| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2019/02732/И |
| Дугаар | 102/ШШ2019/03259 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2019/03259
| 2019 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2019/03259 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж 0, өөрийн байранд байрлах К.Б.ХХК дахь Б.Э.Х.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Хилл сайд хотхон 0 байр, 0 тоот хаягт байрлах Э.Ц ХХК /РД: 000000/,
Э.Ц ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах, үндсэн зээл 3,892,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө буюу хуваарилагдах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: К.Б ХХК-тай Э.Ц ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7,000,000,000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн талууд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 337-1 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 337-2 дугаартай барьцааны гэрээг нэмэлтээр байгуулсан. Зээлдэгч Э.Ц ХХК болон зээлдүүлэгч К.Б ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 337/1 тоот болон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээг тус тус байгуулан үлдэгдэл төлбөр 3,892,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан болно. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргасан гэж заасныг үндэслэн улсын бүртгэлийн 9011369050 дугаартай, 5631904 регистрийн дугаартай Э.Ц ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах, Э.Ц ХХК-иас К.Б ХХК-д төлөх зээлийн гэрээний үүрэг болох 3,892,000,000 төгрөгийг гаргуулах, Э.Ц ХХК нь К.Б ХХК-д төлөх өр төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу хуваарилагдах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргаж байна. Хүү, алданги нэхэмжлээгүй.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. гэж заасан байна. Э.Ц ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй, дүрмийн сан нь 1,000,000 төгрөг, К.Б ХХК-д гүйцэтгэх үүргийн хэмжээ 3,892,000,000 төгрөг байгаа нь өөрийн хөрөнгийн 10-аас их хэмжээний өр төлбөрийг төлж барагдуулах санхүүгийн боломжгүй болохыг илэрхийлж байна. Тус компанийн 2017, 2018, 2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс харахад тус компани нь 4,850,754,600 төгрөгийн хөрөнгөтэй, 6,161,308,100 төгрөгийн өр төлбөртэй, эздийн өмчийн дүн нь -1,310,533,500 төгрөг буюу сөрөг үзүүлэлттэй, алдагдалтай тайлагнасан байна.
Барьцаа хөрөнгийг дурдвал, А/ 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар,
Б/ 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 337-1 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын 8023/0081 дугаартай, 7.660 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар,
В/ 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 337-2 дугаар барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, Элэг судлалын оношилгоо, эмчилгээ, сургалтын төвийн зориулалттай, нэгж талбарын 178008/0057 дугаартай, 3.500 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манайх К.Б ХХК-иас 2013 онд 7,000,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Бид 2013-2016 оныг хүртэл хүү, үндсэн зээлээс төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд манай компанийг татан буулгаж өгнө үү. Өөрийн хөрөнгө буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газрыг борлуулж зээлийг төлөх боломжтой гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Э-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Э.Ц ХХК нь улсын бүртгэлийн 9011369050 дугаартай, 5631907 регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9в байрны 40 тоотод байрлаж, 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан, Худалдаа хөгжлийн банкинд 499204835 тоот төгрөгийн, 499204836 тоот валютын тус тус харилцах данс эзэмшдэг. Тус компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь 2017 онд өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -470.13%, 2018 онд өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -470.13%, 2019 оны хагас жилд өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -470.13% болно, тус компанийн орлогын тайлангийн үзүүлэлт нь 2017, 2018 он, 2019 оны хагас жилд татварын өмнөх ашиг 0 төгрөг, төлбөрийн чадварын шинжилгээ 2017, 2018 он, 2019 оны хагас жилд эргэлтийн хөрөнгө 4,286,680.00 төгрөг, богино хугацаат өр төлбөр 2,203,524.50 төгрөг, эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд эргэлтийн хөрөнгийн харьцаа нь 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. 2014 оны тайлангаас харахад богино хугацаат өр төлбөр 3,397.2 мян.төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 5,001,606.1 мян.төгрөг байх тул эргэлтийн хөрөнгийн харьцаа зохистой түвшинд байна гэж үзэж болохоор байна. Гэвч 2015-2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 54.6 хувь хүртэлх хувийг эзлэх хэмжээнд хүртэл буурч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байна. Төлбөр барагдуулах өнөөгийн боломж 0.0001 буюу боломж огт байхгүй. Э.Ц ХХК-ийн 2014-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс тооцож үзэхэд өр төлбөр 6,161,308.10 мянган төгрөг болж өөрийн хөрөнгийн 471.13 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон нь Э.Ц ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болсон байна.
Э.Ц ХХК нь 2014 онд 324,977,700.00 төгрөгийн, 2015 онд 775,428,900.00 төгрөгийн, 2016 онд 160,410,900.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж, 2017 оноос үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан гаргаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Э.Ц ХХК-ийн удирдлага нь санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орж, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах замаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө гүйцэтгэх үүргээ биелүүлэх чадваргүй болжээ.
Э.Ц ХХК-ийн хуваарилагдах хөрөнгө нь:
1.2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар,
2.Худалдаа, хөгжлийн банк дахь Э.Ц ХХК-ийн 499204835 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 423,045.64 төгрөг байна.
Харин тус компанийн К.Б ХХК-тай байгуулсан №337, №337-1, №337-2 дугаартай барьцааны гэрээний зүйл болох бусдын эзэмшлийн газар эзэмших эрхүүд нь Э.Ц ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна. гэж заасан байх тул бусдын эзэмшлийн газар эзэмших эрхүүд нь хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно: гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Э.Ц ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар татан буулгах санал оруулж байна гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Б.ХХК дахь Б.Э.Х.А нь хариуцагч Э.Ц ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах, 3,892,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө, хуваарилагдах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангаж, дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Э.Ц ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан ба Бямбасүрэнгийн Лхагвасүрэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилогджээ.
Нэхэмжлэгч К.Б.ХХК дахь Б.Э.Х.А нь хариуцагч Э.Ц ХХК-г бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, татан буулгах, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээл 3,892,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон хуваарилагдах хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргасан ба үндэслэлээ ... К.Б ХХК-тай Э.Ц ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7,000,000,000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн талууд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 337-1 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 337-2 дугаартай барьцааны гэрээг нэмэлтээр байгуулсан. Зээлдэгч Э.Ц ХХК болон зээлдүүлэгч К.Б ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 337/1 тоот болон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээг тус тус байгуулан үлдэгдэл төлбөр 3,892,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан болно. Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргасан гэж заасныг үндэслэн улсын бүртгэлийн 9011369050 дугаартай, 5631904 регистрийн дугаартай Э.Ц ХХК-ийгтөлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах, Э.Ц ХХК-иас К.Б ХХК-д төлөх зээлийн гэрээний үүрэг болох 3,892,000,000 төгрөгийг гаргуулах, Э.Ц ХХК нь К.Б ХХК-д төлөх өр төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу хуваарилагдах хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргаж байна. Хүү, алданги нэхэмжлээгүй гэж тайлбарлажээ.
Хэрэг гүйцэтгэгч А.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7 тоот дүгнэлт гаргахдаа төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загвар буюу санхүүгийн тогтвортой байдлын, төлбөрийн чадварын болон дампуурлын зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэжээ.
Үүнд: Э.Ц ХХК нь улсын бүртгэлийн 9011369050 дугаартай, 5631907 регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9в байрны 40 тоотод байрлаж, 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан, Худалдаа хөгжлийн банкинд 499204835 тоот төгрөгийн, 499204836 тоот валютын тус тус харилцах данс эзэмшдэг. Тус компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь 2017 онд өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -470.13%, 2018 онд өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -470.13%, 2019 оны хагас жилд өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа -470.13% болно, тус компанийн орлогын тайлангийн үзүүлэлт нь 2017, 2018 он, 2019 оны хагас жилд татварын өмнөх ашиг 0 төгрөг, төлбөрийн чадварын шинжилгээ 2017, 2018 он, 2019 оны хагас жилд эргэлтийн хөрөнгө 4,286,680.00 төгрөг, богино хугацаат өр төлбөр 2,203,524.50 төгрөг, эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд эргэлтийн хөрөнгийн харьцаа нь 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. 2014 оны тайлангаас харахад богино хугацаат өр төлбөр 3,397.2 мян.төгрөг, эргэлтийн хөрөнгө нь 5,001,606.1 мян.төгрөг байх тул эргэлтийн хөрөнгийн харьцаа зохистой түвшинд байна гэж үзэж болохоор байна. Гэвч 2015-2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн ихэнх хувийг буюу 54.6 хувь хүртэлх хувийг эзлэх хэмжээнд хүртэл буурч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, ямар ч боломжгүй байгааг харуулж байна. Төлбөр барагдуулах өнөөгийн боломж 0.0001 буюу боломж огт байхгүй. Э.Ц ХХК-ийн 2014-2019 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээс тооцож үзэхэд өр төлбөр 6,161,308.10 мянган төгрөг болж өөрийн хөрөнгийн 471.13 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон нь Э.Ц ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болсон байна.
Э.Ц ХХК нь 2014 онд 324,977,700.00 төгрөгийн, 2015 онд 775,428,900.00 төгрөгийн, 2016 онд 160,410,900.00 төгрөгийн тус тус алдагдалтай ажиллаж, 2017 оноос үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан гаргаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Э.Ц ХХК-ийн удирдлага нь санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орж, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах замаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани төлбөрийн чадваргүй болж, бусдын өмнө гүйцэтгэх үүргээ биелүүлэх чадваргүй болжээ.
Э.Ц ХХК-ийн хуваарилагдах хөрөнгө нь:
1.2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар,
2.Худалдаа, хөгжлийн банк дахь Э.Ц ХХК-ийн 499204835 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 423,045.64 төгрөг байна.
Харин тус компанийн К.Б ХХК-тай байгуулсан №337, №337-1, №337-2 дугаартай барьцааны гэрээний зүйл болох бусдын эзэмшлийн газар эзэмших эрхүүд нь Э.Ц ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгөд үл хамаарах хөрөнгө байна. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна. гэж заасан байх тул бусдын эзэмшлийн газар эзэмших эрхүүд нь хуваарилагдах хөрөнгөд хамаарахгүй.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно: гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Э.Ц ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар татан буулгах санал оруулж байна гэжээ.
Шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс хариуцагч Э.Ц ХХК нь төлбөрийн чадваргүй болсон, татан буулгах нь зүйтэй талаарх хэсэг нь үндэслэл бүхий болсон гэж үзэж, хариуцагч Э.Ц ХХК-ийгдампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс хариуцагчийн бусдад төлөх төлбөрийг Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасанаар зөвхөн өөрийнх нь буюу хуваарилагдах хөрөнгөнөөс гаргуулах талаар шүүхэд оруулсан саналыг үндэслэлгүй гэж үзсэн ба зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 337-1 дугаартай барьцааны, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 337-2 дугаар барьцааны гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Э.Ц ХХК К.Б ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7,000,000,000 төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн талууд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 337-1 дугаартай барьцааны гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 337-2 дугаартай барьцааны гэрээг нэмэлтээр байгуулсан. Зээлдэгч Э.Ц ХХК болон зээлдүүлэгч К.Б ХХК нь зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 337/1 тоот болон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээг тус тус байгуулан үлдэгдэл төлбөр 3,892,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан нь хуульд нийцжээ.
Нэхэмжлэгч К.Б ХХК дахь эрх хүлээн авагч нь шүүхэд хандаж хариуцагч Э.Ц ХХК-иас үндсэн зээл 3,892,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч шаардах эрхтэй тул хариуцагч Э.Ц ХХК-иас 3,892,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.Б.ХХК дахь Б.Э.Х.Аид олгож, үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 337-1 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын 8023/0081 дугаартай, 7.660 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 337-2 дугаар барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, Элэг судлалын оношилгоо, эмчилгээ, сургалтын төвийн зориулалттай, нэгж талбарын 178008/0057 дугаартай, 3.500 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газрын үнийн дүнгээс хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Э.Ц ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Э.Ц ХХК-иас 3,892,000,000 төгрөг гаргуулж К.Б.ХХК дахь Б.Э.Х.А-д олгож, үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10,000 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 337-1 дугаартай барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, аж ахуйн зориулалттай, нэгж талбарын 8023/0081 дугаартай, 7.660 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газар, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 337-2 дугаар барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлалтай, Элэг судлалын оношилгоо, эмчилгээ, сургалтын төвийн зориулалттай, нэгж талбарын 178008/0057 дугаартай, 3.500 м/к талбай бүхий эзэмших эрхтэй газрын үнийн дүнгээс хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР