Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/00010

 

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/00010

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Ц.М

Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Б нь Ц.Мтэй 2013 онд танилцаж, 2015 оноос хамтран амьдарсан. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Аэ төрсөн. Охин маань надаар овоглодог. Охин Б.Аий эцэг нь Ц.М болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Бийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Ч.А нь миний хүүхэд мөн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ц.Мд холбогдох эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Ч.Б, Ц.М нар 2013 онд танилцан, 2015 оноос хамтран амьдарч, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Б.Аэ төрсөн болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Аий эцэг нь Ц.М болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Аий эцэг нь Ц.М мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар охин А-ний эцэг нь Ц.М болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА