Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/213

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000203 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний хүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутагт иргэн зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Матад сумын 3 дугаар багийн нутагт бид 2 хамтдаа байж байхад тэрээр найзтайгаа уулзаад ирье гээд найз гэр рүү машинаар оройн 19 цагийн үед хүргүүлсэн. ...хүрээд ирээ гэхээр нь би машинаа бариад ганцаараа ыг авахаар 22 цагийн үед очсон. Энэ үед тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч ирээд машины урд талын буюу жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Ингээд би машинаа бариад Матад сумын 3 дугаар багийн нутагт оршин суух ын гэр рүү хамтдаа явсан. Тэдний гадаа ирээд машин дотор байж байхад гэнэт надтай миний өмнөх амьдралын талаар яриад хэрүүл өдөөд байсан. Тэгээд би түүнд хандаж миний өмнөх амьдрал чамд огт хамаагүй гэж хэлээд бид 2 маргалдсан юм. Гэтэл тэрээр зүүн хөлөөрөө миний нүүр хэсэгт 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ын гэрийн хашаа руу орох гэтэл миний биеийн бараг бүх хэсэгт нэлээн хэдэн удаа өшиглөсөн. Энэ үед цаг 00 цаг 50 минут болж байсан шиг санаж байна. ...Тэгээд би эгчдээ болсон хэргийн талаар хэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа миний араас , дүү хамт орж ирсэн. Миний хувьд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед аймгийн төвд ирээд Маршал мед эмнэлэгт очиж үзүүлэхэд хамрын таславч муруйсан байна гэж оношлогдсон тул гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... нь хамтран амьдрагч ыг согтуу миний хамар руу өшиглөчихлөө гэхээр нь хамар руу харахад хамар нь баруун тал руугаа муруйсан байна. Тэгэхээр нь хаана ингээд зодчихов гэхэд гэрийнхээ гадаа намайг зодсон гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны орой 22-23 цагийн үед найз Матад сумын 3 дугаар багийн нутагт оршин суух түүний гэрт уулзаад хамтдаа 1 шил 0,75 литрийн савлагаатай архи хуваан ууцгаасан. Үүнээс хойш 1-2 цагийн дараа миний хамтран амьдрагч машинтайгаа ганцаараа ирээд намайг аваад гэр рүү чиглэн явсан. Манай хашааны гадаа ирээд гэр бүлийн асуудлаас болж маргаж эхэлсэн. Тухайн үед миний хор шарыг малтаад байхаар нь түүнийг зодчихсон юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 44-45/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 314 тоот дүгнэлтэд:

1. биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

-  Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/

-  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-52/

- *******ын  хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-55/

- эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн баримт /хх-ийн 57-59/ шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгсөн ажилгүй байсан үеийн цалин нэхэмжилсэн 4 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутагт хамтран амьдрагч зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 314 тоот дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй  үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хохирогч Э. нь шүүгдэгчээс эм, эмчилгээний төлбөрт 210,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл акттай байсан хугацааны цалин болох 319,000 төгрөг нийт 529,000 төгрөгийг нэхэмжилж эмнэлгийн байгууллагад үзүүлсэн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн баримт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  эмнэлгийн магадлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хохирогчийн шүүхэд ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлахад ажилгүй байсан үеийн цалин 319,000 төгрөгийн нэхэмжлэлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Учир нь: Хохирогчийн шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр хохирогчийн ажилгүй байсан 5 хоногийн цалинг гаргуулах боломжгүй байна. Иймд шүүгдэгч *******аас эмчилгээний зардлын 210,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.т олгож, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 319,000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******аас 210,000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.т олгосугай.

5. Хохирогч Э. нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА