Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогч *******, *******

Шүүгдэгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000*******30136 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дөрөөт төвийн баншны цехэд бэлтгэгч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж. нь дамжуулан хохирогч *******ээс 2022 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр 2 тооны тугалтай үнээ зарна гэж 1,800,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2 тугалтай үнээ зарна гэж 1,800,000 төгрөг нийт 3,600,000 төгрөгийг, хохирогч *******гаас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 тооны бяруу зарна гэж 1,200,000 төгрөг, 2022 оны 0******* дугаар сараас 10 дугаар сарын хооронд хохирогч 800,000 төгрөг, *******00,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 400,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 800,000 төгрөг, *******00,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч малын “А” данс байхгүй, өөрийн өмчлөл, эзэмшилд малгүй болохыг мэдсээр байж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит  байдлыг  нуух  замаар,  шунахайн  сэдэлтээр,  өөрийн  үйлдлийг  хууль  бус болохыг мэдсээр байж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сард хүүхэд маань хэрэгт холбогдсон тул мөнгө олох шаардлагатай байсан. Би энэ олон хүнийг хуурч мэхэлье гэж бодоогүй. Манай ахын хүүхэд 08 дугаар сарын 01-ний өдөр Герман улс руу сургуульд сурахаар явахаар болсон тул надаар дамжуулан мал зараад өгөөч гэж хэлсэн. Би тэгэхэд нь ахдаа хандан надад ч гэсэн мөнгө хэрэг байна гэхэд чи мал зараад хэдэн төгрөгийг нь хүүхдийнхээ асуудалд хэрэглэхгүй юу даа гэсэн. Би тэр үед нь холбогдон хүн мал зарна гэж байна. Чи мал авбал авахгүй юу даа гэж хэлсэн. Тухайн мөнгө миний дансаар дамжсан ч дүүдээ зарцуулж гадагш явах эд зүйлийг нь бэлдэж өгсөн. Харин болон эгч нараас авсан мөнгийг би өөрөө хэрэглэсэн. Миний нэр дээр малын А данс байхгүй ч аав, ээж маань хөдөө мал маллаж амьдардаг байсан учир хүүхдүүд болон миний нэр дээр 3-4 тугалтай үнээ байдаг. Бид өөрсдөө хэрэглэдэг. Би тухайн үед малаа зараад хүүхдийнхээ асуудлыг шийдүүлэх гэж бүх боломжийг хэрэглэсэн. Одоо хүүгийн маань асуудал Улсын Дээд шүүхээр шийдвэрлэгдсэн ч хохирогч нь өдөр болгон залгаж мөнгө нэхдэг. Тухайн хүний эрүүл мэнд хохирсон учир буруутай гэж үзээд хүүтэйгээ хамт мөнгө олж өгөхийг хичээсэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд эгчид 400,000 төгрөг, эгчид 590,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлж барагдуулна. Бусад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сард хамт ажилладаг хүнийхээ хэлснээр ээс 3 бяруу авахаар тохиролцож, 1,200,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд хохирол төлбөрийг төлж барагдуулахгүй явсаар өчигдөр над руу 250,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Түүнээс нэг сарын өмнө 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ мөнгийг авах гэж нэлээд зүйл болсон. ийн зовлон жаргалыг сонссон. Өөрсдийн идшинд зориулж 3 бярууг худалдаж авахаар захиалсан байсан. Би өөрөө идшээ идсэн ч юм байхгүй, хүнд 1,200,000 төгрөгөө хэрэглүүлээд хэцүү байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Энэ хугацаанд утас, чатаар байнгын холбоотой байсан. Холбогдох болгонд өдөр бүр өөр, өөр шалтаг шалтгаан хэлдэг. Биднийг цагдаагийн газар гомдол гаргахад 5-6 хүн мөн залилуулсан байсан. Тухайн үед нь хохирол төлбөрийг барагдуулж байгаа нь үнэн боловч, гомдол гаргахгүй бол үл тоосон байдалтай байна гэдгийг мэдсэн. Би ч гэсэн ар гэртээ амьдралтай хүн тул хүний зовлонг хэдий болтол ойлгож явах вэ дээ. Хэрвээ тухайн 3 бяруу манайд ирсэн байсан бол дүү нар маань болон би махаар тасрахгүй хоолтой байх байсан. Шүүх хуралдаан болох гэж байна чи юу бодож байна вэ гэж гуйж байнгын холбоотой байсны хүчинд өчигдөр орой хамгийн сүүлийн байдлаар 250,000 төгрөг авсан. Би ******* 1,200,000 төгрөг өгсөн ба үүнээс 400,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ олон хоног мөнгөө хэрэглүүлсэн учир тодорхой хэмжээний хүү тооцуулж авах хүсэлтэй байна..." гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед тугалтай үнээ худалдаж авах зорилгоор ******* 3,600,000 төгрөгийг 06 дугаар сард өгсөн. Утсаар холбогдож үхрээ 08 дугаар сард авъя гэж хэлсэн ч тухайн цаг хугацаанаас хойш шалтаг тоочсоор байгаад өдийг хүртэл өгөөгүй. Шүүх хуралдаан зарлагдахын өмнө *******эй холбогдож хохирол барагдуулах талаар хэлж байж өчигдөр 300,000 төгрөг, түүнээс сарын өмнө 290,000 төгрөг, нийт 590,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 3,010,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд ч гэсэн хүү тооцуулж авах саналтай байна..." гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 06 дугаар сард манай ангийн хүүхдийн ээж болох нь идэшний бяруу, тугалтай үнээ зарах хэрэгтэй байна. Авах хүн байвал мэдэж байгаарай гэж ярьж байсан. Би тухайн үедээ хамт ажилдаг *******, ******* гэх хоёр багшид үхэр зарах хүн байна үхэр авах уу гэж хэлэхэд багш тугалтай үнээ авахаар болж харин багш гурван бяруу худалдаж авахаар болсон. Тэгээд би тухайн үедээ *******эй холбогдоод манай ажлын газрын хоёр багш үхэр худалдаж авна гэж байна гээд зуучилж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх эмэгтэй  миний хохирлыг барагдуулж 2,300,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо надад ямар нэгэн хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь Дорнод аймагт хямдхан мал зарж байгаа хүн байна, мал худалдаж авах уу гэж хэлээд надад ийг зааж өгсөн. ...Би *******эй 2022 оны 08 дугаар сард мал авахаар тохиролцоод *******00,000 төгрөг шилжүүлсэн. ...Миний хувьд *******00,000 төгрөгөө буцаан авч ямар нэгэн хохиролгүй болсон, гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр танил нь Дорнод аймагт өвлийн идэш зарна гэж байна.  Одоо мөнгөө  өгвөл 11 сард мах чинь ирнэ гэхээр нь данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн. нь мах зардаг хүнд мөнгөө өгсөн байх. Миний хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... надад хандаж манай нэг найз үхэр зарна гэж байна авах уу гэхээр нь авъя гэхэд надад гэдэг хүний дансыг өгсөн. Би эхлээд 250,000 төгрөг, дараа нь 150,000 төгрөг шилжүүлсэн. миний мөнгийг 2023 оны 02 дугаар сард бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 08 дугаар сард үеэл дүү Дорнод аймагт идэшний 2 үхэр авахаар 1,400,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сард идэшний үхэр бүтэхгүй болоод миний 1,400,000 төгрөгийг буцааж өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 96/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Ж.*******эй 2022 оны 08 дугаар сард холбогдож идэшний үхэр авахаар тохиролцож 800,000 төгрөг шилжүүлсэн, хүйтний улирал эхлэхээр идшээ өгнө гэсэн боловч өгөөгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би *******эй 2022 оны 08 дугаар сард холбогдож идэшний мал авахаар тохиролцож, хүйтний улирал эхлэхээр малаа авахаар тохиролцож *******00,000 төгрөг шилжүүлсэн юм. Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 103/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж. нь миний хамгийн бага төрсөн дүү байгаа юм. ...Миний эзэмшлийн малд манай дүү ийн өмчлөлийн ямар нэгэн мал байхгүй. Би дүү ******* идшиндээ хэрэглээрэй гэж 1 тооны үхэр өгч байсан. Өөрөөр дүү ******* манай малаас захиран зарцуулах эрх өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/

Шүүгдэгч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед надад тугалтай 2 тооны үнээ байсан. Энэ малаа манай ах мал дунд нийлүүлэн харуулж байсан. Надад маш их мөнгөний хэрэг гарсан. Учир нь манай хүү *******сайхан хүний биед халдаж гэмтэл учруулсан учраас манай хүүд зодуулсан хүн нь надаас нийт 15 сая төгрөг нэхээд байсан. Би өнөөдрийг хүртэл тэр хүнд эмчилгээний мөнгө гэж нийт 14 сая төгрөг төлөөд байна.  ...Би 2022 оны 12 дугаар сард  *******, ******* нарт 2 тооны тугалтай үнээг нь өгөх гэсэн чинь манай ах, дүү нар надтай маргалдаж эхэлсэн. Манай ах эхнэр нь чи бид нараас зээлсэн мөнгөө өгөөгүй байж яагаад хүмүүсийн мөнгийг  өгдөг юм гээд миний 2 үнээг өгөөгүй. Миний хувьд үүнийг нь эсэргүүцэх бодол байгаагүй, би ах дүү нараасаа мөнгө авсан нь үнэн. Энэ байдлаа *******, ******* эгч нарт хэлж байсан...” гэх, “... нь цааш танил хүмүүстэйгээ холбогдож , , , , , гэх хүмүүс надаас бяруу авна гэж тохиролцоод надад мөнгийг нь өгсөн. эдгээр хүмүүст миний дансыг өгч тухайн хүмүүс над руу шилжүүлсэн. ...Миний хувьд энэ хүмүүст өгөх идэшний бяруу нь тухайн үедээ байхгүй байсан. Миний эзэмшлийн ямар нэгэн мал байхгүй. Гэвч тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас яах ч аргагүй мал байгаа гэж худлаа хэлж мөнгийг нь шилжүүлэн авсан...” гэх мэдүүлгүүд / хх-ийн 35, 115/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8-10, **************/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13/

- Хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 16-1*******/

- Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 20-21/

- 2020, 2021, 2022 оны жилийн эцсийн мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 39-40/

- Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41/

- Ж., хохирогч *******, ******* нарын хоорондоо харилцсан зурвасууд /хх-ийн 42-50/

- , *******, нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-59/

- Ж.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 11*******-119/

- Ж.ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 128-143/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирол төлбөр төлсөн банкны дансны 4 хуудас хуулга болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж. нь хохирогч *******ээс 2022 оны 06 дугаар сарын 0*******-ны өдөр 2 тооны тугалтай үнээ зарна гэж 1,800,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дахин 1,800,000 төгрөг нийт 3,600,000 төгрөгийг, хохирогч *******гаас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3 тооны бяруу зарна гэж 1,200,000 төгрөг, 2022 оны 0******* дугаар сараас 10 дугаар сарын хооронд идэшний бяруу зарна гэж  хохирогч 800,000 төгрөг, *******00,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 400,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 800,000 төгрөг, *******00,000 төгрөг тус тус шилжүүлэн авч малын “А” данс байхгүй, өөрийн өмчлөл, эзэмшилд малгүй болохоо мэдсээр байж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ж., хохирогч *******, ******* нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , Б., Б., Э., Н., Э., С., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2020, 2021, 2022 оны жилийн эцсийн мал тооллогын тодорхойлолт, Ж.ийн малын “А” дансгүй байсан талаарх Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Ж., хохирогч *******, ******* нарын хоорондоо харилцсан зурвасууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч Ж.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.ийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч , Б., Б., Э., Н., Э., С. нарын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч *******т төлөх 3,600,000 төгрөгөөс 590,000 төгрөг, *******д төлөх 1,200,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, банкны  дансны хуулга зэргээр тогтоогдож байна. Иймд  шүүгдэгч Ж.ээс нийт 3,810,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д 800,000 төгрөг, *******т 3,010,000 төгрөгийг  тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ийг 1 /нэг/ жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ээс нийт 3,810,000 /гурван сая найман зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч *******д 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч *******т 3,010,000 /гурван сая арван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С., З., Н., З., Б., Б., нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА