Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат,

Шүүгдэгч Т.О, Ц.Н, Т.М, Г.М-Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Саруул ургийн овогт Т-ийн О,  Б ургийн овогт Ц-ийн Н, Г ургийн овогт Т-ийн М, Б ургийн овогт Г-ийн М-Э нарт холбогдох 2316000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Б аймгийн Б-Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Б аймгийн Б-Ө сумын Б *-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ВД**** регистрийн дугаартай, Б овогт Г-ийн М-Э

          Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Б аймгийн Б-Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам     бүл 3 эхнэр             хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Б *-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ВД**** регистрийн дугаартай, Б овогт Ц-ийн Н,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Б аймгийн Б-Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Б аймгийн Б-Ө сумын Б *-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ВД***** регистрийн дугаартай, С овогт Т-ийн О,

          Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Б аймгийн Б-Ө суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн ******** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ВД00000 регистрийн дугаартай, Г овогт Т-ийн М,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О, , Ц.Н, , Т.М,, Г.М-Энар нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутаг дэвсгэрт байрлах Хилийн *** дугаар салбарын Талын мэлтэс хилийн харуулын байрнаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 27 км зайд байрлах “Нүдэн булгийн” ухмал гэх газарт 3 ширхэг GРZ-7000 маркын металл хайгчийг ашиглаж, Т.М,ын эзэмшлийн ногоон өнгийн ланд-80 маркын тээврийн хэрэгсэлтэй зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолт явуулж байгаль орчинд 208,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.О, , Ц.Н, , Т.М,, Г.М-Энар нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутаг дэвсгэрт байрлах Хилийн 0210 дугаар салбарын Талын мэлтэс хилийн харуулын байрнаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 27 км зайд байрлах “Нүдэн булгийн” ухмал гэх газарт 3 ширхэг GРZ-7000 маркын металл хайгчийг ашиглаж, Т.М,ын эзэмшлийн ногоон өнгийн ланд-80 маркын тээврийн хэрэгсэлтэй зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолт явуулж байгаль орчинд 208,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна:

Хохирогч Б.Б, гэрч Н.Д, Ц.Д, Б.У нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Говь- Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоноос ертөнцийн зүгээр баруун зүгт байх бөгөөд 0210 дугаар салбарын Талын мэлтэс хилийн харуулын байрнаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 27 км зайд Нүдэн булгийн ухмал гэх газар байх бөгөөд уг газрын байршлыг тогтоох зорилгоор GPS mар 60СSХ багажийг ашиглан үзэхэд N430510.6 е09612155.7 байршлыг зааж байв. Дээрх газар нь уул толгодоор хүрээлэгдсэн газар байх бөгөөд ухагдсан гэх газар нь жижиг толгодын урд энгэрт байна. Ухагдсан гэх газрын хэмжиж үзэхэд 90 см урттай, 50 см өргөнтэй, 10 см гүн ухагдсан байв. Уг нүхнээс ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт 5 метр 60 см зайд 55 см өргөн, 60 см урт 5 см гүн ухагдсан мөр байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-8-р хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаартай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 9-14-р хуудас/8

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р XX- ийн 15-20-р хуудас/,

Мөрдөгчийн хойшлуулшгүй тохиолдолд эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 22-25-р хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10/1923 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 28-р хуудас/,

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/37 дугаартай Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн “ Тухайн N43° 05' 10.6", Е96° 21' 55.7" солбицол бүхий талбай нь Говь-Алтай аймгийн Цогт, Алтай сумдын хилийн зааг дээр байрлаж байна. Зураглал үйлдэв. Тухайн талбай нь Говийн их дархан цаазат газрын А хэсэг болон хилийн хориотой зурвас хэсэгтэй бүрэн давхцалтай байна. Тухайн талбай нь ямар нэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. Тухайн газарт 0,9 м урт, 0,5м өргөн, 0,1м гүнтэй гэсэн хэргийн газрын үзлэгт авагдсан хэмжилтэд үндэслэн тооцоолж үзвэл 0,45 м2 талбайд 0,045 м3 хөрс хуулалт хийсэн гэсэн тооцоо гарч байна. Ус ашиглаагүй, булгарч сүйдсэн мод, ургамал байхгүй болно. Тухайн талбайд хууль бус үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь ашигт малтмалын зах зээлийн үнэлгээгээр тооцож үзэхэд 1.6 грамм х 130,000Т/грамм буюу хохирол нь 208,000 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал тооцох боломжгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэх дүгнэлт /1-р хх-ийн 70-р хуудас/,

Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ын шинжээчийн дүгнэлт/1-р хх-ийн 78-р хуудас/,

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мягмарсүрэнгийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоноос ертөнцийн зүгээр баруун зүгт байх бөгөөд 0210 дугаар салбарын Талын мэлтэс хилийн харуулын байрнаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 27 км зайд Нүдэн булгийн ухмал гэх газар байх бөгөөд уг газрын байршлыг тогтоох зорилгоор GРZ тар 60СЗХ багажийг ашиглан үзэхэд N430510.6 е09612155.7 байршлыг зааж байв. Дээрх газар нь уул толгодоор хүрээлэгдсэн газар байх бөгөөд ухагдсан гэх газар нь жижиг толгодын урд энгэрт байна. Ухагдсан гэх газрын хэмжиж үзэхэд 90 см урттай, 50 см өргөнтэй, 10 см гүн ухагдсан байв. Уг нүхнээс ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт 5 метр 60 см зайд 55 см өргөн, 60 см урт 5 см гүн ухагдсан мөр байв...” гэх тэмдэглэл, /1-р хх-ийн 04-06-р хуудас/,

Эд зүйл хураан авсан “... тооцсон тэмдэглэлд зэрэг бичгийн нотлох баримтаар 1,5-1,6 грамм хэмжээтэй алт мэт шаргал өнгийн металл 5 ширхэг, Ц.Н-с хар өнгийн үүргэвчтэй GРZ-7000 маркын станц, хянах самбар, хайгчны үүргэвч, уртасгагч иш 2 ширхэг, GРZ 14 инчийн таваг 1 ширхэг, 2 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 12 вольтын цэнэглэгч, 1 ширхэг спеакер Т.О, ээс өмчлөлийн ногоон өнгийн үүргэвч бүхий ОР2 7000 маркийн станц, хянах самбартай залгаа, хайгчны үүргэвч, уртасгагч иш 1 ширхэг, GРZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 220 вольтын суурин цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг спеакер, Г.М-Э-ээс хар өнгийн үүргэвч бүхий GРZ-7000 маркын станц хянах самбартай залгаа, цоохор гэртэй, саарал өнгийн хайгчны үүргэвч, уртасгагч иш 1 ширхэг, GРZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 220 вольтын суурин цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг спеакер, шар өнгийн цаасан хайрцагтай дэнс 1 ширхэг зэргийг хойшлуулшгүйгээр хураан авсан...” тэмдэглэл, /1-р хх-ийн 09- р хуудас/,

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн “...Т-ийн М-ын эзэмшлийн ***  улсын дугаартай хар ногоон өнгийн ланд-80 маркын тээврийн хэрэгслийг тус аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд битүүмжилсэн...” тогтоол, /1-р хх-ийн 22-р хуудас/,

          Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай “...Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутгийн Шаралдайн хөндий сайр, Шивээт Улаан Юмт уул, мөн Ховд аймгийн Үенч, Алтай , Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумын нутгийн Бага хавтаг, Эрээн толгой, Тахийн ус, Хөндлөн, Дуут уул, Хатавчийн булгийн улсын хилээр хязгаарласан газрыг Говийн их дархан цаазат газар болгон тогтоосугай...” гэх зарлиг /1-р хх ийн 26-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Т.О, , Ц.Н, , Т.М,, Г.М-Э нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч нар нь зохих зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолт явуулж байгаль орчинд 208,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр Байгаль хамгаалах тухай хуульд заасан байна.

Шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан 208,000 төгрөгийн хохирлыг 2 дахин нэмэгдүүлж 416,000 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд төлсөн /2 дугаар ХХ 13-р хуудас/ байх тул шүүгдэгч нарыг хохирол бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.

             2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О, , Ц.Н, , Т.М,, Г.М-Э нарыг тус бүрийг 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.О, , Ц.Н, , Т.М,, Г.М-Э нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 төгрөгөөр торгох төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч тус бүрд оногдуулсан 5,500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9,360,000 төгрөгийн үнэлгээ бүхий *** улсын дугаартай Land cruiser-80 маркын тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан 4,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн үүргэвчтэй JPZ-7000 маркийн станц, хянах самбар, хайгчийн үүргэвч, утасны иш 2 ширхэг, JPZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 12 вольтын цэнэглэгч, 1 ширхэг спикер, мөн 4,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн үүргэвч бүхий JPZ-7000 маркийн станц, хянах самбартай залгаа хайгчны үүргэвч, уртасгагч иш 1 ширхэг, JPZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг спикер, мөн 4,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий JPZ-7000 маркийн станц, хянах самбартай залгаа цоохор гэртэй саарал өнгийн хайгчны үүргэвч, уртасгагч иш 1 ширхэг, JPZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 220 вольтын суурин цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг спикер, шар өнгийн цаасан хайрцагтай дэнс 1 ширхэг, мөн 208,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1,5 грамм хэмжээтэй алт мэт шар өнгийн металл 5 ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.О, ,  Ц.Н, , Т.М,, Г.М-Э нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтыг журамлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч С ургийн овогт Т-ийн О,  Б ургийн овогт Ц-ийн Н, Г ургийн овогт Т-ийн М, Б ургийн овогт Г-ийн М-Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, ,  Ц.Н, , Т.М,, Г.М-Энарыг тус бүрийг 5500 (Таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, ,  Ц.Н, , Т.М,, Г.М-Э нарт тус бүрд оногдуулсан 5,500,000 (Таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   4.Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Т.О, ,  Ц.Н, , Т.М,, Г.М-Э нарт мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 9,360,000 төгрөгийн үнэлгээ бүхий **** БНХ улсын дугаартай Land cruiser-80 маркын тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан 4,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий хар өнгийн үүргэвчтэй JPZ-7000 маркийн станц, хянах самбар, хайгчийн үүргэвч, утасны иш 2 ширхэг, JPZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 12 вольтын цэнэглэгч, 1 ширхэг спикер, мөн 4,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн үүргэвч бүхий JPZ-7000 маркийн станц, хянах самбартай залгаа хайгчны үүргэвч, уртасгагч иш 1 ширхэг, JPZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг спикер, мөн 4,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий JPZ-7000 маркийн станц, хянах самбартай залгаа цоохор гэртэй саарал өнгийн хайгчны үүргэвч, уртасгагч иш 1 ширхэг, JPZ 14 инчийн таваг 1 ширхэг, 1 ширхэг чихэвч, 1 ширхэг батарей, 220 вольтын суурин цэнэглэгч 1 ширхэг, 1 ширхэг спикер, шар өнгийн цаасан хайрцагтай дэнс 1 ширхэг, мөн 208,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1,5 грамм хэмжээтэй алт мэт шар өнгийн металл 5 ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн Т.М,ын эзэмшлийн *** улсын дугаартай Land cruiser-80 маркын тээврийн хэрэгсэл, мөн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА