Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04118

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04118

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч:******* дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай,******* давхар,*******05 тоотод байрлах,************** ББСБ ХХК /РД:6062725/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,******* дүгээр хороо, 4 дүгээр хороолол,******* гудамж,******* тоотод оршин суух, Готовийн ******* /РД:УШ95022086/-д холбогдох

 

749,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч************** ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 749,826 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Г.******* (РД:УШ95022086) нь 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын К.МОВ1МХ цахим зээлийн үйлчилгээнд №23524 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 410,000 (Дөрвөн зуун арван мянга) төгрөгийг 45 хоногийн хугацаатай 46,900 (Дөчин зургаан мянга есөн зуу) төгрөгний шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн.

Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийи 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн аширласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах журмаар төлөх 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар "Зээл болон зээлийн шимтгэлийг эргэи төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү ооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан.

Гэтэл зээлдэгч Г.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зорчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ 'иелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгч нь дараахь зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 409,100 төгрөг, шимтгэл 32,728 төгрөг, хүүгийн үлдэгдэл 307,998 төгрөг, нийт 749,826 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч Г.******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн №23524 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 409,100 төгрөг, шимтгэл 32,728 төгрөг, хүү 307,998 төгрөг, нийт 749,826 (Долоон зуун дөчин есөн мянга найман зуун хорин зургаа) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 (Хорин хоёр мянга таван зуун тавь) төгрөгний хамт гаргуулах гэжээ.

 

2. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь************** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 749,826 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч************** ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 749,826 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч************** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 749,826 төгрөгийг хариуцагч Г.******* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байна.

 Иймд хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 749,826 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 22,550 төгрөгөөс 11,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 11,275 төгрөгийг, хариуцагчаас 11,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ