| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0209/ |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 21.2.1., 21.5.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
2023/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Хохирогч: Д.Ж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр, С.П, В.Удвал
Шүүгдэгч: Д.Э, С.Э, Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Дэмбэрэлийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаазгай овогт Содномпэлжээгийн Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ширнэнхүүгийн Анарт нарт холбогдох эрүүгийн 1912007570136 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн ................ оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Адуучин овогт Дэмбэрэлийн Э/РД:АВ............../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 10 эхнэр, 8 хүүхдийн хамт, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн .............. газар оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хугацаагаар хорих ялыг тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Шаазгай овогт Содномпэлжээгийн Э/РД:АО.............../
Шүүгдэгч: 1984 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт, Архангай аймгийн Цэнхэр сумын ...................... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Ширнэнхүүгийн А/РД:АО............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, мөн гэрч Ш.А ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан,
Шүүгдэгч Ш.Ань 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Д.Эн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 сарын эхээр гэдгийг нь санахгүй байна. Адуу мал алдагдаад байсан болохоор С.Эийнд аваачиж тавина гээд С.Э, Т.Б хоёртой тамгалсан. Утсаар яриад урд урдаасаа угталцаад явсан. Морь явж өгдөггүй тарган морь унаад явсан байсан. Манай хүргэн ах Пругонтой адуугаа гаргаж өгсөн. Тухайн үед бүтэн сайн өдөр байсан. Яагаад сайн мэдээд байна гэхээр манайх хүргэн ах малын эмчийн сургуульд сурч байгаа бүтэн сайн өдөр л завтай, анги удирдсан багш хийж байгаа зав гарахгүй байна гэсэн. Морь алга болоод өнчин унага үлдсэн, адуугаа оторт гаргая гээд Х ах адуугаа очиж бүртгээд 52 тооны адуу туугаад явсан. Өлтийн даваа даваад явж байтал морь явахаа болиод, адуу тарж бутраад явж өгдөггүй. Гэнэт эрүү нь зуураад өвс идэж өгдөггүй, усаар шаваад ямар ч нэмэр байдаггүй, тэгээд Т.Бг морь хатгадаг, морь мал уядаг гэхээр нь морь ингэчихлээ чи ирээд туслаад өг гэсэн. Махны шүүс, монгол архитай холиод өгчих гэсэн. Махны шүүс монгол архи авах айл мэдэхгүй юм чинь нар дээр гайгүй байна чи хүрээд ир. Юу олж ирэх үү гэсэн. Тэгээд Т.Б кола аваад ирсэн. Авч ирсэн колагаа ам руу нь цутгаад, хошного руу нь цутгаад сэргэхгүй байсан. Махны шүүс олж өгнө гээд морио булаг дээр шавшаад байж байтал тууж явсан адуугаа алга болгосон. Би мотоцикльтой гэрэлтүүлээд адуугаа олдоггүй, тэгээд буцаад морин дээрээ ирээд байж байтал өвөлжөөний араас машинтай хүн ирсэн. Яав гэсэн чинь Л.Б шөнө машин гэрэлтүүлээд яваад байхаар нь хүрээд ирлээ юун хүмүүс вэ гээд хүрээд ирлээ гэсэн. Бид 2 оторт гарч байгаа хүмүүс морь явдаггүй, Л.Б эхнэртэйгээ ирсэн. Тэгээд ямар учиртай ямар адуу вэ гэхэд нь Д үсгэн тод тамгатай байгаа, шинээр тамгалсан 50 гаран тооны адуу байгаа гэсэн. Одоо харанхуй болчихлоо, Л.Б тийм адуутай таараагүй, юун хүмүүс юм бол гээд хардаад ирлээ гэсэн. Мориныхоо дэргэд хоноод өглөө Баяраагийнд очоод махны шүүс, архи авъя гэж яриад. Тэгээд өглөө нь Т.Бгийн мотоциклоор Өлтийн даваа даваад Өгөөмөрийн эхэнд байсан адуугаа туугаад Л.Бы гадаа очсон. Тэгээд зээрд морийг барьж аваад, хээр моринд махны шүүс, архи өгөөд, шанааг нь хатгаад сэргэхээр нь адуугаа туугаад рашааны сүүл хүрээд Т.Б явсан. Цагаан чулуутаас С.Э угтсан тэрнээс цааш бид хоёр туугаад явсан. Банди гэдгийнд хоносон. Нарийн хамраас цааш 2 хоног туугаад хүрсэн. Би өөрийнхөө адууг туугаад явсан үүгээр далимдуулж адуу туусан гэж яриад байгаа, үнэн зөвийг олуулмаар байна. 50 гаран адуу тууж явсныг харсан гэрч байгаа. 09 сарын сүүл 10 сарын эхээр явсан. Тухайн үеийн он сарын санахгүй байна. Утсаар ярьсан гээд байгаа. 16 тооны адууг алж идээрэй гээд би тэрийг шалгуулах хүсэлтийг ноднингийн 04 сарын шүүх хурал дээр хэлсэн. 98330626 гэсэн дугаарыг олон жил барьж байгаа гаднаас ямар дуудлага орж ирж байгааг 09 сарын хэднээс 10 сарын хэлэн хүртэл сар өдрөөр нь шалгуулъя гэж хэлсэн. Тэрийг цагдаагийн газар шалгаагүй байсан тэр талаар баримт хэрэгт авагдаагүй байсан. Энэ дээр С.Этэй ярьсан юм байхгүй, ямар учиртай тэгж ярьсан. Үүний үнэ учрыг олуулах гээд. Миний тууж явсан адуу 52 тооны адуу байсан. Ирэхдээ 50 адуу ирсэн. Өнчин даагыг Ж гуай тууж ирсэн. Би 50 адуу авч ирсэн, явсан адуутай энэ хүний адуу яваагүй. Ирэхдээ би өөрийн адуугаа тууж ирсэн, 60 гаран адуу тууж ирсэн, энэ хүний 16 адуу байсан. Тухайн үед би Чимэддоржид шалгуулъя өмнө би хилс хэрэгт холбогдоод ял шийтгэл авч байсан болохгүй гэхэд би чамайг дуудна. Бензинийхээ мөнгийг бэлдээд байж бай явна гэж хэлсэн. Тэгээд чимээгүй байж байгаад 2020 оны 01 сард дуудаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн. Тухайн үед Отгонбаатар дэд хурандаа байсан мэдүүлэг өгөөд би ямар ч байсан замаа шалгуулъя би өөрийнхөө адууг ингэж туусан гэрчтэй олон хүн байна 4 гэхэд замыг чинь шалгаж болно. Бензинийхээ мөнгийг бэлдээрэй гээд тэгээд дуудаагүй. Тэгээд 2 жилийн дараа хавар хүүхдийн бие тааруу 3 дугаар дэлгүүрт явж байхад таараад. Хүүхдийн бие тааруу хоол унд нь таарахгүй давсгүй юм иддэг юм байна гэхэд л тантай уулзана шүү гэсэн. Таныг яллагдагчаар татлаа гэхээр нь юу гэсэн үг вэ гэхэд би 2 жил хадгаллаа миний хүрэх зам дууссан шүүх дээр очоод гарах байх гээд инээгээд байсан. Тоглож байгаа юм байна гэж бодоод юу яриад байгаа энэ чинь аюултай болдоггүй юм шүү Чимэддоржоо, би үнэн зөвөөр нь шалгуулъя гэсэн. Тэгж хэлээд надтай дахин уулзаагүй. Тэгээд энэ хэрэг үүссэн. Сүүлд хүүхдийн бие тааруу цусны өвчин гээд хот руу ковидын үед хүүхдээ аваад хот явсан 06 сарын 20-ны үеэр Н.Зуунтай гэдэг хүн дуудахаар нь наадах чинь туусан гэрчтэй Х гэдэг хүний 89-тэй дугаар байгаа гээд дугаарыг нь өгөөд тэр хүнийг шалгаад өг 2 морины төлбөр төл юун төлбөр төлөхгүй гэсэн. Хулгай хийхдээ унаж явсан 2 морины үнэлгээг хийсэн тэрний төлбөрийг төл гэсэн. Би төлөхгүй өөрийнхөө адууг оторт гаргасан төлөхгүй гэсэн. Тэгээд би Х ахын дугаарыг өгөөд та тэр адуу мал оторт гаргасан тэрийгээ хэл гэсэн чинь за, ах нь дуудсан цагт нь очно гэсэн. Одоо хүртэл тэрийг Хаас асуугаагүй. Анхнаас нь яг хэний хэдэн адуу туусан тэрийг баталсан бол энэ хэрэг үүсэхгүй байсан. Намайг тэр үед адуу тууж явсан болохоор далимдуулаад гарсан адуу, цаана нь эзэн байж л таараа. Үүнийг олоогүй, тэгээд над руу чиглээд ирсэн ийм л юм болсон. Утсаар ярьсан гэдэг тэр утсыг шалгаагүй...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч С.Эийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...11 сард Чимэддорж цагдаа ирж 2 азарга адууг бүртгэж авсан. Тэгээд энэ 16 тооны адуу юун адуу вэ? гэхэд би мэдэхгүй, наад адуу чинь цуг ирээгүй адуу гэсэн. Сүүлд 2 жилийн дараа хавар хүүхдийн үсэнд яваад гэртээ жаахан халамцуу байж байсан чинь цагдаа нар ирээд поргин дотор надаас мэдүүлэг авсан. Тэр мэдүүлгийг яаж өгснөө мэдэхгүй байна, өөрсдөө бараг зохиогоод мэдүүлэг авсан. Тэр 16 тооны адууг би эдний адууг ирж байхад харсан, энэ эзэнгүй адуу юун адуу вэ гээд манай тэр хавиар хүмүүс яриад байсан. Би мэдэхгүй юун адуу юм бол гэсэн, манайх 3 аймгийн зааг болохоор хүний адуу юм байх гэж яриад Үнэнбаатарт хэлж байсан ийм адуу байна ах нь оторт гарч байна, чи энэ адууг харж байгаад эзнийг нь гарч ирэхээр хэлээрэй гэж хэлсэн. Өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Д.Ж шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би адуугаа алга болгосон. Адууг Д гэдэг авч ирсэн. 18 тооны адуу алдсан, 16 тооны адуугаа авсан. Адуугаа ачиж ирэхэд унааны мөнгө гарсан тэрийгээ нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг,
* Эрүүгийн 1912007570136 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Жгийн өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг Арцатын дээд өвөр гэх газраас бэлчээрт байсан 18 тооны адуугаа азаргаар нь хулгайд алдсан. Алдсан адууны зүс тамганы талаар ярихад Хүрэн зүсмийн азарга зөв талын гуяндаа О үсгэн тамгатай бөөн сүүлтэй, Шар хээр зүсмийн гүү зөв талын чих цуулбар имтэй, Хүрэн зүсмийн даага зөв талын чих нь урдаасаа догол имтэй, Бор хээр зүсмийн гүү зөв талын чих нь цуулбар имтэй, Бор хээр даага зүүн талын чих нь догол имтэй, Улаан хээр зүсмийн гүү зөв талын чих нь цуулбар имтэй зүүн талын гуяндаа чононд уруулж байсан сорвитой, Шар халтар зүсмийн даага зөв талын чих догол имтэй, Хонгор зүсмийн гүү зөв талын чих цуулбар имтэй, Бор хээр даага зөв талын чих урдаасаа догол имтэй, Хар зүсмийн шүдлэн үрээ зүүн талын чих урдаасаа догол имтэй, Хонгор зүсмийн шүдлэн байдас им тамгагүй хур дэлтэй, 1 Хар зүсмийн унага 2, Хүрэн зүсмийн унага 1, Хүрэн халзан зүсмийн унага 1 тооны унаганууд бүгд зүүн чих нь догол имтэй, 5 Хөх бор зүсмийн гүү зүүн гуяндаа хас тамгатай баруун чих нь араасаа хоёр хайчилсан имтэй, Бор зүсмийн даага хоёр чихийг нь хайчилсан хулгар чихтэй, Цавьдар зүсмийн даага хоёр чихийг нь хайчилсан хулгар чихтэй нийт 18 тооны адуу хулгайд алдсан. Хүрэн зүсмийн азаргаа Сүхбаатар аймгийн Халзан сумаас манай дүү Мөнхбаяр бага насанд 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо нас гүйцээд хэдэн жил болчихсон, хурдан удамтай азарга байгаа юм. Азаргаа 5 сая төгрөгөөрөө үнэлнэ. Нэг их уяж уралдуулаад сүйд болоогүй. Дараа жилээс уяна гэж бодож байсан азарга байгаа юм. Шар хээр зүсмийн гүүг 2 сая төгрөгөөр үнэлж байна учир нь хурдан удмын гүү байгаа юм. Бусад адуугаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Гомдолтой байна. Байхгүй байна. Манай адуу Цагаан давааны ард 30 гаран жил болж байна. Манайх анх Цагаан давааны ард буугаад малтай болоод түүнээс хойш эндээ олон жил болж байгаа адуу болохоор хол хөөгдсөн байх гэж бодоод эрлээ нэлээд холуур явуулаад ч олохгүй байна. Манай адуу эндээс холддоггүй байрандаа байгаад сурчихсан адуу байгаа юм. Хулгайч авч явсан нь тодорхой болоод цагдаагийн байгууллагаар хайлгуулах санаатай өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 18-20 дугаар тал/
*Хохирогч Д.Жгийн дахин өгсөн:
“...Би адуугаа Цэнхэр сумын Орхон багийн нутаг Хөрвөөлгийн эх газраас хүн хариулж байхад олж авсан. Надаас өмнө цагдаа нар очоод үзэж хараад зургийг нь авч Ш.Агэж хүнд хүлээлгэж өгсөн байсан. Би өөрөө Ш.Аын гэрт очоод гэрийнх нь гадаа хашаатай байсан адуугаа хүлээж авсан. Би адууныхаа зургийг харж таниад өөрөө очиж 3 хоног тууж гэртээ авчирсан. Манай адуу их ч турсан байна. Би адуугаа ачих том машинтай очоод турж муудсан гүү, унагаа ачиж ирсэн. Зардал нэлээд гарсан. Манай адуунаас азарга, бор хээр зүсмийн даага хоёр нь байхгүй байна. Түүнээс бусад нь бүрэн байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 21-22 дугаар тал/
*Хохирогч Д.Жгийн дахин өгсөн:
“...Би санаж байна. Манайх адуугаа Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцтын гол гэх газар өвөлжиж байгаад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө алдсан юм. Учир нь манай адуу орой болгон гэрийнхээ гадаа ирж хонодог байсан тэр шөнө ирэхгүй хоносон юм. Мөн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манайх өвөлжөөндөө буусан юм тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр Ч.Тэгшжаргал ач охиноо авчирхаар Улаанбаатар хот руу явж эхнэрийг явснаас 2 хоногийн дараа манай адуу алга болсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой эхнэр рүү утсаар холбогдож адуугаа алга болсон талаар мэдэгдсэн, маргааш нь манай эхнэр Улаанбаатар хотоос ирсэн учраас адуугаа алдсан цаг хугацаагаа нарийн сайн санаж байна. Би танина. Д.Этай 10-аад жил айл саахалт амьдарч байсан. Ямар нэгэн төрөл садны холбоо хамаарал байхгүй. Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Арцтын гол гэх газар нутаглаж байгаагүй харин 4 км орчим зайтай Элстэйн голд нутаглаж байсан. Манай адуу алга болох үед Сангийн толгойн гүүрний ойролцоо нутаглаж байсан байж магадгүй би яг хаана нутаглаж байсныг нь мэдэхгүй байна. Д.Э нь Булган уулын зүүн суганд байдаг Айргийн даваа гэх газар өвөлждөг бөгөөд манай адуу өвөл нь Д.Эгийн гэрийн зүүн талд байдаг булгаас ус уудаг байсан. Тэдний адуутай бэлчээрээ нийлдэг байсан. Манай адууг таньдаг эсэхийг мэдэхгүй байна. Би адуугаа алдсанаас хойш сар гаруйн дараа хүү, хүргэн хоёрыгоо адууныхаа эрэлд явуулах гээд Хасу худалдааны төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас шатахууны мөнгө авах гээд явж байхад Д.Э эхнэртэйгээ хамт явж байхад нь тааралдаад адуугаа алдсан, малд явбал харж яваарай гэж хэлсэн, харин Д.Э би адуугаа оторт явуулчихсан одоогоор малд яваагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд надад утасныхаа дугаарыг тэмдэглүүлээд миний утасны дугаарыг тэмдэглэж авч байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159 дүгээр тал/
*Гэрч С.Эийн өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн үе байсан. Яг хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна. Манайхыг Архангай аймгийн Цэнхэр сум Орхон багийн нутаг Жимбэгэр гэх газар байх үед манай 98332463 гэсэн дугаар луу Д гэх залуу 98330626 гэсэн дугаар байсан байх. Яг хэд гэсэн дугаар байсанг сайн санахгүй байна. Танайд 2 азарга авч очоод харуулъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2 азарга адууг манайд мөрөөр нь туугаад авч ирж өгсөн. Адуу авч ирж өгөхдөө намайг урдаас тосоод аваадах гээд би Дг Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг Цагаан Чулуут гэх газар Банди гэх айлд байхад нь очиж тосож авсан. Дг манайд адуугаа хүргэж өгсний дараа Т.Б мотоциклтой ирээд Дг аваад аймгийн төв рүү буцсан. Хонгор азаргатай бараан зүсмийн 20 гаран тооны адуу байсан. Яг хэдэн тооны адуу байсанг мэдэхгүй байна. Им тамгыг нь би сайн анзаарч хараагүй. Нөгөөдөх нь хөх бор азаргатай 20 гаран тооны адуу байсан. Бас им тамгыг нь сайн хараагүй. Хэдэн тооны адуу байсныг нь нарийн тоолоогүй. Би бор азаргатай адуунаас 16 тооны адууг нь тоолоод Ш.Агэх хүний адуунд нийлүүлсэн. Тэр 16 тооны адуунаас хонгор гүү, хонгор байдсыг нь Ш.Ат өмнө жилийн идэшний үхрийн оронд өгсөн. Өөр зарж үрсэн асуудал байхгүй. Ш.Аын адуунд нийлүүлсэн 16 тооны адууг Д хайж авч ирж өгсөн. Би 2018 онд Д гэх хүнээс эмээлийн мод худалдан авч танилцсан. Дгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Д одоо Архангай аймгийн төвд байдаг гэсэн. Гэр нь яг хаана байдаг, юу хийдэг гэдгийг нь мэдэхгүй. Д манайд адуу авч ирж өгсний маргааш Т.Б мотоциклтой хүрч ирээд аваад явсан. Т.Б яаж мэдсэнийг мэдэхгүй. Д манайд байхдаа Т.Бг л лав дуудаагүй. Тэр хоёр өмнө ярьж тохирсон байх...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 10-11 дүгээр тал/
*Гэрч С.Эийн дахин өгсөн:
“...Д.Э буюу Д манайд 2 азаргатай нэлээд олон тооны 60 гаран тооны адууг тууж ирсэн нь үнэн. Хэний эзэмшлийн адуу болох талаар ярихдаа нэг нь миний азарга адуу, нөгөө бор азаргатай нь бол манай хүргэний адуу гэж ярьсан. Адууг нь би Цэнхэрийн голоос хамт тууж ирсэн. Д манайд 2 хоносон. Тэр үед манайх намаржаан дээрээ байсан. Тэгтэл Дг явсны дараа азарга байхгүй 16 тооны адуу нь тасарч яваад болохгүй байсан. Би Дд утсаар чиний тууж ирсэн 16 тооны адуу чинь тасраад тусдаа яваад байна ямар учиртай адуу юм бэ гэж асуусан. Д наад 16 тооны адуугаа хавар болтол харчих. Би хавар танайд очоод адуугаа авахдаа наад салж яваад байгаа 16 тооны адууг чинь зарж үрнэ. Учрыг нь олох гэж байгаа юм. Чи харин 16 тооны адуунаас идшинд идэх юм бол аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Агэж дүүдээ аваачиж өгсөн. Өгөхдөө 2 адууг нь аваарай гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Анх ирэхдээ азарга байхгүй 16 тооны адуу байсан. Хүрэн азарга даага хоёрыг нь би мэдэхгүй Д, Т.Б хоёр мэдэх байх. Би ганцаараа байсан эхнэр Нарантуяа Цэнхэр сумын төвд сургуулийн хүүхдүүдтэй байсан. Т.Б манайд ирэхдээ нэг том Боргио пивотой ирсэн. Түүнийг нь хувааж уусан. Өөр юм яриагүй. Хавар адуугаа авахдаа хөлсийг чинь өгнө гэж ярьсан. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө 16 тооны адууг тусдаа яваад байсан болохоор тусдаа яваа гэж ярьсан санагдаж байна. Одоо бол үнэнийг нь ярьсан. Уг 16 тооны адууг Д.Э буюу Д тууж ирсэн нь үнэн. Адууг нь тосож очоод туулцах үед уг 16 тооны адуу байсан. Тууж ирсний дараа азарга байхгүй гэдгийг мэдсэн. Би Цагаан Чулуутад Бандийн гэрт хонож маргааш өглөө нь адууг хамт туулцаад гэртээ ирсэн. 20 гаран км хамт туулцсан болохоор мэдэж байна. Т.Б өөрөө ирээд Дг аваад явсан. Б, Д хоёрыг ямар яриатай байгаа талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-46 дугаар тал/,
*Гэрч Ж.Пгийн өгсөн:
“...С.Эийг би танина. Нэг нутагт байдаг. Одоо манай малыг маллаж байгаа. С.Э нь 2019 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр манай хаяанд ирж буухдаа өөрийнхөө адуунаас өөр 2 азарга адуу авч ирээд тэр адуугаа одоо болтол хариулж байгаа. Тэр адуу нь хонгор азаргатай 20 гаран тооны адуу, хул хонгор гүүтэй бараан голдуу адуунууд байсан. Нөгөөдөх нь бор азаргатай 20-иод тооны адуу байсан. Би тэдгээр адууны им, тамгыг нь анзаарч хараагүй. С.Э өөрөө ярихдаа 50-иад адуу байгаа. Архангай аймгийн төвд байдаг Д гэдэг хүний адуу гэж ярьсан. Д гэдэг хүн нь адуугаа авч ирж өгсөн гэсэн өөр мэдэх зүйл байхгүй. Адуун эзэн гэх хүн ирээгүй. Адуунаасаа нядалж авч явсан зүйл миний мэдэхээр лав байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Д.Аийн өгсөн:
“...Манай дүү Д.Э аймгийн төвийн ойролцоо адуу хулгайд алдагдаад байна гэж яриад өөрийнхөө болон ах дүү нарынхаа нийлсэн 2 азарга адууг тууж Цэнхэр сумын Орхон гэдэг газарт аваачсан гэсэн. Би мэдэхгүй байна. Удалгүй адуугаа туугаад ирсэн. 2019 оны 10 дугаар сард тууж очоод 1 сар гаран болоод буцаагаад туугаад ирсэн байсан. Тууж очсон адуунаас нь дутсан гэж яриад байсан. Би нарийн сайн учрыг нь мэдэхгүй байна. Ганцаараа тууж явсан гэж ярьж байсан. Адуугаа туугаад ирсний дараа надад ганцаараа хүргэж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Цэнхэр сумын Орхон багт манай төрөл садны хүн байхгүй. Манай төрсөн дүү Д.Эд таньдаг хүн байгаа байх. Д.Э өөрөө эмээл хийдэг болохоор хүн сайн таньдаг юм. Д.Эгийнх 2019 оны 10 дугаар сард Эрдэнэбулган сумын урд Сангийн толгой гүүрний доор Цагаан дэнж гэх газарт оршин сууж байсан. Өвөл болоод Эрдэнэбулган ард Тоймын таг гэх газарт нүүж очсон. Одоо Тоймын тагт байгаа. Д.Э зан байдлын хувьд даруухан, ямар нэгэн буруу зангүй, архи уугаад байдаггүй. Томоотой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 27-29 дүгээр тал/
“...Намайг нутгийн хүмүүс банди гэж дууддаг. Энэ нэрээр сайн танина. Манайх 2019 оны намар 09, 10 дугаар сард Цэнхэр сумын Цэцэрлэг баг Цагаан Чулуутад нутаглаж байсан. Нарийн хамрын Цагаан чулуу гэж ярьдаг. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь бас сайн санахгүй л байна. Манай орой манай нутгийн С.Э гэж Цэнхэр сумын Орхон багт байдаг залуу нэг танихгүй хүнтэй орж ирсэн. С.Э согтуу архи уучихсан байсан. Хамт явсан мөн танихгүй залуу нь архи уучихсан байсан. Тэр залуу өөрийгөө Д гэж танилцуулж С.Эийнд адуугаа аваачиж тавих гэж тууж явна гэж ярьсан. Манайд орой харанхуй болчихсон байхад ирсэн. С.Э энэ хүн надад адуугаа өгч маллуулах гэж байгаа. Би туулцаж явна гэж ярьсан. С.Э манайд хоноод маргааш нь явсан. Д гэж хүн нь манайд хоноогүй гараад явсан. Өглөө эрт орж ирээд цай уучхаад С.Эийг дагуулаад явсан юм. Би Дгийн тууж яваа гэсэн адууг хараагүй. Энэ талаар ярихдаа аймгийн төвийн урдаас Сангийн толгойгоос яваа гэж ярьсан. Хоёулаа морьтой явсан. Морь нь хоёулаа бараан зүстэй байсан. Манай гадаа адуу тууж ирээгүй. Нарийн хамрын эхэнд адуу харагдаж байсан. Тухайн үед тэр хоёрын тууж явсан адууг очиж үзсэн хүн байхгүй. Манайхан амандаа намаржаанд байсан юм. Дараа нь манайхны айл саахалтын хүмүүсээс тууж явсан адууг нь үзэж харсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 59-61 дүгээр тал/
*Гэрч Л.Бы өгсөн:
“...Манайх Цэнхэр сум Цэнхэр баг Өлтийн давааны өвөрт нутагладаг. Баяраа гэж дууддаг. 2019 оны 09 дүгээр сарын 20-дын багцаанд өглөө эрт босож байхад буюу 08 цагийн орчимд хойноосоо адуу туучихсан хүн яваад манай адууны хашаанд бор азаргатай 30-иад тооны адуугаа хашсан. Хэсэг адуу нь түрүүлээд манай урд руу модны хаяа руу явчихсан харагдаж байсан. Уг адууны тоог мэдэхгүй байна. Нөгөө хүн адуугаа хашчихаад морь сольчхоод, унаж явсан мориндоо архи гуйж авчхаад хонины элэг базаж няцлаад архитайгаа холиод өгсөн. Манайд цай уух зуураа Орхон багт адуугаа найзындаа харуулна гэж байсан. Найзтайгаа утсаар ярьчихсан юм ярьсан. Ам нь зуурсан морио адуундаа тавиад хамт туугаад явсан. Өөр юм яриагүй. Ганцаараа явж байсан. Сангийн толгойн гүүрний доороос Тамирын талаас яваа гэж ярьсан. Нэрээ Д гэж танилцуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-64 дүгээр тал/
“...2019 оны 10 дугаар сард байх сар, хэдний өдөр байсан өдрийг бол санахгүй байна. Намайг аймгийн төвд гэртээ байхад миний танил Д.Э утсаар өөрийгөө Цэнхэр сумын Орхон багийн нутагт Эийн байна. Энд би өөрийнхөө адууг өвөлжүүлэхээр туугаад ирлээ, одоо буцах гээд унаагүй байна. 2-оос 3 хоночихлоо чи ирээд аваадах гэж хэлсэн. Би өөрийнхөө хүрэн улаан өнгийн мустанг-5 мотоцикльтой очиж авсан. Тэгтэл Д.Э Орхон багт Д.Э буюу Пүүгээгийнд байсан. Би өдрийн 12 цагийн үед очоод Д.Эг авч явсан. Хонгор азаргатай адуу, бор азаргатай адуу нийт 2 азарга адуу тууж аваачиж өгсөн гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Уг нь над руу Д.Э хоёр хоногийн өмнө утсаар яриад Цэнхэрийн Өлтийн даваанд адуугаа тууж явахад унаж явсан морины эрүү зуурчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклтой очоод морийг нь хатгаж өгсөн. Баяраа гэж айлын гадаа Д.Э адуугаа хашаад морио сольж унаад цаашаа явсан. Тэгэхэд тууж явсан адуу нь нэлээд олон тооны 50 гаран тооны адуу байгаа харагдсан. 50 орчим тооны адуу байсан байх. Адууг нь тоолоогүй, тууж явсан адууг хараад өнгөрсөн. Мэдэхгүй байна. Би илүү адуу хараагүй. Өдрийн 15 цаг болж байсан санагдаж байна. Би гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 92-93 дугаар тал/
* Гэрч Ш.Аын өгсөн: “...2019 оны 10 сарын сүүлээр С.Э өөрөө морьтой манайд ирээд 2018 онд авсан үхрийнхээ оронд адуу өгөхөөр ирлээ гэж ярьсан. Тэр өдрөөс хойш гурав хоногийн дараа хөх бор зүсмийн гүүтэй 16 тооны адууг хөлөөр хөөж манай гэрийн гадаа авчирсан. Авчирсан адуунаасаа шар хээр ч гэмээр хонгор ч зүсмийн гэж хэлэхээр гүүг ав гэж зааж зүсэлж өгсөн. С.Э энэ адууг чи адуутайгаа хариулж байгаарай, би хавар авна гэж хэлээд явсан. Тууж ирсэн адуу нь азарга байхгүй 16 тооны адуу байсан. Өнөөдөр цагдаа ирж үзлэг хийж зургийг нь авсан. Одоо энэ адуу бүрнээрээ анх авчирч өгсөн тоогоороо байгаа. Мөн С.Э отрын гэрийн мод авсан өртгөндөө хамар цагаан хонгор зүсмийн байдсан гүүг мөн зүсэлж өгсөн. Би уг хоёр адууг нядлаагүй, зараагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар тал/
* Гэрч Ш.Аын дахин өгсөн:
“...Ц.Чимэддорж цагдаа нь надаас мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлж, айлган сүрдүүлэх зэргээр мэдүүлгийг аваагүй, харин би мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Ц.Чимэддорж цагдаа надаас мэдүүлэг авч дуусаад мэдүүлгийн тэмдэглэлийг надад танилцуулсан. Би өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ уншиж танилцаад үнэн зөв бичигдсэн байсан учир гараараа “үнэн” гэж тухайн тэмдэглэл дээр бичээд гарын үсгээ зурж байсан юм. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Жимбэгэр гэх газар гэртээ байж байхад Архангай аймгийн шүүхээс залгаж "Та 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирж шүүх хуралд орж мэдүүлэг өгөх шаардлагатай гэж дуудсан” юм. Тэгээд би маргааш нь шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн төвд ирсэн байсан. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед би аймгийн Шүүх дээр ирэхэд С.Э тухайн газар ирчихсэн байсан. Тэгтэл С.Этэй уулзахад “надад хандаж миний дүү анх өгсөн мэдүүлгээ өөрчлөөд өгөөч гэж надаас гуйгаад, асуугаад байсан” тэгэхээр нь би С.Эээс би тэгээд юу гэх юм гэж тухайн үедээ асуухад С.Э нь миний шүүх хуралд орохдоо мэдүүлсэн “..хэн авч ирж нийлүүлснийг нь мэдэхгүй ямарч байсан манай адуутай нийлсэн байсан, сайн мэдэхгүй, санахгүй байна, нийлсэн байсан..” гэх үгнүүдийг бүгдийг нь зааж өгөхөөр нь би шүүх хурал дээр худал мэдүүлэх болсон. Уг нь надад худал мэдүүлэх шаардлага байхгүй байсан С.Э нь гуйгаад тэгэхээр нь нэг нутаг орны хүмүүс байна, гайгүй байх гэж бодоод тэгж мэдүүлсэн юм. Миний анх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Би үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан. С.Эийг гуйгаад байхаар нь гайгүй байх гэж бодоо зориуд худал мэдүүлэх болсон. Би шүүх хурлаас хойш Д.Э, С.Э нартай уулзаагүй. С.Э нь Батцэнгэлд айлын мал харж байгаа гэж дуулсан, одоог хүртэл холбоо барьж чадаагүй байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 97-99 дүгээр тал/
*Мэргэн гүн Аудит ХХК-ийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай: “...Нас нийлсэн азарганы үнэ 5.000.000 төгрөг, 5 тооны нас нийлсэн гүүний үнэ 4.250.000 төгрөг, 6 тооны дааганы үнэ 2.700.000 төгрөг, 1 тооны шүдлэн үрээний үнэ 550.000 төгрөг, 1 тооны шүдлэн байдасны үнэ 550.000 төгрөг, 4 тооны унаганы үнэ 1.000.000 төгрөг, нийт 18 тооны адууны үнэ 14.050.000/арван дөрвөн сая тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 87 дугаар тал/
* Хохирогч Д.Жгийн алдагдсан гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 7-8 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 112 дугаар тал, 2-р хх-ийн 11-113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Э, С.Э, Ш.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Арцатын дээд өвөр гэх газраас хохирогч Д.Жгийн эзэмшлийн 18 тооны адуу алдагдаж түүнд 14.050.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч С.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, мөн гэрч Ш.Аыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шүүгдэгч Ш.Ань 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Арцатын дээд өвөр гэх газраас хохирогч Д.Жгийн эзэмшлийн 18 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Д.Жгийн “...2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг Арцатын дээд өвөр гэх газраас бэлчээрт байсан 18 тооны адуугаа азаргаар нь хулгайд алдсан. Манай адуу Цагаан давааны ард 30 гаран жил болж байна. Манайх анх Цагаан давааны ард буугаад малтай болоод түүнээс хойш эндээ олон жил болж байгаа адуу болохоор хол хөөгдсөн байх гэж бодоод эрлээ нэлээд холуур явуулаад ч олохгүй байсан. Би адуугаа Цэнхэр сумын Орхон багийн нутаг Хөрвөөлгийн эх газраас хүн хариулж байхад олж авсан. Надаас өмнө цагдаа нар очоод үзэж хараад зургийг нь авч Ш.Агэж хүнд хүлээлгэж өгсөн байсан. Би өөрөө Ш.Аын гэрт очоод гэрийнх нь гадаа хашаатай байсан адуугаа хүлээж авсан. Би адууныхаа зургийг харж таниад өөрөө очиж 3 хоног тууж гэртээ авчирсан. Манай адуу их ч турсан байна. Би адуугаа ачих том машинтай очоод турж муудсан гүү, унагаа ачиж ирсэн. Д.Этай 10-аад жил айл саахалт амьдарч байсан. Ямар нэгэн төрөл садны холбоо хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Эийн “...Д.Э буюу Д манайд 2 азаргатай нэлээд олон тооны 60 гаран тооны адууг тууж ирсэн нь үнэн. Хэний эзэмшлийн адуу болох талаар ярихдаа нэг нь миний азарга адуу, нөгөө бор азаргатай нь бол манай хүргэний адуу гэж ярьсан. Адууг нь би Цэнхэрийн голоос хамт тууж ирсэн. Д манайд 2 хоносон. Тэр үед манайх намаржаан дээрээ байсан. Тэгтэл Дг явсны дараа азарга байхгүй 16 тооны адуу нь тасарч яваад болохгүй байсан. Би Дд утсаар чиний тууж ирсэн 16 тооны адуу чинь тасраад тусдаа яваад байна ямар учиртай адуу юм бэ гэж асуусан. Д наад 16 тооны адуугаа хавар болтол харчих. Би хавар танайд очоод адуугаа авахдаа наад салж яваад байгаа 16 тооны адууг чинь зарж үрнэ. Учрыг нь олох гэж байгаа юм. Чи харин 16 тооны адуунаас идшинд идэх юм бол аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Агэж дүүдээ аваачиж өгсөн. Өгөхдөө 2 адууг нь аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гын өгсөн “...Намайг нутгийн хүмүүс банди гэж дууддаг. Энэ нэрээр сайн танина. Манайх 2019 оны намар 09, 10 дугаар сард Цэнхэр сумын Цэцэрлэг баг Цагаан Чулуутад нутаглаж байсан. Нарийн хамрын Цагаан чулуу гэж ярьдаг. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь бас сайн санахгүй л байна. Манайд нутгийн С.Э гэж Цэнхэр сумын Орхон багт байдаг залуу нэг танихгүй хүнтэй орж ирсэн. С.Э согтуу архи уучихсан байсан. Хамт явсан мөн танихгүй залуу нь архи уучихсан байсан. Тэр залуу өөрийгөө Д гэж танилцуулж С.Эийнд адуугаа аваачиж тавих гэж тууж явна гэж ярьсан. Манайд орой харанхуй болчихсон байхад ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бгийн өгсөн “...2019 оны 10 дугаар сард байх сар, хэдний өдөр байсан өдрийг бол санахгүй байна. Намайг аймгийн төвд гэртээ байхад миний танил Д.Э утсаар өөрийгөө Цэнхэр сумын Орхон багийн нутагт Эийн байна. Энд би өөрийнхөө адууг өвөлжүүлэхээр туугаад ирлээ, одоо буцах гээд унаагүй байна. 2-оос 3 хоночихлоо чи ирээд аваадах гэж хэлсэн. Би өөрийнхөө хүрэн улаан өнгийн мустанг-5 мотоцикльтой очиж авсан. Тэгтэл Д.Э Орхон багт С.Э буюу Пүүгээгийнд байсан. Би өдрийн 12 цагийн үед очоод Д.Эг авч явсан. Тэгэхэд тууж явсан адуу нь нэлээд олон тооны 50 гаран тооны адуу байгаа харагдсан, адууг нь тоолоогүй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Аын өгсөн: “...2019 оны 10 сарын сүүлээр С.Э өөрөө морьтой манайд ирээд 2018 онд авсан үхрийнхээ оронд адуу өгөхөөр ирлээ гэж ярьсан. Тэр өдрөөс хойш гурав хоногийн дараа хөх бор зүсмийн гүүтэй 16 тооны адууг хөлөөр хөөж манай гэрийн гадаа авчирсан. Авчирсан адуунаасаа шар хээр ч гэмээр хонгор ч зүсмийн гэж хэлэхээр гүүг ав гэж зааж зүсэлж өгсөн. С.Э энэ адууг чи адуутайгаа хариулж байгаарай, би хавар авна гэж хэлээд явсан. Тууж ирсэн адуу нь азарга байхгүй 16 тооны адуу байсан. Өнөөдөр цагдаа ирж үзлэг хийж зургийг нь авсан. Одоо энэ адуу бүрнээрээ анх авчирч өгсөн тоогоороо байгаа. Мөн С.Э отрын гэрийн мод авсан өртгөндөө хамар цагаан хонгор зүсмийн байдсан гүүг мөн зүсэлж өгсөн. Би уг хоёр адууг нядлаагүй, зараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Аын дахин өгсөн “..Ц.Чимэддорж цагдаа нь надаас мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлж, айлган сүрдүүлэх зэргээр мэдүүлгийг аваагүй, харин би мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Ц.Чимэддорж цагдаа надаас мэдүүлэг авч дуусаад мэдүүлгийн тэмдэглэлийг надад танилцуулсан. Би өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ уншиж танилцаад үнэн зөв бичигдсэн байсан учир гараараа “үнэн” гэж тухайн тэмдэглэл дээр бичээд гарын үсгээ зурж байсан юм. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Жимбэгэр гэх газар гэртээ байж байхад Архангай аймгийн шүүхээс залгаж "Та 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирж шүүх хуралд орж мэдүүлэг өгөх шаардлагатай гэж дуудсан” юм. Тэгээд би маргааш нь шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн төвд ирсэн байсан. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед би аймгийн Шүүх дээр ирэхэд С.Э тухайн газар ирчихсэн байсан. Тэгтэл С.Этэй уулзахад “надад хандаж миний дүү анх өгсөн мэдүүлгээ өөрчлөөд өгөөч” гэж надаас гуйгаад, асуугаад байсан тэгэхээр нь би С.Эээс би тэгээд юу гэх юм гэж тухайн үедээ асуухад С.Э нь миний шүүх хуралд орохдоо мэдүүлсэн “..хэн авч ирж нийлүүлснийг нь мэдэхгүй ямарч байсан манай адуутай нийлсэн байсан, сайн мэдэхгүй, санахгүй байна, нийлсэн байсан..” гэх үгнүүдийг бүгдийг нь зааж өгөхөөр нь би шүүх хурал дээр худал мэдүүлэх болсон. Уг нь надад худал мэдүүлэх шаардлага байхгүй байсан С.Э нь гуйгаад тэгэхээр нь нэг нутаг орны хүмүүс байна, гайгүй байх гэж бодоод тэгж мэдүүлсэн юм. Миний анх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм...” гэх мэдүүлэг, Мэргэн гүн Аудит ХХК-ийн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай: “...Нас нийлсэн азарганы үнэ 5.000.000 төгрөг, 5 тооны нас нийлсэн гүүний үнэ 4.250.000 төгрөг, 6 тооны дааганы үнэ 2.700.000 төгрөг, 1 тооны шүдлэн үрээний үнэ 550.000 төгрөг, 1 тооны шүдлэн байдасны үнэ 550.000 төгрөг, 4 тооны унаганы үнэ 1.000.000 төгрөг, нийт 18 тооны адууны үнэ 14.050.000/арван дөрвөн сая тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, Хохирогч Д.Жгийн алдагдсан гэх адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэргээр,
шүүгдэгч С.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, мөн гэрч Ш.Аыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, шүүгдэгч Ш.Ань мөн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч Г.Гын өгсөн “...Манайх 2019 оны намар 09, 10 дугаар сард Цэнхэр сумын Цэцэрлэг баг Цагаан Чулуутад нутаглаж байсан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өдрийг нь бас сайн санахгүй л байна. Манай орой манай нутгийн С.Э гэж Цэнхэр сумын Орхон багт байдаг залуу нэг танихгүй хүнтэй орж ирсэн. С.Э согтуу архи уучихсан байсан. Хамт явсан мөн танихгүй залуу нь архи уучихсан байсан. Тэр залуу өөрийгөө Д гэж танилцуулж С.Эийнд адуугаа аваачиж тавих гэж тууж явна гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бы өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 20-дын багцаанд өглөө эрт босож байхад буюу 08 цагийн орчимд хойноосоо адуу туучихсан хүн яваад манай адууны хашаанд бор азаргатай 30-иад тооны адуугаа хашсан. Хэсэг адуу нь түрүүлээд манай урд руу модны хаяа руу явчихсан харагдаж байсан. Уг адууны тоог мэдэхгүй байна. Сангийн толгойн гүүрний доороос Тамирын талаас яваа гэж ярьсан. Нэрээ Д гэж танилцуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бгийн өгсөн “...2019 оны 10 дугаар сард байх сар, хэдний өдөр байсан өдрийг бол санахгүй байна. Намайг аймгийн төвд гэртээ байхад миний танил Д.Э утсаар өөрийгөө Цэнхэр сумын Орхон багийн нутагт Эийн байна. Энд би өөрийнхөө адууг өвөлжүүлэхээр туугаад ирлээ, одоо буцах гээд унаагүй байна. 2-оос 3 хоночихлоо чи ирээд аваадах гэж хэлсэн. Тэгэхэд тууж явсан адуу нь нэлээд олон тооны 50 гаран тооны адуу байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Аын “...2019 оны 10 сарын сүүлээр С.Э өөрөө морьтой манайд ирээд 2018 онд авсан үхрийнхээ оронд адуу өгөхөөр ирлээ гэж ярьсан. Тэр өдрөөс хойш гурав хоногийн дараа хөх бор зүсмийн гүүтэй 16 тооны адууг хөлөөр хөөж манай гэрийн гадаа авчирсан. Авчирсан адуунаасаа шар хээр ч гэмээр хонгор ч зүсмийн гэж хэлэхээр гүүг ав гэж зааж зүсэлж өгсөн. С.Э энэ адууг чи адуутайгаа хариулж байгаарай, би хавар авна гэж хэлээд явсан. Тууж ирсэн адуу нь азарга байхгүй 16 тооны адуу байсан. Мөн С.Э отрын гэрийн мод авсан өртгөндөө хамар цагаан хонгор зүсмийн байдсан гүүг мөн зүсэлж өгсөн. Би уг хоёр адууг нядлаагүй, зараагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Аын дахин өгсөн “...Ц.Чимэддорж цагдаа нь надаас мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлж, айлган сүрдүүлэх зэргээр мэдүүлгийг аваагүй, харин би мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Ц.Чимэддорж цагдаа надаас мэдүүлэг авч дуусаад мэдүүлгийн тэмдэглэлийг надад танилцуулсан. Би өөрийн өгсөн мэдүүлэгтэйгээ уншиж танилцаад үнэн зөв бичигдсэн байсан учир гараараа “үнэн” гэж тухайн тэмдэглэл дээр бичээд гарын үсгээ зурж байсан юм. Намайг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Жимбэгэр гэх газар гэртээ байж байхад Архангай аймгийн шүүхээс залгаж "Та 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирж шүүх хуралд орж мэдүүлэг өгөх шаардлагатай гэж дуудсан” юм. Тэгээд би маргааш нь шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн төвд ирсэн байсан. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагийн үед би аймгийн Шүүх дээр ирэхэд С.Э тухайн газар ирчихсэн байсан. Тэгтэл С.Этэй уулзахад “надад хандаж миний дүү анх өгсөн мэдүүлгээ өөрчлөөд өгөөч гэж надаас гуйгаад, асуугаад байсан” тэгэхээр нь би С.Эээс би тэгээд юу гэх юм гэж тухайн үедээ асуухад С.Э нь миний шүүх хуралд орохдоо мэдүүлсэн “..хэн авч ирж нийлүүлснийг нь мэдэхгүй ямар ч байсан манай адуутай нийлсэн байсан, сайн мэдэхгүй, санахгүй байна, нийлсэн байсан..” гэх үгнүүдийг бүгдийг нь зааж өгөхөөр нь би шүүх хурал дээр худал мэдүүлэх болсон. Уг нь надад худал мэдүүлэх шаардлага байхгүй байсан С.Э нь гуйгаад тэгэхээр нь нэг нутаг орны хүмүүс байна, гайгүй байх гэж бодоод тэгж мэдүүлсэн юм. Миний анх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв юм. Би үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан. С.Эийг гуйгаад байхаар нь гайгүй байх гэж бодоо зориуд худал мэдүүлэх болсон. Би шүүх хурлаас хойш Д.Э, С.Э нартай уулзаагүй. С.Э нь Батцэнгэлд айлын мал харж байгаа гэж дуулсан, одоог хүртэл холбоо барьж чадаагүй байна...” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Жгийн 18 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг шинжийг, шүүгдэгч С.Э, Ш.Анар нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг, мөн шүүгдэгч С.Э нь гэрч Ш.Аыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас тэдгээрт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрт хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Эгийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийг буюу Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, тухайн зүйл хэсэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хувьд өөрчлөлт ороогүй боловч гэмт хэргийн шинжийн хувьд нэмэгдэж өөрчлөлт орсон байгаа болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Эг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт шүүгдэгч С.Э, Ш.Анарыг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт, шүүгдэгч С.Эийг гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж нь 18 тооны адуугаа алдаж түүнд 14.050.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Эгаас нийт 6.825.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд гэмт хэрэг гарах үед алдагдсан нэг тооны азарга болон нэг тооны дааганы үнэлгээг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн /5.450.000 төгрөг/ шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ. Харин адуугаа буцааж аваад нэг тооны шүдлэн адуу, нэг тооны даага үхсэн мөн адуугаа ачиж ирсэн зардалд 375.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан эдгээр хохирол хор уршигтай холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй байхгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Э, Ш.Анарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулж, шүүгдэгч С.Эт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э, С.Э болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаж гэмт хэрэг үйлдээгүй гэх тайлбар, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар дээрх гэмт хэрэгт шүүгдэгч нар гэм буруутай болох нь тогтоогдсон, шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарсан цаг хугацааг бүрэн тогтоож чадаагүй, явсан зам чиглэлийг шаардлагатай гэх тайлбарыг гаргасан боловч хохирогч өөрийн 18 тооны адууг алдсан цаг хугацааг бусад үйл баримттай холбогдуулан тодорхой мэдүүлдэг бөгөөд зарим гэрч нарын зүгээс цаг хугацааг нарийн сайн санахгүй байгаа талаар хэлж мэдүүлсэн, гэмт хэрэг гарсанаас хойш 3 жил гаруйн хугацаа өнгөрсөн, эдгээр нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Эгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ гаргуулсан нэг сая төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны морийг хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Э, Ш.Анар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Адуучин овогт Дэмбэрэлийн Эг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч Шаазгай овогт Содномпэлжээгийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Боржгон овогт Ширнэнхүүгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500/нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000/нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500/нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000/нэг сая таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6/зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ш.Ат оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4/дөрөв/ сарын хугацаад хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт, Ш.Ат нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгаас 5.450.000/таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн .......... гэх газар оршин суух хаягтай, Жүгдэр овогт Дашийн Ж/РД:АД............./-д олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.000.000/нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий нэг тооны морийг хурааж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Э. Ш.Анар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Э, Ш.Анарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР