| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00492/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2019-12-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 516
2019 оны 12 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00516 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Х сумын 2-р баг, О гэх газар оршин суух, Х овогт Бы Ц /ЗМ /-ын хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай 139/2019/00492/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Атай 2008 онд танилцаж 2008 оны 11 сараас хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 3 сарын 20-ны өдөр хүү Ц.Б, 2015 оны 11 сарын 09-нд охин Ц.Ө төрсөн. 2009 оны цагаан сарын шинийн 3-нд шинэ гэр барьж амьдарч байгаад 2019 оны 10 сарын 14-нд хөхний хорт хавдар өвчнөөр нас барсан. Хүү Ц.Б, охин Ц.Ө нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул Д.Атай 2008 оны 11 сараас 2019 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Х
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Ц нь Д.Атай 2008 оны 11 сараас 2019 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн засаг даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 9/406 дугаартай Дуламсүрэн овогтой А /ЗЗ 3/ нь тус сумын иргэн Бы Ц /ЗМ /-тай 2008 оноос Олдох багт Луус сумаас шилжиж ирээд хамт амьдарч байсан. Д.А нь амьдрах хугацаандаа хүү охин 2 төрүүлж ам бүл 4-үүл амьдарч байгаад 2019 оны 10 сарын 14-нд хөхний хорт хавдрын улмаас нас барсан нь үнэн талаарх тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Хулд сумын 2-р багийн засаг даргын 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 9/406 дугаартай Дуламсүрэн овогтой А /ЗЗ82013003/ нь тус сумын иргэн Бы Ц /ЗМ83122910/-той 2008 оноос Олдох багт Луус сумаас шилжиж ирээд хамт амьдарч байсан. Д.А нь амьдрах хугацаандаа хүү охин 2 төрүүлж ам бүл 4-үүл амьдарч байгаад 2019 оны 10 сарын 14-нд хөхний хорт хавдрын улмаас нас барсан нь үнэн талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Цогтбаярын Б /ЗЗ /-ын дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 4-р хуудас/
-Цогтбарын Ө /ЗЗ /-ийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Д.Аийн 0000203146 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Гэрч Ш.Н-ийн “ Б.Ц, Д.А нар хамт амьдардаг байсан юм. Би талийгаач Б.Аийн ээж нь байгаа юм. Манай охиныг 2009 оны 4 сард бэр гуйж аваад, энэ хоёр хүн айл болж 2019 оны 10 сар хүртэл хамт амьдарч байсан. Энэ хоёр хүний дундаас 2010 онд хүү Ц.Б, 2015 онд охин Ц.Ө нар төрсөн юм. Хүү Ц.Б Сайнцагаан сумын 1-р сургуульд суралцдаг, охин нь аавтайгаа хамт байдаг. Б.Цынх хөдөө мал малладаг, Хулд суманд нутагладаг айл байгаа юм. Б.Ц одоо ч мал маллаж байгаа юм. Б.Ц, Д.А нар нь гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан болохоос дээрх хугацаанд хамтын амьдралтай байсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 11-р хуудас/
-Гэрч Ц.Бы “ Би мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Б.Ц нь Д.А гэдэг бүсгүйтэй гэр бүл болж, хамтдаа амьдарч байсан. Хүүхдүүд маань 2008 оноос 2019 оны 10 сар хүртэл хамтдаа амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас 2010 онд хүү Ц.Б, 2015 онд охин Ө нар төрсөн.Хүү Ц.Б Сайнцагаан сумын 1-р сургуулийн 4в ангид суралцдаг, охин нь аавтайгаа хамт хөдөө байдаг. Б.Цынх Хулд сумын 2-р багт мал маллаж амьдардаг байсан юм. Б.Ц одоо ч мал маллаж байгаа юм. Б.Ц, Д.А нар нь гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан юм байна лээ. Тэгээд Нийгмийн даатгалын байгууллага шүүхээр хамт амьдарч байснаа тогтоолго гэж хэлсэн гэсэн. Энэ хоёр хүн 2008-2019 оны 10 сар хүртэл хамт амьдарч байсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 12-р хуудас/
-Гэрч Б.Да-ийн “ Би мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Б.Ц нь 2008 онд эхнэр аваад, Д.А нь анх манайд ирж байсан юм. 2010 онд хүү Ц.Б, 2015 онд Ө нар төрсөн. 2011 онд энэ айл шинэ гэр барьж тусдаа гарсан юм. Энэ хоёр хүн 2008 оноос 2019 оны 10 сар хүртэл хамтдаа амьдарч байсан. Б.Ц Луус суманд мал маллаж амьдарч байгаа хүн. Л.Ц Д.А нар нь гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан гэдгийг нь би саяхан мэдсэн. Манай эцэг эхийн малыг малладаг байсан юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Ц нь Д.Атай 2008 оны 11 сараас 2019 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х овогт Бы Ц /ЗМ / нь Хундай овогт Д-гийн А /ЗЗ /-тай 2009 оны 11 сараас 2019 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У