Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000000148 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух хаягтай,

урьд Нийслэлийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь Налайх дүүргийн *******,******* 35 дугаар гудамжны 233в тоотод 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хамт архи ууж байсан Т.*******тэй маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөж, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Т.*******гийн мэдүүлэг /хх-7/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-9/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-17/, шинжээчийн 157 дугаартай дүгнэлт /хх-12-13/, шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Д.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би тэр өдөр Бөөрөөтэй цуг Тайжийн цэцэрлэгийн хажуу талын дэлгүүр ороод нэг шил архи аваад цааш ганцаараа явж байтал урд захын үзүүрээс хүн гарч ирээд миний хойноос дуудаад хашхираад байсан. Тэр үед нь би танихгүй юм шиг тэр чигээрээ цааш яваад өгсөн. Гэвч араас манай дүү Бөөрөө тэр хүнийг дагуулж ирээд нэг шил архи уугаад сууж байтал гэнэтхэн чи түрүүн намайг дуудаад байхад эргэж хардаггүй юм гээд байсан. Би тэр нэг шил архиа ууж байгаад талаас нь өнгөрч байсан байх. Архиа аваад босоод явахдаа би нэг өшиглөөд тэр чигээрээ цааш яваад өгсөн. Эргээд Бөөрөөгийн хашаанд орж иртэл Бөөрөө дагуулж ирээд нүүрийг нь угааж байсан. Нүд нүүрийг нь сайн угааж өгөөд гэрт нь хүргэж өгчих нүд нь хавдчихсан байна гэсэн. Тэгээд Бөөрөө дагуулаад гэр лүү нь явсан, өөр зүйл болоогүй...”  гэв.

    

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн *******,******* 35 дугаар гудамжны 233в тоотод хамт архи ууж байсан Т.*******тэй маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөж, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.*******гийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Бөөрөөгийн ах гэх залуу шууд миний зүүн талын нүд рүү гараараа цохичихсон. Тэгээд  би цохиулаад ухаан алдчихсан, нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Өөр юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-7/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* ах бид хоёр дэлгүүрээс нэг шил архи авчхаад манай гэр рүү явж байтал Т.******* тааралдсан. Тэгээд бид гурав бид гурав архиа хувааж уугаад байж байтал Т.******* манай ах *******тай гэнэт маргалдаж муудалцаад хоорондоо ******* ах уурлаад Т.*******гийн нүүр рүү нь хөлөөрөө өшиглөчихсөн чинь түүний зүүн нүднээс цус гарсан. Тэгээд түүнийг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-9/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 151 дугаар: “Т.*******гийн биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,

/хх-12-13/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-28/

 

  1. Шүүгдэгч Д.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-32-61/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч Т.*******гийн нүүрэн тус газарт нь өшиглөсөн болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 151 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Д.******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байна. Иймд шүүгдэгч Д.*******ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул дээрх заалтаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч ******* нь мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Д.******* нь түүнд 200,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн  183,000 төгрөгийг мөн адил төлсөн болохыг тус тус дурдуулж түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан байдаг. Шүүгдэгч Д.******* нь 2002 оноос хойш гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг хохирогч нэхэмжлээгүй боловч өөрийн санаачилгаараа 200,000 төгрөг өгсөн, иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд түүнд торгох ял оногдуулах боломжтой байна. Шүүгдэгч Д.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогддог. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй  болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Т.******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүгдэгч нь хохирол төлбөрт 200,000 төгрөгийг өгсөн болохыг дурдаж,

мөн иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардал 183,000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хохирол төлөхөөр завсарлага авч 183,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ