| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0211/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/215 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Ундармаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Э.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000126 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үед хохирогч эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж бусдад 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн малаа бүртгэж үзэхэд улаан хүрэн зүсмийн үнээ, ухаа тугал, улаан духандаа цагаантай бяруу нийт 3 тооны үхэр дутсан. Тэгээд би тухайн 3 тооны үхрийнхээ араас ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр бүхэлд нь яваад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдагдсан улаан хүрэн зүсмийн үнээ нь 4 настай баруун чих нь хайчилсан, зүүн чих нь хойноосоо догол имтэй, ухаа тугал 1 настай им байхгүй, улаан духандаа цагаантай бяруу нь 2 настай им тамга байхгүй үхрүүд байсан. ...Манай үхрүүд гэрээс зүүн тийш 2 км орчим Хужиртайн гэх газраар бэлчээрлэдэг. ...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан учир нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 20/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний үхэр нийт 200 гаран байдаг бөгөөд тоо ёсных нь дагуу тоолж авахад бүрэн байсан. Би ******* үхрээ 3 жилийн өмнө харуулахдаа 1 мотоцикл авч өгч байсан. Тэгээд тэр нь 1 жил унаад эвдэрсэн тул дахин шинэ мотоцикл авч өгсөн. Тухайн мотоциклийг Нарантуул захаас авч байсан учир ямар нэгэн бичиг баримт байхгүй. Одоо тэр мотоцикл нь миний үхрийг харж байгаа гэх залууд байгаа. Би аас юу ч нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... над руу яриад чи дээр очоод үхрүүдээ тоолоод авчих гэсний дагуу би ын харж байсан суурь мал дээр очоод нийт 140 орчим үхэр тоолоод авсан. Тэгээд 1 сарын дараа намайг гэртээ эзгүй байхад гэх хүн ирээд танай үхэрт манай 3 тооны үхэр байна гэж хэлж байсан. Тэгээд малын эзэн над руу залгаад тэр 3 тооны үхрийн учрыг нь ол гэхээр нь руу залгахад би мэдэхгүй ахын үхрийг тоогоор нь өгсөн гэж хэлсэн. Анх ын харж байсан ахын малыг авахад цуг туугдаж ирсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт гэх хүний 100 гаран үхэр маллан амьдардаг байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын дундуур ах үхрүүдээ аваад урагшаа говь руу гар гэхээр нь бид хоёр энэ зун амжихгүй байна, мөн ус байхгүй шүү дээ гэхэд тэгвэл ах нь малаа аваад т харуулъя гэхээр нь тэгээ гэсэн. ... малчин тухайн өдөр үдээс хойш ирээд малаа тоолж аваад явсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны хавьцаа гэх хүн манай гэрээр ирээд ах нь үхрээ олохгүй байна, та хэд үхрээ т өгсөн юм уу, ах нь тэр үхэрт чинь очоод үзэж болох уу гэхээр нь тэг тэг гээд явуулсан. Удалгүй ах утсаар залгаад ахынх нь үхрүүд танай үхрүүдтэй ын харж байгаа үхэрт чинь ирсэн байна, би үхрээ авлаа шүү гэхээр нь би мөн тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд ах залгаад үхэр дутаад байна, энийгээ ямар нэгэн аргаар барагдуул гэхээр нь бид 2 ахад 3 тооны адуу өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оноос эхэлж гэх хүний 140 орчим үхрийг хардаг байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 20-ны үеэр харахаа больж буцааж өгсөн. ...06 дугаар сарын 20-д дөнгөж гаргаад ах үхрээ авахаар болсон бөгөөд үхрээс нь 2022 оны 04 дүгээр сард нэг бяруу ядраад үхсэн байсан. Би тэрийг тухайн үед нь хэлээгүй байсан. Ингээд үхрээ авах үеэр нь би манай гэрээс зүүн тийш 1 км орчим зайд нутаглах гэх хүний үхрээс улаан хүрэн зүсмийн үнээ тугалтай, улаан зүсмийн духандаа цагаантай бярууг нийлүүлээд өгсөн. Уг үхрүүдийг ахын авч өгсөн Хятад мотоциклоор тууж аваачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55/
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 08-09/
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 40-43, 46-49/
- *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56-58/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/
- *******ын 2022 оны мал, тэжээвэр, амьтад, хашаа худгийн тооллого /хх-ийн 61-64/
- *******ын Хаан банкны тоот дансны хуулга /хх-ийн 65-71/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үед Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас хохирогч эзэмшлийн 3 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А., гэрч Б., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний мал амьтан, машин механизмд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад ******* нь Ш. гэх хүний малыг маллаж байх хугацаандаа түүний өмчлөлийн малаас өөрийн хэрэгцээнд зарцуулж дутаасан байх бөгөөд малыг буцаан өгөхдөө үхрээс 3 тооны үхрийг хулгайлан авч тоог нь гүйцээн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогоор өөрийн өмчлөлд 178 тооны толгой мал тоолуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа малыг хувьдаа амар хялбар аргаар ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 3 тооны үхэр буюу 2,100,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч А. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “миний хувьд шүүх хуралд оролцохгүй, үхрээ зүсээр нь буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгийн “Hensa” маркийн мотоцикл нь 1,500,000 /хх-ийн 48/ төгрөгөөр үнэлэгдсэн ба иргэний нэхэмжлэгч өмч /хх-ийн 24-25/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******аас уг мотоциклийн үнийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА