| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00504/И |
| Дугаар | 542 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 542
2019 оны 12 сарын 20 өдөр Дугаар 139/ШШ2019/00542 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ду аймгийн А сумын 3-р баг, Өвөр урт гэх газар оршин суух, Т овогт Сийн Ц /ЗА /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00576/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад 20 жил ажилласан юм. Үүнээс 1982 оны 6 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Өвөр-Урт бригадад малчинаар томилогдон анх ажиллаж эхэлсэн. Ингээд үхэр маллаж байгаад 1983 оны 6 сарын 12-ны өдрөөс 1986 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн албанд явж ирээд 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1994 оныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Өвөр-Урт бригадад малчинаар ажилласан. 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцолтод хамрагдсан. 1980 оны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн. Иймээс С.Ц намайг 1982 оны 6 сарын 15-ны өдөр 1983 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл, 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Өвөр-Урт бригадад малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Нэхэмжлэгч С.Ц нь 1982 оны 6 сарын 18-ны өдрөөс 1990 оныг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Өвөр-Урт бригадад малчинаар ажиллаж байсан Сийн Цын 1980 оны хөдөлмөрийн дэвтэр нь бичилт дутуу, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1982.6.1-1983.5.1, 1986.6.15-1991.1.1-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх талаарх 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 478 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн Адаацаг сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 2/230 дугаартай Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан С овогтой Цын 1983, 1987-1990 оны 70-р дансны баримтыг хуулбарлан олгосон талаарх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Сийн Цын 1983, 1987-1990 оны 70-р дансны баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-14 хуудас/
-Сийн Цд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1982 оны 6 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 16-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Ц нь 1982 оны 6 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Сийн Ц /ЗА / нь 1982 оны 6 сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл, 1987 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У