Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 5

 

Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0175/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ш.Лхагвасүрэн

Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолтой, Х-д холбогдох, 1802005720305 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, түр оршин сууж байсан, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х- /H- /.

Шүүгдэгч Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газарт 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 00:55 цагийн орчим Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн М-тай маргалдан улмаар түүний цээжин тус газарт хутгалж, цээжний хөндийд өвчүүний мөгөөрсөн хэсгээр нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхний судсыг гэмтээсэн шарх гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  204 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х-ийг  /H-/  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Х-д /H-/ 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х-д  /H-/ оногдуулсан 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Х-ийн /H-/ энэ хэрэгт цагдан хоригдсон 169 хоногийг хорих ялын 169 /нэг зуун жаран ес/ хоногоор тооцож эдлэх ялаас хасч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1.т зааснаар шүүгдэгч Х-ээс /H-/ 8,970,900 /найман сая есөн зуун далан мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дао Нгуен Фү /Ноang Dak Nguyn Phu, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 47, Вьетнамын элчин сайдын яамны байранд оршин суух, дипломат үнэмлэхний дугаар Р17007000048/-Д олгож, нас барсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тэтгэвэр, төрөлх нутагт нь оршуулгын үйл хийсэнтэй холбогдох” нэхэмжпэлээ жич холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8., 1.9.т зааснаар энэ хэрэгт хураасан богино өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний тэлээ 1 ширхэг, хар саарал оймс 1 хос, Пила гэсэн бичиглэлтэй хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, “Адидас” гэсэн бичиглэлтэй хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн гутал 1 хос, шар өнгийн дотоож 1 ширхэг, эвдэрч салсан гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х-д /H-/ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х- давж заалдах гомдолдоо:

М-ний бие Нгүен Зүй Х- ялтан Вьетнам улсын Хүе хотод 1991 оны 04-р сарын 05-ны өдөр төрсөн. Ноён М-г нас барахад хүргэсэн Дархан-Уул аймгийн Дархан хотын 8-р хэсгийн Вьетнам авто засварын газар 2018 оны 12-р сарын 3-ны өдрийн 00:00 цагийн орчимд архи уусны дараа Вьетнам засварын газар болсон М-гийн нас барахад хүрсэн үйл явдлыг танилцуулья.

Ялтан Х- болон М-, З- засвартаа очих унтахаар харьсан, засварын газраа ирсний дараа ялтан орондоо унтахаар орсон, З- ч гэсэн орондоо орсон, харин М- ганцаараа пиво задлан уухаар үлдсэн, тэр үед З- нь Х-д маргааш 150 мянган төгрөг өгөөрэй пивоны мөнгө өгнө гэж хэлсэн, яагаад гэвэл би танд утсаа алдсан болохоор, ялтан: чи өмнө нь хэлсэн байж яагаад ахиад нэхээд байгаа юм бэ, З-: би бүхнээ алдчихсан, ялтан: за яах вэ, тэр үед тань ах пивоны мөнгө өгчихсөн гэхэд З- за за маргааш болох уу гэхэд ялтан за за гэсээр З- болон ялтан унтахаар хэвтсэн.

Гэнэт М- ах түрүүн намайг харахад З- баахан мөнгө хожоод байсан байж яасан хурдан дуусчихдаг юм гэхэд З- Х- дандаа гадаа суучихаад намайг хурдан хожигдуулаад байсан шүү дээ гэхэд М- уурлахад ялтан яахав дээ алдаа л биз таны асуудал биш  шүү дээ, одоо унт аа гэж хэлэв. М- ах өөрөө тоглохгүй бол нөгөөхөө тоглуулна биз гэхчлэн олон юм яриад байхаар нь ялтан гар утсаа аваад хана руу шидээд утас л алдаа биз юун олон юм ярьдаг юм гэж хэлэв. Ялтан хутга аваад би таныг юу гэж зодох юм. бооцоотой тоглоо л биз хожвол хамаа байхгүй хожигдож ирчихээд олон юм яриад байх юм зүгээр унт аа гэхэд М- ах юм ярьсангүй. Тэгээд ялтан унтахаар хэвтэв. З- ч гэсэн харин М- ах ганцаараа пиво уусаар үлдлээ. Тэр үед ялтан М- ахыг харахад М- ах буугаад ир ээ пиво ууя гэсэн. Ялтан та эртхэн унт аа маргааш машин будаж хүмүүст нь өгөх ёстой гэхэд М- ах тэр чинь надад хамаагүй гэсэн.

Тэгэхэд ялтан өдөр дарга ирээд хүмүүс ирж машинаа авна гэсэн тэгэхээр янзлах хэрэгтэй гэхэд М- ах ахиад хуцаад бай надад хамаагүй, яасан олон юм ярьдаг юм гэхэд ялтан өө “ээжийг чинь шаамар" /Вьетнамын хараал, Монголоор пизда-тай төстэй/ тэгвэл дараа та өөрөө машинаа үнэлж авч байгаарай, би ахиж машин авч хоног хугацааг нь ярьж байхгүй шүү гэхэд М- ах ор руу үсэрч ирээд ялтны хоолойг бооход ялтан хутгатай байсан тэрүүгээрээ 1 удаа дүрсэн. Тэгээд орноос буугаад ширээ өшиглөөд үхмээр байвал буугаад ир гээд хана руу хутгаараа цохьсон. Тэгэхэд З- сэрээд юу вэ гэхэд ялтан М- ах руу гараагаа заасан ба М- ах доошоо хараад орон дээр хэвтэж байсан. З- дээш нь татахад цус гарсан байгааг хараад гарч гүйсэн. Ялтан бас дагаж гүйх замдаа хаашаа гүйгээд байгаа юм бэ? Манай даргыг дуудаад М- ахыг эмнэлэгт хурдан хүргье гэхэд З-: Х-ээ М- яадаргаатай юм аа. Ялтан: хурдан даргыг дуудаач ээ. З-: битгий дууд аа. З- дуудсаны дараа ялтан З- аа М- ах яасан байна вэ гэхэд З- зүгээр байна аа. Ямар нэг юм болсон бол цохьсон л гэе тэгэхэд л болно гэхэд ялтан З-г тэгэж хэлэхэд айгаад хэрвээ М- ах ямар нэгэн юм болсон бол би цохьсон гэж хэлье гэхэд З- за гэв. Тэгээд ялтан хутгаа аваад хаяв. хутгаа байлгаж байгаад М- ах архи их уугаад унахдаа хутган дээр унасан гэж хэлье гэхэд З- тэгэж ярихгүй ялтан зүгээр цагдаа мэдүүлэг авахад ялтан худлаа ярьсан, яг үнэнг яриагүй, гэхдээ З- ч гэсэн үнэн мэдүүлэг өгөөгүй, З- мэдүүлэг өгөхдөө Х- болон М- хэрэлдсэн тэр 2-г би болиулсан, гэхдээ хэсэг хугацааны дараа Х- орноосоо буусан, тэр гарахгуй байсан хэсэг хугацааны даргаа буцаж ирээд М-гийн цээжин тус газарт цохьсон. З- шүүх дээр ирээд л мэдүүлэг өгөхдөө М- ах Х-тэй муудаад хутга аваад Х-д цохь гэсэх гэхдээ Х- айгаад болиулсан. Тэгээд З- унтахаа хэвтэхэд Х- ч гэсэн унтахаар хэвтсэн. Тэр хажууд нь хэвтсэн болохоор З- Х-г хэвтсэн гэж мэдсэн, З- ойролцоогоор 15 М-нут унтаж сэрээд харахад Х- хутга барьчихсан М- доошоо хараад хэвтчихсэн байхаар нь дээш харуултал цус гоожсон байдалтай байхаар нь гарч зугтаагаад даргаа дуудсан. СҮТЭ /гражийн даргыг хэлж байгаа байх/ гийн мэдуүлэг ч гэсэн худлаа. СҮТЭ болохоор М-г үхэхэд З- дарга руугаа залгая гэхэд Х- битгий залга гэж хэлсэн гэдэг нь худлаа. Яагаад гэвэл ялтан ба З- хоёулаа М- ахыг ухаан алдсан гэж бодсон тэгээд СҮТЭ-д хэлээд ирээд эмнэлэг рүү авч явья гэсэн болохоос ялтан битгий залга гэж хэлээгүй. Ялтан М- ахыг цохих тэр үед М- ах орны хажууд ялтны хоолойг боож байхад ялтан хутга аваад М- ахыг 1 дүрсэн. Цээжин тус газар байсан болхоор М- ах үхсэн байх.

М- ах болон ялтан 2 хуурай ах дүүс 1 засварт ажиллаж байсан хэзээ ч ямарваа нэгэн зүйл дээр тухайн өдөр хүртэл муудалцаж байгаагүй. Ялтан болсон явдалд маш харамсаж үнэхээрийн их уйтгартай байгаа ба М- ахын гэр бүлийнхнээс нь уучлал гуймаар байгаа ба намайг өршөөгөөрэй гэж хэлмээр байна. Энэ бол яг болсон явдал ба ялтан ямар нэгэн байдлаар ош хонзон санаж М- ахыг цохино гэж бодоогүй. Тэр үед ялтан хутга аваад дүрсэн ээ л санаж байна. Ялтан гэртээ зөвхөн ээжтэйгээ хамт амьдардаг, аав дээр үед өөд болсон. Ялтан нэг охинд сайн болоод 8 жил болсон ба энд ирээд багахан мөнгө хийж аваад хариад гэрлэнэ гэж бодож байлаа. Гэвч ийм зүйл болно гэж төсөөлж ч байсангүй. Одоо юу хийх яах учраа ч мэдэхгүй байна.

Өнөөдөр энэхүү өргөдлөө шүүхэд бичиж шүүх ялтаны ялыг хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна. М--гийн ар гэрийг төлөөлж байгаа манай Элчин сайдын яам М- ахыг гэр бүлд үнэн зөвийг мэдээлж өгөхийг хүсэж байна. Үүнд: энэ хэрэг гэнэтийн болсон ялтан М- ахыг олон дахин хутгалаагүй, М- ах архи уухаараа дандаа хутга шүүрч авч хүн амьтан айлгадаг. Ялтан маш олон удаа өнгөрүүлж байсан ч М- ах ерөөсөө ойлгодоггүй. Архи пиво уухгүй үед бол М- ах ямар ч асуудалгүй байдаг ч архи дарс уухаараа хүн амьтантай муудчих гээд байдаг. Тэгэхээр одоо М- ах үхээд ялтан шоронд орсон байгаа нь хэний ч хэзээ ч хүсэхгүй зүйл.

Монголд ялтан ганцаараа байдаг хэн нэгэнтэй уулзья гэсэн ч боломж олддоггүй. Элчин сайдын яам ч гэсэн хатуу зөөлөнг хослуулдаг байгаасай. Тэрнээс М- ахын гэр бүлийн талд дангаараа ороод ялтанд ялын дээд хэмжээг битгий өгөөсэй гэж хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х-ий өмгөөлөгч Ш.Лхагвасүрэн тайлбартаа:

Х- нь гадаад улсын иргэн болохоор хоригдож байхад Монголд эргэх хүн байхгүй, мөн хоол нь таарахгүй байгаа бөгөөд хэрэглээний зүйлсийг нь хүртэл авчирч өгч, эргэх хүн байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон  шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х- нь  /H-/  2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 00:55 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газарт Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн М-тай маргалдан улмаар түүний цээжин тус газарт хутгалж, үнхэлцэг хальс, зүрхний судсыг гэмтээж, санаатай алсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэрч Доа Ван Зиауийн  /Dao Van Giau/  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 12 дугаар сарын 02-ны 16 цагийн орчим Do Thanh-ны засварын газар H-, Hoang Cong My болон Улаанбаатар хотоос ирсэн нутаг нэгтэй 3 залуугийн хамтаар хоол идэж, архи ууж, хөзөр тоглож байгаад шөнийн 00.00 цагийн үед тарцгаасан. H-, Hoang Cong My бид 3 хуучин Дарханд байдаг засварын газартаа ирээд унтахаар хэвтэцгээсэн. H- нь Hoang Cong My-гийн өдөж хэрүүл хийж байснаа барьцалдаад авахаар нь би дундуур нь орж болиулсан.

H- гэнэт  Hoang Cong My цээжин тус газар цохисон. Би H--г түлхээд холдуулахад гарт нь хутга байсан, хутганы үзүүрээс цус дусаж байсан.. эргээд хартал Hoang Cong My хойшоо 2 алхаад орон дээр унасан. Би өөрийнхөө гар утсыг аваад Монгол эзэн рүүгээ залгаад дуудсан.  H- “Би наадахыг чинь алчихлаа” гээд сандал өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 93-94), Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 12 дүгээр сарын 03-ны өдрийн 126 дугаартай цогцост хийсэн дүгнэлт (1 дүгээр хавтас хэргийн 128-129), Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01. ,09., 10 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас хэргийн 130-135) болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х- нь  /H-/ 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 00:55 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М- /Hoang Cong My/-тай маргалдан улмаар түүний цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироохдоо Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.т заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул мөн 10.1 дугаар зүйлийн 1.т зааснаар зүйлчилсэн нь  зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2.т “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэжээ.

Иймд шүүгдэгч Х- нь  /H-/ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Х- /H-/-н ар гэрийнхэн өөрийн улсын элчин сайдын яамаараа дамжуулан “…шүүгдэгч H--н гэр бүл, манай гэр бүлийнхэнтэй уулзаж, хохирлыг барагдуулах талаар болон холбогдох зарим асуудлыг хариуцахаа амласан тул ялыг багасгаж, гэр бүлд нь эрт ирүүлэхийг хүссэн.” өргөдөл гаргасан, шүүгдэгчийн тухайд түүний боловсролын байдал, Монгол дахь цаг уурын байдал, хоол унд болон монгол хэлээр огт ойлгодоггүй байдлуудаас сэтгэл санааны гүн хямралтай байгаа зэргийн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3.т заасан “онцгой нөхцөл байдал” гэж үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж хөнгөрүүлэх боломжтой байна.

        Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгМ-йн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууг нь харгалзан түүний ял эдлэх дэглэМ-йг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий боловч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4.т заасан эрх хэмжээний хүрээнд зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, шүүгдэгч Х-д /H-/ 10 жил хорих ял оногдуулан, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялаас хасах мөн ял эдлэх дэглэМ-йг өөрчлөх тухай  шүүгдэгч Х-ий  /H-/ гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3 дугаар заалтыг:

- Шүүгдэгч Х-ийг  /H-/  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Х-д /H-/ оногдуулсан 10 /арав/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х-ийн /H-/ давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧ                                         Ц.ТУЯА

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР