж хэлээд 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Э ах “Би энэ утсыг олж авсан” гээд хар ногоон өнгийн корпустай, Редми Ноте-8 загварын гар утас гаргаж ирсэн. Тэр утасны дэлгэц нь цуурч, хагарсан байсан. Бас өөр нэг гар утас гаргаж ирээд цэнэглэсэн. Би Э ахаас “Та 2 утастай юмуу. Нэгийг нь надад өгчих л дөө” гэж хэлэхэд Э ах “Би энэ утсыг олж авсан. Дэлгэц нь цуурч, хагарсан. Чи янзлаад түр барьж, ашиглаж бай” гэж хэлээд хар ногоон өнгийн корпустай, “Редми Ноте-8 про” загварын гар утсыг надад өгсөн. Намайг тэр утсыг авах үед дэлгэц нь цуурч хагарсан, утасны дэлгэцний мэдрэгч нь ажиллахгүй байсан учраас би утасны дэлгэцийг 145000 төгрөгөөр засварлуулсан. Улмаар би Э ахаас авсан Редми Ноте-8 загварын гар утсанд Мобиком ХХК-ний өөрийнхөө эзэмшлийн ..... дугаарыг хийж ашиглаж эхэлсэн. Удалгүй 2023 оны 05 дугаар сарын эхээр миний хүү Б.Б нь цэргээс халагдаж ирсэн бөгөөд би Б.Б-г цэргээс халагдаж ирэхэд нь Э ахаас авсан Редми Ноте-8 загварын гар утсаа өгсөн. Тэрнээс хойш тухайн Редми Ноте-8 загварын гар утсыг миний хүү Б.Б барьж, ашиглаж эхэлсэн бөгөөд Мобиком ХХК-ний өөрийнхөө эзэмшлийн ......дугаарыг хийж ашиглаж байсан. Миний хүү Б.Б нь тухайн утсыг барьж байхдаа өмднийхөө арын халаасанд хийчихээд, дээр нь суугаад утасны дэлгэц болон корпусыг цуулж, гэмтээсэн байсан. Улмаар Б.Б нь тухайн утасны дэлгэцийг дахин засуулж аваад барьж, ашиглаж байсан. Одоо тэр Редми Ноте-8 загварын гар утас нь миний хүү Б.Б байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн алба хаахаар яваад .... аймгийн .... суманд байдаг Хилийн цэргийн ....... дугаар ангид 1 жил хугацаат цэргийн алба хаасан. Улмаар би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цэргээс халагдаж Увс аймгийн .... суманд гэртээ ирсэн. Намайг цэргээс халагдаж ирэхэд миний төрсөн ээж Б.Ц надад хар ногоон өнгийн корпустай, ямар нэгэн эврэл, гэмтэлгүй Редми Ноте-8 загварын гар утас бэлэглэсэн. Ээж надад утас бэлэглэхдээ би энэ утсыг хүнээс авсан. Өнөөдрөөс эхлээд чи энэ утсыг ав” гэж хэлсэн. Тэр цагаас хойш би тухайн гар утсыг ашиглаж эхэлсэн бөгөөд би тухайн утсанд Мобиком ХХК-ний өөрийн эзэмшлийн ..... дугаарыг хийж ашиглаж эхэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 08-09-ний үед би өөрийнхөө Редми Ноте-8 загварын гар утсыг өмднийхөө арын халаасанд хийснээ мартаад хатуу блок дээр суучихсан юм. Гэтэл миний утасны дэлгэц болон арын корпус нь цуурч хагарсан. Улмаар миний утасны дэлгэц нь мэдрэхээ больсон учраас би утасныхаа дэлгэцийн 140.000 төгрөгөөр солиулсан. Харин арын корпусыг нь солиулж чадаагүй. Би утасныхаа дэлгэцийг солиулаад, дэлгэцний хамгаалалт болох шилэн наалт наалгасан. Би тэрнээс хойш тухайн утсаа байнга барьж, ашиглаж байсан бөгөөд намайг ашиглаж байхад дэлгэцний хамгаалалтын шилэн наалт нь бас дахин цуурч, хагарсан байсан. Би утсаа байнга өмднийхөө халаасанд хийж явдаг бөгөөд цэргээс халагдаж ирснээсээ хойш явган хүний зам тавих ажил хийж байгаа. Би ажил хийж байхдаа өөрийн санамсаргүй байдлаасаа болж дэлгэцний шилэн наалтыг цуулсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын сүүлээр /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ манай ойролцоо амьдардаг Э гэдэг хүн манай гэрт ганцаараа орж ирсэн. Тухайн үед би эхнэр Ц хамт гэртээ байсан бөгөөд Эманай гэрт орж ирээд 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Э“Танайд утасны цэнэглэгч байна уу. Би утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгчгүй болчихлоо” гэж хэлсэн. Манай эхнэр Ц “Та ямар олон утастай юм бэ. Нэг утсыг нь надад өгчихөөч” гэж гуйхад Э “Чи энийг ав” гээд хар ногоон өнгийн корпустай, Редми Ноте-8 загварын гар утсыг миний эхнэр Ц өгсөн. Тухайн Редми Ноте-8 загварын гар утасны дэлгэц нь цуурч, хагарсан байсан бөгөөд Э хэлэхдээ “Би энэ утсыг олж авсан” гэж хэлж байсан. Чухам хэзээ, хаанаас олж авсан талаараа тодорхой зүйл хэлээгүй. Миний эхнэр Ц нь Э авсан Редми Ноте - 8 загварын гар утасны дэлгэцийг 145000 төгрөгөөр засварлуулж, өөрөө барьж ашиглаж байгаад манай том хүү Б.Б цэргээс халагдаж ирэхэд тухайн утсыг өгсөн. Тэрнээс хойш миний хүү Б.Б нь тэр утсыг барьж, ашиглаж байсан. Б.Б нь тэр утсыг ашиглаж байхдаа дээр нь сууснаас болж дэлгэц болон арын корпусыг нь дахин цуулж, хагалсан бөгөөд дэлгэцийг нь дахин засварлуулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Шүүгдэгч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн үед .... сумын ....дугаар багийн нутагт байрлах Ц гэх айлын машины мотор засварлах зорилгоор гэрээсээ ганцаараа алхаж явсан юм. Би..сумын .. дугаар багийн нутаг “Титэм” худалдааны төвийн урд талаар өнгөрч явтал машины зогсоолын хэсэгт хар өнгийн Редми-Ноте-8 маркийн гар утас дэлгэц хэсгээрээ доош харж газарт унасан байдалтай байсан юм. Би тухайн гар утсыг авч үзтэл дэлгэцийн шил хэсгээрээ хагарсан байдалтай, бор өнгийн хавтсан кейстэй байсан ба би тухайн гар утсыг авч халаасандаа хийж авч явсан юм. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед гэртээ өөрийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгч олдоогүй тул манай хөрш Б.Б гэх айл руу ортол Б эхнэр Ц хамт байсан ба би тэр хоёроос танайд миний гар утсанд таарах цэнэглэгч байна уу? Утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгчгүй болчихлоо гэж хэлж халаасандаа байсан өөрийн Нокиа маркийн болон олж авсан Редми-ноте-8 маркийн гар утаснуудаа халааснаасаа гаргаж үзүүлтэл Ц “Та ямар олон гар утастай юм бэ? Нэг гар утсаа надад өгчихөөч? гэж гуйгаад байхаар Ц тэр гар утсыг би олж авсан талаараа хэлж өгсөн. Цаашаагаа тухайн гар утсыг хэн ашиглаж байгаа талаар мэдэхгүй. Миний олж авсан гар утас нь Редми-ноте-8 маркийн хар өнгийн андройд гар утас бор өнгийн хавтсан кейстэй, дэлгэц хэсгээр бага зэрэг цуурсан байдалтай байсан. 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хөрш Б.Б эхнэр Ц үнэгүй өгчихсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Өмчлөгч буюу эрх бүхий бусад этгээдийн эзэмшлээс түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан эд зүйлийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгө нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон байдаг. Олсон этгээд өмчлөгч, эзэмшигч буюу эзэн нь хэн болохыг мэдэгдэхгүй, эсхүл мэдэж ч байж болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх материалаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Завших үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах санаагаа хэрэгжүүлж эхэлснээр бүрдэл төгсдөг.
Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын гээгдэл эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг болно.
Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг шинжийг тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгож гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус тодорхойлжээ.
Эндээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцох материаллаг шалгуур нь 300.001 буюу түүнээс дээш хэмжээний үнэ бүхий эд хөрөнгийг завшсан бол гэмт хэрэгт тооцогдоно.
Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаартай "Увс аймгийн Улаангом суманд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар “Redmi note-8 pro” загварын гар утасны зах зээлийн үэн цэнийн баримжаа 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39 дэх тал)-ээр бага бус хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.У нь өөрийн хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас өөрийн өмчлөлийн " Redmi note-8 pro " загварын гар утсыг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой Улаангом сумын нутаг дэвсгэрт явж байхдаа гээгдүүлснийг шүүгдэгч Ж.Э олж авсан тул уг " Redmi note-8 pro" загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.
Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Э нь энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол хор уршиг:
Хохирогч Б.У 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр " Redmi note-8 pro" загварын хар өнгийн гар утсыг 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08:30 цагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)-ийг хэрэгт хавсаргасан байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ж.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Э урьд ....аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнссэн, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 70-76 дахь тал)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар Гэрч Э.С өгсөн: “Миний эцэг Ж.Э нь төрсөн ах дүү гэж хүн байхгүй. Миний эх Т.Ж гэр бүл болж хамтран амьдарч 2 хүүхэдтэй болж Увс аймгийн .... суманд мал маллаж амьдардаг байсан ба намайг 4 настай байхад салж тусдаа амьдрах болсон тэр цагаас эцэг Ж.Э харилцаагаа тасалсан юм. Манай эцэг Ж. Э нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг уухаараа тогтворгүй ааш зантай, хүмүүст ихээр тусалдаг эелдэг зантай хүн байдаг юм. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э 285 /хоёр зуун наян тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Э шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э 285 /хоёр зуун наян тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Э шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ