| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00503/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2019-12-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 505
2019 оны 12 сарын 05 өдөр Дугаар 139/ШШ2019/00505 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч У хот, Ба дүүрэг, 17-р хороо, э тоотод оршин суух, Ө овогт Иийн О /РД:ЗД /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00503/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 8 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.О нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 8 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
И.Од хамаарах Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 8 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байх тул нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5-р хуудас/
Нэхэмжлэгч И.Огийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 08/662 дугаартай “Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн анги, Инила хоршоо”-ны талаарх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас /
-“Ажиллаж байх үеийн зураг” гэх бичиглэл бүхий 3 гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-р хуудас/
-Гэрч Л.Д-ийн ” И.О нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1987 оны 8 сард ажилд орж 1994 оныг дуустал ажилласан. ... Отэй олон жил найзлаж байгаа учраас Дэлгэрхангай суманд худалдагчаар ажиллаж байсан болохыг нь сайн мэднэ. Би 1989 оноос Дэлгэрхангай сумын эмийн санд эмийн санчаар 1993 он хүртэл ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагч нар болох Энхжаргал, Янжинлхам, О гурав байна. 1987 оны үеийн зураг байна. .. ” гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/
-Гэрч С.Я-ын “ И.О нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1987 оны 8 сард ажилд орж 1994 оныг дуустал ажилласан. Би ... Отэй олон жил хамт Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан учраас ... сайн мэднэ. Би 1980 оноос Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1996 онд Инила хоршоо болох хүртэл ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагч нар болох Энхжаргал, би О бид гурав байна. 1988 он, 1990 онд бараагаа өрчихөөд авахуулж байсан үеийн зураг байна. ...” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
-Гэрч З.Э-ын “ И.О нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1987 оны 8 сард ажилд орж 1994 оныг дуустал ажилласан. Би тэр үед Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид Отэй хамт ажилд орж бид олон жил найзлаж, ажиллаж байсан учраас ... сайн мэднэ. Би 1987 оноос Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагчаар 1996 онд Инилаа хоршоо болох хүртэл нь хамтдаа ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн ангийн худалдагч нар болох Янжинлхам эгч, О бид гурав байна. 1987 онд ажилд орсны дараах үеийн зураг байна. Мөн 1990 оны үед авахуулсан байх Янжинлхам, О, бид гурвын зураг байна. ... ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-И.Огийн 271494 дугаартай, 1987 оны 08 сарын 10 өдөр ХБА-д худалдагчаар томилогдсон, 1995 оны 01 сарын 01 өдөр Нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлсэн” тушаалын бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 19-20 хуудас / зэрэг шууд баримтууд болно
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө овогт Иийн О /ЗД /-ийг 1987 оны 8 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б