Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/454

 

 

 

 

 

 

 

 

   2023          6            02                                      2023/ШЦТ/454    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,                

улсын яллагч С.Бичинхүү,       

шүүгдэгч Б.*******, Б.*******, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /ҮД2601/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт *******ы ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн 41 дүгээр хороо, хорооллын дугаар байрны тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, дугаар байрны тоотод суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ы ******* /РД:/.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсротлой, вагоны үйлчлэгч мэргэжилтэй, “Прүүвэ Монголиа” ХХК-д борлуулалт хариуцсан ажилтан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 18 дугаар хороо, 85а байрны 06 тоотод оршин суух хаягтай боловч ******* дүүргийн 16 дугаар хороо, 41б байрны 108 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд хохирогч Б.д “АНУ-аас муурын элс импортлон оруулж ирэх бизнес хийж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.гийн 9,560,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Миний хувьд *******тай 2019 оны 12 дугаар сард танилцаад 2020 оны 01 сард үерхээд харилцаа эхэлсэн байсан. 2020 оны 5 дугаар сард нохой, муурны хоол зарах болсон. 2021, 2022 оноос эхлээд *******гийн гэрт амьдардаг байсан. Түүний ээж аав төрсөн дүүгийн хамт нэг гэр бүл болоод амьдарч байгаад анх 2020 оны 7 дугаар сард ******* тэр дансаар орлогоо авдаг байсан. Би хувьд өөртөө зарцуулж байсан зүйл байсан. 2023 оны 01 сар хүртэл амьдарч байсан. Наадмын үеэр д хил гааль хэцүү болчихсон тээврийн үнэ хэцүү байгаа талаар хэлж байсан. Дүү нь эгчдээ туслая гэсэн зүйл л ярьж байсан. Бид хоёр бизнес хийж байсан нь үнэн. Барааг урьдчилж захиалга өгдөг. Тэрийг нь бүгдийг авч байж захиалгаа өгдөг. д элс нь ачигдсан мэтээр ойлгож байсан юм билээ. Хил гаалиар элс орж ирэхгүй хүлээгдэнэ шүү гэж хэлсэн. Тэгээд миний мөнгийг хэзээ өгөх талаараа асуусан. Би бодь даатгал сангаас гэрийн тэжээвэр амьтны даатгал орж ирэхээр мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд бодсон боловч үйл ажиллагаа чинь хаалттай байгаа болохоор боломжгүй байна. Орлого олоогүй учраас д өгөх боломжгүй болсон талаар хэлсэн..” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Танилцсан үеэсээ хамт амьдраад би дүүгээсээ туслаачээ гэж гуйгаагүй. Би дүүгээсээ мөнгө авах талаар санаачилга гаргаагүй. 7, 8 сард яригдаж байгаад би дүүдээ хандаад чи заавал зээл аваад эгчдээ мөнгө зээлэх хэрэггүй талаар хэлсэн. Тэгээд 8 сад би зээл авчихлаа би үлдсэн зээлээ төлье гэж хэлсэн. Тэгээд би чи өөрөө боломжтой гэж байвал өгөөрэй гэдэг талаар хэлж байсан. Тэгээд бид хоёр байр түрээслээд гарсан. Ковид гараад тээврийн асуудал хэцүү болсон. Тэгээд 2 сарын дараа яаж байна гэж хэлэхээр нь тээврийн зардал хэцүү болчихлоо чиний мөнгийг өгнө жоохон хугацаа орох талаар хэлсэн. Даатгалын шийдвэр цагаан сарын дараа гарсан. Тэндээс даатгал гарахаар өгнө гэж хэлсэн. Даатгал мөн санаснаар болоогүй...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...Миний төрсөн эгч Б.******* нь ******* овогтой ******* гэх хүнийг таньдаг гэж хэлээд тухайн хүнтэй намайг 2020 оны 10 дугаар сарын эхээр танилцуулсан. Б.******* гэх хүнтэй үе үе таараад танилын харилцаатай болсон байсан. 2021 оны 7 дугаар сарын эхээр Б.******* нь надад хандаж би АНУ-с муурын элс оруулж ирээд Монгол улсад зарж байгаа энэ их ашигтай бизнес юм байна лээ дахиж оруулж ирэх гэсэн чинь  мөнгөгүй байна гэж хэлэхээр нь тийм үү гэж хэлээд тоогоогүй. 2021 оны 8 дугаар сарын дундуур Б.******* нь манай гэрт ирээд надад хандаж АНУ-с элс оруулж ирэх гэсэн чинь надад мөнгө алга байна чи надад мөнгө өгөх юм бол элсээ оруулж ирээд зараад мөнгийг чинь өгөн чи надад 10,000,000 төгрөг өгөх юм бол 20,000,000 төгрөг болгоод өгнө гэж хэлэхээр нь бодож үзье чи найдвартай юм уу мөнгө өгөх юм бол хэзээ буцааж өгөх юм бэ гэж асуух үед элс захиалаад 2 сарын дараа Монгол Улсад ороод ирнэ нэг сарын дотор зарна тэгээд нийт 3 сарын дотор чиний  мөнгийг нугалаад өгнө гэж хариулахаар нь би чамд итгэж байна чамд тус болоод 10,000,000 төгрөг өгье би ашиг авахгүй чи 3 сарын дотор 10,000,000 төгрөгийг тоо ёсоор нь буцаагаад өгөөрэй гэж хэлсэн чинь тэр зөвшөөрсөн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.******* луу залгаад түүнд хандаж мөнгө байна чамд тус болоод мөнгө өгье чи буцаагаад 3 сарын дотор өгөөрэй дансаа өг гэж хэлсэн чинь надад данс байхгүй чиний төрсөн эгч Б.******* миний хажууд байна түүний данс руу хийчих гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын урд байхдаа өөрийн 50599161 дугаартай данснаас эгчийн 54004710 дугаартай данс руу 9,560,000 төгрөг хийсэн. Мөнгө хийсэн талаараа Б.*******т хэлэх үед за орсон байна гэж хэлсэн. 2021 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Б.*******ын дугаар луу залгаад мөнгө чамд өгөөд 3 сар болсон байна, чи 3 сарын дараа надад мөнгийг минь буцаагаад өгнө гэж хэлсэн мөнгөө авах гэсэн юмаа гэж асуух үед чиний мөнгөөр элс захиалсан байгаа хил дээр оочирлож байгаа удахгүй ороод ирнэ чи түр хүлээж байгаарай элс ороод ирэхээр зараад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тухайн өдөр өнгөрч өнөөдрийг хүртэл Б.*******ын дугаар луу залгаж мөнгө яасан талаар асуух үед өмнөх шалтгаа хэлээд 1 жил гарах болж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14- дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр Б.******* гэх хүнтэй танилцаад 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр цахим дэлгүүр нээж байсан. Тухайн үед манай дэлгүүр ашигтай ажиллаж байсан. Манай дэлгүүр муур шээж баах зориулалт бүхий элс зардаг. Тэгээд найз эмэгтэй Б.*******гийн ар гэрийн хүмүүстэй танилцсан. 2021 оны 7 дугаар сарын дундуур надад мөнгө байхгүй байсан тул муурын элс захиалах хүмүүсийн мөнгийг урьдчилсан байдлаар авсан тухайн үед 20 гаран хүн муурын элс захиалах мөнгө өгсөн. Тухайн хүмүүсээс урьдчилгаа болгож авсан мөнгөөрөө элс захиалалгүй өөрийн ахуйн хэрэглээндээ зарцуулсан. надад хандаж бараа чинь хэр зарагдаж байна хэр ашигтай юм бэ гэж асуухаар нь гайгүй ашигтай байгаа  мөнгө хэрэгтэй болоод байгаа гэж хэлсэн чинь та 2-т мөнгө зээлж болно гэж хэлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдөр түүний төрсөн эгчийн данс руу 9,560,000 төгрөг хийлгэсэн. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр элсний урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүс надаас мөнгөө нэхээд байсан тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул Чойжилсүрэнгээс авсан мөнгийг элсний урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүст шилжүүлсэн. Чойжилсүрэн надад хандаж та элсээ захиалсан уу гэж асуухаар нь тийм би элс захалсан удахгүй ороод ирэх байх гэж хэлсэн. Тэгээд хоног хугацаа өнгөрсний дараа мөнгөө надаас нэхээд байхаар нь мөнгийг чинь өөр зүйлд зарцуулсан, элс захиалаагүй шүү удахгүй мөнгөтэй болоод өгнө гэж хэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Элсийг АНУ-с ирдэг гэж хэлээгүй. Тухай компаний данс руу мөнгө хийсэн гэж хэлээгүй, хил дээр ирсэн гэж хэлээгүй. Энэ элсийг БНХАУ-с захиалдаг юм. Элсний нэр нь Америк элс гэдэг нэртэй. Тухай үед элс яасан талаар асуух үед нь захиалсан байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

- Хохирогч Б.гийн Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Б.*******гийн Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 72-90 дүгээр хуудас/

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

           -   иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51, 64 дүгээр хуудас/,

            - эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 52, 65 дугаар хуудас/,

            - тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 55, 66 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд хохирогч Б.д “АНУ-аас муурын элс импортлон оруулж ирэх бизнес хийж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.гийн 9,560,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нар хаана хэзээ юу гэж хэлээд хуурч мэхлэх талаар ажиллагаа хийгдээгүй. Энэ талаар пэйж хөтөлдөг талаар шалгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар харахад иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл зээлийн хэлцэл, хамтран ажиллах гэрээ амаар хийгдсэн байна гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч нарын хувьд урьд элс оруулж ирж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг бодитой тогтоогоогүй. Шүүгдэгч нарын хувьд урьд нь энэ бизнэс эрхэлдэг талаар мэдүүлж байсан...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд хохирогч Б.д “АНУ-аас муурын элс импортлон оруулж ирэх бизнес хийж байгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий босон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.д 9,560,000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах идэвхитэй үйлдэл хийсэн байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:,

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...Миний төрсөн эгч Б.******* нь ******* овогтой ******* гэх хүнийг таньдаг гэж хэлээд тухайн хүнтэй намайг 2020 оны 10 дугаар сарын эхээр танилцуулсан. Б.******* гэх хүнтэй үе үе таараад танилын харилцаатай болсон байсан. 2021 оны 7 дугаар сарын эхээр Б.******* нь надад хандаж би АНУ-с муурын элс оруулж ирээд Монгол улсад зарж байгаа энэ их ашигтай бизнес юм байна лээ дахиж оруулж ирэх гэсэн чинь  мөнгөгүй байна гэж хэлэхээр нь тийм үү гэж хэлээд тоогоогүй. 2021 оны 8 дугаар сарын дундуур Б.******* нь манай гэрт ирээд надад хандаж АНУ-с элс оруулж ирэх гэсэн чинь надад мөнгө алга байна чи надад мөнгө өгөх юм бол элсээ оруулж ирээд зараад мөнгийг чинь өгөн чи надад 10,000,000 төгрөг өгөх юм бол 20,000,000 төгрөг болгоод өгнө гэж хэлэхээр нь бодож үзье чи найдвартай юм уу мөнгө өгөх юм бол хэзээ буцааж өгөх юм бэ гэж асуух үед элс захиалаад 2 сарын дараа Монгол Улсад ороод ирнэ нэг сарын дотор зарна тэгээд нийт 3 сарын дотор чиний  мөнгийг нугалаад өгнө гэж хариулахаар нь би чамд итгэж байна чамд тус болоод 10,000,000 төгрөг өгье би ашиг авахгүй чи 3 сарын дотор 10,000,000 төгрөгийг тоо ёсоор нь буцаагаад өгөөрэй гэж хэлсэн чинь тэр зөвшөөрсөн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.******* луу залгаад түүнд хандаж мөнгө байна чамд тус болоод мөнгө өгье чи буцаагаад 3 сарын дотор өгөөрэй дансаа өг гэж хэлсэн чинь надад данс байхгүй чиний төрсөн эгч Б.******* миний хажууд байна түүний данс руу хийчих гэж хэлсэн.

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын урд байхдаа өөрийн 50599161 дугаартай данснаас эгчийн 54004710 дугаартай данс руу 9,560,000 төгрөг хийсэн. Мөнгө хийсэн талаараа Б.*******т хэлэх үед за орсон байна гэж хэлсэн. 2021 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Б.*******ын дугаар луу залгаад мөнгө чамд өгөөд 3 сар болсон байна, чи 3 сарын дараа надад мөнгийг минь буцаагаад өгнө гэж хэлсэн мөнгөө авах гэсэн юмаа гэж асуух үед чиний мөнгөөр элс захиалсан байгаа хил дээр оочирлож байгаа удахгүй ороод ирнэ чи түр хүлээж байгаарай элс ороод ирэхээр зараад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тухайн өдөр өнгөрч өнөөдрийг хүртэл Б.*******ын дугаар луу залгаж мөнгө яасан талаар асуух үед өмнөх шалтгаа хэлээд 1 жил гарах болж байна...” гэх мэдүүлгээс /хавтаст хэргийн 14- дугаар хуудас/ үзэхэд шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.д итгэл төрүүлж эд хөрөнгийг нь шилжүүлж авах идэвхитэй үйлдэл хийж 3 сарын дотор 10,000 төгрөгийг 20,000 төгрөг болгож өгнө хэмээн биелэгдэх боломжгүй санал тавьж залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангсан болох нь нотлогдож байна. Улмаар хохирогч Б.гийн Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ шүүгдэгч Б.*******гийн Хаан банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 72-90 дүгээр хуудас/ зэргийг үзэхэд хохирогч нь өөрийн даснаас 10,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******гийн данс руу шилжүүлсэн бөгөөд шүүгэдэгч Б.*******, Б.******* нар нь тухайн мөнгийг хамтран зориулалтын бусаар зарцуулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар хохирогч Б.гийн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй хохирогчийн мэдүүлэгт эргэлзээ төрүүлэх ямар нэг нөхцөл байдал бий болоогүйг шүүхээс дурдах нь зүйтэй.

  Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

  Хохирлын талаар

  Хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.д нийт 9,560,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч Б.гийн “...үлдэгдэл 4,710,000 төгрөгийг 6 сарын 25-нд авахаар харилцсан тохиролцсон...” хүсэлт ирсэн байх тул уг хохирлыг шүүгдэгч Б.*******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоог харгалзан шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч: “...Шүүгдэгч нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн үйл баримтын хувьд гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны явцад бий болсон байх тул тус тусад нь 450,000 торгож өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шүүгдэгч нарын оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 560 /таван зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дансны хуулгыг хэрэгт хадгалж эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт *******ы ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 560 /таван зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан 560 /таван зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4,710,000 төгрөгийг шүүгдэгч Б.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн 2,355,000 төгрөг гаргуулж хохирогч Б.д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дансны хуулгыг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ