Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/03282

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/03282

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Д /РД: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дүгээр байр, тоотод оршин суух, Д овогт Х-ын Б /РД: 00000000/-т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

 

ТОГТООХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Б овогт Б-ийн Д /РД: 00000000/, Д овогт Х-ын Б /РД: 00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Б.У, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Н, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү Б.А, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Г нарыг эх Б.Д-ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч Б.Д хариуцагч Х.Б-аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 40в байрны 99 тоот 2 өрөө орон сууц болон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах 500 м/к газар, 48 м/к хувийн сууцыг нэхэмжлэгч Б.Д, охин Б.У, Б.Н, Б.Г, хүү Б.А нарын эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч Б.Д-аас 22,894,116.00 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Б-т олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР