| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/92 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир /томилолтоор/,
Шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2307000000178 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотол төрсөн, яс үндэс халх, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүргийн *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ш.******* нь Налайх дүүргийн *******,******* задгай тоотод болон Хоргийн гүүрний орчим 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 06 цаг 00 минутад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.ыг “гэртээ ирж хоноогүй” гэх шалтгаанаар прусс модоор хөл, гар руу нь цохисон мөн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж биед нь халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь “зүүн зулайд хуйхны доорх цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун ташааны толгой, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эхнэр маань гадуур, дотуур хоноод байхаар нь би яах ч аргагүй тэр үед өөрийгөө тэвчиж чадаагүй. Ийм байдалд хүргэсэндээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч О.ын мэдүүлэг /хх-5-6/, гэрч Н.гийн мэдүүлэг /хх-10/, яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-14/, шинжээчийн дүгнэлт /хх-17-18/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-32-34/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-35-42/, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-43-47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Ш.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ш.*******аас хохирогч О. нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ш.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ш.*******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 06 цаг 00 минутад Налайх дүүргийн *******,******* задгай тоотод болон Хоргийн гүүрний орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох О.ыг “гэртээ ирж хоноогүй” гэх шалтгаанаар прусс модоор хөл, гар руу нь цохисон мөн нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж биед нь халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь “зүүн зулайд хуйхны доорх цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун ташааны толгой, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.ын өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үүрээр гэнэт намайг цохих шиг болоод харсан чинь манай нөхөр прусс мод барьчихсан тэр айлаас чирч гаргахаар нь би зугтаад хоргийн гүүрний зүүн талд очиход манай нөхөр намайг бариад газар унагаагаад прусс модоороо гар, хөл рүү цохих үед мод нь хугарчихсан, тэгээд үргэлжлүүлээд өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг,
/хх-5/
2. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаар: “...О.ын биед зүүн зулайд хуйхны доорх цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун бугалга, цээж, зүүн хөх, баруун, зүүн сарвуу, шуу, хэвлий, баруун ташааны толгой, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-17-18/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-65/
7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн нөхцөл байдал, Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт
/хх-32-47/
8. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/хх-67-68/
8. Шүүгдэгч Ш.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-49-57, 70-77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ш.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч О.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.******* нь хохирогч О.ын прусс модоор цохиж, өшиглөж биед нь зүүн зулайд хуйхны доорх цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, зүүн, баруун бугалга, цээж, зүүн хөх, баруун, зүүн сарвуу, шуу, хэвлий, баруун ташааны толгой, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 195 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Ш.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ш.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ш.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Ш.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ