Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Шүүгдэгч П.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ы ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000169 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, ******* өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн “*******” блокийн үйлдвэрт уулын мастер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ,  Эрдэнэтолгой, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/,

 

  1. Монгол Улсын иргэн, өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, “*******” блокийн үйлдвэрт гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ы ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.*******, Т.******* нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мак евро” блокийн үйлдвэрийн хашаанд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.ыг цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “5 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ Г.той маргасан. Цагдаагийн мэдүүлэг дээр бүх зүйлийг ярьсан байгаа” гэв.

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “5 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ Г.той маргасан. Цагдаагийн мэдүүлэг дээр бүх зүйлийг ярьсан байгаа.”

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

   Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Г.ын мэдүүлэг /хх-5-6/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-8/, гэрч М.ын мэдүүлэг /хх-14-15/, гэрч Ч.ы мэдүүлэг /хх-18-19/, гэрч Л.ы мэдүүлэг /хх-22-23/, гэрч ын мэдүүлэг /хх-/, шинжээчийн дүгнэлт /хх-27-28/, шүүгдэгч нарыг эрүүгийн хаиуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-/, шүүдэгч нарын ажил эрхлэлтийн тодорхойлолт /хх-67,74/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

  

Шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

   Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Г., гэрч Ч., Л., У., 6016 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүдэгч П.*******, Г.******* нар нь бүлэглэн өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол хор уршигт зориуд хүргэж хохирогч Г.ын хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан нүүрэн тус газар нь хоёроос гурван удаа цохиж түүний биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч П.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Хохирогчийн зүгээс мөнгөн төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.од 500,000 төгрөг төлсөн талаар аль аль тал нь мэдүүлдэг. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч П.*******, Г.******* нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх,

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд П.*******, Т.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч П.*******, Т.******* нар бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мак евро” блокийн үйлдвэрийн хашаанд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.ыг цохиж биед нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “...намайг ******* машинд суучих гэхээр нь би за гээд суутал араас ******* орж ирээд ******* над руу хандаж хоёулаа сайхан үзэх үү хаана үзмээр байна гэж асуухаар нь би та согтуу байна ажлын байран дээр архи уугаад байгаа юм уу гэж асуутал ******* машинаа асаагаад хашааны буланд контенейрын хойно зогсоод намайг буулгаад заамдаж аваад би энд 8 жил ажиллаж байна чи муу 6 сар ажиллачхаад надад тушаал өгдөг хэн бэ гээд маргалдсан. Тэгээд миний нүүрэн хэсэг рүү ******* 2 гараараа цохисон, ******* миний нүүр рүү 1 удаа цохисон тэгээд манай ажлын хүмүүс ирээд салгасан...” гэх мэдүүлэг,

/хх-5-6/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.ын өгсөн: “...Бид нарыг очиход ******* ыг барьж аваад унагаах гэж байхаар нь салгатал ыг ******* бариад авсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад явуулсан...” гэх мэдүүлэг,

/хх-14-15/

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.ы өгсөн: “...*******, *******, нар юм яриад маргалдаад зогсож байхаар нь больцгоо гэж хэлээд ыг аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-18-19/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.ы өгсөн: “...*******, нар чанга яриад муудалцаад байхаар нь *******, ******* хоёрыг Үүхцайх машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-22-23/

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.ын өгсөн: “...бид нарыг очиход , ******* нар өөд өөдөөсөө хараад хэрэлдээд зогсож байсан. Тэгээд бид хоёр ахыг аваад *******, ******* хоёрыг аваад машинтай явсан...” гэх мэдүүлэг,

/хх-24-25/

 

6. Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6016 дугаар: “Г.ын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-27-28/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-61-62/

8. Шүүгдэгч Т.ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-64-71/

 

9. Шүүгдэгч П.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-72-78/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч  П.*******, Т.******* нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.*******, Т.******* нар нь хохирогч Г.ын  цохиж биед нь тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6016 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч П.*******, Т.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.*******, Т.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч П.*******, Т.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч П.*******, Т.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Иймд П.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож тэдэнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт  эд  мөрийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ы ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, Т.******* нарыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, Т.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч П.*******, Т.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ