| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0064/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Б.*******,
Хохирогч О.*******,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2323000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух хаягтай, Урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ы *******, регистрийн дугаар .
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* шүүгдэгч Б.*******ыг хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах голын захад хохирогч О.*******ийг “архи авч өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний эрүүн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч О.*******ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөнгөний хэрэг гараад гэрээсээ ******* сумын төв орж ирээд гэх хүнээс хонины мөнгө болох 200.000 төгрөг авч гэх хүнд өрөө өгчихөөд , *******,, гэх хүмүүстэй таараад сумын төвөөс зүүн зүгт голын захад 2 шил архи хувааж уусан. Би хөдөө гэр рүүгээ хүргүүлэхээр аймгийн төвөөс гэх найзыгаа утсаар дуудсан байтал 16:00 цагийн орчим ирсэн. ирээд удаагүй бид хоёр манайх руу явах гээд босох гэтэл ******* ах нэг шил архи аваад өг гэхээр нь ах надад мөнгө алга би харилаа гэтэл ******* ах миний зүүн эрүү хэсэг рүү цохисон санагдаж байна, би сайн санахгүй байна. Би эрүүндээ цохиулаад 10 орчим минут ухаангүй байсан. Гэтэл манай найз намайг машиндаа суулгаад манайх руу явсан. Маргааш, нөгөөдөр өдөр нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 8, 9-нд өвчин нь гайгүй болох байх гээд хөдөө гэртээ 2 хоноход өвчин намдахгүй хоол идэж болохгүй болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд 103-т үзүүлж рентген зураг авхуулахад зүүн талын эрүү хамгийн арын араа хэсгээр хугарсан байсан. ...Би тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа юм. Д.******* ахыг намайг цохих тэр үеийг л санаад байна.” гэх мэдүүлэг /х.х-ийн 8-11-р хуудас/,
Гэрч С.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр адуунд явах гээд сумын төвд явж байтал *******тэй таараад сумын төвийн доод талд хүрээд ир гэхээр нь яваад очиход *******, , *******,, *******ийн найз гээд залуучууд байж байсан. Тэд нартай 1 шил архи, 2 сав пиво хувааж уугаад тарах гэж байтал ******* ******* хоёр муудалцаж байгаад ******* *******ийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохих шиг болсон. ******* хэсэг манарч байгаад босох шиг болсон.” гэх мэдүүлэг /х.х-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Б.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын төвд морь услах гээд явж байтал ******* ах таараад дэлгүүрээс 2 пиво, 1 шил архи аваад ******* ах, ах, ******* ах, ах бид хэд сумын төвөөс зүүн зүгт голын захад очиж тухайн 2.5 литрийн савлагаатай сэрүүн нэртэй 2 сав пиво, ерөөл нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи хувааж уугаад 16 цагийн үед тарах гээд байж байтал ******* ах ******* ах хоёр маргалдаад ******* ах ******* ахыг гараараа нүүр лүү нь цохиход ******* ах архи уугаад тасарсан уу, ухаан алдсан уу сайн мэдэхгүй хэсэг хэвтэж байгаад босоод бид нар тарсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 14-15-р хуудас/
Гэрч П.ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр багийн Ламхай аманд 4 адуугаа үзээд буцаад сумын төв рүү явж байтал ******* сумын төвийн голын захад уулзъя гэхээр нь би хүлээж байтал 15 цаг өнгөрч байтал ******* ах, , ах, ******* нар ирсэн. Тэгээд ирэхдээ 2.5 литрийн савлагаатай Сэрүүн нэртэй 2 ширхэг пиво авч ирээд бид хэд хувааж уусан. *******ийн найз аймгаас түүнийг хөдөө гэр нь хүргэж өгөхөөр ирсэн байсан. ******* ахыг ******* чи гээд хэлтэл ******* ах намайг та гэхгүй чи гэлээ гэх байдлаар маргалдаад бид хэд тойроод сууж байтал ******* ах босож ирээд *******ийг баруун гараараа цохитол ******* унасан. Өөр зодоон, цохион болоогүй. Бид хэд бүгд босож боль гээд салгатал ******* хэсэг хэвтэж байгаад босоод гэх найзтайгаа машинаар ******* сумын багт байх гэр рүүгээ яваад бид хэд тарсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-17-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ы “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...тэгээд архи уугаад байж байтал ******* ирсэн машин дотроо суучихсан цонхоо онгойлгочихсон би машиных нь цонхны доор сууж байсан. Тэгтэл ******* миний толгойны орой руу хуруугаараа тоншоод ******* чи намайг барахгүй шүү гэж хэлээд байсан. Тэгэхээр нь за ахын дүү чи намайг чи гэж хэлээд ахыгаа хүндлэхээ байчихжээ гэж хэлсэн чинь машинаасаа буугаад тойрч ирээд ******* босоод ирээ гээд байхаар нь би босоод очтол би чамайг өдөр, шөнө ч зодно би самбо, жудогоор хичээллэж байсан гэхээр нь ахын дүү чи согтоод байгаа юм биш үү гэхэд над руу цохих гэж байгаа юм шиг ойртоод байхаар нь би баруун талын гараараа шанаа руу нэг л удаа цохисон. Тэгтэл ******* газар уначихсан. Тэгээд 1-2 минут орчим болж байгаад босож ирээд юм дуугарахгүй найзууд нь машиндаа суулгаад тэр газраас явцгаасан. ...Намайг цохих гэж байна бодоод өрсөөд нэг цохичихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-*******-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 000000142 дугаартай “...1. Иргэн О.*******ийн биед зүүн эрүү ясны булан дайрсан хугарал, зүүн доод 8-р шүдний уналт, зүүн хацар, зүүн эрүүний хэсэгт хаван зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Зүүн доод 8-р шүдний уналт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 4.52.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтанд 5%-р нөлөөлнө. Бусад гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Иргэн О.*******ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт х.х-ийн 21-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тогтоосон, нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан, хангаагүй зөрчил илрээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.*******ы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ы бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэм хэрэг гарахад хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, аливаа асуудлыг эв зүйгээр ярилцаж шийдвэрлэх, шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас хохирогч О.*******ийн эрүүл мэндэд учруулсан хохиролд 2,228,700 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон ХААН банкны мөнгөн шилжүүлгийн дипозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хохирогч О.******* мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Д.******* ах миний эмчилгээнд явсан, хагалгаанд гарсан одоогийн зардлыг бүрэн төлсөн. Жилийн дараа дахин хагалгаанд орж хадаасаа авхуулах учир тэр үед эмчилгээ болон нааш цааш гарах зардлаа Б.*******аас гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Иймд шүүх шүүгдэгч Б.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, өөрийн үлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулна.
Шүүгдэгч Б.******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 39-р хуудас/
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож оногдуулахаар хуульчилсан бөгөөд улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт, шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар нь торгох ялын талаар санал зөрөөгүй бөгөөд хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Иймд шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч шүүгдэгч Б.******* нь хохирогч О.*******өд 2,828,700 /хоёр сая найман зуун хорин найман мянга долоон зуу/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч О.******* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ