Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/127

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр

            Шүүгдэгч: Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэр овогт Бат-Амгалангийн Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэр овогт Бат-Амгалангийн Ө, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Бат-Амгалангийн М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэлмэн овогт Пүрэвсүхийн У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянзүрх овогт Гарамын Ш нарт холбогдох 1812006500047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн .......... тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Цагаан гэр овогт Бат-Амгалангийн Ө /РД:И3.........../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ............. оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, Цагаан гэр овогт Бат-Амгалангийн Ө /РД:И3.........../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ............... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн Тэлмэн овогт Пүрэвсүхийн У /РД:ИЭ.................../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн, Цагаан гэрүүд овогт Бат-Амгалангийн М /РД:И3................./

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Жаргалант суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Баянзүрх овогт Гарамын Ш /РД:И3...................../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас бусдын олон тооны мал буюу хохирогч Р.Жын 17 тооны үхрийг хулгайлж 13.850.000 төгрөгийн хохирол,  хохирогч Ч.Бийн 1 тооны морийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол, Л.Бын 1 тооны морийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан  шүүгдэгч Г.Ш нь хүү Б.Ө, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Бийн 1 тооны морь, Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

  

 Мөрдөн байцаалтын шатанд 1812006500047 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 *Хохирогч Р.Жын мэдүүлсэн: ...Би өөрийн үхэр сүргээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Дархан-Уул гэх газраас Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газарт байх Бг гэх залууд харуулахаар аваачиж өгсөн юм. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Бг залгаад танай үхрээс том эр үхрүүд алга болчихлоо, мөн аргамжаатай байсан 2 тооны морь алга болсон байна гэж хэлэхэд нь би сумын төвийн цагдаад мэдэгдээд хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу үхрээ хайхаар явсан юм. Тэгээд үхрээ бүртгүүлэхэд 17 тооны том эр үхрүүд алга болсон байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар хайгаад явж байтал хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс нэг морьтой хүний хамт Идэрийн гол гаргах гээд тууж явсан талаар мэдсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн төв рүү хүнээс сурч яваад Мөрөн хот ороод 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн төвийн урд 20 километр орчим газар айлын өвөлжөөн дээр манай үхрүүдийг нядалсан байхыг олсон. Мөн Хөвсгөл аймгийн төвд хашаан дотроо тууж явсан хар хөх өнгийн Стима маркийн автомашинаа бүтээлгээр хучаад тавьсан. Мөн дутуу барьсан байшин дотор нэг үхрийн мах оруулж тавьсан байхыг цагдаа нар олсон. 17 тооны үхэр алдагдсан. Бүгд миний өөрийн эзэмшлийн үхрүүд байсан. 2 тооны аргамжаатай байж байгаад алдагдсан бөгөөд морь бол Бэ, Б гэх хүмүүсийн морь байсан. Эвэртэй хөх хайнагийн шар, эвэртэй хүрэн хайнагийн шар, эвэртэй халзан сарлагийн шар, эвэртэй хар сарлагийн шар, сартай халтар сарлагийн шар, мухар халтар сарлагийн шар, мухар хөх сарлагийн шар, хязаалан хөх сарлагийн үхэр, эвэртэй халтар сарлагийн соёолон үхэр, мухар хар сарлагийн шар, халтар сарлагийн шар, тарлан сарлагийн шар 2, шарга сарлагийн үнээ, бүдэг тарлан сарлагийн шар, халтар сарлагийн үнээ, халтар сарлагийн соёолон үхэр байхгүй, алдагдсан байсан. Хээр болон халтар зүсмийн морьд байсан гэж надад хэлсэн. Хөвсгөл аймгийн төвийн урдхан талд ойролцоогоор 20 километр зайтай айлын өвөлжөөнд 13 тооны үхэр нядлаад амбаарт хураасан байсан. Тэнд миний алдагдсан үхрүүдийн толгой болон шир байсан. Хөвсгөл аймгийн төвд 10-13-02 тоот хашаанд нэг тооны үхрийн мах байшинд хийсэн байсан. Тухайн тоот хашаанд миний үхрийг хулгайлж нядалсан Ө, Ө, М, У гэдэг хүмүүс байдаг юм билээ. Тухайн хашаанд тууж явж байсан хар хөх өнгийн Стима маркийн автомашин байсан. Эвэртэй хөх хайнагийн шар, эвэртэй хүрэн хайнагийн шар, эвэртэй халзан сарлагийн шар, эвэртэй хар сарлагийн шар, сартай халтар сарлагийн шар, мухар халтар сарлагийн шар, мухар хөх сарлагийн шар, хязаалан хөх сарлагийн үхэр, эвэртэй халтар сарлагийн соёолон үхэр, мухар хар сарлагийн шар, халтар сарлагийн шар, тарлан сарлагийн шар 2, халтар сарлагийн үнээг нядалсан байсан. Шарга үнээ, халтар сарлагийн соёолон үхэр, бүдэг халтар сарлагийн шар гэсэн 3 үхэр байхгүй байсан. Миний 14 тооны үхрийг нядалсан байсан ба 12 тооны үхрийн махыг Хөвсгөл аймгийн төвд 1 килограммыг 5.400 төгрөгөөр өгсөн. Тухайн 12 тооны үхрийн мах 14.558.000 төгрөг болж байсан. 2 тооны үхрийн махыг хулгай хийсэн хүмүүс өөр хүмүүст зарсан байсан. Нэг үхрийн махыг 450.000 төгрөгөөр зарсан байсан. Нэг үхрийн мах нь зарах боломжгүй, жижиглээд эвдсэн байсан. 8 ширхэг шир байсан бөгөөд бусад шир нь байгаагүй. Үхэр эрж хайхад 1.200.000 төгрөгөөр түлш хийсэн. Зарсан нэг үхрийн махны 450.000 төгрөг авсан. Нядалсан үхрүүдийнхээ махыг ачиж зарахад 100.000 төгрөгөөр ачуулсан. Олдоогүй байгаа 3 үхрээ 2.400.000 төгрөгөөр үнэлж байсан. Одоо мах үнэтэй болоод байна. Одоо үхрийн мах нэг килограмм нь 7.400 төгрөг байгаа. Би тухайн үхрүүдээ мах үнэд орохоор өгөх гэж байсан юм. Одоо би нийтдээ олдоогүй 3 үхрийн мах, үхэр эрж хайхад зарцуулсан түлшний мөнгө, ширний мөнгө, мөн одоо тухайн үед өгсөн үхрийн махны ханш дээр нэмж одоо байгаа үхрийн махны ханшаар бодож нийтдээ 13.000.000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37 ху/

 

*Хохирогч Р.Жын дахин мэдүүлсэн: ...Би гомдолтой байна. 14 тооны үхрийн мөнгө болох 15.458.000 төгрөг авсан. Харин 3 тооны үхрээ олж чадаагүй бөгөөд үүнийг нэхэмжилж байгаа. 3 тооны үхрийн мөнгө 1 тооны үхрийг хамгийн багадаа 1.200.000 төгрөг болно гэж бодож байгаа. Нийт 3.600.000 төгрөг, мөн 2 тооны үхрийн мөнгө 450.000 төгрөг авсан бөгөөд нийт 900.000 төгрөг болсон. 900.000 төгрөгийн үнэтэй 2 тооны нас нийлсэн үхэр гэж байхгүй. Тийм учир үлдэгдэл 1.100.000 төгрөг дээр нь нэмж нэхэмжилнэ. Мөн тухайн хулгайд алдсан 17 тооны үхрээ эрж хайсан бензин тосны мөнгө 1.200.000 төгрөг болсон. Үхрийн махаа зарах гэж автомашин 100.000 төгрөгөөр хөлсөлсөн. Үхрээ хайж явахдаа автомашин өдрийн 25.000 төгрөгөөр бодож 200.000 төгрөгөөр хөлсөлсөн. Нийт 6.200.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг барагдуулах юм бол надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 38-40 ху/

 

*Хохирогч Р.Жын дахин мэдүүлсэн: ...Миний хэргийн материалд дутуу хавсаргасан баримт гэвэл Хөвсгөл аймгийн Жаргалан сумын “Петровис” шатахуун түгээх станцын хяналтын камер болон тухайн колонкоос хойно байрлах хүнсний дэлгүүрт бичигдсэн хүмүүсийг нүүр, царайгаар тухайн миний үхрүүдийг хулгай хийсэн хүмүүсийг таньсан. Тийм учир камерын бичлэгийг хавсаргаагүй байсан. Үүнийг хавсаргуулмаар байна. Тухайн бичлэгийг Тариат сумын хэсгийн төлөөлөгч Д авсан. Би гомдолтой байна. Учир нь миний хохирлыг бүрэн барагдуулмаар байна. Би одоо нийт 6.200.000 төгрөг нэхэмжилж байна. Бүлэглэж үйлдсэн хүмүүсийг олж тогтоолгомоор байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 13-16 ху/

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын мэдүүлсэн: ...Миний аав Ж нь 2014 оны 11 дүгээр сард мориноос унаж морины аргамжаа тогтоож байсан гадсанд толгойгоо цохиж улмаар тархиндаа гэмтэл авч группэд орсон юм. Мөн ямар нэгэн зүйл хийснийхээ дараа нь мартаж өөрийнхөө хийх үйлдлээ бүрэн хянаж чадахгүй байгаа. Хоёр дахь шалтгаан нь ходоодны шархтай бөгөөд түүнийгээ эмчлүүлж байгаа. Тухайн ходоодны шарх нь тайван байхгүй бол эмчилгээний үр дүн гарахгүй байгаа. Тийм болохоор бид нар хоорондоо ярилцаж байгаад аавынхаа өмнөөс би хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Би тухайн хэргийн талаар мэднэ. Манай аав Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17 тооны үхрээ хулгайд алдсан юм. Тухайн үхрээ алдах үедээ над руу гар утсаар хэлсэн юм. Манай аав Ж нь 17 тооны үхрээ хулгайд алдаад араас нь хайж, олох хүртэл сэжигтэй болон хүмүүсээс сонссон зүйлээ надад хэлж ярьж байсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн шатахуун түгээх станцаас бензин авч байгаа номероо нууцалсан машины дугаар нь харагдах байсныг над руу зургийг нь явуулж илрүүлэхэд нь би тусалсан юм. Тухайн үед машины номерыг олж чадаагүй юм. Манай аав Жын өмчийн үхрүүд байсан. Хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Одоо үлдэгдэл хэд дутуу байгааг би мэдэхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авмаар байна. Өөр нэмж мэдүүлэх зүйл гэвэл энэ хэргийг нэг хүнээр хүлээлгэж шийдвэрлэсэн нь буруу гэж бодож байгаа. Бүлэглэж үйлдсэн байгаа. Ганц хүн тухайн хэргийг үйлдэхгүй. Энэ хэргийг үнэн мөнөөр нь хурдан түргэн шийдвэрлүүлмээр байна. Мөн тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн зарим хүмүүс худал мэдүүлэг өгсөн. Үүнээс гадна зүгээр явж байгаа хүмүүс машины номероо нууцлахгүй. Нууцалж явж байгаа хүмүүс сэжигтэй хүмүүс байгаа. Тухайн машинд явсан хүмүүс бүгд хамтран оролцсон. Тэрнээс гадна Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ард иргэд тухайн машины номерыг харах гэхээр зугтаад байсан гэсэн. Эдгээр нь бүлэг хүмүүс үйлдсэн гэдэг нь нотлогдоод байгаа...гэх мэдүүлэг /2хх-ийн 49-52 ху/

 

*Хохирогч Ч.Бийн мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хүнх гэх газар байх гэрээсээ зүүн хойд зүгт ойролцоогоор 500 метр орчим зайтай газар Бын халтар зүсмийн морины хамт ногоон реминэн аргамжаагаар аргамжсан юм. Тэгээд маргааш өглөө нь харахад аргамжаатай байсан 2 морь байхгүй болохоор нь алдуурсан байх гэж бодоод гэрийнхээ гадаа хонио тоолоод байж байтал Бг гэх залуу манай хотонд ирэхээр нь асуухад манай адууны хажууд 2 бараан морь харагдаж байна гэхээр нь тэр байх гэж бодоод тоолгүй орхичихсон юм. Тэгээд 11 дүгээр сарын 29-нд өөрийнхөө адуугаар яваад олдохгүй байхаар нь ойр хавын айлаар асууж сураглахад А гэх залуу 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 11 цагийн үед Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн 2 хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байсныг дурандаж харлаа гэхээр нь хулгайд алдчихсан юм байна гээд байж байтал Бг 12 дугаар сарын 01-ний өдөр үхрээ тоолоход 17 тооны эр үхэр алдсан талаар мэдээд 2 морь, 17 үхэр алдагдаж гэж мэдсэн. Шар хээр зүсмийн цагаан оломтой, им тамгагүй адуу байсан. Ногоон реминэн аргамжаатай байсан. Аргамжааг нь гадасны дээгүүр нь тайлаад аваад явсан байсан. Миний морь суран ногттой байсан. Би морио 7 жил уяж уралдуулж байгаа юм. Нутгийн унаган адуу. Сумын баяр наадамд дээгүүр давхиж уралддаг морь байсан юм. Би тухайн морио 5 сая төгрөгөөр үнэлнэ. Би алдагдсан морио олж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 ху/

 

*Хохирогч Л.Бын мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хойд хуурай гэх газрын өвөлжөөнд байх гэрээсээ оройн 17 цагийн үед манайхтай хамт өвөлжиж байгаа Бийн хамт гэрийнхээ зүүн зүгт ойролцоогоор 500 метрийн зайтай аргамжсан юм. Маргааш өглөө нь манайхтай ойролцоо байх Бг гэх залуу үхрээ услах замдаа манайд ирэхээр нь аргамжаатай морь харагдав уу гэж асуухад байхгүй байна, манай адууны хажууд 2 бараан зүсмийн морь харагдаж байна гэхээр нь тэрийг байх гэж бодоод орхисон юм. Маргааш нь морио аргамжсан газар очиход аргамжааг эвхэж орхиод ногтоор нь тайлаад аваад явсан байхаар нь ойр хавиар хайгаад олоогүй. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бг гэх залуу үхрээ тоолж үзээд 17 тооны үхэр алга болсон байна гэхээр нь ойр хавийн айлаар адуугаа сурахад А гэх залуу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн явган хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байхыг холоос дурандаж харсан гэхээр нь хулгайд алдсан талаараа мэдсэн. Хар халтар зүсмийн нас гүйцсэн зүүн талын гуяндаа U үсгэн тамгатай морь байсан юм. Би гэрийнхээ ойр хавиар хайгаад олоогүй. Үхрээ алддаг Р.Ж болон хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн нутгаар хайж яваад Хөвсгөл аймгийн төвийн урд Р.Жын үхрийг нядалсан байхыг олсон. Замаараа сурч явахад хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс тууж явсан талаар сураг гарсан. Хөвсгөл аймгийн төвөөс хөх өнгийн Стима машинтай Ө, Ө, мөн 2 хүүхэн хамт байсан. Тухайн морь болон үхэр хулгайлсан талаараа үнэнээ хэлсэн. Би алдсан морио 850.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн алдсан морины өртөг болох 850.000 төгрөгийг нэхэмжилж хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 ху/

 

*Гэрч Б.Жийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Ж ах Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар байсан өөрийн үхрээс 17 тооны үхэр болон манай үхрийг харж байсан Билгээ гэх айлын хажууд өвөлжиж байсан. Айлын 2 тооны морийг хулгайлаад аваад явчихсан байна гээд надтай хамт үхрийн хойноос эрэлд явъя гэхээр нь би тус өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу Ж ах болон хэсгийн төлөөлөгч, Батжаргал, Б, Эрдэнэ-Очир, морио алдсан Төрөө ах нарын хамт машинтай явсан. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар Билэгээ гэх залуу Ж ахын үхрийг харж байсан. Ж ах хөх хайнаг, хүрэн хайнаг, эвэртэй халзан сарлагийн үхэр зэрэг бараан зүсмийн сарлагийн эр үхэр алга болсон байна гэж байсан. Алдагдсан 2 морь нь хээр болон хар халтар зүсмийн зөв талын гуяндаа У үсгэн тамгатай гэж байсан. Би зүсээр нь харж үзээгүй. Тухайн үхрүүдийг Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Шинэ-Идэр, Хөвсгөл аймгийн төвөөр болон Завхан аймгийн Их-Уул сумын нутгаар явж хайсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа байх Идэрийн гол гаргах гээд хар халтар зүсмийн морьтой хүн, мөн хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс мөсөөр 10 гаруй тооны эр үхэр гаргах гээд байгаа бололтой байхад нь Т гэх Жаргалант сумын залуу харсан байсан. Тэгээд бид нар эрлээ үргэлжлүүлж яваад Хөвсгөл аймгийн төв рүү ороод тэндээ хайж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 тооны үхэр нядалсан байхад нь олсон. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт 20 километр орчим Бүрэнтогтох сумын нутагт айлын өвөлжөөнд Хөвсгөл аймгийн харъяат Бат-Амгалангийн Ө гэх залуу, мөн түүний төрсөн ах гэх Бат-Амгалангийн Ө, Өы эхнэр Пүрэвсүхийн У, Бат-Амгалангийн М нар 13 тооны үхэр нядлаад амбаарт нь хураасан байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд орой нь машинаар ачаад ченжид зарж борлуулсан. Нэг сарлагийн үхрийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байх Шивэртийн даваа гэх газар алаад Хөвсгөл аймгийн төв 10-13-02 тоот хашаанд байх байшинд оруулж нуусан байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа Идэрийн голоор хар халтар зүсмийн морь унасан нэг хүн 10 тооны эр үхэр тууж байсан ба хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай Стима маркийн машинтай хүмүүс тууж явж байсан талаар сураг сонссон. Би сайн мэдэхгүй. Бараан зүсмийн сүүлний уганд нь цэнхэр будагтай сарлагийн нас гүйцсэн эр үхрүүд байгаа гэсэн. 2 морь хээр болон хар халтар зүсмийн, зүүн талын гуяндаа У үсгэн тамгатай...гэх мэдүүлэг /1хх-ийн 51-53 ху/

 

*Гэрч Л.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Ж ах миний 98182489 дугаар руу залгаад манай үхрээс 17 тооны үхэр болон манай үхрийг харж байсан айлын хажууд өвөлжиж байсан айлын 2 тооны морийг хулгайлаад аваад явчихсан байна гээд надтай хамт үхрийн хойноос эрэлд явъя гэхээр нь би тус өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу Ж ах болон хэсгийн төлөөлөгч, Батжаргал, Ж, Эрдэнэ-Очир, морио алдсан Төрөө ах нарын хамт машинтай явсан. Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар Билэгээ гэх залуу Ж ахын үхрийг харж байсан. Ж ах хөх хайнаг, хүрэн хайнаг, эвэртэй халзан сарлагийн үхэр зэрэг бараан зүсмийн сарлагийн эр үхэр алга болсон байна гэж байсан. Алдагдсан 2 морь нь хээр болон хар халтар зүсмийн зөв талын гуяндаа “У” үсгэн тамгатай гэж байсан. Би зүсээр нь харж үзээгүй. Тухайн үхрүүдийг Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Шинэ-идэр, Хөвсгөл аймгийн төвөөр болон Завхан аймгийн Их-Уул сумын нутгаар явж хайсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Доод цэцүүхийн амны харалдаа байх Идэрийн гол гаргах гээд хар халтар зүсмийн морьтой хүн мөн хар, хөх өнгийн “Стима” маркийн автомашинтай хүмүүс мөсөөр 10 гаруй тооны эр үхэр гаргах гээд байгаа бололтой байхад нь Т гэх Жаргалант сумын залуу харсан байсан. Тэгээд бид нар эрлээ үргэлжлүүлж яваад Хөвсгөл аймгийн төв рүү ороод тэндээ хайж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 тооны үхэр нядалсан байхад нь олсон. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт 20 километр орчим Бүрэнтогтох сумын нутагт айлын өвөлжөөнд Хөвсгөл аймгийн харъяат Бат-Амгалангийн Ө гэх залуу, мөн түүний төрсөн ах гэх Бат-Амгалангийн Ө, Өы эхнэр Пүрэвсүхийн У, Бат-Амгалангийн М нар 13 тооны үхэр нядлаад амбаарт нь хураасан байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд орой нь машинаар ачаад ченжид зарж борлуулсан. Нэг сарлагийн үхрийг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байх Шивэртийн даваа гэх газар алаад Хөвсгөл аймгийн төвд буюу 10-13-02 тоот хашаанд байх байшинд оруулж нуусан байсан. Би сайн мэдэхгүй. Бараан зүсмийн сүүлний уганд нь цэнхэр будагтай сарлагийн нас гүйцсэн эр үхрүүд байгаа гэсэн. 2 морь хээр болон хар халтар зүсмийн зүүн талын гуяндаа У үсгэн тамгатай...гэх мэдүүлэг /1хх-ийн 57-59 ху/

 

*Б.Өгийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 27-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын нутгаас аргамжаатай байсан 1 тооны морь, 15 тооны сарлагийн үхрийг мөнгө, төгрөг олох зорилгоор ганцаараа хулгай хийсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Хөвсгөл аймгийн төвөөс Архангай аймгийн Цахир сум руу явах унаанд дайгдаж суусан. Ингээд Архангай аймгийн Цахир сумын төвд оройны 18-19 цагийн орчимд ирсэн. Тэгээд сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойд чиглэлд явганаар алхаад 10 км гаруй явж байтал айлын аргамжаатай морь тааралдсан. Уг морины хажууханд хэсэг үхэр байхаар нь туугаад Хөвсгөл аймаг руу явсан юм. Уг үхрүүдийг Ороохын даваа, Солонготын давааны дундуур замгүй газраар туусан. Замд явж байхад нэг жижиг үхэр, унаж явсан морь маань тус, тус эцээд явахгүй болсон тул орхиод цааш 14 үхрийг нь туугаад явганаар явсан. Мөн сүлжээтэй газраас өөрийн төрсөн ах болох Ө руу утсаар холбогдоод түүнд хандаж Архангай аймгийн Цахир сумаас хүнээс мал авах ёстой байсан юм, уг малаа аваад явж байна, урдаас тосох боломж байна уу гэхэд Ө надад хандаж хаана явж байгаа юм бэ гэхээр нь Ороохын даваа, Солонготын даваа хоёрын дундах зоон дээр байна, миний морь эцсэн байна, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гүүрэн дээр уулзъя гэж хэлсэн. Өтай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр утсаар холбогдсон юм. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 09-10 цагийн орчимд Өтай Хөвсгөл аймгийн Жаргалант сумын гүүрэн дээр уулзсан. Тухайн үед Ө ах өөрийн эхнэр болох У, миний төрсөн эгч М нарын хамтаар ирсэн. Тухайн үед дээрх хүмүүс Улаанбаатар хот руу орчихоод Хөвсгөл аймаг руу буцаж явсан юм. Дээрх хүмүүст бол хулгай хийсэн талаараа хэлээгүй. Би 2018 оны 08 дугаар сард хуримаа хийсэн ба миний дансанд 7-8 сая орчим төгрөг байсан ба уг мөнгөөрөө үхэр, мал авлаа л гэж хэлсэн. Ингээд Хөвсгөл аймгийн төвийн ертөнцийн зүгээр урд талд Л гэх найзынхаа аавынх нь гэрийн гадаа үхрээ аваачиж нядалсан бөгөөд нядалсны дараахан Архангай аймгаас цагдаа нар ирж шалгасан. Ингээд баригдсан. Уг сарлагийн үхрүүд имгүй, эр үхрүүд байсан. Насыг хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 69-71 ху/

 

*Гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 сарын 28-ны өглөө 14 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Шивэртийн Гялгарын өвөлжөөний урд орой дээр хонио хайгаад явж байгаад Шивэртийн эхэнд дурандахад 2 морио хөтөлсөн 2 явган хүн 10 гаруй тооны үхэр туусан хүн ертөнцийн зүгээр хойд зүгт туугаад явж байсан. Би нилээд холоос дурандсан юм. Хөтөлж явсан 2 морь бараан зүсмийн морьд байсан. Үхрүүд мөн бараан зүстэй байсан. Ганцаараа хонио хайгаад явж байсан юм. Урд өдөр нь хонио чононд тасдуулж алдаад хайгаад явж байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Бэ ах утсаар морио алдлаа, харав уу гэж асууж байхаар нь хойшоо туугаад даваад явж байсан талаар хэлсэн. Тэгэхэд 2 аргамжаатай морь болон үхэр алдагдсан талаар мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 ху/

 

*Гэрч С.Бгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт байх Ж ахын үхрийг харахаар Цагаан нуур багийн Дархан-Уул  гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 202 тооны үхэр тууж Тэрх багийн нутаг Улаанхад гэх газар байх өөрийн өвөлжөөнд тууж ирж, харж байсан юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 тооны үхэр миний харж байсан Р.Ж ахын үхрээс алга болсон талаар тоолж мэдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үхрээ услах замдаа манай өвөлжөөний ойролцоо байх Бэ ахынд очиход аргамжаатай байсан 2 морь харагдаж байна уу гэхээр нь ирж байх замд манай адууны захад 2 морь байсан талаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бэ ах аргамжаатай байсан 2 морийг хуатай нь аваад явчихсан байна гэхээр нь үхрээ тоолоход 17 тооны сарлаг болон хайнагийн үхрүүд алга болсон талаар мэдсэн. Алдсан талаар үхрийн эзэн болох Р.Ж ахад хэлж утасдаад мэдэгдсэн. Манай өвөлжөөний доод үзүүрт бэлчиж байсан. Бэ ахын аргамжаатай байсан морь өөрийнх нь гэрийн хойд талд байсан гэж надад ярьж байсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ойр хавийн айлуудаар сурахад А гэх залуу 10 гаруй тооны үхэр, 2 морь хөтөлсөн хүн Шивэртийн эхээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр давж явж байхыг дурандаад харсан талаар хэлсэн. Эвэртэй хөх хайнагийн шар, эвэртэй хүрэн хайнагийн шар, эвэртэй халзан сарлагийн эр үхэр, бусад нь бараан зүсмийн сарлагийн эр үхрүүд алга болсон байсан. Мөн 2 тооны сарлагийн үнээ алга болсон байсан. Нийт 17 тооны үхэр алдсан. Хээр болон хар халтар зүсмийн 2 морь аргамжаатай байсан талаар надад хэлсэн. Би алдагдсан үхрүүдийн им, тамганы талаар мэдэхгүй. Би үхрээ алдсан талаар мэдээгүй байсан. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үхрээ тоолж бүртгэхэд 17 үхэр алдсан талаар мэдсэн. А гэх залуугаас 28-ны өдөр үхэр, морийг 2 хүн тууж явж байсан талаар мэдээд хулгайд алдсан гэж мэдсэн. Тийм зүйл мэдэгдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77 ху/

 

*Гэрч Э.Мын мэдүүлсэн: ...Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчим намайг гэрийнхээ гадаа юм хийгээд явж байтал нохой хуцахаар нь хартал машин зам дээр хар өнгийн машин зогсоод машинаас нэг эрэгтэй хүн буугаад манай гэрийг чиглээд ирэхээр нь би юм асуух гэсэн хүн байна гэж бодоод өөдөөс нь тосч очоод уулзтал тэр залуу хүнээр үхрээ туулгасан чинь замдаа доголсон хайнагийн үхэр орхичихсон байна, харж үзэв үү гэж асуусан тэгэхэд нь би хараагүй болохоор харсангүй, манай энэ хавиар тийм үхэр яваагүй гэдгийг хэлсэн. Тэгтэл нөгөө залуу өөр олон юм асуулгүй буцаад машин руугаа очиж суугаад Цагаан бургасны давааны чиглэлд яваад өгсөн. Түүнээс хойш өдрийн 12 цагийн орчим байсан болов уу, нөгөө өглөө ирж юм асуусан залуугийн сууж явсан машин дагачихсан, өмнө нь хоёр эмэгтэй хүн эвэртэй, хүрэн зүсмийн хайнагийн доголчихсон шар туугаад Мөрөн чиглэлд явж байсан. Тэрийг хараад би нөгөө сураад байсан үхрээ олж аваад туугаад явж байгаа юм гэж ойлгосон юм. Тэр залуу 30 орчим насны, шингэн шар царайтай, өндрөөрөө 160 см орчим, дээгүүрээ шар өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, урт эсгий түрийтэй гуталтай явж байсан. Үхэр асууж сураглаж байгааг нь сонсоход өөрийнхөө үхрийг сурч байгаа юм шиг санагдаж байсан. Бүр өнгөрсөн шөнө үхрээ Мөрөн рүү тууж ортол нэг үхрээ орхичихож гэж яриад байсан. Миний харснаар хар бараан өнгийн пөмбөгөр микро шиг урт машин байсан. Би тээврийн хэрэгслийн улсын дугаар номерыг хараагүй. Би тэр хоёр хүнийг холоос харсан болохоор дүр төрхийг хараагүй. Ямар ч байсан эмэгтэй хүмүүс туугаад явж байна гэдэг нь мэдэгдэж байсан. Би тэр залууг хараад танина. Манай гэр Мөрөн сумаас урагшаа 27 орчим км газарт буюу Галт, Жаргал, Шинэ-Идэр сум руу явах чиглэлд Цагаан бургасны давааны Билүүтийн ам гэх газарт байна. Манай гэрийн урдуур машин зам явдаг юм. Би тэрийг хараагүй. Өдрийн цагаар тууж явсан бол манай урдуур тууж өнгөрнө, тэгэхээр мэдэгдэнэ гэсэн үг. Тэр залуугийн ярьснаар шөнө тууж явсан гэдэг нь л үнэн байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 ху/

 

*Гэрч З.Агийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой 18 цагийн үед байх, миний 88404074 дугаарын утас руу 95430302 дугаараас залгаад Д ахтай яръя гээд байхаар нь энэ дугаар дээр тийм хүн байдаггүй, Д гэдэг хүн өөр газарт мал малладаг гэж хэлсэн. Уг өдрийн маргааш 10 цагийн үед дахиж дээрх дугаараас миний утас руу залгаад би Лхагваагийн найз байна, Д ахтай яръя гэж байхаар нь би та нар Лхагваагийн найз бол Дг яаж таньдаг юм бэ гэж хэлэхэд үгүй, үгүй, Лхагваагийн аавтай яръя гэж байсан. Тэгэхээр нь манай малчин Дамдинсүрэнг хэлж байна гэж мэдээд малчин Дамдинсүрэнтэйгээ яриулсан. Манай малчин Дамдинсүрэн тэр хүнтэй утсаар хэсэг хугацаанд ярьсан. Дамдинсүрэн ярьж дуусахдаа манай өвөлжөө энүүхэн энд байгаа, хүрээд ир л гэж ярьсан. Би Дамдинсүрэнг яриад дууссаны дараа юун улсууд яриад байгаа юм бэ гэхэд манай хүүгийн найзууд намайг уулзъя  гээд байна, хүрээд ирье гэж ярилаа гэж байсан. Тэгээд би Дамдинсүрэнтэй хамт хэдэн хонио туугаад гэр рүүгээ өгсөөд явж байхад манай гэрийн гадаа цагаан өнгөтэй Истима маркийн машин ирсэн. Би тэр хүмүүсийг машинтай гэрийн гадаа давхиад ирэхээр нь гэр рүүгээ оруулж цай өгсөн. Тухайн үед 2 залуу, 3 эмэгтэй хүн явж байсан. Сүүлд мэдэхэд Б гэх залуу, төрсөн ах, төрсөн ахынхаа эхнэр, эгч, ээж нартайгаа явж байсан байна лээ. Тэр хүмүүс манай гэрт орж ирсэн байхад Бгийн ээж нь гэх эмэгтэй манай бэр бөө байгаа юм, бэрд маань үзүүлсэн хүмүүс өргөл барьц гээд мал өгсөн, мөн бид нар хэдэн мал худалдаж авсан юм, авсан 13 тооны малаа танай энд гаргахаар аваад ирлээ, мөрөнд гаргах гэхээр жижигхэн хашаанд багтахгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед тэр хүмүүсийг танихгүй учраас нэг их юм яриагүй. Тэгэхэд л тэр хүмүүс манай малчин Дамдинсүрэнгээс гуйсаар байгаад малаа өвөлжөөн дээр маань гаргахаар болсон. Тэгээд би тэр хүмүүсийг малчин Дамдинсүрэнтэйгээ үлдээгээд 13 цагийн үед Мөрөн сум руу хувийн ажлаар орж ирсэн. Мөрөн суманд ирээд ажлаа амжуулчихаад 17 цаг өнгөрч байх үед гэртээ очиход 6 тооны үхрийг нь унагаачихсан, эхнээс нь арьсыг нь хуулж эхэлж байсан. Тэгэхээр нь саахалт айлын П, Мягмаржаргал хоёрыг дагуулж очоод гэдэс, гүзээг нь цэвэрлэж байгаад харанхуй болсон байхад дууссан. Тэгээд орой нь Б гэх залуу манай гэрт үлдээд бусдууд нь машинтайгаа Мөрөн сум руу явсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед нөгөө хүмүүс маань дахиад машинтайгаа ирсэн. Ирэнгүүтээ өчигдрийн янзалсан үхрийнхээ ойр орчмын газрыг янзалсан. Тэгж байгаад Бг төрсөн ахтай нь үлдээгээд нөгөө хүүхнүүд нь Мөрөн сум руу явсан. Б, төрсөн ахтайгаа үлдсэн 7 үхрээ унагаж нядалсан. Тэр хоёр үхрээ нядалж байхад П, Мягмаржаргал, бид гурав гэдэс дотрыг нь янзалсан. Харанхуй болоод үхэр нядлаад дуусаад байж байхад Мөрөн сум руу явсан гурван хүүхэн маань гурвуулаа саарал өнгийн “Приус-20” маркийн машинтай ирсэн. Тэр гурав ирэхдээ гүүрэн дээр эргүүл байна, гарал үүслийн бичиггүй бол оруулах боломжгүй байна, хэсэгтээ эндээ махаа хурааж байгаад хоёр, гурав хоногоос оруулъя гэж ярьж байсан. Тэгэхээр нь би яаж ийм олон үхрийн махыг гадаа өрөөтэй нь байлгах юм бэ, нохой шувуу идчихвэл яах вэ, та нар тэгснээс грашинд оруулаад хураачих гэж хэлээд хураалгасан. Махаа хурааж дуусчихаад Б, Бгийн ах, ахын эхнэр гурав үлдээд манай гэрт хоносон. Харин бусад хүмүүс нь ирсэн машинтайгаа буцсан. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 05-ны өдрийн өглөө босоод байж байхад манай гэрт хоносон гурав маань явган гараад явсан. Би тэд нарыг явган гараад явахаар нь хоорондоо маргалдсан юм байхдаа гэж бодсон. Би тэд нарыг яваад өгөхөөр нь гайхаад байж байхад тэд нар хөндлөн зам дээр алхаж очоод тэндээсээ машинд суугаад явчихсан. Би тэд нарыг явсны дараа 13 цагийн үед Мөрөн сум руу ажлаар орж ирсэн. Орж ирээд ажлаа амжуулаад зах дээр явж байхад Бгийн ах гэх залуу над руу залгаад бид нарын танай гэрт янзалсан мал чинь буруу замын мал байжээ, танайх руу цагдаа, малын эзэн нь очиж байгаа шүү гэж хэлэхээр нь би юу болоод явчихав гэж бодоод замаараа дүү нараа аваад гэр рүүгээ харьсан. Гэртээ хариад дүү Баянцагаан, малчин Дамдинсүрэнгээс юу болсон талаар асуухад цагдаа нар ирээд бид нараас юу ч асуусангүй, жаал зураг авч байгаад явчихлаа л гэж хэлж байсан. Би тэгэхээр нь дүү болон малчиндаа цагдаа нар ирээд явсан юм бол амбаар сав руугаа битгий ороорой гэж хэлчихээд буцаад Мөрөн сум руу явсан. Явж байх замд Баянбулаг гэх газарт Ланд-80 маркийн машин хажуугаар зөрсөн. Би тухайн тэр машиныг цагдаагийн хүмүүс юм байна гэж бодоод тэр машины араас дагаад гэр рүүгээ очсон бөгөөд очоод цагдаагийн хүнтэй нь уулзахад Архангай аймгаас алдагдсан үхрүүд танай энд нядлагдсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүс манай амбаарт байсан махнуудыг ачиж аваад Мөрөн сум руу явсан. Би тэд нарыг Мөрөн сум руу явах үед нь дагаад явсан. Намайг Мөрөнд ирсэн байхад мэдүүлэг өгчих гээд дуудсан. Тэр үед би эгчийнх нь даралт ихсээд байна, очих боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгэхэд та дараа ирээд өгчихээрэй гэж байсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Би энэ хүмүүсийг огт танихгүй. Тухайн үед манай гэрт ирэх үед л харсан. Энэ хүмүүсийг манай малчин Дамдинсүрэн л сайн танина. Тэр хүмүүс Мөрөнд янзлах гэхээр ямар ч мал нядлах боломжгүй байна. Ямар сайндаа танай энд янзлахаар туугаад ирлээ гэж ярьж байсан. Тэгээд гуйсаар байгаад л манай өвөлжөөн дээр нядлахаар болсон. Малыг Б, Бгийн ах хоёр унагаж нядалсан. Харин унагасан үед тэнд байсан хүмүүс хөл, гараас хамжиж өгч байсан. Би тухайн үед П, Мягмаржаргал хоёртой хамт гэдэс, гүзээг нь цэвэрлэж өгсөн. Би тухайн үед үхрүүдийг хаанаас авчирсан юм бэ гэж асуухад Бгийн ээж нь гэх эмэгтэй урд завсраас авчирлаа гэж хэлж байсан. Би тэгэхээр нь манай энд хайнаг, сарлагтай айл байхгүй ш дээ гэхэд Б нь Цэцэрлэгээс тууж ирсэн юмаа гэж хэлж байсан. Авчирсан үхрүүд нь нилээн том, том үхрүүд байсан. Би зүс болон насыг нь мэдэхгүй байна. Нийтдээ 13 тооны сарлаг, хайнагийн үхрүүд байсан. Би бол огт үхэр худалдаж аваагүй. Үхрийн гэдэс, гүзээг арилгаад шан харамж аваагүй. Харин 1 гэдэс л авсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81 ху/

 

*Гэрч З.Агийн дахин мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчмийн 06 дугаар баг Нүүрстийн ам гэх газарт гэртээ өвөлжөөн дээр байхад миний утас руу хүн залгаад Лхагваагийн найз нь байна, Д ахтай яриулаад өгөөч гээд эрэгтэй хүн ярихаар нь би Дтой яриулсан чинь Лхагваагийн найз нь тэгж ярилаа, гэр бүлээрээ явж байгаа гэнэ, манай энд хэдэн үхэр нядлаад Мөрөн сум руу аваад явъя гэхээр нь тэг, тэг гээд хэлчихлээ гэж байсан. Тэгээд маргааш өдөр нь 13 цагийн орчимд цагаан өнгийн Истима маркийн тээврийн хэрэгслээр Өөнөө гэж дууддаг юм шиг байна лээ, бүтэн нэрийг нь Ө эхнэртэйгээ, ээжтэйгээ гурвуулаа ирсэн, тэгээд араас 12 тооны үхэр туусан эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн, тэр 2 хүнийг ээж Сугарсүрэн нь манай 2 хүүхэд байгаа юм гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэр хүн ээжтэйгээ, 2 эрэгтэй хүү, 1 охин, 1 бэртэйгээ гээд бүгдээрээ гэр бүлийн 5 хүмүүс байсан. Танихгүй хүмүүс байсан. Тэгээд тэр 12 тооны үхрийг ээж Сугарсүрэн нь манай энэ бэр бөө юм, энэ үхрүүд бөөгийн өргөл барьцаанд ирсэн үхрүүд юм гэж хэлж байсан. Тэгээд аймгийн төвд нядлах гэхээр нь 1 хашаанд 4 айл байдаг болохоор зай муутай болохоор энд хүрээд ирлээ гэж байсан. Утсаар залгаад байтал манай хадам талын ах Д, эгч А нар манай гэрт ирээд хүмүүс үхрийн гэдэс цэвэрлээд цэвэрлэсэн гэдсээ үнэгүй ав гэж байна шүү гэж надад хэлсэн. Тэгээд тууж ирсэн өдрөө 5 үхрийг нь нядалсан. Ө тэр эрэгтэй дүүтэйгээ, Д энэ 3 нядалсан. Энэ хавиар чинь гэдэс арилгаад авах хүн байна уу, бид нар 3 үхрийн гэдсийг нь л авна, бусдыг нь арилгаад боломжоороо та нар ав гэхээр нь би П, Мягмаржаргал, хоёрыг дуудаад бид 3 таван үхрийн гэдэс арилгасан. Дараагийн өдөр нь үлдсэн 7 үхрийг Ө дүүтэйгээ янзалсан. Д малынхаа ажлын завсар зайгаар тэр хоёрт хамжилцаж байсан. Гэдсийг нь П, Мягмаржаргал, бид 3 арилгаж байгаад сүүлийн 3 билүү 4 гэдсийг арилгаж амжаагүй баастай нь орхисон. Тэгээд орой нь Эрдэнэчулуун эгчийн машины граж руу нядалсан үхрийн махнуудыг зөөж хийсэн. Маргааш өдөр нь үдээс хойш байсан байх, намайг байхгүй хойгуур манай гэрт цагдаа нар ирээд явсан байсан. Тэгэхэд хулгайн үхрүүд байсан байна гэдгийг мэдсэн. Үхэр нядалсан өвөлжөө нь Эрдэнэчулуун гэж хүний өвөлжөө юм. Ноднин 2018 онд манайх Эрдэнэчулуун гэж айлын хажууд цуг өвөлжсөн юм. Д нь манай хонинд өөрийнхөө хонийг тавиад манайхтай цуг малаа маллаж өвөлжсөн юм. Эрдэнэчулуун, Д, бид 3 хамаатан, төрөл садан хүмүүс юм. Лхагваа нь Дийн хүүхэд юм. Ө нь Лхагвааг таньдаг болохоороо Лхагваагаар дамжуулж аав Дтой нь ярьж манайд ирж үхэр нядалсан учиртай юм. Тэрнээс биш танихгүй хүмүүс байсан. Бор өнгийн сарлагийн шар лав байсан. Тэгээд бусад нь бараан хар зүсмийн сарлаг, хайнагийн том биетэй эр үхрүүд байсан. 2, 3 үхэр нь жижгэвтэр биетэй байсан байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 136-138 ху/

 

*Гэрч М.Дийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам гэх газар өдрийн 15 цагийн үед 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн манай гэрийн гадаа 13 тооны 2 хайнаг нас бие гүйцсэн, 2 хязаалан сарлаг, бусад нь дан сарлаг хайнаг байсныг тэр хүмүүс манай гадаа ирээд нөгөө тууж ирсэн үхрүүдээ шууд нядалсан. Тэр хүмүүс бүгдээрээ манай хүүхдүүдтэй найз юм. Би тэр хүмүүсийг сайн танина. Б эрэгтэй, Өнөө эрэгтэй, Өнөөгийн ээж Сугарсүрэн, нөгөө 2 эмэгтэйг нэрийг нь мэдэхгүй, зүс танина. Өнөө надад хэлэхдээ Цэцэрлэг сумаас худалдаж авсан гэж хэлээд танай гадаа нядалмаар байна гэж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ л байна. Нас бие гүйцсэн 2 хайнаг, хар, буурал зүсмийн, нэг бор сарлаг, нэг хөх сарлаг, нэг халзан сарлаг, бусад нь дандаа хар сарлагууд байсан. Тэр хүмүүс малаа нядлаад махыг нь манай гэрийн гадаа хураасан байсан. Тэр махнаас нь манай хүргэн Пүрэвдорж 450.000 мянгаар нэг үхрийн махыг нь худалдаж авсан. Харин би нэг үхрийн махыг 400.000 мянгаар бодоод авсан байсан. Би мөнгийг нь өгөөгүй байсан. Бусад бүх махыг манай гэрийн гадаа хураасан байхад нь цагдаа нар ирээд ачаад явсан. Манайхтай ойрхон сарлагтай айл байхгүй. Харин отроор орж ирсэн хүмүүст сарлагтай айлууд байгаа. Би тэр сарлагуудыг хараагүй. Тэр өдөр л харсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 ху/

 

*Гэрч Х.Мөнхдурсахын мэдүүлсэн: ...Тухайн үед би гэртээ байсан. Үхэр туусан хүн явж үзэгдэж харагдаагүй. Явсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тийм үхэр болон адуу манай үхэр болон адуунд нийлээгүй, мөн үзэгдэж харагдаагүй. Манайхтай хамт өвөлжиж байсан айл болон ойр хавийн айлууд мал үзэгдэж, харагдлаа гэж яриагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 ху/

 

*Гэрч А.Агийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би “Ник” шатахуун түгээх станцад гараатай байсан. Өдөр 12 цагийн үед хар хөх өнгийн “Истима” маркийн /номерыг мэдэхгүй/ тээврийн хэрэгсэл бензин авсан. Улсын дугаарыг анзаарч хараагүй. Цонх нь хар тентэй бензинээ авчихаад цонхоо бага зэрэг онгойлгож мөнгөө өгсөн. Эмэгтэй хүн явж байх шиг байсан. Дотроо хэдүүлээ явж байсныг мэдэхгүй. Тооцоогоо бэлнээр хийсэн. Ойролцоогоор 30-40 төгрөгийн бензин авсан. Манайх хяналтын камертай. Бичлэгээ 1 өдөр болоод устгачихаад байдаг юм. Тухайн өдрийн бичлэг байхгүй. Сумын төвийн баруун зах болох Солонготын давааны төв зам чиглэлтэй газраас ирээд сумын төв рүү төв замаар явсан. Би хэний эзэмшлийнх болон хэн байсан талаар мэдэхгүй. Хар өнгийн “Стима” маркийн машин манай сумын төвд явж харагддаггүй. Би явуулын машин байна гэж тухайн үед бодсон...гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92 ху/

 

*Гэрч Э.Аын мэдүүлсэн: ...Тухайн үед би Архангай аймгийн Тариат сумын нутаг Шивэртийн эхэнд байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед хониндоо явж байгаад дурандахад 10 гаруй орчим тооны үхэр туусан 2 морь хөтөлсөн хүн явж байсан. Тухайн үед би нэг хүн харсан. 2 морь нь зэрэгцээд хөтлөөд явж байсан. Бараан дээлтэй л хүн байсан. Холоос дурандахад харсан болохоор сайн ажиглагдаагүй. Би нилээд хол зайнаас дурандаж харахад уулан дээр 10 гаруй тооны үхэр туусан 2 морь хөтөлсөн хүн явж байх шиг харагдсан. Урд талд нь 10 орчим үхэр байсан бөгөөд бараан голдуу үхэр байсан. Мөн бараан зүсмийн 2 морь зэрэгцээд явж байсан. 2 хүн юм уу 1 хүн хөтөлж явсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 1 дээлтэй хүн морь хөтлөөд явж байсан 2 морь зэрэгцээд явж байсан. 2 морь харагдахаар нь 2 хүн байсан болов уу гэж бодсон юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 98-100 ху/

 

*Гэрч Э.Аын дахин мэдүүлсэн: ...Миний 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн, зөв байна. Намайг тухайн үед дурандаад харж байхад 2 морь хөтөлсөн 1 хүн үхэр мал туугаад явж байсан. Солонготын даваа, Ороохын даваа хоёрын дунд байдаг том жалгыг хэлдэг юм. Тариат сумын Тэрх багийн нутагт ордог...гэх мэдүүлэг /3хх-ийн 41-42 ху/

 

*Гэрч М.Пын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт Нүүрстийн ам гэх газар нутгийн танил дүү Цогтбаатарын гэрт байж байтал цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, бөмбөгөр машинтай үл таних гурван эмэгтэй, хоёр залуу ирсэн. Нэг залуу нь үхрийн гэдэс арилгаад өгөөч, бид нар Мөрөн сумын “Мах маркет” руу оруулж өгөх гэсэн юм, нийтдээ 13 тооны үхэр байгаа, бид нар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ирлээ гэж хэлсэн. Би болон нутгийн танил Мягмарсүрэн, А, бид гурав 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6 тооны сарлагийн үхрийн гэдсийг арилгасан. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 7 тооны үхрийн гэдэс арилгасан. А, Мягмарсүрэн бид гурав нэг хүний 2 үхрийн гэдэс авсан. Өөр авсан зүйлгүй. Анх 13 тооны үхэр тууж ирэхдээ хоёр залуу нь явган тууж ирсэн. Нэг эмэгтэй нь ээж нь гэх бөгөөд 60 гараад насны хөгшин хүн байсан. Нөгөө дөрвөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь залуухан хүмүүс байсан. Би тэр хөгшин хүнийг хулгай хийнэ гэж бодоогүй. Мөн надад анх хэлэхдээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас 2 өдөр тууж ирж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85 ху/

 

*Гэрч Р.Тын мэдүүлсэн: ...Би тухайн өдөр 09 цагийн үед морьтой хойд гэрээсээ гараад Идэрийн гол гараад Ар цахар гэх газар руу өөрийн сарлагийн бухаас олж ирэх зорилготой мориор ганцаараа явж байхад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Доод зэхүүхийн ам руу морио хөтөлсөн 10 гаруй тооны үхэр туугаад явж байгаа харагдаж байсан. Би гол гараад ойролцоогоор 1 км зайнаас дурандахад морио хөтөлсөн 1 хүн үхрээ туугаад явж байхад сумын төвөөр Идэрийн голоо өгсөөд замаар нэг хар хөх өнгийн Истима маркийн машин зөөлхөн явж байгаа харагдсан. Тэгээд би яваад өгсөн. Дараа нь голоор харахад чулуугаар шидэж гол гаргасан байдалтай мөсөн дээр нилээд их чулуу байсан. Өглөөгүүр үхэр туугаад явж байхаар нь отор хийж л яваа болов уу гэж бодоод холоос дурандаж харахад 10 гаруй тооны том эр үхэр голцуу харагдаж байсан. Яг зүсний талаар мэдэхгүй. Бараан зүсмийн морь хөтөлсөн 1 хүн /эрэгтэй/ явж байсан. Би очоогүй болохоор хэн гэдгийг мэдэхгүй. 3, 4 хоногийн дараа үхрээ алдсан гээд хүмүүс явж байсан. Машины номерыг хараагүй. Замаар зөөлхөн явж байсан. Ойр орчим хүн харагдаагүй. Би тухайн үхэр тууж явсан 1 морьтой хүн, замаар зөөлхөн явж байсан хар хөх өнгийн Истима маркийн автомашин явж байхыг дурандаж харсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 86-88 ху/

 

*П.Уийн гэрчээр мэдүүлсэн: ...Би нөхөр Ө, эгч М нарын хамт Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум ороод Хөвсгөл аймаг руу орохоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гараад явж байхад Ө руу Ө залгаад Архангай аймгийн Цахир сумаас хүнээс мал авсан, ганцаараа тууж явна, та нар Хөвсгөл аймаг руу хамт туулцаад өгөөч гэж утсаар ярьсан. Бид нар тэгээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Баруун хойд талын Идэрийн голын гүүрний хойно орой уулзахад Ө үхэр туусан явж байсан. Тэгээд хамт туулцаад явсан. Ганцаараа нэг морь уначихсан 14 үхэр туучихсан явж байсан. Тэгээд Ө, Ө, М, бид 4 машин болон мориор тууж явсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын баруун хойно Өтай уулзаад Хөвсгөл аймгийн төвийн урд тал хүртэл туугаад 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тууж ирсэн. Туугаад явж байхад бор зүсмийн сарлагийн үхэр явахаа байгаад хэвтээд байхаар нь Ө, Ө хоёр нядлаад махыг нь ачаад Хөвсгөл аймгийн төв рүү ороод Мөрөн сумын 10 дугаар багийн 13-23 тоот хашаандаа байх байшинд оруулаад орхисон. Бусдыг нь аймгийн төвийн урд нядалсан. 14 тооны үхэр байсан. Том эвэртэй 2 хайнагийн шар байсан. Бусад нь сарлагийн үхрүүд байсан. Зүсний талаар сайн мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урагш айлын өвөлжөөн дээр Ө, Ө нар нядалж нядалж, төхөөрсөн. Айлын хүмүүс гэдэс цэвэрлэж өгсөн. Бараан зүсмийн морь унаж явсан. Ямар им тамгатай байсан талаар мэдэхгүй. Монгол модон эмээлтэй байсан. Ө тухайн морь эцээд явахаа болилоо гээд Цагаан бургасны даваан дээр орхичихсон гэж байсан. Урдаас авсан л гэж байсан. Өгийн дугаарыг санахгүй байна. Манай нөхөр Өы 88190708, 95018855, 93230203 дугаарын аль нэг рүү нь залгаж ярьсан. Тухайн 40-57 УНТ улсын дугаартай, хар хөх өнгийн Истима маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн машин. Банк бусаар аваад зээлээ төлөөд дуусгаад нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа юм. Монголын банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа юм. Ө, Ө, М, бид дөрөв тууж ирсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 101-106 ху/

 

*Гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...Тухайн үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны үед Ө Ө руу утсаар яриад хурим найрынхаа мөнгөөр Архангай аймгаас авсан үхэр, мөн авцаандаа үхэр аваад туугаад явж байна, та нар Улаанбаатар хотоос гарах гэж байгаа юм бол урдуураа яваад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хойд гүүрэн дээр уулзъя гэхээр нь Ө, У, бид гурав Улаанбаатар хотоос гараад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 10 цагийн үед Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ирээд Өтай холбогдож уулзахад хэнээс авлагандаа үхэр мал, мөн хуриманд цугласан мөнгөөрөө мал аваад та нар хамт туулцаад хань болоод Идэрийн голоор хамт гаргаж өгөөд Ө, У, бид гурав сумын төв рүү орж “Петровис” шатахуун түгээх станцаас бензин аваад дэлгүүр рүү орж идэж уух ус аваад Идэрийн голын гүүрэн дээр Өтай уулзаад хамт туулцаад явсан юм. Жаргалант сумын Доод цэцүүхийн аманд анх уулзсан. Ө ганцаараа 14 тооны үхэр туугаад нэг морь уначихсан явж байсан. Хээр зүсмийн морь уначихсан явж байсан. 14 тооны үхэр, халзан сарлаг, хүрэн хайнагийн шар, хөх буурал хайнагийн шар, тарлан сарлаг, бор, хар зүсмийн сарлагийн үхрүүд байсан. Жаргалант сумын гүүрнээс Ө, Ө нар морьтой явган туугаад У бид хоёр машинтай дагаад явж байсан. Зарим газар У бид хоёр тууж явсан. Тууж явсаар байгаад Бүрэнтогтох сумын нутаг Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт байх айлын өвөлжөөнд авчирч нядалсан. Монгол эмээлтэй явж байсан. Ө саравчтай хар ноосон малгай, хар хөх өнгийн дээлтэй, үдээстэй түрийтэй хар гуталтай явж байсан. Ө 80817181 гэсэн дугаараас Өы 95018855 гэсэн дугаар руу анх залгаж ярьсан. Шинэ-Идэр сумын Шивэртийн даваа гэх газар бор тарлан зүсмийн үхэр явахгүй хөл нь доголоод байна гээд Ө, Ө нар нядлаад машиндаа мах, арьс, шир, толгойг нь ачаад цааш хамт үхрүүдээ туугаад явсан. Бүрэнтогтох сумын нутаг Хөвсгөл аймгийн төвийн баруун урд зүгт байх өвөлжөөн дээр нядалсан. Ө, Ө нар нядлаад тухайн айлын хүн туслалцсан. У бид нар гэдэс дотрыг нь цэвэрлэсэн. Цагаан бургасны давааны урд эцээд явахгүй болохоор нь тавьчихлаа гээд Ө эмээлээ ногт хазаартай хамт авчирсан. Тухайн морийг яаж авсан талаар мэдэхгүй. Би тууж явахдаа мэдээгүй. Нядлаад дуусаад байж байхад үхрийн эзэн гээд хүн цагдаа нарын хамт ирлээ гэхэд л хулгайн мал гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 107-112 ху/

 

*Б.Мийн гэрчээр дахин мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сард Б.Ө хурим найраа хийгээд нилээн мөнгө цугларсан бөгөөд тэрүүгээрээ 2018 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгаас наймаа хийсэн гэж тоог нь сайн мэдэхгүй байна, 12 билүү 13 үхэр авчирсан юм. Тэрийгээ Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн ам гэх газар Д гэх айлд нядалж янзалсан. Би ээж Сугарсүрэн, манай бэр дүү П.У нартай очиж 2 үхрийн гэдэс арилгасан. Тэр хавийн айлын нэрийг нь мэдэхгүй, 3 эмэгтэй хүн гэдсийг нь цуг арилгаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127 ху/

 

*Гэрч Э.Мын мэдүүлсэн: ...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагч Гантулгад хэлж ярьж байсан. Манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас урд зүгт Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумдын тээврийн хэрэгсэл дайрч өнгөрдөг, зам дагуу газар амьдардаг юм. Тэр өдрийг нь санахгүй байна, 2018 оны 12 дугаар сарын эхээр байх, намайг гэрт байхад Мөрөн сум талаас хар өнгөтэй бөмбөгөр хар машинтай нэг жижигхэн биетэй шар залуу ирээд шөнө үхрээ тууж орохдоо 1 үхрээ хаячихаж энэ хавиар үзэгдээгүй биз гээд асууж ирээд Цагаан бургасын даваа өөд өгсөөд явсан. Тэгээд удалгүй дээрээсээ доошоо Цагаан бургасын даваа уруудаад хүрэн зүсмийн хайнагийн шарыг 2 явган эмэгтэй хүн туучихсан араас нь нөгөө хар өнгийн манай гадаа ирсэн хар машин байсан бөгөөд аяархан дагачихсан явж байсан. Танихгүй хүмүүс байсан. Тэгээд ч манайхаас зам нилээн зайтай өнгөрдөг тул хүний царайг нь харж таних боломжгүй юм. Ямар хувцастай явсныг нь санахгүй байна. Цагаан бургасын даваа уруудаад Мөрөн сум тал руу чиглэлтэй тууж явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121 ху/

 

*Гэрч Э.Эрдэнэ-Очирын мэдүүлсэн: ...Би энэ үед гадаадад буюу Хятад улсад байсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны хооронд Хөх хотод очиж газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр 45 хоногийн сургалтанд суусан. Би Б.Ө гэж хүнийг танихгүй, энэ хэргийн талаар мэдэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 122-123 ху/

 

*Г.Сугарсүрэнгийн гэрчээр мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр байх, Б.Ө миний хүү Архангай аймгаас 14 тооны үхэр наймаанд авсан, Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Нүүрстийн ам гэх газар Д гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, тэр айлын гадаа үхрээ нядалж байгаа, намайг үхрийн гэдэс арилгаад өгөөч гэхээр нь би очоод 2 үхрийн гэдэс арилгаад орой харанхуй болоод буцаад Мөрөн сум руу гэр рүүгээ ирсэн. Үгүй, би цуг туугаагүй. Ө ээж наймаанд авсан үхрийн гэдэс арилгаад өгөөч гэхээр нь би Мөрөн сумаас бэр Утэй цагаан өнгийн “Истима” маркийн машинаар Нүүрстийн ам гэх газар Д гэх айлд очиход хашаанд хашсан сарлаг, хайнагийн үхрүүд байсан. Намайг очиход хашаатай байсан сарлаг, хайнагийн үхрүүд байсан бөгөөд би тоолоогүй. Зүсний хувьд миний санаж байгаагаар хүрэн зүсмийн хайнагийн шар үхэр 1 ширхэг, ягаан буурал зүсмийн эвэртэй хайнагийн шар үхэр 1 ширхэг, сарлагийн эвэртэй халзан үхэр 1 ширхэг гээд байсан. Бусдынх нь зүсийг одоо мэдэхгүй байна. Би Д гэх хүнийг танихгүй. Манай хүүхдүүд Б.Ө, Б.Ө нар нь Дамдинсүрэнгийн хүүхэд Лхагвааг таньдаг юм. Тэгээд Лхагваагаар дамжуулж аав Дамдинсүрэн гэх айлд энэ 14 үхрээ авч очсон байх. Манай 2 хүү Б.Ө, Б.Ө, тэгээд тэр айлын эзэн Д 3 алж нядалсан. Үхрийн гэдсийг би охин Б.М, бэр П.У, бид 3 хоёр үхрийн гэдэс арилгаад харанхуй болсон учир У, Ө, М, бид 4 Мөрөн сум руу гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өглөө нь У Өд очиж туслахаас гээд үхэр нядалж байсан газар руу Дгийн гэр рүү явсан. Өөр ямар хүмүүстэй гэдэс арилгасныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 124-125 ху/

 

*Гэрч Ц.Тын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхэнд байх гэж санагдаж байна, намайг хонинд явсан хойгуур манай эхнэр Пыг манай багийн иргэн Өгиймаа аваад явсан байсан. Би энэ талаар хониноосоо ирээд мэдсэн. Манай эхнэр надад ярихдаа Агийнд үхрийн гэдэс арилгаад ирлээ гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би энэ талаар мэдэж байгаагүй. Эхнэр гэдэс арилгаад ирсэн. Би тухайн үед Агийнд очоогүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 ху/

 

*Гэрч Д.Эрдэнэчулууны мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Бүрэнтогтох сумын төв рүү орчихоод орой гэртээ ирж хоноод өглөө нь боссон чинь гэрийн гадуур нохой шувуу эргээд байхаар нь мал нядалсныг мэдээд хажууд байдаг айл Агийнхаас орж асуухад Агийнд танихгүй 5 хүн байсан. Агийнд байдаг Дийг тэр хүмүүсийн нэг нь таньдаг юм шиг байна лээ. Тэгээд хашаа сав байхгүй болохоор танай энд янзалж байгаа юм гэж байсан. Жижигхэн цагаан өнгийн машинтай ирсэн байсан. Миний үеийн бололтой хөгшин эмэгтэй байсан. Тэр залуучуудын ээж нь юм байна лээ. Хоёр нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй хүүхдүүд байсан. Нэр усыг нь мэдэхгүй. Манай гэрийн ар талын хөдөөний хашаанд нядалсан. Д тэр танихгүй 2 залуу гээд энэ 3 нядалсан. Тэгээд нядалсан үхрийн махыг манай гэрийн баруун талд байдаг машины гражид хийсэн. Гэдсийг Мягмаржаргал, П, А энэ гурав арилгасан. Би гэдэснээс арилгаагүй. Хэдэн үхэр ирснийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан сарлагийн том биетэй үхрүүд харагдаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133 ху/

 

*Гэрч Д.Лын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр Мөрөн суманд ажлаа хийгээд байж байсан байх. Сугарсүрэн гэх хүн нь Ө, Ө нарын ээж нь юм. Сугарсүрэн нь миний ажилладаг “Доргио” бааранд үйлчлэгч ажил хийдэг юм. Тэгээд “Доргио” бааранд хүлээн авалт баяр ёслолын үеэр Ө, Ө нар нь хоёулаа ирж гал тогоо болон бусад ажилд тусалж ажил хийдэг байсан болохоор танилцаж байсан. 2018 оны 11 дүгээр сард байх, хэдэн сарын хэднийг нь мэдэхгүй байна, над руу Сугарсүрэн утсаар нэг өдөр над руу яриад хүнээс өргөл барьцын идэшний үхэр ирэх юм, Мөрөнд хашаандаа янзлах гэхээр хашаа жижигдээд байна, чөлөөтэй, ойрхон хөдөө янзалчихмаар байна, танай аав Дийнд очоод нядалж болох уу гэж асуухаар нь аан за за тэгээд ирэхээрээ над руу холбогдоорой гэж би хэлсэн юм. Тэгж ярьснаас бараг 7 хоногийн дараа байх, Сугарсүрэн над руу утсаар дахин яриад үхэр ороод ирсэн, танай аавынх хаана юм, дугаарыг нь өгөөч гэхээр нь би аавын дугаарыг өгсөн чинь аав Дийн утас холбогдохгүй байхаар нь аавынд цуг байдаг А эгчийн дугаарыг өгсөн. Тэгээд А эгчийн утсаар аавтай ярьсан юм байна лээ. Тэгээд аав Дийнд үхрүүд тууж Ө, Ө Сугарсүрэн нар нь очсон юм шиг байна лээ. Би тухайн үед Мөрөн суманд ажилтай байсан болохоор аав Дийнд очоогүй юм. Тэгээд дараа нь ганц 2 хоногийн дараа цагдаа нар ирээд Сугарсүрэн, Ө, Ө нарын тууж ирсэн үхэр нь хулгайн үхэр гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 139-140 ху/

 

*Гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын эхээр байх, тухайн өдрийг нь санахгүй байна, хэрэг шалгах ажлаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн “Петровис шатахуун түгээх станцын хяналтын камерыг хохирогч Жын хамт шүүж байхад тухайн шатахуун түгээх станцын гадна талын камерын бичлэгт хар хөх өнгийн “Истима” маркийн автомашин бензин авч буй бичлэг байсан. Тухайн автомашины улсын дугаар нь харагдахааргүй байсан. Тухайн автомашин нь гэрч Тын өгсөн мэдүүлэгт дурдагдсан машинтай төстэй харагдсан юм. Тухайн үед хуулж авах болохоор өөрийн барьж байсан гар утсан дээр тухайн хэсгийг нь бичиж авсан юм. Тэгээд хэрэг шалгах ажлаар явж ирээд гэртээ байж байхад манай бага насны хүүхэд миний гар утсыг усанд унагаж улмаар тухайн гар утас шатаж асахаа больсон юм. Тэгээд дараа нь тухайн шатахуун түгээх станцын ажилтнаас нь хуулж болох уу гэсэн. Манайх хуулж болдоггүй юм, 7 хоног болоод бичлэг нь устдаг гэж хэлж байсан. Тийм зүйл огт байгаагүй. Тухайн автомашиныг мөн гэдгийг мэдээгүй. Харин таамаглаж байсан юм. Тэгээд Хөвсгөл аймгаар хэрэг шалгах ажлаар явж байгаад буцах замдаа нөгөө шатахуун түгээх станцын камерын бичлэгийг нэг бүрчлэн шүүж үзэх гэсэн чинь камерын бичлэг нь устсан байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 17-19 ху/

 

*Гэрч Б.Дгийн дахин мэдүүлсэн: ...Би тухайн хэрэг болсон газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ертөнцийн зүгээр баруун урд зүгт байх өвөлжөөний газар байсан бөгөөд өвөлжөөний хойно байх жижиг модон амбаарт нэг тооны үхрийн мах оруулж тавьсан байсан бөгөөд тухайн махны хажууд цус мэт зүйлээр бохирлогдсон модон иштэй сүх байсан. Хэргийн газрын үзлэгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Даваацэрэн хийсэн. Үзлэгийн тэмдэглэлд тусгахдаа эд мөрийн баримтаар тухайн сүхийг хэрхэн хурааж авсан талаар би мэдэхгүй. Ямар ч байсан би тухайн сүхийг Архангай аймгийн Тариат сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд авчирсан юм. Авчраад эд мөрийн баримтаар тооцсон зүйл байхгүй. Одоо тухайн сүх Тариат сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд байгаа. Би тухайн хэргийг шалгаж байх хугацаандаа албанаас чөлөөлөгдсөн юм. Харин миний дараа тухайн хэргийг хүлээн авсан мөрдөгч нь яаж шийдвэрлэсэн талаар би мэдэхгүй. Тухайн үед эд мөрийн баримтаар хураан авах санал прокурорт гаргах байсныг гаргаагүй. Учир нь хэргийг шалгаж Хөвсгөл аймгаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Батжаргалд хүлээлгэн өгсөн юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 53-55 ху/

 

*Яллагдагч Б.Өгийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчээр 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тухайн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж байгаа учир мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Тухайн үед банкны мөнгө өгөх байсан. Тэгээд төр мөнгийг төлөх гээд мал хулгайлсан юм. Би ганцаараа үйлдсэн. Надтай хэн нэгэн хүн хамт яваагүй. Би Хөвсгөл аймгийн зах дээр явж байхад Архангай аймгийн Цахир сум руу явна гэсэн унаа байсан бөгөөд түүнд суугаад Цахир сумын төв рүү орж ирсэн. Тэгээд сумын төвөөс зүүн хойд зүг рүү алхаж явахад аргамжаатай морь байсан бөгөөд түүнийг унаад урагшаа явж байхад замд бэлчээртэй нэлээн олон тооны үхэр байсан. Тухайн үхэр дотроос 15 тооны үхэр тасдаж Хөвсгөл аймгийн зүг рүү туусан. Тэгээд Хөвсгөл аймгийн төвд очоод найз Лын аавын гэрийн гадаа тухайн хулгай хийж ирсэн 15 тооны үхрийн нядалсан бөгөөд тэр хавьд байсан хүмүүс надад тусалсан юм. Би тухайн хүмүүст хэлэхдээ найр хийсэн мөнгөөрөө мал худалдаж авсан юм гэж хэлсэн. Тухайн 15 тооны үхрээ нядлахдаа сүхээр цохиж алсан. Уг сүхийг Тариатын хэсгийн төлөөлөгч тухайн үед авсан. Харин ашигласан хутганууд хаа байгааг мэдэхгүй. Ирсэн хүмүүс өөрсдөө хутгатайгаа ирсэн. Тухайн үхрийг барихдаа цагаан өнгийн мяндсан бугуйл ашигласан. Тухайн бугуйлыг одоо хаана байгааг мэдэхгүй. Тухайн үедээ алга болсон байх. Хээр зүсмийн морь байсан бөгөөд насыг нь мэдэхгүй. Тухайн морь аргамжаатай ногтоор ногтолсон байсан. Тэгээд тухайн морийг зайдан унаж ногтоор нь ногтлоод унаад явсан. Тухайн үед явган явж байсан болохоор замд таарсан морио унаж явсан. Тухайн миний унаж явсан морь Цахир сумын нутаг дэвсгэр Солонготын даваан дээр гарч ирээд явахаа болихоор нь тэнд нь орхиод явган үхрээ туугаад Хөвсгөл аймгийн Жаргал сум руу орсон. Солонготын даваан дээр утасны сүлжээ орж ирэхээр нь ах Б.Ө руу залгаж ярьсан. Би явган хүнээс авсан малаа туугаад явж байсан гэсэн. Тэгсэн чинь ах Хөвсгөл аймгийн Жаргал сум руу орж байна гэсэн бөгөөд би та хэд наанаа хүлээж бай, би малаа туугаад яваад очно гэж хэлээд Жаргал сум руу орсон юм. Тэгээд Жаргал сумаас явган туусаар байгаад Хөвсгөл аймгийн төв рүү орсон юм. Цахир сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 100 гаруй км байх гэж бодож байна. Би нарийн сайн мэдэхгүй байна. Жаргал сумаас Хөвсгөл аймгийн төв рүү ортол ертөнцийн зүгээр баруун зүгт 200 гаруй км байх, би нарийн сайн мэдэхгүй. 5-6 хоног явж Хөвсгөл аймгийн төв рүү орсон. Замдаа хөдөө хээр хоноод явсан. Би нядалсан байсан 15 тооны үхрийн махаа хохирогч Жт өөрт нь өгсөн. Тэр дор махны ченжид өгч тухайн мах 14.600.000 төгрөг болсон. Ийм учир би хохирол төлөгдсөн гэж бодож байна. Мөн бензин тосны мөнгө 450.000 төгрөг хохирогчид бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 176-180 ху/

 

*Яллагдагч Б.Өгийн дахин мэдүүлсэн: ...Хөвсгөл аймгаас Архангай аймгийн Цахир сум руу орно гэсэн замын унаанд сууж ирсэн. Миний Архангай аймгийн Цахир суманд ирсэн тээврийн хэрэгслээр жолооч надаас гадна нэг хүн нийт гурвуулаа ирсэн юм. Би тухайн хүмүүсийг танихгүй. Би тэр талаар огт асуугаагүй. Архангай аймгийн Цахир сум руу орохгүйгээр засмал зам дээр буусан. Тухайн унааг хаашаа явсан талаар би мэдэхгүй. Би айлд очоогүй. Засмал замаас гараад шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойш алхаж явахад үхэр таарсан. Тэгээд тухайн үхрүүдийг туугаад Хөвсгөл аймгийн чигт явсан юм. Би зайдан морь унаж явсан. П.У, Б.М нар нь мэдүүлэг өгөхдөө яагаад тэгж мэдүүлэг өгснийг би мэдэхгүй байна. Би ямар ч байсан зайдан морь унаж явсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 74-75 ху/

 

*Яллагдагч Б.Өгийн дахин мэдүүлсэн: ... Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Харин бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг зүйлчлэл тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...гэх мэдүүлэг /3хх-ийн 124-125 ху/

 

*Яллагдагч Б.Өы мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй учир уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн энэ гэмт хэргийг үйлдээгүй, ямар ч хамааралгүй учир бичгээр гомдол гаргана...гэх мэдүүлэг /3хх-ийн 65-66 ху/

 

*Яллагдагч Б.Мийн дахин мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...гэх мэдүүлэг /3хх-ийн 83-84 ху/

 

*Яллагдагч П.Уийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бичгээр гомдол гаргах болно...гэх мэдүүлэг /3хх-ийн 91-92 ху/

 

*Яллагдагч Г.Шгийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир бичгээр гомдол гаргах болно...гэх мэдүүлэг /3хх-ийн 110-111 ху/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 14 ху/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-16, 23, 25 ху/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-18, 20-22, 24 ху/

Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19 ху/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 149 ху/

2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 219 ху/

Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот тогтоол /2хх-ийн 45 ху/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 116-117 ху/

“Хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот автомашин техникийн үнэлгээ /1хх-ийн 145-146 ху/

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 156 ху/

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЗ/1025 дугаартай шүүгчийн захирамж /2хх-ийн 05-06 хуу

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 20-22, 218-221, 222-230 ху/

Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 234-235 ху/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн ху/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 200 ху/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1хх-ийн 213 ху/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 134-137 ху/

Схем зураг /3хх-ийн 17-18 ху/

Мөрдөгчийн даалгавар /3хх-ийн 37-38 ху/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 25 ху/

Шүүхэд шинээр өгсөн Б.Өгийн хүсэлт 1 хуудас, Б.Өы хүсэлт 1 хуудас, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол 1 хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар 4 хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн засаг даргын тодорхойлолт 2 хуудас, эмчийн тодорхойлолт 2 хуудас, төрсний гэрчилгээний хуулбар 1 хуудас, аймгийн засаг даргын жуух бичгийн хуулбар 1 хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, иргэний улсын бүртгэлийн лавлагаа 1 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, “И” баримт 2 ширхэг, М.Хувьтөгөлдөрийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, хохирол төлбөр төлсөн талаарх баримт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь тус тус хулгайд алдагдаж, хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бэд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Бод 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас бусдын олон тооны мал буюу хохирогч Р.Жын 17 тооны үхрийг хулгайлж 13.850.000 төгрөгийн хохирол,  хохирогч Ч.Бийн 1 тооны морийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол, Л.Бын 1 тооны морийг хулгайлж 700.000 төгрөгийн,  нийт 15.250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Г.Ш нь хүү Б.Ө, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Бийн 1 тооны морь, Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч Р.Жын мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөө Бг залгаад танай үхрээс том эр үхрүүд алга болчихлоо, мөн аргамжаатай байсан 2 тооны морь алга болсон байна гэж хэлэхэд нь би сумын төвийн цагдаад мэдэгдээд хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу үхрээ хайхаар явсан юм. Тэгээд үхрээ бүртгэхэд 17 тооны том эр үхрүүд алга болсон байсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаар хайгаад явж байтал хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс нэг морьтой хүний хамт Идэрийн гол гаргах гээд тууж явсан талаар мэдсэн. Би хэсгийн төлөөлөгчийн хамт Хөвсгөл аймгийн төв рүү хүнээс сурч яваад Мөрөн хот ороод 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн төвийн урд 20 километр орчим газар айлын өвөлжөөн дээр манай үхрүүдийг нядалсан байхыг олсон. Мөн Хөвсгөл аймгийн төвд хашаан дотроо тууж явсан хар хөх өнгийн Стима маркийн автомашинаа бүтээлгээр хучаад тавьсан. Мөн дутуу барьсан байшин дотор нэг үхрийн мах оруулж тавьсан байхыг цагдаа нар олсон. 2 тооны аргамжаатай байж байгаад алдагдсан морь Бэ, Б гэх хүмүүсийн морь байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-37, 38-40, 2хх-ийн 13-16 ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эын мэдүүлсэн “...Манай аав Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 17 тооны үхрээ хулгайд алдсан юм. Тухайн үхрээ алдах үедээ над руу гар утсаар хэлсэн юм. Манай аав Ж нь 17 тооны үхрээ хулгайд алдаад араас нь хайж, олох хүртэл сэжигтэй болон хүмүүсээс сонссон зүйлээ надад хэлж ярьж байсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвийн шатахуун түгээх станцаас бензин авч байгаа номероо нууцалсан машины дугаар нь харагдах байсныг над руу зургийг нь явуулж илрүүлэхэд нь би тусалсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 49-52 ху/, хохирогч Ч.Бийн мэдүүлсэн “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хүнх гэх газар байх гэрээсээ зүүн хойд зүгт ойролцоогоор 500 орчим зайтай газар Бын халтар зүсмийн морины хамт ногоон реминэн аргамжаагаар аргамжсан юм. Тэгээд маргааш өглөө нь харахад аргамжаатай байсан 2 морь байхгүй болохоор нь алдуурсан байх гэж бодоод гэрийнхээ гадаа хонио тоолоод байж байтал Бг гэх залуу манай хотонд ирэхээр нь асуухад манай адууны хажууд 2 бараан морь харагдаж байна гэхээр нь тэр байх гэж бодоод тоолгүй орхичихсон юм. 11 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 11 цагийн үед Шивэртийн эхээр 2 морь хөтөлсөн 2 хүн 10 гаруй тооны үхэр туугаад явж байсныг дурандаж харлаа гэхээр нь хулгайд алдчихсан юм байна гээд байж байтал Бг 12 дугаар сарын 01-ний өдөр үхрээ тоолоход 17 тооны эр үхэр алдсан талаар мэдээд 2 морь, 17 үхэр алдагдаж гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-45 ху/,хохирогч Л.Бын мэдүүлсэн “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн нутаг Хойд хуурай гэх газрын өвөлжөөнд байх гэрээсээ оройн 17 цагийн үед манайхтай хамт өвөлжиж байгаа Бийн хамт гэрийнхээ зүүн зүгт ойролцоогоор 500 метрийн зайтай аргамжсан юм. Маргааш өглөө манайхтай ойролцоо байх Бг гэх залуу үхрээ услах замдаа манайд ирэхээр нь аргамжаатай морь харагдав уу гэж асуухад байхгүй байна, манай адууны хажууд 2 бараан зүсмийн морь харагдаж байна гэхээр нь тэрийг байх гэж бодоод орхисон юм. Маргааш нь морио аргамжсан газар очиход аргамжааг эвхэж орхиод ногтоор нь тайлаад аваад явсан байхаар нь ойр хавиар хайгаад олоогүй. Замаараа сурч явахад хар хөх өнгийн Стима маркийн автомашинтай хүмүүс тууж явсан талаар сураг гарсан. Хөвсгөл аймгийн төвөөс хөх өнгийн Стима машинтай Ө, Ө, мөн 2 хүүхэн хамт байсан. Тухайн морь болон үхэр хулгайлсан талаараа үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 48-50 ху/, гэрч Б.Жийн мэдүүлсэн “...Айлын 2 тооны морийг хулгайлаад аваад явчихсан байна гээд надтай хамт үхрийн хойноос эрэлд явъя гэхээр нь би тус өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг руу Ж ах болон хэсгийн төлөөлөгч, Батжаргал, Б, Эрдэнэ-Очир, морио алдсан Төрөө ах нарын хамт машинтай явсан. Тэгээд бид нар эрлээ үргэлжлүүлж яваад Хөвсгөл аймгийн төв рүү ороод тэндээ хайж байгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 тооны үхэр нядалсан байхад нь олсон. Хөвсгөл аймгийн төвөөс баруун урд зүгт 20 километр орчим зайтай Бүрэнтогтох сумын нутагт айлын өвөлжөөнд Хөвсгөл аймгийн харъяат Бат-Амгалангийн Ө гэх залуу мөн түүний төрсөн ах гэх Бат-Амгалангийн Ө, Өы эхнэр Пүрэвсүхийн У, Бат-Амгалангийн М нар 13 тооны үхэр нядлаад амбаарт нь хураасан байсан. Тэгээд цагдаа нар үзлэг хийгээд орой нь машинаар ачаад ченжид зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-53 ху/,  гэрч С.Бгийн мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 17 тооны үхэр миний харж байсан Р.Ж ахын үхрээс алга болсон талаар тоолж мэдсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үхрээ услах замдаа манай өвөлжөөний ойролцоо байх Бэ ахынд очиход аргамжаатай байсан 2 морь харагдаж байна уу гэхээр нь ирж байх замд манай адууны захад 2 морь байсан талаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Бэ ах аргамжаатай байсан 2 морийг хуатай нь аваад явчихсан байна гэхээр нь үхрээ тоолоход 17 тооны сарлаг болон хайнагийн үхрүүд алга болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77 ху/, гэрч Э.Мын мэдүүлсэн “...Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн орчим намайг гэрийнхээ гадаа юм хийгээд явж байтал нохой хуцахаар нь хартал машин зам дээр хар өнгийн машин зогсоод машинаас нэг эрэгтэй хүн буугаад манай гэрийг чиглээд ирэхээр нь би юм асуух гэсэн хүн байна гэж бодоод өөдөөс нь тосч очоод уулзтал тэр залуу хүнээр үхрээ туулгасан чинь замдаа доголсон хайнагийн үхэр орхичихсон байна, харж үзэв үү гэж асуусан. Түүнээс хойш өдрийн 12 цагийн орчим байсан болов уу, нөгөө өглөө ирж юм асуусан залуугийн сууж явсан машин дагачихсан, өмнө нь хоёр эмэгтэй хүн эвэртэй, хүрэн зүсмийн хайнагийн доголчихсон шар туугаад Мөрөн чиглэлд явж байсан. Тэрийг хараад би нөгөө сураад байсан үхрээ олж аваад туугаад явж байгаа юм байна гэж ойлгосон юм. Тэр залуу 30 орчим насны, шингэн шар царайтай, өндрөөрөө 160 см орчим, дээгүүрээ шар өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, урт эсгий түрийтэй гуталтай явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 ху/, гэрч З.Агийн мэдүүлсэн “...Уг өдрийн маргааш 10 цагийн үед дахиж дээрх дугаараас миний утас руу залгаад би Лхагваагийн найз байна, Д ахтай яръя гэж байхаар нь би та нар Лхагваагийн найз бол Дг яаж таньдаг юм бэ гэж хэлэхэд үгүй, үгүй, Лхагваагийн аавтай яръя гэж байсан. Тэгэхээр нь манай малчин Дамдинсүрэнг хэлж байна гэж мэдээд малчин Дамдинсүрэнтэйгээ яриулсан. Тэгээд би Дамдинсүрэнтэй хамт хэдэн хонио туугаад гэр рүүгээ өгсөөд явж байхад манай гэрийн гадаа цагаан өнгөтэй Истима маркийн машин ирсэн. Тэр хүмүүс манай гэрт орж ирсэн байхад Бгийн ээж нь гэх эмэгтэй манай бэр бөө байгаа юм, бэрд маань үзүүлсэн хүмүүс өргөл барьц гээд мал өгсөн, мөн бид нар хэдэн мал худалдаж авсан юм, авсан 13 тооны малаа танай энд гаргахаар аваад ирлээ, мөрөнд гаргах гэхээр жижигхэн хашаанд багтахгүй байна гэж хэлж байсан. Тэгээд орой нь Эрдэнэчулуун эгчийн машины граш руу нядалсан үхрийн махнуудыг зөөж хийсэн. Маргааш өдөр нь үдээс хойш байсан байх, намайг байхгүй хойгуур манай гэрт цагдаа нар ирээд явсан байсан. Тэгэхэд хулгайн үхрүүд байсан байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81, 136-138 ху/, гэрч М.Дийн мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бүрэнтогтох сумын Нүүрстэйн ам гэх газар өдрийн 15 цагийн үед 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн манай гэрийн гадаа 13 тооны 2 хайнаг, нас бие гүйцсэн, 2 хязаалан сарлаг, бусад нь дан сарлаг, хайнаг байсан. Тэр хүмүүс манай гадаа ирээд нөгөө тууж ирсэн үхрүүдээ шууд нядалсан. Б эрэгтэй, Өнөө эрэгтэй, Өнөөгийн ээж Сугарсүрэн, нөгөө 2 эмэгтэйг нэрийг нь мэдэхгүй. Өнөө надад хэлэхдээ Цэцэрлэг сумаас худалдаж авсан гэж надад хэлээд танай гадаа нядалмаар байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 ху/,

Б.Өгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Тухайн үед банкны мөнгө өгөх байсан. Тэгээд тэр мөнгийг төлөх гээд мал хулгайлсан юм”, “Засмал замаас гараад шороон замаар ертөнцийн зүгээр зүүн хойш алхаж явахад үхэр таарсан. Тэгээд тухайн үхрүүдийг туугаад Хөвсгөл аймгийн чигт явсан юм. Би зайдан морь унаж явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 176-180, 2хх-ийн 74-75 ху/,  хас үнэлгээ” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 тоот автомашин техникийн үнэлгээ /1хх-ийн 145-146 ху/, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 156 ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 20-22, 218-221, 222-230 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

                                                                                                                                                                                          Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.Ө,

Б.М, П.У нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, хохирогч Ч.Бийн 1 тооны морь, хохирогч Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ш нь хүү Б.Ө, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Улаан хад гэх газраас хохирогч Р.Жын 17 тооны үхэр, Ч.Бийн 1 тооны морь, Л.Бын 1 тооны морь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

                                                                                                                                                                        

Иймд шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У нарыг бүлэглэн бусдын олон  тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Шг  бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У нар нь үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн бусдын олон тооны малыг хулгайлсан мөн  шүүгдэгч Г.Ш нь хүү Б.Ө, Б.Ө, охин Б.М, бэр П.У нартай үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд тухайн малыг нядлах газрыг бэлдэж, дэмжиж хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.   

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тус зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжид бүлэглэн болон машин механизм ашиглан дээрх гэмт хэргийг үйлдвэл гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон хуульчисан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэл,  учруулсан хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.

             Хохирол хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Р.Жт 13.850.000 төгрөгийн, хохирогч Ч.Бэд 700.000 төгрөгийн, хохирогч Л.Бод 700.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, Ч.Бэ нарт учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э, хохирогч Ч.Бэ нар нь хохирол төлбөрөө авсан, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Харин хохирогч Л.Бод учруулсан хохирлыг төлөөгүй боловч гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нар нь завсарлага авч хохирогч Л.Бод 700.000 төгрөгийг түүний  5896159043 тоот дансанд төлсөн байна. Иймд шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.       

     Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

     Шүүхээс шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч нарын тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна гэж дүгнэв.  

Шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.  

          2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж тус тус заажээ.  

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих

эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2  /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.У, А.Мөнхгэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус, шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй  байна.

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын оршин суугаа газарт нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч А.Мийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Шг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч П.Уийг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хориглож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас тус тус хасч, шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан тул  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 тоот  эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн П.Уийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.  

 

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цагаан гэр овогт Бат-Амгалангийн Ө, Цагаан гэр овогт

Бат-Амгалангийн Ө, Тэлмэн овогт Пүрэвсүхийн У, Цагаан гэрүүд овогт Бат-Амгалангийн М нарыг бүлэглэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Баянзүрх овогт Гарамын Шг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Өыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Уийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Мийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Ө, А.М, П.У, Г.Ш нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч П.У, А.Мөнхгэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус дүйцүүлэн өршөөн сольсугай.

5.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.5  дугаар  зүйлийн  1  дэх  хэсэгт  зааснаар

шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Ө нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч А.Мийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Уийг  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Шг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хориглосугай.

 

6. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.10  дугаар  зүйлийн  2  дахь  хэсэгт  зааснаар

шүүгдэгч Б.Өгийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоног, шүүгдэгч Б.Өы цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.  

 

7. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  5.5  дугаар  зүйлийн  3  дахь  хэсэгт  зааснаар

шүүгдэгч Б.Ө, Б.Ө, А.М, П.У, Г.Ш  нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

 8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.Ө, А.М, Г.Ш нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Ө, П.У нарт  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн П.Уийн эзэмшлийн 4.500.000 төгрөгийг үнэлгээ бүхий хар хөх өнгийн 40-57 УНТ улсын дугаартай “Тоёота Истима” маркийн автомашиныг хурааж улсын орлого болгож, хэрэгт хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

10.  Шүүгдэгч  Б.Ө,  Б.Ө,  Б.М,  П.У, 

Г.Ш нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч Б.М, П.У, Г.Ш нар нь  хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.  Шийтгэх  тогтоолыг  шүүгдэгч  нар,  тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн

хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 12. Шийтгэх  тогтоолд  гомдол  гаргасан, эсэргүүцэл  бичигдсэн тохиолдолд шийтгэх

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Ө, Б.М, П.У, Г.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР