| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2019/2953/И |
| Дугаар | 102/ШШ2019/03441 |
| Огноо | 2019-12-19 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2019/03441
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.1, 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2018 оны 06 сарын 14-ны өдрийн 4/10097 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн С.Т-д холбогдох хэсэг, 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 4/263 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсыг тус тус хууль бус болохыг тогтоож, хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирол 10. 300.000 төгрөгийг хариуцагч З-ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч С.Т-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 320.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-ас 140400 төгрөгийг, хариуцагч З--К-аас улсын тэмдэгтийн хураамжид 179750 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ