Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

                                

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

  Улсын яллагч Б.*******

  Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.,

  Өсвөр насны шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Б.*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Д.д холбогдох 2323000440090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Завхан аймаг дахь “*******” одонт коллежийн “*******” мэргэжлийн 2******* оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. овогт ын регистрийн дугаар: //

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч Д. нь Завхан аймгийн сумын багт байрлах дотуур байранд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22-23 цагийн үед хохирогч Л.той үл ялих зүйлийн улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

 Өсвөр насны яллагдагч Д. нь Завхан аймгийн сумын багт байрлах дотуур байранд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 22-23 цагийн үед хохирогч Л.той үл ялих зүйлийн улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Л.ийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 22-23 цагийн орчимд Завхан аймгийн сумын багт байрлах дотуур байранд өөрийн байдаг тоот өрөөнд амрах гээд байж байтал дотуур байранд байдаг гэх хүүхэд өрөөнд орж ирээд “чамайг дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд гараад явахаар нь би яах гэж байгаа юм бол гэж бодоод ийн байдаг дотуур байрны 1 давхрын тоот өрөөнд орсон. Намайг яваад ортол надад хандаж “чи найз охиныхоо амыг хамхиж чадахгүй байна уу?” гэж хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм өөрөө хэлэхгүй юу” гэж хэлтэл чи ер нь ямар том юм бэ гэж хэлээд гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Би нүүрээ хамгаалаад доошоо тонгойх үед толгойн ар болон нуруу руу хэд хэдэн удаа цохиод аятайхан байгаарай гэж хэлчихээд цаашаа явсан. Би өрөөнөөс нь гарч яваад болсон явдлын талаар жижүүр т хэлсэн. Дараа нь жижүүр Цагдаа дуудсан. д цохиулсны дараа миний зүүн талын нүд хавдаж, хамар өвдөж байсан. Намайг д цохиулах үед өрөөнд хамт байдаг , 2 байсан. Энэ талаар мэдэж байгаа. Би тухайн үед ийг цохиж зодоогүй. ...Тухайн үйл явдлын дараа Д. надтай хамт эмнэлэг явж эмчилгээтэй холбоотой зардлыг гаргаж өгсөн. Одоо надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч Б.ийн “... Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг байранд жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан. Орой 22-23 цагийн үед дотуур байрны гадаа мотоциклтой хүмүүс байна гэж дотуур байрны тоотод амьдардаг охин хэлэхээр нь юун хүмүүс байдаг юм бол гээд байрнаас гараад очих гээд явж байтал цаашаагаа яваад өгөхөөр нь буцаад дотуур байр руу орсон. Үүдэнд Л. гэх дотуур байрны 1 давхрын тоотод амьдардаг хүүхэд намайг өрөөндөө дуудаад яваад ортол зодчихлоо гэж хэлэхээр нь би ийн өрөөнд ороод юу болоод байгаа юм бэ? гэж д хэлэхэд хариу хэлэхгүй байхаар нь дагуулаад өөрийнхөө өрөөнд той хамт авч ороод дахиад юу болсон талаар асуухад юм хэлэхгүй харин Л. намайг дуудахаар нь өрөөнд нь яваад ортол найз охиныхоо амыг хамхиж чадахгүй байна уу гэж хэлээд намайг учир зүггүй гараараа цохиод зодчихлоо цагдаа дууд гэж хэлсэн. Тэр үед руу хандаж тэгээд чи надаас хэдийг авах гээд байгаа юм? гэж хэлээд руу дайраад байхаар нь би дахиад зодолдох байх гэж бодоод цагдаа дуудсан. өөс юу болсон талаар асуухад надад хариу хэлээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.гийн “... Би 2023 оны 03 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад Завхан аймгийн сумын багт байрлах байрны 1 давхарт өөрийн байдаг тоот өрөөнд орон дээрээ суугаад утсаа оролдоод байж байтал тоотод байдаг орж ирсэн. ийг орж ирэх үед 1 юм хэлээд тэгтэл чи яагаад байгаа юм бэ? гэж хэлж байсан. Тэгтэл чи ямар том болсон юм гэж хэлээд нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. тэр үед ийг хариу цохиогүй. Манай өрөөнөөс гарч яваад жижүүрт хэлээд жижүүр орж ирээд яагаад муудалцаад байгаа юм гэж хэлээд ийг аваад явсан. Тэгээд маргааш нь хичээлдээ явах үедээ той таарахад ийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан маск зүүчихсэн байсан. Тухайн үед манай өрөөнд , бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаартай “...1. Иргэн Л.ийн биед хамрын хянга ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.

3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 03 дугаар сарын 29-ний шөнө үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Иргэн Л.ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 15-******* дугаар хуудас/,
 - Шүүгдэгч Д.ийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 29-ний орой дотуур байранд 21 цагийн үед оройн тоондоо орчхоод дараа нь дотуур байрны 1 давхарт тоот өрөөндөө орж ирээд байж байтал манай өрөөнд орж ирээд чамайг ийн найз охин жижүүрт гадаа мотоциклтой хүмүүстэй байна гэж хэлсэн байна гэж хэлэхээр нь би ад ийг дуудаад өгөөч гэж хэлсэн. ...Тэгтэл чи өөрөө  хэлэхгүй юу гэж хэлэхээр нь би нүүр лүү нь 2  удаа  гараараа цохиод доошоо тонгойхоор нь чихийнх нь ар руу болон нуруу руу нь нэг удаа гараараа цохисон. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээний 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, тэдгээрийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Өсвөр насны шүүгдэгч Д. нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Л.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

- Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Д. нь өсвөр насны хохирогч Л.ид эмчилгээтэй холбоотой 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол төлсөн болох нь өсвөр насны шүүгдэгч Д.ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Д.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 Шүүх өсвөр насны шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Д.д урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 57-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Өсвөр насны шүүгдэгч Д. нь гэмт хэрэгт холбогдох үедээ 16 нас 11 сар 3 хоногтой байсан болох нь түүний насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9-10 дүгээр хуудас/

Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг зохицуулсан бөгөөд Д.д уг журамд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.******* өсвөр насны шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав. Шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан прокурорын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Харин өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******“...шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, түүний насны онцлог, хувийн байдал, цаашид сурч, ажиллах нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн 6.7 дугаар зүйлийн 1 дах хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд улсын яллагч нэмэлт тайлбартаа өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэв.

Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дах хэсгийн 1.1-д заасныг баримтлан хуульд зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

  Өсвөр насны шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 өсвөр насны шүүгдэгч Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна..

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрүүгийн   хариуцлагаас чөлөөлсүгэй.

  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ