Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

 2023               06              23                                              2023/ШЦТ/121                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч ******* /томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг, Г.Ичинхорлоо

Хохирогч *******

Шүүгдэгч Д.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баянмөнхөд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Усны 3-9 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай,******* овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Баянмөнх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,, Дөхөм уурхай” ХХК-д ажилчдын байр барьж өгнө гэж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч *******од 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны хавар 3 сард наадаан гээд амралтын газар барьсан. Тэр үед гэх хүн миний утас руу холбогдоод байшин бариулмаар байна. Яг ийм дүнзэн байшин гэсэн. Тэгээд гэх хүн Сүхбаатар сум руу авч яваад хятад хүмүүстэй уулзуулсан. Тэр хятадыг гэдэг байсан. Тэгээд барилга барихаар тохироод аймгийн төв рүү ирж гэрээ хийх гэтэл тэр хятад компанийн хүн гэрээ хийх эрхгүй байсан. Ингээд гэрээ хийгээгүй би Улаанбаатар хот руу явсан. Тэгээд би Улаанбаатар хотод байж байхад энэ компанийн хүмүүс Улаанбаатар  хот руу араас ирээд бид дүүргийн нотариат дээр гэрээ хийсэн. Тэгээд гэрээ хийж байхад Халин гэдэг Өвөр Монгол орчуулагч надад чи энэ компанитай гэрээ хийлээ. Энэ гэрээг хийхэд миний оролцоо их байсан. Надад тодорхой хэмжээний хувь өг гэж надаас нэхэмжилсэн. Тэр мөнгийг би компанийн данс руу авна гэхэд компанийн дансаар мөнгө шилжүүлэхэд 10 хувийн шимтгэл хүний компанид үлддэг тул энэ үлдэх 10 хувийн мөнгийг та нэмж 100 гаран сая төгрөг шилжүүлэх юм байна гээд ахын компани руу шилжүүлэх болтол гэх өвөр монгол орчуулагчаар яриулаад та хувийн дансаа өгчих манайх компанийн данс руу шилжүүлж чадахгүй юм байна гээд миний хувийн данс руу мөнгө шилжүүлсэн байгаа. Ингээд мөнгө шилжүүлээд гэх орчуулагч над руу яриад чи надад хувь өг эсвэл миний хувийн дүнзэн байшинг доторлож өг гээд дарамталж эхэлсэн. Би ингээд надаас орчуулагч нь ямар ч үндэслэлгүй мөнгө нэхээд байхаар энэ ажлыг хаяад ******* аймагт материал татахаар явсан юм. Тэгээд ******* аймгаас дүнзэн торх аваад дүнзэн торхныхоо зургийг орчуулагч д явуулж байсан.  Гэтэд гэрээнд заасны дагуу хятад компаниас барилгын суурь болон зарим нэг материал буюу цемент, тоосго зэрэг зарим нэг материалыг гаргахаар байсан. Тэгээд би Сүхбаатар аймаг руу барилгаа барихаар дүнзэн торхоо аваад явах гэж байтал , Халин гэх хоёр өвөр монгол орчуулагч мөнгө нэхэж эхэлсэн. Халин нь чи надад гэрээнд заасны дагуу 10 хувь буюу 9.500.000 төгрөг надад өгөх ёстой гэсэн тэгэхээр нь би тэгвэл чи надад гэрээ хийсэн хятад хүнээ уулзуулчих тэгвэл би барилгаа барьж эхэлье гэсэн. Ингээд барилгаа бариагүй байгаа өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баянмөнх гэдэг хүнээр 5 жилийн өмнө барилга бариулах гэсэн юм гэж холбогдоод уурхай руу авч яваад газар дээр нь уурхайгаа үзүүлж хятадуудтай танилцуулсан. Тэгээд ямар байшин барих талаар ерөнхий яриа ярьж амаараа тохиролцсон. Тэр орчуулагч гэдэг хүн тухайн компанийн албан ёсны орчуулагч мөн одоо ч ажлаа хийж байгаа. Тэгээд тэр гэрээ хийх үед мөнгө шилжүүлэхдээ над руу утасдаж ярьж байсан. , хоёр хаан банканд ирсэн байна. Одоо мөнгөө шилжүүлж байна гэж ярьж байсан. Тэгээд мөнгөө шилжүүлээд над руу чатаар мөнгө шилжүүлсэн баримтаа явуулсан. Тэгээд энэ хүн 5 орчим жил оргосон. Хуульд заасны дагуу иргэний маргаан гэж үзэхгүй байна. Би энэ  хүнийг олж уулзах гээд ******* аймаг руу 3 удаа явсан. Хадам аавынх руу нь очиж байсан. Гэрийнх нь хаягаар 4,5 удаа очсон. Яг байгаа газарт нь барих гээд очихоор зугтаасан. Ахтайгаа нийлээд энэ хэргийг санаатай хийсэн гэж харж байна.

Мөн манай компани хэвийн үйл ажиллагаа явуулаад татварын дансанд бүртгэлтэй татвараа төлөөд явж байгаа аж ахуй нэгж гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Энэ хүн гээд хоёр хүн мөнгө нэхсэн гэдэг энэ хоёр хүн одоо ч гэсэн ажиллаа хийж байгаа шаардлагатай гэвэл гэрчээр авчирч болно. Энэ хүнийг худал хэлж байна гэж бодож байна. Энэ хүний нэр дээр өмч байхгүй. Гар утасны дугаар ч байхгүй зохион байгуулалттай залилангийн гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна. Энэ дүнзэн байшингийн мөнгийг цалингаас минь суутгаж авсан байгаа. Хүн гүтгэх хуультай байх тэр хоёр өвөр монгол орчуулагч “ нэг зам компанид ажиллаж байгаа. Нүүрэлдүүлж болно гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай “” ХХК нь 2018 оноос эхэлж “,, Дөхөм уурхай” ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтран ажиллаж байна. Хамтран ажиллаж байгаа “,, Дөхөм уурхай” ХХК нь 2018 оны 08 дугаар сард ажилчдын байр бариулахаар болсон юм. Би “”-ын байрыг барьсан “Планнер пирамид хаус” ХХК-тай холбогдож ажилчдын байр бариулахаар болж тус компанийн захирал ийн дүү болох Баянмөнх гэх хүнтэй гэрээ байгуулж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянмөнхийн тоот данс руу гэрээнд заагдсан урьдчилгаа 95,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан юм. Д.Баянмөнх нь тухайн үед 2 удаа газрын хэмжээ авсан байдаг. Мөнгөө шилжүүлснээс хойш хэд хоногийн дараа Баянмөнхийн эхнэртэй холбогдоход Баянмөнх материалдаа явсан гэж байсан бөгөөд сүүлдээ гар утаснууд нь холбогдохгүй болсон. Д.Баянмөнхийн ах той тухайн үед гар утсаар холбогдоход “манай дүү хүн залилах хүн биш, ямар ч байсан таныг хохиролгүй болгоно” гэж ярьж байсан. ...Одоо “,, Дөхөм уурхай” ХХК нь “ажилчдын байшин бариулна гэж чиний олж ирсэн компани 95,000,000 төгрөгөөр залилсан тул чи өөрөө тухайн хүнтэйгээ учраа ол” гээд манай компанид өгөх ёстой ашгаасаа тус 95,000,000 төгрөгийг суутгаад явж байгаа. Ийм учраас би 95,000,000 төгрөгөөрөө хохирчхоод байна...” гэх мэдүүлэг /1-р х-ийн 158-159 х/,

 

Хохирогч *******ын гэрчээр өгсөн “...Манай “” ХХК нь 2018 оны 01 дүгээр сараас “,, Дөхөм уурхай” ХХК-тай хамтарч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Надтай хамтран ажиллаж байгаа “,, Дөхөм уурхай” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа газраа ажилчдын байрлах байр, оффис бариулна гэхээр нь би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг “Наадаан ресорт"-ын байрыг үзүүлэхэд манай хамтрагч компанийн эзэд “тухайн байртай адилхан байр бариулъя” гэсэн. Тиймээс би дээрх байшингуудыг барьсан “" ХХК-тай холбогдож 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байр бариулах талаар 2 талаас гэрээ байгуулаад 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дугаарын дансаар эхний ээлжид өгөх ёстой байсан 95.000.000 төгрөг буюу нийт төлбөрийн 70 хувийг шилжүүлсэн юм. Тухайн данс нь "" ХХК-ны захирал гэдэг хүний төрсөн дүү Баянмөнх гэдэг хүний данс юм. Баянмөнх гэдэг хүн нь манай уурхай байрлах газраа 2 удаа очиж газрынхаа хэмжээг авсан юм. Анх бидний зүгээс Баянмөнх гэдэг хувь хүнээр хийлгүүлэхгүй гэхэд төрсөн ах гэдэг хүний "" ХХК-ний бичиг баримтыг үзүүлсэн юм. Тэгэхээр нь бид гэдэг хүнтэй утсаар холбогдоход "Би төрсөн дүү Баянмөнхтэй хамтарч барилгын компанийн үйл ажиллагаа явуулдаг юм” гэсэн. Тэгээд бид нар итгэж мөнгөө шилжүүлсэн. Түүнээс хойш дээрх компани нь барьж өгөх ёстой байраа барьж өгөхгүй, гэрээнд заагдсан үүргээ гүйцэтгэхгүй биднийг залилаад байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160 х /,

 

Гэрч -гийн “...“,, Дөхөм уурхай” ХХК-ийн үйл ажиллагаа 2017 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр эхэлсэн. Манай “,, Дөхөм

 

уурхай” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа газраа ажилчдын байрлах байр, оффис бариулъя гэж өөрийн хамтран ажилладаг “” ХХК-ийн захирал ******* гэх хүнд хэлсэн юм. Тэгээд *******оор дамжуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг “Наадаан ресорт"-ын байрыг үзээд дээрх байшингуудыг барьсан "Планнер пирамид хаус” ХХК-тай холбогдож 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байр бариулах талаар 2 талаас гэрээ байгуулаад би өөрөө 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дугаарын дансаар гэрээнд тусгагдсаны дагуу эхний ээлжид өгөх ёстой байсан 95.000.000 төгрөг буюу нийт төлбөрийн 70 хувийг шилжүүлсэн юм. Тухайн данс нь "" ХХК-ийн захирал гэдэг хүний төрсөн дүү Баянмөнх гэдэг хүний данс байсан юм билээ. Би тухайн үед өөрийн орчуулагчаар дамжуулан тэр хүнтэй утсаар яриад өгсөн дансанд нь шилжүүлсэн юм. Би манай барилгыг барьж өгөх ёстой компанийн данс юм байх л гэж бодсон юм. Тэгээд түүнээс хойш одоо болтол манай барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй байна. Хамтран ажилладаг ******* гэдэг хүнээс асуухаар тухайн компанийн захирлын дүү Баянмөнх гэдэг хүн нь залилаад байгаа гэсэн. Гэрээ байгуулахаас өмнө Баянмөнх гэдэг хүн манай уурхайн газар дээр ирсэн юм. Тухайн үед би Баянмөнхтэй уулзаж байсан. Баянмөнхийг манай барилгыг барьж өгөх компанийн хүн юм байна л гэж ойлгосон. “ “ХХК-ийн захирал ******* гэх хүнтэй хамтран ажиллаад удаж байна. ******* нь манай барилгыг барьж өгнө гэсэн "Планнер пирамид хаус" ХХК-ийг олж өгсөн учраас манай компанийг төлөөлж болно. 95 сая төгрөг дансаар биднээс авсан Баянмөнх гэх хүнээс өөрийн хохирлыг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162 х/.

 

Гэрч -гийн дахин өгсөн “... Энэ асуудалд “,, Дөхөм уурхай” ХХК-ийг төлөөлөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Эрүүгийн хэргийн шүүх болон өмгөөлөгчөөр хангагдаж ажиллахыг Ооёо овогтой од 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин итгэмжлэл олгосон. Би Д.Баянмөнхтэй анх *******оор дамжуулж холбогдсон. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Хаан банкны төв салбараас 95 сая төгрөгийг “,, Дөхөм уурхай” ХХК-ийн данснаас Д.Баянмөнх гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн... Уг 95 сая төгрөгийн асуудлыг ******* хариуцаж байгаа. Надад болон манай “,, Дөхөм уурхай” ХХК-д одоо энэ 95 сая төгрөгийн асуудал хамаагүй...” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 232-233 х/,

 

Гэрч Д.ийн “...Би тухайн гэрээг байгуулаад “,, Дөхөм уурхай” ХХК-аас манай байгууллагын 2205042991 дугаартай Голомт банкны дансанд байгуулсан гэрээний мөнгөн дүнгийн 70%-тай тэнцэх мөнгө орж ирэхийг хүлээсэн. Гэтэл манай байгууллагын дансанд ямар ч мөнгө орж ирээгүй тул би больчихсон юм болов уу гэж бодоод байж байтал бараг 3 сарын дараа Сүхбаатар аймгийн цагдаагаас над руу утсаар яриад манай дүүг хувийн дансаар мөнгө авчихсан байна гэж хэлж байсан. Тухайн гэрээний дагуу “,, Дөхөм уурхай” ХХК-аас манай байгууллагын дансанд мөнгө орж ирсэн тохиолдолд ажил эхлэх ёстой байсан. Гэвч мөнгө манай "Планнер пирамид” ХХК-ийн дансанд орж ирээгүй, харин манай дүү Д.Баянмөнхийг цагдаагаас мөнгө авсан гээд байдаг. ...Д.Баянмөнх нь миний төрсөн дүү бөгөөд надтай огт холбоогүй байдаг, 2018 онд манай "Планнер пирамид" ХХК-ийг Д.Баянмөнх төлөөлдөг байгаагүй, тухайн үед надад “Сүхбаатар аймагт “,, Дөхөм уурхай” ХХК-ний барилга бариулах ажил байна, хамтарч хийе” гэсэн. Тухайн үед би судалгаа хийж үзээд ашигтай байхаар нь хамтарч хийхийг зөвшөөрсөн. ...Манай "Планнер пирамид" ХХК нь 2013 онд байгуулагдаж байсан. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш томоохон ажлуудын мөнгийг дансаар, жижиг ажил буюу 2-3 сая төгрөгийн ашигтай ажлуудыг хааяа бэлнээр авдаг. Манай байгууллага 2013 онд нээлгэж байсан /тодорхой нээлгэсэн сар өдрийг нь санахгүй байгаа/ 2205042991 дугаартай Голомт банкны данстай, энэ дансаараа л гүйлгээ хийдэг. Надад таньдаг хүнийхээ ажлыг хийх тохиолдолд хувийн 5084024143 гэх Хаан банкны дансаар төлбөр мөнгөө авах тохиолдол гардаг. ...Манай дүү Баянмөнх 2018 оноос хойш надтай холбоогүй байгаа надад мөнгө төгрөг авсан гэж юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-169 х /.

 

Гэрч Э.Пүрэвсүрэнгийн “...Би Дэлгэрдалай овогтой Баянмөнх гэх хүнийг танихгүй. Манай эхнэр Ганцэцэг нь Д.Баянмөнхийн эхнэр Түмэнбаяртай найз юм. Түмэнбаяр нь манайд ирэхдээ нөхөртэйгөө ирдэггүй хүүхэдтэй ирдэг байсан. Манай эхнэр Ганцэцэг, Түмэнбаяр 10 гаран жил найз нөхөд гэж явж байгаа. Д.Баянмөнх нь ганц ч удаа манай ирж байгаагүй. Д.Баянмөнхийн зургийг нь эхнэр нь утсан дээрээсээ харуулж байсан. Ойролцоогоор 1 жилийн өмнө байх манай эхнэрийн найз нь “Да хүрээ” зах дээрээс машин авахдаа миний нэр дээр шилжүүлсэн. нь надад хэлэхдээ авсан энэ машинаа чиний нэр дээр шилжүүлээд банк бусад тавих гэсэн юм гээд тухайн машиныг миний нэр дээр болгож өгч байсан. Би ын нөхөр Д.Баянмөнхийг хаана байгааг мэдэхгүй. нь надад хэлэхдээ би нөхрөөсөө салсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 х/.

             

 Яллагдагч Д.Баянмөнхийн Хаан банкны тоот дансанд 95,000,000 төгрөг “уурхай дээрх гэр барилга” гэх нэртэй 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орлого орсон баримт /1-р  хх-ийн 30, 34-36/,

 

 “,, Дөхөм уурхай” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/13 дугаартай итгэмжлэл /1-р хх-ийн 236 х/,

 

 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 141-146 х/,

 

“ нэг зам төхөм уурхай” ХХК-ны  итгэмжлэл олгох тухай  1/13 дугаар албан бичиг /хх-ийн 236 х/

 

 Яллагдагч Д.Баянмөнхийн “...Би төрсөн ах Д.ийн эзэмшдэг “Планнер пирамид хаус” ХХК-ийн захирлаар ажилладаг. 2018 оны 08 дугаар сарын 19-ний үед шиг санаж байна, намайг Улаанбаатар хотод байхад танихгүй дугаараас миний утас руу залгаад “...дүнзэн байшин уурхай дээр бариулах гэсэн юм...” гэж ярьсан... ингээд бид Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу явахаар болсон бөгөөд надаар Хятад улсын иргэн байшин бариулах гэж байсан гэдгийг нь мэдээд тухайн хүнтэй уулзахаар явсан... гэх хүн намайг Бүгд Найрамдах өөртөө засах орны иргэн гэх хүнтэй уулзуулсан бөгөөд нь тус компанид орчуулагч гэж танилцуулсан... Хэсэг хугацааны дараа Хятад улсын иргэн ирсэн. ...надаар дүнзэн байшин бариулахаар амаар тохиролцсон. ...гэрээг манай төрсөн ах Д. нь “Планнер пирамид хаус” ХХК-ийн нэр дээр хийсэн. Учир нь байшин бариулах гэж байсан компани нь заавал аж ахуйн нэгж байгууллага дээр гэрээ хийнэ гэсэн учраас ахын компани дээр тус гэрээ хийгдсэн. Тэгээд тухайн “,, Дөхөм уурхай” ХХК-с миний данс руу 95 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгөнөөс 94 сая төгрөгийг бэлнээр авсан. Тус мөнгөнөөс 40 сая төгрөгийг бэлнээр аваад Улаанбаатар хотоос ******* аймгийн Чандмань-Өндөр сумаас дүнз, палк авахаар очсон боловч суманд бэлэн торх байхгүй байсан учраас ченжид /нэрийг нь мэдэхгүй/ торх палкны захиалга өгөөд ирсэн... барилгын ажил олж өгсөн гээд гэх хүн надаас гар цайлгах мөнгө гэж 9.500.000 төгрөг нэхсэн... Мөн гэх хүн гэх хүнтэй ажил олж өгсөн гээд надаас мөнгө нэхсэний улмаас би тухайн “,, Дөхөм уурхай” ХХК-ийн захиалсан дүнзэн байшинг одоо хүртэл барьж өгч чадаагүй... би тухайн компаниас 95 сая төгрөг авсан нь үнэн. ...тухайн 95 сая төгрөгийн 40 сая төгрөгөөр нь бэлнээр ******* аймгийн Чандмань-Өндөр сумын модны ченжид өгсөн. Үлдэгдэл 55 сая төрөг ажилчдын цалинд хөлсөнд өгч дуусгасан... Модны ченжийн нэрийг санахгүй байна... “,, Дөхөм уурхай” ХХК-ийн захиалсан дүнзэн байшинг бариулахаар гэрээ хийхээс өмнө Улаанбаатар хотод би өөрөөсөө гадна 10 хүн ахалж ажил хийлгэдэг учраас тухайн хүмүүсийн цалин хөлсийг нь өгсөн... тухайн 40 сая төгрөгт авсан торх модоо өөр зүйлд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-223 х/

 

Шүүгдэгч Д.Баянмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн  01 х/

 

Шүүгдэгч Д.Баянмөнхийн  оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 249 х/

 

Шүүгдэгч Д.Баянмөнхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 07 х/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Прокуророос шүүгдэгч Д.Баянмөнхийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,, Дөхөм уурхай” ХХК-д ажилчдын байр барьж өгнө гэж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч *******од 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчээр *******, гэрч , Гэрч Д., гэрч Э.Пүрэвсүрэн, яллагдагч Д.Баянмөнхийн Хаан банкны дансны хуулга,  “,, Дөхөм уурхай” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/13 дугаартай итгэмжлэл,  Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, “ нэг зам төхөм уурхай” ХХК-ны  итгэмжлэл олгох тухай  1/13 дугаар албан бичиг, яллагдагч Д.Баянмөнхийн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Баянмөнх нь залилах гэмт хэргийг үйлдэж 95,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Баянмөнхийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж” гэх залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх бөгөөд шүүгдэгчийн хувьд өөрийн хамаарал бүхий хүн болох төрсөн ах Д.ийн “,, Дөхөм уурхай” ХХК-тай хийсэн гэрээний дагуу “Планнер пирамид хаус” ХХК-ийн Голомт банкны 2205042991 дугаартай дансанд орж ирэх байсан мөнгийг өөрийн хувийн дансаар хүлээн авч, хувьдаа зарцуулсан байх бөгөөд 95 сая төгрөгийг орж ирэхэд 94 сая төгрөгийг бэлнээр гарган авч, 40 сая төгрөгөөр модны ченжид өгч торх палкийн захиалга өгсөн, тэр торх модоо өөр зүйлд зарцуулсан гэж мэдүүлдэг бөгөөд тухайн мөнгөөр 95,000,000 төгрөгийг “,, Дөхөм уурхай” ХХК-тай хийсэн гэрээний дагуу барилгын ажлыг барьж өгөх санаа зорилго байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Баянмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг, 

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ичинхорлоогоос:  Д.Баянмөнх нь ахынхаа компани болох “,, Дөхөм уурхай” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу барилгыг барих гээд дүнзэн торхнуудыг хөдөө орон нутгаас татаж Улаанбаатар хотод авчирч айлын хашаанд байршуулан хадгалж байсан нь талаар шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Талуудын хооронд иргэний эрхзүйн харилцаа буюу гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа үүссэн болох нь тодорхой харагдаж байна. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж үнэлсний үндсэнд тогтоох ёстой. Гэтэл энэ хэргийн хохирогч нь хэн юм вэ? гэдэг асуудал шүүх хуралдааны явцад тодорхой болж байна. Энэ хэргийн хохирогч нь хэн юм вэ? гэхээр “,, Дөхөм уурхай” ХХК юм байна. Д.Баянмөнхийн дансанд “,, Дөхөм уурхай” ХХК-ны данснаас мөнгө шилжүүлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдож байна. Энэ асуудлыг тогтоогоогүй байж компанийн захирал ******* би цалингаасаа суутгуулсан менежерээр ажиллаж байхад намайг энэ асуудлыг шийдвэрлэ гэсэн гээд юм яриад зогсож байдаг. Ийм юм яриад зогсож байхад мөрдөгч прокурор бүрэн хяналт тавьж чадаагүй байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад “,, Дөхөм уурхай” ХХК нь ыг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсанаас харахад аас ямар нэгэн байдлаар хохирогч гэх *******од итгэмжлэл олгосон байдал харагдахгүй байна. Иргэд хоорондын асуудлыг ******* гэдэг хүн би хохирогч гэж хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Үнэхээр хууль бус эрүүгийн хэрэг гэж үзэж байвал компани хууль ёсны дагуу өргөдлөө гаргаад явах хэрэгтэй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Энэ хэрэгт Д.Баянмөнхийг  хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол хохирогчоо зөв тогтоох шаардлагатай улсын яллагчаа ямар ч хамааралгүй баримт авч ирчхээд энэ хүн 95.000.000 төгрөгийг суутгуулсан гэх баримт хаана байгаа вэ? Энэ компани дараа шүүгдэгчээс 95.000.000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлээд ирвэл энэ хүн 95.000.000 төгрөгийг хоёр удаа төлөх юм уу? Ийм байдлаар хэрэгт хяналт тавьж болохгүй шүү дээ энэ хүний  амь амьдрал шүү дээ нотлох баримтыг тал бүрээс нь нотлохгүйгээр ганц ч нотлох баримтгүйгээр ганцхан энэ хүний гаргасан өргөдлийг хавсаргаад хэрэг үүсгээд явчихсан ийм байж болох юм уу? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Д.ыг гэм буруугүйд тооцож өгнө үү. Шүүгдэгч Д.Баянмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг,  

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Батцэцэгээс: Миний үйлчлүүлэгчийн хувьд одоо ч гэсэн барилгаа байшингаа бариад явж байгаа. Мөн Хятад улсын иргэнтэй иргэний эрхзүйн харилцааны дагуу гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь одоо ч байдаг. Гэтэл энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Д.Баянмөнхийг шүүгдэгчийн ширээнд суулгаад байж байгаад ойлгохгүй байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс иргэний эрхзүйн харилцаа гэж үзэж байна. Энэ хэрэгт ямар ч эрүүгийн хэрэг үүсэх боломжгүй байна. Хавтаст хэргийн материалтай танилцахаар 2018 онд өргөдөл гаргасан байдаг. 2023 онд итгэмжлэл гаргасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад итгэмжлэл нь араас ирж байгаа гэсэн зүйлийг мэдүүлдэг. Ингээд харахаар мөрдөгч прокурор энэ хэргийг тал бүрээс нь нотлох буюу яллах цагаатгах гэсэн тал бүрээс нь нотлох ёстой байсан. Гэтэл зөвхөн яллах талыг барьж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хохирогч болон өвөр монгол орчуулагч тодорхой хэмжээний мөнгө нэхсэн тухай шүүгдэгч дурдаж байна. Үүнээс харахад хэл мэдэхгүй хятад хүн эдгээр хүмүүсээр дамжуулж ажил гүйцэтгүүлэх гэтэл эдгээр хүмүүс саад болж илүү дутуу мөнгө нэхэж хүнийг ойлгомжгүй байдалд оруулсан. Ингээд гэрээнд шаардагдах зүйлс өөрчлөгдөж өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас энэ асуудал эхэлсэн. Мөн 2018, 2019, 2020 онуудад короно вирусийн тархалтын үе байсан. Бүх зүйлс зогсонги байдалд орсон үе байсан. Эдгээр шалтгаанаас болж миний үйлчлүүлэгчид энэ гэрээний үүргийг биелүүлэхэд хүндрэл гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Миний үйлчлүүлэгч хэлдэг. Хэрвээ надтай гэрээ хийсэн хүн ирээд барилгаа бариулъя гэвэл би өнөөдөр ч энэ ажлаа хийж байгаа. Энэ барилгыг бариад өгөхөд бэлэн байна гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.16 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх нь яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой, эргэлзээгүйгээр сэргээн тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Эрүүгийн эрх зүйн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн шийдвэрлэх юм.

 

Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь шалгасан боловч хэргийн бодит байдал, үйл баримттай холбоотой эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон, мөн мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах, зөрчих замаар нотлох баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал болсон хийгээд эдгээр нь хэргийн үйл баримтыг бүрэн бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

4. Прокуророос шүүгдэгч Д.Баянмөнхийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,, Дөхөм уурхай” ХХК-д ажилчдын байр барьж өгнө гэж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч *******од 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.  

 

Шүүгдэгч  Д.Баянмөнх нь анх өөрийн төрсөн ах Д.ийн нэр дээр бүртгэлтэй  “Планнерпирамид хаус” ХХК-ны бичиг баримтыг түүний зөвшөөрлийн үндсэн дээр ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,, Дөхөм уурхай” ХХК-д ажилчдын байр барьж өгнө гэж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх”  гэрээ байгуулж тус компанийн данснаас 95.000.000 төгрөгийг өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авсан, ийнхүү шилжүүлэн авах үйлдлийг  “,, Дөхөм уурхай” ХХК-ны төлөөлөл мэдэж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн тухайд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

 

Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг юм.

 

Залилах гэмт хэргийн гол шинж нь гэмт этгээд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

 

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж, бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгодог.

 

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

 

Аливаа Иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг учиртай.

 

Өөрөөр хэлбэл Д.Баянмөнхийн төрсөн ах Д.ийн “Планнерпирамид хаус” ХХК,  “,, Дөхөм уурхай” ХХК-ны хооронд “Барилгын ажил гүйцэтгэх”  гэрээ байгуулж, барилгын ажлын хөлс болох 95.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ хэн аль нь санал нэгтэй Д.Баянмөнхийн хувийн данс руу  шилжүүлж гэрээ байгуулсан бөгөөд Д.Баянмөнхийг ах Д.ийн компанийн бичиг баримтаар түүний зөвшөөрлийн үндсэн Д.ийг байлцуулан гэрээ хийж байсныг хоёр талын төлөөлөл мэдсэн төдийгүй энэхүү хэлцлийн хүрээнд хоёр тал зөвшилцөж хийсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн байж болзошгүй гэж үзэх боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар түүнийг гэм буруутай болохыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байх ба энэ нь тухайн компаниудын хооронд үүссэн харилцаа Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

 

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

 

Дээрх хууль зүйн үндэслэлүүд, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл “Планнерпирамид хаус” ХХК болон “,, Дөхөм уурхай” ХХК-ны хооронд хийсэн гэрээгээр Д.Баянмөнхийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Баянмөнхөд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

5. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд “,, Дөхөм уурхай” ХХК-ны захирал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ли овогтой Жун гэгч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр /1-р хх-н 45х/ тогтоогдож байхад тухайн үйл баримт болсон асуудалд “” ХХК-ны захирал ******* цагдаагийн байгууллагад анх гомдол гаргасан / 1-р хх-н 27х/ нь ойлгомжгүй хийгээд “,, Дөхөм уурхай” ХХК-ны удирдлагын зүгээс *******од мөрдөн шалгах ажиллагааны явцад тус компанийг төлөөлөх бүрэн эрх олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байтал түүнийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан нь хууль зөрчжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дээр “ Нэг Зам Төхөм Уурхай” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа. Энэ итгэмжлэл дээр гарын үсэг зурсан иргэд нь гадаад улсын иргэд байдаг. Гадаад улсын иргэдээс итгэмжлэл олгож байгаа тохиолдолд зайлшгүй тухайн улсын хэлээр бичигдэж тэр нь орчуулагдаж, орчуулгын тамга тэмдэг дарагдаж түүнийг нотариатаар баталж ирсэн тохиолдолд нотлох баримтын шаардлага хангасан гэж үзнэ.... нэг зам ХХК-ны захирлын тушаалууд болох 138, 139, 140, 236 дугаар хуудас дахь баримтуудыг нотлох баримтуудын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар тооцохгүй байх” тухай гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 7-д “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасныг үндэслэл болгон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 1-р хавтаст хэргийн 138-140, 236 дахь талд авагдсан Итгэмжлэл олгох тухай, Ажилд томилох тухай баримтуудыг нотлох баримтаар тооцоогүй болно.

 

Тодруулбал, *******ыг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоон мэдүүлэг авснаас хойш буюу 2018  оны  11 дүгээр сарын 16, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд “ Нэг Зам Төхөм Уурхай” ХХК-ийн захирлын тушаалаар *******од итгэмжлэл олгохдоо захирал , Сон Юу ху гэх зэргээр өөр өөр хүн итгэмжлэл олгосон нь эргэлзээ бүхий бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд итгэмжлэл олгож байгаа тохиолдолд зайлшгүй тухайн улсын хэлээр бичигдэж тэр нь баталгаат орчуулгын газраар орчуулагдаж, орчуулгын тамга тэмдэг дарагдаагүй нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

            Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ба хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр шүүх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримттай харьцуулж шийдвэрээ гаргасан болно.

 

6. Иймд шүүгдэгч Д.Баянмөнхийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “,, Дөхөм уурхай” ХХК-д ажилчдын байр барьж өгнө гэж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч *******од 95.000.000 /ерэн таван сая/ төгрөгийн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэх үйлдэл нь хэргийн бусад баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй ба тэрээр цагаатгасантай холбоотойгоор энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй юм.

 

Шүүх Д.Баянмөнхийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тул “,, Дөхөм уурхай” ХХК-ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тус компани Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанаа иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.   

 

Д.Баянмөнх энэ хэргийн улмаас сэжигтнээр 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн  бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1.Прокуророос шүүгдэгч Д.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Баянмөнхийг цагаатгасугай.

 

2.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Баянмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

3. Д.Баянмөнх нь сэжигтнээр 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. ,, Дөхөм уурхай” ХХК-ны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРБААТАР