| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч Д.Насанжаргал,
Шүүгдэгч Э.*******, М.*******а нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын *******а нарт холбогдох эрүүгийн 2207002860139 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
******* овогт *******ийн ******* /РД:/.
Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
******* овогт *******ын *******а /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим ны нутаг дэвсгэрт байрлах ын эрэг дээр Б.ын өмчлөл, эзэмшлийн 1.575.000 төгрөгийн үнэ бүхий I phone 11 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
шүүгдэгч М.*******а нь 2022 оны 06 дугаар сард ,ийн хойно байрлах гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа Э.*******ын эзэмшлийн I phone 11 pro max загварын гар утас биш, хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд дээрх гар утсыг өмчлөгч, эзэмшигч нь заруулж байгаа мэтээр хэлж Б.т худалдан борлуулж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс Б.ын мэдүүлэг /хх-26-27/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-32-33/, Скайтел ХХК-с ирүүлсэн албан бичиг /хх-17/, иргэний нэхэмжлэгч Б.ын мэдүүлэг /хх-42-43/, Б.ын дансны хуулга /хх-81-83/, шүүгдэгч М.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-35-36/, шүүгдэгч Э.*******ын мэдүүлэг /хх-38-39/, дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-45-46/, дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-48-49/,
Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгчийн зүгээс: Иргэний нэхэмжлэгч Б.ын гаргасан хүсэлт зэрэг баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. 6 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байгаад нийлдэг хэдэн найзуудтайгаа тэрэлж рүү гол явсан. Гол дээр очоод хажууд байсан танихгүй хүмүүстэй маргалдаж байхад Б.Хувнагравалын утас алга болчихлоо гээд хайсан. Тэгсэн утас нь голын эрэг дээр байхаар нь авсан...” гэв.
Шүүгдэгч М.*******а нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Э.*******ын авчирсан утсыг авсан. Тухайн үед надад тэр утсыг олсон гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.*******, М.*******а нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим ны нутаг дэвсгэрт байрлах ын эрэг дээр Б.ын өмчлөл, эзэмшлийн 1.575.000 төгрөгийн үнэ бүхий I phone 11 pro max загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
шүүгдэгч М.*******а нь 2022 оны 06 дугаар сард ,ийн хойно байрлах гар утас засварын үйл ажиллагаа явуулж байхдаа Э.*******ын эзэмшлийн I phone 11 pro max загварын гар утас биш, хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн орчимд дээрх гар утсыг өмчлөг, эзэмшигч нь заруулж байгаа мэтээр хэлж Б.т худалдан борлуулж ашигласан болох нь:
/хх-21-22/
/хх-26-27/
/хх-35/
/хх-43/
/хх-45-46/
/хх-48-49/
/хх-72/
/хх-76/
/хх-81-83, 99-107/
/хх-86-88/
/хх-92-98/
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч: “...Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Б., гэрч Б., иргэний нэхэмжлэгч Б. болон шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, скайтел ХХК-н албан бичиг, дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар Э.******* нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчим Налайх дүүргийн 5 хорооны нутал дэвсгэрт байрлах туул голын эрэг дээр амарч байхдаа Б.ын өмчлөл, эзэмшлийн 1,575,000 төгрөгийн үнэ бүхий Айфон11 промакс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан. Түүний дараа Чингэлтэй дүүргийн 3 хороо Улсын дэлгүүрийн хойно гар утасны үйл ажиллагаа явуулдаг М.*******ад үнэнийг хэлж өгсөн. М.*******а нь Э.*******аас 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч тухайн 500,000 төгрөгийг өгөөгүй. Улмаар 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг орчим Б.т Э.*******ын эзэмшлийн гар утас биш гэдгийг мэдсээр байж худалдан борлуулж ашигласан үйл баримт нологдон тогтоогдсон. Шүүгдэгч М.*******а, Э.******* нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж санаатай гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлсноор шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна. Хохиролтой холбоотой хохирогч Б.д Айфон11 промакс гар утсыг биед байдлаар хүлээлгэн өгсөн. Э.*******ын хувьд бусдад төлөх төлбөргүй. Мөн шүүгдэгч М.*******а нь иргэний нэхэмжлэгч Б.тай тохиролцсон 1,400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Б.аас санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул М.*******ыг мөн бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтүүдийг гаргаж байна. Шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч М.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Түүний үйлдсэн гэмт хэргийн шинж хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч М.*******а нь эрхэлсэн тодорхой ажилтай хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгч М.*******ын өмгөөлөгч: “...Шүүгдэгч М.*******а нь хохирлоо сайн дураар төлсөн. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын тухайд ам бүл 5. Ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг. М.*******ын хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа шүүх хуралдааны танхимд илэрхийлдэг. Дахиж олсон гэх гар утсыг авахгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэдгээ хэлсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирлоо төлж барагдуулсан. Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь ажил хийхэд хүндрэлтэй. Амьдрал дээр эрх хязгаарлах ял маш хүндрэлтэй. Гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг хүний хувьд тэр тойрогтоо эргэлдээд байх нь хэцүү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялаас гадна 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү сонгох санкци байгаа. Иймд шүүгдэгч М.*******ад боломжийг нь олгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. М.*******а нь хохирлоо төлсөн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байгаа тул хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.ын эзэмшлийн Iphone 11 pro max маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсч хулгай хийсэн, шүүгдэгч М.*******а нь дээр гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашиглаж бусдад худалдан борлуулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч Э.*******ын хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид 1,575,000 төгрөгийн хохирол, шүүгдэгч М.*******ын мөнгө угаах үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгчид 1,750,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Хулгайлах”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Хулгайлах”, шүүгдэгч М.*******ыг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.д Iphone 11 pro max маркийн гар утас буюу 1,575,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь хохирол болох гар утсыг биет байдлаар хүлээж авсан,
шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.т 1,750,000 төгрөгийн хохирол учирсан бах иргэний нэхэмжлэгч нь “...1,400,000 төгрөгийг авсан учир гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Шүүгдэгч М.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, захиран зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ