Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0798

 

 

 

 

 

 

2021 11 29 128/ШШ2021/0798

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК 

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,

Гуравдагч этгээд: Ч

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох, уг актын улмаас учирсан хохиролд 135,807,954 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.У, гуравдагч этгээд Ч ХХК-ийн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хааж хийх суурийн бэлтгэл ажил /Багц-1/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцож, холбогдох материалуудаа шаардлага хангасан байдлаар бүрдүүлж зохих журмын дагуу заасан хугацаанд хүргүүлсэн. Харин захиалагч нь тендерт оролцогч нарын материалыг хүлээн авахдаа хууль болон холбогдох журмыг зөрчиж шаардлага хангахгүй, бүрдэл дутуу оролцогчийн материалыг хүлээн авч сонгон шалгаруулалтад оролцуулсан, тендерийн үнэлгээг шударга бусаар хуульд нийцэхгүй байдлаар хийж, шалгарах ёсгүй этгээдийг шалгаруулж тендерт оролцож шаардлага хангасан материалыг, хамгийн бага үнийн саналын хамт хүргүүлсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг уг хуульд нийцэхгүй үйл ажиллагаа, шийдвэрээрээ зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгчээс захиалагчийн хуульд нийцэхгүй шийдвэр, үйл ажиллагааг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг үндэслэн Сангийн яаманд гомдол гаргасан боловч бидний гаргасан гомдлыг шийдвэрлэхгүйгээр захиалагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандсан байна. Сангийн яам нь хэдийгээр захиалагчийн мэдэгдлийг байршуулсан болон хууль зөрчиж гэрээг байгуулсан үйлдэл нь авилга, ашиг сонирхлын шинжтэй байгаа гэж үзсэн ч манай компанийн гаргасан гомдлын агуулга, үндэслэлийн хүрээнд хянаж хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгчээс үүнийг нь эс зөвшөөрч байгаа тул харьяаллын дагуу шүүхэд хандаж байна.

Уг тендер нь нээлттэй цахим тендер шалгаруулалт байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тендер шалгаруулалтын дүнг анх гаргаж захиалагч нь Ш******* ХХК-ийг шалгаруулсан шийдвэр гаргаж, манай компанид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх зүйлийг үндэслэн татгалзсан шийдвэрийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01/583 тоотоор ирүүлсэн. Харин тус тендерт оролцогчийн нэг болох Б******* ХХК нь Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам-ын 2.7 дугаар зүйлийн дагуу танилцаад шалгарсан гэх Ш******* ХХК-ийн ирүүлсэн материалыг ТШӨХ-д заасан шаардлагыг хангахгүй байгааг мэдэж улмаар сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлыг Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гаргаснаар энэхүү тендер шалгаруулалт дахин үнэлэгдсэн байдаг ба захиалагчаас дахин үнэлээд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичгийг шалгаруулсан шийдвэрийг гаргасан.

Манай компанийн зүгээс тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын дагуу тендерт шалгарсан Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичгийн материалтай танилцахад дараах шаардлагуудыг хангаагүй байгаа нь тодорхой болсон. Үүнд:

1. ТОӨЗ 1.2-т Ажил гүйцэтгэж дуусах хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 45 хоногийн дотор гэж дуусах хугацааг тодорхой бөгөөд ойлгомжтой нөхцөлтэйгөөр зааж өгсөн. Гэтэл Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн 11.pdf файл-ын 50 дугаар хуудаст Ажил гүйцэтгэх нарийвчилсан хугацааны графикт 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх 90 хоногийн хугацаатай байгаа нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Захиалагч нь тендер сонгон шалгаруулалтын бүхий л үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлан шударгаар хандаж сонгон шалгаруулах ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд зарим оролцогчоос ирүүлсэн санал, нөхцөл нь захиалагчаас тавьсан тодорхой шаардлагыг хангаагүй байхад түүнийг шалгаруулж хууль зөрсөн байна.

2. ТОӨЗ 6.2-д Тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх гээд маш тодорхой бөгөөд ач холбогдол бүхий баримтуудыг нэг бүрчлэн зааж өгсөн ба энэ баримтууд дотор Компанийн дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулан байх/ гэж зааж өгч оролцогчоос энэ баримтыг заавал ирүүлэхийг шаардсан. Гэтэл тус компанийн тендерийн баримт бичигт уг баримт буюу Компаний дүрмийн хуулбар нотариатаар баталгаажуулсан байх"-ыг ирүүлээгүй байгаа нь дээрх шаардлагыг хангаагүй гэж шууд үзэх үндэслэл болно. Захиалагч нь ийнхүү өөрийнх нь ирүүлэхийг шаардсан баримтыг тус компани ирүүлээгүй байхад түүнийг шалгаруулсан нь өөрөө тендерийг хянан үзэх ажиллагаа хууль бус болсоныг бүрэн дүүрэн харуулж байна.

3. ТОӨЗ 6.2 (е)-д Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг МАЯГТ ЖШМ-6-д заасны дагуу бөглөж ирүүлнэ. Тус бүр төв замын зөвшөөрөлтэй байх, авто тээврийн улсын үзлэгт орсон татвар, хураамж төлсөн байх, дээрх тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/, фото зургаар баталгаажуулан ирүүлнэ гэсэн шаардлага, нөхцөлийг зааж өгсөн. Гэтэл шалгарсан гэх тус компанийн тендерийн баримт бичигт ирүүлсэн түрээсээр ашиглах шаардлагатай машин механизмуудын авто тээврийн улсын үзлэгт орсон тэмдэг тэмдэглэгээгүй /сүүлийн байдлаар 2020 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн тэмдэглэгээтэй бөгөөд энэ нь 2021 оны 02 сарын 09-ны өдөр дуусгавар болсон/ байгаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд захиалагчийн дээрх шаардлагыг хангахгүй, мөн шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмуудын татвар, хураамж төлсөн байх баримт нотолгоо ирүүлээгүй байгаа нь дээрх шаардлагыг хангахгүй байна. Тендерт оролцогч нь захиалагчаас нэгэнт ирүүлэхийг шаардсан баримтыг шаардлага хангасан байдлаар ирүүлээгүй, түүнчлэн ирүүлэх ёстой баримтыг огт ирүүлээгүй байхад тус компанийг хууль зөрчин сонгон шалгаруулалтад оруулж, ийнхүү илт шаардлага хангахгүй байгаа компанийг шалгаруулж, эсрэгээрээ тавигдсан шаардлагыг бүрэн хангасан манай компанийг шалгаруулалтгүйгээр үндэслэлгүй хариу өгсөн нь тендерийг хянан үзэх, үнэлгээ өгөх, сонгон шалгаруулах ажиллагаа хууль бус болсон болохыг бүрэн харуулж байна.

4. ТОӨЗ 17-д Тендерийн үнэ, 17.1 -д Тендерийн нийт үнэ нь гүйцэтгэгчийн хийх тендерийн баримт бичигт тусгасан зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт болон туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх, тээвэрлэн хүргэх, барилга угсралт, суурилуулах, ажлыг дуусган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажил үүргийн үнэлгээний нийлбэр байна гэж тодорхойлон зааж өгсөн. Гэтэл тус компанийн тендерийн баримт бичигт тендерт оролцогч үнийн хуваарьт заасан аргачлалын дагуу үнийн задаргааг буюу эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан төсөв ирүүлээгүй байгаа нь шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй байхад сонгон шалгаруулалтад оруулсан байна.

5. Хогийн цэг тендерийн баримт бичгийн III бүлэг 37-р хуудас дахь техникийн тодорхойлолтод Ажилд тавигдах ерөнхий шаардлага: 1.Ажилд тавигдах шаардлагын дагуу эскиз зураг бэлтгэж, ажлын төлөвлөгөө үе шатны хуваарь гаргаж ТББ-т ирүүлнэ. Энэхүү зургийг бэлтгэхдээ ажлын талбайд хэмжилт судалгаа хийсэн байна гэж тодорхойлон шаардлага, нөхцөлийг тавьж өгсөн. Гэтэл шалгарсан гэх тус компани нь дээрх ерөнхий шаардлагын ажлын үе шатны хуваарийг тендерийн баримт бичигт ирүүлээгүй, хэмжилт судалгаа хийсэн тухай тэмдэглэлийг огт ирүүлээгүй нь шаардлага хангахгүй гэж үзэх бүрэн дүүрэн үндэслэлтэй байгаа болно. Захиалагч нь тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж хуульчлан тогтоосныг хатуу дагаж мөрдөх ёстой буюу үүрэгтэй. Гэтэл шалгарсан гэх Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь дээр дэлгэрэнгүй тайлбарласантай адилаар захиалагчаас тодорхойлсон нөхцөл, шаардлагыг хангаагүй тендерийг ирүүлсэн. Энэ тохиолдолд захиалагч нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж хуульчлан тогтоосны дагуу шийдвэрлэх ёстой байтал хуулийг зөрчиж тендерийг сонгон шалгаруулах, үнэлгээ өгөх ажиллагаанд үргэлжлүүлэн оролцуулсан нь хууль бус болсон байна. (Уг тендер нь цахим тендер бөгөөд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-иас захиалагчид бүрдүүлж өгсөн тендерийн материалыг цахимаас зөвхөн харах боломжтой ба хэвлэх боломжгүй тул эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хариуцагчаас гаргуулах шаардлагатай баримтууд болно).

Захиалагч нь дээрх байдлаар хууль зөрчөөд зогсохгүй тендерт үнэлгээг өгөхдөө дараах байдлаар хууль бус шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг шууд зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэснийг шууд зөрчсөн. Тухайлбал, Манай компани 1,199,247,614 /нэг тэрбум нэг зуун ерэн есөн сая хоёр зуун дөчин долоон м******* зургаан зуун арван дөрвөн/ төгрөгийн үнийн санал илгээсэн нь тус тендерт шалгарсан гэх Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн 1,253,000,000 /нэг тэрбум хоёр зуун тавин гурван сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн үнээс бага харьцуулах үнэтэй байхад манай компанийг шалгаруулахгүйгээр өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан хууль бус шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл шинэчлэгдсэн боловч энэ нь хуучин 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/583 тоот байх бөгөөд үүнд танай байгууллагын тендер нь хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх зүйлийг үндэслэн татгалзаж буйг мэдэгдэж байна" гэснийг дээрх байдлаар хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна.

Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /Багц-1/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Манай компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /Багц-1/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан болно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь маргаан бүхий хууль бус тендер сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан гэх Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-тай гэрээг байгуулж улмаар хуулийн дагуу шалгарсан хуулийн этгээдээс хийж гүйцэтгэх ёстой байсан ажлыг тус компаниар хийлгүүлж дуусгасан байна. Энэ нь сүүлд хэрэгт авагдсан хариуцагч болон хууль бусаар шалгарсан Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, барилга байгууламжийн ашиглалтанд оруулах саналын хуудас, хүлээн авсан комиссын дүгнэлт, ажлыг актаар хүлээн авсан комиссын хурлын тэмдэглэл, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тендер сонгон шалгаруулалтын ажиллагааны үр дүнд гарсан акт нь хэрэгжиж биелсэн байна. Тиймээс энэ нөхцөлд нийцүүлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол 135,897,954 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодруулан өөрчилж байна.

Хариуцагч нь хууль бусаар тус компанийг шалгаруулсан шийдвэрээ зогсоохгүйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улмаар хууль бусаар шалгаруулсан компани нь ажлыг хийж гүйцэтгээд дуусгасан байна. Хариуцагч нь энэхүү хууль бус шийдвэрээрээ шалгарах ёстой байсан манай компанийг шалгаруулалгүй, түүний улмаас манай компани олох ёстой байсан ашиг болох 135.807.954 (ашиг 15%) төгрөгийг олж чадахгүй хохирч үлдээд байна. Иймд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан захиалагчийн шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 135.807.954 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан. Гэтэл хариуцагч тал Иргэний хуулийн 72.1-г баримтална гэж тайлбарлаад байна. Үүнийг тайлбарлахад нэхэмжлэгч талаас 6 доошгүй хоногоор тооцно гэж үзэж байна. Хариуцагч тал нь хуулийг илтэд өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Сангийн яамнаас хууль зөрчиж байна гэж үзсэн байна. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Улаанбаатар хотын захирагчийн албанаас зарласан Нарангийн энгэрт төвлөрсөн хогийн цэгийг Ландшафтын талбайд хаалт хийх буюу багц-1-ийн үйлчлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсныг хүчингүй болгож, тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхийг даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийг гаргах үед хариуцагчаас шалгаруулсан компани болох Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-тай гэрээ хийгдэх шатанд явж байсан. Энэ үед дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж явж байгаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ...Тендер сонгон шалгаруулж, уг тендерийн дагуу гүйцэтгэх ёстой байсан ажлыг гүйцэтгэж дууссан... гэсэн тайлбарыг гаргасан учраас шүүхэд шүүхийн үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан. Үүний дагуу шүүхээс шүүхийн үзлэг хийсэнтэй холбоотойгоор уг тендерийн сонгон шалгаруулсан компани нь тендерийн ажлыг хийж гүйцэтгээд дууссан болохыг акт зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоож, уг хууль бус актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарласан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг хаалт хийх суурийн бэлтгэл ажил буюу багц-1-ийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцож, холбогдох материалуудыг шаардлага хангасан байдлаар бүрдүүлж, зохих журмын дагуу заасан хугацаанд хүргүүлсэн. Харин захиалагч нар нь тендерт оролцогч нарын материалыг хүлээн авахдаа холбогдох хууль, журмыг зөрчиж, шаардлага хангахгүй бүрдэл дутуу оролцогчийн материалыг хүлээн авч сонгон шалгаруулалтад оролцуулсан. Тендерийн үнэлгээг шударга бусаар хуульд нийцэхгүй байдлаар хийж, шалгарах ёсгүй этгээдийг шалгаруулж, тендерт оролцох шаардлага хангасан материалыг хамгийн бага үнийн саналын хамт хүргүүлсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг уг хуульд нийцэхгүй үйл ажиллагаа хийн зөрчсөн. Тиймээс нэхэмжлэгчээс захиалагчийн хуульд нийцэхгүй шийдвэрийг эс зөвшөөрч тухайн үедээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг үндэслэн Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам нь тухайн гомдлыг хүлээж аваад шийдвэрлэхгүй захиалагчийн хууль бус ажиллагааг шалгуулахаар захиалагчийн үйлдэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж Сангийн яамнаас үзээд уг хууль бус үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт албан бичгээр хандсан байдаг. Сангийн яам нь хэдийгээр захиалагчийн мэдэгдлийг байршуулсан болон хууль зөрчиж гэрээг байгуулсан үйлдэл нь авлигал зөрчлийн шинжтэй гэж үзсэн ч, манай компанийн гаргасан гомдлын агуулга, үндэслэлийн хүрээнд хянаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч харьяаллын дагуу шүүхэд хандсан.

Уг тендер нь нээлттэй цахим тендер шалгаруулалт байсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 17-ны тендер шалгаруулалтын дүнг гаргаж, захиалагч нь Ш******* ХХК-ийг шалгаруулсан. Захиалагч нь манай компанид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн татгалзсан шийдвэрийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/583 тоот албан бичгээр ирүүлсэн. Харин тус тендерт оролцогчдын нэг болох Б******* ХХК-иас тухайн үед Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын 2.7 дугаар зүйлийн дагуу танилцаад, шалгарсан гэх Ш******* ХХК-ийн ирүүлсэн материалыг тендер шалгаруулалтын хүснэгтэд заасан шаардлагыг хангахгүй байгааг мэдсэн байдаг. Улмаар сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлыг Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гаргаснаар энэхүү тендер шалгаруулалт дахин үнэлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн эхний сонгон шалгаруулалтаар шалгарсан Ш******* ХХК-ийг тендер шалгаруулалтын хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй гэж гомдол гаргаад, тухайн гомдлыг нь Сангийн яамнаас хянаад захиалагчид дахин үнэлгээ хийхийг даалгасан шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын шаардлага хангахгүй компанийг шалгаруулсан үйлдэл нь тогтоогдоод дахин үнэлгээ хийлгэхээр буцаасан. Үүний дараа дахин үнэлгээ хийгээд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичгийг шалгаруулсан шийдвэрийг гаргасан.

Манай компанийн зүгээс Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам-ын дагуу Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичгийн материалтай танилцаад дараах шаардлагуудыг хангаагүй байгаа нь тодорхой болсон.

1. Тендерт оролцогчдын зааварчилгааны 1.2-т ажил гүйцэтгэж дуусах гэсэн тусгайлсан хэзээ ажлыг гүйцэтгээд, хэзээ ажлыг дуусгах тухай шаардлагаа захиалагч нь тендерийн баримт бичгээрээ тодорхойлж өгсөн. Тендерт оролцогчдын материал нь тодорхойлж өгсөн цаг хугацаанд нийцсэн байх ёстой. Хэрэв үүнд нийцээгүй бол тавигдсан шаардлагыг хангаагүй гэж үзэх ёстой. Захиалагчийн ажил гүйцэтгэж дуусгах хугацаанд тодорхойлж заахдаа ...45 хоногийн дотор... гэж тодорхой тоо зааж өгсөн. Гэтэл Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичгийн 11.pdf файлтай танилцахад ажил гүйцэтгэх нарийвчилсан хугацааны график нь 03 дугаар сараас 05 дугаар сар хүртэл буюу 90 хоногийн хугацаатай байгаа нь дээрх шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 45 хоног гэдэг энэ нөхцөлд нийцэхгүй байдлаар ирүүлсэн байна. Үүнийг бүрэн дүүрэн тодруулж, дүгнэлт хийлгүйгээр шууд энэ нөхцөлийг хангасан байна гэж үзсэн нь хууль бус гэж үзэж байна. Захиалагч тендер сонгон шалгаруулалтын бүхий л үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримталж, шударгаар хандаж сонгон шалгаруулах үйл ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд зарим оролцогчдоос ирүүлсэн санал нөхцөл нь захиалагчаас тавьсан шаардлагыг хангахгүй байхад түүнийг шалгаруулж хууль зөрчсөн байна гэж үзэж байна.

2. Тендер оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2-т Тендерт оролцогч нь гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд дараах нэмэлт нотлох баримтыг тендерийн хамт ирүүлэх гэж тусгайлан заасан. Ийнхүү зааж өгсөн нь ач холбогдолтой баримтуудыг нэг бүрчлэн зааж нэмэлтээр баримтуудыг шаардаж байгаа юм. Үүн дотор компанийн дүрмийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардсан. Энэ баримтыг заавал ирүүлэхийг шаардсан. Гэтэл тус компанийн тендерийн баримт бичигт уг баримт буюу компанийн дүрмийг нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй байгаа нь дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна. Захиалагч ийнхүү өөрийнхөө ирүүлэхийг шаардсан баримтыг тус компани нь ирүүлээгүй байхад түүнийг шалгаруулсан нь тендерийг хянан үзэх ажиллагаа хууль бус байсныг харуулж байна.

3. Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын жагсаалтыг маяг-1 ТШ-6-д заасны бөглөж ирүүлнэ гэсэн шаардлагыг захиалагчаас тавьсан байдаг. Үүн дотор тус бүр төв замын зөвшөөрөлтэй байх гэдэг тусгайлан энэ нөхцөлийг онцгойлон зааж өгсөн. Авто тээврийн улсын үзлэгт орсон, татвар хураамж төлсөн байх гэдэг нарийвчилсан нөхцөлийг дотор талд нь зааж, энэ шаардлага нөхцөлөө тодорхойлж өгсөн. Дээрх тоног төхөөрөмжүүдийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэсэн шаардлага нөхцөлийг мөн тавьсан. Гэтэл шалгарсан гэх компани нь тендерийн баримт бичигт ирүүлсэн түрээсээр ашиглах шаардлагатай машин механизмуудын авто тээврийн улсын үзлэгт орсон тэмдэг, тэмдэглэгээгүй, сүүлийн байдлаар 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн авто тээврийн улсын үзлэгт орсон тэмдэглэгээтэй байсан. Энэ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байгаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд захиалагчийн дээрх шаардлагыг хангахгүй. Мөн шаардлагатай машин механизмуудын татвар хураамжийг төлсөн байх гэсэн нотлох баримт ирүүлээгүй байсан. Тендерт оролцогчоос захиалагч нь нэгэнт ирүүлэхийг шаардсан баримтыг шаардлага хангасан байдлаар ирүүлээгүй, түүнчлэн ирүүлэх ёстой баримтыг огт ирүүлээгүй байхад тус компанийг хууль зөрчин сонгон шалгаруулалтад оруулж ийнхүү илт шаардлага хангахгүй байгаа компанийг шалгаруулсан нь эсрэгээрээ, тавигдсан шаардлагыг бүрэн хангасан манай компанийг шалгаруулахгүйгээр үндэслэлгүй хариу өгсөн нь тендерийг хянан үзэх, үнэлгээ өгөх сонгон шалгаруулах ажиллагаа хууль бус болсон болохыг тодорхой харуулж байна.

4. Тендерийн үнэтэй холбоотой. ТОӨЗ-ны 17.1-т тендерийн нийт үнэ нь гүйцэтгэгчийн хийх тендерийн баримт бичигт тусгасан зураг төсөл, үйлдвэрлэл, нийлүүлэлт болон туслан гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх, тээвэрлэн хүргэх, барилга угсралт, суурилуулалт, ажлыг дуусган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажил үүргийн үнэлгээний нийлбэр байна гэж тодорхойлсон байдаг. Гэтэл тус компанийн тендерийн баримт бичигт тендерт оролцогч нь үнийн саналаа үнийн задаргаагүйгээр, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан төсвийг ирүүлээгүй байгаа нь нийт үнийг хэрхэн яаж тодорхойлсон, эдгээр зардлууд хэрхэн багтсаныг харуулаагүй, тодорхойгүй, ойлгомжгүй байхад шалгарсан компанийн баримт бичгийг шаардлага хангасан гэж хүлээж авч сонгон шалгаруулсан нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Тендерийн баримт бичгийн 3 дугаар зүйлийн 33 дугаарт техникийн тодорхойлолтод ажилд тавигдах ерөнхий шаардлагад 1.Ажилд тавигдах шаардлагын дагуу эскиз зураг бэлтгэж, ажлын төлөвлөгөө, үе шатны хуваарь гаргаж, тендерийн баримт бичигт ирүүлнэ. Энэхүү зургийг бэлтгэхдээ ажлын талбайд хэмжилт судалгаа хийсэн байна. гэсэн шаардлага тавигдсан. Өөрөөр хэлбэл захиалагчийн боловсруулсан баримт бичгийн дагуу ажлын талбай хэмжилт судалгаа огт хийгээгүй, эскиз зураг бэлтгэж, ажлын төлөвлөгөөний үе шатны зураг гаргаж ирүүлээгүй бол тендерийн баримт бичгийг шаардлага хангаж ирүүлсэн баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл шалгарсан гэх тус компани нь дээрх ерөнхий шаардлагын ажлын үе шатны хуваарийг тендерийн баримт бичигт ирүүлээгүй. Хэмжилт судалгаа хийсэн тухай тэмдэглэлээ огт ирүүлээгүй. Энэ нь тендерийн шаардлага хангахгүй гэж үзэх нөхцөл байдал үүссэн.

Захиалагч нь тендерийг хянан үзэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасан. Тендер нь шаардлагад нийцсэн эсэхийг үзэх хамгийн анхны хуулиар тавигдсан ерөнхий шаардлага нь тус хуулийн 27.1-д тавигдсан шаардлага юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг хангасан аливаа тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үздэг хуультай. Гэтэл шалгарсан гэх Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь дээр дэлгэрэнгүй тайлбарласантай адилаар захиалагчаас тодорхойлсон нөхцөл шаардлагыг хангаагүй тендерийг ирүүлсэн байсан. Энэ тохиолдолд захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасан. Гэтэл илэрхий дутуу ирүүлсэн баримттай, тендерийн шаардлага хангахгүй баримт ирүүлсэн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасныг баримтлан татгалзах ёстой байхад татгалзахгүйгээр шаардлага хангасан тендер гэж үзэн хүчээр шалгаруулсан.

Захиалагч нь дээрх байдлаар хууль зөрчөөд зогсохгүй, тендерт дараах байдлаар үнэлгээ өгөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэснийг шууд зөрчсөн. Тухайлбал манай компани нь 1,199,247,614 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тус тендерт шалгарсан гэх Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн 1,253,000,000 төгрөгийн ирүүлсэн үнийн саналаас бага үнэтэй байхад манай компанийг шалгаруулахгүйгээр, өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан нь хууль бус шийдвэр юм.

Манай компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэхдээ шаардлага хангасан баримт бичиг гэж эхний шалгаруулалтыг хийхдээ үнэлсэн. Дараагийн тендер шалгаруулалт хийхдээ манай компанид ямар нэгэн хариуг огт ирүүлээгүй. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн үзлэг хийх ажиллагаагаар тодорхой болсон. Хариуцагчийн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад хариуг явуулаагүй гэдгээ тодорхой илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч нь манай компанийг яагаад шалгаруулаагүй гэдгээ бичгээр ирүүлэх ёстой байхад энэ хуулийн шаардлагыг зөрчин манай компанид ямар нэгэн хариуг ирүүлэлгүйгээр тендерийг сонгон шалгаруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хэд хэдэн нотлох баримтуудыг гарган өгсөн бөгөөд тухайн нотлох баримтуудаас нь харвал манай компанийн ажилчдыг ...үндсэн ажилтан байна... гэсэн захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй, гэрээт ажилчид авч ажиллуулахаар материалаа бүрдүүлсэн учраас энэ талаарх тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг хангаагүй гэж үзсэн агуулгаар үнэлгээний хорооны холбогдох хүснэгтүүдэд зохих тайлбаруудыг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гарган өгсөн нотлох баримтуудад тодорхой байна. Ийм хариуг манай компанид огт ирүүлээгүй. Мөн манай компанийг үндсэн ажилтантай байхыг шаардсан шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж манай компанийг тендерийн сонгон шалгаруулалтад шалгаруулахаас татгалзсан нөхцөл байдал харагдаж байх боловч, захиалагч нь тендерийн баримт бичгийг боловсруулахдаа үндсэн ажилтан байхыг л шаардсан. Тендерийн баримт бичигт заасан энэ шаардлагаа тайлбарлахдаа үндэслэлгүйгээр гуйвуулан тайлбарлаж, манай компаниас татгалзсан нөхцөл байдал харагдаж байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу үндсэн ажилтан гэдгийг хэрхэн яаж ойлгох вэ гэдгийг зөв хэрэглэж, зөв дүгнэж өөрийн тавьсан шаардлагыг Монгол Улсын хуулийн хүрээнд нийцүүлэн тайлбарлах ёстой атал өөрсдийн дур зоргоор тайлбарлаж, манай компанийг шалгаруулахаас татгалзсан байна. Үндэслэлгүй тайлбараар манай компанийн эрх ашгийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдэл нь шинэчлэгдсэн боловч энэ нь хуучин ...2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/583 тоот байх бөгөөд үүнд манай байгууллагын тендер нь хамгийн бага үнийн санал ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасныг үндэслэн татгалзаж буйг мэдэгдэж байна... гэсэн хариу нь дээрх байдлаараа хэвээрээ байсан. Эхний шалгаруулалтаар манай компанийг тендерийн баримт бичгийн шаардлага хангасан материал ирүүлсэн гэж үзээд үнэлгээ хийсэн. Тэгээд хариу ирүүлэхдээ хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэж хариу өгсөн. Энэ байдлаас нь харахад анхнаасаа манай компанийг тендерийн шаардлага хангасан баримт бичиг ирүүлсэн гэж үзээд үнэлгээ өгсөн нь тодорхой харагдаж байна. Хоёр дахь шалгаруулалтаараа үндсэн ажилтан гэдэг тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй баримт бичиг ирүүлсэн юм шиг зөрчилдөөнтэй шийдвэр гаргасан.

Иймд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас зарласан тендерт нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн. Яагаад хохирол барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна вэ гэвэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль бус акттай холбоотойгоор иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол тухайн хохирлоо гаргуулахаар шаардах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтаар нээлттэй байдаг. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тендерээр хийж гүйцэтгэх ёстой ажлыг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-иар хийж гүйцэтгүүлээд дууссан байсан учир нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хууль бус байсан болохыг тогтоолгон, дээрх хуулийн заалтын дагуу өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардаж байна. Хэрэв үнэн зөв, шударгаар тендерийг сонгон шалгаруулсан бол манай компани шалгарах ёстой байсан гэж бид үзэж байна. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын агуулгад Сангийн яам хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч байгааг дурджээ. Энэхүү шаардлагын тайлбарыг холбогдох байгууллагаас гаргуулах нь зүйтэй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Сангийн яамны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/1678 тоот тендерийг дахин үнэлэх тухай албан бичгийн дагуу Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил багц-1 тендерийг дахин үнэлж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл-ийг хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасны дагуу ажлын 7 дахь өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн.

Гэтэл Сангийн яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагт уг тендерт гомдол гарсан талаар утсаар мэдэгдэж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6-1/2017 тоот гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:02 цагт тус албанд бүртгэгдсэн байна.

Дээрх албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул энэ тухай Сангийн яаманд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/859 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

Мөн нэхэмжлэгч нь тендерт оролцогч Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ" ХХК-ийн тендерийн материал хуульд заасан шаардлага хангаагүй гэжээ.

1. Хог хаягдлын ландфилын талбайг нөхөн сэргээх ажил нь техникийн болон биологийн /зүлэг ургуулах/ нөхөн сэргээлт хийх төсөл бөгөөд цаг хугацаанаас хамаарч үр дүнд хүрэх ажил учраас тендерт шалгарсан Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-нь уг тендерт ирүүлсэн 6 компаниас захиалагчийн тогтоосон үндсэн шалгуур үзүүлэлт болох чадавхын шалгуур үзүүлэлт машин техник, хүн хүчний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан гэж үзэн захиалагчаас шаардлагад нийцсэн гэж үнэлсэн. Ажил гүйцэтгэх хугацаанд ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоож орон нутагруу зорчих шалган нэвтрүүлэх товчоодыг хаасан нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороон хөрс олборлолтыг зогсоосон орон нутгаас тээвэрлэлт хийх бодит эрсдэлийг тооцож захиалагчаас гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг 60 хоног байхаар тооцож шийдвэрлэсэн.

Захиалагчаас гүйцэтгэгч талд ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх үүрэг чиглэлийг өгч ажилласны дагуу Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд гэрээ байгуулсан боловч 45 хоногийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажил дууссан мэдэгдлийг гүйцэтгэгч 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн.

2. Нэхэмжлэгч нь тендерт шалгарсан оролцогчийг компанийн дүрмийн хуулбараа ирүүлээгүй гэжээ. Захиалагч нь тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан агуулгын хүрээнд бүх талаас нь үнэлж, шаардлагад нийцсэн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг шалгаруулах үүрэгтэй.

Захиалагчийн баталсан ТШӨЗ-н 6.2-т "тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагч нэмэлт нотлох баримтаар буюу заавал ирүүлэхээр шаардсан үндсэн баримт биш тул тендерийн үнэлгээнд нөлөөлөхгүй юм.

3. Тендерт оролцогчдын зайлшгүй хангах шаардлага нь ТШӨХ-д дурдсан авто тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага бөгөөд шалгарсан оролцогч ТШӨХ-д заасан бүх тээврийн хэрэгслийг дараах байдлаар үзлэгт оруулж, татварыг төлсөн нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогдсоныг үндэслэн үнэлгээг хийсэн болно.

Гүйцэтгэгч байгууллагын дараах тээврийн хэрэгсэл тус бүр захиалагчийн тогтоосон шаардлагад нийцэж авто тээврийн улсын үзлэгт орсон татвар, хураамж төлөгдсөн байсан. 0101УН авто тээврийн хэрэгслийн хувьд 2022.02.24-нд дуусах, 0732УН авто тээврийн хэрэгслийн хувьд 2022.02.09-нд дуусах, 0338УН авто тээврийн хэрэгслийн хувьд 2021.06.12-нд дуусах, 1154УН авто тээврийн хэрэгслийн хувьд 2022.06.12-нд дуусах, 0131УН авто тээврийн хэрэгслийн хувьд 2022.02.24-нд дуусах, 7831УБ авто тээврийн хэрэгслийн хувьд 2021.05.15-нд дуусахаар байна.

4. Нэхэмжлэгч нь шалгарсан оролцогчийг үнийн задаргааг эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлээгүй гэжээ. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг тендерт оролцогч хангаж байгаа эсэхийг хянан үзэх үүрэгтэй. Гэтэл захиалагч тендерийн баримт бичигт төсөв ирүүлэх талаар заагаагүй тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр тендерт оролцогчийг шаардлага хангаагүй гэж үнэлэх эрх зүйн үндэслэлгүй юм.

5. Нэхэмжлэгч нь хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэснийг зөрчсөн гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасан энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангах энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэсэн заалтаар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл нийт тендерт оролцогч нараас зөвхөн шаардлага хангасан тендерүүдээс хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг шалгаруулна гэсэн хуулийн шаардлага тул нэхэмжлэгчийн хуульд заасан шаардлага хангаагүй ч бага үнэтэйг нь шалгаруулах ёстой байсан гэдэг үндэслэл нь хууль бус юм.

Нэхэмжлэгч Н******* ХХК нь тендер ирүүлсэн оролцогч нараас бага үнийн саналаар 3-т эрэмбэлэгдсэн боловч тендерт шалгараагүй үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөл, санхүүгийн болон техникийн чадавхи, туршлагын шалгууруудыг хангаагүй, тухайлбал Н******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн Чадварын мэдээлэл багц 4.pdf файлын 28-р нүүрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолтоор үндсэн ажилтан 17 гэж тодорхойлсон, 34-аас 36-р нүүрт Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэстэй ажилгүй 20 иргэнийг гэрээгээр ажиллуулах гэрээ байгуулсан баримтаар нотлогдож, захиалагчаас шаардсан хамгийн гол чадавхын дараах шалгуур үзүүлэлтийг хангаагүй юм.

Үүнд: ТОӨЗ 6.2 в Багц 01-д шаардлага: Голлох болон инженер техникийн ажилтнууд дараах шаардлагуудыг хангасан байх.

Албан тушаал

Хүний

Тоо

Ажпын туршлага /тухайн мэргэжлээр/

Тухайн компанид ажилласан жил

Мэргэжил

 

Төслийн

удирдагч

1

2 жил

2 жил

-

 

ХАБЭА ажилтан

2

2 жил

2 жил

Шаардана

Механик инженер

1

2 жил

2 жил

-

Талбайн инженер

1

2 жил

2 жил

ХАБ-ын инженер байх

Жолооч

10

2 жил

2 жил

Шаардана

 

Туслах ажилтан

20

1 жил

1 жил

 

 

Дээрх инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбарыг ирүүлнэ. Тухайн инженер техникийн ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл, нийгмийн даатгал төлсөн хэсгийн хуулбарыг тус тус нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг сүүлийн 06 сарын байдлаар хавсарган ирүүлнэ гэж тендерийн баримт бичигт заасан. (НД-8 маягтаас тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзнэ) Иймд хууль, тогтоомжид нийцээгүй, бодит байдлаас зөрүүтэй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсье. гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан Н******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шаардлагаа тендерийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгах байсныг уг сонгон шалгаруулсан шийдвэрийг хууль бус байсныг тогтоож учирсан хохирол гаргуулах тухай болгож өөрчилсөн байна.

Тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй, хамгийн бага харьцуулах үнэ ирүүлээгүй оролцогч тухайн тендерт шалгарах үндэслэлтэй байсан гэж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй байхад маргаж хохирол нэхэмжилж, захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан эрх зүйн зөрчилтэй байх гэж заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал сүүлд хэлсэн дүгнэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь үгүйсгэчихлээ. Нэхэмжлэгч тал тендерийн баримт бичгийн ямар нэгэн материалыг ирүүлээгүй бол үүнийг шаардлага хангаагүй материал гэж үзнэ гэж тайлбарлаж байна. Гэтэл тус хэрэг 2021 оны 04 дүгээр сард үүсэхэд хариуцагч талаас өгсөн хамгийн анхны хариу тайлбартаа боловсон хүчний шаардлага хангахгүй байна гэдэг тайлбарыг ирүүлсэн. Зөвхөн өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа асуудал биш юм. Тэгэхээр НД-8 маягтыг буюу сүүлийн 6 сарын хугацаанд тухайн компанид ажиллаж байсан ажилтан мөн эсэхийг шалгахын тулд шаарддаг боловч Н******* ХХК-иас тухайн баримтаа ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал тендерийн баримт бичигт дутуу материал ирүүлсэн бол тухайн компанийг татгалзах ёстой гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байна.

Дараагийн асуудал бол Сангийн яамнаас Авлигатай тэмцэх газарт явуулсан албан бичгийг таамаглаж буюу би тэгж үзэж байна гэж тайлбарлаад байна. Тендертэй холбоотой маргаан гарч Сангийн яамнаас хугацаа түдгэлзүүлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 20-ны албан бичиг нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө ирсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагт мэдэгдсэнийг тухайн өдөр багтах гэж гэрээ байгуулсныг хардаж байна гэж өөрийн таамгийг яриад байна. Сангийн яаманд манайхаас гэрээ зурагдсан гэж хариу хүргүүлсэн.

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.4.7-д заасныг хангагдсан гэж тайлбарлаж байна. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас дахин үнэлгээний үр дүнг цахим системд оруулсан байна гэж Сангийн яамны албан бичигт дурдсан байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын 05 дугаар тэмдэглэлд үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас ...компани тус бүрийн ирүүлсэн материалын жагсаалтыг хүснэгтэлж харуулан, эдгээр оролцогч нараас Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь тендер сонгон шалгаруулалтад нийцсэн материал ирүүлсэн байна, гишүүд саналаа хэлнэ үү... гэхэд дараагийн гишүүн ...Үнэлгээтэй санал нэг байна. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн байна... дараагийн гишүүн ...миний хувьд адил саналтай байна..., дараагийн гишүүн ...Үнэлгээтэй санал нэг байна. Шаардлага хангасан компанийн хувьд дүрэм ирүүлээгүй, нэмэлт материал ирүүлж танилцах шаардлагагүй, үнэлгээнд заавал харгалзах шаардлагагүй юм... гэсэн байна. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь тендерийн шаардлагад нийцсэн тендер ирүүлснийг тухайн тэмдэглэлд тусгасан.

Нэхэмжлэгч талаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-т заасан шаардлагыг хангасан байх ёстой гэж тайлбарлаад байна. Тус хуулийн 27.1.1-т энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага гэж заасан. Хамгийн түрүүнд буюу нэн шаардлагатай шалгуур үзүүлэлт нь чадавхи юм. Тухайн ажлыг хийж гүйцэтгэж чадах нөөц бололцоо байгаа эсэхийг тодруулах юм. Дараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.3-т буюу тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага юм. Тэгэхээр Н******* ХХК-иас НД-8 маягтын лавлагаагаа авчраагүй, тэгээд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг яриад байна. НД-8 маягтыг Тендерийн үнэлгээний хорооноос шаардлагатай тендер болгонд шаарддаг. Н******* ХХК нь энэ шаардлагыг хангаагүй байж манай компани нь тендерийн шаардлага хангасан гэж тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн техник тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг хөндөж байна. Тухайн тендерт оролцогчийг татварын өртэй эсэхийг e-tax.mn сайтаар орон шалгадаг. Яг үүнтэй адилхан smartcar.mn сайтаар үзлэг, оношилгоо, татвар зэргийг шалгадаг. Нэхэмжлэгч талаас Үндсэн хуулийн талаар ярьж байна, Үндсэн хуулийг нотлох баримтаар шаарддаггүй, мөн адил legalinfo.mn сайт руу ороод үздэг. Ийм нийтэд илэрхий баримтыг нэхэж байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй юм. smartcar.mn сайт руу дурын сонирхогч этгээд ороод тухайн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоог үзчих боломжтой юм.

Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ бол Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн. Н******* ХХК-ийг тендерт шалгаруулаагүй татгалзсан нь хууль бус байсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Хэрвээ ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол нэхэмжлэгч компанид сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ. Хариуцагч талаас Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-д эрх олгосон актыг хууль бус гэж үзэхгүй байна. Энэ бол эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм. Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг хүчингүй болгох нөхцөлүүдийг Захиргааны ерөнхий хуульд заасан байдаг. Тус хуульд заасан нөхцөлүүдээс алийг нь ч тус захиргааны акт хангаагүй байна.

Хууль бус зүйлээ яриагаараа зөвтгөж болох л байх л даа. Компанийн дүрэм гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн эрх зүйн байдал, үндсэн чиг үүрэг, зохион байгуулалтын бүтэц, бусад байгууллагатай хэрхэн харьцахыг тусгасан баримт бичиг байдаг. Би анхны тайлбартаа мөн хэлсэн, энэ бол тусгай зөвшөөрөл шаардагдах ажил биш, заавал тухайн чиглэлийн компани байх ёстой гэсэн шаардлага тавигдаагүй. Компанийн дүрэм бол заавал үнэлгээнд нөлөөлөөд байх, энэ ажлыг хийхэд сөргөөр нөлөөлөх баримт бичиг биш юм. Харин нийгмийн даатгалын НД-8 дугаар маягт нь хүн хүч, боловсон хүчний хүчээр хийгддэг ажил учраас тухайн маягт нь шаардлагатай баримт юм. Компанийн дүрэм болон боловсон хүчний нөөц хоёрыг туухайн дээр тавихад боловсон хүчний шаардлага хангасан компани л тухайн ажлыг хийх нь тодорхой харагдаж байна. Хүн хүчний шаардлага хангасан нотлох баримтаа ирүүлээгүй гэдгийг нотлох баримтаар судалсан байхад ирүүлсэн юм шигээр, манай компани шалгарах ёстой байсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг баримт дутуу байсан бол шалгаруулах ёсгүй байсан гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байна. Нэхэмжлэл гаргагч нь тендерийн шаардлага хангаагүй материал ирүүлчихээд бусад тендерт оролцогч нартай маргаж, ямар ч зардал гаргаагүй байж хохирсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Ер нь техникийн нөхөн сэргээлт нь богино хугацаанд хийгддэг, дараа нь бас биологийн нөхөн сэргээлт явагддаг юм. 2020 оноос хойш Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоосон байдалтай байсан учраас гэрээний хугацааны хувьд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-д 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож өгсөн. Гэхдээ тус компани нь техник боловсон хүчний чадвараар 45 хоногийн хугацаанд тухайн ажлыг хийж дуусгасан. Гэрээ байгуулах тухай мэдэгдлийн хувьд Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журам гэж байдаг. Мөн шүүхийн шийдвэрт гомдол гаргахад ч гэсэн байж байдаг. Хойш гэдгийг тухайн үйл баримт болсон он, сар, өдрөөс эхэлж тоолдог. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. гэж заасан. Тухайн мэдэгдлийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдчихсэн. Тендерийн цахим системд тендерийн урилга тавьсан өдөр нь тухайн тендерийн хугацаанд ороод явдаг систем байсаар байхад 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулах эрх олгогдоогүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагч талаас энэ ажлыг 2020 оноос хойш хэсэгчлэн тендер зарлаж байгаа юм. Нийтдээ 5 багц ажлын тендерийг зарлах юм. Энэ жил бол 2 дахь ажил юм. Хаалт хийх суурийн ажил нь техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгддэг юм. Нарангийн энгэрт өнгөрсөн жил 8 га газарт, энэ жил 8 га газарт хийгдсэн. Нийтдээ 18 метр гүнтэй хуримтлагдсан хур хогийн цэгийг хадтай, чулуун хөрсөөр хучилт хийн, дээрээс нь ногоон байгууламж тарих зориулалттай, хар шороон хөрс тавьж, үүнийгээ хаалт хийдэг. Геологийн нөхөн сэргээлтийг нь тусдаа тендер зарлан, мэргэжлийн ногоон байгууламжийн компаниуд хийсэн. Суурийн бэлтгэл ажил гэдэг нь техникийн нөхөн сэргээлт юм. Хаалт хийх гэдэг нь тухайн гүйцэтгэх ажлын нэршил нь, тухайн хогийн цэгт дахин хог авахгүйгээр хаалт хийн, тэр хэсгийг хэсэгчлэн хаагаад, нөхөн сэргээлт хийх юм. гэв.

Гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Манай Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь нэхэмжлэгч Нано Экологи ХХК-тай ялгаагүй цахимаар зарласан тендерт оролцсон. Тендерт шаардлагатай материалуудыг хуулийн дагуу бүрдүүлэн нэхэмжлэгчийн адил тухайн тендерт оролцсон. Тендерийн эхний шалгаруулалтад өөр компани шалгараад манай компани нь шалгараагүй. Дараагийн сонгон шалгаруулалтад манай компани нь гэрээ байгуулах эрх авсан. Тухайн тендер нь 2021 оны 01 дүгээр сард зарлагдсан тендер юм. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дотор хийж гүйцэтгэнэ гэсэн графикийг гарган өгөх ёстой гэж тайлбарлаж байна. Монгол орны хувьд цаг агаарын нөхцөл байдал тодорхойгүй, бид нарын тендерийн материалд тодорхой хэмжээний ажлын графикийг сунган тавьсан. Яагаад гэвэл гэрээ байгуулах нь тодорхойгүй, 01 дүгээр сард ямар ч ажил эхлэх боломжгүй байсан. Мөн тухай зааварчилгааны дагуу хүссэн хүсээгүй гэрээ байгуулагдсан нөхцөлд захиалагчийн тавьсан шаардлагын дагуу ажлын график, ажлын нөхцөл байдлыг хоёр талаас баталгаажуулж, шинэ үүрэг өгдөг.

Мөн нэхэмжлэгч талаас компанийн дүрэм нь байхгүй гэж тайлбарлаж байна. Манай компаниас тендерийн баримт бичигт заасан компанийн гэрчилгээний хуулбарыг өгсөн. Ямар ч байгууллагын дүрэм нь гэрчилгээний хавсралтаар явдаг, дүрэмгүй компани гэж байхгүй. Хэрвээ дүрэмгүй бол бид ямар ч эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй юм. Нэмэлт шаардлагатай үед бид гаргаж өгөхөд бэлэн байдаг.

Мөн нэхэмжлэгч талаас тээврийн хэрэгслүүдийн бичиг баримт нь хүчингүй байна гэж тайлбарлаж байна. Тендерийн баримт бичгүүдийг нэхэмжлэгч талаас цахимаар үзэх боломжгүй, та нар цаасаар өгөөч гэсэн учраас бид нар цаасан дээр хэвлээд хүргүүлсэн. Өнөөдөр бүх баримт биичиг цахимжсан үед шаардлагатай бол цахимаар ороод үзэхэд тээврийн хэрэгслүүд татвараа төлсөн эсэх, авто тээврийн улсын үзлэгт орсон эсэх нь харагдаж байна. Мөн тендерийн баримт бичигт энэ бүх баримтуудыг хавсаргасан. Тендерийн материал дотор эскиз зураг болон ажлын үе шатны төлөвлөгөө байхгүй байна гэж байна.

Мөн нэхэмжлэгч талаас тендерийн материалын хугацаанд заасан 45 хоногоос илүү хугацаагаар үе шатны хуваариа өгсөн байна гэж тайлбарлаж байна. Манай компанийн эскиз зураг маань байгаа, та нар нэгэнт хэвлүүлж авсан материалтайгаа бүрэн дүүрэн танилцаарай. Тухайн материал нь байхгүй гэдэг огт үндэсгүй зүйлийг яримааргүй байна. Хамгийн гол нь тендерт адилхан оролцчихоод ямар ч баримт бичгийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэл тавьж байгаа нь хууль бус гэж бодож байна. Бид нар ялгаагүй нэг баримтаар цахимаар зарласан тендерт оролцсон. Манай компанийн зүгээс шаардлагатай бүхий л баримтуудыг цаг тухайд нь гаргаж өгсөн. Бид нар хуулийн дагуу, мэдэгдлийн дагуу гэрээт ажлаа хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил-ыг 1 дүгээр багцаар, тухайн бэлтгэсэн талбайн хойд болон урд хэсэгт зүлэг тарьж ногоон байгууламж хийх буюу биологийн нөхөн сэргээлтийн ажлыг 2, 3 дугаар багцаар тендер зарлаж, 1 дүгээр багцын тендерийн сонгон шалгаруулалтыг Үнэлгээний хороо 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр үнэлгээ хийж, Ш******* ХХК-ийг шалгаруулсан, уг тендерт оролцогч Б******* ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/1678 тоот албан бичгээр тендерт дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсний дагуу Үнэлгээний хороо 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин үнэлгээ хийж, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг шалгаруулж, захиалагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.

Уг тендерээр хийгдэх ажил нь техникийн тодорхойлолтоор хаалт хийх 8 га талбайг 50 см-ын зузаан хөрсөөр хучиж, нягтаршуулж, тэгшлэх, хаалт хийх талбайг хог хүлээн авах талбайгаас тусгаарлаж, 2 м өндөртэй нягтруулсан шороон далан босгох, тусгаарлалт хийсэн шороон далан дээр 3 м алгасалтай багана бүхий 3 м өндөртэй төмөр торон хашаа татах, хаалт хийх талбайн зах ирмэг бүхий налуу үе бүрийг 5 см зузаан хөрсөөр хучиж гадаргууг тэгшиж засах, хаалт хийх талбай руу 8-10 тмм даацтай усалгааны машин орж гарах замыг хөрсөөр нягтруулж бэлтгэх, хаалт хийх талбайд хэвтээ босоо тэнхлэгийн дагуу 200 м тутмын огтолцол дээр гадаргаас доош 3 м, гадаргаас дээш 2 м нийт 5 м урттай, 1м диаметртэй метан хий зайлуулах чийг, галд тэсвэртэй материалаар хийгдсэн хоолой суурилуулах, бэлдсэн талбайг 10 см зузаан байгалийн бор, хар шороон хөрс, нөхөн сэргээсэн бордоожуулсан хөрсөөр хучих ажил байна.

Үнэлгээний хороо 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн үнэлгээгээр болон 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Нано-Экологи ХХК-ийн тендерээс татгалзсан байх ба нэхэмжлэгч Нано-Экологи ХХК нь Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг хянан үзэх, үнэлгээ хийх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гарган маргаж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуух ажлыг комисс хүлээж авсан шалтгаанаар дээрх тендер шалгаруулалтын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох, уг актын улмаас учирсан хохиролд 135,807,954 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч Нано-Экологи ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бусаар зөрчигдсөн эсэх талаар.

Захиргааны байгууллагатай тухайн харилцаанд орсон иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөх нь дамжиггүй болсон тохиолдолд захиргааны байгууллагын тухайн үйл ажиллагаа, захиргааны тухайн актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гарган захиргааны хэргийн шүүхэд маргах, шүүх захиргааны байгууллагын тухайн үйл ажиллагаа, акт хууль зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээ шаардлага хангасан, хамгийн бага үнийн санал ирүүлсэн байхад шаардлага хангаагүй оролцогчийг шалгаруулсан, эхний үнэлгээгээр чадавхийн шаардлага хангасан гэж үзээд хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэж татгалзсан атал дахин үнэлгээгээр татгалзсан мэдэгдэл өгөөгүй, чадавхийн шаардлага хангаагүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй гэж маргажээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн, 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, эдгээр өдрийн үнэлгээ хийсэн хүснэгт бүхий дүгнэлтээс үзвэл эхний болон дахин хийсэн аль аль үнэлгээрээр Нано-Экологи ХХК-ийн ирүүлсэн тендерийг ажилчдын тоо тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-д заасан шаардлагыг хангахгүй, түр хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс ажилтан ажиллуулах тодорхойлолт ирүүлсэн, ... ажиллах хүчний хувьд үндсэн ажилтан байна гэсэн заалтыг хангахгүй гэж үнэлсэн байна. Тодруулбал, Үнэлгээний хорооны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, үнэлгээний хуудсанд тусгагдсанаар Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг ТШӨХ-д заасан шаардлагатай материалуудыг бүрэн ирүүлсэн, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн ч хамгийн өндөр үнийн саналтай, бусад 5 оролцогчийг тухайлбал Б******* ХХК, Нано-Экологи ХХК, Ш******* ХХК, О******* ХХК, Р******* ХХК-ийг ажиллах хүчний хувьд үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй, түр хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт ирүүлсэн нь ажиллах хүчний шаардлагыг хангахгүй, Б******* ХХК, Р******* ХХК-ийн хувьд мөн түншлэл, туслан гүйцэтгэгчтэй байх шаардлага тусгаагүй байхад түншлэл, туслан гүйцэтгэх гэрээ ирүүлсэн нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлага хангахгүй гэж үнэлээд, ажиллах хүчний шаардлага хангаагүй 3 оролцогчоос хамгийн бага үнийн санал ирүүлсэн шалгуураар Ш******* ХХК-ийг шалгаруулсан байдаг.

Үнэлгээний хорооны энэ шийдвэрийн дагуу захиалагч 2021 оны 3 дугаар сарын 17-нд оролцогч нарт мэдэгдэл хүргүүлэхдээ 01/583 тоот албан бичгээр Нано-Экологи ХХК-ийг хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтаар тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан гэх мэдэгдэл хүргүүлжээ.

Улмаар 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Нано-Экологи ХХК-ийн тендерээс мөн л ажилчдын тоо ТШӨХ-д шаардсан шаардлага хангахгүй, үндсэн ажилтантай байх шаардлага хангахгүй, түр хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу ТОӨЗ ийн 6.2 в-д тавигдах шаардлагыг хангаагүй, мөн бусад оролцогчдын хувьд өмнөх үнэлгээ буюу Б******* ХХК, Ш******* ХХК, О******* ХХК, Р******* ХХК-ийг ажиллах хүчний шаардлагыг хангахгүй, Б******* ХХК, Р******* ХХК-ийн хувьд түншлэл, туслан гүйцэтгэх гэрээ ирүүлсэн нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлага хангахгүй гэж үнэлээд, чадавхийн шаардлага хангасан буюу ТШӨХ-д шаардсан шаардлагуудад нийцсэн материал ирүүлсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг шалгаруулсан байдаг.

Үнэлгээний хорооны 3 дугаар сарын 09-ний өдрийн сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн 3 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдлийг эс зөвшөөрч Б******* ХХК-ийн гаргасан гомдлоор Сангийн яам тендер шалгаруулалтын материалыг хянаад 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/1678 тоот албан бичгээр шалгарсан Ш******* ХХК-ийг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 в-д заасан голлох инженер техникийн ажилтан, жолооч, туслах ажилтан тухайн компанид 1, 2 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй, ажиллах хүчний шаардлага хангахгүй тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзээд тендер шалгаруулалтай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн, энэ шийдвэрийн дагуу 4 дүгээр сарын 7-ны өдөр дахин үнэлгээ хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Сангийн яамны энэ шийдвэрт дурдагдсан ажиллах хүчний шаардлагыг хангахгүй гэх үндэслэл Үнэлгээний хорооны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн үнэлгээнээс үзвэл Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-иас бусад 5 оролцогчид хамааралтай байна.

Тиймээс ч тендер шалгаруулалтыг хууль бус гэж хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн.

Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 6-д тендерт оролцогчдын гэрээг хэрэгжүүлэх чадварт 6.2 в-д гэрээг гүйцэтгэх удирдах болон техникийн голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл-ийг ирүүлэхийг шаардсан, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТШӨХ-ийн ТОӨЗ 6.2 в хүснэгтээр голлох болон инженер техникийн ажилтнуудад тавигдах шаардлагыг албан тушаал, ажлын байр, тэдгээрт ажиллах боловсон хүчний тоо, тавигдах туршлага, мэргэжлийн шаардлагыг заасан, нийт 35 ажилтан байхаар, жолооч, инженер техникийн ажилтан 15 хүн тухайн мэргэжлээрээ 2 жил, тухайн компанид 2 жил, туслах ажилтан 20 хүн тухайн мэргэжлээрээ 1 жил, тухайн компанид 1 жил ажилласан байх шаардлага тавьж, тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтаар сүүлийн 6 сарын байдлаар ирүүлэхээр, авто замын инженер гэрээт байж болохоор тусгайлан заажээ.

Шүүх хуралдаанд судлагдсан Нано-Экологи ХХК-ийн тендерийн цахим материалд НД-8 маягтаар ирүүлсэн сүүлийн 6 сарын байдлаарх нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын лавлагаагаар 2020 оны 6 дугаар сард 13, 7 дугаар сард 14, 8, 9 дүгээр сард 18, 10-12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сард 17 ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тайлан баталгаажуулсан, төслийг хэрэгжүүлэх ажилтан, ажилчдын чадвар туршлагын тодорхойлолт ТШМ 2-7 маягтын жагсаалтад орсон 10 жолооч, 4 туслах ажилтан, нийт 14 ажилтантай 2018-2020 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагджээ.

Иймд голлох болон инженер техникийн ажилтнуудын тухайн байгууллагад ажилласан жилийг буюу үндсэн ажилтан мөн эсэхийг НД-8 маягтаар тооцсон, ийнхүү энэ шаардлагыг хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлт үнэлгээ үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар дордуулаагүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно, 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь ... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар үндсэн ажилтан мөн эсэхийг тодорхойлж буй нь үндэслэлтэй.

Хэдийгээр захиалагчийн 3 дугаар сарын 17-ны мэдэгдэлд хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлээгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан үндэслэлээ заасан ч, 3 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээгээр тус компанийн тендер чадавхийн шаардлага хангасан гэж үнэлэгдээгүй, хамгийн өндөр үнийн саналтай оролцогч чадавхийн шаардлага хангасан, бусад 5 оролцогч ажиллах хүчний шаардлага хангаагүйгээс зөвхөн тухайн шаардлагыг хангаагүй 3 оролцогчоос хамгийн бага үнийн саналтай оролцогчийг шалгаруулж, тэдгээр дотроо хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлээгүй гэж Нано-Экологи ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан, тодруулбал адил шаардлага хангаагүй оролцогчид дотроо үнийн саналаар хамгийн бага биш гэж үнэлэгдсэн байх тул эхний үнэлгээгээр чадавхийн шаардлага хангасан гэж үзсэн атал дахин үнэлгээгээр чадавхийн шаардлага хангаагүй гэж тайлбарласан гэх үндэслэл няцаагдаж байна.

Үнэлгээний хороо 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ Нано-Экологи ХХК-ийн тендерээс мөн л ажилчдын тоо ТШӨХ-д шаардсан шаардлага хангахгүй, үндсэн ажилтантай байх шаардлага хангахгүй, түр хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулсан буюу ТОӨЗ ийн 6.2 в-д тавигдах шаардлагыг хангаагүй гэж татгалзсан ч, захиалагч ийнхүү дахин үнэлгээ хийж тус оролцогчийн тендерээс татгалзсан шийдвэрийг, үндэслэлийн хамт мэдэгдэл хүргүүлээгүй нь буруу, үүнийгээ татгалзсан үндэслэл болон татгалзсан шийдвэр өөрчлөгдөөгүй, 4 дүгээр 09-ний өдөр Үнэлгээний хорооны шийдвэр цахим санд бүртгэгдсэн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, тухайн оролцогчийн үнэлгээнд өөрчлөлт ороогүй нь тендерээс татгалзсан, шалгаруулсан талаарх мэдэгдлийг оролцогчдод хүргүүлэх үүргээс захиалагчийг чөлөөлөхгүй. Хэдий тийм ч тендерээс татгалзсан мэдэгдлийг шалгараагүй оролцогчид хүргүүлээгүй энэ үндэслэл нь сонгон шалгаруулалтыг хууль бус байсан гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг гүйцэтгэх чадавхийн шаардлагыг гол үзүүлэлт болгох тендер шалгаруулалтын зарчмыг үгүйсгэх хэмжээний үндэслэл биш юм.

Нөгөө талаас тендерт шалгарсан гэх мэдэгдэл нь гэрээ байгуулах эрх, үр дагавар үүсгэдэг бол, тендерээс татгалзсан гэх мэдэгдэл нь гомдол гаргаж хянуулах эрх, үр дагавар үүсгэдэг, Нано-Экологи ХХК-д 4 дүгээр сарын 8-нд тендерээс татгалзсан мэдэгдэл хүргүүлээгүй ч захиалагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 4 дүгээр сарын 09-нд захиалагчийн шийдвэрийг байршуулсан талаар нэхэмжлэгч нь Сангийн яаманд гаргасан гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, мөн Сангийн яам Нано-Экологи ХХК-д хүргүүлсэн хариу албан бичигтээ тус тус дурдсан байгаагаас, мөн Сангийн яаманд гомдол гаргасан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл гомдол гаргах, нэхэмжлэл гаргах маргах эрхэд үр дагавар үүсгээгүй байна.

Нэхэмжлэгч Нано-Экологи ХХК нь тус компанийн тендерийг чадавхийн шаардлага хангаагүй гэж үнэлсэн, тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны 4 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийхийг захиалагчид даалгуулахаар маргаж байгаад тендер гэрээгээр гүйцэтгэх ажил хийгдэж, хүлээж авсан гэх үр дагавраас шалтгаалж шаардлагаа гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох, учирсан хохирол гаргуулах агуулгаар өөрчилсөн болно.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдсон гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгохшаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар.

Нэхэмжлэгч нь энэ шаардлагаа Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК ТОӨЗ 1.2 ажил гүйцэтгэх хугацааг 90 хоногоор санал ирүүлсэн, ТОӨЗ 6.2 компанийн дүрмийн хуулбар ирүүлээгүй, ТОӨЗ 6.2 е машин механизм нь улсын үзлэг, татвар хураамж, төв замын зөвшөөрлийн хугацаа дууссан, ТОӨЗ 17 төсөвчнөөр батлууласан үнийн задаргаа ирүүлээгүй, техникийн тодорхойлолтын эскиз зураг, ажлын төлөвлөгөө, үе шатны хуваарь ирүүлээгүй гэсэн 5 үндэслэлээр чадавхийн шаардлага хангаагүй байхад шалгаруулсан гэж маргажээ. Үндэслэл бүрээр дүгнэвэл:

1. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан 45 хоногийн хугацаанд буюу 05 дугаар сарын 28-ны өдөр ажил дууссан, хүлээж авах ажлын хэсэг томилуулах мэдэгдлийг ирүүлж, 6 дугаар сарын 07-нд комисс ажиллаж Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ыг хүлээж авч, тэмдэглэл үйлдэж, дүгнэлт гаргасан байдаг.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил буюу төвлөрсөн хогийн цэгт хуримтлагдсан хогийг булж, техникийн нөхөн сэргээлт хийх, талбайд далан бүхий хаалт хийх 8 га талбайн 1 дүгээр багц ажилд ажил гүйцэтгэх хугацааг ковид-19 цар тахлын дэгдэлтийг хязгаарлах хөл хорио тогтоосон, Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг шалган нэвтрүүлэх товчоодод хязгаарласан нөхцөл байдлыг харгалзан 60 хоногоор тогтоосон гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК 2021 оны 2 дугаар сарын 18-ны дотор хүлээн авахаар 1 дүгээр сарын 18-нд зарлагдсан уг тендерт 3, 4, 5 дугаар сард ажлыг гүйцэтгэхээр санал ирүүлсэн байдаг ч гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 45 хоногоор тогтоож, энэ хугацаанд ийнхүү ажлыг гүйцэтгэж дуусч хүлээлгэн өгсөн, өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдал нь тендерт шалгарсан оролцогчийн чадавхийн шаардлагад нөлөөлөөгүй, үр дагавар үүсгээгүй байна.

2. Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК тендерийн баримт бичигтээ компанийн дүрмээ ирүүлээгүй байх бөгөөд хариуцагч компанийн дүрмийн хувьд тендерийн баримт бичигт тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд нэмэлт нотлох баримтаар ирүүлэхээр заасан, заавал ирүүлэхээр шаардсан үндсэн баримт биш тул тендерийн үнэлгээнд нөлөөлөхгүй гэж тайлбарласныг үгүйсгэхээргүй байна.

Учир нь компанийн дүрэм нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үндсэн баримт бөгөөд энэ баримтыг үндэслэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог, нөгөөтэйгүүр тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлох зорилгоор улсын бүртгэлийн нэгдсэн сангийн нээлттэй мэдээллээс тухайн хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн байдал, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэр, тоо, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан эсэх талаарх мэдээллийг авах боломжтой, бусад мэдээллийг хязгаартайгаар буюу тендерт оролцогчийн зөвшөөрлөөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас шалгах боломжтой байна.

Хуулийн этгээдийн дүрэм нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан тухайн хуулийн этгээдийн ерөнхий нөхцлийг магадлах, санхүүгийн чадавхийг үнэлэх, техникийн чадавхи, туршлагыг үнэлэхэд зайлшгүй байх баримтаар заагаагүй буюу чадавхийн шаардлагыг үнэлэхэд нөлөөлөхөөргүй, мөн тендерийн баримт бичгийн 6.2 а-д тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт болгон ирүүлэх хуулийн этгээдийн улсын бүртгэл, тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтуудыг тухайлан заасан, үүнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлэхээр, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 6.2-т тендерт оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадвартайг нотлох нэмэлт баримтаар компанийн дүрмийн хуулбарыг ирүүлэхээр заажээ.

3. Тендерийн баримт бичгийн 6.2 е-д тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадварыг нотлохоор гэрээг гүйцэтгэхэд ашиглагдах санал болгож буй үндсэн машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, төрлийг ирүүлэхээр, ж-д тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэрэгслэлүүдийн хүчин чадал, бүтээмж нь захиалагчийн заасан техникийн тодорхойлолтод бүрэн нийцэж байгаа тухай нотлох баримтыг хавсаргахаар заасан, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 е-д машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, төрөл, тоог, машин механизм тус бүр төв замын зөвшөөрөлтэй байх, авто тээврийн улсын үзлэгт орсон, татвар, хураамж төлсөн байх гэсэн шаардлагыг тавьжээ.

Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан зарим машин механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 2020 оны 2 дугаар сарын 09-нд техникийн хяналтын үзлэгт орсон тэмдэглэгээтэй, энэ нь 2021 оны 2 дугаар сарын 09-нийг хүртэл хүчинтэй байна гэж үзвэл 2021 оны 1 дүгээр сарын 18-нд зарлагдсан уг тендерт материал хүргүүлэх үед хүчинтэй байсан, ийнхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг тендерийн материалд хүргүүлснээс хойш тухайн жилийн техникийн хяналтын үзлэгт орсон эсэхийг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлсөн эсэхийг тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэгдсэн мэдээллийн систем /smartcar.mn/-ээс шалгаж үнэлгээг хийсэн гэх хариуцагчийн тайлбарыг буруутгахгүй. Хариуцагчийн тайлбартаа дурдсанаар дараагийн техникийн хяналтын үзлэгт оруулах, татвар, төлбөр төлөх үүрэг үүсэх хугацааны хувьд тухайлбал, 0101УН улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 02 дугаар сарын 24, 0732УН улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 02 дугаар сарын 09, 0338УН улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2021 оны 06 дугаар сарын 12, 1154УН улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 06 дугаар сарын 12, 0131УН улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 02 дугаар сарын 24, 7831УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байсан, мөн тендерийн баримт бичигт авагдсанаар 0702УР улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 1 дүгээр сарын 26, 5607 УНВ, 3062УНА, 1456УАК, 6837 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 1 дүгээр сарын 28, 7859УАР улсны дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 2 дугаар сарын 03, 7869 улсын дугаартай тээврийн хэрэгслийнх 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байна.

Түүнчлэн тус компанийн ачааны авто машин, том оврын тээврийн хэрэгслүүдэд ЕС зөвшөөрлийг 2021 оны 1 дүгээр хагас жилээр 2021 оны 1 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 30-ныг дуустал хугацаагаар олгогдсон нь тендерийн баримт бичигт ирүүлжээ.

Иймд төв замын зөвшөөрөлтэй байх, авто тээврийн хяналтын үзлэгт орсон байх, татвар, хураамж төлсөн байх гэсэн шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

4. Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 17-д тендерийн үнийн хуваарийг 1/ гадаадаас нийлүүлэх үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, заасан дагалдах сэлбэг хэрэгслийн хамт, 2/ дотоодоос нийлүүлэх үйлдвэрийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, засан дагалдах хэрэгслийн хамт, 3/ байгууламжийн зураг төсөл боловсруулах үйлчилгээ, 4/ суурилуулах үйлчилгээ, 5/ нийт дүн байхаар, үнийн задаргааг гаргаж ирүүлэхээр заасан, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ТОӨЗ 17.7-д үнэ тохируулахгүй тогтмол байхаар тусгасан, харин нэхэмжлэлд дурдсанчлан үнийн задаргааг эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлэхийг шаардаагүй байна.

Гэхдээ Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичигт тендерийн үнийн хуваарийг тендерийн баримт бичигт заасан байдлаар, үнийн задаргааны хамт ирүүлээгүй байх ба, энэ нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дээрх заалтад нийцэхгүй байх ч уг заалтын 17.3-т тендерт оролцогч дээрх үнийн хуваарьт зааснаар үнийн задаргааг хийгээгүй тохиолдолд нийт үнэд буюу зураг төсөл, ажлын гүйцэтгэл, тээвэрлэлт, барилга угсралт, суурилуулалт, ажлыг хүлээлгэж өгөх зэрэг бүх ажлын үнэлгээний нийлбэрт хамруулан тооцохоор заасан, нөгөө талаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан оролцогчийн ерөнхий нөхцлийг магадлахад, санхүүгийн чадавхийг үнэлэхэд үнийн хуваарь, үнийн задаргааг үнэлэх шаардлага тавигдаагүй, өөрөөр хэлбэл энэ нь оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадавхид нөлөөлөх шалгуураар хууль болон тендерийн баримт бичигт тусгагдаагүй байна.

Иймээс гэрээний нийт үнээр үнэлгээг хийсэн, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг гэрээг хэрэгжүүлэх чадавхийг үнэлсэн Үнэлгээний хорооны үнэлгээг хууль бус гэж үзэхээргүй байна.

5. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын ажилд тавигдах ерөнхий шаардлагад талбайд хэмжилт судалгаа хийж эскиз зураг бэлтгэх, ажлын төлөвлөгөө үе шатны хуваарь гаргахаар тусгасан, Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн тендерийн баримт бичигт талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажлын эскиз зургийг хийлгэж баталсан, мөн ажлын үе шатны хуваарь, ажил гүйцэтгэх аргачлалыг ирүүлсэн байна. Тиймээс энэ шаардлагыг хангасан гэж үнэлсэн нь үндэслэлтэй байна.

Маргаж буй үндэслэл бүрээр ийнхүү дүгнэвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Захиалагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн хувьд тус компанид эрх үүрэг үүсгэсэн эерэг үйлчлэл бүхий захиргааны акт бөгөөд энэ актын хувьд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан хууль, хэм хэмжээний актаар хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, тухайн эрхийг хэрэгжүүлээгүй, тендерт шалгарахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх 5 үндэслэл тогтоогдохгүй байна.

Гурав. Хууль бус актын улмаас учирсан хохиролд 135,805,954 төгрөгийг гаргуулах шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд.

Шүүх Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан захиалагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны шийдвэрийг хууль бус гэж үзээгүй тул энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол тогтоогдохгүй.

Нэхэмжлэгч нь хохирол гэж нэхэмжилсэн 135,805,954 төгрөгийг уг тендерт шалгарч ажлыг гүйцэтгэсэн бол олох байсан 15 хувийн цэвэр ашиг хэмээн тодорхойлсон байх бөгөөд нэгдүгээрт нэхэмжлэгч Нано-Экологи ХХК-ийн тендерээс захиалагч ажиллах хүчний чадавхийн шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан, энэ шийдвэрийн талаар шүүх үндэслэлтэй болохыг дээр дүгнэсэн, нөгөөтэйгүүр ийнхүү олох байсан ашгийг тендерт бусад этгээдийг шалгаруулсан шийдвэрийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй.

Дөрөв. Гэрээ байгуулсан хугацааны тухайд.

Уг тендерийг 2021 оны 3 дугаар сарын 02-нд нээсэн, энэ хугацаанаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендер хүчинтэй байх 30 хоногийн хугацаа тоологдох бөгөөд 3 дугаар сарын 17-ны мэдэгдлийг эс зөвшөөрч Б******* ХХК Сангийн яаманд гомдол гаргасан, улмаар гомдлыг хянан шийдвэрлэхээр Сангийн яам 3 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/1370 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг 3 дугаар сарын 22-ны өдрөөс түр түдгэлзүүлснээр тендер хүчинтэй байх хугацааг тоолохыг зогсоож, 4 дүгээр сарын 05-ны өдрийн 6-1/1678 тоотоор дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэхдээ түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгож, өөрөөр хэлбэл энэ хугацаанаас тендерийн хүчинтэй хугацаа дахин тоологдож, Үнэлгээний хороо 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дахин үнэлгээ хийж, 4 дүгээр сарын 08-ны өдөр захиалагч гэрээ байгуулах мэдэгдлийг шалгарсан оролцогчид өгсөн, мэдэгдэлд энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулахыг мэдэгдсэн, мэдэгдэлд баримталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулахаар заасан.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах хугацаа нь 2 хүчин зүйлээс шалтгаалж тоологдохоор, үүнд гэрээ байгуулах мэдэгдэл өгснөөс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа байхаар, мөн тендер хүчинтэй байх хугацаанд багтаахаар хуульчилсан, гэрээ байгуулах мэдэгдэлд ч мөн үүнийг тусгасан байна. Тэгэхээр гэрээ байгуулахад тендер хүчинтэй хугацааг нэгэн адил харгалзахаар буюу уг хугацаанд багтаах шаардлага тавигдсан. Гэрээ байгуулах мэдэгдлийг 4 дүгээр сарын 08-нд өгсөн, уг өдрийг оруулан ажлын 6 хоногийг тоолбол 8, 9, 12, 13, 14, 15 гээд 6 хоног ба дараагийн ажлын өдөр нь 16-ны өдөр бөгөөд уг өдөр тендер хүчинтэй хугацаа мөн дуусахаар байх тул 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зарласан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ландфилийн талбайд хаалт хийх суурийн бэлтгэл ажил /багц -1/-ын гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийг сонгон шалгаруулсан шийдвэр нь хууль бус байсан болохыг тогтоолгох, уг актын улмаас учирсан хохиролд 135,807,954 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгч Нано-Экологи ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА