Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/03201

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/03201

Улаанбаатар хот

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, /4210/ Энхтайваны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах Х.Х.Б ХХК/РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах И.К ХХК/РД: 000000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Ганьтийн 0 байр, 0 тоот хаягт оршин суух Б-ын Б /РД: 00000000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух П-ын С /РД: 0000000/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Т-ийн З /РД: 0000000/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 380,630,263.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч буюу зээлдэгч И.К ХХК нь Х.Х.Б ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 151 тоот зээлийн гэрээг байгуулж, 200,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар сарын 1,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Дээрх 151 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч компанийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал мөн барьцаа хөрөнгүүдийн ганц өмчлөгч болох талийгаач С.Б нь 151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцаа-ны гэрээг Х.Х.Б ХХК-тай байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах, 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч И.К ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч бөгөөд барьцаа хөрөнгүүдийн хууль ёсны нэг өмчлөгч болох С.Б нь 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Уг өдрөөс хойш зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа юм.

Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хариуцагч И.К ХХК-иас уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан боловч тус шүүхэд өв залгамжлалтай холбоотой маргаан явж байсан бөгөөд уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгосноор банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл шаардаж чадаагүй болно. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 3218 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 83 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн 657 тоот тогтоолуудаар зээлдэгч Икс лэнд констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр П.С, Т.З, Б.Б нарыг тогтоосон, мөн барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эдгээр иргэдийг тогтоосон байдаг. Гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсны хувьцаа эзэмшигч болон хууль ёсны өвлөгч нар нь тодорхой болсон тул банк Иргэний хуулийн 515, 535 дугаар зүйлд тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж уг нэхэмжлэлийг гаргаж байна.

Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээл болох 200,000,000 төгрөгөөс 73,522,604,88 төгрөг төлөгдсөн. Төлбөл зохих нийт хүү 229,560,500.19 төгрөгөөс 23,134,399.99 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Үндсэн зээлийн үлдэгдэл нь 126,477,399,13 төгрөг, нэхэмжлэгч талаас сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан үндсэн хүүгийн үлдэгдэл 212,928,224,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 41,205,644,03 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гаргасан зардал 19,000 төгрөг, нийт 380,630,263,58 төгрөгийг хариуцагч И.К ХХК-иас гаргуулж өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч П.С, Т.З, Б.Б нарын өмчлөлийн 2 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.С, Т.З, И.К ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Ж нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. И.К ХХК нь нэг гишүүнтэй компани байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. гэж заасан. Нэг гишүүнтэй компанийн гүйцэтгэх захирлаар талийгаач С.Б нь ажиллаж байгаад 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан гэж зааснаар буюу үүрэг дуусгавар болох зохицуулалт байгаа. Энэ агуулгаар нэг гишүүнтэй компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нас барсан ба компани нь тухайн зээлийг цааш нь ямар нэгэн байдлаар ашиглах боломж нөхцөл байдал байхгүй болсон. Тиймээс С.Б-ыг нас барснаас хойш зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч нарын хувьд үзэж байна. Үүнтэй холбоотойгоор нас барснаас хойшхи үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 380,630,263,58 төгрөгийг шаардах эрхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. Гэж зааснаар С.Б нь нас барах хүртлээ тухайн зээлийг ашигласан тул энэ хугацааны зээлийн хүүг төлөх бөгөөд нас барснаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 0.87 төгрөг, зээлийн хүүнд 14,760,000 төгрөг төлсөн, мөн нас барснаас хойш үндсэн зээлд 73,522,600.01 төгрөг, үндсэн хүүнд 8,474,399.99 төгрөг, нийт 81,997,000 төгрөг төлсөн ба эдгээрийг хасч тооцвол 118,602,998 төгрөг төлөх ёстой, 262,027,265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өв залгамжлалын холбоотой маргаан үүссэн. 2019 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. И.К ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нь талийгаачийн төрсөн эцэг, эх болон Б.Б нарыг тогтоосон. 2019 оны 7 дугаар сард гүйцэтгэх захирлыг томилсон. Үүнээс хойш И.К ХХК нь ямар нэгэн байдлаар огт үйл ажиллагаа явуулаагүй. Хариуцагч нарын зүгээс 81,997,000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд уг төлсөн төлбөрийг хасаж тооцуулах нөхцөл байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Худалдаа хөгжлийн банк хохирол амссан гэж байгаа ч гэсэн талийгаачийн аав, ээж, Б.Б гурав тэжээгчээ алдсан, мөн л их нөхөж баршгүй хохирол амссан. Энэ нь Х.Х.Б ХХК-ийн хохирлын хажууд харьцуулалтгүй алдагдал учирсан. Банкнаас үндсэн зээл болон асар их хэмжээний хүүг нэхэмжилж байна. Бидний хувьд маш хүнд нөхцөл байдалд байгаа. Хүү маань ээжээ аав байсан бол бид нар ингэж амьдрахгүй байсан тээ гэж хэлж байна, насанд хүрээгүй жоохон хүүхэд ингэж хэлж байгааг болон бидэнд учирсан хүнд нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХКнь хариуцагч И.К ХХК, иргэн Б.Б, П.С, Т.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 380,630,263.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... зээлийг И.К ХХК авсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Б нь нас барсан, үндсэн зээл болон хүүнд төлсөн төлбөрийг хасах ёстой, С.Б-ыг нас барснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХКнь хариуцагч И.К ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №151 тоот Зээлийн гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ г тус тус байгуулан 200,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Батбаатарын өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоотод байрлах 200 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-д 1.8 хувийн хүүтэй гэж заасан тул хариуцагч нар хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй., талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.4-д нэмэгдүүлсэн хүү сарын 0.33 хувь гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь гэрээний эргэн төлөлтийн график зөрчигдсөн үеэс нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй боловч дараахь нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч И.К ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 гишүүнтэй, үүсгэн байгуулагч С.Б, 2,000.0 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, З.М ХХК-ийн байр, 23 тоот хаягт бүртгэлтэйгээр үүсгэн байгуулагдсан ба зээлийн гэрээ хэрэгжиж байх хугацаанд буюу 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Б өвчнөөр нас барсан /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч И.К ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 1002/5936х дугаар захирамжаар И.К ХХК-ийн өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдсэний дараа өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /Хавтаст хэргийн 44 дүгээр тал/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч П.С, Т.З нарт холбогдох И.К ХХК-д хөнгөн бетоны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоотод байрлах 200 м/к талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Д.Д-тэй хамтран эзэмшдэг газрын С.Б-т ногдох хэсгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох, улсын 90-90 УБД дугаартай, Порше маркийн автомашины эзэмшигчээр тогтоолгох, дээрх эрх болон хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээр бүртгэх бүртгэлийг хийхийг бүртгэлийн болон холбогдох байгууллагад даалгах тухай Ш.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсгийг баримтлан Б.Б, Т.З, П.С нарыг өвлүүлэгч Сүхбаатарын Б-ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, И.К ХХК-ийн хувьцааг Б.Бщ 33.34 хувиар, П.Сщ 33.33 хувиар, Т.Зщ 33.33 хувиар тус тус эзэмших эрхтэйг тогтоож, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг баримтлан Б.Б, Т.З, П.С нар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 7 тоотод байрлах орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоотод байрлах орон сууцыг тус бүр 1/3 хэсгээр, 90-90 УБД улсын дугаартай Порше загварын автомашин, 10-30 УНБ улсын дугаартай Хьюндай загварын автомашин, 83-83 УБЧ улсын дугаартай Ланд круйзер загварын автомашинуудыг 1/3 хэсгээр тус тус дундаа хамтран өмчлөх, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын ард байрлах, нэгж талбарын 4/0191 дугаартай, Т.Д-тэй хамтран эзэмшдэг 700 м/кв газраас өвлүүлэгч С.Б-т ногдох хэсгийн газрыг өвлөгч Б.Б, П.С, Т.З нар 1/3 хэсгийг буюу тус бүр 116.66 м/к талбайг эзэмшихээр холбогдох газарт хүсэлтээ гаргах эрхтэйг тогтоож, Б.Б-ийн нэхэмжлэлээс Мобикомын 99119192, 99114041, 99062626, 99066868, 99296262, 94016262 дугааруудыг эзэмших эрхтэйг тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 83 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 001/ХТ2019/00657 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 83 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/03218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...Т.З нарт гэснийг ... Т.З, Ч.З нарт... гэж, ...даалгуулах тухай... гэснийг ...даалгуулах, 9911-9192, 9911-4041, 9906-2626, 9906-6868, 9929-6262, 9401-6868 утасны дугааруудын эзэмшигчээр тогтоолгох тухай... гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Икслэнд констракшн ХХК-ийг Б.Б 33.34 хувь, Т.З, П.С нар тус бүр 33.33 хувиар эзэмших эрхтэй ба тус компанийн гүйцэтгэх захирлаар С.Б-ыг томилсныг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бүртгэжээ. /Хавтаст хэргийн 62 дугаар тал/

Ийнхүү өвлүүлэгч С.Б-ын өв залгамжлалын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь зээлдэгч И.К ХХК-ийг болон өв залгамжлагчаар тогтоогдсон гэж үзэж Б.Б /хүү/, П.С /эцэг/, Т.З /эх/ нарыг хариуцагчаар татаж, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тодруулбал: 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээл 126,477,399.12 төгрөг, үндсэн хүүнд 212,928,220.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 41,205,643.95 төгрөг, нийт 380,630,263.58 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ., 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч ... нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүгийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ. гэж зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч И.К ХХК, болон түүний 33.34 хувийг эзэмшигч Б.Б, 33.33 хувийн эзэмшигч П.С, 33.33 хувийн хувьцаа эзэмшигч Т.З нар нь нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-иас авсан зээлийг хариуцах үндэслэлтэй байна. Хариуцагч нар нь 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээлд 0.87 төгрөг, зээлийн хүүнд 14,760,000 төгрөг төлсөн, мөн С.Б-ыг нас барснаас хойш үндсэн зээлд 73,522,600.01 төгрөг, үндсэн хүүнд 8,474,399.99 төгрөг, нийт 81,997,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргасан буюу үндсэн зээл 126,477,399.12 төгрөгийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг үгүйсгээгүй болно.

Зээлдэгч, хариуцагч И.К ХХК нь 1 гишүүнтэй, 1 үүсгэн байгуулагчтай компани байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал С.Б нь 2012 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, зээлийг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр авсан ба энэ хугацааны буюу 4 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд хариуцагч И.К ХХК, Б.Б, Т.З , П.С нараас үндсэн зээлд 126,477,399.12 төгрөг, хүүнд 9,106,772 төгрөг /126,477,399.12 төгрөг : 1.8 хувь=2,276,593 төгрөг, 2,276,593 х 4 сар = 9,106,772 төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 1,480,849 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан залдалд 19,000 төгрөг, нийт 137,065,020.12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,565,243.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах, 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан хариуцагч И.К ХХК, Б.Б /хууль ёсны төлөөлөгч Ш.Ч/, Т.З , П.С нараас үндсэн зээлд 126,477,399.12 төгрөг, хүүнд 9,106,772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,480,849 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан залдалд 19,000 төгрөг, нийт 137,065,020.12 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 243,565,243.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, талуудын хооронд байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн №151 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний 3.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах, 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м/кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,233,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 843,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР