Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 20 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00545                                                      Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Са  сумын  -р баг, Б тоотод оршин суух, З  овогт П  Н  /ЗЮ /-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс 12 сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1974 онд 15 нас хүрээд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад 1977 оны 6 сарын 20-ны өдөр цэргийн албанд явах хүртлээ малчинаар ажиллаж байгаад 1980 оны 6 сарын 22-нд цэргээс халагдаж ирээд  1980 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл  Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, ачигчаар ажиллаж байгаад Дундговь аймаг руу шилжин  1982 оны 10 сарын 25-ны өдрөөс  Дундговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1985 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл манаачаар ажилласан юм.  Дундговь аймгийн  Материал техник хангамжийн  удирдах газарт ажиллаж байх үеийн  тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсон тушаалын эх хувь архивын баримтаас олдохгүй байгаа тул шүүхээр тогтоолго гэсэн.   Иймээс П.Намсрай намайг 1974 оны 6 сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар,  1980 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  Худалдаа бэлтгэлийн  ангид манаачаар,  1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн  Материал техникийн хангамжийн  удирдах газарт манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө  үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Намсрай нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

-Нэхэмжлэгч П.Н-н Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  Худалдаа бэлтгэлийн  ангид манаачаар,  1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт манаачаар  Говь-Угтаал сумын Холбооны салбарт  1990 оны 12 сарын 15-ны өдрөөс 1993 оны  8 сарын 01-ний өдрийг хүртэл  техникчээр  тус тус  ажиллаж байсан  тухай баримт ирээгүй учир П овогтой Н-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй талаарх 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 383 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  Худалдаа бэлтгэлийн  ангид манаачаар, 1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн  Материал техникийн хангамжийн удирдах газарт манаачаар Говь-Угтаал сумын Холбооны салбарт  1990 оны 12 сарын 15-ны өдрөөс 1993 оны  8 сарын 1-ний өдрийг хүртэл  техникчээр  тус тус  ажиллаж байсан  тухай баримт ирээгүй учир П овогтой Н-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй талаарх 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 383 дугаартай тодорхойлолт   /хэргийн 62-р хуудас/

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сайнцагаан сумын 6-р багийн иргэн П  овогтой Н   /ЗЮ 1/-н 1982 оны хөдөлмөрийн дэвтэр  нь  нөхөн бичилттэй тул  1982.10.25-1985.4.25-ны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай  талаарх тодорхойлолт /хэргийн 63-р хуудас/

            - П-ийн Н д Дундговь аймгийн Материал техник хангамжийн удирдах газраас 1982 оны 10 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 66-67 хуудас/

            -Гэрч Ц.Б-ийн “ П.Н нь Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар 1980 оны 7 сарын 1-ний өдрөөс 1982 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл  ажиллаж байсан нь үнэн.  Би тэр үед нярвын ажил хийдэг байсан. Тийм. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

            -Гэрч З.Э-ийн “ миний бие нь Н-тай Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн  ангид 1980 оны оны 6 сарын 1-ний өдрөөс 1982 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан. Тэр үед Намсрай нь манаач хийдэг байсан.  Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нягтлан бодогч хийж байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй, сайн ажилтай сайн хүн байсан юм ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/

            -Гэрч Ц.Б-ийн “ Миний бие Намсрайтай  Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оны 6 сарын 1-ний өдрөөс 1982 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл  цуг ажиллаж байсан. Намсрай нь тэр үед манаач хийж байсан юм. Би худалдагч хийдэг байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар П.Намсрай нь 1980 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  Худалдаа бэлтгэлийн  ангид манаачаар,  1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн  Материал техникийн хангамжийн  удирдах газарт манаачаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  З овогт П-н  Н /ЗЮ / нь 1980 оны 6 сарын 23-ны өдрөөс 1982 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар,  1982 оны 10 сарын 25-ны өдрөөс 1985 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Материал техник хангамжийн удирдах газарт манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 /хоёр зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У