Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 75

 

Ү.Э, О.А, С.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Ү.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Буяндэлгэр,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1123 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Э, О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ү.Э, О.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 1808 03282 0840 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ү-н Э, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр ......төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ................/,

  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн баривчлах ялаас чөлөөлөгдсөн;

2. Б овгийн О-н А, .... оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 3..настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт ................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ......../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 507 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 29 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;

3. Б овгийн С-н Б, ....оны .. дүгээр сарын ...-ны өдөр .......... төрсөн, ..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, /РД: ............./,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 447 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1231 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, 5 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

1. Ү.Э нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ........ дүүргийн ...... дугаар хороо, .... .... дугаар гудамжинд иргэн Э.Д-тай хувийн  таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 4 удаа хутгалж, хүнийг алахыг завдсан,

2. С.Б, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны гадаа автомашины зогсоолд байсан иргэн О.А-н өмчлөлийн 46-71 УБВ улсын дугаартай, “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн,

3. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод оршин суух Э.А-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 42 инчийн “BSB” загварын зурагт, хоёр ширхэг монетон бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хамбын ..... тоотод оршин суух иргэн Б.Ц-н байнга амьдрах байшинд нэвтэрч, Nikon D5000 загварын гэрэл зургийн аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 959.940 төгрөгийн хохирол учруулсан,

5. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Дэнжийн ..... тоотод оршин суух иргэн Р.Г-н байнга амьдрах байшингийн цонхны хамгаалалт төмрийг лоомоор эвдэн, нэвтэрч, их гарын мөнгөн аяга, эмэгтэй монетон гинж, бөгж, эрэгтэй монетон бөгж, ган халбагатай алтан нуухтай, Чүнчүгноров хөөрөг, торгон дайлан, гар хийцийн дайлан, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн гинж, кулон, 48 инчийн “LG” загварын зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.831.840 төгрөгийн хохирол учруулсан,

6. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Баруун Турууны ... тоотод оршин суух иргэн Ж.Ц-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, эрэгтэй мөнгөн бүс, манан хөөрөг, хурган дотортой дээл, 20 шил 0.75 литрийн архи, 10 кг бууз, 10 кг хонины мах, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.302.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс    5-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ...... оршин суух иргэн Л.Э-н байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Sony” загварын зурагт, даваа толгойтой зэс халбагатай манан хөөрөг, улаан хүрэн өнгийн торгон хөөрөгний даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан,

8. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс    10-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ...тоотод оршин суух иргэн Д.М-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагт, “Samsung G-5” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Их Эмээлтийн дэнжийн .. тоотод оршин суух иргэн Д.Э-н байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” загварын зурагт, 32 инчийн “Samsung” загварын зурагт, 1.5 граммын монетон ээмэг, 1.5 граммын монетон бөгж 1 ширхэг, 2.5 граммын монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 802.500 төгрөгийн хохирол учруулсан,

10. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2-ны өдрүүдийн хооронд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хилчиний ... тоотод оршин суух иргэн Ж.Н-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “TCL” загварын 32 инчийн зурагт, “LG” загварын гар утас, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хилчиний.... тоотод оршин суух иргэн Г.А-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, манан хөөрөг, хэт хутга, гаанс, мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь 2 ширхэг, бэлэн 60.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.475.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хилчиний .. тоотод оршин суух иргэн Г.Т-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 40 инчийн зурагт, “Sharp” загварын 40 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Тахилтын .... тоотод оршин суух иргэн Д.Д-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн суварга, жижиг мөнгөн толь, том мөнгөн толь, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, алтан гагнуур архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.095.569 төгрөгийн хохирол учруулсан,

14. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Орбитын .... тоотод оршин суух иргэн Ч.М-н байшингийн цонхоор нэвтэрч, 46 инчийн “Samsung” загварын зурагт, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, “Iрhone 4” загварын гар утас, иргэний үнэмлэх, түрийвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. С.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Чулуутын ... тоотод оршин суух иргэн Х.А-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “Sharp” загварын зурагт, мэлхийний дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 210.900 төгрөгийн хохирол учруулсан,

16. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баруун Түрүү ... тоотод оршин суух иргэн М.Н-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 40 инчийн “Sony” загварын зурагт, халаалтын тень, хонины мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Нуурын ... тоотод оршин суух иргэн Ц.А-н байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн бүс, гар утас, монет бөгж, гоо сайхны хэрэгсэл, иргэний үнэмлэх, манан хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 5.385.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Баруун Түрүүний ... тоотод оршин суух иргэн С.Б-н байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 48 инчийн “Samsung” загварын зурагт, будаа агшаагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.085.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. О.А нь Б.А-эй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, Баян Төхөмийн ... тоотод оршин суух иргэн Ш.Д-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 37 нэр төрлийн эд зүйлс, бэлэн 560.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 41.560.300 төгрөгийн хохирол учруулсан,

   20. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар хэсгийн .. тоотод оршин суух иргэн П.Б-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 535.200 төгрөгийн хохирол учруулсан,

21. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Их амны .. тоотод оршин суух Ц.Ц-н байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 40 инчийн “Sharp” загварын LCD зурагт, эмэгтэй хүний түрийтэй гутал, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 701.400 төгрөгийн хохирол учруулсан,

22. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хар усан тохойн ... тоотод оршин суух иргэн Ж.Ц-н байнга амьдрах орон байрны цонхоор нэвтэрч, 42 инчийн “LG” загварын зурагт, зөөврийн компьютер, шинэ гутал, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.415.992 төгрөгийн хохирол учруулсан,

23. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хужир булангийн  ... тоотод оршин суух иргэн Ц.Д-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч “Lenovo” загварын зөөврийн компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, сэлэм, сувдан ээмэг 2 хос, сувдан бөгж 2 ширхэг, сувдан хүзүүний зүүлт 2 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж, мөнгөн хүзүүний зүүлт тус бүр 1 ширхэг, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бөгж, хар өнгийн хайрцагтай өрмийн иж бүрдэл 1 хайрцаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.765.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Улиастайн ... тоотод оршин суух иргэн Л.Ц-н байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн зурагт, сахлын машин, “Ken” загварын гар өрөм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 333.600 төгрөгийн хохирол учруулсан,

25. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Сургуулийн ... тоотод оршин суух иргэн Н.А-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “Sky board” загварын 42 инчийн зурагт, дунд гарын хөөрөг, доллар нэртэй үнэртэй ус, бахь, үсний машин, 1.7 литрийн виски, 0.7 литрийн 2 шил вино, халивын иж бүрдэл, бэлэн 6.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 691.060 төгрөгийн хохирол учруулсан,

26. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Жаргалантын ... тоотод оршин суух Н.М-н байнга амьдрах сууцны вакум цонхоор нэвтэрч, “Haier” загварын 48 инчийн зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, 5.9 граммтай эрэгтэй хүний хуримын монет бөгж, мөнгөн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.391.400 төгрөгийн хохирол учруулсан,

27. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хэсгийн ... тоотод оршин суух Д.Д-н байнга амьдрах өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, эрэгтэй савхин хүрэм, 47 инчийн “Sky board” загварын LCD зурагт, 9 ширхэг эрэгтэй мөнгөн товч, “Swarovski” шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.905.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. Ү.Э, О.А нар нь Б.А тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хужирбулангийн ... тоотод оршин суух Э.Э-н байнга амьдрах сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, 42 инчийн “Monel” загварын зурагт, 14 инчийн “Acer” загварын зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 642.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хужирбулангийн .. дугаар хэсгийн задгайд оршин суух иргэн Ц.Б-н байнга амьдрах монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Samsung” загварын зурагт, хоёр ширхэг гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хужир булангийн ... тоотод оршин суух иргэн Ё.Т-н байнга амьдрах сууцны вакум цонхыг түлхэн нэвтэрч, мөнгөн бурхан 3 ширхэг, зурмал бурхан, мөнгөн цөгц 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 3.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны ... тоотод оршин суух иргэн Б.М-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн 70.000 төгрөг, 3 ширхэг гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 314.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Зүрх-Уулын ... тоотод оршин суух иргэн Л.Г-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, хөөрөг, дугуй хийлдэг автомат насос, 1 литрийн “Абсолют” архи, мөнгөн ээмэг, зөөврийн цэнэглэгч, бэлэн 200.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Булгийн .... тоотод оршин суух иргэн Ю.Э-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Grundig” загварын 40 инчийн зурагт, хөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 711.441 төгрөгийн хохирол учруулсан,

34. Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Дамбадаржаагийн .. дугаар гудамжны ...тоотод оршин суух иргэн Б.О-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн “Panasonic” загварын LCD зурагт, их, дунд, бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, 1 шил дарс, “Samsung” загварын 14 инчийн зөөврийн компьютер, иж бүрдлийн хамт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.948.400 төгрөгийн хохирол учруулсан,

35. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Дамбадаржаагийн ... тоотод оршин суух иргэн Б.Э-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 68 ширхэг хүүхдийн живх, “Acer” загварын суурин компьютер, OMO угаалгын нунтаг, савхин куртик, 23 кг хонины мах, оёдлын машин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 685.100 төгрөгийн хохирол учруулсан,

36. Ү.Э нь ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн... дугаар хороо, Дамбадаржаагийн ... тоотод оршин суух иргэн Ж.Д-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 50 инчийн зурагт, мөнгөн толгойтой хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.375.120 төгрөгийн хохирол учруулсан,

37. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн орчимд Налайх дүүргийн .. дугаар хороо, Нарлагийн .. тоотод оршин суух иргэн Г.М-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн “Sharp” загварын зурагт, 6 ширхэг мөнгөн аяга, шармал өнгийн ээмэгний төмөр бэлдцүүд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 806.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 17-20 цагийн орчимд Налайх дүүргийн .. дугаар хороо, Нарлагийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 42 инчийн “Samsung” загварын 42 инчийн зурагт, мөнгөн тоногтой эмээл, 3 ширхэг мөнгөн аяга, “Samsung” загварын 2 ширхэг гар утас, “G-shock” загварын бугуйн цаг, Casio загварын бугуйн цаг, эмэгтэй цаг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 2.531.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн .. дүгээр хороо, Нисэхийн ... тоотод оршин суух Э.Б-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн мөнгө болон хазаар, ташуур, чөдөр, мөнгөн аяга, цүнх, хувцас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 686.000 төгрөгийн хохирол учруулсан,

   40. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн .. дугаар хороо, Зүүн Нарангийн ... тоотод оршин суух иргэн Р.Гангаамаагийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Toshiba” загварын 43 инчийн зурагт, эрэгтэй савхин куртик, өвлийн гутал, цүнх, эрэгтэй бүс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 887.940 төгрөгийн хохирол учруулсан,

41. Ү.Э, О.А нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Багануур дүүргийн .. дүгээр хороо, Хэрлэнгийн ... тоотод оршин суух иргэн С.Н-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “TCL” загварын 55 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.559.910 төгрөгийн хохирол учруулсан,

   42. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын .. дугаар баг, Хөтлийн ... тоотод оршин суух иргэн Д.О-н байнга амьдрах монгол гэрийн тооноор нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Сонсголонгийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух Ц.Л-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 32 инчийн “Funai” загварын зурагт, 0.75 граммын “Чингис” архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 166.800 төгрөгийн хохирол учруулсан,

44. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Дэнжийн .. тоотод оршин суух иргэн С.Д-н байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Toshiba” загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 772.740 төгрөгийн хохирол учруулсан,

45. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Өлзийт хороолол, Дэнжийн .. тоотод оршин суух иргэн Т.У-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “TCL” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 252.000 төгрөгийн хохирол учруулсан,

46. Ү.Э, О.А нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Бурхантын .... тоотод оршин суух иргэн П.Б-н байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Sharp” загварын 40 инчийн зурагт, “Sharp” загварын зөөврийн компьютер, алтан бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 809.400 төгрөгийн хохирол учруулсан,

47. Ү.Э нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ...  дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын ... тоотод оршин суух иргэн Б.-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, “Samsung” загварын 60 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.194.000 төгрөгийн хохирол учруулсан,

48. О.А нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, Бурхантын ... тоотод оршин суух иргэн Г.Э-ны байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 3 метр орчим цахилгааны утас, LЕD гэрэл 2 ширхэг, туузан хөшиг 1 ширхэг, гэрлийн унтраалга 5 ширхэг, 5 литрийн багтаамжтай “Monel” загварын ус буцалгагч, паркет шалны хөрөө, таслагч, хүүхдийн цүнх тус бүр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 337.090 төгрөгийн хохирол учруулсан,

49. О.А, С.Б нар нь Б.А-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Өлзийтийн .. тоотод оршин суух иргэн Ч.Д-н байнга байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга 4 ширхэг, даваа толгойтой хөөрөг, мөнгөн хазаар, хоёр ширхэг гав, төмөр сейф, ПМ загварын гар буу, сум зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 1.617.000 төгрөгийн хохирол учруулсан,

50. С.Б нь ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Нисэхийн .... тоотод оршин суух иргэн М.Ц-н байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, 12 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад 635.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ү.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, О.А-н үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ү.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд, С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож,

шүүгдэгч Ү.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Ү.Э-т мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 14 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Э, О.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай, С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-н цагдан хоригдсон 1 жил 3 сар 12 хоногийг, шүүгдэгч О.А-н цагдан хоригдсон 11 сар 12 хоногийг, шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 11 сар 9 хоногийг тус бүрд нь тэдний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Э-с 17.992.619 төгрөг, О.А-с 34.654.713 төгрөг, С.Б-с 1.200.567 төгрөг тус бүр гаргуулан энэ тогтоолын хавсралтад заасан хэмжээгээр нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 28-67 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг үйлдэл оролцоог харгалзан, шүүгдэгч Ү.Э-с 1.820.000 төгрөг, шүүгдэгч О.А-с 1.100.000 төгрөг, шүүгдэгч С.Б-с 80.000 төгрөг тус тус гаргуулан хохиролд тооцох, мөн “Hyundai Accent” загварын, 97-83 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж борлуулан, хохирол нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар нэг ширхэг хутгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ПМ загварын буу, дөрвөн ширхэг дайз, арван долоон ширхэг сум, нэг ширхэг 10-ын түлхүүр, нэг ширхэг хадаасны лоомыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, “Hyundai Accent” загварын, 97-83 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, нэг ширхэг түлхүүр зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Ү.Э, О.А, С.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ү.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлах гэмт хэргүүдийг нэг мөр шалган шийдэж өгөхгүй орхигдуулсан байна. Үүнээс шалтгаалан дахин яллагдах нөхцөл байдал үүсэж байна. Энэ асуудлыг анхан шатны шүүхэд хэлж байсан. 10 гаруй удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргүүдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалах газарт үйлдэж, зарж борлуулсан. Худалдан авсан хувь хүмүүс нь байдаг болно. Мөн 3 дугаар хавтас хэргийн 134-136 дугаар хуудаст хохирогч Л.Э-н гэрээс хулгайлан авсан хөөргийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн боловч албан ёсны хохирлын үнэлгээ хэрэгт байхгүй байна. Тухайн хохирлын үнэлгээг зохих хуулийн хүрээнд гаргуулах хүсэлтэй байна. Мөн 4 дүгээр хавтас хэргийн 1 дүгээр талд хохирогч Д.Э нь анхны гэрчийн мэдүүлэгт “зурагт алдагдсан” гэж мэдүүлдэг боловч яллах дүгнэлтэд гэрчийн мэдүүлэг өөрчлөгдөн бичигдсэн байна. Тухайн айлаас 1.5 граммын монетон бөгж 1 ширхэг, 1.5 граммын ээмэг 1 ширхэг зэргийг аваагүй. Гэтэл хохирогч уг эд зүйлүүдийг нэмж бичүүлсэн ба энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад дурдаж байсан боловч холбогдох хуулийн хэмжээнд шалгаж өгөөгүй, шууд үнэлэлт дүгнэлт өгч, мөрдөгч, прокурор нар нь орхигдуулсан. Дахин шүүхийн тогтоол гарах асуудал тулгарч байгаа тул гомдол гаргаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст хэрэг бүртгэлийн 180600865 дугаартай хэрэг байдаг болно. Бас шийдэж чадаагүй хэд хэдэн үйлдэл байгаа. Энэ бүгдийг нэг мөр, эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл 28 удаагийн үйлдлээс 20 үйлдлийг хүлээн зөвшөөрч, 8 үйлдлийн эд зүйл, хохирлыг зөвшөөрөхгүй байна. Энэ 8 үйлдлийн хохирогч нарын гэрээс огт аваагүй зүйлийг авсан гэж хохирлын үнэлгээг гаргуулсан. Жишээ нь: 5 дугаар хавтас хэргийн, ээмэг 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг эд зүйлс авсан байхад хохирогч Д нь 37 нэр төрлийн зүйлс, бэлэн 565.000 төгрөг нэхэмжилсэн байдаг, нийт хохирлын үнэлгээ нь 41.560.300 төгрөг гарсан байна. Миний бие нь энэ үйлдэл дээр хамт явсан Ганцэцэг овогтой Мөнхгэрэл гэх залууг шалгуулмаар байна. Тухайн үед миний бие нь Б овогтой А, Г овогтой М гэх хоёр хүнтэй хамт хулгай хийсэн. Одоогоор хохирогч Д-н үйлдэл дээр Б.А-н хамт байгаа болно. Хавтас хэрэгт ороогүй хэд хэдэн үйлдэл байгаагаас Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст 180600865 дугаартай цаг, нөүтбүүк гэх хэрэг байдаг боловч энэ хэрэгт нэгтгэгдээгүй байна. Шинжээчийн дүгнэлт, хохирлын тооцоо хоёр маш зөрүүтэй гарсан байдаг. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нааштайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ү.Э-н өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс Ү.Э-т оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч О.А-н өмгөөлөгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч О.А-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А  нь 28 удаагийн үйлдлээс 8 үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ 8 үйлдлээр тодорхой эд зүйлийг аваагүй талаараа удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлсэн. Жишээ нь, хохирогч Б-н алтан бөгж, хөөрөг зэрэг эд зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй. Хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй. Хохирлын хэмжээнээс багасгаж өгөхийг хүссэн. Өмгөөлөгчийн хувьд О.А-н давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв. 

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Ү.Э, О.А, С.Б нарт холбогдох хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ү.Э нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ..  дугаар хороо, Мандал Овоо ..  дугаар гудамжинд иргэн Э.Д-тай хувийн  таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар цээжин тус газарт 4 удаа хутгалж, хүнийг алахыг завдсан,

мөн ганцаараа болон О.А, Б.А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 33 удаагийн үйлдлээр Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүд, Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 40.054.212 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг,

О.А нь Ү.Э, С.Б, С.А нартай бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хугацаанд 28 удаагийн үйлдлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 77.588.473 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг,

С.Б нь ганцаараа болон О.А, Б.А нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.606.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.Д /1 хх 60-62, 67-70/, О.А /1 хх 201, 246-247/, Э.А /2 хх 95-98/, Б.Ц /2 хх 152-154/, Р.Г /2 хх 226-230/, Ж.Ц /3 хх 75-80/, Л.Э  /3 хх 133-136/, Д.М /3 хх 202-205/, Д.Э  /4 хх 1/, Ж.Н  /4 хх 54-56/, Г.А  /4 хх 116-120/, Г.Т  /4 хх 189-191/, Д.Д  /4 хх 232-236/, Ч.М  /5 хх 27-30/, Х.А  /5 хх 74-75/, Ш.Д  /5 хх 130-140/, П.Б  /5 хх 212-213/, Ц.Ц  /6 хх 21, 24-25/, Ж.Ц  /6 хх 91-93/, Ц.Д  /6 хх 186-188/, Л.Ц  /7 хх 13-14/, Н.А  /7 хх 62-66/, Н.М  /7 хх 137-138/, М.Ц  /7 хх 22-227/, Э.Э /8 хх 28-31/, Д.Д  /8 хх 101-104/, Ё.Т  /8 хх 169-172/, Б.М  /8 хх 240-246/, Л.Г  /9 хх 87-92/, Ю.Э  /9 хх 207-210/, Б.О  /10 хх 40-45/, Б.Э  /10 хх 120-122/, Ж.Д  /10 хх 172-176/, Г.М /10 хх 228-230/, Б.Б  /11 хх 48-50/, Э.Б  /11 хх 168-171/, Р.Г  /12 хх 15-17/, С.Н  /12 хх 101-102/, Д.О  /12 хх 177-180/, Ц.Л  /12 хх 250/, С.Д /13 хх 68-72/, Т.У  /13 хх 154-158/, П.Б  /13 хх 247-248/, Б.Б  /14 хх 110-113/, Г.Э  /14 хх 158-160/, Ч.Д  /15 хх 35-38, 110/, М.Ц /15 хх 158/, М.Н /17 хх 216-221/, Ц.А /18 хх 30-35/, С.Б /18 хх 97-100/,

гэрч Х.Ч  /1 хх 72-73, 93/, М.Б /1 хх 74-75/, Ч.Д /1 хх 76-77, 97, 99/, Л.Э /1 хх 79/, Ч.Б /1 хх 86-87/, Н.Б /1 хх 89/, Л.А /2 хх 236/, М.Б /7 хх 162/, Н.Ц /7 хх 165/, О.О /11 хх 51/, О.Ц/12 хх 113/, Т.Б /13 хх 160/, Г.Э /13 хх 162/,

иргэний нэхэмжлэгч О.У /2 хх 157/, О.Э /7 хх 154-155/, М.Ц /12 хх 106-109/, С.Т /12 хх 183/, Б.Л /18 хх 165-166/, Б.С /19 хх 1-2/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Э.Д-н биед цээжний баруун, зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдол, тосгуурыг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1 хх 114-115/ гэх 9123 дугаартай дүгнэлт, Э.Д-н өвчний түүхийн хуулбар /1 хх 142-162/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-14, 198-200, 2 хх 86-88, 205-212, 3 хх 62-65, 122-125, 181-186, 235-238, 4 хх 42-44, 92-96, 175-180, 223-226, 5 хх 15-19, 54-58, 124-127, 209-210, 6 хх 9-15, 79-84, 174-175, 7 хх 5-9, 55-59, 127-131, 218-221, 8 хх 25-26, 90-93, 160-166, 232-237, 9 хх 75-78, 195-199, 10 хх 32-37, 108-112, 164-169, 223-226, 11 хх 42-45, 162-165, 12 хх 6-8, 77-82, 158-160, 238-242 13 хх 130-137, 237-241, 14 хх 81-84, 212-227, 15 хх 123-127, 17 хх 206-209, 18 хх 16-19, 84-89/,  

эд зүйлийн үнэлгээ /1 хх 211, 5 хх 158-160, 9 хх 21, 12 хх 194-195/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 213, 225, 4 хх 108-111, 14 хх 237-247/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 216-217/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 227-229/, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /12 хх 169-172/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 230, 3 хх 192-199, 5 хх 68-71, 128-129, 216-217, 6 хх 33-34, 101-102, 194-196, 7 хх 19-20, 73-74, 234-235, 8 хх 35-36, 106-107, 109-110, 9 хх 3-5, 10-12, 105-107, 12 хх 244-247, 13 хх 77-80, 146-150, 14 хх 8-10, 95-98, 167-170, 15 хх 12-24, 142-54, 198-243, 17 хх 229-236, 18 хх 49-56, 110-117, 234-235/,

“Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /2 хх 17-18, 163-164, 3 хх 1-3, 5-6, 87-88, 142-143, 4 хх 136-137, 5 хх 81-83, 162-164, 222-223, 6 хх 36-37, 107-108, 111-112, 115-116, 119-120, 7 хх 23-24, 76-80, 83-84, 176-177, 239-240, 8 хх 38-41, 9 хх 22, 109, 113, 121, 227, 10 хх 53-54, 132, 136, 185, 188, 240, 11 хх 61-62, 68-69, 188-189, 12 хх 28, 13 хх 19, 86, 168, 171, 14 хх 14, 125, 132, 174, 15 хх 67, 175, 179, 19 хх 22/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /2 хх 109-111, 3 хх 213-215, 4 хх 14-17, 62-64, 131-134, 201-203, 243-246, 5 хх 33-36, 17 хх 223-225, 18 хх 37-39, 43-45, 107-109/, “Фэйр валуэшн” ХХК-ийн үнэлгээний тайлан /6 хх 201-203, 8 хх 113-115, 178-180/, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /12 хх 120/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 143-145, 7 хх 141, 12 хх 94-95, 98, 12 хх 161, 176, 13 хх 144, 14 хх 228-231, 15 хх 137-140, 197, 18 хх 239, 247/, “Андууд 3” ломбардад үзлэг хийсэн тэмдэглэл /12 хх 164-166/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ү.Э-г хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай, шүүгдэгч Ү.Э, О.А нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч С.Б-г бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин мехнизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ү.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч О.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Ү.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг журамлан уг ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 14 жилээр тогтоож,

шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Э, О.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, С.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Прокуророос Ү.Э, О.А, С.Б, Б.А  нарт холбогдох эрүүгийн хэргээс Б.-г эрэн сурвалжлах зорилгоор түүний үйлдлүүдийг тусгаарласан /19 хх 161-174/ нь хуульд нийцсэн байна. 

Мөн шүүгдэгч Ү.Э, О.А нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамааруулж, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч О.А-с “... хохирогч Ш.Д-н гэрээс алдагдсан эд зүйлсийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, уг хэрэгт миний бие Г овогтой М, Б овогтой А нарын хамт оролцсон... Шинжээчийн дүгнэлт, хохирлын тооцоо зөрүүтэй гарсан. ...” гэсэн, шүүгдэгч Ү.Э-с “... хохирогч Л.Э-н гэрээс хулгайлан авсан хөөргийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, хохирогч Д.Э-н мэдүүлэгт хулгайд алдагдсан эд зүйл нэмэгдсэн. ... Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 10 гаруй удаагийн үйлдэл байсныг шалгаагүй тул нэмж шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Учир нь, анхан шатны шүүхээс эрх бүхий албан тушаалтны томилсон тогтоолын дагуу хохирогч нарын эд хөрөнгөд үнэлгээ хийсэн комиссын дүгнэлт, “Дамно” ХХК, “Тэнцвэр эстимэйт” ХХК, “Фэйр валуэшн” ХХК, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн эд зүйлийн үнэлгээг тооцон гаргаж, хохирлыг шүүгдэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх ба энэ нь “... гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хохирогч Ш.Д нь хулгайд алдагдсан эд зүйлсийн талаар нэг бүрчлэн тусгаж мэдүүлэг өгч /5 хх 136-140/, уг эд зүйлсийг хэрхэн эдэлж хэрэглэж байсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 145-147/ зэргээр түүний мэдүүлэг нотлогдсоноос гадна түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж, хохирогчоор мэдүүлэг авсан тул түүний мэдүүлгийг үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “... Ү.Э бид хоёр гудамж руу явж бие засчихаад буцаж явах замдаа блокон хашаатай улаан тоосгон байшин харанхуй байсныг хараад уг айл руу ертөнцийн зүгээр зүүн талаар нь хашааг нь давж ороод байшингийн зүүн талын цонхыг хагалж ороход ...” /5 хх 195/, Ү.Э-н яллагдагчаар “... А бид хоёр тоглолт үзэж байгаад гараад Гачуурт руу зам дагаад алхаж яваад ... блокон хашаатай, дотроо улаан тоосгон байшин, урд талдаа хоёр контейнертэй айл байхаар нь хашаан дээгүүр хартал эзэнгүй бололтой байсан. ... А бид хоёр орсон цонхоороо буцаж гараад зам дээрээс автобусанд суугаад гэртээ харьсан. ...” /5 хх 178/ гэсэн мэдүүлгүүдээр хохирогч Ш.Д-н гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Ү.Э, О.А  нараас өөр хүн оролцоогүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.А-н “... Г овогтой М, Б овогтой А нарыг шалгаж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч Ү.Э-н гомдолд дурдсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 10 гаруй удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ Ү.Э, О.А, С.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх нь хохирогч нарт учирсан хохирлыг тооцон гаргахдаа энэ хэргээс тусгаарласан хэргийн холбогдогч Б.Алтансүхээс зохих хувийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Э, О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.