Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/03990

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/03990

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ******* хороолол, 12 дугаар байр,******* тоотод оршин суух,******* ургийн овогтой******* Энхбаатар /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 1988 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар Төмөр зам, Зам засварын машинт станцад ажиллаж байсан. 2024 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт, удаан жил ажилласнаа тогтоолгох гэтэл 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 1, 3 дугаар сар, 1998 оны 1, 3 дугаар сард нийгмийн даатгал байгууллагаас төлөөгүй байсан ба энэ нь тухайн үед улиралын чанартай ажилладаг байсан ба сул зогсолт өгдөг байсан боловч ямар нэг тодорхой нэр заасан тушаал байгууллагын архиваас олдоогүй шалтгаанаар ажиллаж байсан 1 жил 9 сар хасагдах байдалд хүрээд байна. Иймд миний 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 1, 3 дугаар сар, 1998 оны 1, 3 дугаар саруудад Улаанбаатар төмөр зам, Зам засварын машин станцад ажилласан 1 жил 9 сарыг тус тус ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,******* дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр хуулбар,******* тодорхойлолт,******* хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,******* тодорхойлолт хуулбар,******* нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Н.Тавитын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Тавитын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын тушаал хуулбар, зам засварын машинт станцын цувааны замчдыг Сул зогсолтын үед сул зогсолтын хөлс олгох журам хуулбар, Захиргаа, ҮЭ-ийн хороо оролцон хийсэн хуралдааны протокол хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт. Шүүхээс Б.Баатархүү, Ц.Цэцэгдэлгэр, Н.Тавьт нарын гэрчийн мэдүүлэг авч, Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын нийгмийн даатгалын 1995 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын шимтгэлийн тайлан хуулбар, Зам засварын машинт станцын 1996, 1997, 1998 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.Энхбаатар нь 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 1, 3 дугаар сар, 1998 оны 1, 3 дугаар саруудад Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцад ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж, ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.

 

4.******* нь төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бөгөөд нэг удаагийн буцалтгүй тусламж авах зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 34/1061 дугаартай албан бичигт Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд 1995 оны 1-3 дугаар сар, 1996 оны 1-5 дугаар сар, 1997 оны 1, 3 дугаар сар, 1998 оны 1, 3 дугаар сард*******ын нэр байхгүй тул лавлагаа олгох боломжгүй талаар тодорхойлсон байх ба*******ын 1995 оны 4-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг ирүүлсэн байна. Мөн Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай тушаалаар их засварын цувааны бригадын дарга*******ыг 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл захиргааны чөлөө олгосон. Зам засварын машинт станцын захиргааны 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөгөөнөөр зам засварын машинт станцын их засварын цувааны замчдыг 1996 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сул зогсолтод байлгахаар шийдвэрлэсэн байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд дээрх баримтаас үзэхэд*******ын ажиллаж байсан байдлыг нотлох баримт үрэгдсэн буюу өөр журмаар олж авах боломжгүй болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

7. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт архивт хадгалагдаж байгаа нөхцөлд ажилтны хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийх, зөвтгөх, засвар оруулах эрх, үүргийг тухайн байгууллага хүлээдэг. Тухайн байгууллага энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол захиргааны хэргийн болон ерөнхий харьяаллын шүүхэд албан тушаалтны хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрхтэй юм.

 

8. Иймд нэхэмжлэгч Д.Энхбаатар нь 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 1, 3 дугаар сар, 1998 оны 1, 3 дугаар сарын хугацаанд Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцад ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг төлсөн улсын тэмдэгтийн хураамж улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин ургийн овогтой******* Энхбаатарын 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 1997 оны 1, 3 дугаар сар, 1998 оны 1, 3 дугаар саруудад Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцад ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ