| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0078/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/86 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000000131 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж, хүүхэд, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь -05-ны өдөр шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны орчимд үл таних, хохирогч О.*******тай “согтуурхаж маргаан хэрүүл эхлүүлсэн, түрүүлж цохисон” гэсэн шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зовхинд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч О.*******ын мэдүүлэг /хх10-12/, гэрч Э., Б., Х. нарын мэдүүлэг /хх 14-20-23/, шинжээчийн дүгнэлт /хх 29-30/, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх 72/, Налайх дүүргийн эрүүл мэндийн хэлтсийн албан бичиг түүний хавсралт /хх-69/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэг,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогчийн мэдүүлэг /хх-10-13/, гэрч Э., Х.Абубакар нарын мэдүүлэг /хх-14, 24/, шинжээчийн дүгнэлт /хх 29-30/, Налайх дүүргийн эрүүл мэндийн хэлтсийн албан бичиг түүний хавсралт /хх-69-70/, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх 72/, яаралтай тусламжийн хуудас, хохирлын баримтууд, эмчилгээний баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 3 дугаар сарын 4-ний өдөр найзтайгаа баар орох гээд явж байсан . Баар хаах дөхсөн байсан, буцаж гарч ирээд үүдэнд тамхилж байтал 2 залуу ирээд манай найзтай маргаан үүсгэсэн. Тэгсэн эхлээд намайг цохиод дараа нь манай найзыг цохисон. Тэгээд зөрүүлээд цохисон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.******* нь -05-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” баарны орчимд О.*******тай “согтуурхаж маргаан хэрүүл эхлүүлсэн, түрүүлж цохисон” гэх шалтгаанаар нүүр рүү нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, зовхинд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-10/
/хх-44/
/хх-73/
/хх-76-77/
/хх-30-31/
/хх-47/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч О.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* хохирогч О.*******ын нүүр рүү гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 109 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...2023 оны 03 сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Күэн баарны гадна шүүгдэгч болон хохирогч нарын хооронд хэрүүл маргаан үүссэн. Уг хэрүүл маргааны үеэр аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн цаг хугацаанд бие биетэйгээ таарамжгүй харилцаа өрнүүлж, зохимжгүй үгсээр бие биедээ шаардлага тавьж согтуурхаж тус маргааныг эхлүүлж байсан. Улмаар хохирогчийн зүгээс түрүүлж гар хүрсэн буюу шүүгдэгч ******* болон түүний найз нарыг нэг нэг удаа цохидог. Үүний хариуд эсрэг довтолж хохирогчийн толгойн тус газар нүдний баруун шанаа хэсэгт нь цохисон. Уг цохилтын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал баруун ухархайн нүдний дотор ханын хугарал, баруун дээд зовхинд шарх гэмтэл бүхий хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Наранболорыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирол хор уршгийн тухайд Сөүл нүдний төвийн анхан үзлэгт 40,000 төгрөг, зовхины эргэлт зассан 80,000 төгрөг, эмийн сангаас 33,000 төгрөгийн эм авсан зэрэг нийт 153,000 төгрөгийн хохирол эрүүл мэндэд үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч нүдний шилтэй байсан. Энэ цохилтын улмаас түүний нүдний шил хугарч эвдэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хохирогчийн зүгээс нэхэмжилсэн. Тухайлбал Мэлмий оптик харааны төвөөс нүдний шилийг 249,000 төгрөгөөр хийлгүүлж байсан. Нийтдээ 402,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулах нь зүйтэй. Харин МБЖ мэд эмнэлэгт хагалгаа болон шинжилгээнд орохтой холбоотой 3,392,000 төгрөг нэхэмжлэлийн хүрээнд явж байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс бодитоор хохирол төлбөртэй холбоотой зарлага зардлыг гаргасан зүйлгүй байх тул үүнтэй холбоотой баримтаа цаашид бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс төрд учирсан хохиролтой холбоотойгоор 345,000 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Хохирогч *******ын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Маргаан үүссэн энэ маргааны улмаас хохирогчийн хувьд ч гэсэн зүй бус үйлдэл гаргасан үүнээс шалтгаалаад өөртөө мөн гэмтэл учруулах үндсэн шалтгаан болсон нь харагдаж байна. Шүүгдэгчийн хувьд цохихгүй хэрүүл маргаан үүсгэхгүй байх байх боломж байсан, дахин ийм алдаа гаргахгүй байх гэж найдаж байна. Эмчилгээ хийлгээд гарж ирсэн 422,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд иргэний нэхэмжлэлтэй холбоотой 345,000 төгрөг гаргуулах төлбөр мөн гарсан, хагалгааны 3,200,000 төгрөг гаргуулах, хагалгааны дараа цаашид эмчилгээ хийлгэх зардлыг бүрэн гаргуулах эрхтэй гэж үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Тиймээс шүүгдэгч Э.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч О.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирол төлбөрт 3,794,000 төгрөгийг,
иргэний нэхэмжлэгч Ж. нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 345,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгчээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд 402,000 төгрөгийг гаргуулан хохирогчид, 345,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хэдий ч хохирол төлбөр төлөгдөөгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Харин хохирогч О.*******ын нэхэмжилсэн хэрэгт баримтаар авагдаагүй 3,392,000 төгрөгийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагчийн зүгээс: “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан, согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг хийсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдъя. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хоёр нөхцөл байдал тогтоогдсон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүй бус байдал түрүүлж цохисон зэргийг харгалзан эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байгаа болохыг дурдаж байна гэв. Хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 24 настай, эрэгтэй, ам бүл 6, ээж, хүүхэд, 3 дүүгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Шүүгдэгч *******т 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлагыг оногдуулах, хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй цагдан хоригдсон хоноггүй болно. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй.” гэх,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Улсын яллагчийн гаргасан саналтай холбоотой санал байхгүй. Өнөөдрийг хүртэл гэмшээгүй мөн төлбөрөө төлөөгүй байна үүнийг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна..” гэх дүгнэлт, тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт 1 ширхэг сиди эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ