| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00497/И |
| Дугаар | 518 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 518
2019 оны 12 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2019/00518 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн Г сумын 2-р баг, Морьт нарлаг тоотод оршин суух, Б овогт Бын Д /Н /-ы нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р баг Сүм хөх бүрд гэх газар оршин суух, М овогт Мөнхбатын Т /ЗА /-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 139/2019/00480/И индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д миний бие Ттой 2011 онд гэр бүл болж 6 жил амьдарсан. 1 хүүхэдтэй, охин А 2012 онд төрсөн. Т нь 2018 оноос өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод одоо нэг гэрт амьдарч байгаа. Цаашид энэ хүнтэй дахин хамтран амьдрах боломжгүй, охин маань одоо надтай цуг амьдарч байгаа. Бид хоёр 6 жил цуг амьдарсан, харин албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Биднийг тусдаа амьдарснаас хойш 2 жил 9 сарын хугацаанд охин миний асран хамгаалалтад байсан. Тийм учраас охин Анундарийн төрсөн эцэг болох Тоос хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч М.Т шүүхэд гаргасан тайлбартаа: М.Т миний бие Дын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. А нь миний охин мөн бөгөөд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь М.Тид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ..
Зохигч нь 2011 онд танилцаж, улмаар 2012 оны 5 сарын 09-нд охин Т.Анундарийг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь охин Т.А-ийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар маргахгүй байх тул хариуцагч М.Тоос нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Т нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамжид 31492 төгрөг төлсөн бөгөөд 31492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 5 сарын 09-нд төрсөн охин М овогт Тийн А /ЗН /-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг М овогт Мөнхбатын Т / ЗА /-оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Тоос 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У