Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00421                                                    Дундговь аймаг

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

У  хот, С дүүрэг, -р хороо, Х тоотод оршин суух, С овогт Нын Б /ЕЙ /-ын нэхэмжлэлтэй,

Д  аймгийн Г  сумын 3-р баг, Чулуут гэх газар оршин суух, Ж овогт Пийн Ц /ЗГ /-д холбогдох гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай  139/2019/00448/И  индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д , хариуцагч П.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Н.Б миний бие П.Цтой 2002 онд танилцаж албан ёсоор 2003 оны 9 сарын 25-нд гэрлэлтээ батлуулсан. 2003 оны 8 сарын 26-нд хүү Ц.Б,  2009 оны 1 сарын 28-нд хүү Ц.Б нарыг төрүүлсэн. Бид гэр бүл болсноос хойш 2016 он хүртэл үр хүүхдийн хамтаар сайхан амьдарч байгаад тусдаа амьдрах болсон. Учир нь 2016 оны 7 сарын 10-ны өдрөөс хойш 2 хүүхдийн хамт ээжийндээ амьдарч байна. П.Ц нь тусдаа амьдарснаас хойш 2 хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, бидний хоол хүнсэнд нэг ч удаа мал өгч байгаагүй, хүүхдүүдээ өсгөхөд  тус нэмэр болохгүй өдийг хүрлээ. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, том хүүхэд оюутан, бага хүү дунд сургуульд сурдаг учир амьдралаа авч явахад хүндрэл тулгарч байна. Бид анх гэр бүл болохдоо 140 бог малтай байсан ба 2009 онд 1000 гаран малтай байбсан. Гэтэл 2010 оны зуднаар  ихэнхийг нь үхүүлсэн.  Түүнээс хойш мал маань өсөж 2016 онд биднийг  тусдаа амьдрах болоход 618 малтай байсан. Одоо П.Ц нь гэр бүлтэй болсон, тусдаа амьдраад 3 жил өнгөрсөн, тус шүүхийн эвлэрүүлэн  зуучлалаар ороод бид эвлэрээгүй тул  бидний гэрлэлтийг цуцлаж 2 хүүхдэд маань эцэг П.Цоос тэтгэлэг тогтоож өгнө үү. Мөн бидний дундын  хөрөнгө болох  эр хонь 12 толгой, эм хонь 54 толгой, эр ямаа 16 толгой, эм ямаа 42 толгой,  эр төлөг 22 толгой, эм төлөг 22 толгой, эр шүдлэн 16 толгой, эм шүдлэн 16 толгой нийт 271 бог малаас өөрт болон 2 хүүхдэд оногдох хэсэг буюу 200 толгой малын үнэ болох 18080000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:  Хариуцагч П.Ц  миний бие нь нэхэмжлэгч Н.Бямбын гаргасан гэрлэлт цуцлуулах  хүүхдийн тэтгэлэг гагуулах эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлээс эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг  нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2 хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Н.Б бид 2 2016 оноос эхлэн тус тусдаа амьдарч байгаа боловч 2 хүүхэд маань над дээр ирж, очдог байсан. Н.Бямбын нэхэмжилж байгаа 200 толгой мал буюу 1808000 төгрөгний мал нь одоо надад байхгүй. 2018 оны дансаар 271 мал тоологдсон гэх боловч  малын А данс худлаа гарч ирсэн байна. 2018 оны мал тооллого амаар утсаар авсан байх. Би зээл авах зорилгоор малтай гэж хэлсэн байгаа.  Бид 2 тусдаа  амьдарч эхлэх үеэс эхлэн тухайн малаа мал маллаж байсан айл дээр орхисон. Б дээрхи тооны мал байхгүй гэдгийг мэдэж байгаа.  Иймд дээрхи нэхэмжлэлээс  “эд хөрөнгө хуваалгах ” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч П.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  П.Ц надад холбогдуулан  Н.Б нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг  гаргасан ба миний бие энэхүү хэрэгтэй хамт шидйвэрлүүлэхээр дараах сөрөг нэхэмжлэлийг  гаргаж байна. Бид дундаасаа хоёр хүүтэй, би өөр дээрээ нэг хүүгээ буюу бага хүү Ц.Быг авах хүсэлтэй байна. Учир нь миний хүү  2019 оны 11 сарын 11-нд шүүхэд саналаа хэлэхдээ аавтайгаа амьдарна гэсэн байсан.  Гэтэл тухайн  үед санал асуухад нь  байлцсан өмгөөлөгчтэй  уг санал авснаас хойш  буюу 2019 оны 11 сарын 15-нд  хууль зүйн туслалцаа  авах гэрээ байгуулж  хууль зүйн  туслалцаа авах  болсон. Бид гэрээ байгуулахад намайг өмгөөлөгч Х.Отгонжаргал ямар хүүхдүүдтэй талаар өмгөөлөгч огт мэдээгүй байсан, хэргийн материалтай танилцаад өмнө нь саналыг нь асуухад оролцсон байна гэж мэдсэн.  Би удам залгах хоёр хүүтэй, хүүхдүүдээ өөрөө дээрээ авах хүсэлтэй байна. Том хүү маань нэгэнт оюутан болсон учир ээжтэйгээ байхад татгалзах зүйл алга, харин би бага хүүгээ авч өсгөмөөр  байна. Миний хүү ч гэсэн надтай баймаар байна гэж надтай утсаар байнга ярьдаг, амралтаараа ирж, очдог ээжрүүгээ явмааргүй байна гэж хэлдэг. Иймд би өөрийн бага хүү Ц.Быг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Том хүү Ц.Бд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл алга гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:  Н.Б миний бие тус шүүхэд гаргасан П.Цийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Бага хүү Ц.Б нь төрсөн цагаасаа эхлэн эх миний асрамжид өссөн, одоо  ч миний асрамжид Улаанбаатар хотын ерөнхий боловсролын  67-р сургуульд сурч хүмүүжиж байна. Хариуцагч П.Ц нь 2016 онд тусдаа амьдрах болсон цаг үеэс 2 хүүтэйгээ уулзах нь битгий хэл утсаар ч ховорхон ярьдаг байсан. Иймд бага хүү Ц.Быг асрамжиндаа авах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү Ц.Быг  би өөрийнхөө асрамжиндаа авна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч П.Цид холбогдуулан холбогдох гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай  нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч П.Ц нь хүү Ц.Быг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Зохигч нь 2003 оны 9 сарын 25-нд гэр бүл болж, 2003 оны 8 сарын 26-ны өдөр хүү Цийн Б /ЗГ03282613/,  2019 оны 1 сарын 28-нд хүү Цийн Б /ЗГ09212811/ нарыг төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна.

Зохигч эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 9 сарын 27-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд зохигч цаашид хамтран амьдрах боломжгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбар гаргасан тул зохигчийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. П.Ц, Н.Б нарын гэрлэлтийн гэрчилгээнд Боржгин овгийн Пийн Ц /хх-ийн 7-рт/ гэж бичигдсэн боловч хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаанд Ж овгийн Пийн Ц /хх-ийн 21-рт/ гэж бичигдсэн тул Ж овгийн Пийн Ц, С овгийн Нын Б нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэсэн болно.

Хүү Ц.Бын асрамжийн талаар маргахгүй, эхийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байна. Харин хүү Ц.Бы асрамжийн талаар маргаантай байх бөгөөд хүү Ц.Баас 2 удаа саналыг авахад 2019 оны 11 сарын 11-ний өдөр эцгийн асрамжид байна /хх-ийн 28-рт/ гэж, 2019 оны 12 сарын 2-ны өдөр эхийн асрамжид байна /хх-ийн 58-рт/ гэж 2 өөр санал өгсөн байна. Иймд хүүхдийн өөрийн саналыг харгалзан үзэж түүний асрамжийг тогтооход эргэлзээтэй байх тул түүний төрснөөс эхлээд өнөөдрийг хүртэл эхийн асрамжид байгаа, цаашид эхийн асрамжид сурч боловсрох боломжтой, эцэг П.Ц нь хүү Ц.Быг өөрийн асрамжид авбал эцэг эхийн асрамжид аймгийн төвд сургуульд суулгана гэх тайлбарыг гаргаж байгаа байдлыг харгалзан эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.    

Нэхэмжлэгч Н.Б нь  “хариуцагчтэй гэр бүл байх хугацаанд 2018 оны малын А дансаар 271 толгой бог малтай байсан.  Бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 271 толгой бог малаас өөрт болон 2 хүүхэддээ оногдох хэсгийн үнэ болох 18080000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна ” гэж,

Хариуцагч П.Ц нь “ Биднийг тусдаа амьдрахаас эхлээд мал байсан айлдаа малаа үлдээсэн гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. 2018 оны мал тооллогыг утсаар өгсөн ба би зээл авахын тулд малтай гэж бичүүлсэн 2019 оны байдлаар малгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Гэрлэгчид 2016 онд тусдаа амьдрахад 618 толгой  /хх-ийн 11-12-рт/ малтай байсан гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь 2018 оны мал тооллогоор 271 толгой бог мал /хх-ийн 7-рт/ тоолуулсан болох нь малын А дансаар нотлогдож байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч” болно. Иймд дээрхи баримт нь П.Цийн 2018 оны малын А дансаар тогтоогдсон 271 толгой бог мал нь П.Ц, Н.Б, Ц.Б, Ц.Б нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарч байна. Шүүх нэхэмжлэгчийн өөрт болон 2 хүүхэддээ оногдох малын үнийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь хариуцагч нь малын үнэлгээ бодитой эсэхэд маргаагүй, угаасаа 2018 онд 271 толгой мал байгаагүй гэж байгаа боловч хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байх тул хариуцагч П.Цоос гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох 2018 оны малын А дансаар 271 толгой бог малаас 3/4 хувь болох 200 толгой малын үнэ 18080000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид 152565 /нэг зуун тавин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 248350 /хоёр зуун дөчин найман мянга гурван зуун тавин/ төгрөг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч дээрх тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400915 /дөрвөн зуун мянга есөн зуун арван таван /  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Цоос 400915 /дөрвөн зуун мянга есөн зуун арван таван / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаарлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж овгийн Пийн Ц /ЗГ /, С овгийн Нын Б /ЕЙ / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  2003 оны 8  сарын 26-нд төрсөн хүү Ж овгийн Цийн Б /ЗГ /,  2009 оны 1 сарын 28-нд төрсөн хүү Ж овгийн Цийн Б /ЗГ / нарыг эх Н.Б  асрамжид үлдээж, хариуцагч П.Цийн хүү Ц.Быг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  хүү Ц.Б /ЗГ /-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  хүү Ц.Б /ЗГ /, Ц.Б /ЗГ / нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг П.Цоос /ЗГ /-оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 129.2-т зааснаар хариуцагч П.Цоос 18080000 /арван найман сая наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Бас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400915 /дөрвөн зуун мянга есөн зуун арван таван /  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Цоос 400915 /дөрвөн зуун мянга есөн зуун арван таван / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаарлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.У