Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

  Улсын яллагч Э.*******,

  Хохирогч Р.*******,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, *******, тусгай дунд боловсролтой, хүнд машин механзим, оператор мэргэжилтэй, *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.******* шүүгдэгч О.*******г хохирогч Р.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэг. Шүүгдэгчийг гэмх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч О.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг Даагатын амны Яндан цухуйдаг гэх газарт Р.*******, Г. нартай “энд тэнд өргөдөл гаргаж явлаа” гэх шалтгаанаар маргалдан Р.*******ын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа, нуруун тус газарт 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун хацарт хавдар, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Г.гийн “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд ******* сумын ******* багийн нутаг Даагатын ам гэх газар өвөлжөөндөө гэртээ байж байсан чинь ******* архи уучихсан гэдэг залуутай хамт манайд орж ирээд “та нарыг ална” гээд орилохоор би тайвшруулах гээд цай хийж өгөөд, тавагтай чихрээ авч өгсөн чинь “та нарыг Цагаанхайрхан сумын хүмүүс  хөөхгүй байна уу”  гэхээр нь одоогоор хөөсөн юм алга гэж хэлсэн чинь чи намайг ******* сумын газрын даамалд хэлсэн байна яасан хүүхдүүд вэ гээд манай нөхөр *******ыг барьж авах гэтэл манай нөхөр гэрээс гараад явсан. Тэгсэн ******* хойноос нь гараад манай нөхрийг барьж аваад газар унагаагаад нүүр, нудгүй цохиод байхаар нь би хойноос нь очоод болиоч гэж хэлсэн чинь гичий минь би чамайг ална шүү гээд миний нүүр лүү цохисон. Миний хамар, ам хоёроос зэрэг цус гараад тогтохгуй болохоор нь цусаа цэвэрлэх хооронд манай нөхрийг ******* толгой, тархигүй цохиод байсан. Тэгээд манай нөхрийг зодоод алчих гээд байхаар нь би ыг наад хүмүүсээ салгаач, хүн аллаа гэж хэлсэн чинь хөдлөхгүй зогсоод байхаар нь тэр хоёртой хамт явж байсан ы охинд хандаж миний охин энэ хоёрыг салгаад өгөөч гээд хэлсэн чинь тэр охин *******гийн гараас татаж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. ******* манай нөхрийн дээр гараад өвдөглөөд нэг гараараа дээрээс нь дараад намайг нөгөө гараараа заамдаж барьж байгаад толгойгоор гэрийн хана руу мөргүүлээд байсан. Тэгээд тэнд байсан охин намайг *******гийн гараас салгахаар нь би алуулах юм байна гэж бодоод шууд зугтаагаад гэрийн доод талд байдаг үзүүр лүү явсан. Тэгсэн ******* хойноос машинтайгаа хүрч ирээд муу гичий, жингэр минь би та нарыг бугдийг чинь ална гээд буугаад ирсэн. Гэтэл ******* сумын иргэн гэдэг хүн бас машинтайгаа хүрч ирээд та хамар амаа яагаад цус болгочихсон юм бэ, юу болсон юм бэ гэж асуухаар нь ******* манай нөхөр бид хоёрыг зодоод алах гээд байхаар нь би зугтаагаад яаж байна гэж хэлсэн чинь *******г аваад цаашаа явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

- Хохирогч Р.*******ын “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны орой эхнэр бид хоёр гэртээ байж байсан чинь гадаа машин дуугараад *******, хоёр нэг жижиг охин дагуулаад манай гэрт орж ирээд цай ууж байгаад над руу хандаад “чи ямар их өргөдөл өгдөг муу баас вэ, чамайг би ална” гэж хэлэхээр нь би айгаад гэрээс зугтаад гараад ирсэн чинь араас шууд ална гэж хэлээд намайг бариад авахаар нь би нэг шилбүүрийн богинохон мод барьж аваад нэг удаа шавхуурдсан чинь намайг газар унагаагаад утга учиргүй ойролцоогоор 50-60 удаа цохиж аваад, дээрээс дэвсээд нүүр нүдгүй цохиод байхаар нь нүүрээ хамгаалаад доошоо харсан чинь ууц, нуруу руу бараг 30-аад минут дэвссэн. Намайг зодоод зогсохгуй байсан учраас би ыг намайг энэ аллаа чи салгаач гэж орилсон чинь “чи гийн өвөлжөөг яагаад авах гээд байгаа пиздаа вэ” гэж хэлээд ойртохгүй байсан. Тэгээд байж байсан чинь манай эхнэр ирээд бид хоёрыг салгах гэсэн чинь ******* манай эхнэрийг нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би салгах гээд очсон чинь намайг дахин барьж аваад газарт унагаагаад толгой, тархигүй цохиод байсан. Намайг зодож байх хооронд манай эхнэр наад хүн чинь чамайг алах юм байна, ядаж би амьд гаръя гэж хэлээд доод талын үзүүр лүү зугтаасан чинь ******* намайг зодохоо болиод муу жингэрийг хөөж очиж зодно гэж хэлээд машинаа асаагаад хойноос нь хөөсөн чинь урдаас нь цагаан машинтай ирээд манай эхнэрээс *******г салгах шиг болсон. Тэгээд хэсэг байж байтал манай эхнэр явган ирээд ирж арай гэж салгалаа гэсэн. удалгүй ирээд надаас та яасан гайгүй юу, бие чинь зүгээр үү гэж хэлэхээр ******* намайг зодлоо гэж хэлсэн. ...Би эм тарианы зардал гэж нэхэмжлээгүй. Зөвхөн ирсэн, явсан шатахууны зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-н 16-18-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

  Гэрч Б.ын “...Манай аав , ******* бид гурав 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төвөөс ирж байгаад ******* ахынд хүн сурах гээд очсон. Тэгээд би гэрийн гадаа машин дотроо үлдээд манай аав манай дүү ******* тэр гурав ******* ахын гэрт орсон. Би тэр гурвын араас жаахан байж байгаад гэр лүү орсон чинь ******* ах надтай зөрөөд урдаас гараад ирсэн. Би нэг их анзаараагүй тэдний гэрт зөрж ороод сууж байсан чинь эгч гэрийн гаднаас аа гарч ирж энэ хоёрыг салгаач хоорондоо зодолдоод байна гээд орилоод байхаар нь аав, дүү бид гурав гарсан чинь ******* ах ******* хоёр барьцалдаад авчихсан ******* ******* ахын нүүр лүү гараараа хэд хэд цохиж аваад эгч наанаас нь тэр хоёрыг салгах гээд бариад байж байсан. Аав бид хоёр дүүг машинд суулгачхаад буцаад ирсэн чинь ******* газар уначихсан ******* ах гараас нь барьчихсан эгч *******гийн хөлөөс нь барьчихсан байсан. Аав бид хоёр гэр лүүгээ явъя гээд машиндаа суусан боловч ******* ******* ахыг цохиж зодоод ерөөсөө хүчрэгдэхгүй байсан. Тэгээд манай аав очиж тэр хоёрыг салгах гэсэн боловч манай дүү айгаад байна гэж уйлаад ерөөсөө явуулаагүй. эгч тэр хоёрыг салгах гэж очсон чинь ******* холд гээд түлхсэн чинь эгчийн хамраас нь цус гоожоод тогтохгүй байсан. Тэгээд тэр хоёр ноцолдоод салахгүй байсан болохоор эгч хүн дуудах гээд гэрийн доош гүйгээд явчих шиг болсон. Тэгсэн чинь тэр хоёр хоорондоо зодолдохоо болиод бид гурав машиндаа суугаад ******* машинаа бариад эгчийн араас очоод ******* эгч дээр очсон чинь ах урдаас нь бууж ирж барьж аваад *******г салгасан. Тэгээд тэнд ******* хоёр жаахан хэрэлдэж байгаад бид дөрөв машиндаа суугаад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-н 21-23-р хуудас/,

 Гэрч Д.ы “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******, ах бид гурав аймгийн төвөөс 2 машинтай гарч ирээд Цагаанхайрхан сумын төв дээр орж ирээд би дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэнгүр авч сумын төвийн урд талд зогсож хувааж уучхаад явж байгаад урд явж байсан ах харагдахгүй болохоор нь ******* ахынд очсон юм байх гэж бодоод тэдний гэрт очсон. Тэдний гэрт ороод цай ууж сууж байгаад ******* “та яагаад энд тэнд өргөдөл гаргаад яваад байгаа юм” гэж ******* ахад хэлсэн чинь ******* ах би тийм юм яриагүй ээ. Тэгэхдээ наад өвөлжөө чинь миний эцэг эхээс өвлөж ирсэн юм гэж хэлэхээр нь би та яахаараа дандаа өвөлжөө бууцны хэрүүл хийж явдаг юм бэ гэж хэлсэн чинь ******* ах тэгвэл гаръя гэж хэлээд гэрээс гараад явсан чинь араас нь ******* гараад явсан. Гараад удалгүй байж байсан чинь эгч гэрийн гаднаас энэ *******г аваач гээд орилохоор нь араас нь гарсан чинь *******, ******* хоёр газар уначихсан барьцалдаад авчихсан эгч *******гийн гараас нь бариад авчихсан байж байхаар нь юу болсон гэж хэлээд очоод салгах гэсэн чинь манай 3 настай охин ааваа би айгаад байна гэж хэлээд гарнаас зуураад байхаар нь би хүүхдээ айлгачихлаа гэж бодоод *******гийн машинд очооп хүүхдээ үлдээчихээд буцаад очих гэсэн чинь манай охин уйлаад миний гарнаас барьчихаад намайг явуулахгүй байсан. Тэгээд би охиноо аргалаад машин дотор байж байсан чинь *******, ******* ах хоёр салчихсан гэрийн хойноос гараад ирэхээр нь би Доржоог явъя гэж хэлээд машинд нь суулгаж аваад хамт явж байсан чинь тэдний гэрийн доод талд эгч ах хоёр зогсож байсан. Тэгээд бид нар тэр хоёр дээр очоод *******, эгч хоёр хоорондоо жаахан маргалдаж байгаад салаад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20- 23-р хуудас/,

 Гэрч Д.ы “...2023 оны 04 дүгээр сарын сарын 06-ны өдөр ******* бид хоёр аймгийн төвөөс цуг ******* сум руу гарсан юм. Тэгээд замдаа Цагаанхайрхан сумын төв орж дэлгүүрээс 1 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво аваад Цагаанхайрханы урд талд байдаг Булгийн хошуун дээр зогсож байгаад , ******* бид гурав тухайн пивоо хувааж уучхаад хөдөлсөн. Би тэндээс хөдлөөд түрүүлж яваад Цагаанхайрхан сумын нутаг Чандманы дөрөлж дээр гараад *******г хүлээж байгаад ирэхгүй болохоор нь нь буцаад урдаас нь явж байсан чинь *******ын урд талын хамар дээр эгч явган явж байхаар нь очоод ******* хаана байна гэж асуусан чинь манайд байна. ******* хоёрыг зодоод байна гээд хамраас нь цус гоожчихсон байсан. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байсан чинь ******* машинтайгаа бид хоёр дээр ирээд машинаасаа бууж ирээд эгч рүү би чиний угаадсыг чинь идэж өсөөгүй шүү гээд байхаар нь урдаас нь гүйж очоод машинд нь буцааж суулгаад яахаараа хөгшин хүн зоддог юм гэж хангинаад явуулсан. Бид хоёр байж байсан чинь ******* ах гэрийнхээ наад талын хамар дээр гараад ирэхээр нь би очиж уулзсан чинь ******* манайд ирээд агсам тавиад бид хоёрыг зодчихлоо гэж хэлэхээр нь ******* яадаг хүүр вэ хөгшин хүмүүс зодож байдаг юунаас болж маргалдсан юм бэ гэж хэлсэн чинь өвөлжөө бууцнаас боллоо гэж надад хэлсэн. Тэгээд би тэнд хэсэг зогсож байгаад шууд гэрүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-н 31- 33-р хуудас/,

Шүүгдэгч О.*******гийн “...Тэднийд би цай уугаад сууж байгаад ******* ахаас “та манай өвөлжөөний талаар гомдол санал бичсэн юм уу, та яагаад манай өвөлжөөг булаацалдаад байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн ******* ах тэр чинь манай өвөлжөө танай нагац ах чинь булаагаад авсан. Чи хойд аавынхаа буянаар ингэж байна гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Тэгээд ******* ах намайг гараад ир гэхээр нь би гарсан чинь жижиг бургасан модоор намайг 2 удаа цохиод авсан юм. Тэгэхээр нь би уурандаа 2 удаа ******* ахын шанаа хэсэгт гараараа цохичихсон юм. Тэгээд ******* ахтай ноцолдож байхад эгч араас ирээд зуурахад нь би санамсаргүйгээр түлхсэн чинь эгч гэр мөргөх шиг болсон. Тухайн үед ******* ахын шанаа хэсэгт бага зэрэг шалбарсан байдалтай байсан. эгчийн хамраас цус гарсан байсан. ...Хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Энэ үйлдэлдээ хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.ын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000000141 дугаартай “...1. Иргэн Р.*******ын биед гэмтэл учирсан байна.

2. Иргэн Р.*******ын биед тархи доргилт, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун хацарт хавдар, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан байна. Тухайн гэмтэл нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байж боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.

5. Иргэн Р.*******ын биед тархи доргилт, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун хацарт хавдар, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 49-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч О.******* нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Р.*******ын эрүл мэндэд тархи доргилт, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун хацарт хавдар, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, бие биенээ хүндлэх хүндлэл, аливаа асуудлыг эв зүйгээр ярилцаж шийдвэрлэх, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

  • Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Р.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа шүүгдэгч О.*******гоос нэхэмжлэх эрхтэй.

Хохирогч Р.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй, би эм тарианы зардал гэж нэхэмжлээгүй. Зөвхөн ирсэн, явсан шатахууны зардлаа нэхэмжилж байна” гэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед нийт 499,402 /дөрвөн зуун ерэн есөн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийн шатахууны баримт, болон 16,000 /арван зургаан мянга/ төгрөгийн Шүүхийн шинжилгээний төлбөрийн баримт зэргийг гаргасан байна. Дуурх шатахуун авсан баримт нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан болон мөрдөн шалгах ажиллагааны үед дуудагдсан үетэй тохирч байх тул шүүх бүрэн хангах үндэслэлтэй байна гэж шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч О.*******гоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нийт 515,402 /таван зуун арван таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.*******т олгуулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч О.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 78-р хуудас/

Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч О.*******гийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ийн *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.*******гоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 515,402 /таван зуун арван таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.*******т  олгосугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ