Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ, Ж.Энхжаргал,

нэр бүхий 74 хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа,

хохирогч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , , , , , , , , , , , , ,

шүүгдэгч Д.Дашдулам, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довчинтулгат овогт Дагийраазын Дашдуламд холбогдох эрүүгийн 2205000000549 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Б, тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Довчинтулгат овогт Дагийраазын Дашдулам /РД: /,  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Дашдулам нь “” ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд “Төв аймгийн сум, 2-р багийн нутаг дэвсгэрт орших “Элст толгой” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Баянгол дүүргийн 4-р хорооны “Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан, мөн дээрх газар буюу сумын 2-р баг “Элст толгой” гэх газар “барилга, байгууламж барих боломжгүй болсон” гэх шалтгаанаар тухайн үед Төв аймгийн сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Энхбаярын хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.Солонгын үүсгэн байгуулсан “” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан ба тус компанийн эзэмшиж байсан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт орших “” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Радуга зуслан хороолол барина” гэж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “бүх айлуудад дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600.000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж нэр бүхий 219 иргэнд нийт 820.233.340 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дашдулам мэдүүлэхдээ: “...Миний бие яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Гэтэл хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй. Энэ хэрэгт мөрдөгч, прокурор нь зөвхөн яллах талыг баримталсан. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 51 дугаар тогтоолд зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авах гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар тайлбарласан байдаг. Үүнд “зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурч мэхлэх, бусдын эд хөрөнгийг эсвэл өмчлөх эрхийг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаа олж авсан, бусдын эд хөрөнгө түүний эзэмших, өмчлөх эрхийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр өгөхгүй, эсвэл хагасыг хийнэ гэсэн субьектив санаа зорилго бүхий гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхэлснээс өмнө бий болгосон байдлаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас ялгагдана” гэж тайлбарласан байна. Миний 2019 оны 09 дүгээр сард энэхүү төслийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн ба ямар нэгэн зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй, төсөл хэрэгжих, арга газар захиалагч болон холбогдох хүмүүсийг оролцуулан нээлттэй өдөрлөг зохион байгуулж, барилгын ажлыг эхлүүлж шав тавьсан. Албан ёсны хуулийн этгээд болох өөрийн эцсийн өмчлөл дээр байдаг компанийн нэр дансаар захиалга, төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжих газрыг зөвхөн “сумын Засаг даргын захирамжтай байхад болно” гэж ажлаа эхлүүлсэн нь миний алдаа байсан. Газар эзэмших, ашиглах төсөл хөтөлбөр, скез зураг батлуулах зэрэг хуулийн дутуу мэдлэгтэй байсан бол ингэж алдахгүй байсан. Төв аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Энхбаяр болон түүний хамаарал бүхий Энхбат гэх хүмүүс нь надаас төлбөр мөнгө авч 100 га газрын захирамж гаргаж “ажлаа явуулж болно” гэж ойлгуулсан. Сумын Засаг дарга болон зуучлагч хүмүүсийн аман баталгаа, тамдагтай захирамжид хэт найдан өнөөдөр буруутгагдан сууж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн ба мөрдөгч, прокурор нь энэ талаар шалгаж тогтоогоогүй. Гэтэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Энхбаяр нь Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр миний болон бусад над шиг өөрт нь залилуулсан хүмүүсийн гомдол хүсэлтээр шүүхээр орж 2021 онд 371 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Энэ талаар хэрэгт мөрдөгч, прокурор ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, тэд газар олгохдоо 110 сая төгрөг авч, хохирлыг иргэний хариуцагчаар тогтоож өгөөгүй. Мөрдөгч, прокурор нь анхаарлаа хандуулж гэрээгээр халхавчилсан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилго бүхий этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхэлсэн байна гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд үүнээс эсрэг бөгөөд миний бие залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнд тодорхойлогдсон эдгээр шинж чанар, санаа зорилгыг агуулсан байсан бол яагаад оргон зайлаагүй юм бэ. Харин ч бодитой хэрэгжүүлж байсан. 2019 оны 12 дугаар сард хураагдсан төлбөр мөнгөө яагаад эхний Энхбаярын олгосон 100 га газар дээр 2020 онд зураг төсөл гаргуулж, хүн хүч, бригад, машин техник ажиллуулж, инженер хайгуулын ажлыг хийлгэсэн юм бэ. Энэ олон тооны суурийг цутгах олон сая төгрөг зарцуулсан. 2020 оны 02 дугаар сард Төв аймгийн газрын албанд мэргэжлийн хяналтын газраас Засаг дарга Энхбаярын захирамж хууль бус гэж үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сард дахин “” ХХК-ийн 50 га газрыг хөрөнгө гарган худалдан авсан. 2 дахь удаагаа газар худалдан авсан газар дээрээ мөн газар тэгшилж, суурийн ажил хийгдэж, дахин мөнгө санхүүжилт зарцуулан байгууллагуудтай гэрээ хийж, зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө зарцуулж 20 суурь цутгасан. Нэг суурь нь 4 сая төгрөгийн цемент, зуурмаг орсон. Гэтэл мөрдөгч 16 сая төгрөгийн ажил хийгдсэн байна гэж үзсэнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ талаар санал хүсэлт гаргаж ирсэн. Нэг суурийн бэлтгэл ажлыг газар тэгшлэх, зөөх, 4 сая төгрөгийн цемент цутгахын тулд 500 айлын газрын координатын цэгийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, улаан утас татаж, 230 гаруй суурийг тэгшилж, техникээр ухаж, 1000 гаруй хэв хашмал түрээслэн авч, 3-4 удаа шланзаар зөөж авчран 40 хүнтэй бригад ажиллуулсан. Гэмт хэргийн санаа зорилго болох мөнгийг нь хураан авчхаад яах гэж дахин дахин ажил хийгээд мөнгө санхүү зарцуулсан талаар анхаарч үзээч. 2 удаа газар худалдан авсан. 2019 онд гэрээ байгуулсан хүмүүс 2021 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад гомдол өгсөн. Манай компани 2019 оноос хойш 2 жилийн хугацаанд оффистоо байрлаж, захиалагчтайгаа холбоотой байсан бөгөөд заримдаа хамтарсан уулзалт зохион байгуулж, нөхцөл байдлыг тайлбарлаж ирсэн. Иймд би залилах гэмт хэрэг үйлдээгүй тул өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан хүсэлтийг хүлээн авч аудитын дүгнэлт гаргуулж өгнө үү…” гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: ”...Гэрээ байгуулагдсан орон сууцны үнэ болох 8.900.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээ хийсэн мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...14.805.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: “...1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: “...10.705.000 төгрөгийн нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...Орон сууц захиалгын гэрээ хийж эхлээд 1.800.000 төгрөгийн өгч гэрээ хийсэн. Сүүлд дахин гэрээ шинэчилж 600.000 төгрөгийг өгсөн. Нийт 2.400.000 төгрөгийг төгрөгийн нэхэмжилж байна гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: “...1.790.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: “...1.790.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...2.780.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...8.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...2.080.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...3.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ. “...3.290.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Д.Баярбат мэдүүлэхдээ: “...1.780.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...Манай охин Энхмандах бас орон сууц захиалгын гэрээ хийсэн. Охины хохиролтой нийт 11.160.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...5.580.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...3.600.000 төгрөгийг  нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...7.400.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...Нийт 3.290.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...4.780.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “...9.870.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мэдүүлэхдээ: “...3.750.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Д.Оюунлхам мэдүүлэхдээ: “...2.750.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч мэдүүлэхдээ: “Орон сууц захиалгын гэрээ байгуулж 17.900.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш гэрээний алданги 0.5 хувиар бодож нэмэлтээр 487.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.

Хохирогч А.Тунгалаг мэдүүлэхдээ: “...2.880.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Дашдуламыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшиг, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу их хэмжээний хохирол учруулж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчдын өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Дашдулам нь зуслангийн байшин барих газрын зөвшөөрөл аваагүй байж нэр бүхий 219 хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хохирогч нарыг хуурч, гэрээ байгуулагдсанаас хойш нэг ч барилга баригдаагүй. Хохирогч нараас татан төвлөрүүлсэн мөнгөнөөс 100 гаран сая төгрөгөөр газар худалдан авахад зарцуулсан. Өөрөөр хэлбэл орон сууц захиалгын гэрээ байгуулснаас хойш шүүгдэгч нь тодорхой ажил төрөл эрхлээгүй, энэ мөнгөөр амьдралын эх үүсвэрээ болгосон нь тогтоогдож байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Д.Дашдулам нь дээрх нэр бүхий хохирогч нараас авсан мөнгөө төсөл хэрэгжүүлэхэд болон тодорхой үйл ажиллагаа явуулахад зарцуулсан. Гэтэл хавтаст хэрэгт яллах дүгнэлтэд авагдсан хохирлын тооцоогоор “Радуга” зуслан хороолол төсөлд хэдэн төгрөгийг зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх тул шүүхийн шатанд дахин аудит оруулах зайлшгүй шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар 60 хүртэл хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж прокурорт даалгаж өгнө үү...” гэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Дашдуламын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Дашдулам нь:

“” ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд “Төв аймгийн сум, 2-р багийн нутаг дэвсгэрт орших “Элст толгой” гэх газарт “Радуга” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Баянгол дүүргийн 4-р хорооны “Иргэний танхим”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан, мөн дээрх газар буюу сумын 2-р баг “Элст толгой” гэх газар “барилга, байгууламж барих боломжгүй болсон” гэх шалтгаанаар тухайн үед Төв аймгийн сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Энхбаярын хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.Солонгын үүсгэн байгуулсан “” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан ба тус компанийн эзэмшиж байсан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт орших “” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Радуга зуслан хороолол барина” гэж 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “бүх айлуудад дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600.000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж нэр бүхий 219 иргэнд нийт 820.233.340 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Ас арвай ХХК-ийг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн 9011014134 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “” ХХК-ийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн 9011554042 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, “Хонгорууд Хурд” ХХК-ийн 000320350 дугаартай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Төв аймгийн сумын 4-р баг “Ээж хайрхан”-ны  зам дагуу “аялал жуулчлал”-ын зориулалттай 500000/50/ мкв/га/ газрын 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, “Хонгорууд Хурд” ХХК-ийн 5971365 дугаартай Төв аймгийн сумын 5-р баг “Номун Далай” гэх газар нэгж талбарын /4109054306/ дугаар бүхий 50 га газрыг “аялал зуучлалын бааз”, зориулалтаар зам дагуу “аялал жуулчлал”-ын зориулалттай 500000/50/ мкв/га/ газрыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, “” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Компанийн дүрэм”, холбогдох баримтууд, Төв аймгийн сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/524 дугаартай “Эзэмшсэн газрын зориулалтыг өөрчлөх тухай” /Газар эзэмших зориулалтаа өөрчлөх хүсэлтээ ирүүлсэн “Хонгорууд Хурд” ХХК-ийн /РД:5971365/-д 5-р баг “Номун Далай”-д аялал зуучлалын зориулалттай байгаа 50 га газар дээрээ амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэн ажиллах тул үйл ажиллагааны чиглэлийн дагуу амины орон сууцны зориулалтаар өөрчлөн, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй” гэсэн захирамжийн хуулбар,

- Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07/775 дугаартай Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад хүргүүлсэн “” ХХК нь сумын хоёрдугаар багт “Радуга” зуслан хороолол төсөл хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн 4-р хорооны Иргэний танхимд байрлан иргэдээс мөнгө авч, урьдчилгаа хэлбэрээр мөнгө төвлөрүүлж байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалган үзэхэд тус Аж ахуйн нэгжид зуслан хорооллын зориулалтаар төсөл хэрэгжүүлэх зорилгоор суманд газар олгогдоогүй, төсөл батлагдаагүй, барилга эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад барилгын ажил эхлүүлж, захиалга авч эхэлсэн нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг тус тус зөрчиж байна...” гэсэн албан бичиг, Монголын Барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/11/ТЗ дугаартай “Ас арвай ХХК /РД:5854644/ “” ХХК /РД:5971365/ нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно” гэх албан бичиг, Барилга хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1/110 дугаартай “...Тус төвийн барилгын салбарын нэгдсэн мэдээллийн систем, магадлалын мэдээллийн сангаас шүүлт хийхэд 5854644 регистрийн дугаартай “ Ас арвай” ХХК болон 5971365 регистрийн дугаартай “” ХХК тус тус барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй, мөн 2016-2022 оны хооронд дээрх хоёр компанийн захиалгаар Төв аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдах “Амины орон сууцны хорооллын барилга”-ын ажлын зураг төсөлд магадлал хийгдээгүй байна...” гэсэн албан бичиг,

- Төв аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “” гэх газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураг, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төв аймгийн   сумын 2-р багт “Радуга” зуслан хороолол төсөл хэрэгжүүлэхээр архитектур төлөвлөгөөний даалгавар, зураг төсөл батлагдаагүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгогдоогүй байхад барилгын ажил эхлүүлэн захиалга авч эхэлсэн тухай Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/748 дугаар албан бичгийн дагуу “”  ХХК-д 1934000674 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэсэн тухай” 2022 01 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, зөрчлийн хэргийн хуулбарууд,

- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Халиунаа, Барилга хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн П.Мөнгөнтуул, Төв аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн ойн нэгжийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Эрдэнэцогт, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хот байгууллагын дарга Д.Алтансүх, гэрч О.Эрхэмбаяр, Б.Үжин, Д.Дорждулам, Д.Баяржавхлан, Л.Оюун-Эрдэнэ, М.Батжаргал, Э.Дэлгэржаргал, Б.Мөнхбаатар, О.Энхтунгалаг, Д.Ширмэнтогоо, Э.Энхбаяр, Ё.Батхүү, Д.Энхтөр, Ц.Энхбат нарын мэдүүлгүүд,

- “” ХХК-ны “Хаан” банкны дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, “” ХХК-ийн “Хаан” банкны 5070529467 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, “” ХХК-тай “Радуга” зуслан хороололд байр захиалсан иргэдийн гэрээг хүлээн авсан тэмдэглэл, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхоролын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 39 дугаартай тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын “Төв  аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07/775 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичиг нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн ба үүний дагуу холбогдох албан хаагч Баянгол дүүргийн 4-р хорооны иргэний танхимд очиход “Ас арвай” ХХК нь сумын 2-р багт “Радуга зуслан хороолол” төслийн танилцуулга явагдаж дууссан байсан тул тухайн хорооны Засаг даргад дахин төрийн байгууллагын байрыг энэ төрлийн арга хэмжээнд ашиглахгүй байх үүрэг, чиглэл өгч ажилласан” гэсэн албан бичиг,

- Нэр бүхий 219 хохирогч нарын мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Дашдулам нь “би залилах гэмт хэрэг үйлдээгүй, төсөл хэрэгжүүлэхэд явцад хууль дүрэм мэдэхгүйгээс болж хүндрэл гарсан” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Дашдулам нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа “Төв аймгийн сумын нутаг дэвсгэрт “Радуга” нэртэй зуслан хороололд захиалга авч байна” гэсэн зарыг Фэйсбүүк группт байршуулан улмаар Баянгол дүүргийн 4-р хорооны Иргэний танхимд иргэдийг хүлээн авч уулзаж, танилцуулга хийж “Төв аймгийн сумын нутаг дэвсгэрт 1000 айлын “Радуга” зуслан хороолол барих гэж байгаа, манай хороолол 2020 оны 4, 5 дугаар сард  ашиглалтад орно, айл болгон 0.5 га газартай, төлбөрийн нөхцөлийн хувьд захиалгын гэрээ хийхдээ сонгосон байшингийнхаа үнийн дүнгийн 10 хувийг төлөөд, хороолол ашиглалтад ороод, түлхүүр гардан авах үедээ 10 хувийг нь төлнө, үлдсэн 80 хувийг нь компанийн хувь лизинд хамруулж өгнө”, “айл бүрд 00, бохир, цэвэр усны асуудлыг шийдэж өгнө” гэх зэргээр хуурч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж нэр бүхий 219 иргэнд нийт 820.233.340 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Дашдуламын “залилах гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг. 

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон явдал юм.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Дашдулам нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагч нарын дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Дашдуламыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 219 иргэнд 820.233.340 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс хохирол төлбөр төлөгдсөн болон шүүгдэгч Д.Дашдуламаас хохирол нэхэмжлэхгүй гэсэн хохирогч нарын хохирол болох 67.944.000 төгрөгийг хасч үлдэх 752.289.340 төгрөгийг шүүгдэгч Д.Дашдуламаас гаргуулж, хохирогч Ц.Банзрагчид 3.290.000 төгрөгийг, хохирогч Л.Сайханцэцэгт 7.400.000 төгрөгийг, хохирогч Ц.Сарантуяад 4.180.000 төгрөгийг, хохирогч Ч.Гантулгад 1.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Оюунд 2.384.000 төгрөгийг, хохирогч Ш.Жамсрайжамцад 2.790.000 төгрөгийг, хохирогч Л.Энхбаярт 1.790.000 төгрөгийг, хохирогч Я.Солонгод 2.790.000 төгрөгийг, хохирогч Т.Мөнхжаргалд 2.790.000 төгрөгийг, хохирогч Х.Амгаланбаярт 1.790.000 төгрөгийг, хохирогч Х.Анхтуяад 2.384.000 төгрөгийг, хохирогч Х.Хонгорзулд 990.000 төгрөгийг, хохирогч Ц.Отгонд 14.800.000 төгрөгийг, хохирогч Т.Дэлгэрмаад 2.500.000 төгрөгийг, хохирогч Т.Батаад 2.080.000 төгрөгийг, хохирогч С.Наранцэцэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч П.Ган-Очд 1.784.000 төгрөгийг, хохирогч *******т 2.390.000 төгрөгийг, хохирогч Н.Хажидмаад 1.790.000 төгрөгийг, хохирогч М.Эрдэнэбаатарт 7.970.000 төгрөгийг, хохирогч З.Сувдмаад 3.290.000 төгрөгийг, хохирогч Л.Мөнгөнцэцэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Ж.Болдод 1.860.000 төгрөгийг, хохирогч д 4.780.000 төгрөгийг, хохирогч Б.Нямцэцэгт 14.805.000 төгрөгийг, хохирогч Б.Бямбаад 4.185.000 төгрөгийг, хохирогч *******ад 1.780.000 төгрөгийг, хохирогч Б.Бүтэдмядагт 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Батгэрэлд 2.200.000 төгрөгийг, хохирогч Б.Батболдод 1.500.000 төгрөгийг, хохирогч Н.Батчулуунд 12.555.000 төгрөгийг, хохирогч Ж.Батлянхад 1.620.000 төгрөгийг, хохирогч Б.Нарангэрэлд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Пүрэвдуламд 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Нинад 5.180.000 төгрөгийг, хохирогч Г.Даваажаргалд 3.568.000 төгрөгийг, хохирогч Д.Чимэгсанаад 2.790.000 төгрөгийг, хохирогч д 14.805.000 төгрөгийг, хохирогч Э.Хүрэлтулгад 1.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Бэхтөрд 2.790.000 төгрөгийг, хохирогч *******д 2.390.000 төгрөгийг, хохирогч Ш.Оюунчимэгт 2.390.000 төгрөгийг, хохирогч С.Лувсандуламд 2.790.000 төгрөгийг, хохирогч Д.Баярцэцэгт 1.622.000 төгрөгийг, хохирогч Р.Нарантуяад 4.780.000 төгрөгийг, хохирогч *******д 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Буяннэмэхэд 2.790.000 төгрөгийг, хохирогч Г.Анхбаярт 1.784.000 төгрөгийг, хохирогч Л.Эрдэнэжаргалд 660.000 төгрөгийг, хохирогч Б.Оргилбатад 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Батмөнхөд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Энхтуяад 3.580.000 төгрөгийг, хохирогч Б.Ихболдод 1.480.000 төгрөгийг, хохирогч С.Энхдаваад 500.000 төгрөгийг, хохирогч С.Алтанхуягт 1.480.000 төгрөгийг, хохирогч Ш.Энхтуяад 4.168.000 төгрөгийг, хохирогч Ч.Одончимэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч П.Баасансүрэнд 2.790.000 төгрөгийг, хохирогч Л.Оюунд 2.150.000 төгрөгийг, хохирогч Л.Баттөмөрт 1.784.000 төгрөгийг, хохирогч Ж.Тэгшбаатарт 2.690.000 төгрөгийг, хохирогч Ж.Пүрэвгэрэлд 1.790.000 төгрөгийг, хохирогч Г.Сүглэгмаад 1.784.000 төгрөгийг, хохирогч т 9.780.000 төгрөгийг, хохирогч Б.Энхтөрд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Болормаад 1.480.000 төгрөгийг, хохирогч Б.Түвшинбатад 1.622.000 төгрөгийг, хохирогч Б.Баянтөгсөд 1.480.000 төгрөгийг, хохирогч Г.Лхагваад 2.080.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунцэцэгт 2.090.000 төгрөгийг, хохирогч К.Сувд-Эрдэнэд 1.790.000 төгрөгийг, хохирогч Л.Алтанчимэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Одонтунгалагт 2.690.000 төгрөгийг, хохирогч Ө.Энхтүвшинд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Оюунцэцэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Төгсбаярт 2.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Олонбаярт 2.390.000 төгрөгийг, хохирогч *******д 1.800.000 төгрөгийг, хохирогч Х.Нямсүрэнд 2.390.000 төгрөгийг, хохирогч Э.Энхсайханд 3.270.000 төгрөгийг, хохирогч Э.Мөнгөнбаганад 3.290.000 төгрөгийг, хохирогч Ц.Батсүхэд 1.670.000 төгрөгийг, хохирогч Н.Оюунхишигт 2.990.000 төгрөгийг, хохирогч т 3.290.000 төгрөгийг, хохирогч Ч.Гантулгад 1.260.000 төгрөгийг, хохирогч Ш.Барсболдод 1.480.000 төгрөгийг, хохирогч д 5.580.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунбатад 1.790.000 төгрөгийг, хохирогч Н.Болортуяад 29.610.000 төгрөгийг, хохирогч З.Алимаад 6.358.000 төгрөгийг, хохирогч Ж.Батцэцэгт 1.620.000 төгрөгийг, хохирогч Ё.Ганболдод 2.390.000 төгрөгийг, хохирогч Д.Болдод 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Идэрмөнхөд 1.400.000 төгрөгийг, хохирогч Г.Ганболдод 2.790.000 төгрөгийг, хохирогч т 5.580.000 төгрөгийг, хохирогч А.Сүрэнжавт 1.790.000 төгрөгийг, хохирогч Э.Батбаярт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Алтанцэцэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Ч.Нэргүйд 5.580.000 төгрөгийг, хохирогч Ц.Оюунд 2.080.000 төгрөгийг, хохирогч Ж.Батжаргалд 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Батхуягт 11.950.000 төгрөгийг, хохирогч Г.Мөнхсайханд 2.080.000 төгрөгийг, хохирогч Г.Бямбарагчаад 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Энхмандахад 5.580.000 төгрөгийг, хохирогч Б.Баярт 1.480.000 төгрөгийг, хохирогч Т.Мишигт 4.400.000 төгрөгийг, хохирогч Ж.Даваахүүд 1.620.000 төгрөгийг, хохирогч Ю.Энхбаатарт 1.790.000 төгрөгийг, хохирогч М.Ариунболдод 2.700.000 төгрөгийг, хохирогч П.Аюурзанад 1.790.000 төгрөгийг, хохирогч Э.Ганзоригт 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Пунцагдаваад 2.222.000 төгрөгийг, хохирогч Д.Хишигмаад 1.784.000 төгрөгийг, хохирогч Б.Бямбадоржид 3.580.000 төгрөгийг, хохирогч Д.Бат-Өлзийд 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Солонгод 6.580.000 төгрөгийг, хохирогч А.Энхтуулд 3.290.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунлхамд 2.790.000 төгрөгийг, хохирогч С.Баттуяад 1.784.000 төгрөгийг, хохирогч Ш.Энхмаад 3.920.000 төгрөгийг, хохирогч Д.Ууганбаярт 3.580.000 төгрөгийг, хохирогч Г.Дашдуламд 2.390.000 төгрөгийг, хохирогч О.Мартад 1.784.000 төгрөгийг, хохирогч Ч.Тэгшзоригт 3.580.000 төгрөгийг, хохирогч Ц.Ганчимэгт 15.000.000 төгрөгийг, хохирогч Б.Нансалмаад 9.000.000 төгрөгийг, хохирогч Б.Бадамхатанд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Эрдэнэчимэгт 2.390.000 төгрөгийг, хохирогч Б.Баянбаатарт 2.380.000 төгрөгийг, хохирогч Г.Болдбаатарт 1.784.000 төгрөгийг, хохирогч Д.Пүрэвжалд 3.290.000 төгрөгийг, хохирогч М.Золзаяад 2.790.000 төгрөгийг, хохирогч О.Дуламсүрэнд 1.622.000 төгрөгийг, хохирогч М.Цэрэнхандад 8.000.000 төгрөгийг, хохирогч О.Цэцэнбаярт 2.222.000 төгрөгийг, хохирогч С.Шаравсамбууд 1.970.000 төгрөгийг, хохирогч О.Эрдэнэд 2.390.000 төгрөгийг, хохирогч П.Элбэгсайханд 2.390.000 төгрөгийг, хохирогч С.Оюунцэцэгт 7.080.000 төгрөгийг, хохирогч Х.Сурмаад 2.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Гончигсүрэнд 1.784.000 төгрөгийг, хохирогч д 3.090.000 төгрөгийг, хохирогч Э.Пүрэвжаргалд 6.580.000 төгрөгийг, хохирогч Я.Өнөртулгад 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Болдтулгад 1.480.000 төгрөгийг, хохирогч Г.Айлтгүйд 7.400.000 төгрөгийг, хохирогч Н.Энхсолонгод 3.290.000 төгрөгийг, хохирогч Г.Ичинхорлоод 2.790.000 төгрөгийг, хохирогч *******д 8.920.000 төгрөгийг, хохирогч М.Намжаргалд 2.390.000 төгрөгийг, хохирогч И.Бадамгаравт 2.300.000 төгрөгийг, хохирогч д 2.790.000 төгрөгийг, хохирогч Н.Энхгэрэлд 2.690.000 төгрөгийг, хохирогч Х.Номинсувдад 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Шинэбаярт 3.290.000 төгрөгийг, хохирогч т 8.400.000 төгрөгийг, хохирогч Х.Түмэнбатад 2.700.000 төгрөгийг, хохирогч Н.Батчимэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Байгалмаад 2.790.000 төгрөгийг, хохирогч т 2.080.000 төгрөгийг, хохирогч Т.Баярмагнайд 12.300.000 төгрөгийг, хохирогч д 7.400.000 төгрөгийг, хохирогч Б.Оюунбилэгт 1.480.000 төгрөгийг, хохирогч О.Мөнхгэрэлд 3.568.000 төгрөгийг, хохирогч т 2.790.000 төгрөгийг, хохирогч д 3.530.000 төгрөгийг, хохирогч Д.Баасанжаргалд 12.800.000 төгрөгийг, хохирогч Ж.Янжмаад 4.780.000 төгрөгийг, хохирогч *******эд 3.290.000 төгрөгийг, хохирогч Ө.Золзаяад 3.290.000 төгрөгийг, хохирогч *******т 10.755.000 төгрөгийг, хохирогч Ш.Мөнхцэцэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Үүрийнцолмонд 1.784.000 төгрөгийг, хохирогч Г.Ундармаад 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Чинбатад 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Оюундарьд 2.984.000 төгрөгийг, хохирогч Г.Базархүүд 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Ган-Эрдэнэд 3.290.000 төгрөгийг, хохирогч Р.Баясгаланд 1.890.000 төгрөгийг, хохирогч С.Хонгорбатад 3.300.000 төгрөгийг, хохирогч Г.Мөнхзулд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Цэцэгмаад 1.790.000 төгрөгийг, хохирогч д 3.290.000 төгрөгийг, хохирогч Ш.Мөнхбатад 7.754.000 төгрөгийг, хохирогч Д.Дэлгэрт 3.290.000 төгрөгийг, хохирогч М.Доногт 3.130.000 төгрөгийг, хохирогч Б.Пүрэвжавт 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Лодоншаравт 2.790.000 төгрөгийг, хохирогч Н.Батбаатарт 2.400.000 төгрөгийг, хохирогч Э.Өлзиймаад 2.790.000 төгрөгийг, хохирогч М.Энхжаргалд 2.080.000 төгрөгийг, хохирогч Харанга хийц ХХК-д 35.126.340 төгрөгийг, хохирогч Ц.Хүрэлчулуунд 9.800.000 төгрөгийг, хохирогч Б.Ганхуягт 2.690.000 төгрөгийг, хохирогч д 17.900.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч нараас “шүүгдэгч Д.Дашдуламд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Дашдуламын хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Дашдулам нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Дашдуламыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хууль зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний эрүүл мэндийн байдал, мөн нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000000549 тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” ХХК болон иргэд нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, гэрээний хуулбарууд бүхий 250 хуудсаар 16 хавтас, 64 хуудсаар 1 хавтас нийт 17 хавтас гэрээ, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Дашдулам цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Ас арвай” ХХК /РД:5854664/, “Хонгорууд Хурд ХХК /РД:5971365/, Дагийранзын Дашдулам нарын эзэмшдэг Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудын орлого, зарлагын шилжилт хөдөлгөөнийг, мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Хонгорууд Хурд ХХК /РД:5971365/-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа гэрчилгээний 000018773 дугаартай Төв аймгийн сумын 5-р баг “” гэх хаягт байршилтай нэгж талбарын 4109054306 дугаар бүхий 500000.0 мкв эрхийн улсын бүртгэлийн Э-1419002006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Довчинтулгат овогт Дагийраазын Дашдуламыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Дашдуламыг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашдуламд оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дашдуламаас нийт 752.289.340 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Банзрагчид 3.290.000 төгрөгийг, хохирогч Л.Сайханцэцэгт 7.400.000 төгрөгийг, хохирогч Ц.Сарантуяад 4.180.000 төгрөгийг, хохирогч Ч.Гантулгад 1.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Оюунд 2.384.000 төгрөгийг, хохирогч Ш.Жамсрайжамцад 2.790.000 төгрөгийг, хохирогч Л.Энхбаярт 1.790.000 төгрөгийг, хохирогч Я.Солонгод 2.790.000 төгрөгийг, хохирогч Т.Мөнхжаргалд 2.790.000 төгрөгийг, хохирогч Х.Амгаланбаярт 1.790.000 төгрөгийг, хохирогч Х.Анхтуяад 2.384.000 төгрөгийг, хохирогч Х.Хонгорзулд 990.000 төгрөгийг, хохирогч Ц.Отгонд 14.800.000 төгрөгийг, хохирогч Т.Дэлгэрмаад 2.500.000 төгрөгийг, хохирогч Т.Батаад 2.080.000 төгрөгийг, хохирогч С.Наранцэцэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч П.Ган-Очд 1.784.000 төгрөгийг, хохирогч *******т 2.390.000 төгрөгийг, хохирогч Н.Хажидмаад 1.790.000 төгрөгийг, хохирогч М.Эрдэнэбаатарт 7.970.000 төгрөгийг, хохирогч З.Сувдмаад 3.290.000 төгрөгийг, хохирогч Л.Мөнгөнцэцэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Ж.Болдод 1.860.000 төгрөгийг, хохирогч д 4.780.000 төгрөгийг, хохирогч Б.Нямцэцэгт 14.805.000 төгрөгийг, хохирогч Б.Бямбаад 4.185.000 төгрөгийг, хохирогч *******ад 1.780.000 төгрөгийг, хохирогч Б.Бүтэдмядагт 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Батгэрэлд 2.200.000 төгрөгийг, хохирогч Б.Батболдод 1.500.000 төгрөгийг, хохирогч Н.Батчулуунд 12.555.000 төгрөгийг, хохирогч Ж.Батлянхад 1.620.000 төгрөгийг, хохирогч Б.Нарангэрэлд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Пүрэвдуламд 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Нинад 5.180.000 төгрөгийг, хохирогч Г.Даваажаргалд 3.568.000 төгрөгийг, хохирогч Д.Чимэгсанаад 2.790.000 төгрөгийг, хохирогч д 14.805.000 төгрөгийг, хохирогч Э.Хүрэлтулгад 1.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Бэхтөрд 2.790.000 төгрөгийг, хохирогч *******д 2.390.000 төгрөгийг, хохирогч Ш.Оюунчимэгт 2.390.000 төгрөгийг, хохирогч С.Лувсандуламд 2.790.000 төгрөгийг, хохирогч Д.Баярцэцэгт 1.622.000 төгрөгийг, хохирогч Р.Нарантуяад 4.780.000 төгрөгийг, хохирогч *******д 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Буяннэмэхэд 2.790.000 төгрөгийг, хохирогч Г.Анхбаярт 1.784.000 төгрөгийг, хохирогч Л.Эрдэнэжаргалд 660.000 төгрөгийг, хохирогч Б.Оргилбатад 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Батмөнхөд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Энхтуяад 3.580.000 төгрөгийг, хохирогч Б.Ихболдод 1.480.000 төгрөгийг, хохирогч С.Энхдаваад 500.000 төгрөгийг, хохирогч С.Алтанхуягт 1.480.000 төгрөгийг, хохирогч Ш.Энхтуяад 4.168.000 төгрөгийг, хохирогч Ч.Одончимэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч П.Баасансүрэнд 2.790.000 төгрөгийг, хохирогч Л.Оюунд 2.150.000 төгрөгийг, хохирогч Л.Баттөмөрт 1.784.000 төгрөгийг, хохирогч Ж.Тэгшбаатарт 2.690.000 төгрөгийг, хохирогч Ж.Пүрэвгэрэлд 1.790.000 төгрөгийг, хохирогч Г.Сүглэгмаад 1.784.000 төгрөгийг, хохирогч т 9.780.000 төгрөгийг, хохирогч Б.Энхтөрд 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Болормаад 1.480.000 төгрөгийг, хохирогч Б.Түвшинбатад 1.622.000 төгрөгийг, хохирогч Б.Баянтөгсөд 1.480.000 төгрөгийг, хохирогч Г.Лхагваад 2.080.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунцэцэгт 2.090.000 төгрөгийг, хохирогч К.Сувд-Эрдэнэд 1.790.000 төгрөгийг, хохирогч Л.Алтанчимэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Одонтунгалагт 2.690.000 төгрөгийг, хохирогч Ө.Энхтүвшинд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Оюунцэцэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Төгсбаярт 2.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Олонбаярт 2.390.000 төгрөгийг, хохирогч *******д 1.800.000 төгрөгийг, хохирогч Х.Нямсүрэнд 2.390.000 төгрөгийг, хохирогч Э.Энхсайханд 3.270.000 төгрөгийг, хохирогч Э.Мөнгөнбаганад 3.290.000 төгрөгийг, хохирогч Ц.Батсүхэд 1.670.000 төгрөгийг, хохирогч Н.Оюунхишигт 2.990.000 төгрөгийг, хохирогч т 3.290.000 төгрөгийг, хохирогч Ч.Гантулгад 1.260.000 төгрөгийг, хохирогч Ш.Барсболдод 1.480.000 төгрөгийг, хохирогч д 5.580.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунбатад 1.790.000 төгрөгийг, хохирогч Н.Болортуяад 29.610.000 төгрөгийг, хохирогч З.Алимаад 6.358.000 төгрөгийг, хохирогч Ж.Батцэцэгт 1.620.000 төгрөгийг, хохирогч Ё.Ганболдод 2.390.000 төгрөгийг, хохирогч Д.Болдод 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Идэрмөнхөд 1.400.000 төгрөгийг, хохирогч Г.Ганболдод 2.790.000 төгрөгийг, хохирогч т 5.580.000 төгрөгийг, хохирогч А.Сүрэнжавт 1.790.000 төгрөгийг, хохирогч Э.Батбаярт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Алтанцэцэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Ч.Нэргүйд 5.580.000 төгрөгийг, хохирогч Ц.Оюунд 2.080.000 төгрөгийг, хохирогч Ж.Батжаргалд 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Батхуягт 11.950.000 төгрөгийг, хохирогч Г.Мөнхсайханд 2.080.000 төгрөгийг, хохирогч Г.Бямбарагчаад 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Энхмандахад 5.580.000 төгрөгийг, хохирогч Б.Баярт 1.480.000 төгрөгийг, хохирогч Т.Мишигт 4.400.000 төгрөгийг, хохирогч Ж.Даваахүүд 1.620.000 төгрөгийг, хохирогч Ю.Энхбаатарт 1.790.000 төгрөгийг, хохирогч М.Ариунболдод 2.700.000 төгрөгийг, хохирогч П.Аюурзанад 1.790.000 төгрөгийг, хохирогч Э.Ганзоригт 1.790.000 төгрөгийг, хохирогч Д.Пунцагдаваад 2.222.000 төгрөгийг, хохирогч Д.Хишигмаад 1.784.000 төгрөгийг, хохирогч Б.Бямбадоржид 3.580.000 төгрөгийг, хохирогч Д.Бат-Өлзийд 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Солонгод 6.580.000 төгрөгийг, хохирогч А.Энхтуулд 3.290.000 төгрөгийг, хохирогч Д.Оюунлхамд 2.790.000 төгрөгийг, хохирогч С.Баттуяад 1.784.000 төгрөгийг, хохирогч Ш.Энхмаад 3.920.000 төгрөгийг, хохирогч Д.Ууганбаярт 3.580.000 төгрөгийг, хохирогч Г.Дашдуламд 2.390.000 төгрөгийг, хохирогч О.Мартад 1.784.000 төгрөгийг, хохирогч Ч.Тэгшзоригт 3.580.000 төгрөгийг, хохирогч Ц.Ганчимэгт 15.000.000 төгрөгийг, хохирогч Б.Нансалмаад 9.000.000 төгрөгийг, хохирогч Б.Бадамхатанд 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Эрдэнэчимэгт 2.390.000 төгрөгийг, хохирогч Б.Баянбаатарт 2.380.000 төгрөгийг, хохирогч Г.Болдбаатарт 1.784.000 төгрөгийг, хохирогч Д.Пүрэвжалд 3.290.000 төгрөгийг, хохирогч М.Золзаяад 2.790.000 төгрөгийг, хохирогч О.Дуламсүрэнд 1.622.000 төгрөгийг, хохирогч М.Цэрэнхандад 8.000.000 төгрөгийг, хохирогч О.Цэцэнбаярт 2.222.000 төгрөгийг, хохирогч С.Шаравсамбууд 1.970.000 төгрөгийг, хохирогч О.Эрдэнэд 2.390.000 төгрөгийг, хохирогч П.Элбэгсайханд 2.390.000 төгрөгийг, хохирогч С.Оюунцэцэгт 7.080.000 төгрөгийг, хохирогч Х.Сурмаад 2.790.000 төгрөгийг, хохирогч Ч.Гончигсүрэнд 1.784.000 төгрөгийг, хохирогч д 3.090.000 төгрөгийг, хохирогч Э.Пүрэвжаргалд 6.580.000 төгрөгийг, хохирогч Я.Өнөртулгад 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Болдтулгад 1.480.000 төгрөгийг, хохирогч Г.Айлтгүйд 7.400.000 төгрөгийг, хохирогч Н.Энхсолонгод 3.290.000 төгрөгийг, хохирогч Г.Ичинхорлоод 2.790.000 төгрөгийг, хохирогч *******д 8.920.000 төгрөгийг, хохирогч М.Намжаргалд 2.390.000 төгрөгийг, хохирогч И.Бадамгаравт 2.300.000 төгрөгийг, хохирогч д 2.790.000 төгрөгийг, хохирогч Н.Энхгэрэлд 2.690.000 төгрөгийг, хохирогч Х.Номинсувдад 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Шинэбаярт 3.290.000 төгрөгийг, хохирогч т 8.400.000 төгрөгийг, хохирогч Х.Түмэнбатад 2.700.000 төгрөгийг, хохирогч Н.Батчимэгт 1.790.000 төгрөгийг, хохирогч Ц.Байгалмаад 2.790.000 төгрөгийг, хохирогч т 2.080.000 төгрөгийг, хохирогч Т.Баярмагнайд 12.300.000 төгрөгийг, хохирогч д 7.400.000 төгрөгийг, хохирогч Б.Оюунбилэгт 1.480.000 төгрөгийг, хохирогч О.Мөнхгэрэлд 3.568.000 төгрөгийг, хохирогч т 2.790.000 төгрөгийг, хохирогч д 3.530.000 төгрөгийг, хохирогч Д.Баасанжаргалд 12.800.000 төгрөгийг, хохирогч Ж.Янжмаад 4.780.000 төгрөгийг, хохирогч *******эд 3.290.000 төгрөгийг, хохирогч Ө.Золзаяад 3.290.000 төгрөгийг, хохирогч *******т 10.755.000 төгрөгийг, хохирогч Ш.Мөнхцэцэгт 3.290.000 төгрөгийг, хохирогч Э.Үүрийнцолмонд 1.784.000 төгрөгийг, хохирогч Г.Ундармаад 1.790.000 төгрөгийг, хохирогч А.Чинбатад 1.790.000 төгрөгийг, хохирогч Б.Оюундарьд 2.984.000 төгрөгийг, хохирогч Г.Базархүүд 3.290.000 төгрөгийг, хохирогч Б.Ган-Эрдэнэд 3.290.000 төгрөгийг, хохирогч Р.Баясгаланд 1.890.000 төгрөгийг, хохирогч С.Хонгорбатад 3.300.000 төгрөгийг, хохирогч Г.Мөнхзулд 2.790.000 төгрөгийг, хохирогч Б.Цэцэгмаад 1.790.000 төгрөгийг, хохирогч д 3.290.000 төгрөгийг, хохирогч Ш.Мөнхбатад 7.754.000 төгрөгийг, хохирогч Д.Дэлгэрт 3.290.000 төгрөгийг, хохирогч М.Доногт 3.130.000 төгрөгийг, хохирогч Б.Пүрэвжавт 2.790.000 төгрөгийг, хохирогч А.Лодоншаравт 2.790.000 төгрөгийг, хохирогч Н.Батбаатарт 2.400.000 төгрөгийг, хохирогч Э.Өлзиймаад 2.790.000 төгрөгийг, хохирогч М.Энхжаргалд 2.080.000 төгрөгийг, хохирогч Харанга хийц ХХК-д 35.126.340 төгрөгийг, хохирогч Ц.Хүрэлчулуунд 9.800.000 төгрөгийг, хохирогч Б.Ганхуягт 2.690.000 төгрөгийг, хохирогч д 17.900.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Ас арвай” ХХК /РД:5854664/, “Хонгорууд Хурд ХХК /РД:5971365/, Дагийранзын Дашдулам нарын эзэмшдэг Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудын орлого, зарлагын шилжилт хөдөлгөөнийг,

- Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолоор “Хонгорууд Хурд ХХК /РД:5971365/-ийн эзэмшилд бүртгэлтэй байгаа гэрчилгээний 000018773 дугаартай Төв аймгийн сумын 5-р баг “” гэх хаягт байршилтай нэгж талбарын 4109054306 дугаар бүхий 500000.0 мкв эрхийн улсын бүртгэлийн Э-1419002006 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “” ХХК болон иргэд нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, гэрээний хуулбарууд бүхий 250 хуудсаар 16 хавтас, 64 хуудсаар 1 хавтас нийт 17 хавтас гэрээ, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Дашдулам цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Дашдуламд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дашдуламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ