| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00510/И |
| Дугаар | 536 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 536
2019 оны 12 сарын 18 өдөр Дугаар 139/ШШ2019/00536 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн С сумын 5-р баг, А тоотод оршин суух, З овогт Чгийн ЧнЦ /ЗИ /-ийн нэхэмжлэлтэй,
Ө аймгийн Да хотын 2 Хан-Уул Их уул тоотод оршин суух, Т овогт Ггийн Б /КЗ /-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 139/2019/00510/И индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.ЧнЦ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.ЧнЦ миний бие нь Г.Бтэй 2013 онд гэр бүл болж 2 жил амьдарсан 1 хүүхэдтэй, охин Ч.Буянхишиг 2014 онд төрсөн. 2014 оноос өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод одоо нэг гэрт хамт амьдарч байгаа. Цаашид энэ хүнтэй дахин амьдрах боломжгүй, охин маань одоо надтай цуг амьдарч байгаа. Бид хоёр 2 жил цуг амьдарсан, харин албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Биднийг тусдаа амьдарснаас хойш 5 жилийн хугацаанд охин миний асран хамгаалалтанд байсан. Тийм учраас охин Ч.Буянхишигийн төрсөн эцэг болох Ч.Бөөс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.ЧнЦийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлээс татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.ЧнЦ нь Г.Бөд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ..
Зохигч нь 2013 онд танилцаж, улмаар 2014 оны 6 сарын 9-нд охин Ч.Буянхишигийг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь охин Ч.Буянишигийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлөх эсэх талаар маргахгүй байх тул хариуцагч Г.Бөөс нэг хүүхдийн тэтгэлэг тогтоон, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.ЧнЦ, хариуцагч Г.Б нар нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Ч.ЧнЦ нь улсын тэмдэгтийн хураамжид 31492 төгрөг төлсөн бөгөөд 31492 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31492 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100.1, 100.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 6 сарын 9-нд төрсөн охин З овогт ЧнЦийн Б /ЗИ /-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Т овогт Ггийн Б / КЗ /-өөс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бөөс 31492 /гучин нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.ЧнЦт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У